Author Archives: admin

Засгийн газар Тавантолгойн хувьцааны 30 хувийг худалдаж авна

УИХ дахь МАН -ын бүлгийн гишүүд 1072 ширхэг хувьцааг бэлнээр мөнгөжүүлж иргэн бүрт өгөх  УИХ-ын тогтоолын төсөл санаачлан засгийн газарт хүргүүлсэн билээ. Тэгвэл энэ асуудлыг засгийн хуралдаанаар хэлэлцсэн байна

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын хуралдааны мэдээллийн танхимд сэтгүүлчдэд шуурхай мэдээлэл хийлээ. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Тавантолгойн хувьцааг мөнгөжүүлэх тогтоолын төслийг хэлэлцжээ.

Тодруулбал, Засгийн газар иргэдийн Тавантолгойн хувьцааны 30 хувийг 300 мянган төгрөгөөр худалдаж авахаар болсон байна. Өөрөөр хэлбэл, иргэн хүсвэл энэхүү хувиа Засгийн газарт зарж болно гэсэн үг. Ийнхүү иргэдийн хувьцааны 30 хувийг худалдаж авснаар Тавантолгойн төмөр замын асуудал урагшилж, нүүрсээ боломжит хувилбараар борлуулах нөхцөл бүрдэх юм байна. Бид дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хан боргоцойн гайхамшиг

Бодох  төдийд л арааны шүлс асгарам хан боргоцой жимс бидний мэдэхгүй олон давуу талыг агуулдаг жимс билээ.

  • C амин дэмийн агууламж маш их

Судлаачдын үзсэнээр нэг стакан цэвэр хан боргоцойн шүүсэнд 131 хувь C амин дэм буюу хүний өдөрт авах C витамины хэмжээнээс илүү их С витамин агуулагддаг гэнэ. C витамин дархлааг дэмжээд зогсохгүй халдварт өвчин, төрөл бүрийн вирусээс хүний биеийг хамгаалдаг.

  • Ясны эрүүл мэндэд нэн тустай

Хан боргоцойнд магни, кальци гэх мэт хүний ясны бат бэх байдалд нэн хэрэгцээтэй элементүүд агуулагддаг. Ойролцоогоор 165 грамм хан боргоцойн шүүсэнд хүний өдөрт авах ёстой магнийн хэмжээний 76 хувь нь агуулагддаг. Мөн ханборгоцойноос гадна гүзээлзгэнэ, гадил, нэрс гэх мэт жимснүүд яс сийрэгжилтээс сэргийлэхэд нэн тустай.

  • Хоол боловсруулах системийн үйл ажиллагааг дэмждэг

Хан боргоцойнд “bromelain” хэмээх үрэвслийг намдаадаг найрлага агуулагддаг. Тийм учраас Өмнөд Америк болон Төв Америкт хан боргоцойг үрэвслийг намдааж, хоол боловсруулах үйл системийн үйл ажиллагааг дэмжихийн тулд хэрэглэсээр ирсэн.

  • Хан боргоцой хүнийг амархан “цадсан” мэт мэдрэмж төрүүлдэг.

Ханборгоцой хоолны дуршлыг амархан дарж, өлссөн мэдрэмжийг бууруулдаг шидтэй. Мөн харборгоцойнд бага хэмжээний калори болон 94 хувийн нүүрс ус агуулагддаг.

  • Хан боргоцой нүдний харааны амин дэм

Лууванг нүдний хараа сайжруулдаг гэдгийг хүн бүр мэднэ. Харин жимсний төрлөөс хан боргоцой луувантай дүйхүйц хэмжээний нүдний хараанд тустай жимс юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Аспирины ач тус

Өнөө цагт бүсгүй хүн бүр л үсээ буддаг болсон. Эмэгтэйчүүд ч гэхгүй эрчүүд ч бас буддаг. Будагтай үсний арчилга энгийн үснийхээс хэцүү. Гэсэн ч үсээ дуртай өнгөөрөө будах царай зүсэнд ч өнгө нэмээд сайхан байдаг шүү дээ. Иймээс будагтай үсэнд тохирсон бас үсийг нь ургахад сайн нөлөө үзүүлж, өнгийг сэргээх нэгэн хялбар жорыг хүргэж байна.

Үсний өнгө сэргээж, урт ургуулах маскны жор:

  1. 5 ширхэг шахмал аспирин
  2. Халуун буцалсан ус 120 мл
  3. 1 цайны халбага зөгийн бал
  4. 1 цайны халбага чидун жимсний тос

Хэрхэн бэлтгэх вэ:

Аспиринаа нунтаглаж, ус, зөгийн бал, тос зэргээ бүгдийг нийлүүлж холино. Түүнийгээ үснийхээ хуйх руу түрхэж 15 минутын тарш массажлаад бүлээн усаар /шампуниар / угаана.

Үүнээс гадна таны үс хагтдаг бол үсээ угаах бүртээ 2 ширхэг аспириныг нунтаглан шампунитайгаа холино. Тэрхүү холимогоо үсэндээ түрхэж 10 минутын турш массажлаад усаар зайлах юм байна. Ингэвэл үс өнгө орохоос гадна хаг багасдаг ажээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Эзэнгүй мянга гаруй хот хотод орж  иржээ

1000 гаруй хонь малчин эзнээ унтаж байх хооронд сэмээрхэн оргоод Испанийн Уэска хот руу орж ирсэн аж. 1300 орчим хонь сүрэглэн тус хотод нэвтрэх үеэр онцгой байдлынхан болон цагдаагийн бүрэлдэхүүн тэднийг угтаж авсан байна.

Эргээд бэлчиж байсан газар руугаа очихын тулд тэдгээр амьтад олон тооны харгалзагчдын хяналтан дор хотын түүх, соёлын дурсгалт зүйлүүдтэй танилцсан явган аялал хийжээ. Харин сүрэг хонио хайнга харсан унтамхай малчныг тэр өдөр нь ажлаас халсан гэнэ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Их сорилгод 224 бөх барилдана

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд энэ жил 1024 бөх зодоглоно.

Үндэсний баяр наадмын өмнөх Их сорилго барилдаан 6 дугаар сарын 26-нд “Бөхийн өргөө”-нд болохоор товлогджээ. Тухайн жилийн Үндэсний Их баяр наадмын өнгө тодордог Их сорилго барилдаанд хүчит 224 бөх барилдахаар болов.

Энэ сард сум, аймаг, улсын наадамд барилдах бөхчүүд өөрсдийн нутгийн болон спорт хороодын дэвжээндээ гал болж, наадмын бэлтгэлдээ гардаг уламжлалтай. Ирэх долоо хоногоос хэд хэдэн аймгийн бөхийн галууд энэ жилийн баяр наадмын бэлтгэлдээ гарахаар төлөвлөөд байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Фэйсбүүк дээр багшаа гутаасан хэргээр 14 настай охин шийтгүүлжээ

Энэхүү хэрэг явдал Германы Дюссельдорф-д тохиолдсон байна. Фэйсбүүк дээр багшаа гутаасан хэргээр 14 настай охин 20 цаг нийгмийн туст хөдөлмөр хийхээр шийтгүүлсэн аж. Энэ шийтгэлээ хамгийн эвгүй газарт буюу оршуулгын газарт эдлэхээр болжээ гэж Spiegel-д мэдээлжээ.Дюссельдорфын энэ охины хэрэг анх 2015 оны намар эхэлсэн юм байна. Тэрээр өөрийн фэйсбүүк хуудас дээр нэгэн багшийнхаа зургийг тавиад “Энэ бол хангалттай үнэлэгдэхээр багш биш” хэмээн бичжээ. Харин түүний фэйсбүүк найзуудаас хэн нэг нь 64 настай багшид хов зөөснөөр асуудал үүссэн аж.

оршуулгын газар

Өөрийг нь хангалтгүй хэмээн дүгнэсэн талаар ахмад багш сонсоод ихэд уурлаж, охиныг шүүхэд өгсөн байна. Тэрээр “энэ постыг мэдээж олон хүн үзсэн байж таарна. Энэ нь миний ажил төрлийн нэр хүндэд цохилт боллоо” хэмээн уг багш тайлбар хийсэн бөгөөд охинд бүр эрүүгийн хэрэг үүсгэж өгөхийг шүүхээс хүссэн байна.

Гэвч шүүх охинд энэрэнгүй хандаж, түүнд 20 цаг ажил хийх шийтгэл оногдуулсан аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Оросууд “Boeing”, “Airbus”-тай өрсөлдөхүйц  агаарын хөлөг бүтээжээ

Барууны нисэх онгоц үйлдвэрлэгч “Boeing”, “Airbus”-тай  өрсөлдөх шинэ нисэх онгоцыг ОХУ танилцууллаа. Орон нутгийн нислэг үйлдэхэд тохиромжтой “MC-21” онгоцыг Иркут корпораци бүтээжээ. Шинэ нисэх онгоцыг ирэх 2017 оноос олон тоогоор үйлдвэрлэж эхлэх бөгөөд тэр болтол туршилтын нислэгийг үргэлжлүүлэн хийсээр байгаа аж.

Нисэх онгоцыг 160-211 суудалтай “MC-21-300” болон 130-165 хүний суудалтай “MC-21-200” гэсэн хоёр төрлөөр үйлдвэрлэх гэнэ. Тус нисэх онгоцууд 6400 км зайд нислэг үйлдэх хүчин чадалтай бөгөөд нислэгийн зардал нь бусдаас 15 хувиар хямд тусахаараа онцлог аж. Шинэ нисэх онгоцыг дотоод, гадаадын авиа компаниуд хэдийн захиалж, гэрээ байгуулжээ.

MC21 МЕДВЕДЕВОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев шинэ онгоцыг танилцуулах ёслолд оролцсон байна. Барууныхан ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг тавьснаас хойш Москва дотоодын үйлдвэрлэлээ өргөжүүлж, гадаадын фирмээс хараат бус болохыг эрмэлзэх болсон юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хуурамч дипломны асуудлыг цэгцэлнэ

Боловсрол, шинжлэх ухааны яам мэдээллийн нэгдсэн системтэй болж байна Энэ нь их сургууль, ерөнхий боловсролын сургуулийн мэдээлэл, суралцагчдын мэдээлэл, сурагчийн авсан дүн, чанар, амжилт, хичээлээ ойлгосон байдал, багшийн хичээлээ явуулсан үзүүлэлт, явц зэргийг дэлхийн хаанаас ч цаг тухайд нь мэдэж болох шинэ программ юм.  Тухайлбал боловсролын салбарын мэдээллийн системтэй болсноор сурагч, багш, сургууль, шалгалттай холбоотой бүртгэл, мэдээллийг бичгээр авч цаг алддаг, мэдээлэл давхарддаг байдал арилна.  Үүнээс гадна оюутнуудад олгодог үндэсний болон урамшууллын тэтгэлэг хэзээ, хаашаа, хэний дансанд орж байгаа нь хүртэл ил болох юм. Цаашлаад дүнгийн бүртгэл засах, хуурамч диплом олгох гэсэн тус салбарт  ихээхэн шүүмжлэл дагуулдаг асуудал үгүй болж авилгал, аргалах үзэгдэлд цэг тавьж байгаа юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Эцэг эх асран хамгаалагчдын хайхрамжгүй үйлдлээс ноцтой осол болох шахлаа

кундакторЭцэг эх асран хамгаалагчдын хайхрамжгүй үйлдлээс болж бага насны хүүхдүүд бэртэж гэмтэх, цаашлаад амт насаа алдах тохиолдол буурахгүй байна. Цагдаагийн байгууллага хэвлэл мэдээллийнхний зүгээс шаардлагатай бүхий л сэрэмжлүүлгийг цаг алдалгүй хүргэж байгаа ч хүүхдэдтэй холбоотой хэрэг буурахгүй байгаа юм. Өчигдөр л гэхэд аав нь машиныхаа түлхүүрийг зоолттой орхисноос үүдэж хүүхэд нь машиныг нь асааж хамт тоглож байсан хүүхдүүдээ мөргөж гэмтээсэн хэрэг гарсан байна.

Тодруулбал, БЗД-ийн 28-р хороо “Хужирбулангийн … тоотод хүүхэд автомашинд мөргүүлж гэмтсэн байна” гэсэн мэдээллийг цаглаагийн алба хаагчид очиж шалгахад, БЗД-ийн 28-р хороонд суух зургаан настай эрэгтэй А нь хашаанд байсан 37 настай аав Б-ийнхээ “Hyundai Аcсent” автомашины зоолттой байсан түлхүүрийг түлхэн хөдөлгөж, хамт тоглож байсан БЗД-ийн 28-р хороонд суух долоон настай эрэгтэй Э , И нарыг мөргөж гэмтээсэн байна. Хэргийг БЗД-ийн цагдаагийн гуравдугаар хэлтэс шалгаж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Сэрэмжлүүлэг: Бага насны хүүхдүүд автомашины осолд ихээр өртөж байна

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 367 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 275 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 14 бүртгэгдэж 17 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн үүнээс сургуулийн өмнөх насны 1, сургуулийн насны 3, Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 2, явган зорчигч 2. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 39 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн.

Монгол улсын Замын Хөдөлөөний Аюулгүй Байдлын Тухай Хуулийн 13.2.7-д “Эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх” гэж заасан байдаг боловч эцэг эх асран хамгаалагчийн хэнэггүй байдлаас болж хүүхэд эцэг эх асран хамгаалагчийнхаа хараа хяналтанд байх үедээ зам тээврийн осолд өртөж эрүүл мэнд амь насаараа хохирсоор байна.

Тухайлбал: СХД-ийн нутаг Зүүн салааны зам, Улаан дэлгүүрийн автобусны буудалд H.Sonata маркийн авто машины жолооч Э нь явган зорчигч 12 настай эмэгтэй А, 03 настай эрэгтэй У нарыг мөргөж гэмтээсэн.

СХД-ийн нутаг Зүүн салааны Эрдэмтранс ХХК-ны Aerocity маркийн автобусны жолооч Д нь явган зорчигч 14 настай эрэгтэй С-г мөргөж гэмтээсэн. ЧД-ийн нутаг Самбуугийн гудамж, Хүнсний 1-р дэлгүүрийн зүүн замд T.Landcruiser маркийн авто машины жолооч Ө нь унадаг дугуйтай 0% настай эрэгтэй Э-г мөргөж гэмтээсэн.

Эцэг эхчүүд та бүхэн хүүхдийг хараа хяналтгүй, асран хамгаалагчгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, эрсдэлтэй орчинд тоглуулахгүй байх, хаана тоглож болох талаар байнга хэлж зөвлөх, тээврийн хэрэгслээр тээвэрлэхдээ зориулалтын хамгаалалтын суудал, хамгаалах бүсийг хэрэглэж хэвших мөн тээврийн хэрэгслээр хүүхдийг тээвэрлэхдээ тээврийн хэрэгслийн цонхоор толгой, гарыг нь гаргах, өвөр дээрээ босгож явах, жолооны хүрдний ард хүүхдийг буруу тээвэрлэх зэрэг зөрчил гаргахгүй байх ингэснээр та өөрийн хамгийн хайртай үрээ гарч болзошгүй осол гэмтлээс урьдчилан сэргийлж чадна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Москвагийн метрогоор 1 тэрбум хүн зорчжээ

МОСКВА. /TASS/. Он гарснаас хойших хугацаанд Москва хотын метрогоор 1 тэрбум орчим хүн үйлчлүүлсэн гэж тус хотын Тээврийн газрын орлогч дарга Гамид Булатов мэдээллээ.

“Өдөрт дунджаар 8 сая хүн метроны вагонд сууж байна. Метро бол хэзээ ч унтдаггүй газар дорх бүхэл бүтэн хот юм” гэж тэрбээр ярьж байна.Түүний ярьснаар, өглөөний оргил ачааллын үед 1 сая орчим хүн метроны буудлууд болон дамжих гарцууд дээр байдаг ажээ. Энэ оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Москвагийн метро 8,5 сая хүнийг тээвэрлэсэн нь дээд амжилт болсон гэнэ.

Москвагийн метроны шугам өнөөдөр нийт 333,3 км урт бөгөөд 200 станцтай болжээ. Өдөр бүр 90 сек-ийн зайтайгаар 10 мянга гаруй галт тэрэг зорчигчдод үйлчилж байна. Өнөөдрийн байдлаар, метро нь Москва хотын нийтийн тээврээр зорчигчдын 56 хувийг тээвэрлэж байгаа ажээ. Хөдөлгөөний ачаалал, найдвартай байдал болон зорчигчдын тоогоор Москвагийн метро дэлхийд тэргүүлдэг бол бусад үзүүлэлтээр дэлхийд эхний гуравт ордог ажээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АСЕМ-ын Сангийн сайд нарын уулзалт маргааш эхэлнэ

Ази-Европын Дээд хэмжээний 11 дүгээр хуралдааны салбар хуралдаан болох Сангийн сайд нарын 12 дахь удаагийн уулзалт “Ази, Европын хөгжлийн төлөөх түншлэл” сэдвийн доор энэ сарын 09-10-ны өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулагдах гэж байна.

Тус уулзалтад АСЕМ-ын гишүүн 43 улсын Сангийн сайд болон бусад түвшний төлөөлөл, Европын комисс, эдийн засаг, мөнгөний асуудал эрхэлсэн комиссар нар, ОУВС , Дэлхийн банк , Европын төв банк , Европын сэргээн босголт, хөгжлийн банк , Европын хөрөнгө оруулалтын банк , Азийн хөгжлийн банк, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк болон Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг зэрэг 13 олон улсын байгууллагын тэргүүн, олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл бүхий нийт 260 орчим төлөөлөгч оролцох юм.

Уулзалтын үеэр “Ази болон Европ тивийн макро эдийн засгийн хөгжил, боломж”, “Дэлхийн нийтийн болон бүс нутгийн түвшинд санхүүгийн тогтвортой байдлыг хангах нь”, “Ази болон Европын таатай харилцаа, хамтын ажиллагаа” гэсэн дэд сэдвүүдийн хүрээнд яриа, гишүүн орнуудын Сангийн сайд, олон улсын банк санхүүгийн байгууллагуудын тэргүүнүүд илтгэл тавьж, хэлэлцүүлэг хийгдэнэ. Мөн Сангийн сайд нарын 12 дугаар уулзалтын үеэр АСЕМ-ын гишүүн орнууд бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжих хүрээнд хэрэгжүүлж болох төсөв, мөнгөний бодлого, бүтцийн өөрчлөлтийн бодлогуудын талаар санал солилцох, хамтарсан тунхаглал батлах, хоёр талын уулзалтууд хийх зэрэг үйл ажиллагаанууд явагдах аж.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Гэмтэл согог сэргээн засалтын төвд цахилгаан шат шинээр тавина

Нийслэлийн Засаг дарга “Эрх шилжүүлэх тухай” А/437 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн   төсвийн   хөрөнгөөр  2016  онд   санхүүжүүлэх Гэмтэл согог сэргээн засалтын төвд цахилгааны шат шинээр тавих 76 сая 300 мянган төгрөгийн төсөл, арга хэмжээний  худалдан авах ажиллагааны эрхийг нийслэлийн Засаг даргаас нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт шилжүүлэн, холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулахыг даалгав.

Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, захиалагчийн хяналт тавьж  ажиллахыг “Улаанбаатар лифт” НӨҮГ-т тус тус үүрэг болголоо

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ямар үед AUTO горимыг ашиглах вэ?

Жолооч та бидний машинд агааржуулагчийн удирдлага дээр AUTO гэсэн хэзээ ч ашиглаж байгаагүй товчлуур байдаг. Тэгвэл энэ товчлуурын үүрэг юу юм бол оо? Та дарж үзсэн л бол мэдэх байх, учир зүггүй хэзээ дуусах нь үл мэдэгдэх хүчтэй үлээдэг. Зарим нь түүнийг эвдэрчихсан гэж андуурч явах нь ч бий. Тэгвэл энэ товчлуурын талаар танилцуулъя.

Уг горим нь салоны хэмийг нэгэн хэмд барьж явахад зориулагдсан юм. Дэлгэцэн дээр тохируулсан хэмийг салонд үүсгэх үүрэгтэй. Хэрвээ дэлгэцэнд зааснаас хүйтэн болвол сэнсний үлээх хүч удааширч, харин эсрэгээрээ дэлгэцэнд заасан хэмээн халуун болвол үлээх хүч их болдог.

салонЭнэ горим үлээх хэмийг зохицуулахгүй, зөвхөн үлээх хүчийг таны заасан хэмд барих үүрэгтэй юм. Тэгвэл жолооч нарын зарим нь халуунд шууд л хамгийн хүйтэн буюу LOW, хүйтэнд хамгийн халуун буюу HOT горим дээр заагаад өгчихдөг. Ингэснээр уг хэмд салоны түвшинг аваачихын тулд сэнс илүү хүчтэй үлээж эхэлдэг байна. Үүнийг бид эвдэрчихлээ гэж бодоод ухаалаг товчлуурын хэрэглээг ор тас орхичихдог.

ЗӨВ ХЭРЭГЛЭЭ

Ямартай ч товчлуурын учрыг мэдчихлээ. Одоо тэгвэл зөв агаарын хэмийг тохируулах хэрэгтэй. Шууд LOW болговол мэдээж дээрх ёсоор маш хүчтэй үлээнэ. Улмаар байнга LOW дээрээ байвал халуун өдөр хатгаа тусах эрсдэлтэй байдаг. Тиймээс халуун өдөр тасалгааны температур буюу 22-25 хэмд, хүйтэн өдөр HOT дээрээ байж байгаад салон халсан хойно тасалгааны хэмд тохируулж AUTO горимд тавих нь зүйтэй.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа