Author Archives: admin

“Халуун элгэн нутаг” дууны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлнэ

Ардын жүжигчин, Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Ц.Намсрайжавын төрсөн өдөр маргааш тохионо. Хөгжмийн зохиолч Ц.Намсрайжав 1927 оны зургаадугаар сарын 15-ны өдөр мэндэлжээ. Энэ жил түүний 89 жилийн ойд зориулан Улсын Филармонийн үе, үеийн уран бүтээлчид, түүний гэр бүлийн гишүүд XX зууны манлай дуу “Халуун элгэн нутаг” дууны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөх аж. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Бадраагийн шүлгээр Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Ц.Намсрайжав энэ дууг зохиож, 1971 онд Төрийн шагнал хүртэж байжээ. “Халуун элгэн нутаг” дууг 1999 онд XX зууны манлай болгосон түүхтэй

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Цагдаагийн албан хаагчдад сургалт хийлээ

Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн нийт бүрэлдэхүүнд МИГ даатгал ХХК-ны менежер Ж. Оюун-Эрдэнэ Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хууль, Даатгалын тухай хуулийн хүрээнд 2015-2016 оны алба хаагчдын гэнэтийн ослын даатгалд хамрагдсаны дагуу гэнэтийн ослын даатгалын талаар 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 09:40-10:10 цагийн хооронд 30 минутын сургалт орлоо.ac4d3c98-0b4a-49fd-9428-c28447b56e13

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Хамтран суралцахуй” тайлан хамгаалалт боллоо

ХУД-ийн Албан бус-Насан туршийн боловсролын төв нь  2016 оны  хагас жилийн  үйл ажиллагааны тайлан, үзэсгэлэнг     2016-06-13-ны өдөр   гаргаж,  харилцан туршлага солилцон “Шилдэг нэгж хичээл “ боловсруулан  уралдааныг дүгнэж, шагнал гардууллаа. Энэхүү үйл ажиллагаа нь  багш бүр хийж бүтээсэн  шинэлэг ажлаа  туршлага болгох, хийсэн зүйлээрээ бахархах зорилготой  тайлан хамгаалалт болсон юм.

“ Шилдэг нэгж хичээлийн хөтөлбөр” боловсруулах  уралдаанд   :

1-р байр  багш   М. Даваасүрэн

2-р  байр  багш   А. Болормаа

3-р байр багш   П. Аззаяа     нар тус тус эзэлж өөрсдийн  боловсруулсан хөтөлбөрөө танилцууллаа.

Мөн энэ үеэр Нийслэлийн үндэсний төвийн   мэргэжилтэн н.Ундрах, н.Эрдэнэчимэг нар  оролцож  үнэтэй зөвөлгөө өглөө. 13413649_527576867448950_353387597430147401_n (1) - Copy 13434731_527576964115607_5921328186031956175_n 13445497_527577127448924_8435480164369576167_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Балтын орнуудыг 60 цагт эзэлнэ гэсэн таамагт Оросын Жанжин штаб гомдолтой байна

“Орос улс 60 цагийн дотор НАТО-гийн армийг бут цохиж, Балтын орнуудыг эзэлж чадна” гэж Америкийн Батлан хамгаалахын Дэд сайд Майкл Карпентер мэдэгдлээ. Тэрбээр тус яамны Орос, Украин, Евразийн асуудал эрхэлсэн дэд сайд бөгөөд энэ мэдэгдлээ АНУ-ын “The Weekly Standard” сонинд ярилцлага өгөхдөө хийжээ.

“ОХУ-ын арми цаг хугацаа, орон зайн хувьд давуу байдалд байгаа. Оросууд 60 цагийн дотор Эстон, Латвийн нийслэлд хүрчихнэ. Иймээс бид одоо нөхцөл байдлыг өөрчлөхөөр ажиллаж байна. Оросын аюул, түрэмгийллээс сэргийлэхийн тулд манай цэргийн анги нэгтгэл, байлдааны техникээ шилжүүлэн байрлуулах ёстой” гэж Америкийн БХ-ын Дэд сайд  Карпентер ярьжээ. Дашрамд дурдахад, Америк өөрийн танк, их буу, онгоцуудаа аль хэдийн Балтын орнуудад байрлуулсан, түүнчлэн НАТО саяхан цэргийн 4 ангиа Польшид авч ирж байршуулсан билээ.Пентагон энэ бүх тооцоогоо “RAND” судалгааны байгууллагаас авчээ. “RAND” хэмээх Америкийн стратегийн судалгааны төв бол улсынхаа үндэсний аюулгүй байдлын асуудлаар дагнан судалгаа, шинжилгээ явуулдаг аж. Тус байгууллагад мэргэжлийн  маш олон тагнуулч, туршуул арилжааны журмаар ажилладаг гэнэ.

Харин Оросын Зэвсэгт хүчний Жанжин штаб тэдэнд хариу өгөхдөө “Шал дэмий юмаар “занималдаж” байхын, энэ “RAND”. Бид яах гэж Балтын орнууд руу давших юм бэ? Шпротын төлөө юү? Эсвэл Зөвлөлтийн үе шиг тэдгээр Балтын орнуудад үйлдвэр завод барьж өгөхийн төлөө юу? Тэд өмнө нь Европын холбоо, НАТО-д элсэхдээ бүхнийг хааж, устгаж сүйтгэснээ дахин давтаг гэж үү?” хэмээжээ. Оросын цэргийнхэн “Үнэн хэрэгтээ, тэдний тооцоо биднийг гомдоож байна шүү. Зөвхөн онолын хувьд авч үзвэл, хэрэв ийм дайн боллоо гэж таамаглавал Балтын орнуудыг эзлэхэд бидэнд ердөө ганц цаг л хангалттай” гэж ам бардам мэдэгдлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Сөрөг энергиэс яаж хол явах вэ?

Хүмүүс, зүгээр л тэвчээд өнгөрөх асуудалд оролцон бухимдаж, стресс үүсгэн өөрийгөө зовоох нь бий. Ялангуяа олон хүн цугласан газар уур уцаар, бухимдал, хэрүүл маргаан гарвал энэ нь та бидний оюун санаанд түрэмгийлэл болдог байна. Олон нийтийн хар энерги хүний эрүүл мэнд, ажил төрөлд сөрөг үр дагавартайг ямагт санаж олон нийтийн газар үүссэн хэрүүл маргаан, үймээн шуугианд татагдан орохгүй байхыг хичээгээрэй.
-Хэрүүл маргаан үүсгэн шуугиан тарьж байгаа хүнтэй бүү ярилц.
-Хэрүүл үүсгэсэн сэдвийг нь бүү дэмж.
-Хэрэлдэж буй хүмүүсийн нүд рүү бүү хар.
-Хажуугаар нь өнгөрөхдөө инээмсэглэмээр аяд.
-Тэр хүний зөв бурууг шүүх гэсний хэрэггүй.
-Чанга дуугаар хашгачиж зандарч байгаа хүн ухамсаргүйгээ харуулж байгаа тул бүү анхаар.
-Хэрэлдэж буй хүмүүстэй таарсан бол тайвшрахыг хичээ.
-Хэрэв хэрүүл өөр рүү тань чиглэсэн бол биеэ барь.
-Хэрэв нүүрэн дээрээ уурлаж бухимдсан байдал гаргавал түрэмгийллийн бай болж магадгүй.
-Тань руу чиглэсэн эвгүй үг, уур амьсгалыг анзаараагүй дүр исгэ.
-Ингэх нь нервээ хадгалах, эд эсээ үхүүлэхгүй байхад тустай.
-Сөргөлдсөн үг хэлбэл хэрүүл болон даамжрах нь ойлгомжтой.
-Хэрэв ийм нөхцөл байдлаас зайлсхийгээд сурчихвал танд л ашигтай байх болно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Оюутнууд гурван банкаар төлбөрийн зээл авч болно

Оюутнууд суралцах явцдаа сургалтын төлбөрөө тодорхой хувиар хөнгөлөх, зээл авах боломжийг “Сайн оюутан” хөтөлбөрийн хүрээнд гаргаж өгсөн. Тэгвэл оюутнууд одоогоор дээрх зээлийг “Хаан”, “Голомт”, ‘Төрийн банк”-аар дамжуулан авч болох юм. Цаашид банкны тоог нэмэхээр хэлэлцэж байгаа талаар албаныхан мэдээлсэн.Оюутнууд суралцах явцдаа сургалтын төлбөрөө тодорхой хувиар хөнгөлөх, зээл авах хэд хэдэн боломжийг Засгийн газраас нээж өгчээ.

  • Сургалтын төлбөрт зориулан авсан цалин тэтгэврийн зээлийг шилжүүлэх буюу дахин санхүүжилтийн зээл.
  • Хичээлийн жил дотроо төлөх богино хугацааны зээл.
  • Сургалтын төлбөрийн зээл аваад төгссөнийхөө дараах жилээс дөрвөн жилийн дотор төлөх урт хугацааны зээл гэсэн төрөлтэй. Оюутнуудад таван хувийн хүүтэй зээл олгоно. Ингэхдээ зээлийн төрлөөс шалтгаалж хугацаа өөр. Жишээлбэл, богино хугацаатай зээлийг 12 cap хүртэл олгоно. Харин богино хугацаатай зээлийг сургууль төгссөнөөс хойш дөрвөн жилийн дотор төлнө гэж заасан.

“Сайн оюутан” хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл дараах материал бүрдүүлнэ.

  • Иргэний болон оюутны үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Сургуулийн сургалтын төлбөрийн нэхэмжлэл
  • Гэр бүлийн гишүүдийн иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Бүрэн дунд гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Сургуульд зохих журмын дагуу элссэнийг гэрчлэх эрхийн бичгийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Гэр бүлийн гишүүний орлогын эх үүсвэрийг баталгаажуулсан баримт болон банкнаас шаардсан бусад бичиг баримтыг бүрдүүлнэ.
  • Их дээд сургуульд элсэж байгаа оюутнууд элсэлтийн ерөнхий шалгалтын оноогоороо зээлд хамрагдана. 400-аас дээш оноо авбал богино хугацааны зээлд, 650-аас дээш бол урт хугацааны зээлд шууд хамрагдах боломжтой.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Төрийн албан хаагчдыг интернэт ашиглахыг хориглов

 Ирэх оны тавдугаар сараас эхлэн Сингапурт төрийн албан хаагчид ажлынхаа компьютерийг ашиглан интернэт сүлжээнд холбогдохыг хориглохоор болсон тухай “BBC” агентлаг мэдээлжээ.Кибер аюул занал нэмэгдэж байгаа өнөө үед харилцан солилцсон бичиг баримт болон ажлын цахим шуудангийн хаягаас чухал баримтууд алдагдахаас сэргийлэх зорилгоор ийм шийдвэр гаргажээ.net

Тухайлбал, ухаалаг технологийг дэмжих санаачилгатай энэ шийдвэр нь зөрчилдөж байна гэж үзэж буй хүмүүс олон байна. Нууц чухал мэдээлэлтэй харьцдаггүй багш нарт хүртэл энэ хязгаарлалт хамаарч магадгүй байгаа нь хэт туйлширсан хэрэг гэж зарим сингапурчууд шүүмжилж байгаа юм.

Ийм хязгаарлалт нь кибер халдлагаас хамгаалж, ажиллах орчныг өмнөхөөс илүү аюулгүй болно” гэж уг ажиллагааг хариуцаж буй “The Infocomm Development Authority” агентлаг мэдэгдсэнийг “Channel News Asia” телевизийн суваг иш татан дамжуулжээ.

Хязгаарлалтад төрийн албаны 100 мянга гаруй компьютер хамрагдах төлөвтэй байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Газрын тосны газрын 6 албан тушаалтны ХОМ зөрчилтэй байжээ

Авлигатай тэмцэх газар төлөвлөгөөт хяналт шалгалтын дагуу Газрын тосны газрын мэдүүлэг гаргагч албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав.

Шалгалтаар 6 албан тушаалтан өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлого болон түүнд орсон их хэмжээний өөрчлөлтийг хуульд заасан хугацаанд мэдүүлээгүй, цалингийн орлогыг мэдүүлэхдээ үндсэн цалингаас шагналт цалингаа хасч мэдүүлсэн, гэр бүлийн гишүүдийн хөрөнгө оруулсан компани, хувьцааг мэдүүлээгүй, хадгаламж, харилцах данс, картын данс, бэлэн мөнгөний үлдэгдэл, мөн хүүгийн орлогыг мэдүүлээгүй зэрэг зөрчил гаргасныг тогтоож Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлд заасан сануулах болон цалингийн хэмжээг бууруулах хариуцлагыг хүлээлгэхээр Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэнд албан бичиг хүргүүллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Британичууд Европын холбооноос гарах асуудлаар санал зөрөлдөөнтэй байна

ЛОНДОН. /Anadolu/. Их Британи Европын Холбооны /ЕХ/ гишүүн хэвээр үлдэх нь зүйтэй эсэх тал дээр британичууд санал зөрөлдөөнтэй байгааг санал асуулгууд харуулж байна.

Их Британи ЕХ-ны гишүүнээр үлдэх эсэхийг шийдэх санал асуулга энэ сарын 23-нд болно.

Өнгөрсөн баасан гарагт явуулсан “Brexit” буюу ЕХ-ноос гарахыг дэмжиж  байгаа эсэхийг тандах онлайн санал асуулгад оролцсон  2000 хүний 55 хувь нь “дэмжиж байна” гэсэн бол 45 хүн хувь “Их Британи ЕХ-нд үлдэх хэрэгтэй” гэжээ.

Харин бямба гарагт явуулсан судалгааны дүнгээс үзвэл, “Brexit”-ийг дэмжигчдийн тоо нэг хувиар илүү байжээ.Үр хүүхдүүд болон ач зээ нарынхаа төлөө ЕХ-нд үлдэхийг дэмжин саналаа өгөхийг Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон ард түмэндээ уриалсаар байгаа юм.

Хэрвээ Их Британи ЕХ-ноос гарвал боловсрол, хөдөлмөр эрхлэлт болон татвар салбар дээр талаарх төлөвлөгөөнүүд тасалдаж, тэтгэвэр тэтгэмжид сөргөөр нөлөөлнө гэж тэрбээр үзэж байна

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Энэ жил улсын хэмжээнд 37.200 шалгуулагч ЭЕШ өгнө

Маргааш элсэлтийн ерөнхий шалгалт улс орон даяар эхэлнэ. Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр улсын хэмжээнд 37.200 шалгуулагч бүртгүүлжээ. Харин шалгалтын байрны хувьд улсын хэмжээнд орон нутагт 21, Нийслэл хотод 49 шалгалтын байрыг бэлтгэсэн ажээ. ЭЕШ-ыг өмнөх жилүүдэд их, дээд сургуулийн байруудад авдаг байсан бол энэ жилээс дунд сургуулиудын байранд зохион байгуулахаар болсон байна.

Энэ жил ЭЕШ-ын журамд Монгол хэл, Англи хэл, Орос хэлний хичээлүүдийн сонсох чадварыг сорих даалгавар нэмэгдсэн боловч Улаанбаатар хотын шалгалтын байруудад тавих тоног төхөөрөмжийн тендерийг Сангийн яамнаас дахин зарлахаар болсон байна. Тийм учраас шалгаруулалтын хугацаа хойшилж, энэ жилийн сонсох чадварын даалгаврыг авахгүйгээр хуучин шалгалтын бүтцээрээ авах болжээ. Харин хөдөө орон нутагт туршилтын журмаар дүн оноонд нөлөөлөхгүйгээр сонсоод ойлгох чадварыг шалгах даалгаврыг авна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Дахин нэг хүүхэд нохойд уруулжээ

Бага насны хүүхдүүд нохойд ноцуулж хазуулах хэрэг гарсаар байна. Өчигдөр гэхэд арван настай охин нохойд уруулжээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо “Сургуулийн 23 гудамжинд явж байгаад нохойд уруулж гэмтсэн” гэх мэдээллийг авч шалгахад, тус хороонд оршин суух Х /эм,10н/-г тус хорооны 41 настай А-гийн тэжээвэр нохой дайрч, нүүр, нурууг нь хазаж гэмтэл учруулсан хэргийг шалгаж байна. Таны хүүхэд гэмт хэргийн золиос, золбин нохдын хоол болох вий. Тиймээс эцэг эхчүүдийн сэрэмж анхааралд бага насны хүүхдээ ганцааранг нь хараа хяналтгүйгээр гадуур явуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нийслэлд хаягласан албан бичиг бүрийг нэг цэгт хүлээн авдаг болно

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн 2016 оны 6 дугаар сарын 09-нд болсон ээлжит хуралдаанаар “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага албан тушаалтанд хандсан албан бичгийг шийдвэрлэх журам”-ын төслийг хэлэлцлэв. Журмын төслийг Нийслэлийн ЗДТГ-ын Нутгийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцууллаа.

Тэрээр, нийслэлээс төрийн үйлчилгээг хөнгөн, шуурхай, тэгш хүргэх зорилгоор өргөдөл гомдлыг шийдвэрлэх хэд хэдэн тусгай програм нэвтрүүлж, албан бичгийн шийдвэрлэлтийг иргэд хянах боломжтой болсон. Мөн нийслэлийн үйлчилгээг нэг цэгээс хүргэх зорилгоор Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийг 3 салбарт нээн ажиллуулж байна. Иргэд, аж ахуйн нэгжүүд нэг цэгийн үйлчилгээнээс төрийн 400 гаруй үйлчилгээг нэг дороос авах боломжтой болсон. Цаашид нийслэлийн нутгийн захиргааны байгууллагад хандсан баримт бичгүүдийг Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв дээр хүлээн авах, бүртгэх, шийдвэрлэлтэд нэгдсэн хяналт тавих тогтолцоог бүрдүүлэх зорилгоор энэхүү журмыг боловсруулсан. Нийслэлийн нутгийн захиргааны албан тушаалтанд хандсан албан бичгийг бүртгэх, шилжүүлэх шийдвэрлэх, үнэлэх хянах үйл ажиллагааг зохицуулах, нээлттэй, шуурхай, ил тод байдлыг бүрдүүлэхэд журам чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг онцлов.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад ирж байгаа албан бичгийг хяналтын нэг тогтолцоонд шилжүүлснээр ажлын уялдаа холбоо, бүтээмж, үр дүн, гүйцэтгэл эрс сайжирна. Бүх албан хаагчид нэгдсэн нэг систем ашиглан албан бичигт хариу өгөх тайлбар хийх боломжтой болж, нэгдсэн бүртгэл дээр хянагдах юм.

Нийслэлийн удирдлагууд журмын төслийн танилцуулгыг сонсоод асуулт асууж, саналаа хэлэв.

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-үүл “Нийслэлд ирж байгаа бүх албан бичиг нэг газар төвлөрч байх ёстой. Төр хэнд ч тэгш үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй. Тиймээс иргэдийн албан бичгийг нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөр дамжуулаад авчихдаг мөртлөө албан байгууллага, төрийн байгууллагаас ирж байгаа бичгийг Засаг даргын Тамгын газар, эсвэл аль нэг агентлаг дээр дарга нь өөрөө хүлээж аваад шийдвэрлэдэг байх нь төрийн тэгш байх зарчмыг алдагдуулна. Тиймээс хэн ч байсан, хаанаас ч ирсэн хамаагүй бүх албан бичиг, өргөдөл хүсэлт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөр дамжиж хянагдсан, бүтгэгдсэн байх ёстой. Тэгэж байж бид тэгш хүртээмжтэй үйлчилгээг үзүүлж чадна. Тиймээс энэ журамд заавал энэ зохицуулалтыг маш нарийн тусгаж шийдвэрлэх ёстой” гэв. Нийслэлийн удирдлагууд, нутгийн захиргааны байгууллагуудад ирж байгаа албан бичгийг төрлөөр нь ялгаж, нэг цэгийн үйлчилгээгээр нэрлэсэн албан бичгийг хүлээж авч шийдвэрүүлнэ гэсэн байдлаар журамд тусгавал илүү үр дүнтэй болно гэсэн саналыг хэллээ.Хуралдаанаас, энэхүү журмын төсөлд нийслэлийнудирдлагын зөвлөлийн гишүүдийн саналыг тусган дахин боловсруулах үүргийг өглөө гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Уул уурхайн салбар дахь авлигын 15 эрсдэл

авлига  01Нэгдсэн үндэсний байгууллагын /НҮБ/ Хөгжлийн хөтөлбөр, олон улсын судалгааны IRIM байгууллагаар уул уурхайн салбарын авлигын эрсдэлийн үнэлгээг судалжээ.

Энэ судалгаанд дурьдсанаар Монголд уул уурхайн салбарт геологи хайгуул, ашиглалтын өмнөх, ашиглалтын болон уурхайн хаалтын үе шатуудад 15 төрлийн авлигын эрсдэл бий гэх үр дүн гарчээ. Ялангуяа хайгуулын тусгай зөвшөөрөл олгохдоо сонгон шалгаруулалт явуулах үед авлига ихээр үүсдэг байна. Учир нь сонгон шалгаруулах комиссыг нарийн зохицуулаагүй, зөвхөн Ашигт малтмалын газрын мэргэжилтнүүд байдаг зэрэг нь авлига авах нөхцөлийг бүрдүүлдэг гэж үзжээ. Мөн сонгон шалгаруулалтын үйл явц, үр дүнг ил тод мэдээлэх журамгүй, үүнийг зохицуулсан хуулийн заалт тодорхой бус зэрэг асуудал байдаг гэжээ.

Уул уурхайн салбарт дараах 15 үе шатанд “Авлига гарах магадлалтай” хэмээн судалгаанд дурьдагджээ.

ЭРСДЭЛ 1

  • Өргөдлийн журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой авлигын эрсдэл
  • Хайгуулын тусгай зөвшөөрөл авснаар ашиглалтын тусгай зөвшөөрөл авах давуу эрх үүсдэг учраас тус зөвшөөрлийг авах сонирхол их байдаг.

ЭРСДЭЛ 2

  • Сонгон шалгаруулалтын журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой авлигын эрсдэл

        Шалтгаан:

  • Сонгон шаргаруулалтын комиссыг томилох үйл явц тодорхойгүй
  • Сонгон шалгаруулалтанд өгсөн материалууд шаардлага хангаж байгаа эсэх талаар мэдээлэл ил тод биш
  • Нэг байгууллагын эрх мэдэл давамгайлсан

ЭРСДЭЛ 3

  • Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талаар орон нутгаас санал авахтай холбоотой авлигын эрсдэл

        Шалтгаан:

  • Уул уурхайн талаар иргэд сөрөг мэдээлэл ихтэй байдаг
  • ИТХ хуралдах боломж дутмаг байдаг
  • Аймаг, сум хоорондоо хэрхэн харьцах талаар хуульд нарийн заагаагүй

ЭРСДЭЛ 4

  • Ашигт малтмалын нөөцийн тооцоо, үнэлгээнд нөлөөлөхтэй холбоотой авлигын эрсдэл

        Шалтгаан:

  • Ашигт малтмалын нөөцийн тооцоо, үнэлгээг боловсруулж буй зөвлөх инженерийн чадавхи сул, туршлага дутмаг
  • Ашигт малтмалын нөөцийн тооцоо, үнэлгээг хянаж буй, шинжээчид, зөвлөлийн гишүүдийн чадавхи сул, туршлага дутмаг
  • Нөөцийг тооцох арга аргачлал, техник технологи, түүнийг хянах тогтолцоо дутмаг
  • Дүгнэлт гаргаж буй бүрэлдэхүүнд олон талуудын төлөөлөл тэнцүү бус
  • Буруу дүгнэлт гаргасан шинжээч, гишүүдэд хүлээлгэх үүрэг хариуцлагын тогтолцоо сул

ЭРСДЭЛ 5

  • ТЭЗҮ-ийн дүгнэлтийг хурдан шуурхай гаргуулахтай холбоотой авлигын эрсдэл

        Шалтгаан:

  • Компаниудын зүгээс хуульд заасан төлөвлөгөө, тайлан батлуулах хугацаатай уялдуулж зөвшөөрөл авч, ажлаа эхлүүлэн ямар нэгэн зөрчилгүй ажиллах сонирхлын үүднээс авлигын эрсдэл үүсгэж, холбогдох төрийн байгууллагын мэргэжилтнүүдэд санал тавих тохиолдол гардаг байна.

ЭРСДЭЛ 6

  • Бүтээн байгуулалтын зөвшөөрлүүдийг богино хугацаанд гаргуулахтай холбоотой авлигын эрсдэл

ЭРСДЭЛ 7

  • Уул уурхайн компанийн үйл ажиллагаанд хийх хяналт шалгалттай холбоотой авлигын эрсдэл

        Шалтгаан:

  • Тухайн компанид төрийн захиргааны байгууллагын зүгээс хяналт шалтгалт хийхтэй холбоотой мэдээлэл дутмаг
  • Уул уурхайн компаниуд хяналт шалгалт гүйцэтгэхтэй холбоотой болон байцаагчийн эрх үүргийн талаар хангалтай хуулийн мэдлэггүй
  • Хяналт шалгалт гүйцэтгэдэг арга аргачлал (оноо тооцоо, үнэлгээ)-ын талаар мэдээлэлгүй
  • Хууль, дүрэм, журмын дагуу үйл ажиллагаагаа явуулдаггүй, уул уурхайн компаниудын бэлтгэлгүй, хариуцлагагүй байдал

ЭРСДЭЛ 8

  • Орон нутагт үзүүлж буй хандив, тусламжтай холбоотой авлигын эрсдэл

        Шалтгаан:

  • Орон нутагтай хамтран ажиллах нэгдсэн гэрээ байхгүй
  • Олон нийтийн хандивын санд дэмжлэг үзүүлэх, нэмэлт хөрөнгө оруулалтын хүрээнд
  • Сумын үйл ажиллагаатай холбоотой (баяр ёслол, засвар үйлчилгээ, барилга байгууламж гэх мэт)

ЭРСДЭЛ 9

  • Орон нутгийн иргэний нийгмийн байгууллага, уул уурхайн компаний харилцаатай холбоотой авлигын эрсдэл

        Шалтгаан:

  • Уул уурхайн компани, орон нутгийн иргэд хоорондын мэдээллийн ил тод байдал сул, итгэлцэл бага
  • Талууд хооронд харилцан уялдаа дутмаг
  • Уул уурхайн компанин орон нутагт тайлагнадаг, мэдээлэл өгдөг тогтолцоо байхгүй

ЭРСДЭЛ 10

  • Ашигт малтмал ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан батлуулахтай холбоотой авлигын эрсдэл

ЭРСДЭЛ 11

  • Байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулахтай холбоотой авлигын эрсдэл

ЭРСДЭЛ 12

  • Ашигт малтмалын борлуулалттай холбоотой авлигын эрсдэл

ЭРСДЭЛ 13

  • Уурхайг хаах шийдвэр гаргуулахтай холбоотой авлигын эрсдэл

        Шалтгаан:

  • Хаалтын үе шатыг шалгах нэгдсэн удирдамж, аргачлал дутмаг
  • Уурхайн хаалтын бэлтгэл ажлын биелэлтийг шалгах комиссыг томилох явцыг нарийвчлан зааж өгөөгүй
  • Нэг байгууллага хэт их эрх мэдэлтэй байхаар заасан

ЭРСДЭЛ 14

  • Уурхайн хаалтын талаарх эрх зүйн актууд дутуу, тодорхойгүйтэй холбоотой авлигын эрсдэл

        Шалтгаан:

  • Хариуцлагаас зайлсхийх нөхцлийг бүрдүүлсэн
  • Хяналт шалгалт хийх хариуцлага тооцох талаар зүйл заалт дутмаг
  • Эрх мэдлийн давхцалыг агуулсан

ЭРСДЭЛ 15

  • Нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгө байршуулахтай холбоотой авлигын эрсдэл

        Шалтгаан:

  • Хяналтын механизм дутмаг
  • Хариуцлагаас зайлсхийх нөхцлийг бүрдүүлсэн
  • Өөрөө авлигын шинжтэй үйлдэл

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АТГ-аас БОНХАЖ-ын яаманд шаардлага хүргүүллээ

Авлигатай тэмцэх газраас авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах, гарсан зөрчил, дутагдлыг арилгуулах, эрх бүхий албан тушаалтныг арга зүйн удирдлагаар хангах, дэмжлэг үзүүлэх, холбогдох хууль тогтоомжийг таниулах зорилгоор Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд 2016 оны 5 дугаар сарын 3-13-ны өдрүүдэд ажилласан юм.

“Төрийн байгууллагаас авлигын эсрэг явуулж буй үйл ажиллагааг үнэлэх аргачлал”-ын дагуу үйл ажиллагааны мэдээллээ иргэд, олон нийтэд нээлттэй, ил тод хүргэж байгаа эсэхийг хянан үзсэний зэрэгцээ яамны удирдлагуудаас батлан гаргасан тушаал, шийдвэрүүдтэй танилцлаа.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны удирдлагын төвшинд хуулийг сахин биелүүлж, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчил үүсгэхгүй байхад цаашид анхаарлаа хандуулж, санаачилгатай ажиллах шаардлагатай гэж ажлын хэсэг үзэв. Түүнчлэн илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах чиглэлээр төлөвлөгөө гаргаж, зөвлөмж боловсруулан хүргүүлэхээр ажиллаж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа