Author Archives: admin

Ирэх сараас хэргэжих байсан хуулиудын хугацааг сунгалаа

Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр энэ есдүгээр сараас хэрэгжиж эхлэх байсан Эрүүгийн тухай болон Зөрчлийн тухай хуулиудын хэрэгжих хугацааг хойшлуулах төсөл өргөн барихаар болжээ.

Уг нь төслийн гол зохицуулалт нь энэ оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх байсан дээрх хоёр хуулийн мөрдөж эхлэх хугацааг 2017 оны долдугаар сарын 1 болгож сунгах бөгөөд энэ хугацаанд эдгээр хуулиудыг дагаж мөрдөх бэлтгэл ажлыг хийх юм байна. Ийнхүү ирэх сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхлэх байсан Эрүүгийн тухай хууль болон Зөрчлийн тухай хуулиудын зүйл заалт хуучнаараа хэрэгжиж эхлэхээр болов.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

30 жилийн дараа шүршүүрт оржээ

Ливерпүүл хотын иргэн уснаас айх айдсаа ховсын тусламжтайгаар дарж 30 жилийн хугацаанд анх удаа шүршүүрт орсон байна.

Донна Макмоханыг таван настай байхад нь болсон нэгэн хэрэг явдлаас хойш тэрбээр уснаас айдаг болжээ. Донна шүршүүрт орох, бассейнд сэлэхээс айдаг болсон аж. Тэрбээр 30 жилийн турш ариун цэврээ сахихын тулд олон цагийг зарцуулдаг байжээ. Саяхан түүнд ховсын мэргэжилтэн Роберт Хайси тусалснаар энэхүү айдсаасаа салж чадсан байна. “Эгэл жирийн хүн шиг усанд ордог болсондоо баяртай байна” хэмээн хоёр хүүхдийн эх бүсгүй өгүүлжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Тэрхийн гүүрээр долоо хоногт 3000 гаруй иргэд зорчиж байна

Архангай аймгийн Тариат сумын нутаг Цэцэрлэг – Тосонцэнгэл чиглэлийн улсын чанартай автозамд байрлах Тэрхийн голын гүүр эвдэрч, зорчигчид гарч чадахгүй нөхцөл байдал үүссэн.

Нөхцөл байдалтай уялдуулан Булган аймгийн Хялганат тосгон дахь Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн дайчид Тэрхийн голын гүүрэнд түр гүүр байршуулан ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар 20 мянга гаруй зорчигчийн аян замын аяллыг саадгүй нэвтрэхэд туслалцаа үзүүлсэн байна. Аялал жуулчлалын улиралтай холбогдуулан тээврийн хэрэгслийн болон иргэдийн хөдөлгөөний эрчим их байгаа бөгөөд долоо хоногт дунджаар 3000 гаруй хүн гүүрээр нэвтэрч байгаа судалгаа гарчээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

2020 оны Токиогийн олимпийн хөтөлбөрт шинэ таван төрөл оржээ

Токио хотод болох 2020 оны олимпийн наадмын хөтөлбөрт спортын шинэ таван төрөл орсныг РИА Новостиагентлаг уламжилжээ.

2020 оны олимпийн наадмын хүрээнд тамирчид бейсбол, серфинг, хаданд авиралт, карате, скейтбордингийн төрөлд багц медалийн төлөө өрсөлдөхийг мэдээлж байна.Хөтөлбөрт шинэтөрлүүд нэмэгдсэнээр үзэгчид 18-аар илүү уралдаан тэмцээн үзэх бөгөөд эдгээрт нийтдээ 474 тамирчин оролцохыг тэмдэглэж байна.

Токиогийннаадам спортын шинэ таван төрөл нэмэгдсэнээр олимпийн хөдөлгөөний түүхэнд хамгийн хосгүй наадмын нэг болж болох юм гэж Токиогийн 2020 оны олимпийннаадмыг зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Йоширо Мори онцлон тэмдэглэжээ.Цаашид спортын эдгээр төрөл хөтөлбөрт заавал орохгүй гэж тэр бас тодруулан тайлбарласан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Цахилгааны хязгаарлалт хийх газрууд

Өнөөдөр дараах байршил дахь хэрэглэгчдийг цахилгаанаар хангадаг шугам тоноглолд урсгал засвар хийхээр болжээ

Сүхбаатар

  • 10.30-17.30 8-р хороо 11-р хороолол 1, 2, 3, 32, 34-р байр, Хатагтай эмнэлэг, Гандирс орд ХХК, Мандах-Өргөө, Алтан-Өргөө СӨХ-үүд, ХУИС болон ойр орчмоор

Хан-Уул

  • 10.30-18.00 16-р хороо “Буянт-Ухаа 1”-ийн 701-714 -р байр
  • 12.00-12.30 12-р хороо Биогийн үйлдвэр
  • 14.30-16.30 12-р хороо Биогийн орон сууц, Сонгинын дээд доод амралт, Био асралт эмнэлэг, АТС, 10-р сургууль, 121-р цэцэрлэг, Улаанбаатар банк, Ахмадын амралт сувилал, Энхжаргалан хүүхдийн сувилал болон ойр орчмоор
  • 13.00-13.30 – 14.30-16.30 12, 13-р хороо 013, 120, 326-р ЦА-ууд болон тэдгээрийн ойр орчмоор
  • 13.30-14.00 12-р хороо Биогийн үйлдвэр, Худаг, Уурын зуух болон ойр орчмоор
  • 14.00-14.30 12-р хороо Гоц халдварт

Налайх

  • 10.00-18.00 2-р хороо Амаржих газар, Мэс заслын клиник, Цагдаагийн хэлтэс, 33, 75-р байр.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

УИХ-ын гишүүдийн халдашгүй байдлыг Ц.Нямдорж хамгаална

Монгол Улсын Их Хурлын Байнгын хороод хуралдаж Дэд хороодын даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.9, 24.10 дахь хэсэг, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5 дахь хэсэг, санал хураалтын дүнг үндэслэн Дэд хороодын дарга нарыг сонгон Байнгын хорооны тогтоолуудыг баталсан юм.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар Тусгай хяналтын дэд хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн С.Батболдыг сонгов.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар Ёс зүйн дэд хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Нутгийн удирдлагын дэд хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн О.Содбилэг нарыг тус тус сонголоо.

                                                                                                

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн С.Чинзоригийг, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны даргаар Б.Батзоригийг сонгохыг дэмжсэн юм.

Түүнчлэн Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Хүний эрхийн дэд хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатарыг, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатарыг сонгов.

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо хуралдаанаар Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяаг сонгов хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Төсвийн байнгын хороо 2016 оны төсвийн тодотголын саналыг дэмжлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар эхлээд Улсын Их Хурлын 2016 оны төсвийн тодотголын саналыг хэлэлцэж, танилцуулгыг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон хийлээ.

Тэрээр, “Улсын Их Хурлын тухай хуулийн 42.2-т Улсын Их Хурлын Тамгын газар Улсын Их хурлын төсвийн төслийг Улсын Их Хурлын даргын зөвлөлтэй зөвшилцсөний дараа Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ. Мөн хуулийн 42.3-т Улсын Их Хурлын Тамгын газар Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж гарсан саналыг тусгаж, төсвийн эхний хувилбарыг Улсын төсөвт нэгтгүүлэхээр төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хуульд заасны дагуу хүргүүлнэ гэж заасан. Уг саналаа 2016 оны 08 дугаар сарын 15-ны дотор хүргүүлэх үүрэгтэй. Улсын Их Хурлын хэвийн үйл ажиллагааг хангах, Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх, Монгол Улсын Их Хуралд мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх бүтээгдэхүүний зардалд шаардагдах Улсын Их Хурлын 2016 оны төсөв улс орны санхүү, төсвийн хүндрэлтэй байдлаас шалтгаалж 2016 оны төсвийн төслөөс нийт дүнгээр 13390.6 сая төгрөгөөр буурч, 18637.3 сая төгрөгөөр батлагдсан. Иймд төсөв хүрэлцэхгүйд хүрч байгаа учраас Улсын 2016 оны төсвийн тодотголоор Улсын Их Хурлын урсгал төсвийг 2460.0 сая төгрөгөөр нэмэгдүүлэх саналтай байна” хэмээн танилцуулгадаа дурдав.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан Улсын Их Хурлын 2016 оны төсвийн тодотголын саналыг дэмжиж буйгаа илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа тэвчиж болох зардлуудаа танах, зарим саналыг 2017 оны төсөвт суулгах боломжтой эсэх талаар асууж тодруулав. Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон одоогоор төсөвт ямар ч мөнгө байхгүй учраас зайлшгүй шаардлагатай байгаа мөнгөө оруулж ирсэн хэмээн хариулав.

Харин Улсын Их Хурлын гишүүн Ч.Улаан 2016, 2017 оны төсөв хүнд байх тул Улсын Их Хурлын Тамгын газар бусад байгууллагуудад зөв жишиг тогтоох ёстойг сануулав. Мөн Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа Улсын Их Хурлын 2016 оны төсвийн тодотголын саналын төслийг 2014, 2015 оны төсвийн бодит гүйцэтгэлийн тоон үзүүлэлттэй харьцуулан, саналаа гишүүдэд танилцуулах хэрэгтэй хэмээн санал хэлэв.

Ингээд саналт хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи Улсын Их Хурлын 2016 оны төсвийн тодотголын саналыг дэмжиж, Сангийн яаманд хүргүүлэхийг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонд даалгав.

Үүний дараа Улсын Их Хурлын 2017 оны төсвийн төслийг хэлэлцэв. Танилцуулгыг лсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон хийлээ.

Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Төсвийн тухай хуулийг удирдлага болгон Улсын Их Хурлын хэвийн үйл ажиллагааг хангах, Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх, Монгол Улсын Их Хуралд мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх бүтээгдэхүүний зардалд шаардагдах Улсын Их Хурлын 2017 оны төсвийн төсвийг боловсруулахдаа 6 зарчим баримталсан байна. Тухайлбал, Улсын Их Хурлын үйл ажиллагаа хэвийн явуулах, УИХ-ын хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхэд хүрэлцэхүйц байх, Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбоотой зардлыг Улсын Их Хурлын 2008 оны 28 дугаар тогтоолоор баталсан хэмжээгээр бүрэн тооцох, Байнгын хороодын төсвийн талаар байнгын хороо бүрээс санал авч тусгах, орон тоо, цалингийн хэмжээ, хоол унааны зардлыг мөрдөгдөж буй хууль эрх зүйн хүрээнд тооцох гэх зэргээр боловсруулсан байна.

Мөн тэрээр, “УИХ-ын 2017 оны төсвийн хязгаарыг Засгийн газрын 2016 оны 346 дугаар тогтоолоор 14616.8 сая төгрөгөөр баталж ирүүлсэн бөгөөд энэ нь 2015 оны гүйцэтгэлээс нийт дүнгээр 8979.4 сая төгрөгөөр, 2016 оны батлагдсан төсвөөс 4020.5 сая төгрөгөөр буурсан. УИХ-ын 2017 оны төсвийн төслийг нийт дүнгээр 27348.0 сая төгрөгөөр тооцсон бөгөөд энэ нь 2015 оны гүйцэтгэлээс 3715.8 сая төгрөгөөр, 2016 оны төсвөөс 8710.7 сая төгрөгөөр, Засгийн газраас баталж ирүүлсэн төсвийн хязгаараас 12731.2 сая төгрөгөөр өсч байгаа” гэж танилцуулав. Танилцуулгатай холбоотой асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Ингээд байнгын хорооны гишүүд Улсын Их Хурлын 2017 оны төсвийн төслийг дэмжлээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нийтийн тээврийн “BRT төсөл”-ийг үргэлжлүүлнэ

НИТХ-ын дарга Ц.Сандуй “Дэлхийн томоохон хотуудад замын хөдөлгөөний түгжрэл, нийтийн тээврийн асуудал тулгамдсан асуудлын нэг байдаг. Гэхдээ тусгай замын автобусыг үйлчилгээнд нэвтрүүлснээр асуудлаа бүрэн шийдэж байгаа гэсэн мэдээлэлтэй байна. Тиймээс нийтийн тээвэрт дэвшил авчрах төслийг үргэлжлүүлэх бодолтой байна. Юуны түрүүнд төлөвлөлт, судалгааг эргэн харж, ажлын хэсгийн хүрээнд ярилцан тохиролцох хэрэгтэй” гэлээ.

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичигт тусгагдсаны дагуу зорчигчийн урсгал ихтэй тэнхлэг замуудаар нийтийн тээврийн багтаамж ихтэй тээврийн төрөл нэвтрүүлэхдээ эдийн засгийн боломж, зорчигч урсгалын байдлыг харгалзан эхний ээлжинд тусгай замын автобусны үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөсөн.

Тусгай замын гэгдэх нийтийн тээврийн багтаамж ихтэй төрөл нь авто замын 2-4 дэх эгнээг тусгаарлан зөвхөн нийтийн тээврийн хэрэгслийг явуулахаар байгуулдаг онцлогтой, нэг чиглэлд 8000-25000 зорчигч/цаг тээвэрлэх хүчин чадалтай юм. Төслийн хүрээнд Азийн хөгжлийн банкнаас нийтдээ 215.9 сая ам.доллар, Дэлхийн байгаль орчны байгууллагын буцалтгүй тусламжаар 1.5 сая ам.доллар, Засгийн газраас 57 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг гурван үе шаттай хийхээс эхний ээлжийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг Монгол Улсын Их Хурлын 2015 оны 4 дүгээр сарын 30-ны нэгдсэн чуулганаар  хэлэлцэн баталжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын уулзалт эхэллээ

Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форум өнөөдөр “Туушин” зочид буудалд эхэллээ. Тус форум нь энэ жил “Хотуудын ногоон өсөлт-Эрчим хүчний ногоон шийдлүүд” сэдвийн хүрээнд болох юм.

Форумд БНСУ, ОХУ, Япон, Унгар зэрэг орны хотуудын удирдлагууд оролцож санал бодлоо солилцож байгаа аж. Мөн НҮБ-ын Монгол Улс дахь суурин зохицуулагч Биата Транкман “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад хотуудын үүрэг”, БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Элизабет Барсак, “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг COP21” сэдвээр илтгэл хэлэлцүүлэхээр болжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр дэд сайдууд томилогдоно

УИХ-ын ээлжит сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ынхан Засгийн газраа төвхнүүлж байна.Ид ажил ундарсан энэ цаг үед улс төрийн нөхцөл байдлаа төвхнүүлж, төсвийн тодотгол хийж, элгээрээ хэвтсэн хэвтрийн эдийн засгаа сайжруулж сэргээх, мөн өвөлжилтийн бэлтгэл байдал гээд олон ажил ундарч байгаа үед эрх баригчид зүгээр суухыг хүссэнгүй. Өчигдөр гэхэд МАН-ын Удирдах зөвлөл шуурхай хуралдаж, дэд сайдуудынхаа нэрсийг эцсийн байдлаар тодруулав. Харин өнөөдөр Засгийн газрын хуралдаанаараа дэд сайдуудаа албан тушаалд нь томилох юм байна.

Ийнхүү Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар 13 яам, 16 сайдтай ажиллахаар болов. Харин дэд сайд нараа томилсоны дараа агентлагуудын дарга нарыг томилох сунгаа эхлэх юм байна. Элэг бүтэн болсон Засгийн газар шат дараалалтай ажлаа эхлүүлсэн байгаа бөгөөд агентлагийн дарга нарт хэнийг томилох, хэн очих зэргээ мөн л тохиролцсон байгаа гэх сураг дуулдаж эхлэв. Мэргэжлийн Засгийн газар эрх үүргээ хэрэгжүүлж, ажлаа шуурхайлж хурдтай хийж эхэллээ.

  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга – Ш.Солонго
  • Сангийн дэд сайд – З.Мэндсайхан /Сангийн яамны Хөрөнгө оруулалтын газрын дарга асан/
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд – Б.Мөнгөнчимэг
  • Батлан хамгаалахын дэд сайд – н.Эрдэнэбаатар /Батлан хамгаалахын дэд сайд асан/
  • Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд – Ж.Саулэ /МАН-ын Зөвлөхүүдийн танхимын нарийн бичгийн дарга/
  • Гадаад харилцааны дэд сайд – Х.Булгантуяа /МАН-ын нарийн бичгийн дарга/
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд – Н.Удаанжаргал /МОХ-ны Ерөнхийлөгч/
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд – Д.Зоригт /УИХ, Засгийн газрын гишүүн асан/
  • Зам тээврийн дэд сайд – Б.Цогтгэрэл /УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх/ мөн Б.Наранбат /МАН-ын бага хурлын гишүүн, Зам тээврийн хөгжлийн төвийн захирал асан/
  • БСШУС-ын дэд сайд – Я.Төмөрбаатар /МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын ахлах зөвлөх асан/, Х.Хатанбаатар /Монголын оюун ухааны академийн захирал /
  • Барилга, хот байгуулалтын дэд сайд – Б.Амарсанаа /МАН-ын УЗ-ийн гишүүн асан/
  • Эрчим хүчний дэд сайд – А.Тлейхан /УИХ-ын гишүүн асан/
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд – С.Оюунбилэг /МАН-ын УЗ-ийн гишүүн асан/
  • Эрүүл мэндийн дэд сайд – Д.Очирбат /УИХ-ын гишүүн асан/, Ж.Цолмон /Эрүүл мэндийн дэд сайд асан/

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ээлжит бус чуулган зарлаж төсвийн тодотгол хийнэ

УИХ-ын анхдугаар чуулган өнөөдөр хуралдаж, хаалтаа хийлээ. Чуулганаар УИХ-ын дарга, дэд дарга, Байнгын хороодын дарга нарыг баталж, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг томилов. Мөн Төрийн албаны зөвлөлийн гишүүдийг томиллоо. Түүнчлэн УИХ-аас “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувийн компанид шилжүүлсэнтэй холбоотойгоор судлан шалгах Ажлын хэсэг байгуулж, мэдээллээ УИХ-д тайлагнахыг Засгийн газарт үүрэг болгов.

УИХ-ын дарга намрын чуулганы өмнө ээлжит бус чуулганыг хуралдуулж, төсвийн тодотгол хийх, 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019 оны төсвийн төсөөллийн хуулийн төсөл, эдийн засгийг хөгжүүлэх тогтоолын төсөл зэрэг хуулиудыг хэлэлцэн батлах шаардлагатай байгааг дурьдсанаар чуулган хаалаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ХХААХҮ-ийн сайдын анхны даалгавар

Монгол Улсын Засгийн газраас хөдөө аж ахуйн салбарын 2016-2017 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг эртнээс хангуулах зорилго бүхий 322 тоот тогтоол гаргасан. Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэхээр ХХААХҮ-ийн сайдаас аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газарт албан даалгавар хүргүүллээ.

Сайдын албан даалгаварт өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангахдаа хөдөө аж ахуйн технологийг мөрдөн ажиллах, тогтоол болон даалгаврын биелэлтийн явцыг сар бүр, хадлан тэжээл бэлтгэлийн мэдээг долоо хоног тутам, нэгдсэн дүнг 10 дугаар сарын 25-ны дотор ирүүлэхийг анхаарууллаа.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, ХҮНС, ХӨДӨӨ АЖ

АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН АЛБАН ДААЛГАВАР

     2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр      Дугаар № 01           Улаанбаатар хот

Мал өвөлжилт, хаваржилт, ургац хураалтын            бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай

2015-2016 оны мал аж ахуйн  өвөлжилт, хаваржилт багагүй хүндэрч  18 аймгийн 98 сум зудтай, 20 аймгийн 120 сум зудархуу  байсан ч орон нутгийн засаг захиргааны байгууллагын удирдлага зохион байгуулалт, мал аж ахуйн салбарт ажиллаж буй малчид, хөдөлмөрчид, мэргэжилтнүүдийн уйгагүй хөдөлмөрөөр өвөлжилт, хаваржилтийн бэлтгэлийг  сайн хангасны үр дүнд том малын зүй бус хорогдол хэвийн хэмжээнд байж, 19.0 сая төл хүлээн авч төдий тоо толгойгоор Монгол улсын мал сүрэг өслөө.

Энэ зун, намар бороо, хур элбэгтэй ч жиндүү хүйтэн, ирэх өвөл хур тундас ихтэй байх төлөвтэй тул хүйтэн бороо, хүчтэй салхи шуурганаас мал болон ургацаа хамгаалж,  мал аж ахуйн өвөлжилт, хаваржилт, ургац хураалтын бэлтгэлээ эртнээс сайтар бэлтгэх шаардлагатай тул  “Хөдөө аж ахуйн салбарын 2016-2017 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2016 оны 322 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор дараах албан даалгаварыг өгч байна. Үүнд:

Нэг. Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт:

  1. Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилт, ургац хураалтын бэлтгэлийг хангах ажлын төлөвлөгө боловсруулан хэрэгжүүлэх;
  2. Засгийн газрын 322 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэхийн зэрэгцээ тогтоолоор батлагдсан өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг аймаг, сумын хэмжээнд бүрдүүлж 10 дугаар сарын 20-ны дотор шаардлагатай цэгүүдэд байршуулах;
  3. Ус, цаг уур орчны шинжилгээний газраас баг бүрээр гаргах өвөл, хаврын бэлчээрийн даацад үндэслэн даац хэтэрсэн аймаг, сумын мал, малчдыг бэлчээрийн даац хангалттай байгаа орон нутагтай гэрээ байгуулан отроор өвөлжиж, хаваржих нөхцөлийг шуурхай хангах;
  4. Улсын хэрэгцээний аймаг дундын отрын бэлчээр нутагтай аймгууд отор, нүүдлийг зохицуулах орон тооны бус зөвлөлийг энэ оны 10-р сарын 01-ны дотор хуралдуулан, шийдвэр гаргаж, аймаг дотроо болон өөр аймаг, сумын нутагт өвөлжүүлэх малын тоо, байрших чиглэлийг тогтоох, өвс тэжээлийн нөөцийг тухайн отрын бүс нутагт бий болгох;
  5. Отроор өвөлжиж, хаваржих өөрийн харъяа болон бусад аймаг, сумдын малчдад эрүүл мэнд , нийгмийн үйлчилгээ үзүүлэх ажлын бэлтгэлийг хангах;
  6. Худаг, уст цэг, өвөлжөө, хашаа, хорооны хүрэлцээ хангамжийн тооцоог сум, баг, малчин өрх бүрээр гаргаж дулаалга, засвар үйлчилгээг хийж дуусгах, малын хэвтэр, бууц нөөцлөх;
  7. Мал эмнэлгийн намрын урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд тарилга туулгалт, угаалга, вакцинжуулалтын ажлыг цаг алдалгүй чанартай гүйцэтгүүлж, малын өвчлөл гарсан бүсэд хорио цээр, устгалын арга хэмжээг мэргэжлийн байгууллагын хяналтын дор чанартай зохион байгуулан, хуваарилагдсан хөрөнгө хүчийг оновчтой зарцуулж ажиллах;
  8. Орон нутгийн төсвийн болон гадаадын төсөл, хөтөлбөрүүдийн хөрөнгөөр гаргаж байгаа инженерийн хийцтэй худаг, уст цэгийн гүйцэтгэлд хяналт тавьж, эзэнжүүлэх;
  9. Орон нутагт хэрэгжиж байгаа гадаад орон, олон улсын байгууллагын төслийн нэгжүүдийг өвөлжилтийн бэлтгэл хангах ажилд татан оролцуулж хамтран ажиллах;

Хоёр. Аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нарт:

  1. Мал сүрэгт намрын ангилалт, заазлалт, хээлтүүлэгч шинээр нөхөн тавах, угаалга, туулгалт, вакцинжуулалтын ажлыг технологийн дагуу хугацаанд нь чанартай хийх;
  2. Орон нутгийн түвшинд хээлтүүлэгч малын хүрэлцээг судлан, мал үржлийн болон биотехнологийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх ажлыг хэрэгжүүлэх;
  3. Мал сүргийг хамуу, хүрд, ширх, гуур зэрэг эктопаразитаас хамгаалах арга хэмжээг 10 дугаар сарын 25–ны дотор бүрэн хэрэгжүүлж, өвөлжөө хаваржаанд паразитын устгал, ариутгал хийх арга хэмжээ авах;
  4. Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл /үер, усны аюул, мөндөр, хүчтэй шороон болон, цасан шуурга г.м/-ээс урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг аймаг, сум, багийн малчид, тариаланчид, иргэдэд цаг алдалгүй хүргэх, сэрэмжлүүлэх, урьдчилан сэргийлэх системтэй арга хэмжээ авах;
  5. Бэлчээрийн ургамалд хөнөөл учруулж буй хортон мэрэгч, шавьжтай тэмцэх ажлыг технологит хугацаанд нь чанартай гүйцэтгүүлэх, хэрэгжилтэд хяналт тавьж үр дүнг хүлээн авах.
  6. Ургац хураалтад ажиллах техник, тоног төхөөрмжийн засвар үйлчилгээг хийж, хүн хүчний тооцоо судалгааг гарган бэлэн байдлыг хангах зоорь агуулахын ариутгал халдваргүйжилтийг хийх;

Гурав.  Малчид, мал бүхий иргэдэд:

  1. Отор нүүдлийг цаг алдалгүй хийж, малдаа тарга хүч авахуулан тарга хүчний үзлэгийг хийж мал сүргийнхээ дундаас доош тарга хүчтэй болон бэлчээрийн даацаас хэтэрсэн тооны малыг нэмэгдэл тэжээлд оруулах, зах зээлд борлуулах ажлыг зохион байгуулах;

2.Малчин  бүр өөрсдийн өвөлжөө,  хаваржааны  засвар  үйлчилгээг чанартай хийж, хашаа хорооныхоо хөрзөнг ховхлон  ариутгал  халдваргүйжүүлэлт  хийлгэж, өтөг  бууцыг  хүрэлцэхүйц   хэмжээгээр нөөцлөн  өвс, тэжээлийн  нөөцөө хангалттай бүрдүүлсэн байх;

  1. Өрх бүр өвөлжилтийн бэлтгэлээ базаан дулаан хувцас, түлээ нүүрс, хоол хүнсээ хүрэлцэхүйц хэмжээгээр нөөцлөх;

4.Орон нутгийнхаа онцлог, өөрсдийн  боломжинд  тулгуурлан мал тэжээж болохуйц  халтар арвай, хомоол, хөмүүл, халгай, сүрэл, лай, төмс, хүнсний  ногооны  иш, навч  зэргийг  бэлтгэж  гар тэжээл болгон ашиглах.

Энэхүү албан даалгаврын хэрэгжилт болон Засгийн газрын энэ оны 322 дугаар тогтоолын биелэлт, “Мал өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах, шалгах, дүгнэх заавар”-ын дагуу тайлангаа энэ оны 10 сарын 25-ны дотор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн  яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт ирүүлэхийг даалгаж байна.

Эх сурвалж:Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Төрийн албаны зөвлөлийн гишүүдийг томиллоо

УИХ-ын анхдугаар чуулганы хуралдаан үргэлжилж байна. Анхдугаар чуулганыг хаахын өмнө Төрийн албаны зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм байна.

Өнөөдрийн хуралдаанаар ЗГХЭГ-аас нэр дэвшин Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилогдсон Т.Хадхүү, УИХ-ын Тамгын газраас нэр дэвшин Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилогдсон Д.Даваа-Очир нарын бүрэн эрхийн хугацаа дууссан тул албан тушаалаас нь чөлөөллөө. Үүнтэй холбогдуулж ЗГХЭГ-аас Самдангийн Цэдэндамбыг, УИХ-ын Тамгын газраас Балдангийн Баатарзоригийг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томиллоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа