Author Archives: admin

Өдөр бүр өөдрөг сэтгэлтэй байх нууц

Амьдралын эрч хүчтэй, сөрөг энергиэс хол явахын тулд өөртөө багахан цаг зав гаргаж байгаарай.

Инээмсэглэж бай. Та өглөө босохдоо л өөрийгөө эерэг энерги, бодлоор цэнэглэж сур. “Өнөөдөр ямар онцгүй өдөр вэ, яаж ажилдаа явна даа” гэх мэтийн баргар бодол, сэтгэлд автахгүй байхыг хичээгээрэй. Өглөө бүрийг инээмсэглэж, тааламжтай сэтгэлтэй угтаж сурвал ажил төрөл чинь мөн бүтэмжтэй байх болно. Толинд харахдаа инээмсэглэж, өөртөө амжилт хүс. Ингэх нь зөвхөн сэтгэл санаанд эерэг нөлөөлөх төдийгүй, нүүрний булчинг дасгалжуулах шилдэг арга болно.

Илүү хөдөл. Хөдөлгөөн бол амьдрал төдийгүй сэтгэл санаа таатай байх эх үндэс мөн билээ. Явган их явах, унтахын өмнө салхинд гарах, гэр орны ажилд оролцох зэргээр аль болох идэвхтэй бай. Хүн завгүй хөдөлгөөнтэй байх тусам эрч хүч нэмэгдэж, сөрөг бодолд автах цаг гардаггүй. Өөрийгөө эрхлүүл. Хааяа ч гэсэн өөрийгөө эрхлүүлж бай. Хэрэв амттан идмээр санагдвал шоколадтай зайрмаг аваад идчих. Ажил төрөлдөө ядарсан бол эртхэн хэвтээд хамгийн дуртай сувгаа үзэх боломжийг өөртөө олго. Заримдаа хүссэн ганц зүйл биелэгдэхэд л бүтэн долоо хоногийн туршид сэтгэл өөдрөг явдаг шүү дээ.

Дэлгүүр хэс. Заавал зорилготой хэсэх албагүй. Юу ч авахгүй байсан ч дэлгүүрийн гоё шилэн хорго доторхи эд зүйл, ялангуяа гоо сайхны бараа, үнэт эдлэлийг харж нүдээ хааяа баясгахад гэмгүй. Дараа нь авах зүйлээ ч товлочих. Дэлгүүр хэсэх явцад эмэгтэйчүүдийн 78% даралт буурдаг тухай судалгаа бий.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Эрүүл толигор арьсны нууц

Сайхан арьсны нууц нь зөв арчилгаа байдаг. Тэгвэл охид бүсгүйчүүд, залуусыг дараах зааврын дагуу гоо сайхандаа анхаарал тавьж байхыг зөвлөе. Үүнд:

– Нүүр цэвэрлэгч сүүн шингэнээр нүүрээ цэвэрлэ. Мөн нүүрээ бүлээн усаар угаана.

– Бүлээн усанд эмчилгээний ургамлын гаралтай анхилуун үнэртэй тос дусаагаад сайтар хутгана. Зөөлөн даавууны тусламжтайгаар энэ холимогийг нүүрэндээ түрх. Даавуугаараа 4-5 удаа нүүрээ дарж сайтар шингээнэ. Ингэснээр цусан хангамж сайжирч өгөх болно.

– Тогтмол гуужуулагч хэрэглэвэл нүүр толигор болж, арьсанд хийх эмчилгээг илүү үр дүнтэй болгоно.

– Нүүр арчилгааны хамгийн чухал нэг хэсэг бол маск тавих юм. Тэр дундаа шавар маск нь битүүрсэн нүх сүвийг нээж, арьсыг толигор болгодог. Харин усан маск нь арьсыг чийгшүүлж өгдөг.

– Нүүрэндээ тэжээлийн тос түрхэж нүүрний арьсаа зөөлөл.

– Бухимдаж, стрессдэх нь хөгшрөлтийг түргэсгэдэг. Стресстэй тэмцэх хамгийн баатарлаг арга бол бясалгал. Өдөрт хийх хэдхэн амархан дасгал ч гэсэн таны цусны эргэлтийг сайжруулж, хүчилтөрөгчийн солилцоог нэмэгдүүлж, таныг бухимдлаас гаргана.

– Хэтэрхий их шоколад идэх нь арьсанд үрчлээс суулгадаг аюултай.

– Чийг бол арьсыг чийглэг, булцгар харагдуулахад чухал үүрэгтэй. Унтлагынхаа өрөөнд агаар чийгшүүлэгч эсвэл шөнө унтахдаа пааран дээрээ нойтон алчуур тавьж хоно.

– Арьсаа эрүүл, залуу байлгахын тулд массаж хийж байх хэрэгтэй.

– Хүнд дасгалууд хүний биеийг ядраагаад зогсохгүй, арьсыг цочроодог байна. Иймээс алхах, зөөлөн хөдөлгөөнүүд илүү ач тустай байдаг аж.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Цусны даралтыг бууруулах арга

 Дараах  зүйлсийг эрүүл хооллолт болон байнгын дасгал хөдөлгөөнтэй хослуулвал цусны даралт ихсэлтийг зохицуулж чадах болно.

1. Тослог багатай сүү
Кальцийн дутагдал удаан үргэлжилвэл цусны даралт нэмэгдэхэд нөлөөлдөг. Иймд кальциар баялаг хүнс хэрэглэх нь цусны даралтыг бууруулахад чухал нөлөө үзүүлдэг бөгөөд зөв сүү сонгон хэрэглэх нь чухал. Тослог багатай сүү нь тослог ихтэй сүүнээс кальцийн агууламж илүү байдаг. Мөн тослогийн хэмжээ бага байх нь кальцийг хурдан шимэгдэхэд дэмжлэг үзүүлдэг.
Зөвлөгөө: Өдөрт гурван удаа тослог багатай сүү болон сүүн бүтээгдэхүүн хэрэглэх нь систолийн даралтыг бууруулахад тустай.

Suu

2. Хүрэн манжингийн шүүс
Хүрэн манжин нь кали болон фолийн хүчлийн чухал эх үүсвэр болдог бөгөөд эдгээр нь цусны даралт зохицуулхад чухал үүрэг гүйцэтгэдэг. Мөн үүнээс гадна хүрэн манжин нитрит агуулж байдаг бөгөөд энэ нь гөлгөр булчинг сулруулах болон цусны урсгалыг хурдасгах үйлчилгээ үзүүлдэг байна. Эцэст нь хэлэхэд хүрэн манжин цусны судасны эрүүл үйл ажиллагааг дэмжихийн зэрэгцээ судсыг гэмтээдэг гомоцитейний эсрэг нөлөө үзүүлдэг ажээ.
Зөвлөгөө: Өдөрт нэгээс хоёр аяга хүрэн манжингийн шүүс уух нь цусны даралтыг бууруулахад шууд нөлөө үзүүлдэг. Английн судлаачид даралт ихсэлтийн эмчилгээнд хэрэглэдэг  нитритийн төрлийн эмийг хүрэн манжингийн шүүснээс гарган  авчээ.

3. Гибискус (хятад сарнай)  цай
Энэ нь анар жимсний шүүстэй адил байгалийн гаралтай АСЕ ингибитор(идэвхгүйжүүлэгч) шиг биоидэвхит фитохимийн бодисуудыг агуулж байдаг. Зарим судлаачид гибискус цайг даралт ихсэлт болон зүрхний эмгэгийн үед хэрэглэдэг АСЕ ингибитор болон каптоприлийн адил цусны даралт бууруулах нөлөө үзүүлдэг гэж тэмдэглэсэн байдаг.
Зөвлөгөө: Өдөрт шинэ бэлдсэн цайнаас гурван удаа уух нь үр дүн сайтай.

74204. Анарын шүүс 
АСЕ бол цусны судсыг агшаадаг ангиотензин 2 хэмээх уургийг үүсэхэд оролцдог энзим юм. Анар жимсний шүүс байгалийн гаралтай АСЕ ингибиторийн үйлчилгээ үзүүлдэг. Зарим судалгаагаар анарын шүүс АСЕ ийн хэмжээг 36 хувиар бууруулж систолын даралтийг бууруулах үйлчилгээ үзүүлсэн баримт байдаг.
Зөвлөгөө: Өдөрт хоёроос гурван унцийг ус болон эрдэсжүүлсэн устай хольж ууна.

Wine, Pomegranate, Grapes

5. Аньсны шүүс
Аньс болон аньсны шүүс үрэвслийн болон хэт исэлдэлтийн эсрэг  үйлчилгээ үзүүлдэг тул цусны судасны гэмтэл,  даралт ихсэх зэргээс сэргийлдэг. Аньсны шүүс нь судасыг тэлж даралтыг бууруулахын зэрэгцээ цусны урсгалыг сайжруулах нөлөө үзүүлдэг. Мөн С витамины онцгой сайн эх үүсвэр болдог.
Зөвлөгөө: Аньсны шүүсыг яг хэрхэн хэрэглэх талаар тогтсон стандарт байдаггүй тул та тухайн сонгосон бэлдмэлийн зааврын дагуу хэрэглээрэй .

6. Ус 
Өдөрт зохих хэмжээний ус ууж байх нь энгийн боловч цусны даралт ихсэхээс сэргийлэх хамгийн үр дүнтэй аргуудын нэг юм. Удаан хугацаагаар усны дутагдалтай байх нь цусын судасыг агшаахын зэрэгцээ зүрхийг илүү ажиллуулж  даралтыг нэмэгдүүлдэг.
Зөвлөгөө: Ихэнх хүмүүс өдөрт найман шилэн аяга ус уувал зохистой талаар сонссон байж магадгүй. Гэвч илүү хялбарчилсан нэгэн арга байдаг нь биеийн жинг хоёрд хуваагаад унцид шилжүүлэх арга юм. Жишээлбэл 150 фунт жинтэй хүн байлаа гэж үзвэл багаар бодоход өдөрт 75 унци ус уух шаардлагатай.

Water in glass_small

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Айрагны ашиг тус

Айрганд хүний бие махбодод ашигтай маш олон төрлийн амин дэм шим тэжээлтэй бодисууд байдгийг монголчууд эртнээс мэддэг. Тиймээс айргаар бие махбодоо эмчилж хоол хүнсэндээ хэрэглэж ирсэн уламжлалтай. Гүүний саам нь бусад малын сүүтэй харьцуулахад уураг тослог эрдсийн агууламж бага лактоза буюу сүүний чихрийн хэмжээ ихтэй байдаг. Энэ чанараараа гүүний сүүг исгэхэд хамгийн тохиромжтой юм. Айраг нь ходоодны хүчлийн шүүрэлтийг өдөөж, хоол боловсруулах ажиллагааг сайжруулах бодисын солилцоог түргэтгэж, элэг ходоодны өвчтэй хүнд сайн нөлөө үзүүлдэг хүнсний бүтээгдэхүүн юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хүнсний өргөн хэрэглээний барааны өнгөрсөн долоо хоногийн үнэ ханш

Махны дундаж үнэ

2016 оны 6-р сарын 2-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 6615 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8285 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай болон цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад тогтвортой байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Баянзүрх” хүнсний захад хамгийн хямд буюу 8000 төгрөг, харин “Таван-Эрдэнэ” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9500 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.1 хувиар буюу 5 төгрөг, хонины цул мах 0.7 хувиар буюу 55 төгрөгөөр тус тус буурсан байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хар хорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6400 төгрөгөөр, харин “Таван-Эрдэнэ” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8300 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ

2016 оны 6-р сарын 2-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1200-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 780-1000 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1150-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1200 төгрөг, 1-р зэргийн гурил 1000 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Таван-Эрдэнэ”, “Оргил”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр худалдаалж байна.

Төмс, хүнсний ногоо

2016 оны 6-р сарын 2-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад хүнсний ногооны үнэ тогтвортой байна.

 

Мэдээллийн эх сурвалж: Нийслэлийн Статистикийн хэлтэс

 

Хан-Уул дүүргийн Улсын бүртгэл, статистикийн хэлтэс

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Хооллолт Ба Эрүүл Мэнд” сэдэвт сургалт, өдөрлөгийг зохион байгууллаа

Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгийн Хоол шим тэжээлийн тасаг нийт хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгчиддээ зориулж, “Хооллолт Ба Эрүүл Мэнд” сэдэвт сургалт, өдөрлөгийг зохион байгууллаа. Уг сургалтанд Насанд хүрэгчийн тасаг, Хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа 25 хүн хамрагдлаа.

Уг, сургалт өдөрлөг үндсэн 3 үе шаттайгаар зохион байгуулагдсан.

1.     Сургалтын гол агуулга нь өвчин эмгэг үүсэх гол шалтгаан, халдварын бус өвчлөл үүсэх шалтгаан, хоол хүнснээс шалтгаалж ямар ямар өвчлөл үүсч болох, үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар танилцуууллаа.

2.     Өдөр тутам хэрэглэдэг жимс, хүнсний ногоо хүний биед ямар ач тустай, хүний биед нэн шаардлагатай ямар шимт бодис агуулдаг талаар танилцууллаа.

3.     Жимс, хүнсний ногоогоор хэрхэн амттай салат бэлтгэх талаар танилцуулж, хамтран салат хийж амталгаа явууллаа.

4.    Нийт сургалтанд хамрагдсан хүмүүстээ “Жимс, ногооны ач тус” гарын тарааж өглөө.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэс удирдлагууддаа ажлаа тайлагналаа

Өнөөдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2-р хэлтсийн дарга, хурандаа Д.Отгонжаргал “Цагдаагийн байгууллага-95 бүтээлч ажил” аяны хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлаа УБХЦГ-ын дарга, Туслах комиссар Ч.Болдбаатар, Нийслэлийн цагдаагийн газрын ахмадын хорооны дарга, бэлтгэл хурандаа  С.Отгонбаатар, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, Тамгын газрын дарга Д.Бат-Очир тэргүүтэй удирдлагуудад танилцууллаа. Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2-р хэлтсийн хувьд дээрх аяны хүрээнд хэлтсийн хашаанд дотор нийт 200 м.кв талбайн хуучин зүлэг, зэрлэг бүхий хөрсийг хуулж, шинээр 480 мянган төгрөгний өртөг бүхий зүлэг, цэцгийн үр сууогаж, гадна талбайд 130 ширхэг мод, бут шинээр суулгасан байна. Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам сахиулах үүрэгтэй явган эргүүлд үүрэг гүйцэтгэх цагдаагийн 26 алба хаагчдын аюулгүй байдлыг хангах, иргэдэд үйлчлэх тусламж үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор GPS хяналтын 13 төхөөрөмжийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна. Тус  төхөөрөмж нь 13 секунд тутамд өөрийн байршлаа тодорхойлж ажиллах ба алба хаагчдад аюултай нөхцөл байдал бий болсон тохиолдолд SOS горимыг идэвхижүүлснээр хянаж байгаа газарт дуут дохиог хүргэж, тусламжийг түргэн шуурхай хүргэх боломжтой юм байна. Үүнээс гадна хэлтсээс тэтгэвэрт гарсан ахмад настнууддаа зориулан ахмадын танхимыг шинээр байгуулж, тавилга, эд зүйлээр бүрэн хангажээ. Ингэснээр тэтгэвэрт гарсан алба хаагчид чөлөөт цагаа өнгөрүүлэх бас нэг газартай болж, шинэ үеийн алба хаагчид ахмад алба хаагчидаас мэдлэг, туршлага судлах боломж бүрэн нээгдэж байгаа юм байна.13460933_584881971717800_354097812_o 13461321_584881901717807_713219590_o 13467395_584881868384477_1394639923_o 13473803_584881901717807_713219590_n 13473866_584881971717800_354097812_n DSC_0975 DSC_0980 DSC_0982 DSC_0983 DSC_0993 DSC_0998 DSC_1005 DSC_1006 DSC_1007 IMG_2131 IMG_2136

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Гадаад паспорт захиалахын тулд Зуун айлыг зорих шаардлагагүй боллоо

гадаад-паспортУлсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас бүртгэлийн үйлчилгээний шат дамжлагыг бууруулж, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилтын хүрээнд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд гадаад паспортын үйлчилгээг өнөөдрөөс нэвтрүүлж эхэллээ.

Уг үйлчилгээ нь гадаад паспортын ачааллыг бууруулахаас гадна иргэдийн цаг завыг хэмнэх, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай  хүргэх олон давуу талтай. Тодруулбал, гадаад паспорт шинээр захиалах иргэдээс цээж зураг зайлшгүй шаарддаг байсан бол Дүнжингарав, Драгон, Мишээлд төвөөр үйлчлүүлэх иргэдээс гадаад паспортын зураг шаардахгүй бөгөөд бүртгэлийн ажилтан тухайн иргэний зургийг бүртгэл хийх үедээ авах юм.

Бэлэн болсон гадаад паспортын буцаан олголтыг иргэн өөрийн хүсэлтээр Монгол шуудан компаниар дамжуулан гэрийн болон ажлын хаягаараа авах боломжтойгоос гадна захиалсан газраасаа заасан хугацаанд авч болно.

Харин гадаад паспортын хугацааны сунгалтыг хийхгүй бөгөөд  тус газрын Зуун айлд байрлах Гадаад паспортын хэлтэст хандаж сунгуулна.

Бүрдүүлэх материал:

Анх удаа авч байгаа бол:

  • иргэний үнэмлэх
  • төлбөр төлсөн баримт
  • Хүчинтэй байдал нь алдагдсан болон хугацаа нь дуусч дахин авах бол:
  • хуучин гадаад паспорт
  • иргэний үнэмлэх
  • төлбөр төлсөн баримт

Жич: Эзэн өөрийн биеэр ирж хурууны хээгээ уншуулж таниулах ёстойг анхаарна уу.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Палеонтологчид эсэргүүцлээ илэрхийлжээ

Засгийн Газраас 2016 оны V сарын 23-ны өдрийн 270 дугаар тогтоолоор БЗД-ийн 13-р хороонд байрлах Палеонтологи, геологийн хүрээлэнгийн байрыг тус дүүргийн Прокурорын газарт шилжүүлэхээр шийдвэрлэжээ. Харин ШУА энэ шийдвэрийг эсэргүүцэж, “Шинжлэх ухаанаа аваръя” түр хороо байгуулсан байна. Өнөөдөр тэд хэвлэлийн бага хурал хийх юм.

Монгол улс палеонтологийн олдвор, судлалаараа дэлхийд III байрт ордог бөгөөд энэ нь Монголын нэр хүндийг олон улсад өсгөж буй шинжлэх ухааны нэг том салбар юм. Гэтэл Засгийн газраас дээрх тогтоолыг гаргахдаа зөвхөн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн байрыг прокурорын газарт шилжүүлэх тухай дурдсанаас бус тухайн байранд ажил хөдөлмөр эрхэлдэг эрдэм шинжилгээний ажилтнуудыг хаашаа нүүлгэх, тухайн байранд хадгалж буй, дэлхийд данстай эртний ховор ургамал, амьтан, чулуулгийн дээжийг хэрхэн шилжүүлэн хадгалах талаар асуудлыг огт тусгаагүй байна.

Палеонтологийн хүрээлэн олон жилийн турш үйл ажиллагаа явуулж ирэхдээ эртний ургамлын сан, сээр нуруугүй амьтад, боловсруулаагүй чулуун дээжийн сан хөмрөг зэрэг ховор олдворуудыг хадгалдаг. Эдгээр үнэт сан хөмрөгийг нүүлгэн шилжүүлэх ямар ч боломжгүй гэж эрдэмтэд үзжээ

тогтоол

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Исламын улс бүлэглэлийн толгойлогч алагджээ

Исламын улс” (ИУ) бүлэглэлийн террористуудын толгойлогч Абу Бакр Аль-Багдади алагдсан байна. Энэ тухай мэдээллийг хэт даврагч бүлэглэл нотложээ.Урьдчилсан мэдээгээр,“ИУ” бүлэглэлийн толгойлогчийг сирийн Мосул хотоос холгүй газарт устгасан байна. АНУ-ын цэргийнхэн агаараас цохилт өгсөнөөр Абу Бакр Аль-Багдади алагджээ.Энэ тухай мэдээллийг уг бүлэглэлийнхэн нотоллоо гэж Amag агентлаг уламжилсан байна.

Террористуудын толгойлогчийг бүр зургаадугаар сарын 11-нд Сирид устгасныг мэдээнд дурджээ. АНУ тэргүүтэй олон улсын эвслийнхэн “Рамадан баярын тав дахь өдөр” түүнийг устгасан байна гэж телевизийн NDTV сувгийн сайтад мэдээлжээ. Цэргийнхэн энэ мэдээллийг одоогоор тайлбарлахгүй байна.

Түүний алагдсан нь зургаадугаар сарын 13-ны даваа гарагт тодорхой болжээ.Тагнуулын мэдээ авсаны дараа террористуудын хяналтад байдаг Сирийн Мосул хотоос 65 километрт түүнийг устгасныг мэдээнд тэмдэглэсэн байна. Агаараас бөмбөгдөх үеэр террорист бүлэглэлийн бас хэд хэдэн захирагч шархаджээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Андрей Мунтеан: АТГ бусад улсуудын хувьд загвар болж чадах маш том боломжийг олж харж байна

АТГ-ыг загвар байгууллага болгохын тулд тус байгууллагын хараат бус байдлыг хангах, өргөн хүрээтэй чиг үүрэг хариуцуулах, ажилтнуудын тоог нэмэх, төсвийн хүндрэл бэрхшээлгүй байлгах хэрэгтэй-

Өнгөрсөн долоо хоногт манай улсад айлчилсан Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Эдийн засаг, байгаль орчны үйл ажиллагааг зохицуулах газрын Эдийн засгийн засаглалын албаны дарга Андрей Мунтеантай ярилцав.

Таны Монгол Улсад ирсэн зорилго, ажлын чиглэл юу вэ?

Бид Монгол Улсад танилцах айлчлал хийж байна. Энэ айлчлалын зорилго нь Монгол Улсын Авлигатай тэмцэх газар болон Монгол Улсаас Европ дахь аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагад суугаа байнгын элч төлөөлөгчийн урилгыг хүндэтгэн хүлээн авч, танай улсын авлигатай тэмцэх, сайн засаглалын чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагаатай холбоотой өнөөгийн нөхцөл байдлыг аль болох олон оролцогч талаас олж мэдэх зорилгоор цуврал уулзалтуудад оролцох юм. Энэхүү танилцах айлчлалаар АТГ болон ЕАБХАБ-ын хооронд хамтын ажиллагаа өрнүүлэх боломжит хэлбэрийг толорхойлж, ЕАБХАБ авлигатай тэмцэх чиглэлээ ямар ажил хийж хэрэгжүүлдгийг танилцуулах байсан.

Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаатай танилцаж, албан хаагчидтай уулзаж ярилцлаа. Та энэ уулзалтаас ямар дүгнэлт хийж байна вэ?

Бид АТГ-ын бүх хэлтсийн төлөөлөлтэй, мөн тус газрын удирдлагатай уулзалт зохион байгуулсан. Миний хувьд АТГ-ын ажлын чанар, мэргэжлийн байдал, мөн танай байгууллагын бүх шатны ажилтнуудын өнөө цагт ховор болсон ажлын зорилгодоо үнэнч чанар, ажлын урам зориг нь онцгой сэтгэгдэл төрүүлсэн. Танай байгууллагын ажилтнууд нь хараат бусаар сэтгэж, зорилгодоо үнэнчээр хандаж, Монгол Улс дахь авлигын асуудалд чин сэтгэлээсээ санаа зовнин явдаг, шударга ёсыг тогтоох байгууллагын хувьд АТГ нь чухал үүрэг гүйцэтгэх ёстойг ухамсарладаг болохыг харах нь таатай байлаа.

Манай улсын авлигатай тэмцэх байгууллагаас гадна прокурор, цагдаа болон бусад төрийн бус байгууллагын төлөөлөгчидтэй уулзсан. Эдгээр уулзалтаар ямар асуудлыг голлон ярилцсан бэ?

Бид 2 зүйлийг мэдэхийг хүссэн. Нэгдүгээрт, эдгээр байгууллага нь авлигатай тэмцэх, авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр юу хийдэг; хоёрдугаарт, АТГ-тай тэдгээр байгууллагууд нь ямар байдлаар харилцаж, хамтран ажилладгийг олж мэдэхийг зорьсон. Мөн хууль сахиулах байгууллагууд мөрдөн шалгах ажиллагаанд бие биеэ нөхөж оролцдог уу, эсвэл бие биедээ туслалцаа үзүүлж ажилладаг уу, гэмт хэргийн талаар мэдээлэл цуглуулдаг уу гэдгийг тодруулах шаардлагатай байсан. Түүнчлэн эдгээр байгууллагуудад үйл ажиллагаа явуулахад нь туслаж, байгууллага хоорондын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд манай зүгээс ямар чиглэлээр хамтран ажиллах боломжтойг тогтоохыг хүссэн. Бидний уулзалт их үр бүтээлтэй боллоо. Цагдаа, УЕПГ, Бизнесийн зөвлөл, МҮХАҮТ, төрийн бус байгууллагууд АТГ-тай хамтран ажиллаж, яриа хэлэлцээрт байнга оролцдгийг мэдэж авсан.

Уулзалтаар яригдсан сэдвийн хүрээнд Монгол Улсад тулгамдсан асуудлыг Та хэрхэн тодорхойлж байна вэ? Мөн ямар боломжууд байгаа гэж Та харж байна вэ?

Уулзалтуудаар авлигатай тэмцэх, сайн засаглалын чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааны талаар харилцан ярилцахыг зорьсон. Эрдэм шинжилгээний болон бусад байгууллагаас авсан мэдээ, тайлан, олон нийтэд зориулсан мэдээллээс авч үзэхэд Монгол Улсад авлигын төсөөлөл өндөр, иргэд нь авлига их байдаг гэж үздэг тоогүй үзүүлэлт ажиглагдсан. Иймд танай улс нь АТГ шиг хүчтэй, хараат бус авлигатай эсрэг байгууллагатай байх нь зайлшгүй шаардлагатай юм. Мөн энэ байгууллага нь шаардлагатай хэрэгслээр хангагдаж, чухал үйл ажиллагааг явуулах эрхийг олон нийтээс хүлээн зөвшөөрч, олгосон байх ёстой. Ийм хараат бус байгууллагагүйгээр төр, төрийн байгууллага болон олон нийт авлигатай тэмцэх үйл ажиллагааг явуулах нь огт боломжгүй биш боловч туйлын хүндрэлтэй байх болно гэж бид үзэж байна. Энэхүү 3 өдрийн шахуу уулзалт, дугуй ширээний ярилцлага, хэлэлцүүлгийн үр дүнд Монгол Улсын хувьд аль болох олон иргэдийг авлигын эсрэг үйл ажиллагаанд оролцуулж, авлигатай тэмцэх зарчим, үйл ажиллагааг нийгмийн хамтын үйл хэрэг, хамтын стратеги болгон өргөжүүлэх хэрэгтэй гэдгийг бид бие биеэсээ мэдэж авлаа. Бүгд энэ ажилд оролцох ёстой. Төр бүх арга хэрэгслээр дэмжиж, дээд болон доод түвшний авлига зэрэг авлигын төрөл, хэлбэр бүртэй тэмцэх ажилд олон нийт, мөн мэдээж АТГ-т юу шаардлагатай байгааг мэдэж байх хэрэгтэй.

Монгол Улсын Авлигатай тэмцэх газрыг Төв Азид авлигатай тэмцэх загвар байгууллага болгох боломжтой гэж Та хэлсэн. Энэ талаар тодруулж хэлнэ үү.

Би АТГ-ыг олон улсын хувьд, ялангуяа Төв Азийн улс орнуудын хувьд авлигатай тэмцэх загвар байгууллага байж чадна гэдэгт итгэдэг. Яагаад гэвэл АТГ-ын бүрэн эрх нь мөрдөн шалгах, хяналт шалгалт, судалгаа, дүн шинжилгээ, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиг үүргийг багтаадаг. Энэ нь маш чухал юм. Учир нь авлигын бүх төрөл хэлбэртэй тэмцэх, сайн эргэцүүлж төлөвлөж, зохион байгуулсан байгууллагын дүр зургийг АТГ төлөөлж байна. Бусад улсын хувьд, ялангуяа миний дээр дурдсан улсуудын хувьд АТГ-ыг загвар байгууллага болгохын тулд тус байгууллагын хараат бус байдлыг хангах, өргөн хүрээтэй чиг үүрэг хариуцуулах, ажилтнуудын тоог нэмэх, төсвийн хүндрэл бэрхшээлгүй байлгах, АТГ-ын удирдлага, ажилтнуудад санаа зовоосон асуудал байлгахгүй байх хэрэгтэй. АТГ нь үйл ажиллагаагаа өргөжүүлж, чадавхи бэхжүүлэх, сургалтын үйл ажиллагааг хэрэгжүүлж, Төв Азийн болон бусад ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагын төлөөлөгчдийг урьж, Монгол Улс авлигатай тэмцэх чиглэлээр юу хийдэг талаар танилцуулах арга хэмжээг зохион байгуулах талаар бодож үзэх хэрэгтэй. АТГ нь олон улсын нийгэмлэгээс дэмжлэг, туслалцаа үзүүлсэн хэвээр байх болно гэдэгт итгэлтэй байх хэрэгтэй. Ялангуяа манай байгууллага АТГ-тай урт хугацаанд, үр бүтээлтэй хамтын ажиллагааг эхлүүлэхдээ таатай байх болно. Бид АТГ бусад улсуудын хувьд загвар болж чадах маш том боломжийг олж харж байна.

Эх сурвалж: АТГ.мон

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Иргэний  үнэмлэхээ энэ долоо хоногт багтаан захиалаарай

Иргэний үнэмлэхээ хаяж гээсэн иргэд энэ 7 хоногтоо багтан үнэмлэхээ захиалах хэрэгтэй гэдгийг Улсын бүртгэл статистикийн газраас анхааруулж байна.

Энэ долоо хоногт багтаан захиалахгүй бол үнэмлэх нь сонгуулиас өмнө хэвлэгдэн гарах боломжгүй аж. Тиймээс та иргэний үнэмлэхээ хяаж гээгдүүлсэн байгаа бол энэ даруй харьяа дүүргийнхээ иргэний бүртгэлийн хэлтэст хандаж иргэний үнэмлэхээ захиалаарай

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Садар самуун сурталчилсан фэйсбүүкийн группуудыг илрүүлжээ

Олон нийтийн цахим орчинд садар самуун агууламжтай мэдээлэл /контент/ байршуулдаг, бусдад тараан сурталчилж буй зарим хэрэглэгч, хаалттай нууц бүлгэм, хуудсыг цагдаагийн байгууллагынхан илрүүлжээ.

Тодруулбал, садар самуун агууламжтай мэдээлэл нийтэлдэг 100 орчим хувь хүн, бүлгэмийг илрүүлж, шалгасан байна. Шалгалтын явцад ийм мэдээлэл нийтэлдэг, тараадаг есөн этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Цагдаагийн дэслэгч Ж. Болд-Очирт талархал гардууллаа

Хан- Уул дүүргийн нэгдүгээр хорооны өндөр настан Н. Жанчив тус цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Ж. Болд-Очирт Алд цэнхэр хадаг, номын хамт “ТАЛАРХАЛ” гардууллаа.Иргэн Н. Жанчив  нь тус цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасны дагуу мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Ж. Болд-Очир гомдлыг нь хурдан шуурхай шалгаж шийдвэрлэн өгсөнд  талархан ийнхүү хүндэтгэл үзүүлжээ.   d416cf2a-edf6-4961-9f08-febb276583e6

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа