Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж саяхан дууслаа. Хуралдаанаар өнөөдөр 18.00 цагт хуралдах Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлыг тогтсон байна. Нэгдүгээрт, 2016 оны УИХ-ын сонгуульд оролцсон тухай мэдээлэл, хоёрдугаарт, Ардчилсан намын даргыг томилох тухай, гуравт, Ардчилсан намын үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг бэлтгэх ажлын хэсгийг байгуулах, дөрөвдүгээрт, Ардчилсан намын VI их хурлын товыг зарлах тухай, тавдугаарт, Ардчилсан намын VI их хурлын бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийг байгуулах тухай, зургаадугаарт, Ардчилсан намын 2012-2016 оны үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ. Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан “Туушин зочид” буудалд болох юм.
Author Archives: admin
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Талийгчдийн илгээхийг хүсдэг нийтлэг 7 мессеж
Ойр дотны хүмүүсээс чинь нас барсан бол тэдний сүнс танд юу гэж хэлэх байсан бэ? Дүгнэж цэгнэж шүүдэг болов уу? Эсвэл тэдний хэлэх үгс уй гашуугаар дүүрэн байх болов уу? Ховс болон сүнстэй ярилцах ур чадвар /psychic medium/ бүхий хүмүүсээр дамжуулан ирж буй тохиолдлуудаас үзэхэд энэ дэлхийгээс одогсод нийтлэг 7 мессежийг өгдөг ажээ.
№1 “Би зүгээр”
Сүнснүүд хүний биеэс гарангуутаа хайртай хүмүүстээ би аз жаргалтай, эрүүл бөгөөд амьд байна гэдгээ хэлэхийг хүсдэг ажээ. Ихэнхдээ тэд үхлийг давж гарсан бөгөөд тэр нь алга болж устах бус харин ч оршсоор байгаагаа мөн зөвхөн физик биеийг орхиж илүү нарийн биетэй үлдсэн гэдгээ мэдүүлэхийг хүсдэг ажээ.
№2 “Өвчин зовлон миний үхэх мөчид дууссан”
Ихэнх хүмүүс ойр дотныхныгоо өвчин, зовлонгоор үргэлжлэн шаналж, сэтгэлийн зовиураар өвдөж байгаа гэж боддог байна. Гэтэл сүнснүүдийн дамжуулахыг хүсдэг үгс нь зовлон шаналал нь биеэ орхих мөчид дууссан гэдэг байна. Сүнс биеийг орхих мөчдөө хүний биеийн өвдөлт, сэтгэлийн шаналлаас чөлөөлөгддөг ажээ.
№3 “Би урьд байснаасаа ч илүү өөртэй чинь ойртож дотносч байна”
Хүмүүс сүнсэн биендээ эргэн шилжихдээ бүгдийг харж, сонсохоос гадна амьд үлдсэн дотны хүмүүсийнхээ бодлыг уншиж чаддаг болохыг ихэвчлэн дамжуулахыг хүсдэг ажээ. Бүр цаашлаад хайртууд маань бидний зүрх сэтгэл, сэтгэл хөдлөл болон сүнслэг байдалд юу болж буйг бүгдийг мэдэх чадвартай болдог учраас физик биед байхаасаа ч илүү ойртож ойлгодог ажээ.
№4 “Би чамайг харж хандаж байна”
Өмнөх мессежийн үргэлжлэл болгоод хайрт хүмүүс маань биднийг сүнсний ертөнцөөс үргэлж харж, заримдаа боломжтой бөгөөд тохиромжтой үе тохиовол тусалдаг ажээ. Гэвч цаг хором бүрт биднийг хараад байхгүй ч бид тэднийг бодох бүрт бидний талд ирдэг байна. Энэ замаар тэд бидний амьдралд юу болж буй талаар үргэлж мэддэг байна. /бидний амжилт, жаргал, сэтгэл гутрал зэрэг/. Тэд бидний сургууль төгсөхийг, эцэг эх болж буйг, шинэ ажилд орсныг, өвчин туссаныг, гэмтэл осолд орсныг, эсвэл зовж шаналж буй зэрэг бүгдийг хардаг. Хэрэв тэдэнд тохиромжтой байвал тэд бидэнд зааж, туслахыг хүсдэг ч үүнд хүмүүс зөн билиг, шинж тэмдэг зэргийг сонор сэрэмжтэй анхаарч нээлттэй байх ёстой байдаг байна.
№5 “Энд намайг хайртай хүмүүс маань угтаж авсан”
Бидний дотно хүмүүсийн хэлэхийг хүсдэг өөр нэг үг бол энэ дэлхийгээс түрүүлж одсон хайртай хүмүүс нь угтаж авсан гэдгийг хэлэхийг хүсдэг байна. Тэд үүнийг илэрхийлэхдээ гэр бүлийн хайртай дотно хүмүүс нь гэртээ эргэн ирж буй баярын хамт хайр, аз жаргал дүүрэн угтан авдаг гэнэ.
№6 “Би сүнслэг ертөнцдөө амар амгалан, баяр баясгалан, хайр дүүрэн амьдарч байна”
Сүнслэг ертөнцийн хэмжээст буй адис, баяр баясгалан дүүрэн мэдрэмжийг хүний хэлээр илэрхийлэх аргагүй ч энэ дэлхийг орхин одсон хайрт хүмүүс маань үүнийг ямар гайхамшигтай сайхан болохыг хэлэхийг хүсдэг гэнэ. Эндээс цаашхи хэмжээст гэрэл, дотно дулаан уур амьсгал, аюулгүй бөгөөд хайр асрал дүүрэн орчин, хязгааргүй амар амгалан, аз жаргал, эрх чөлөө, элгэмсэг бөгөөд энэрэл адислал дүүрэн, зүүд шиг бөгөөд баяр баясгалан дүүрэн гэсэн цөөн хэдэн үгс нь тэндхийн ойролцоох тодорхойлолтууд нь ажээ.
№7 “Би чамд/танд хайртай”
Тэдний илгээж буй мессэжийн хамгийн чухал мессэж нь энэ үгс ажээ. Биднийг орхин одсон дотно хүмүүсийн маань хамгийн ихээр ойлгуулахыг хүсдэг үгс нь тэд бидэнд хайртай бөгөөд тэднийг уучлахыг хүсдэг байна. Мөн биднээр бахархаж байгаагаа, бидэнд зөвхөн аз жаргалыг л хүсч байгаагаа илэрхийлэхийг хүсдэг байна.
Дээрх мессэжүүдийг судалгаан дээрээ суурилж нэгтгэсэн судлаач Боб Олсон нь “Үхлийн дараах Амьдралын тухай асуултууд” номын зохиогч юм. Тэрээр үхлийн дараах амьдралын талаар 15 жил судалгаа, эрэл хийсэн бөгөөд урьд нь ямар ч итгэл шүтлэггүй хувийн мөрдөгч ажилтай хүн байжээ. Түүний эцэг нас барсаны дараа тэрээр үхлийн дараа амьдрал байгаа эсэх талаар мөрдөн судалж эхэлсэн байна.
Үхлийн талаар нэмэлт тодруулга
Үхэл хүн бүхний амьдралд зайлшгүй тохиолддог зүйлсийн нэг мөн. Хүн амьдралын зорилгоо биелүүлж, энд ирэхээс өмнө төлөвлөсөн зүйлсээ гүйцэтгэж дуусаад, хангалттай гэж үзсэн цагтаа үхлийг хүлээн авдаг. Харин үүнээс өмнө буюу зориудаар амиа хөнөөх нь хүний сүнслэг хөгжилд муугаар нөлөөлдөг. Хүн амиа хорлох үедээ сэтгэл санааны хувьд маш тэнцвэргүй, гүн депресс буюу хямрал, уур хилэн, гомдол гэх мэт хэлбэлзлийн давтамж удаан муу энергитэй байх нь түгээмэл. Ийм нөхцөлд нас барснаар хэлбэлзлийн давтамж сул ертөнц буюу асурын доод түвшин буюу тамд очдог. Улмаар хэлбэлзлээ дээшлүүлэх цагийг хүртэл тэндээ өөрийн уур цөхрөл, таагүй сэтгэл хөдлөлөөс бий болсон хий ертөнцөд тамлагдах нь бий. Нөгөө талаас хүн цаг нь болоогүй байхад амиа хөнөөсний дараа одоогийн амьдрал, нөхцөл байдалтай тун төстэй эсвэл бүр дордуулсан орчинд очно. Учир нь хүний амьдрал бол нэг төрлийн сургууль бөгөөд амьдралд тохиох бүхэн сургамж буюу хичээл болдог. Та шалгалт, хичээлээсээ зугатвал анги улирч сурах шаардлагатай болдгийн адилаар одоогийн нөхцөл байдалтай төстэй зүйлс амьдралд давтагдсаар л байдаг. Энэ зүйл амиа хорлосон хүмүүсийн хувьд ч тохиох магадлал маш өндөр. Хэрэв та сэтгэл гутралд орж, амьдрал утгагүй санагдаж байгаа бол юуны өмнө өөрийн сэтгэл хөдлөл, мэдрэмжийг хүлээн зөвшөөрч, мэдэрч дуусгасны дараа нөхцөл байдлын учир шалтгааныг олж, шийдвэрлэх арга замыг олохыг хичээгээрэй. Мөн хэлбэлзэл буюу энергиэ дээшлүүлэх зүйлсийг хийж байгаарай.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
МУГТ Б.Цэвээндаш Эверест уулнаа авирч буй сонирхолтой баримтууд
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар уулын спортын ОУХМ, дэд хурандаа Б.Цэвээндаш баяр наадмын өмнөхөн Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртсэн. Тэрээр энэ оны тавдугаар сард 8848 метрийн өндрөөрөө дэлхийн зулай гэгддэг Эверестэд гурав дахь удаагаа авирсан Монголын анхны уулчин болсон тухай бид өмнө мэдээлсэн. 2015 онд ахмад уулчин МУГТ, ОУХМ Т.Гүррагчаагийн хамтаар Эверестийн оргилыг зорьсон боловч сүүлийн 100 гаруй жил тохиогоогүй байгалийг гамшиг болж эх орондоо эсэн мэнд эргэн ирж байсныг уншигч та бүхэн санаж байгаа байх. Энэ жилийн дөрөвдүгээр сард Б.Цэвээндаш зорилгоо биелүүлж, үлдээсэн ажлаа дуусгахаар Эверестийг дахин зорьжээ. Замд тохиолдсон саад бэрхшээл, санаанд оромгүй адал явдлуудынх нь талаар дээрх богино хэмжээний видео бичлэгээс үзэх боломжтой.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Шинэ гишүүд наймдугаар сарын тавны дотор ХОМ-ээ өгнө
Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулиар сонгогдсон шинэ гишүүд, төлөөлөгчид 30 хоногийн дотор хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй. Тэгэхээр хуулийн дагуу шинэ гишүүд ирэх наймдугаар сарын 05-нд багтаан ХОМ-ээ гаргаж өгөх юм байна. Учир нь долоодугаар сарын 05-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шинээр сонгогдсон гишүүд тангарагаа өргөж, УИХ-ын гишүүний үнэмлэхээ гардан авсан билээ.
Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасныг үндэслэн Улсын Их Хурлын гишүүд болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид тухайн албан тушаалд сонгогдсон буюу томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор 2015 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ холбогдох байгууллагуудад гаргаж бүртгүүлэх учиртай.
Тиймээс Авлигатай тэмцэх газраас Улсын Их Хурлын гишүүдийн 2015 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг тус газарт ирүүлэх талаар зохион байгуулалтын арга хэмжээг авч, хамтран ажиллах асуудлаар Улсын Их Хурлын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатарт албан бичгийг хүргүүлснээс гадна мэдүүлэг гаргагчдад зориулсан гарын авлага, зөвлөмжийг хүргүүлсэн байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Ямар хүнсийг хэзээ идэж болохгүй вэ
Хүний амьдралын хамгийн чухал, магадгүй салшгүй нэгэн хэсгүүдийн нэг бол хоол юм. Тиймээс ч хүн идэхийн тулд амьдардаг уу? Амьдрахын тулд иддэг үү? гэх үг гарсан болов уу. Гэхдээ хоол тэжээл байлаа гэхэд түүнийг зөв зохистой, тааруулан хэрэглэхгүй бол бидний биед төсөөлшгүй ихээр хор хохирлыг учруулдаг байна. Ингээд ямар хүнсийг хэзээ идэж болохгүй талаар хэрэгтэй мэдээллийг хүргэе.
Эдгээр хүнсийг хэзээ идэж болохгүй вэ?
1 Хар шоколад
Өглөөний цай
Өглөөний цайны үеэр багахан хар шокаладыг идвэл, зүрхэнд сайнаар нөлөөлж, таныг залуужуулах үйлчилгээг үзүүлдэг байна. Мэдээж хэмжээтэй идсэн нь дээр шүү дээ.
Цайны цаг
Хэрвээ та өдөрт цайны цаг, завсарлагааныхаа үеэр 25 гр-аас дээш хар шоколадыг идвэл, энэ нь таны биед өөх болон хуримтлагддаг ажээ.
2 Мах
Өдрийн цай
Өдрийн цайны үеэр тэжээллэг, уураглаг махыг хүнсэндээ хэрэглэх нь таны биед шаардлагатай төмрийн эрдсийг нөхөж, хорт хавдар өвчнөөс урьдчилан сэргийлдэг байна.
Оройн хоол
Харин 5 цагаас хойш их хэмжээгээр мах идэх нь өөрийгөө хорлож байгаагаас өөрцгүй. Учир нь таны бие организм тухайн махыг шингээж чадахгүй, хорт бодисыг биед шингээдэг гэнэ шүү.
3 Самар
Өдрийн цай
Хэрвээ та өдрийн цагаар 30 гр орчим самрыг идвэл, тэр нь омега 3 бодисыг ихээр ялгаруулж, биед сайнаар нөлөөлдөг.
Оройн хоол
Харин үдэш орой ийнхүү самрыг их хэмжээгээр идэх нь таргалуулах эрсдэлтэй.
4 Жүрж
Өглөөний цай
Өглөө эрт жүрж жимсийг идэх нь биеийг эрч хүчээр тэтгэж, оюун ухааныг сэргээх үйлчилгээг үзүүлдэг байна.
Цайны цаг
Харин орой идэх нь биед тийм ч таатай биз. Ходоодны хүчлийг ажиллуулан, ходоод шархлуулах, өвтгөх талтай.
5 Гоймон
Өглөө болон өдрийн цай
Гоймонг өглөө болон өдрийн цайндаа идэх нь чихрийн шижин, сульдаа өвчнөөс сэргийлдэг байна. Тиймээс гоймонг эрт идэх тусмаа л сайн нөлөөтэй гэсэн үг юм.
Оройн хоол
Харин оройн цагаар идсэнээр таргалах, ходоод өвдөх, бие хямрах муу талтай. Өглөөний хоолыг өөртөө, оройн хоолыг дайсандаа гэж үүнийг л хэлнэ дээ.
6 Өргөст хэмх
Оройн хоол
Өргөст хэмх нь ямар нэгэн илчлэг, өөх тосгүй бөгөөд оройн хоолондоо идэх нь хоолны шингэцийг сайжруулах, ходоодонд өндөр ач тустай байна.
Өглөөний цай
Харин үүнийг өглөө идэх нь тийм ч тохиромжтой бус, ялангуяа өлөн элгэн дээрээ идэх нь ходоодны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг учраас анхаарах нь зүйтэй.
7 Улаан лооль
Өглөөний цай
Улаан лоолийг өглөөгүүр, өдөр идэх нь цус төлжүүлэх, гэдэс доторт сайнаар нөлөөлдөг байна. Ялангуяа жижиг, үрлэн лооль илүү амттай, бас шим тэжээлтэй байдаг аж.
Оройн хоол
Улаан лоолийг оройн цагаар идэх нь бие хавагнах, хөөлгөх, зэрэг муу нөлөөтэй гэнэ.
8 Төмс
Өглөөний цай
Өглөө төмс идэх нь цусан дахь холестриний хэмжээг бууруулж, биед шаардлагатай эрдэс бодисуудаар хангадаг байна.
Өдөр болон Оройн хоол
Төмсийг орой 6 цагаас хойш идэх нь тийм ч зохимжтой биш юм. Бусад жимс ногоог бодвол, илчлэг өндөртэй учраас таныг таргалуулах болно
9 Гадил
Өдрийн цай
Гадил жимсийг өглөө болон өдрийн хоолонд идвэл илүү өег, шим тэжээлээр таны биеийг хангах болно.
Оройн хоол
Харин оройн 7 цагаас хойш идэх нь тийм ч таатай биш ажээ. Бие организмд муугаар нөлөөлж, гэдэс хямраах, дотор эвгүйрхэх мэдрэмжийг төрүүлдэг аж.
10 Алим
Өглөөний цай
Өглөөд нэг ширхэг алимыг идсэнээр таны бие маш ихээр сэргэж, өлсөх мэдрэмж дарагдан, бие хөнгөрөх болно.
Оройн хоол
Харин алимыг орой ихээр идэх нь биед тийм ч сайнаар нөлөөлдөггүй байна. Тэгэхээр хэмжээгээ тааруулаад л идсэн нь дээр байх нь…
11 Бяслаг
Өглөөний цай
Өглөө багахан бяслаг идэх нь жин хасах өндөр үйлчилгээг үзүүлдэг гэнэ шүү…
Оройн хоол
Харин оройн хоолонд бяслаг идэх нь эсрэгээрээ жин нэмэх, гэдэс тавгүйтүүлэх муу нөлөөг үзүүлдэг байх юм.
12 Элсэн чихэр
Өглөөний цай
Хэрвээ элсэн чихрийг өглөөний цайндаа хэрэглэвэл тухайн хүнд амтлаг мэдрэмжийг төрүүлэн, өглөөг илүү эрч хүстэй эхлүүлэх болно.
Оройн хоол
Харин оройн цагаар идэх нь жин нэмэх, чихрийн шижин тусах, арьсаар тууралт гарах сөрөг нөлөөтэй гэнэ.
13 Будаа
Өдрийн цай
Өдрийн цагаар будааг идэх нь өдрийн туршид цатгалан мэдрэмжийг төрүүлж, эрч хүчийг нэмэгдүүлэх болно.
Оройн хоол
Харин оройн цагаар идэх нь жин нэмэх, таргалуулах сөрөг нөлөөтэй ажээ.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Хувцсаа угаахдаа гаргадаг бидний нийтлэг алдаа
Та хувцсаа хэрхэн угаадаг вэ? Ямар ч дараалалгүй шууд л бүгдийг нь аваачаад угаалгын машиндаа хийчихдэг юм биш биз? Бүхий л зүйлс дэс дараалалтай байдгийн адил хувцас угаахад ч мөн мөрдөх ёстой дүрэм, журам гэж байдаг юм шүү. Ингээд та бүхэндээ хүмүүсийн хувцсаа угаахдаа гаргадаг түгээмэл алдаа болон үүнтэй холбоотой зөвлөгөө мэдээллийг хүргэж байна.
1 Толбоо зүлгэдэггүй
Бид хувцас угаахдаа анзааралгүй шууд л угаалгын машинд хийж орхидог. Харин гаргаад дэлгэх гэтэл толбо нь арилаагүй хэвээр байх тохиолдол гардаг билээ. Харин та няхуур хандаж, толботой хэсгийг угаалгын нунтагтай усанд хийж, гараарай сайн үрж, угаагаарай. Ингэснээр толбо арилах эсвэл бүдгэрэх бөгөөд үүний дараа угаалгын машинд хийж эргүүлснээр таны хувцас цоо шинэ мэт гялалзах болно.
2 Хэт их угаалгын нунтаг хэрэглэдэг
Угаалгын нунтаг их хийх тусмаа илүү өнгө орно гэж бид буруу ойлгож явдаг. Харин ч эсрэгээрээ таны хувцасны өнгийг алдуулж, шарлуулах магадлалтай байдаг юм шүү. Иймд тааруулж байх нь зүйтэй бөгөөд та өөрийн хэрэглэж байгаа угаалгын нунтагаа багасгаад үзээрэй. Мэдэгдэхүйц үр дүн гарах болно.
3 Угаалгын машинаа буруу ашигладаг
Хэрэв та хагас автомат угаалгын машин ашигладаг бол анхаарлаа нааш нь хандуулаарай. Хүмүүс ихэвчлэн угаалгын машиндаа усаа хийгээд, угаалгын нунтагаа нэмээд харин хамгийн сүүлд хувцасаа хийдэг. Гэхдээ энэ нь буруу юм. Харин эхлээд хувцсаа хийгээд, усаа нэмээд, сүүлд нь угаалгын нунтагаа хийж заншаарай. Ингэснээр таны хувцас илүү сайн өнгө орохоос гадна эдэлгээ нь ч уртасдаг юм.
4 Хувцсаа зөвхөн өнгөөр нь ялгаж угаадаг
Мэдээж хувцсаа өнгөөр ялгаж угаах нь зөв л дөө. Гэхдээ хувцасны онцлогоос хамаарч, усны халуун хүйтнийг тааруулж хэвшээрэй. Ноосон материалтай хувцсыг халуун усаар угаавал агшиж, өмсөх аргагүй болдог бол цусны толботой хувцсыг хүйтэн усанд угаавал илүү үр дүнтэй байдаг.
5 Өмдний цахилгаан татдаггүй
Бид анзааргагүй, хайнга байдал гаргаж, өмдний цахилгааныг таталгүй угаадаг. Ингэснээр цахилгаан нь гацах, эвдрэх магадлал өндөртэй. Иймд өмдний цахилгааныг татаж, товчийг нь товчлоод угааж байвал зохилтой.
6 Цамцаа товчилж угаадаг
Энэ нь зөв мэт санагдах боловч тийм ч гайхалтай санаа биш. Учир нь таны цамц сайн өнгө орохгүйгээс гадна товчнууд нь тасарч унах магадлалтай байдаг. Харин бүх товчыг нь тайлж угаавал илүүтэй сайн угаагдаж, өнгө ордог байна.
7 Цайруулагч ихээр ашигладаг
Хэрэв та юм угаахдаа цайруулагч хийх гэж байвал түр азна. Энэ нь хувцасны толбыг арилгах, өнгийг сэргээх үйлчилгээтэй боловч хэт ихээр хэрэглэх нь хувцсыг хэт цайруулж, төрөлх өнгийг нь үхүүлэх, материалыг нимгэлж, эдэлгээг богиносгох сөрөг талтай. Харин үүний оронд та ахуйн нөхцөлд нимбэг, давс ашиглан, толбыг арилгах боломжтой юм шүү. Лимоноо нимгэн зүсч усанд хийгээд үүндээ толботой хувцаснуудаа хийж байлгаарай.
8 Шинэ хувцсаа өмсөхөөсөө өмнө угаадаггүй
Бид шинэ хувцас аваад шууд л өмсөж орхидог. Гэвч энэ нь буруу юм шүү. Тэдгээр нь зарим нэг химийн бодисоор ариутгагдсан байдаг тул таны арьсыг гэмтээж харшил өгөх магадлалтай. Мөн та шинээр авсан хувцсаа хүйтэн усанд угааснаар эдэлгээ нь уртасч, өнгө нь тогтворжихоос гадна бөөстөхөөс сэргийлдэг юм шүү.
9 Толбо тогтвол тэр дор нь шууд цэвэрлэдэггүй
Толботой хувцсыг цэвэрлэх нь бидэнд тулгамддаг томоохон асуудлыг нэг билээ. Үүнээс болж хамаг цаг, мөнгөө барах тохиолдол ч бий. Харин та толбо болмогц шууд угааж цэвэрлэх нь илүү үр дүнтэй гэдгийг мэдэх үү? Ямар ч толбо шинэ дээрээ дорхноо арилдаг юм.
10 Оймсоо угаах
Та оймсоо угаалгын машинаар угаахдаа хамгийн доор нь хийж өгөөрэй. Ингэснээр илүүтэй сайн угаагдаж, өнгөр болон хир нь арилдаг. Гэхдээ оймсыг гараар үрж угаавал илүү өнгө орж, шинэхэн харагддаг гэдгийг ч мөн сануулъя.
11 Угаалгын машинаа байршуулах
Танай угаалгын машин хаана байдаг вэ? Мэдээж угаалгын өрөөнд байлгах боловч шууд шалан дээр тавих нь буруу аж. Ингэснээр угаалгын машин чичрэхдээ шалны бат бөх чанарыг бага багаар эвдэж байдаг гэнэ. Харин та үүний оронд угаалгын машиныхаа дор нимгэн мод, тавиур зэргийг ивж өгөөрэй.
12 Хар хувцсыг буруу угаадаг
Хар хувцас угаахдаа мэдээж цайвар хувцастай угааж болохгүйгээс гадна усны халуун хүйтнийг ч тааруулах ёстой юм. Та хар бараан өнгийн хувцсаа хүйтэн усанд угааж хэвшээрэй. Халуун ус нь хар өнгийн хувцасны өнгийг нь маш хурдан цайруулж, алдагдуулдаг. Мөн хувцсаа агаарт (гэхдээ наранд биш) хатааж өгвөл өнгө нь илүүтэй сэргэж, шинэ мэт гялалзах болно.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Хар арьст эр гурван цагдааг буудан хөнөөжээ
Америкт хар арьстнууд болон цагаан арьст цагдаа нарын хооронд жинхэнэ дайн дэгдээд байна. Луизиана мужийн Батон-Руж хотод эргүүл хийж явсан цагдаа нар буудуулснаас гурав нь шархаа даалгүй эмнэлэгт нас баржээ. Бас нэг цагдаагийн биеийн байдал маш хүнд байгаа гэнэ. Хэргийн газар ирсэн цагдаагийн шуурхай бүлэг цагдаа нар луу буудсан хар арьст эрийг устгасан байна. Өнгөрсөн 6-р сард энэ хотод цагаан арьст цагдаа нар хар арьстныг буудаж хөнөөсний дараа эсэргүүцлийн хүчтэй хөдөлгөөн орон даяар өрнөсөн юм.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Ниццегийн алан хядагчийг цагдаагийнхан буудан устгаж байгаа бичлэг\16+\
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
10 орны үндэсний сэргээшийн эсрэг байгууллагаас ОУОХ-д ханджээ
АНУ-ын “The New York Times” сонинд мэдээлснээр, АНУ, Испани, Канад, ХБНГУ, Швейцар, Япон зэрэг 10 орны үндэсний сэргээшийн эсрэг байгууллагааас ОХУ-ын шигшээ багийг Бразил улсад болох Зуны олимпийн болон Пара олимпийн наадамд оролцуулахыг хориглохыг уриалж ОУОХ-ны ерөнхийлөгч Т.Бахад ханджээ. Тус уриалгыг дэлхийн янз бүрийн орны 20 бүлэг тамирчид дэмжиж байгаагаа илэрхийлжээ.
USADA, Америкийн сэргээшийн эсрэг агентлагийн ерөнхийлөгч Трэвис Тайгерт, Канадын спорт дахь ёс зүйн төвийн захирал Пола Мели нар ОУОХ-ны ерөнхийлөгч Т.Бах, Гүйцэтгэх хорооны гишүүдэд илгээсэн захидалдаа “WADA, Олон улсын сэргээшийн эсрэг агентлагаас томилсон, канадын хуульч Ричард Макларений толгойлсон Хараат бус комисс нь мөрдөн шалгах ажиллагаа явуулж ОХУ-д сэргээшийн хэрэглээг төрийн зүгээс дэмждэг тогтолцоо байгааг нотоллоо, иймд ОХУ-ын шигшээ багуудыг Зуны олимпийн болон Пара олимпийн наадмаас хасахыг ОУОХ-нд хандан уриалж байна. Гэхдээ гадаадад амьдарч бэлтгэл сургуулилтаа хийдэг учир сэргээшийн хэрэглээнд хамрагдаагүй, олимпийн эрх авсан оросын тамирчдыг олимпийн наадамд оролцуулж болох юм, гэхдээ өөр далбаан дор оролцуулж болно.” гэж онцлон дурдсан байна. Гэхдээ Хараат бус комиссийн илтгэлийг олон нийтэд танилцуулахаас 3 хоногийн өмнө дээрх захидлыг илгээсэн нь тус комиссийн илтгэлийн нууц, мөрдөн шалгах ажиллагааны дүн яагаад задарсан гэсэн асуултыг тавихад хүргэж байна.
Дээрх захидлыг хүлээн аваад ОУОХ-ны ерөнхийлөгч Т.Бах байр сууриа илэрхийлэхдээ “Профессор Р.Макларений удирдсан Хараат бус комиссийн мөрдөн шалгах ажиллагаа нь зөвхөн Өвлийн “Сочи-2014” олимпийн наадмын үеэрх сэргээшийн шинжилгээнд хамаарч байсан юм. Оросын багийг Рио-де-Жанейро хотод болох олимпийн наадмаас хасах нь шудрага бус үйлдэл болно.” гэжээ.
Өвлийн “Сочи-2014” олимпийн наадмын үеэр сэргээшийн шинжилгээнд гарч байсан луйврын талаар хийсэн мөрдөн шалгах ажиллагааны тухай илтгэлээ Хараат бус комисс нь өнөөдөр олон нийтэд хэвлэлийн бага хурал хийж танилцуулах юм.Профессор Р.Макларен нь өмнө нь ВАДА-гийн комиссийн бүрэлдэхүүнд Бүх оросын хөнгөн атлетикийн холбоо, Москва дахь Сэргээшийн шинжилгээний лаборатори, РУСАДА, Оросын сэргээшийн эсрэг агентлагийн үйл ажиллагааг мөрдөн шалгах ажиллагаанд оролцож байсан ажээ. Тухайн үед уг комиссийн тавьсан илтгэлийг иш үндэс болгон Москва дахь Сэргээшийн шинжилгээний лабораторийн үйл ажиллагааг зогсоож РУСАДА, Оросын сэргээшийн эсрэг агентлагийг ВАДА-гийн дүрмийг зөрчиж байна гэж үзэж IAAF, Олон улсын хөнгөн атлетикийн холбооноосБүх оросын хөнгөн атлетикийн холбооны гишүүнчлэлийг зогсоож байсан юм.Төсвийн хөрөнгө мөнгө завшиж авилга авч байсан гэмт хэрэгтээ шийтгэл хүлээхээс зайлсхийж АНУ-д зугтан очиж “ОХУ-д сэргээш хэрэглээний хөтөлбөр” гэгч байдаг гэж нотолж “авчирсан мэдээллээ” өндөр үнэд хүргэсэн Москва дахь Сэргээшийн шинжилгээний лабораторийн захирал байсан Григорий Родченкогийн мэдэгдлийг иш үндэс болгон оросын тамирчдыг олимпийн наадамд оролцуулахгүй байх далд үйл ажиллагааг АНУ-ын зүгээс эхлүүлсэн нь дэлхийн спортын ертөнцийг донсолгосоор байна.
Дэлхийн спортын хүчирхэг гүрнүүдийн нэг болох ОХУ-ын тамирчдыг оролцуулахгүй бол олимпийн “Рио-2016” наадам нь 1980, 1984 онуудын олимпийн наадмууд шиг хурц ширүүн өрсөлдөөнгүй, хагас дутуу зэрэмдэг наадамд тооцогдох болно. “Рио-2016” наадмаас оросын багийг хасчихлаа гэхэд медаль авсан тамирчид нь дээрх дурдсан хоёр олимпийн наадмаас медаль авсан ч шудрага бус өрсөлдөөнөөр медаль хүртсэн гэж насан туршаа хэл амны бай болж байгаа тамирчид шиг байдалд орно.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Хасан Октай:Үймээн дэгдээгчдэд цэргийнхэн болон ард түмний дэмжлэг байгаагүй
Үймээн дэгдээгчид Туркт төрийн эргэлт хийх гээд чадсангүй, учир нь цэргийнхний дунд болон ард түмнээс хангалттай дэмжлэг авч чадаагүй юм. Анкара хот дахь дүн шинжилгээний “Kafkassam” төвийн тэргүүн, улс төр судлаач Хасан Октай ингэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Үймээн дэгдээх гэсэн санаархалд хоёрын зэрэг нисдэг тэрэг, сөнөөгч нисэх онгоцууд бүхий агаарын цэргийн хүчин болон жандармерийн бүрэлдэхүүнээс цөөн тооны хүн л оролцсоныг Октай тэмдэглэсэн байна. Гэвч хэрвээ үймээн дэгдээгчдийг бүх төрлийн цэрэг болон жанжин штабын удирдлага дэмжсэн бол,тус орон цэргийнхний мэдэлд орох байсныг шинжээч дурджээ.Долоодугаар сарын 15-нд Туркт цэргийн эргэлт хийх гэсэн боловч, бүр долоодугаар сарын 16-нд үймээнийг дарсан байна. Сүүлчийн мэдээгээр, 265 хүн амь үрэгджээ. Эргэлт хийх гэсэн оролдлогод оролцсон бараг 3 мянган цэргийн хүнийг саатуулсан байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
М.Энхболд намын даргын суудлаа өгөх үү
2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд шинээр бүрэлдэн бий болсон УИХ-ын даргаар МАН-ын дарга М.Энхболд сонгогдсон. Шинэхэн УИХ-ын анхдугаар чуулганы хуралдаан дээр УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин намынхаа даргыг Ерөнхий сайд бололгүй, УИХ-ын даргад нэрээ дэвшүүлэн томилогдсоныг дэмжихгүй байгаагаа илэрхийлж, хариуцлагаас бултлаа хэмээн мэдэгдэж байсан билээ. Өөрөөр хэлбэл тэрээр намынхандаа төдийгүй намын даргадаа хатуухан үг чулуудаж амжсан.
Ө.Энхтүвшин гишүүн “Намын дарга нь засгийн газраа тэргүүлээд, намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажилладаг жишиг бий. Тиймээс ч би Удирдах зөвлөлийнхөө шийдвэртэй санал нэгдэхгүй байна. Хамгийн гол нь нэг нүүртэй, амалсандаа хүрдэг байх хэрэгтэй. Хэдий нэг нам ч шударга бус зүйлийг би хэлээд явна гэдгээ энд хариуцлагатайгаар мэдэгдэж байна.Засгийн газар бүрдүүлэх асуудал бидний өмнө одоо тулгарч байна. Мэргэжлийн засгийн газраа бүрдүүлээд явах хэрэгтэй. Ажлаа хийж чадахгүй байгаа хэний ч толгойг илж болохгүй. Давхар дээлээ тайлах өмнөх санаачлагаа барьж ажиллахыг хүсье” гэсэн юм.
Сонгуульд ялсан намын дарга нь мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө Засгийн газраа тэргүүлэн ажиллаж, хариуцлага хүлээдэг. Ө.Энхтүвшин гишүүн МАН-ын дарга М.Энхболд гүйцэтгэх засаглалыг тэргүүлэлгүй, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатад ачаагаа үүрүүлсэнтэй эвлэрч чадахгүй байгаа бололтой. Тиймээс тэрээр М.Энхболдыг эрх мэдлээ ч шилжүүлэн өгөх ёстой гэсэн шаардлага тавихаар төлөвлөж буй гэсэн мэдээлэл байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Риог зорих манай 42
“Рио-2016” олимпийн наадам эхлэхэд 17 өдөр үлдлээ. Эх орныхоо нэр, алдар, бахархлыг дэлхийн тэртээд дуурсгах Монголын тамирчид “тулаан”-д бэлэн болжээ. Зуны XXXI олимпийн наадамд оролцох баг тамирчдыг үдэх ёслолын ажиллагааг долдугаар сарын 20-ны лхагва гаригийн 11.00 цагаас Чингисийн талбайд зохион байгуулахаар товложээ.Өнгөрөгч долоо хоногт марафонч Ц.Бямбажав олимпийн эрхээ баталгаажуулснаар Монгол Улс олимпийн наадамд түүхэндээ анх удаа 42 тамирчнаа үдэн мордуулах гэж байна.

ЧӨЛӨӨТ БӨХ- 10 (Эрэгтэй 6, эмэгтэй 4)
ЖҮДО БӨХ – 13 (Эрэгтэй 7, эмэгтэй 6)
БОКС – 6 (Эрэгтэй)
БАЙТ ХАРВАА – 1 (Эрэгтэй)
БУУДЛАГА – 3 (Эмэгтэй)
ХӨНГӨН АТЛЕТИК – 5 (Эрэгтэй 3, Эмэгтэй 2)
ТАЭКВОНДО – 1 (Эрэгтэй)
ХҮНДИЙГ ӨРГӨЛТ – 1 (Эмэгтэй)
УСАНД СЭЛЭЛТ – 2 (Эрэгтэй 1, Эмэгтэй 1)
РИО-2016: ЭРХ АВААД БУЙ ТАМИРЧИД
ЧӨЛӨӨТ БӨХ (10)
Эрэгтэй
Э.Бэхбаяр /57 кг/
Г.Мандахнаран /65 кг/
П.Өнөрбат /74 кг/
О.Үйтүмэн /86 кг/
Д.Хүдэрбулга /97 кг/
Ж.Чулуунбат /125 кг/
Эмэгтэй
Э.Сумъяа /53 кг/
П.Орхон /58 кг/
С.Батцэцэг /63 кг/
О.Насанбурмаа /69 кг/
ЖҮДО БӨХ: (13)
Эрэгтэй:
Ц.Цогтбаатар /60 кг/
Д.Төмөрхүлэг /66 кг/
Г.Одбаяр /73 кг/
О.Ууганбаатар /81 кг/
Л.Отгонбаатар /90 кг/
Н. Түвшинбаяр /100 кг/
Б.Тэмүүлэн /+100 кг/
Эмэгтэй:
М.Уранцэцэг /48 кг/
А.Цолмон /52 кг/
Д.Сумъяа /57 кг/
Ц.Мөнхзаяа /63 кг/
Ц.Наранжаргал /70 кг/
П.Лхамдэгд /-78 кг/
БОКС: (6)
Г.Ган-Эрдэнэ /49 кг/
Х.Энх-Амар /52 кг/
Э.Цэндбаатар /56 кг/
Д.Отгондалай /60 кг/
Б.Чинзориг /64 кг/
Б.Түвшинбат /69 кг/
БУУДЛАГА: (3)
О.Гүндэгмаа (Гар буу)
Ц.Мөнхзул (Гар буу)
Г.Нандинзаяа (Урт буу)
ХӨНГӨН АТЛЕТИК / МАРАФОН (5)
Б.Сэр-Од
Д.Гантулга
Л.Отгонбаяр
Б.Мөнхзаяа
Ц.Бямбажав
БАЙТ ХАРВАА (1)
ОУХМ Ж.Гантөгс
ТАЭКВОНДО (1)
П.Тэмүүжин (58 кг)
ХҮНДИЙГ ӨРГӨЛТ (1)
М.Анхцэцэг (75 кг)
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
АСЕМ-ын ахлах албан тушаалтан Л.Оргил мэдээлэл өглөө
Улаанбаатар хотноо үргэлжилж буй Ази-Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын үйл явцын талаар АСЕМ-ын Ахлах албан тушаалтан Л.Оргил Шангри-Ла дахь Олон улсын мэдээллийн төвд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Ази-Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг нээхийн өмнө Францын Нийс хотод өчигдөр орой болсон террорист халдлагатай холбогдуулан Францын ард түмэн, Засгийн газарт гүн эмгэнэл илэрхийлж, хуралд оролцож буй төр засгийн тэргүүн нар нэг минут дуугүй зогсч хүндэтгэл үзүүлснийг тэрбээр мэдээллийн эхэнд онцлов.
Дээд түвшний уулзалтын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлсний дараа АСЕМ-ын зохицуулагч орнууд болох Мьянмар улсын Ерөнхийлөгч У Тин Чяу, Словак улсын Ерөнхий сайд Роберт Фицо, Шинэ Зеланд Гадаад хэргийн сайд Мaррей Маккалли нар үг хэлсэн. Мөн АСЕМ-ын дагалдах хурлууд болох Ази-Европын Парламентчдын уулзалт, Ази-Европын залуучуудын уулзалт, Ази-Европын Бизнесийн уулзалт, Ази-Европын түмний түмний уулзалтын төлөөлөгчид хурал тус бүрээс гарсан дүгнэлтийг Дээд түвшний уулзалтад танилцуулсан юм. Өнгөрөгч дөрөвдүгээр сард болсон Ази-Европын Парламетчдын уулзалтын дүгнэлтийг УИХ-ын дарга М.Энхболд уншиж танилцууллаа.
Дээд түвшний уулзалтыг нээж, зочдоос хамгийн эхэнд БНСУ-ын Ерөнхийлөгч хатагтай Пак Гын Хэ үг хэлсэн бөгөөд дараа нь Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ, БНХАУ-ын Хятад улсын Ерөнхий сайд Ли Көцян, Европын Гадаад харилцааны албаны төлөөлөгч Федерика Могерини нар үг хэлжээ. Төлөөлөгчид Францад болсон халдлагад эмгэнэл илэрхийлж, сүүлийн 20 жил Ази-Европын хооронд гүүр болсон АСЕМ гэх байгууллагын хийж гүйцэтгэсэн үүрэг, ролийг өндрөөр үнэлэн, ирээдүйн 10 жилээ тодорхойлох, хэрхэн ажиллах талаар санал бодлоо солилцсоныг АСЕМ-ын ахлах албан тушаалтан Л.Оргил мэдээлэлдээ онцоллоо.
Мөн уг хэвлэлийн бага хуралд АСЕАН, Зүүн өмнөд Азийн эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн Ерөнхийлөгч Хидэтоши Нишимура оролцож Монгол Улсын Засгийн газар, АСЕАН, Зүүн өмнөд Азийн Эдийн Засгийн судалгааны хүрээлэнтэй хамтран гаргасан “Ази-Европын уялдаа холбооны алсын хараа 2025: боломж ба сорилтууд” судалгааны номыг танилцууллаа.
Энэхүү товхимолд Ази-Европын уялдаа холбоог өргөжүүлэхэд АСЕМ-ын гүйцэтгэж байгаа үүрэг, цаашдын оролцоо, Ази-Европын харилцааг иргэд, байгууллагууд, бодит дэд бүтэц дээр суурилуулан өргөжүүлэх, нийгэм, эдийн засгийн олон салбарт нэгдмэл байдал, хамтын ажиллагааг хөгжүүлэх, ойрын 10 жилийн үйл ажиллагаанд тулгарах сорилт, түүнийг шийдвэрлэх боломж зэргийг тусгасан байна.
Дээд түвшний уулзалт “АСЕМ-ын 20 жил: Уялдаа холбоогоор өртөөлөн ирээдүйн төлөө түншлэлээ бэхжүүлэх нь” гэсэн үндсэн сэдэвтэйгээр үргэлжилж байна. Үдээс өмнөх хуралдаан “Түншлэлийн 20 жил: Өнгөрснөө дүгнэж, ирээдүйгээ тодорхойлох нь”, “АСЕМ-ын түншлэлийг хөгжүүлэх өргөн уялдаа холбоо” сэдвийн хүрээнд хоёр салбараар хуралдаж байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
АСЕМ-ын Нэгдсэн хуралдаанууд боллоо
Ази-Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын албан ёсны нээлтийн ажиллагааны дараа хоёр хэлэлцүүлэг бүхий Нэгдсэн хуралдаан боллоо.
Эхний хэлэлцүүлэг нь “Түншлэлийн 20 жил: Өнгөрснөө дүгнэж, ирээдүйгээ тодорхойлох нь” сэдвийн хүрээнд болж, АСЕМ-ын түнш орнуудын төрийн тэргүүн нар сүүлийн 20 жилийн улс төрийн хэлэлцээ, эдийн засгийн хамтын ажиллагаа, соёл-нийгмийн солилцоо, хамтын ажиллагаагаа дүгнэж ярилцлаа.
Уулзалтад оролцогчид мөн АСЕМ-ын дараагийн арван жилийн төлөвлөгөө, төсөөллийн талаар санал солилцов.
Хоёрдугаар хэлэлцүүлэг нь “АСЕМ-ын түншлэлийг хөгжүүлэх өргөн уялдаа холбоо” сэдвээр чуулж, Ази-Европын “зөөлөн” болон “хатуу” уялдаа холбоог хөгжүүлэхэд илүү төвлөрч ярилцсан юм. Эдгээр хоёр сэдэв бүхий хэлэлцүүлгээс гарсан санал дүгнэлтийг төгсгөлийн баримт бичгүүдэд тусган, батлах юм.
Нэгдсэн хуралдааны дараа төлөөлөгчдийн тэргүүн нар дурсгалын зураг авахуулсан бөгөөд төлөөлөгчид АСЕМ-ын 20 жилийн ойн баярыг тэмдэглэх хүрээнд “Чингисийн хүрээ” цогцолборт зочилж үндэсний уламжлалт баяр “Нүүдэлчдийн наадам”-ыг үзэж сонирхоно.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
