Author Archives: admin

“Live from UB” кино маргааш нээлтээ хийнэ

АНУ-ын найруулагч Лорен Нэпп, “Live from UB” буюу “Улаанбаатараас шууд дамжуулж байна” киног найруулан бүтээжээ. Улмаар дэлхийн 17 хотод гаргасан бол маргааш Монгол улсад уг киноны нээлтийг хийх гэж байна.

 Тус кинонд нүүдлийн соёл иргэншлээрээ дэлхийд танигдсан Монгол орны 21-р зууны дуу хоолой нь цөөн хэдэн рок хөгжимчид болж байгаа тухай өгүүлэх аж. Киноны гол дүрд панк урсгалаар уран бүтээл туурвидаг “Моханик” хамтлагийн залуус тогложээ.

 Уг бүтээл нь:

  • Бүрэн хэмжээний баримтат киноны шинээр гарч ирж буй шилдэг найруулагч,
  • Ази-Америкийн кино наадам 2015 Үзэгчдийн таашаалд нийцсэн шилдэг (бүрэн хэмжээний баримтат кино),
  • Ази-Америкийн кино наадам 2015Шилдэг Монгол кино, Монголын Олон улсын кино наадам 2015 шагналыг тус тус хүртсэн байна.

 Киноны нээлт маргааш 18.00 цагт “Тэнгис” кино театрт болно. Энэхүү киног АНУ-ын ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр үнэ төлбөргүй үзүүлэх ажээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо орж сэрүүснэ.

2016 оны 08 дугаар сарын 04-ний 21 цагаас 08 дугаар сарын 05-ны 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 19-24 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно.  Дуу цахилгаантай. Салхи өмнөөс зүүн хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 17-19 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи өмнөөс зүүн хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө  20-25 градус, өдөртөө 33-38 градус дулаан  байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орно. Дуу цахилгаантай. Өдөртөө бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

2016 оны 08 дугаар сарын 6-наас 08 дугаар сарын 10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

    6-нд баруун болон зүүн аймгуудын зарим, төвийн аймгуудын баруун хэсгээр, 7-нд баруун болон төвийн нутгаар, 8-9-нд зарим нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи ихэнх хугацаанд нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

 

 

 

 

 

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ж.Эрдэнэбат:Татварын болон бусад шийдвэрийн хүрээнд үйл ажиллагааг нь зогсоож, дансыг нь хаасан аж ахуйн нэгжүүдийн дансыг нээх үүрэг өгсөн

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, Хүнс хөдөө, аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн нар өчигдөр Төрийн ордонд хөдөө аж ахуйн салбарын мэргэжлийн холбоод болон төрийн бус байгууллагын төлөөлөлүүдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр төлөөлөгчид салбартаа тулгамдаж буй асуудал цаашдын шийдвэрлэх арга замын талаар өөрсдийн санаа бодлоо хуваалцсан юм. Төр засгаас мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, үйлдвэрлэгчдийг эдийн засгийн чиглэлд дэмжлэг үзүүлэх, хамтарч ажиллах шаардлагатай байгааг хэлж байв. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын ээлжит хуралдаанаар төр, төсвийн байгууллагууд дотооддоо үйлдвэрлэдэг бараа, бүтээгдэхүүнийг гадаадын улс орноос худалдан авахгүй байх чиглэл өгснийг энэ үеэр хэлсэн юм. Хөдөө аж ахуйн салбарынхантай ганцхан удаа  уулзалт хийгээд өнгөрөх биш цаашид салбар, салбараар нь хүлээн авч уулзана гэдгээ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэллээ.

Махны салбарын тухайд:

Монголын махны холбооны удирдлагуудын зүгээс мэргэжлийн холбоодод итгэл үзүүлж төрийн зарим ажил үүргийг гүйцэтгүүлэх талд Засгийн газар анхаарч ажиллах шаардлагатай байгааг хэлсэн. Махны салбарын экспортыг нэмэгдүүлэх тухай тогтмол ярьдаг боловч бодит байдалд ажил хэрэг болох нь тааруухан байгааг тэд шүүмжилж байв. Тиймээс махны экспортыг уул уурхайгаас дутуугүй дэмжиж ажиллахыг сануулсан юм. Үүний тулд малын эрүүл мэндийн тухай хуулийг яаралтай батлуулах шаардлагатай байгааг тус холбооны дэд ерөнхийлөгч М.Төмөрбаатар хэлэв. ОХУ, БНХАУ-тай мах экспортох чиглэлээр хамтарч ажиллахад хамгийн түрүүнд малын махны чанар, эрүүл, аюулгүй байдлын асуудал хөндөгддөг гэсэн юм. Тиймээс энэ хуулийг яаралтай УИХ-д оруулж өгөхийг хүслээ.

Ойн  салбарын тухайд:

Ойн салбарыг нэгдсэн бодлогоор зангидмаар байна гэдэг саналыг мэргэжлийн холбоодын зүгээс гаргаж байлаа. Өмнө нь Ойн газар гэж байсан ч татан буугдсан. Үүнээс хойш тус салбарынхан Засгийн газар солигдох бүрт өөр өөр төрийн байгууллагад харъяалагдаж ирснийг хэлж байв. Түүнчлэн хариуцлагагүй уул уурхайн уршгаар ой мод устах аюулд ойрхон байгааг энэ үеэр сануулж байсан юм.  Төр засгийн зүгээс ойн менежментийн урт хугацааны бодлого хэрэгжүүлж,мэргэжлийн холбоодтойгоо уялдаа холбоотой ажиллахыг хүссэн.

Барилгын салбарын тухайд:

Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооныхон салбар хоорондын уялдаа холбоог сайжруулахад Засгийн газрыг анхаарч ажиллахыг хүслээ. Барилгын материалын үйлдвэрлэл барилгын салбарын тулгын гурван чулууны нэг. Өнгөрсөн хугацаанд салбарууд хоорондоо уялдаатай ажилласны дүнд ноосон эдлэлээр дулаалгын материал хийж, Япон Улсад экспортод гаргасан байна. Ой мод, хуванцрын хаягдлаар шинэ төрлийн бүтээгдэхүүн хийхээр туршилт явагдаж байгааг хэлж байв. Барилгын материалын үйлдвэрлэлийн олонхи нь нийслэлд төвлөрч байгаа. Тиймээс орон нутагт барилгын салбарыг хөгжүүлэхийн тулд үйлдвэрүүдийг хөдөө, орон нутагт байгуулах шаардлагатайг онцоллоо.

Уулзалтын төгсгөлд  Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Засгийн газрын урилгыг хүлээн авч, дөрвөн цагийн турш  салбарынхаа жаргал зовлонг ярилцсанд баярлалаа. Миний хувьд ганц л зарчим барьж ажилладаг. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэж манай ард түмэн ярьдаг. Би орон нутагт байхаасаа л  энэ зарчмыг  барьж ажиллаж ирсэн. Тухайн сум орон нутагт ажиллаж амьдарч байгаа хүнээс илүү  орон нутгийн жаргал зовлонг мэдэх хүн байхгүй гэж үздэг. Сүүлд Сангийн сайд болсныхоо дараа ч  салбарын бүх эдийн засагч, судлаачдыг цуглуулж уулзан, санал бодлыг нь  сонсч байсан. Энэ бол ажлаа мэдэхгүй байгаагийн шинж биш. Тухайн салбарын асуудлыг дотор нь байгаа хүмүүсээс илүү мэдэх хүн үгүй гэж бодсоных. Тийм ч учраас өнөөдөр та бүхнийг урьсан юм. Цаашдаа энэ уулзалтыг жилд хоёроос доошгүй удаа хийнэ. Энэ бол зөвхөн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг боловсруулахаас гадна  Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа  олон салбар, жижиг дунд үйлдвэрийн ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг  Загсийн газар ямар байдлаар бодож төлөвлөх вэ гэдгийг хэлэлцэх зөвлөгөөн уулзалт гэж би хувьдаа ойлгож байгаа.  Ямар ч байсан бизнес эрхлэгчдээ  дэмжсэн жижиг ч болов бодлогыг Засгийн газар авч хэрэгжүүлээд эхэлсэн. Тухайлбал,  НӨАТ-ын хууль дээр жижиг  үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүд дээр багахан хүндрэл гарчихаад байгаа. Үүнийг засч залруулах үүргийг Сангийн сайдад  өгсөн. Ингэснээр Татварын болон  бусад шийдвэрийн хүрээнд үйл ажиллагааг нь зогсоож, дансыг нь хаасан аж ахуйн нэгжүүдийн дансыг нээх үүрэг өгсөн. “Ингэж байж тэр хүмүүсээс авах ёстой төлбөрөө авч чадна. Үйл ажиллагааг нь зогсоочихоод яаж өр, төлбөрөө авах билээ” гэдгийг хэлсэн. Томоохон бодлогуудыг  гаргахдаа та бүхэнтэйгээ хэлэлцэж байж шийдвэрлэнэ. Татварын болон хууль эрх зүйн хяналт шалгалтын орчинд  ямар байдлаар үйл ажиллагаа явуулбал Засгийн газар бизнес эрхлэгчдээ илүү дэмжиж туслах вэ гэдэг дээр  хэд хэдэн шийдвэр гаргахаар ажиллаж  байна. Цаашдаа үйлдвэрлэгчид маань цар хүрээгээ өргөжүүлж, зөвхөн өөрөө өөртөө бизнес хийхээс гадна  бүтээгдэхүүнээ гадагш нь экспортолдог болох хэрэгтэй. Үүний тулд та бүхэн маань хөдөлмөрлө.  Харин төр засгаас ямар дэмжлэг хэрэгтэй байна, түүнийгээ хэл. Ингэж хамтран ажиллаж байж жижиг дунд үйлдвэрлэл хөгжинэ” гэлээ.

Мөн тэрбээр эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар товчхон дурдсан юм.  Тухайлбал, “Өнгөрсөн Засгийн газрын үед маш их хэмжээний мөнгийг эдийн засагт оруулчихсан. Монголбанкнаас мэдээлснээр долоон их наяд төгрөгийг  эдийн засагт эргэлдүүлчихсэн байдаг.  Өөрөөр хэлбэл, Монгол Улсын бүтэн жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний их мөнгийг дөрөвхөн жилийн дотор Монголбанк үйлдвэрлээд эдийн засагт оруулчихсан. Үүнээс болоод  валютын ханшийн өсөлтийг барьж дийлэхэд  хүнд болсон. Цаашдаа хэрхэхиг хэлэхэд бэрх байна. Бид Засгийн газрын хуралдаанаар эдийн засгийн талаарх мэдээллийг сонсоод ҮАБЗ-ийг хуралдуулах нь зүйтэй юм байна гэсэн шийдэлд хүрсэн. Магадгүй цаашдаа Монгол Улс төрийн байгууллагуудынхаа үйл ажиллагааг  хэвийн авч явахад хүндрэлтэй нөхцөл байдалд руу  түлхчихсэн байна. Сонгуульд зориулсан маш олон үйл ажиллагаанаас болоод Монголын эдийн засаг сэхээнд орчихсон байна. Харин энэ хүндрэлээс үндэсний үйлвэрлэлээ  дэмжиж байж л гарна. Үйлдвэржилтийн болон хөрөнгө  оруулалтын бодлого дөрвөн жил буруу явсан учраас Монголын эдийн засаг сөхөрчихөөд байна” гэлээ.

Дараа нь ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат  2000 оноос хойш хамгийн хурдан хугацаанд бүрдсэн Засгийн газар болсныг онцолсон. Ерөнхий сайдаа ес, үүнээс хойш 20-иод хоногийн дотор Засгийн газраа албан ёсоор бүрдүүлсэн. Эдийн засаг хямралтай үед шинэ Загсийн газар нэлээд хурд, санаачилгатай ажиллах зарчмыг баримталж байгааг тэрбээр хэлсэн.  Мөн шинэ Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг ахалж байгаагаа тэрбээр энэ үеэр дуулгасан. Тиймээс уулзалтад ирсэн, үг хэлсэн хүмүүсийн санаа оноо Засгийн газрын үйл аижллагааны мөрийн хөтөлбөрт тусна гэдгийг хэлсэн.

ХХААХҮЯ-ны сайд П.Сэргэлэн уулзалтыг  зохион байгуулсан болон хүрэлцэн ирсэн хүмүүст талархал илэрхийлэв. Тэрбээр Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх Засгийн газрын мөрийн хөтөлбөрт  салбарынхныхаа  үгийг сонсч, багтаах болно гэдгийг хэллээ.  Салбар яамны зүгээс МАН-ын мөрийн хөтөлбөрт хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр туссан бодлогыг үйл ажиллагааныхаа чиглэл болгож ажиллана гэдгийг ч тодотгосон. Үүний тулд яамныхаа  бүтцэд багахан өөрчлөлт оруулсан гэлээ. Тухайлбал,  Жижиг дунд үйлдвэрийн газар дээр Жижиг дунд үйлдвэр, хоршоодын бодлогыг зохицуулах газар гэж  оруулсан байна.  Ингэнсээр жижиг дунд үйлдвэр, хоршоодын бодлогыг дэмжих үүднээс энэ өгүүлбэрийг оруулсан гэлээ. Мөн Хөнгөн үйлдвэрийн бодлого, худалдаа үйлчилгээний газар гэж нэмж оруулсан байна. Өмнө нь тус яаманд хөнгөн үйлдвэрийн чиглэлээр ганцхан Хүнсний үйлдвэрийн бодлого, хэрэгжилтийн газар, Аж үйлдвэрийн яаман дээр Жижиг дунд үйлдвэрийн газар гэж байжээ. Үүн дээр  хоёр газрыг бодлогоор нэмснээр үндэсний үйлдвэрлэгч, хөрөнгө оруулагч, бизнесмэнүүдээ дэмжих зорилгоор бүтэцдээ хоёр газрыг нэмсэн гэлээ. Мөн тэрбээр үгийнхээ төгсгөлд салбарынхаа эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүдийг ирэх долоо хоногт хүлээн авч уулзана гэдгээ хэлээд  ХХААХҮЯ хэзээд та бүхний өмнө нээлттэй байх болно гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өвөлжилтийн бэлтгэлийг энэ сард дуусгахыг үүрэг болгов

Нийслэлийн Засаг дарга багаад Улаанбаатар хотын Захирагч С.Батболд наймдугаар сарын 2-ны өдөр Нийслэлийн 2015-2017 оны өвөлжилтийн бэлтгэл хангуулах тухай А/599 дүгээр захирамж гаргалаа. Захирамжид инженерийн шугам сүлжээ, автозам, тохижилтын ажлын 2016 оны нэгдсэн төлөвлөгөөний дагуу ажлаа уялдуулан зохион байгуулж, биелэлтийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний дотор бүрэн хангуулж ажиллахыг дүүргийн Засаг дарга нар болон холбогдох байгууллагуудын удирдлагуудад даалгасан байна.

Мөн инженерийн хангамжийн байгууллагууд болон бусад холбогдох газруудын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд хэрэгжүүлэх шаардлагатай ажлуудын жагсаалтыг баталлаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

УИХ-ын гишүүд хуулийн хугацаандаа ХОМ-ээ 100 хувь бүртгүүллээ

УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн үр дүнгээр тухайн шатны сонгуульд сонгогдсон УИХ-ын гишүүд болон аймаг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид нь Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасны дагуу тухайн албан тушаалд сонгогдсон буюу томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ холбогдох байгууллагуудад гаргаж бүртгүүлэх үүрэгтэй.

УИХ-ын гишүүний хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлэх хуулийн хугацаа 2016 оны 8 дугаар сарын 4-ний өдрөөр дуусгавар болсон бөгөөд хуулийн хугацаанд УИХ-ын 76 гишүүн 2015 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ 100 хувь гаргаж бүртгүүлсэн байна. Авлигын эсрэг хуульд зааснаар албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлэг олон нийтэд нээлттэй байх бөгөөд тус газрын http://www.xacxom.iaac.mn цахим мэдээллийн сүлжээнд байршуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Мөн аймаг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч нар нь тухайн шатны ИТХ-аар бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн тогтоол, шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор мэдүүлгээ гаргаж тухайн шатны ИТХ-ын ажлын албанд бүртгүүлэх юм. Энэ хугацаа нь аймаг бүрт харилцан адилгүй байх бөгөөд хуулийн хугацаанд багтаан мэдүүлэх талаар Авлигатай тэмцэх газраас зөвлөмж, чиглэл хүргүүлж хяналт тавин ажиллаж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өрөөсгөл хүр эрвээхэй, хар хорхойн нүүдлийн үед хүн амд зориулсан зөвлөмж

Сүүлийн үед буюу өнгөрсөн долоо хоногоос эхлэн хар хорхой болон өрөөсгөл хүр эрвээхэйн нүүдэл иргэдийн амар амгалан тайван байдлыг алдагдуулаад байна. Олноор нүүдэлж яваа эдгээр шавьж нар хүний бие эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй буюу хортой гэсэн мэдээлэл гарч байгаа ч холбогдох газруудаас нь нэг их хор хөнөөлгүй гэсэн тайлбарыг хийж үгүйсгээд байгаа юм.

Тэгвэл Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс дээрх шавьжнуудын нүүдлийн үед яах ёстой вэ гэсэн зөвлөмжийг гаргажээ.

Хэрвээ таны чихэнд хар хорхой орох юмуу, мөн өрөөсгөл хүр эрвээхэй хүнд харшил үүсгэсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах бэ талаар зөвлөмжтэй танилцана уу.

зөвлөмж

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газар

Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд цахилгаан хэрэглээгээ түр зохицуулна уу.

Чингэлтэй дүүрэг

10.30-17.30 цагт: 17-р хороо Сурагчийн 36-44-р гудамж,

 Сүхбаатар дүүрэг

10.00-18.00 цагт: 1, 11, 12, 13-р хороо Рашаант, Хангайн гудамж, Ус өргөх насос, Сансар худалдааны төв, Макс хүнс, Санколл, Инкозон, Зоос одон тэмдэг, Оргил деко, Фортуна стар, Хүжийн гал констракшн, Гэрэлт жин, Эрчим инженеринг, Бэрэн констракшн ХХК-ууд болон тэдгээрийн ойр орчмоор,

 Чингэлтэй, Баянгол дүүрэг

10.00-17.00 цагт: Чингэлтэй дүүргийн 7, 8, 9, 10, Баянгол дүүргийн 11, 23 дугаар хороо Хувьсгалчид, Баруун, Дунд, Зүүн тасган, Дэнж, Зүүн ард Аюуш, Зүүннаран, Сан, Усан сан, Усны гудамжууд, Арвижих, Майдар, Алхана трейд, Цэгээн хайрхан ХХК-ууд, Улаанбаатар сан, 11, 23-р хорооны цогцолбор барилгууд, Шугамаар ус хангах алба, Телезийн цагдаагийн хэсэг, Эрдэнэт хүмүүн, Гурван санчир өрхийн эмнэлгүүд болон тэдгээрийн ойр орчмоор,

 Хуваарийг бүрэн эхээр нь www.tog.mn сайтаас өдөр тутам үзэх боломжтой.

Хэрэглээ нь түр тасрах хэрэглэгчдийг оршин буй газраар нь баримжаалсныг анхаарна уу.

Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-д бүртгэгдсэн утсаар холбогдож ААН, байгууллагуудад мэдээлнэ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Эмэгтэй чөлөөтийнхөн Риог байлдан дагуулахаар мордлоо

Зуны олимпийн “Рио-де-Жанейро-2016” наадмын эмэгтэй чөлөөт төрөлд хүч үзэх манай баг өнөөдөр алсын замд мордлоо. Тэднийг Биеийн тамир, спортын хөгжлийн төв, МЧБХ, ар гэрийнхэн, ахан дүүс, эмэгтэй үндэсний шигшээ багийнхан, хөгжөөн дэмжигчид нь үдэн мордуулж спортын өндөр амжилт хүслээ.

Дасгалжуулагчид

Буяндэлгэрийн Батбаяр эмэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч, олимпийн наадамд дасгалжуулагчаар анх удаа оролцож байна.

Зэвэгийн Дүвчин эмэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат тамирчин, Гавьяат дасгалжуулагч, олимпийн наадамд тамирчнаар 3 удаа, “Найрамдал-84” тэмцээнд оролцсон, олимпийн наадамд 2 дахь удаа дасгалжуулагчаар оролцож байна,

Даваажавын Батням эмэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, олимпийн наадамд анх удаа дасгалжуулагчаар оролцож байна,

Түмэндэмбэрэлийн Сүхбаатар эмэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч, 1988 онд олимпийн наадамд тамирчнаар оролцсон, олимпийн наадамд 3 дахь удаа дасгалжуулагчаар оролцож байна,

Багийн эмч

Мягмарсүрэнгийн Саранцацрал Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн Спортын анагаах ухааны албаны эмч-илээч, олимпийн наадамд 2 дахь удаа оролцож байна

Багийн сэтгэл зүйч

Банзрагчийн Золзаяа МУИС-ын багш, спортын сэтгэл зүйч

Олимпийн наадамд барилдах бөхчүүд

53 кг, Эрдэнэчимэгийн Сумьяа олон улсын хэмжээний мастер, “Хилчин” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ний болон Оюутны Зуны универсиад наадмын мөнгөн медальт, олимпийн наадамд анх удаа оролцож байна. Дасгалжуулагч нь З.Дүвчин, Б.Батбаяр, Д.Батням, Т.Сүхбаатар

58 кг, Пүрэвдоржийн Орхон олон улсын хэмжээний мастер, “Алдар” спорт хороо, ШУТИС, үндэсний шигшээ багийн тамирчин, залуучуудын ДАШТ-ний хүрэл, Армийн ДАШТ-ний болон Ази тивийн аврага шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, олимпийн наадамд анх удаа оролцож байна. Дасгалжуулагч нь Ц.Хосбаяр, Б.Батбаяр З.Дүвчин, Д.Батням, Т.Сүхбаатар

63 кг, Соронзонболдын Батцэцэг Гавьяат тамирчин, “Хилчин” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин, олимпийн наадмын хүрэл, ДАШТ-ний мөнгө, хошой алт, Оюутны зуны универсиад наадмын алт, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, олимпийн наадамд 2 дахь удаа оролцож байна. Дасгалжуулагч нь З.Дүвчин, Б.Батбаяр, Д.Батням, Т.Сүхбаатар

69 кг, Очирбатын Насанбурмаа Гавьяат тамирчин, ДАШТ-ний 3 хүрэл, залуучуудын ДАШТ-ний мөнгө, хүрэл, Зуны оюутны универсиад наадмын мөнгө, Азийн спортын наадмын мөнгө, азийн аварга шалгаруулах тэмцээниий алт, мөнгө, хошой хүрэл медальт, олимпийн наадамд анх удаа оролцож байна. Дасгалжуулагч нь Т.Сүхбаатар, Б.Батбаяр, З.Дүвчин, Д.Батням

Бэлтгэл хангагч бөхчүүд

Энхбатын Гантуяа олон улсын хэмжээний мастер, ”Хилчин” спорт хороо, МҮИС

Сүхээгийн Цэрэнчимэд Гавьяат тамирчин, ”Алдар” спорт хороо, үндэсний шигшээ баг

Баатаржавын Шоовдор олон улсын хэмжээний мастер, “Цастын барс” клуб, үндэсний шигшээ баг

Монголын эмэгтэй чөлөөт бөхийн тамирчид Зуны олимпийн наадамд 2004 оноос 4 дэх удаа оролцож байна. 2012 оны олимпийн наадмаас С.Батцэцэг хүрэл медаль хүртсэн.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг ажлаас нь чөлөөллөө

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр буюу энэ сарын 03-нд болж, дэд сайд нарын томилгоог хийснээс гадна яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагуудын дарга нарыг ажлаас нь чөлөөлжээ.

 БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Ц.Цэнгэл, Зам тээвэр, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ нарыг томилжээ. Бусад яамдын Төрийн албаны зөвлөлөөр сонгон шалгаруулалт хийлгэж, томилох болно. Үлдсэн 3 дэд сайд болон Төрийн нарийн бичгийн дарга нарын томилгоотой холбогдуулан Засгийн газар ээлжит бусаар хуралдах магадлалтай байна. Учир нь Ерөнхий сайдын зүгээс төрийн албаны тасралтгүй ажиллах боломжийг бүрдүүлэх зорилгоор томилгоонуудыг шуурхай хийхийг зорьж байгаа” хэмээв.

Мөн хуралдаанаар МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа, Ашигт малтмалын газрын дарга Д.Үүрийнтуяа, ГТЕГ-ын дарга С.Пүрэв, Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн, Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагай, Нийгмийн халамж, үйлчилгээний Ерөнхий газрын дарга Д.Баярсайхан, ИХШХЕГ-ын дарга Д.Болд, УБСЕГ-ын дарга С.Мэндсайхан, Тахарын ерөнхий газрын дарга Ц.Азбаяр, Хөрөнгө оруулалтын ерөнхий газрын дарга С.Жавхланбаатар, ХТҮГ-ын дарга Э.Одбаяр нарыг албан тушаалаас нь чөлөөлжээ.

эх сурвалж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Марселиас холгүй жижиг хотод дарсны үер болжээ

Францын өмнө зүг дэх далайн боомт Марселиас холгүй орших Сет хотод өнгөрсөн шөнө жимсний дарс гол мөрөн шиг урсахад хүрчээ. Хотын гудамжинд  ойролцоогоор 50 мянган литр дарс асгарсан гэнэ. Гэхдээ энэ нь ямар нэгэн ослын улмаас асгараагүй, харин орон нутгийн дарс үйлдвэрлэгчид гадаадын хямд үнэтэй дарс импортлон францын дэлгүүрүүдийн лангууг дүүргэж байгаа явдлыг эсэргүүцэж байгаагаа ийнхүү илэрхийлсэн аж.

дарс үер 1Дарсны урсгал байшингуудын доод хонгил, машины гарааж руу урсан орж, гал сөнөөгчид хүрч ирэн хагас цаг ноцолдож байж дарсны үерээс хотын төвөө цэвэрлэж авсан байна. Харин дарсны хурц үнэр нэг хэсэгтээ л тэндээс салаагүй аж.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

 “Samsung” корпораци “Galaxy Note-7” загварынхаа нээлтийг хийлээ

БНСУ-ын технологийн тэргүүлэх компаниудын нэг болох “Samsung” корпораци өөрийн нэрийн хуудас болсон “Galaxy” загварын шинэ утасныхаа нээлтийг Лондон, Нью Иорк, Рио де Жанейро хотод нэгэн зэрэг хийлээ. Шинээр гарч буй “Galaxy Note-7” загварын хувьд олон тооны шинэчлэлийг өөртөө шингээсэн байна.

galaxyШинээр гарсан загварын аюулгүй байдлын асуудалд зохион бүтээгчид нь онцгой анхаарал хандуулсан байна. Өмнө нь энэ загварын утасны цоожийг тайлахын тулд хурууны хээгээ уншуулах боломжтой байсан ч үйлчлүүлэгчдээс хуруу нь нойтон үед утасыг нээхэд хүндрэл учирч байгаа талаар гомдол ирсэнтэй холбогдуулан энэ удаагийн загварыг эзнийхээ нүдний торлог бүрхэвчийг унших боломжтой болгожээ. Ингэснээр хэрэглэгч утасны зохих хэсэг рүү тогтож харснаар утас нээгдэх боломжтой болно. Түүнээс гадна гар утасны камерийн чанар дээшилсэн болохыг компанийн удирдлага санууллаа.

galaxy3Гэхдээ камерын нягтрал сайжраагүй бөгөөд сайн зураг авахад шаардлагатай тусгай тохиргооны чадвар нэмэгдэж, сельфи хийхэд улам амар болсон байна. Шинэ загварын “Galaxy Note- 7” АНУ-д энэ сарын 19-өөс эхлэн зарагдах бол Европын хэрэглэгчдэд ирэх есдүгээр сарын 2-ны өдрөөс хүрч эхлэх аж. Нээлтийн ажиллагааны үеэр шинэ загвар ямар үнэ ханштайгаар зарагдахыг мэдэгдээгүй ч,  ойролцоогоор хоёр сая төгрөгний өртөгтэй байх болов уу гэсэн таамаглал шинжээчдийн дунд байна. “Самсунг” корпорацийн Европ дахь төлөөлөгчийн газрын дарга Дэвид Лүис шинээр гарч буй note загвар том дэлгэцтэй, маш сайн мэдрэгч бүхий тусгай балтай байдаг зэрэг өөрийн онцлогоо хадгалсан болохыг цохон тэмдэглээд, уран барималч, зохион бүтээгч, архитектур, маркетингийн мэргэжилтэн зэрэг шинийг зохион бүтээдэг салбарын хүмүүст “Galaxy Note–7” гайхалтай сайн туслагч нь байж чадна гэдгийг онцолжээ.

S

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхий сайд хүүхдийн мөнгө, ипотекийн зээл, бусад асуудлаар үүрэг өглөө

Засгийн газрын 2016 оны наймдугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар улс орны эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг талаар Сангийн сайд болон Монголбанкны ерөнхийлөгчийн мэдээллийг хаалттай сонслоо. Түүнчлэн Ерөнхий сайд хэд хэдэн чиглэлээр холбогдох сайд нарт үүрэг өгсөн.

Хүүхдийн мөнгөний тухай:

2016 оны улсын төсвөөр баталсан Хүүхдийн мөнгөний санхүүжилт дуусч, одоогоор олголт нь зогсоод байгаа. Иймд Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлж олгох санхүүжилтийн  эх үүсвэрийг  судлах, 2016 оны  улсын төсвийн тодотголын төсөлд суулгах, энэ талаар тодорхой санал боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг  Сангийн сайдад даалгалаа.

Ипотекийн зээлийг иргэдэд хүртээмжтэйгээр үргэлжлүүлэх:

Орон сууцны ипотекийн зээл тойрсон ойлгомжгүй байдлыг цэгцэлж, иргэдэд илүү хүртээмжтэй байдлаар үргэлжлүүлэх хувилбарыг судалж, танилцуулахыг Барилга хот байгуулалтын сайдад даалгалаа.

Татварын өртэй аж ахуйн нэгжүүдийн тухай:

Татварын хяналт шалгалтаар акт тогтоогдсон аж ахуйн нэгжүүдийн төлбөрөө төлөх хугацааг сунгах, хувааж төлөх, төлбөрөө төлөх тодорхой хугацаа олгох, хэрвээ данс нь хаагдсан бол дансыг нь нээж үйл ажиллагаагаа явуулж торгууль төлбөрөө барагдуулах бололцоо олгохыг судалж шийдэхийг  Хуульзүй, дотоод хэргийн сайдад үүрэг болголоо.

Монгол Улсаас гарч байгаа мөнгөний урсгалыг хянах, эх үүсвэрийг шалгах:

Мөн Монгол Улсаас гадагшаа гарч байгаа мөнгөний урсгалд тавихыг хяналтыг сайжруулах, гарсан мөнгөний эх үүсвэрийг судлах, шалгах, хэрвээ хууль үйлдэл бус байвал гаргасан мөнгийг улсад буцааж оруулж ирэх, эзэнд нь хуулийн хүрээнд хариуцлага тооцохыг Хуульзүй дотоод хэргийн сайдад үүрэг болгов.

Зээл бус хөрөнгө оруулалтыг татах:

Мөн бүх сайд нарт хандаж, салбар бүртээ зээл тусламж гэхээсээ илүүтэй гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татаж ажиллахыг тэргүүлэх чиглэлээ болох, үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн худалдан авалтыг дэмжих, төр хувийн хэвшлийн бүх худалдан авалт, үйлчилгээг зөвхөн монгол төгрөгөөр хийх, энэ чиглэлийг хууль тогтоомжийг биелэлтэд хатуу хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Японы  засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо

Япон улсын Сайд нарын танхимын гишүүд  шуурхай хуралдаан зарлаж Засгийн газар огцорч байгаа тухай мэдэгдлээ. Засгийн газар  ийнхүү бүрэн  бүрэлдэхүүнээрээ огцорч байгаа нь  сайд нарын танхим дахь шинэтгэлтэй холбоотой аж. Сайд нарын шинэ  танхимыг бүрдүүлэхдээ  19 сайдын 8-ийг нь  өөрчлөхөөр төлөвлөж байгаа юм байна. Тодруулбал  Батлан хамгаалах болон  Эдийн засгийн  яамдын  сайдыг өөрчлөхөөр  төлөвлөсөн байна.  Батлан хамгаалахын шинэ сайдад  Японы эрх баригч  Либерал демократ намын  дарга Томоми Инида томилогдоно гэсэн мэдээлэл байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа