Author Archives: admin

Отгонтэнгэр “Богд Очирваань” хайрхны тахилга энэ сарын 22-нд болно

Хангайн нурууны ноён оргил, Отгонтэнгэр “Богд Очирваань” хайрхны тэнгэрийг тайх ёслолыг энэ сарын 22-ны өдөр зохион байгуулна. Үүнтэй холбогдуулан хайрхны тухай болон ёслолын үед баримтлах дэг, үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг мэдээллийг хүргэж байна.

хайрханМонголчууд Отгонтэнгэр хайрхнаа эртнээс тахиж шүтэж ирсэн ба анх VI зуунд Түрэгүүд тахидаг байсан гэдэг. Түүнээс хойш 1779 онд сэргээн тахиж байгаад мартагдсан ч 1911 онд Богд хаан дахин сэргээсэн юм. Монголын сүүлчийн эзэн хаан Богд Жавзандамба хутагтын таалал төгссөн 1924 оноос төрийн тахилга зогсч, гагцхүү буддын шашны ёсоор тахих зан үйлийг алдаг оног, ил далд үйлдсээр цагийн аясаар саарч, 1930-аад оноос хойш тахилгын уламжлал тасарчээ. Гэсэн ч 1995 онд төрийн тахилга дахин сэргэж дөрвөн жилд нэг удаа ёслол үйлддэг уламжлал тогтсон бөгөөд хамгийн сүүлд 2011 онд тахисан юм. Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны наймдугаар сарын 23-ны өдрийн 153 дугаар зарлигаар таван жилд нэг удаа тайхаар болсны дагуу ийнхүү их тахилгын ёслол энэ жил тохиож байгаа юм.

Тахилгын үйл ажиллагааг “Төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам”-ыг баримтлан явуулах бөгөөд тахилгын үйл ажиллагааг үндэсний зан заншил, уламжлал, ёс цээрийг дагаж төлөв төвшин хүндэтгэлтэйгээр зохион байгуулахыг аймгийн төр захиргааны байгууллагуудад үүрэг болгосон байна.

Хөтөлбөр 

2016.07.21

22:00 “Долоон бурхан од”-ны тахилга эхэлнэ

2016.07.22

  • 06:00-14:00 “Очирваань хайрхан” уулын тэнгэрийг тайх ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа эхэлнэ. /Тахилгын их овоон дээр /
  • 14:00 “Очирваань хайрхан” уулын тэнгэрийг тайх ёслолд зориулсан урлаг соёлын арга хэмжээ

/ОХУ-д болсон олон улсын дуурийн дуулаачдын наадмын Гран При шагналт Улсын Филармонийн дуучин, МУГЖ Г.Ариунбаатар , МУГЖ Х.Үнэнхүү, УДБЭТ-т гоцлол дуучин МУСТА Э.Бумхүү, МУСТА Л.Баяр-Эрдэнэ, Уртын дууч, хөөмийч МУСТА Э. Сандагжав болон Улсын филармонийн морин хуурын чуулга, 108 цамын бүжиг/

  • 16:00 64 бөхийн барилдаан /тахилгын хотхонд/
  • 18:00 Хаалтын үйл ажиллагаа

Тахилгын үед баримталбал зохих ёсон

  • Амьтны амь таслахгүй
  • Хараал хэлэхгүй, хэрүүл хийхгүй
  • Архи хэрэглэх, газар ухах, мод огтлох, жимс ногоо, өвс түүх, усанд орохыг цээрлэнэ
  • Тахилгад өл халзан морьтой очдоггүй
  • Бадархундага нуурт бүсгүй хүн ойртохыг цээрлэнэ
  • Явган болон чулуун дээр сандайлж суудаггүй
  • Муу үйл хийхгүй байх
  • Тахилгын үед “цагаан хоол” идэх учиртай.

Хайрхны тухай домог, түүхийн хуудаснаас

“Бурхан багш”-аас Замбуулинд таван их тэнгэр уул хайрласны хамгийн отгон нь Богд Очирваань хайрхан бөгөөд Отгонтэнгэр уулыг төрийн ёслолын хэмжээнд бөө мөргөл, буддын шашны ёсоор тайж, тахилгаж ирсэн түүхтэй. Отгонтэнгэр хайрханыг эцэг уул, Богд Дүнжингарав уулыг ээж уул хэмээн хүндлэн шүтэж иржээ.

Хангайн нуруу нь Монгол орны төв хэсэгт гурван тэрбум жилийн тэртээ, Явран галавт анх үүссэн бөгөөд энэ нуруунаас бусад монголын газар нутаг бүхэлдээ тухайн үеийн цорын ганц гадаад далай болох Номхон далайн залгаас бүхий гүехэн боловч асар их хэмжээний дотоод тэнгисийн ёроолоос, 900 сая жилийн өмнөөс зарим уул үүсч бий болон өргөгдсөөр 800 сая жилийн өмнө тэнгис татран ширгэж, хуурай газар бий болсон гэдэг. Хойд мөсөн далай, Атлант, Энэтхэгийн далайнуудыг 200 сая жил хүрэхтэй үгүйтэй үүсч, Гималайн нуруу 30-аад сая жилийн өмнө үүсэн бий болсныг үзвэл Хангайн нурууны ноён оргил, Отгонтэнгэр “Богд Очирваань” ертөнцийн уулын анхдагч уул мөн гэлтэй.

Төрийн тахилгат Отгонтэнгэр хайрхныг онгоцоор нар зөв тойрч харахад жанчаа нөмрөөд заларч суугаа Очирваань бурхны дүр харагддаг гэдэг. Иймд Отгонтэнгэр уулыг Богд Очирваань хэмээн хүндэтгэн нэрлэсэн гэнэ. Зүүн бэлд нь баруун өмнө зүг рүү харсан аварга том яст мэлхийн хэлбэртэй хад бий. Түүнийг “Мэлхий хад” гэдэг бөгөөд Очирваань хайрхныг хамгаалан оршдог домогтой ажээ.

Отгонтэнгэр хэмээх нэр нь түрэг, монгол хэлний дундынх гэгдэх “Отхан” буюу “Галын хаан, голомт сахигч”, монгол хэлний эртний үгийн санд “Этүгэн” буюу “Эх газар” хэмээсэн унаган монгол үг ажээ. Утга агуулгаас нь үзвэл мөн л “Анхны эх газар” хэмээж болох талтай.

Отгонтэнгэр хайрхны ноён оргил нь далайн түвшнээс дээш 4008 метр өндөр өргөгдсөн бөгөөд түүний 3752 метрээс дээш өндөрт мөнх цастай. Мөнх цасны хилээс доохно уулын энгэрт дархан газрын бүсэд Бадархундага гэдэг үзэсгэлэнт нуур бий. Тахилгын үеэр Бадархундага нууранд хүмүүс өргөл, сэлт өргөдөг уламжлалтай билээ. Энэ жилийн хувьд цэвэр мөнгөн эдлэлээс бусад зүйл өргөхгүй байх уриалгыг нутгийн зон олон гаргаад байгаа аж. Хадаг болон бусад зүйлс нуурын усыг маш ихээр бохирдуулдаг бөгөөд сүсэгтэн олны буян заяагаа даатган өргөсөн усыг бохирдуулахуйц зүйлсийг нутгийн ард цэвэрлэх, эс цэвэрлэх асуудал тулгардаг байна.

 

 

 

 

 

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Шинэ засгийн газрын бүтцээ Ерөнхийлөгчид өргөн барилаа

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат дөнгөж сая шинэ Засгийн газрын бүтцээ Ерөнхийлөгчид өргөн барилаа. Шинэ Засгийн газар 13 яам, 16 сайдтай ажиллахаар болсон байна.Засгийн газрын бүрэлдэхүүнд Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Байгаль орчин аялал жуулчлалын сайд, Сангийн сайд, Батлан хамгаалахын сайд, Зам тээврийн сайд, Эрчим хүчний сайд нар багтаж байна.

Харин Хууль зүйн яамны нэрийг Хууль зүй дотоод хэргийн яам болгон өөрчилж, Хөдөлмөрийн яамыг татан буулгаж Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамтай нэгтгэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам байгуулахаар болжээ. Аж үйлдвэрийн яамыг татан буулгаж, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Хүнс хөдөө аж ахуйн яамны чиг үүргийг Хүнс, ХАА, хөнгөн үйлдвэрийг яам болгон өөрчилжээ. Түүнчлэн БСШУЯ-ыг Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яам болгон өөрчлөхөөр болжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улсын онцгой комисс хуралдлаа

Хуралдаанаар Улсын онцгой комиссын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн Баян-Өлгий аймагт ажилласан ажлын тайлан, Баян-Өлгий аймагт тохиолдсон үерийн гамшигт нэрвэгдсэн ард иргэдэд үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авах, хүргэх, хуваарилах үйл ажиллагааны явц, тохиолдож байгаа гамшгийн нөхцөл байдал, онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай асуудлуудыг хэлэлцлээ.

2016 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд  орсон хүчтэй аадар бороо, мөндрийн улмаас 160 гаруй өрхийн 700 орчим иргэн орох оронгүй болж, их хэмжээний хохирол учирлаа гэж  Онцгой комиссын нарийн бичгийн дарга М.Энх-Амар танилцууллаа. Эрүүл мэндийн яамны удирдлагууд Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдтэй цахим хурал хийж, эмнэлгийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй хүргэх, ялангуяа сэтгэл зүйн тусламж үзүүлэх, халдварт өвчний дэгдэлтээс сэргийлэх, тандалт судалгааг эрчимжүүлэх талаар чиглэл зөвлөмж өгсөн байна.

Нэрвэгдсэн өрх тус бүрээр бохир усны халилт, хөрсний бохирдолтын судалгаа гарган, халдваргүйжүүлэх арга хэмжээ авч байна. Одоогоор 26 000 ам метр талбайг 7,7 тонн бодис хэрэглэн халдваргүйжүүлжээ. Хүн амыг баталгаатай зөөврийн зөөврийн ундны усаар хангах асуудлыг шийдвэрлүүлсэн байна.

 Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ц.Оюунбаатар Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос болон ард иргэд, аж ахуйн нэгжүүдээс Баян-Өлгий аймгийн гамшигт нэрвэгдсэн ард иргэдэд зориулагдсан хандив, тусламжийг олгох явцад хяналт тавьж нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал, Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Чингис, Баян-Өлгий аймгийн Засаг дарга Х.Дармен нарт үүрэг болголоо. Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт гэнэтийн хүчтэй салхи, шуурга дэгдэх, аянга буух, усархаг бороо олон хоногоор үргэлжлэн орж, үерийн аюул нүүрлэж болзошгүй тул малчид, ард иргэдийг гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлж, үерийн аманд буусан айл, өрхийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авахыг үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хүрэн манжингийн ач тус

Жилд нэгээс хоёр удаа гэдэс ходоод, бөөр давсагаа цэвэрлэх нь таны урт наслах хамгийн том шалгуур болно. Үүний тулд та өмнөх өдөр нь нэг литр буцалсан усанд нэг ширхэг том улаан манжинг сайтар угаагаад 3-4 хувааж хийгээд хонуулна. Мэдээж их хэмжээгээр уух тусам сайн тул 5 литр хүртэл усанд найруулж хийж бэлдэж болно гэсэн үг. Ингээд өглөөнөөс орой болтол та юу ч идэхгүй зөвхөн манжингийн шүүсээ ууна. Харин тарвас идэж болно. Ердөө ингээд л болоо. Тэр өдөр таны гэдэс ходоод амарна, цэвэрлэгдэнэ, жижиг чулуунцарууд хөөгдөнө.

Улаан манжинг яагаад оросууд их хэрэглэдгийг мэдэх үү

Улаан манжинг эртнээс сувиллын зориулалтаар ашиглаж ирсэн бөгөөд түүнд натри 86мг, кальци 37мг, магни 42мг, хүхэр 7мг, цайр, манган, кобальт, төмөр зэрэг элементүүд болон С, В1, В2, Р, РР зэрэг амин дэм агуулагддаг. Эдгээр нь олон төрлийн ферментийн бүтцэд орох бөгөөд цус төлжүүлэх явцыг зохицуулдаг байна.

Цусны гемоглобины хэмжээг нэмэгдүүлэх, судас хатуурах, цусны даралт ихсэх, элэг, бөөр, гэдэсний өвчний үед улаан манжинг хэрэглэдэг ба пектин ихээр агуулдаг тул сахарын өвчнөөс сэргийлэх, хоол боловсруулах эрхтний ажиллагааг хэвийн байлгах, өтгөн хатахаас сэргийлэх нөлөөтэй.Улаан манжинд агуулагдах бетанин нь холестериныг зохицуулах замаар элэг өөхлөх явцыг сааруулж, элэгний хэвийн үйл ажиллагааг ханган, элэгний эсийг нөхөн төлжүүлдэг байна. Өтгөн хатах, цус багадах, элэг цөсний эмгэг, ходоод гэдэсний шархлаа, бүдүүн гэдэсний үрэвсэлтэй бүх хүмүүс өдөр бүр 150 гр улаан манжин юм уу түүний шүүсийг хэрэглэж байх нь эрүүл мэндэд тустай

Хэрхэн бэлтгэх

  • Хүрэн манжинг ширүүн үстэй сойзоор 2-3 удаа үрж угаасны дараа хальсыг цэвэрлэж, дахин хүйтэн усаар угаагаад шүүс шахагч машинаар шүүсийг нь гаргаж авна. Шүүсийг бараан өнгийн тагтай шилэн саванд хийж 5-15 минут буцалж буй усанд хийж ариутгана. Бэлтгэсэн шүүсийг 1-2 цагаас илүү хугацаагаар хадгалж болохгүй.
  • Хүрэн манжинг нимгэвтэр хэрчээд буцалсан усанд хийж таглан хандлуулна. Хоол идэхээс 10-15 минутын өмнө нэгээс хоёр стаканаар нэг сарын турш ууж хэрэглэнэ. Уг хандыг хоол боловсруулах эрхтний эмгэгийн үед хэрэглэвэл тохиромжтой.
  • Лууван, хүрэн манжинг 1:1 хоолны халбагаар өдөрт 1-2 удаа хэрэглэнэ. Үрүүлдэх маягаар бэлтгэж, дээр нь зөгийн бал нимбэг хийвэл сайн. Үүнийг цус багадах, өтгөн хатах, элэг, цөсний хүүдийн эмгэгийн үед хэрэглэвэл тохирно. Анхааруулахад давсалсан болон даршилсан хүрэн манжинг эмчилгээний зориулалтаар хэрэглэдэггүй. Хүрэн манжинг хоол хүнсэндээ тогтмол хэрэглэдэг хүмүүс элдэв эм тан хэрэглэхгүйгээр бүдүүн гэдэсний өвчлөлөөс сэргийлж чадна.

Жич: Цусан дахь сахарын хэмжээ өндөр байгаа үед сахарын өвчтэй хүн улаан манжин идэж болдоггүйг анхаарна уу.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Манай гариг дээрх хамгийн өндөр Будда бурхад

Манай гариг дээрх хөшөө дурсгалын хамгийн өндөрт нь Будда бурхны баримал ордог байна. Ер хаа хаана Будда бурхны өндөр баримал, хөшөө байдаг вэ.

1.Хятадын Жаоцунь дахь Будда 153 метр

жаоцинь

2. Мьянманы Кхатакан-Туанг дах Будда 129 метр

кхангтан

3. Японы Усику хот дахь Дайбуцу Усику. 120 метр

усику

4.Хятадын Санья дахь Гуаньинь бурхан 108 метр

гуанинь

5.Японы Сендай дахь Каннон 100 метр

сандай

6. Хятадын Чанша дахь Будда 99 метр

чанша

7.Тайландын Ангтхонг дахь Будда 92 метр

тайланд

8.Хятадын Уси дахь Будда 88 метр

уси

9. Хятадын Гуандун дахь Гуаньинь баримал 77 метр

Гуандан

10.Тайван дахь Будда баримал 72 метр

TAIWAN

11. Хятадын Сычуань дахь Будда бурхны баримал. 71 метр

CHINA

12. Японы Курум хотод байдаг Каннон бурхны баримал. 63 метр

JAPAN

13. Улаанбаатар хот дахь Будда бурхан. Суурийн хамт 23 метр

UB

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Тарваган тахлын дархлаажуулалтанд хамрагдахыг уриалж байна

Зоонозын өвчин судлалын үндэсний төв өнөөдрөөс эхлэн энэ сарын 28-ныг дуустал тарваган тахлын эсрэг дархлаажуулалтын аяныг эхлүүлж байна. Тиймээс нэн ялангуяа тарваган тахлын голомтот нутгийн хүн ам, малчид, зорчигчид болон эрүүл мэндийн байгууллага, онцгой байдал, мэргэжлийн хяналт, хууль сахиулах байгууллагын ажилтнууд дархлаажуулалтад хамрагдахыг Мэргэжлийн Хяналтын ерөнхий газраас анхааруулж байна. Мөн дархлаажуулалтад зургаагаас дээш насны бүх хүмүүс хамрагдаж болох тул иргэд олныг харьяа эрүүл мэндийн байгууллагууддаа идэвхтэй хандахыг  уриаллаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тарваган тахлаар жил бүр 2000 орчим хүн өвчилдгөөс 5-15 хувь нь энддэг гэх тооцоо гаргажээ. Тэр дундаа тарваган тахлын өвчилттэй Африк, Өмнөд Америкаас гадна Ази тивийн зарим улс орнуудаас Монгол Улс тарваган тахлын байгалийн голомтот хэсэгт ордог байна. Тодруулбал, 17 аймгийн 137 сумыг байгалийн голомттой гэж үздэг билээ. Тиймээс тарваган тахлын эсрэг дархлаажуулалтыг эхлүүлсэн энэ өдрүүдэд хууль бусаар тарвага агнах, худалдаалах, худалдан авах, тээвэрлэх, тарвага тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байхыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ард иргэдэд анхаарууллаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Криштиано Роналдо шагналын мөнгөө хавдартай хүүхдүүдийн санд хандивлажээ

Европын АШТ-д түрүүлсэнийхээ төлөө Криштиано Роналдо Португалын шигшээ багийнхаа тоглогчдын адилаар 275 мянган еврогийн мөнгөн урамшуулал хүртсэн. Гэлээ ч тэрбээр энэхүү мөнгөө өөртөө бус харин хавдартай хүүхдүүдийн санд шууд хандивласан байна. Мөн тэрбээр Аваргуудын лигт түрүүлсэнийхээ төлөө хүртсэн мөнгөн урамшууллаа мөн санд хандивласан ажээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Их хурд-7” уралдаан Хүй долоон худагт болно

Монголын уяачдын баяр, Монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд-7” уралдаан долдугаар сарын 24-нд Хүй долоо худагт болно.Энэ үеэр Ерөнхийлөгчийн нэрэмжит Монголын хамгийн хурдан хүлэг шалгаруулах уралдаан зохион байгуулагдахаараа онцлог. Уг уралдаанд морьдын үүлдэрлэг байдал, нас харгалзахгүйгээр уралдуулдаг юм.

“Их хурд-7” болон Монголын хурдан хүлэг шалгаруулах уралдааны морьдыг долдугаар сарын 23-нд бүртгэж, дугаар олгох ажээ.

УРАЛДААНЫ ХУВААРЬ:

07.00-08.30 Азарга мордоно

09.30-10.00 Азарга барианд орно

11.00-11,30 Нээлт /”Молор унага”, “Мөнгөн гүү” нэрлэх ёслол/

11.30-12.30 Их насны морь мордоно

11.40-12.30 Урлагийн тоглолт

12.30-17.00 Хүчит бөхийн барилдаан

13.00-16.00 Үндэсний сур харваа

13.30-14.00 Их насны морь барианд орох

15.00-15.30 Ерөнхийлөгчийн нэрэмжит Монголын хамгийн хурдан хүлэг шалгаруулах уралдааны морьд мордох

16.00-16.30 ММСУХ-ны Ерөнхийлөгчийн нэрэмжит Монголын хурдан хүлэг шалгаруулах уралдааны морьд барианд орох

17.00-18.00 Түрүүлж, айрагдсан морь, түрүүлж, үзүүрлэж, шөвгөрсөн бөх, түрүүлсэн харваачдад бай шагналыг гардуулах, “Их хурд-7” уралдааны хишиг гардуулах ажиллагаа.

18.00-18.10 Хаалт

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Пхеньян дахин пуужин харвалаа

Өмнөд Солонгосын батлан хамгаалах яамнаас  Японы тэнгисийн чиглэлд Хойд Солонгос  3 баллистик пуужинг хөөргөсөн хэмээн мэдээлсэн байна.Хуанжугийн баруун хэсгээс эл пуужингуудыг хөөргөсөн бөгөөд эдгээр пуужингууд нь 500-600 км зайд буюу Өмнөд Солонгосын газар нутгийг бүхэлд нь хамрах хүчин чадалтай аж.

Эл пуужингууд нь хүчин чадлаараа  АНУ –ын дараа орохуйц бөгөөд Өмнөдүүд  пуужингаас хамгаалах системийг тархан байрлуулахаа мэдэгдсэн байна.Нэгдүгээр сараас хойш дөрвөн удаа пуужин хөөргөж байгаа нь нөхцөл байдлыг улам хурцадмал болгож байгаа аж.

Энэ удаагийн туршилт нь 2017.07.19-ний 05.45-06.40 цагийн хооронд болжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Орчин цагийн хамгийн их өглөгч буян үйлдэгч тэрбумтнууд

Америкийн тэрбумтан, хөрөнгө оруулагч, “Berkshire Hathaway” компанийг үндэслэн байгуулагч Уоррен Баффетт өнгөрсөн лхагва гаригт буяны үйлст $2,86 тэрбум доллар хандивласан тухай MarketWatch мэдээлэв. Энэ мөнгөний ихэнх нь “Berkshire” компанийн B ангиллын 15 сая хувьцааны хэлбэрээр Билл, Милинда Гейтс хоёрын буяны санд  оржээ.  Энэ жил 85 настай золгож байгаа Баффетийн хөрөнгө нь 60,8 тэрбум доллараар үнэлэгджээ. Тэрбээр өөрийн хөрөнгийн 85 хувийг Гейтсийн санд хандивлахаар амласан байгаа. Тэрбумтан үүнээс гадна компанийнхаа 1,5 сая  хувьцааг талийгаач эхнэр Сьюзан Томсоны санд мөн  тус бүр нэг нэг сая хувьцааг  өөр гурван буяны санд хандивлажээ.  Хандивын дараа  Баффетийн  мэдлийн  багц хувьцаа нь 31,73 хувь хүртэл багассан байв. Харин компанийн хөрөнгөжилт оны эхнээс 10 хувиар нэмэгджээ. Одоо энд дэлхийн хэмжээний топ-10 буян үйлдэгчдийг  танилцуулья.

  1. БИЛЛ ГЕЙТСгэйтс

Өргөсөн нийт хандив: $27 тэрбум ам.доллар

Хөрөнгийн үнэлгээ: $84,2 тэрбум

Билл Гейтс олонд “Microsoft” компанийг үүсгэн байгуулагчдын нэг гэдгээр танил. Одоо тэрбээр эхнэрийн хамт санаачилсан Bill & Melinda Gates Foundation сангийн хүрээнд буян хийх ажилд  голчлон зүтгэж байна. Сан нь дэлхий даяар  хөдөө аж ахуй, байгалийн гамшигтай тэмцэх, номын сан байгуулах, ядууралтай тэмцэх, боловсрол, эрүүл мэндийн хөтөлбөрүүдийн  баталгааг өгдөг. Байгуулагдсанаасаа хойш  сая байгууллагад  хөрөнгө хандивлажээ.

  1. УОРРЕН БАФФЕТТбаффет

Өргөсөн нийт хандив: $24,5 тэрбум ам.доллар

Хөрөнгийн үнэлгээ: $54,6 тэрбум

“Berkshire Hathaway” холдингийн гүйцэтгэх захирал, захиргааны тэргүүн Уоррен Баффетт  хамгийн мундаг баячуудын нэг төдийгүй ихээхэн өглөгч тэрбумтан юм. Баффет  хөрөнгийнхөө 85 хувийг Bill & Melinda Gates Foundation сан ба бусад сангуудад  хандивлахаар амлажээ. Баффетт Гейтсийн хамт  2011 онд  дэлхийн баячууд хөрөнгийнхөө ихээхэн хувийг   буянд зориулах Giving Pledge хөдөлгөөнийг санаачилсан. Одоо ч тэр  хандив өгсөөр байгаа ба  үүнийг өнгөрсөн долоо хоногийн хандив нь харуулж байна.

  1. ЖОРЖ СОРОС

сорос

Өргөсөн нийт хандив: $8 тэрбум ам.доллар

Хөрөнгийн үнэлгээ: $24,4 тэрбум

Жорж Сорос, Soros Fund Management санг үндэслэгч бөгөөд одоо Open Society Foundations гэх буяны санг толгойлдог. Түүний 1979 онд байгуулсан сан хүний эрхийг хамгаалах салбарт  ажиллан нийгмийн төслүүдэд хөрөнгө өгдөг.

  1. АЗИМ ПРЕМЖИ

азим

Өргөсөн нийт хандив: $8 тэрбум ам.доллар

Хөрөнгийн үнэлгээ: $15,9 тэрбум

Азим Премжи  Энэтхэгийн Wipro гэх косалтинг  компанийн захиргааны тэргүүнээс гадна  Azim Premji Foundation санг толгойлон Энэтхэгийн  сургуулиуд ба шалгалт авах системийг  шинэлэх чиглэлээр ажилладаг.

  1. ЧАРЛЬЗ ФРЭНСИС ФИНИ

чарьлз

Өргөсөн нийт хандив: $6,3 тэрбум ам.доллар

Хөрөнгийн үнэлгээ: $1,5 сая

Түүнийг буяны  үйлсийн Жеймс Бонд гэж нэрлэдэг.  Магнат Чак Фини  өөрийн бүх хөрөнгөө тараахаар шийдсэн бололтой, одоо түүний хөрөнгө 1,5 сая доллар болтлоо буурчээ.

Финийн Atlantic Philanthropies  сан нь боловсрол, шинжлэх ухаан, эрүүлийг хамгаалах салбар мөн хүний эрхийг хэд хэдэн орнуудад дэмжин ажилладаг.

  1. СУЛЕЙМАН БЕН АБДУЛ АЗИЗ АЛЬ РАЖИ

чарьлз

Өргөсөн нийт хандив: $5,7 тэрбум ам.доллар

Хөрөнгийн үнэлгээ: $590 сая

Сулейман бен Абдул Азиз Аль Ражи 1957 онд Al Rajhi Bank-ыг гурван ах дүүгийн хамт байгуулжээ. Тэрбээр 2013 оноос буяны  үйлс хийн  Sulaiman bin Abdul Aziz Al Rajhi Endowments Holding Company-г  дэмжин ажиллах болжээ. Шейх Сулейман бен Абдул Азиз Аль Ражийн сүм Эр-Риядад ажилладаг.

  1. ГОРДОН МУР

гордон

Өргөсөн нийт хандив: $5 тэрбум ам.доллар

Хөрөнгийн үнэлгээ: $6,5 тэрбум

Гордон Мур  “Intel” компанийг 1968 онд байгуулалцсан, одоо голчлон буяны ажил эрхэлдэг. Gordon and Betty Moore Foundation санг тэрбээр эхнэрийн хамт байгуулсан бөгөөд мөхөж буй амьтдыг хамгаалах, эрүүл мэнд боловсрол, шинжлэх ухааны төслүүдийг санхүүжүүлдэг.

  1. КАРЛОС СЛИМ ЭЛУ

карлос

Өргөсөн нийт хандив: $4 тэрбум ам.доллар

Хөрөнгийн үнэлгээ: $27,3 тэрбум

Дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг, одоо “Grupo Carso” компанийн эзэн Карлос Слим Элу буяны ажлаа Fundación Carlos Slim Helú сангаар дамжуулан явуулдаг.

9. ЭЛИ БРОД

эли

Өргөсөн нийт хандив: $3,3 тэрбум ам.доллар

Хөрөнгийн үнэлгээ: $7,3 тэрбум

The Broad Foundation санг үндэслэгч бөгөөд KB Home , SunAmerica компаниудыг үүсгэн байгуулагч Эли Брод боловсрол, шинжлэх ухаан, урлагийг дэмжин буян үйлддэг. Калифорнийн уугуулын хувьд мужийнхаа төлөө бас хандив өгдөг.

  1. ЖОРЖ КАЙЗЕР

жорж

Өргөсөн нийт хандив: $3,3 тэрбум ам.доллар

Хөрөнгийн үнэлгээ: $9,3 тэрбум

Жорж Кайзер BOK Financial Corporation компанийг толгойлдог. Мөн George Kaiser Family Foundation сангаараа дамжуулан эрүүл мэнд, боловсрол, шашин, нийгмийн төслүүдийг дэмжин санхүүжүүлдэг. Тэрбээр Giving Pledge хөдөлгөөнд нэгдэн хөрөнгийнхөө талыг буяны үйлст зориулан хандивлахаар амласан байгаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Туул голд хүн живж нас баржээ

Туул голд хүн живсэн дуудлага өчигдөр цагдаагийн байгууллагад иржээ. Энэ дагуу шалгахад Хан Уул дүүргийн нутагт, “Мишээл экспо” төвийн урд хэсэгт эрэгтэй 15 настай Х гэгч иргэн Туул голд сэлж байгаад живсэн байна. Х нь Баянгол дүүргийн 21 дүгээр хороонд оршин суудаг байжээ. Энэ хэргийг Хан Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж.

Өчигдрийн хувьд нийтдээ 4000 гаруй дуудлага иржээ. Үүнээс 71 нь гэмт хэргийн шинжтэй, 1201 нь зөрчлийн, 440 согтуугийн, 269 нь зам тээврийн ослын дуудлага эзэлсэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Шүдний  чулуунаас салах энгийн арга

Бид бүгд шүдний чулууг үзэн яддаг бас шүдний эмчид очихоос бүүр ч их айдаг шүү дээ. Иймд таньд шүдний эмчид очих шаардлагагүгээр гэрийн нөхцөлд хэрхэн шүдний чулууг арилгаж болох жорыг хүргэж байна.

Хэрэглэгдэх зүйлсүүд:

40гр нунтагласан хушигны яс

250гр ус

Хийх дараалал:

Усандаа нухсан хушганы ясаа хийгээд 20 минут буцалгана.

-Дараа нь хэсэг хөргөсний дараа шүдний сойзон дээр бага зэрэг авч шүдний чулуутай хэсгүүдээр сайтар үрж 10 минут угаана.

-Амаа бүлээн усаар сайтар зайлна.

Үүнийг өдөрт гурван удаа 7 хоногийн турш тасралтгүй хийвэл таны шүдний чулуу ор мөргүй арилах болно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Засаг дарга нарын томилгоог хэлэлцжээ

МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан болж өндөрлөөд байна. Уг хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай, мөн байнгын хороодын дарга нарыг сонгох тухай яриа байсан ч хэлэлцээгүй, зөвхөн аймгийн Засаг дарга нарын томилгооны асуудлыг хөнджээ.

2016 оны УИХ-ын сонгуультай хамт аймаг, нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчийг сонгох сонгууль болсон. Ерөнхий сайдын бүрэн эрхийн хүрээнд аймгийн Засаг дарга нарыг батламжлах асуудал багтдаг. Иймээс аль аймагт хэнийг Засаг даргаар томилох вэ гэдэг асуудал Удирдах зөвлөлөөр ийн хэлэлцэгджээ.

Өнөөдрийн Удирдах зөвлөлөөр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай мөн байнгын хороодын дарга нарын асуудал хэлэлцэгдээгүй учраас МАН-ын бүлэг хуралдахгүй бололтой. Одоо хэр нь бүлгийн хуралдаан зарлаагүй байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа