Author Archives: admin
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
“Яг түүн шиг” шоу- Э.Энхболд / Марка – Бүрхэг Тэнгэр /
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
“Яг түүн шиг шоу”-Л.Ган-Эрдэнэ / Luciano Pavarotti /
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Миний монгол наадам
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Хүй долоон худаг руу ”RAILBUS” үйлчилнэ
Баяр наадмын өдрүүдээр буюу энэ сарын 10,11,12,13,14-ны өдрүүдэд Дүнжингарав худалдааны төв, Дунд голын зогсоолоос ”RAILBUS” Хүй 7 худаг чиглэлд үйлчилнэ. Давааны өртөөний төмөр замын буудлаас Морь барианы газар хүртэл их багтаамжийн 5 автобус наадамчдад үнэ төлбөргүй үйлчилэх юм байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
АСЕМ-ын үеэр захууд амарна
Нийслэл Улаанбаатар хотод “Ази-Европын парламентийн дээд түвшиний 11 дүгээр уулзалт” зохион байгуулагдахтай холбогдуулан зочид төлөөлөгчдийн аюулгүй байдал, гарч болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор 2016 оны 7 дугаар сарын 14-17-ны өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт орууллаа. Тодруулбал, “Бөмбөгөр”, “Өгөөмөр”, “Сандэй”, “Нарантуул”, “Дүнжингарав” бүгд амрах юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Дундговьчууд одтой наадаж байна
Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их баяр наадмын хурдан хязаалангийн уралдаан амжилттай болж өндөрлөлөө.
Наадмын хөтөлбөрийн дагуу хязаалан насны уралдаан 08.00 цагт гарааны зурхай руу хөдлөх байсан ч үргэлжлэн орж буй борооны улмаас түр хойшлосон юм. “Хүй долоо худаг”-т үргэлжлэн орж байсан бороо татарсан тул ийнхүү Хязаалан насны морьд 11.00 цагт гарааны зурхай руу хөдөлсөн бөгөөд 342 хязаалан барианаас гарсан юм.
1 Дундговь аймгийн Хулд сум Б.Лхагва-Очирын хүрэн үрээ
2 Завхан аймаг Тосонцэнгэл сум Г.Батбаатарын Бор үрээ
3 Дундговь аймгийн Хулд сум Н.Батжаргалын шарга үрээ
4 Ц.Энхтайваны хонгор үрээ
5 Ж.Мөнхсүрэнгийн бор үрээ барианд орж уясан эзэн унасан хүүхдээ баярлууллаа.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
УИХ-ын дарга М.Энхболд мэндчилгээ дэвшүүлэв
2016.07.10
Туурга тусгаар, бүрэн эрхт Монгол Улсын маань эрх чөлөөт иргэд ээ,
Хилийн чанадад ажиллаж, амьдарч байгаа элэг нэгт монголчууд аа,
Манай сайхан оронд айлчилж байгаа болон ажиллаж амьдарч, улс түмний найрамдал, найрсаг харилцааны элч болж буй хүндэт зочид гийчид, гадаадын иргэд ээ,
Тулгар төрийн 2225, Их Монгол Улс байгуулагдсны 810, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 105, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье. Монгол хэмээх нэрийг ертөнцийн чихнээ дуурсгасан түүхт тэгш ойнууд давхацсан онцгой жил монгол түмний их баяр цэнгэл, наадам болж байна. Наадам бол монгол түмний цог хийморийг сэргээж, итгэл сэтгэлийг бадраасан өнө эртнээс үүсэлтэй, гүн гүнзгий утга агуулгатай, ёслол төгөлдөр, үндэсний өвөрмөц ёс заншил, баяр цэнгэлийн манлай, туурга тусгаар, бүрэн эрхт Монгол Улсын эрх чөлөөт иргэдийн маань баяр бахархлын дээд билээ.
Ойрх түүхээс Ардын хувьсгалын 95 жилийн ойд онцгой ач холбогдол өгч байна. Түүхэн энэ хугацаанд онож, алдан зүтгэсээр улс Монголоо дундад эртний хоцрогдсон байдлаас орчин цагийн соёл иргэншил, улмаар хүн төрөлхтний өнөөгийн жам ёсны гольдролд оруулсан гол гавьяа Монгол Ардын Намд зүй ёсоор оногдоно. Ийм ч учраас наадмын өмнөхөн болсон Улсын Их Хурлын болон аймаг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулиар улс оронд нүүрлэсэн төрийн хямрал, эдийн засаг, нийгмийн хүндрэлээс гаргаж чадах боловсон хүчний чадавх, зохион байгуулалттай улс төрийн хүч бол Монгол Ардын Нам гэж монголын ард түмэн үзэж, өндөр итгэл найдвар хүлээлгэлээ.
Энэ агшинд 95 жилийн тэртээ төр, улсыг байгуулахад хүн бүхний хүчин зүтгэл хэрэгтэй гэсэн их жанжин Д.Сүхбаатарын үг яг өнөөдөр хэлсэн юм шиг орой руу орж байна. Улс орон маань өнөөгийн хүндрэлээс өргөс авах мэт амархан гарах боломжгүй нь хэн бүхэнд тодорхой. Улс орноо өр зээлээс салгаж, эдийн засгаа сэргээхэд хүн бүхний хүчин зүтгэл чармайлт хэрэгтэй байна. Манай нам, мөрийн хөтөлбөрийн үзэл санаагаа ард иргэд та бүхэнтэй хамтдаа, халуун зуур эе эвээ хичээж байж сая хэрэгжүүлэх болно. Монгол Ардын Намын “Бид хамтдаа” хэмээх урианы учир холбогдол ч үүнд оршино.
Наадмын маргааш намар гэдэг. Зуны урин дулаан цагт тайвширч наазгайрахгүй намар, өвлийн бэлтгэлээ базааж эхлэх нь эн тэргүүний зорилт болж байна. Баяр цэнгэл наадмаасаа бид бүтээж туурвихын эрч хүч авч, улс орныхоо хөгжлийн дахин сэргэлтийн шинэ гарааг эхлүүлнэ.
Хүчит бөхчүүдийн бяр нь их, мэх даацтай,
Хуурнин шуугих аргамаг хүлгүүдийн шандас чанга,
Хүүхэд багачуудын гийнгоо хурц
Хараа хол харваачдын нум нь хөвчтэй, сум нь онц мэргэн байх болтугай.
Миний ард түмэн Монгол наадамдаа сайхан наадаарай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА, МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
“Непартак” хар салхи Тайванийг дайран өнгөрлөө
АНУ-ын Цаг уурын хүрээлэнгээс сануулж байснаар Тайванийг 240 км/ цагийн хурдтай “Непартак” гэх хар салхи дайран өнгөрсөн талаар “CNN” агентлаг мэдээллээ. Хар салхи Тайванийн Тайтунг хотод их хэмжээний хохирол учруулсан бөгөөд нэг хүний аминд хүрсэн талаар Гамшгаас урьдчилан хамгаалах төвийн тэргүүн мэдээллээ. Мөн 66 хүн гэмтжээ.
Аврагчид хар салхи дэгдэхээс өмнө хотын 2000 орчим иргэнийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн байна. Хар салхины өмнө Тайванийн зүүн хэсэгт их хэмжээний хур орж, 80 гаруй байшин нуржээ.“Непартак” хар салхи Тайваниас гадна БНХАУ, Японыг дайран өнгөрөхийг цаг уурчид сануулсан юм.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Мэргэн буудагч 5 цагдааг буудан хөнөөлөө
АНУ-ын Даллас хотноо үргэлжилж буй эсэргүүцлийн жагсаалын үеэр мэргэн бууч 11 цагдааг буудсан байна. Тэгвэл буудуулсан цагдаа нарын тав нь амиа алдсан талаар Даллас хотын цагдаагийн дарга Дэвид Браун мэдэгдлээ. Тэрбээр “Мэргэн буучийн байршлыг тогтоохоор ажиллаж байна. Жагсаалын үеэр мөн буудалцаан болсон учир олон хүн бэртэж гэмтсэн” гэж ярьжээ.
Цагдаа нарыг гол байгаа болгоод буй мэргэн бууч “Далласын төвд тэсрэх бөмбөг байршуулсан” хэмээн сүрдүүлсэн байна. Цагдаагийнхан уг сүрдүүлгийн дагуу хотын төвөөр шалгалт явуулжээ. Мөн Даллас хотноо онц байдал зарлаж, жагсаалыг хүч хэрэглэн тараахын удирдлагууд зөвшөөрсөн аж.Элтон Стерлинг гэх залуугийн үхлээс болж Америкийн олон хотноо үймээн дэгдээд байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Баяр наадмын өдрүүдэд ЧИНГИСИЙН ТАЛБАЙД болох соёл урлагийн арга хэмжээнүүд
Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой,Үндэсний их баяр наадмын үеэр “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2016 оны 07 дугаар сарын 10-наас 14-ний өдрүүдэд соёл, урлагийн томоохон үйл ажиллагаануудыг зохион байгуулна.
“Учиртай гурван толгой” дуурь
2016 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 22 цагаас Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд Монголын сонгодог урлагийн ноён оргил “Учиртай гурван толгой” дуурь тоглогдоно. Энэхүү тоглолтонд зориулан нийт 9000 ширхэг сандал засч, тасалбарыг ticket.mn болон Улсын Дуурь бүжгийн Эрдмийн театрын билетийн кассаар үнэ төлбөргүй түгээж байна. Энэ удаагийн “Учиртай гурван толгой” дууриййн гол дүрийг шалгаруулах уралдаан 06 дугаар сарын 30-ны өдөр Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа зохион байгуулсан бөгөөд шалгаруулалтад нийт 15 уран бүтээлч өрсөлдөж, дараах уран бүтээлчид шалгарлаа. Үүнд:
Юндэнд – Э.Бумхүү / МУСТА УДБЭТ-ынгоцлол дуучин /
Нансалмаад – Б.Энхнаран/ УДБЭТ – ын гоцлол дуучин /
Хоролмаад – Ө.Уянга/ МУГЖ, УДБЭТ-ынгоцлол дуучин /
Балганд – С.Бат-Эрдэнэ /УДБЭТ-ын гоцлол дуучин/нар шалгарсан.
“Улаанбаатарын үдэш” рок поп шоу
2016 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 21 цагааё Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд “Улаанбаатарын үдэш” рок поп шоу зохион байгуулдаг уламжлалтай. Энэхүү шоу арга хэмжээг UP MUSIC продакшн хариуцан зохион байгуулж байна. Олны дунд нэр хүнд бүхий телевизийн шоу нэвтрүүлгээс төрөн гарч буй уран бүтээлчдээс гадна залуу үеийн сонсох дуртай хамтлаг, дуучид ая дуугаа өргөж, алдарт “Харанга” хамтлагийн тоглолтоор үргэлжлэх юм.
“Талын бүжиг” фестиваль
2016 оны 07 дугаар сарын 12ны өдрийн 21 цагаас Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд “Талын бүжиг” Монгол туургатны бүжгийн их наадам болно. Монгол туургатан улс орнууд болох БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Тува, Халимаг, Буриад улс, Монгол улсын мэргэжлийн урлагийн театр, чуулгын уран бүтээлчид нийлсэн 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй тоглолтыг зохион байгуулах гэж байна.
Silence White
2016 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Үндэсний Соёл амралтын хүрээлэнд “Энх тайван, эв нэгдэл, Найрсаг Улаанбаатар” уриатайгаар зохиогдож буй “Silence White” Монголын тэргүүлэх бүжгийн хэмнэлийг “Монгол микс Прожект” ХХК-тай хамтран зохион байгуулна. Тус үйл ажиллагаа нь Үндэсний их баяр наадмын үеэр залуучуудад зориулсан томоохон үйл ажиллагаа болж төлөвшиж буйн дээр их хотын соёлыг түгээх, найрсаг харилцааг төлөвлшүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
“Морин хуур” фестиваль
2016 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 21 цагаас Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд Дэлхийн хүн төрөлхтний соёлын өвийн дээжист бүртгэгдсэн Монгол түмний гайхамшигт Морин хуур хөгжмийн яруу тансагийг илтгэх фестивалийг зохион байгуулна. Энэхүү фестивальд Үндэсний их найрал, ардын урлагийн хамтлагууд, Морин хуурын мастеруудаас гадна морин хуур хөгжмийг сонирхогч гадаад уран бүтээлчид оролцоно.
“Улаанбаатар свинг найт” их талын жазз олон улсын жазз хөгжмийн наадам
2016 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 21 цагаас их хотын соёлын салшгүй хэсэг болсон жазз хөгжим, свинг хэмнэлийг мэдрүүлэх “Улаанбаатар свинг найт” арга хэмжээг Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулна. Монгол улсын жазз урлагийн шилдэгүүдээс гадна Япон, Турк, Орос, Герман зэрэг улс орнуудын уран бүтээлчид оролцож цоглог хөгжим, уян яруу аялгуугаар их хотын нэгэн үдшийг хамт өнгөрөөх болно.
НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Төрийн дээд цол, одон, медалиар шагнав
Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жил, Ардын хувьсгалын 95 жил, Үндэсний их баяр наадмыг тус тус тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Монгол Улсын аж үйлдвэр, соёл, урлаг, боловсрол, эрүүл мэнд, барилга, батлан хамгаалах, хууль эрх зүй болон бусад салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүмүүсийг Төрийн дээд цол, одон, медалиар шагнав. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан нар өнөөдөр гардуулан өгсөн юм.
Монгол Улсын Ардын багш цолоор Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн зөвлөх багш, доктор, профессор, Монгол Улсын Хүний гавьяат эмч Хайдавын Гэлэгжамцыг,

Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор Туул мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн багш Батаагийн Туул, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Дашжамцын Баттулга, Хөвсгөл аймгийн Хөвсгөл аяны жолоо ХХК-ийн захирал Гэндэнсүрэнгийн Сүхбаатар нарыг,
Монгол Улсын гавьяат багш цолоор 29-р сургуулийн ахмад согог зүйч багш Дэжидийн Долгорсүрэн, Ганзам цогцолбор сургуулийн захирал Намралын Батбаяр, Хууль сахиулах сургуулийн бие хамгаалах урлагийн тэнхимийн зөвлөх багш Санжхүүгийн Хаянгарваа, Чингэлтэй дүүргийн 17-р хорооны өндөр настан, ахмад багш Ядамын Дүгэр, СХД-ийн 1 дүгээр хорооны өндөр настан, ахмад багш Бадамын Цолмон нарыг,
Монгол Улсын гавьяат барилгачин цолоор Сөүл Вин ХХК-ийн зөвлөх инженер Доржготовын Мандах, Барилгын цэргийн ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Манкадайн Мөнхбат, Хар чонот ХХК-ийн ерөнхий захирал Дашмягмарын Баянцагаан, Заг ХХК-ний ерөнхий захирал Баяртогтохын Нэмэхбаатар нарыг,

Монгол Улсын гавьяат тамирчин цолоор Монголын Уулчдын үндэсний холбооны гишүүн, Эрүүл Монгол хайкинг клубын тэргүүн Базархандын Цэвээндашийг,
Монгол Улсын гавьяат уурхайчин цолоор Багануур ХК-ийн оператор жолооч Бадамын Эрдэнэбатыг,

Монгол Улсын гавьяат хуульч цолоор Хууль зүйн сайд Дамбийн Дорлигжав, ХЗЯ-ны ахмад ажилтан, хошууч генерал Сэнгээгийн Дамдинсүрэн нарыг,
Монгол Улсын гавьяат эдийн засагч цолоор Нийслэлийн өмч газрын харилцааны газрын дарга Шаравдоржийн Төмөрбаатар, “Хөх Ташуу” ХХК-ийн захирал Санжийн Даян, Мэргэшсэн Нягтлан бодогчдийн институтын удирдах зөвлөлийн дарга Цэрэнгаваагийн Жигдэн, Говь ХК-ийн газрын захирал Пүрэвдоржийн Ганбаатар нарыг,
Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цолоор Соёл Урлагийн Их Сургуулийн багш Готовын Цогбаяр, БЗД-ийн 15-р хорооны өндөр настан, Уран дархан Довчингийн Нямхүү нарыг,
Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор Монголын урчуудын эвлэлийн чөлөөт уран бүтээлч Раднаажавын Лхамсүрэнг,
Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан цолоор Монголын тогооч нарын холбооны тэргүүн, зөвлөх багш Доржготовын Буяндэлгэрийг,
Монгол Улсын хүний гавьяат эмч цолоор Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Эрүүл мэндийн төвийн дарга Оросвойн Пүрэвсүрэн, Хавдар судлалын үндэсний төвийн тасгийн эрхлэгч Гүндсамбын Пүрэвдорж, Дундговь аймгийн Говь-угтаал сум Сум дундын эмнэлгийн ерөнхий эмч Доржсүрэнгийн Данзансамбуу нарыг,
Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор Монгол Улсын их сургуулийн Монгол хэл шинжлэлийн тэнхимийн багш Мөнхжаргалын Базаррагчаа, Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнгийн зөвлөх Аюудайн Очир, Монгол Улсын Багшийн Их сургуулийн Физик технологийн сургууль багш Сандуйн Данзан, Монгол Улсын их сургуулийн Алгебрийн тэнхимийн эрхлэгч Содномхорлоогийн Төмөрбат нарыг,
Монгол Улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Шагдарсүрэнгийн Энхбат, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлийн дарга Ониогийн Бямбаа, Топуна эмнэлгийн ерөнхий эмч Очирын Эрдэнэчулуун нарыг,

Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор Монгол кино нэгтгэлийн ахмад ажилтан, дуу оруулагч Төрмөнхийн Карма, Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Лхагвын Дэмидбаатар, Шилдэг өнгө продакшны жүжигчин Осорын Бат-Өлзий нарыг,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Монголын Урчуудын эвлэлийн хорооны дархан Жанцангийн Төмөрбаганыг,

Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор Батлан хамгаалахын их сургуулийн сургалтын албаны дарга хурандаа Заминдийн Жамъянрагчааг,
Алтангадас одонгоор Бадмаараг хөгжмийн дунд сургуулийн найрал дууны багш Ядамын Алтансувд, МОНЦАМЭ агентлагийн Орон нутгийн албаны удирдагч Шаравын Эрдэнэчимэг нарыг,

Хөдөлмөрийн хүндэт медалиар Радио телевизийн улсын төсөвт үйлдвэрийн газрын техникч Пүрэвжавын Баясгаланг,
Цэргийн хүндэт медалиар Нийслэлийн Аврах ангийн Эрэн хайх, аврах шуурхай салбарын аврагч Батбаярын Үнэнмөнхийг тус тус шагналаа.
Шагнал гардуулах ёслолын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ:
“Эрхэм хүндэт ард иргэд ээ,
Хүндэт хатагтай, ноёд оо,
Есөн хөлт Их цагаан сүлдний цэнгэн орших монгол төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнөөс зон олныхоо амар мэндийг айлтган мэндчилье.
Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 105, Ардын хувьсалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын боловсрол, соёл, шинжлэх ухаан, урлаг, спортын нэртэй зүтгэлтнүүд, Монголын шинэ түүхийг бичилцэж буй багш, эмч, барилгачин, уурхайчин, хуульч, зураач, үйлчилгээний ажилтан зэрэг олон салбарын гавьяат үйлсийн эзэн-иргэддээ төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
Энэ жил нар хур тэгширсэн дэлгэр сайхан зун болж байна. Монгол төрийн түүхийн дөрвөн тэгш ой тохион, Монголчуудын үндэсний бахархлыг бадрааж байна. Өрнөх ирээдүйд хийж бүтээх урам зоригийг өргөсөн үндэсний их баяр наадам маань хаяанд ирлээ.
Монгол наадам бол бидний монгол соёлын их чуулган юм. Газар газрын монголчуудын оюун санааны нэгдэл, монгол хүн бүрийн сэтгэлийн цэнгэл хосолсон баяр наадмаараа хөдөлмөр бүтээлээрээ манлайлагч иргэдийнхээ гавьяа зүтгэлийг ийнхүү үнэлэн урамшууллаа.
Шагнал хүртсэн иргэддээ, тэдний амжилт бүтээлийн ард байсан бүх хүнд чин сэтгэлийн баяр хүргэе.
Хотол олноороо сайхан наадаж, улам ихийг хийж бүтээхийн ерөөл өргөе” гэлээ.



Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Монгол Улсын Ерөнхий сайдаар Ж. Эрдэнэбатыг томиллоо
УИХ-ын чуулганаар Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдаар Жаргалтулгын Эрдэнэбатыг томиллоо.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат УИХ-ын чуулганд үг хэллээ. Тэрээр,
Эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист амьдран суугаа ард иргэд ээ,
Эх дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, сурч байгаа монголчууд аа,
Монгол Улсын Ерөнхийлөгч өө,
УИХ-ын дарга, эрхэм гишүүд ээ,
УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулиар, Монголын ард түмэн, Монгол ардын намд итгэл үзүүлэн, засаг төрөө төвхнүүлэх хариуцлагатай үүрэг хүлээлгэлээ. УИХ, аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулиар, төр барих бүрэн эрхээ эдэлж, Монгол ардын намаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, нэр дэвшигчдийг дэмжсэн, туурга тусгаар Монгол Улсын бүрэн эрхт эзэд, Монгол түмэндээ талархал илэрхийлье. Сонгуулийн үр дүнгээр Монгол ардын нам Засгийн газраа байгуулах ажилдаа орж байна. Миний биеийг төр түшилцүүлэхээр сонгож, Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн Монгол ардын нам, Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, итгэл үзүүлэн шийдвэр гаргаж, томилсон та бүхэнд гүнээ талархаж байна.
Улсын Их Хурлын гишүүнээр улираан сонгож, элч төлөөлөгч, дуу хоолойгоо болгосон, ардын хувьсгалын өлгий, амуу тарианы эх, Сэлэнгэ нутгийнхаа зон олны өгөөмөр сайхан сэтгэлд мэхийн ёслоё.
Монгол Улсын иргэдийн их итгэл, эрэлт хэрэгцээ, хүсэлт, хүлээлт дагуулсан, улс оронд хямралт нөхцөл байдал нүүрлэсэн, хүндхэн энэ цаг үед, Ерөнхий сайдын албыг хаших болсноо гүнээ ухамсарлаж байна.
Ерөнхий сайдын албан үүргийг чин шударгаар хэрэгжүүлж, Монгол Улсын иргэн, айл өрх бүрт шууд тусахаар ашиг орлогыг нь нэмэгдүүлэх, Монгол Улсынхаа нийгэм, эдийн засгийн хөгжлийг хямралт байдлаас ангижруулахын төлөө бие сэтгэл, мэдлэг чадвар, хичээл зүтгэлээ бүрэн дайчлан ажиллана гэдгээ илэрхийлье.
Шинээр байгуулагдаж буй Засгийн газрын бүрэн эрхийн хугацаандаа, хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагаа Монгол ардын аамаас УИХ-ын 2016 оны сонгуульд дэвшүүлж, сонгогч олон түмний олонхийн дэмжлэгийг хүлээсэн мөрийн хөтөлбөрт, суурилах болно. УИХ-ын сонгуульд оролцсон бусад улс төрийн нам, эвслийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан тооцоо судалгаатай, бодитой хэрэгжихүйц зорилтуудыг манай Засгийн газар судалж анхааран харгалзах болно.

Шинэ Засгийн газар амаргүй нөхцөлд ажиллах нь тодорхой. Улс орны маань нийгэм эдийн засгийн байдал үнэхээр хүндэрснийг дараах баримтууд харуулж байна.
• Төсвийн сахилга алдагдаж, улс орон маань өрийн дарамтад ороод байна. Энэ бол бодит хүндрэл.
• Бизнесийн орчин бүхэлдээ уналттай, зогсонги байна. Монгол Улсад бүртгэлтэй байсан 126 мянган аж ахуйн нэгжээс 2015 оны эцсийн байдлаар 62 мянга гаруй нь үүд хаалгаа хааж тэр хэрээр ажлын байр хумигдаж, иргэдийн орлого буурлаа. 2012 онд ажил хайсан 2 хүний 1 нь ажилд орж байсан бол, одоо 7 хүний 1 нь чадан ядан ажлын байртай болж байна.
• Эрүүл мэндийн салбарын бодлого алдагдаж, удирдлагын тогтворгүй байдал удаан үргэлжилсний уршгаар эмнэлгүүдийн ачаалал хэтэрч, иргэдийн эрүүл явах, эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээ авах боломж туйлын хомс болсон байна.
• Төрөөс малчдын талаар баримтлах бодлого, “Монгол мал” хөтөлбөр бүрэн зогсч, малын гаралтай бүх түүхий эд үнэгүйдсэнээс малчдын орлого буурч, амьдрал ахуйгаа авч явах эх үүсвэргүй болж энэ салбар урьд өмнө байгаагүй хэмжээнд хямарчээ.
• Атрын гуравдугаар аяныг зогсоосны уршгаар улаан буудай экспортолж байсан манай улс импортлогч болсны горыг газар тариалан эрхлэгчид, хүнс, тэжээл үйлдвэрлэгчид амсч байна.
• Монгол төрийн алтан аргамжаа болсон гадаад харилцаанд урд өмнө байгаагүй бодлогын алдаанууд гарч, хөрш орнууд, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл алдарч, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаанд ан цав гарчээ.
Улс оронд маань бий болоод байгаа нийгэм, эдийн засаг, засаглалын хямралыг гэтэлж, ард түмнийхээ аж амьдралыг өөд татан, улс орноо хөгжил дэвшилд хөтөлж ард түмнийхээ итгэл хүслийг биелүүлэхийн төлөө тууштай ажиллана гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Монгол ардын нам УИХ-ын ээлжит сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртөө “Мэргэжлийн Засгийн газар байгуулах” зарчмыг тунхагласан. Сонгогч түмэн маань ч үүнийг талархан хүлээн авч дэмжлэг үзүүлсэн.
Ерөнхий сайдаар томилогдсон энэ мөчөөс эхлэн нийгэм, эдийн засаг, засаглалын салбар бүрийн үйл ажиллагааны өргөн мэдлэгтэй, мэргэшсэн, тулхтай төрийн зүтгэлтнүүдээр бүрдсэн мэргэжлийн Засгийн газраа нэн даруй байгуулж, тогтвортой чадварлагаар ажиллуулна.
Манай Засгийн газар, аливаа популист улс төрийн арга заль, үйл ажиллагаанаас ангид байж , дэвшилттэй арга барил, туршлагыг илүүд үзэж, хийж бүтээх, үр дүнг чухалчлах зарчмыг баримтлан ажиллана. Амладаг бус ажилладаг, хэлдэг бус хийдэг Засгийн газар байна. Алгуурлах цаг хугацаа, орон зай бидэнд байхгүй ээ.
Засгийн газрын хөтөлбөрөө нэн даруй боловсруулан УИХ-д өргөн барина. Засгийн газрын мөрийн хөтөлбөр мэргэжлийн, хариуцлагатай, ёс зүйтэй, мерит зарчимд суурилсан төрийн албаар дамжин бодит биеллээ олж, нийгмийн амьдралын бүхий л хүрээнд эерэг үр нөлөөгөө үзүүлдэг жамтай.
Улс орноо хямралт байдлаас гаргахын тулд бид богино хугацаанд эдийн засгийг тогтворжуулах тусгай хөтөлбөр боловсруулан батлуулж хэрэгжүүлнэ. Нэн хариуцлагатай, өндөр сахилга баттай төсөв, мөнгөний зөв бодлого явуулж, бизнес эрхлэлтийг дэмжин, төсөв дэх өрийн дарамтыг үе шаттайгаар бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлснээр эдийн засгаа бид өөд татаж чадна. Олон улсын болон бүс нутгийн банк, санхүүгийн байгууллагуудтай нягт хамтран ажиллах шаардлага бид бүхний өмнө зүй ёсоор тавигдаж байна.
Бид гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татаж, ажлын байрыг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг хангана. Эдийн засгийн өсөлтийн томоохон суурь хөшүүрэг нь татвар, санхүү, мөнгөний зөв бодлогоор дамжуулж жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилтын хүрээнд ажлын байрыг буй болгож иргэдийнхээ аж амьдралыг тэтгэнэ.
Эдийн засгийн өсөлтийн нааштай үр дүнд тулгуурлан мөнгө, санхүүгийн эхний хуримтлал бий болгож, нийгмийн бодлогын зорилтот хөтөлбөрүүд, нэн ялангуяа нийгмийн халамжийн оновчтой бодлогыг шат дараатайгаар хэрэгжүүлнэ.
Салбар хоорондын уялдаа холбоонд онцгой анхаарч, тогтвортой, жигд хөгжлийн төлөө хамтдаа зүтгэж, хамтдаа хөгжих болно.
Монгол Улсын эдийн засаг санхүүгийн хүчин чадал, иргэн айл өрх бүрийн ашиг орлогыг нэмэгдүүлж хямралт өнөөгийн нөхцөл байдлыг гэтлэн давж, Засгийн газрынхаа хөтөлбөрийн зорилго зорилт, төлөвлөж тунгааж буй ажил арга хэмжээгээ, бодит үр дүнд хүргэхийн тулд, улс орны гадаад дотоод нөхцөл байдал, иргэд олон нийтийн санал, хүсэлт, төрийн үйл хэрэгт нэгэн цаг үед хамтран зүтгэх Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ, Засгийн газрын гишүүд, эрдэмтэд судлаачдынхаа хамтын зөв хандлага, мэргэн оюун ухаанд тулгуурлан ажиллана.
Монгол Улсын Их Хурал, Их Хуралд суудалтай нам, бүлэг, бие даагч болон ард иргэд маань зөвд зөөлөн, бурууд хатуу байж манай Засгийн газрыг дэмжиж ажиллана гэдэгт гүнээ итгэж байна.
Засгийн газраа ёс зүйтэй, ил тод, хүний төлөө зүтгэж, хөгжлийн төлөө сэтгэх зарчмаар ажиллуулахыг зорих болно. “Санаа зөв бол – заяа зөв” гэсэн ардынхаа зүйр үгээр үгээ өндөрлөе.
Хүн ард минь амар амгалан
Хөгжлийн зам саадгүй дардан байх болтугай
Хамтдаа зүтгэж
Хайртай Монгол орноо мандуулъя гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Бүх цаг үеийн хамгийн сайхан 10 эмэгтэй /Фото/
Брижит Бардо

Софи Лорен

Мэрилин Монро

Дита фон Тиз

Сальма Хайек

Бейонсе

Дженнифер Лопес

Никки Минаж

Скарлетт Йоханссон

Ким Кардашян

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
