Author Archives: admin

Ус уухын ач тус

Шингэн бага уух буруу зуршил нэн аюултай. Зарим хvн би уух хvсэлгvй учраас гэх нь бий. Ийм байж болно.Ялангуяа настай хvний уух хэрэглээ бага болдог учраас дуршил төрдөггvй тал бий. Гэхдээ ямар ч vед ус уухаа мартаж болохгvй.Усны хэрэглээг дэмжигчид биеийн жингээсээ хамааран хvн өдөрт 6-10 аяга ус уухыг хэвийн хэмжээ гэж vзэж байна Өглөө босуутаа нэг аяга /230-250мл/ ус ууснаас хойш спортын дасгал, биеийн хvчний ажлын дараа, дуртай талхаа усаар даруулах гэх зэргээр ууж болно.Харин хоол идэхээс 30 минутын өмнө ус уухаа мартав. Хэрэв хуурай шөлгvй хоол хэрэглэх бол 2 аягыг ч ууж болно. Ялангуяа илvvдэл жинтэй хvмvvс хоол идэхээс өмнө ус уух нэн тустай.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Мэргэжлийн хяналтынхан бэлэн байдалд ажиллана

Улсын баяр наадмаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 404 албан хаагч 24 цагийн бэлэн байдалд ажиллахаар болжээ.Тодруулбал, Төв цэнгэлдэх хүрээлэнд Баянгол, Хан-Уул, Чингэлтэй, ХХААҮҮХХ, ЭМБСХХ, БОГУУХХ, ДБХХ, ХНХХХ, Төв лабораторийн 71, Хүй 7 худагт Сонгинохайрхан, ЭИХХ, ХНХХХ, ДБХХ, БОГУУХХ-ийн 78, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс болон ХНХХХ-ийн 11, Үндэсний соёл амралтын хүрээлэнд Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс болон ХНХХХ-ийн 12, Чингисийн талбайд Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс болон ХНХХХ-ийн 16 албан хаагчид дээрх 5 цэгт хяналт шалгалтыг хийж ажилланх юм байна.

Мөн НМХГ-ын төв байранд 26, лабораторид 16, Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст 14, Налайх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст 14, болзошгүй хордлого халдварын үед дуудагдаж ажиллах 148 албан хаагчид маргааш 09.00 цагаас 18-ны өдрийг ажиллах аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

УИХ-ын чуулганы хуралдаанаар байнгын хороодыг байгуулна

УИХ-ын чуулганыг өнөөдөр /2016.06.07/ 15.00 цагт хуралдуулахаар тов гаргасан байна. Энэ удаагийн чуулганы хуралдаанаар байнгын хороодыг байгуулах юм.

Байнгын хороод

  • Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо
  • Төрийн байгуулалтын байнгын хороо
  • Байгаль орчин хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо
  • Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хороо
  • Өргөдлийн байнгын хороо
  • Төсвийн байнгын хороо
  • Хууль зүйн байнгын хороо
  • Эдийн засгийн байнгын хороо

Тангараг өргөсөн 76 гишүүн дээр дурдсан найман байнгын хороонд харьяалагдаж ажиллах юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Наадмын нээлтийн тасалбар хэдий болтол иргэдийг бухимдуулах вэ

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадам эхлэхэд цөөхөн хоног үлдээд байна. Наадмын тасалбарыг өнөөдрөөс эхлэн Соёлын төв өргөө, Бөхийн өргөөний билетийн кассаар худалдаалж эхэллээ. Жилийн жилд наадмын тасалбарын борлуулалттай холбоотой  иргэдийг бухимдуулдаг  асуудал уламжлал болон тогтож байна.

Уг нь та бид наадмын тасалбар байтугай  олон асуудлыг технологийн дэвшлийг ашиглан шийдэж ирсэн туршлагтай жишээлбэл цахимаар газраа хувьчилж авдаг болсон.Үүнээс гадна байранд орохдоо ,хүүхдээ цэцэрлэг сургуульд оруулахдаа ч сугалаагаар ёндоогоо үздэг болчихоод гурав дөрвөн жил болж байна. Ямартай ч байсан нэг их хэл ам гараагүй  иргэд ч бухимдаж нервээ баралгүй асуудлыг шийдээд болоод байгаа шүү дээ.

Наадмын нээлтээ төв цэнгэлдэхэд  дэргэдээс нь үзэхийг хүссэн наадамчин олон уртаас урт дараалалд хонон өнжин дугаарлаж байгааг харахад 90 онд картын талхандаа очерлож байсан тэр үе өөрийн эрхгүй санаанд орох юм . Технологийн дэвшлийг ашиглаад тасалбарын захиалгыг онлайнаар аваад  борлуулахад ямар саад учраад байгаа юм бол доо.

тасалбар  наадам 01

Жилийн жилд Монгол наадмаа дэг журамтай сайхан зохион байгуулна гэж амладаг ч тасалбар борлуулахаасаа эхлээд л иргэдийг бухимдуулдаг байдлаасаа хэзээ салах вэ. Тасалбараа зохион байгуулалттай борлуулж чадахгүй байгаа хүмүүс наадмыг яаж замбараатай хийх гэсэн юм бол доо, хөөрхий.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Барселона багийн тоглогч Л.Месси ял сонслоо

    Барселона багийн тоглогч, 29 настай Л.Месси болон түүний төрсөн эцэг Хорхе нарыг татвараас зайлсхийсэн хэргээр тус бүрт нь 21 сар хорих ял,  мөнгөн торгуулиар торгох шийдвэрийг Испани улсын шүүхээс гарсан байна. Шүүхээс  тэднийг гэрэл зургийг нь эзэмших эрхээс олсон орлогоо Белиз, Уругвайн оффшор бүсүүдэд нууж байсанд ийнхүү буруутгасан байнамесси ял сонслоо.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар тэднийг энэ удаад шоронд суулгахгүй бөгөөд тус улсын хуульд заасанчлан тэнсэн харгалзах ял оноож магадгүй гэнэ.Харин Мессигийн өмгөөлөгч нь  шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн Испанийн дээд шүүхэд давж заалдахаар болсон тухайгаа мэдэгджээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Үлэг гүрвэлүүд хавдраар өвчилж байжээ

Цэрдийн галавийн үеийн Тетис далайн эрэг орчмын эртний  арлаас буюу одоогийн Румын улсын нутгаас эрүүндээ чулуужсан хавдартай үлэг гүрвэл олдсон байна Telmatossaurus transsylvaniccus хэмээн нэрлэгдсэн энэ амьтан гадразавр буюу нугсан хошуут үлэг гүрвэлийн эртний төлөөлөгчийн нэг нь юм.Судлаачдын үзэж байгаагаар энэ нугсан хошуут хоргүй хавдартай байсныг нь бичил болон 3D сканнерын тусламжтайгаар тогтоосон байна. Хавдар хүчтэй өвдөлт өгөх шатандаа хүрээгүй байсан ч энэ нугсан хошуут нас бие гүйцээгүй үедээ үхсэн гэж судлаачид дүгнэж байна

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монголын циркчид “Оскар” хүртлээ

Монголын циркчид дэлхийн шилдгүүд өрсөлддөг “Мастер” олон улсын циркийн их наадмаас дээд шагналыг хүртлээ. ОХУ-ын Сочи хотод хоёр дахь удаагаа зохион байгуулагдсан уг наадмыг дэлхийн циркийн урлагийнхан Оскарын шагналтай дүйцэхүйц хэмээн үнэлдэг юм. Манай циркчид энэхүү наадмын 16 номинацаас   “Шилдэг үзүүлбэр”, “Шилдэг трюк” гэсэн хоёр төрөлд өрсөлджээ. Эцсийн дүн гарахад манайхан “Шилдэг трюк” номинацид тэргүүлж 2016 оны дэлхийн циркийн шилдэг нь болсон байна. Ийнхүү монгол циркчдийн  “Бид нүүдэлчин монголчууд” үзүүлбэр олны таашаалд нийцэж,олон улсын 49 үзүүлбэрийг ардаа орхин циркийн Оскарыг хүртлээ.

tsirk3

tsirk4

tsirk5

tsirk2

tsirk6

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

13 албан тушаалтан хөрөнгө орлогын мэдүүлгийн зөрчилтэй

АТГ 2016 онд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд Хөдөлмөрийн яамны болон Иргэний нисэхийн ерөнхий газрын мэдүүлэг гаргагч албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгасан билээ.

Шалгалтаар дээрх хоёр байгууллагын 13 албан тушаалтныг өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө орлого компанид оруулсан хөрөнгө оруулалтыг мэдүүлээгүй, өөрийн хадгаламжийг дутуу мэдүүлсэн хөрөнгө орлогодоо орсон их хэмжээний өөрчлөлтөө хуульд заасан хугацаанд бүртгүүлээгүй, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон хориглолтыг зөрчсөн зэрэг хэд хэдэн хуулийн заалтыг зөрчжээ.

Тиймээс эдгээр албан хаагчдад цалингийн хэмжээг бууруулах болон албан тушаал бууруулах хариуцлагыг хүлээлгэхээр салбарын сайд Г.Баярсайхан болон “Чингис хаан” олон улсын нисэх буудлын захирал Б.Бадрал нарт албан бичиг хүргүүлжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хотын дарга ажлаа хүлээлгэн өгнө

Хотыг дөрвөн жил захирсан Э.Бат-Үүл өнөөдөр албан ёсоор ажлаа хүлээлгэж өгөх гэж байна.

Тодруулбал, 11.30 цагт Хангарьд ордонд албан ажил, тамга тэмдгээ албан ширээ сандлаа хүлээлгэж өгөх ажээ. Харин Нийслэлийн Засаг даргаар МАН-ынхан өчигдөр Су.Батболдыг томилсон байгаа билээ.Ийнхүү дөрвөн жил Э.Бат-Үүлийн хийж хэрэгжүүлсэн ажлыг үргэлжлүүлэн хийх үүрэг даалгавартай, түүнчлэн төрийн их баяр наадам, АСЕМ гээд шинэ дарга Су.Батболдод амрах зав амсхийх чөлөө байхгүй тул өнөөдрөөс эхлэн ажилдаа ханцуй шамлан орсон байгаа талаар мэдээлсэн билээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Түргэний машин дотор гэрлэжээ

 Испанид сүйт хархүү сүйт бүсгүй хоёр түргэн тусламжын машин дотор гэрлэсэн тохиолдол гарчээ. Гэрлэх  ёслол энэ сарын 2 нд Мадрид хотын захиргааны  ордонд болох ёстой байсан.Харамсалтай нь 50 настай сүйт хархүүгийн даралт ихэсч бие нь тавгүйрхэж төрөл төрөгсөд нь түргэн тусламж дуудсан байна . Эмч нар ирээд мань эрийг үзэж анхны тусламж үзүүлэн бие нь сайжрахыг хэсэг хүлээсэн ч эмнэлэгт аваачих зайлшгүй шаардлага гарсан байна . Эмч нар гэрлэлтээ хойшлуулахыг санал болгосон ч сүйт хархүү”би зөвхөн энэ өдөр л сүйт бүсгүйтэйгээ гэрлэнэ” гэж хэлсэн байна .Ингээд хотын зөвлөлийн Эстер Гомесийг дуудаж түргэн тусламжын машин дотор гэрлэлтээ батлуулжээ.

гэрлэлт 2

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Таксины жолооч зорчигчийн орхиж буусан 187 мянган долларыг буцааж өгчээ

Бостон хотын таксины жолооч Раймонд Маккосленд арын суудалд зорчигчийн орхиж буусан 187 мянган доллар бүхий цүнхийг цагдаагийн газарт хүргэж өгчээ. Тийнхүү цагдаагийнхан шударга иргэнд талархал илэрхийлээд, мөнгийг эзэнд нь буцаан өгсөн байна.Бостоны цагдаагийн газрын төлөөлөгчид өөрийн “Фэйсбүүк”-тэнэ үйл явдлын тухай бичжээ.

“Машинд суусан нэг эр хагас жил толгой хоргодох байргүй яваагаа надад хэлж байсан” гэж таксины жолооч ярьсан байна. Нэг агшинд зорчигч найзыгаа тосохоор машинаас буужээ. “Би удахгүй эргэж ирнэ, тиймээс цүнхээ арын суудалд орхилоо” гэж зорчигч хэлсэн байна. Гэвч тэр буцаж ирсэнгүй. Хагас цаг хүлээсний эцэст Маккосленд зорчигчийн ямар нэг баримт бичиг байж магадгүй хэмээн бодоод, цүнхийг нээж үзжээ. Харин цүнхэнд хэд хэдэн багц мөнгө байжээ.

Тийнхүү Бостон хотын жолооч мөнгийг цагдаад хүргэж өгөхөөр шийдсэн байна. Сүүлд нь мартамхай зорчигч ч орхиж буусан мөнгийг олж өгөхөд туслахыг хэв журам сахиулагчдаас хүсчээ. Энэ нь өвлөж үлдээсэн мөнгөний нэг хэсэг байсныг цагдаагийн төлөөлөгчид тогтоосон байна. Харин дараа нь цагдаа нар мөнгийг хууль ёсны эзэнд нь буцаан өгчээ.Раймонд Маккосленд бусдын мөнгөнөөс салсны дараа сэтгэл ёстой их амарсан хэмээн ярьсан байна.

“Энэ нь хулгайн мөнгө байх хэмээн би айж байсан шүү. Кинонд ийм явдал зөндөө л гардаг биз дээ гэж таксины жолооч яриад, 30 жил жолоо мушгихдаа, мартаж буусан эд зүйлсийг хууль ёсны эздэд нь нэг бус удаа буцаан өгч байсан” гэжээ. Энэ удаа үнэнч шударга Маккосленд шагнуулсан байна.Мартамхай зорчигч жолоочид 100 доллар өгчээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

 Отгонтэнгэр хайрханыг тахих ёслол болно    

  Төрийн тахилгат Отгонтэнгэр уулын тэнгэрийг тайх ёслолыг энэ сарын 22-ны өдөр зохион байгуулахаар болжээ. Уг ёслолыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 08 сарын 23-ны өдрийн 153 дугаар зарлигаар таван жилд нэг удаа тайхаар болсон билээ. Тахилгын үйл ажиллагааг “Төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам”-ыг баримтлан явуулах бөгөөд байгаль орчин бохирдуулахгүй, амьтны амь таслахыг тэвчиж (мал муулах), архи дарс, согтууруулах ундаа хэрэглэхгүйгээр зохион байгуулах, ёслолын өмнө болон хойно тухайн газар орны байгаль орчныг хамгаалах, унаган төрхөөр нь үлдээх үүднээс цэвэрлэгээ нөхөн сэргээх ажил хийхээр болсон байна. Мөн тахилгын үйл ажиллагааг үндэсний зан заншил, уламжлал, ёс цээрийг дагаж төлөв төвшин хүндэтгэлтэйгээр зохион байгуулахыг аймгийн төр захиргааны байгууллагуудад үүрэг болгожээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

С.Эрдэнэ АН-ын бүлгийн дарга боллоо

УИХ-ын анхдугаар чуулган өнөөдөр нээлтээ хийж, гишүүд тангаргаа өргөсөн билээ. Анхдугаар чуулганы дараа АН-ын дарга З.Энхболд УИХ-д сонгогдсон намынхаа гишүүдэд баяр хүргэж, бүлгийн хуралдаанаа хийсэн байна. Хуралдаанаар С.Эрдэнэ гишүүнийг УИХ дахь АН-ын бүлгийн даргаар сонгосон байна. УИХ дахь АН-ын бүлэг нь есөн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр парламентад ажиллах юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

В.Путин спорт дахь авлигатай  эрс хатуу тэмцэнэ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт Оросын спорт дахь авлигын эсрэг арга хэмжээ болон хүлээлгэх хариуцлагыг чангатгах тухай хуулийн төсөлд гарын үсэг зурлаа. ОХУ-ын Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт болон орж буй уг шинэ хуульд спортын удирдлагууд болон авлигад холбогдсон бүх этгээдүүдэд нэг сая рублиэс /$15,700/ дээш хэмжээний хээл хахууль авсан бол 8-15 жил хоригдох ял оноох ажээ.Оросын парламентын доод танхим болох Төрийн Дум уг хуулийн төслийг 6 дугаар сарын 17-нд баталсан бөгөөд Холбооны Зөвлөл буюу Дээд танхим 6 дугаар сарын 29-нд баталсан байна. Уг хуулиар мөнгөн торгуулиас эхлээд шоронд хорих хүртэл шийтгэлүүд ногдуулах юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа