Author Archives: admin

Яруу найрагч Цоодолын Хулан Монгол Улсын ерөнхийлөгчийн Соёл, шашины бодлогын зөвлөхөөр томилоглдоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга захирамж гаргаж Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч, зохиолч Цоодолын Хуланг Монгол Улсын Ерөнхийлөгчийн  Соёл, шашны бодлогын зөвлөхөөр  томилов.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн  Соёл, шашны бодлогын зөвлөх Цоодолын Хулан нь

Монгол үндэстэн зохиолчдын холбооны тэргүүн

Дэлхийн утга зохиол судлалын төвөөс тодруулсан ХХ зууны дэлхийн шилдэг 100 яруу найрагчийн нэг болж тус төвийн өргөмжлөлийг 2009 онд хүртсэн.

Ганжуур, Данжуур хөлгөн судрыг орчуулах төслийн ТУЗ-ийн гишүүн

ОХУ-ын Санкт-Петербург хотын Дорно дахины институтад “Буддын шашны утга зохиол дахь багш шавийн дүр” сэдвээр эрдмийн зэрэг горилж байгаа.

Улсын Хүүхэлдэйн театрын захирлаар ажиллаж байх хугацаандаа Монголын үндэсний соёл урлаг, драмын урлагийг хөгжүүлэх  чиглэлд анхаарч “Монгол ардын суут”, “Мял богдын намтар” зэрэг дорвитой бүтээлүүдийг туурвин театрын тайзнаа тоглуулсан.

Яруу найраг, орчуулга, нийтлэлийн арав гаруй ном хэвлүүлсэн.

Орос, англи хэлтэй.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Гаалийн хууль тогтоомж зөрчсөн авто машинуудыг дуудлага худалдаанд өгөхөөр болжээ

Гаалийн хууль тогтоомж зөрчсөн автомашинуудыг Гаалийн ерөнхий газар тэдгээр авто машиныг хурааж улсын орлого болсон автомашины нээлттэй дуудлага худалдааг зохион байгуулана гэнэ.

Дуудлага худалдаа Улаанбаатар хот дах гаалийн газрын 7 давхарын хурлын танхимд 2017 оны наймдугаар сарын 23-ны өдрийн  9.30 цагт явагдах юм байна. 

Автомашинуудыг наймдугаар сарын 15-ны өдрийн 13.30-16.00 цагт Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 9 дүгээр хороо Нуурын 7 дугаар гудамжны 12 тоот агуулах, Баянгол дүүрэг 20 дугаар хороо, үйлдвэрийн баруун бүс, Сонсголонгийн зам гудамж 15-1 тоот Гаалийн баталгаат агуулахад байршуулан, олон нийтэд үзүүлэх юм билээ.

1

Toyoto Cami-2002 оных -1 ширхэг- нэгжийн үнэ 3,490,800

2

Mitsubishi golf- 2001 оных-1ширхэг -нэгжийн үнэ 2,223,620

3

Daewoo matiz-2005 оных-1 ширхэн-нэгжийн үнэ 8,570,946

4

Coronda-2003 оных-1 ширхэг- нэгийн үнэ 8,803,000

5

Coronda-1998 оных-1 ширхэг-нэгжийн үнэ 4,721,804

6

Dacia Duster-2011 оных-1 ширхэг – нэгжийн үнэ 9,704,142

7

Hyundai Citroen Saxo-2000 оных -1 ширхэг – нэгжийн үнэ 647,857

8

Korando-2000 оных -1 ширхэг – нэгжийн үнэ 239,552

9

Mercedes Benz-2000 оных -1 ширхэг – нэгжийн үнэ 5,483,008

10

Volkswagen Polo-1985 оных -1 ширхэг – нэгжийн үнэ 1,098,685

11

Volkswagen Polo-1997 оных -1 ширхэг – нэгжийн үнэ 738,589

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Х.Баттулга: ОУВС нүүрсний үнийн өсөлтийг эдийн засгийн амжилт гэж хэлж болохгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч  Коши Матай, Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер нарыг өнөөдөр хүлээн авч уулзаж, Монгол Улсын эдийн засгийн байдал хийгээд ОУВС-гаас Монголд хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн талаар ярилцлаа.

ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч  Коши Матай Монгол Улстай хийсэн хэлэлцээрийн талаар уулзалтын эхэнд товч танилцуулж, цаашид эдийн засгийн байдал тогтворжлоо гээд тайвширч болохгүй хэмээн үзэж байгаагаа илэрхийллээ.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОУВС-гийнхан манай суурь эдийн засагт үнэлэлт, дүгнэлт өгсөн эсэхийг лавлаж, энэ талаар ямар нэг мэдээлэл гарахгүй байгааг онцлов. Мөн нэг бүтээгдэхүүн, нэг зах зээлээс хараат байгаа, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй, зөвхөн нэг улсад түүхий эд нийлүүлэх зэргээр аргацааж байгаа эдийн засгийн энэ суурь тогтолцоог өөрчлөх тухайд, хоёр, гуравдагч оронтой эдийн засгийн харилцаагаа бэхжүүлж гадаадын үйлдвэрлэлийн технологи оруулж ирэх талаар  Монгол Улсын Засгийн газарт тэд зөвлөх ёстой байсан тухайд ч сануулав. Нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр өсөхөд Монгол Улсын төсвийн орлого нэмэгдэж байгааг амжилт гэж харахгүй байгаагаа ч дурдлаа. Учир нь, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортлохгүйгээр улс орон хөгжиж, эдийн засаг сайжирна гэж байхгүй, түүхий эдийн үнийн өсөлт бол зөвхөн түр зуурын л үзэгдэл хэмээн онцоллоо. Энэ тухайд ОУВС байр сууриа илэрхийлэх ёстой гэдгийг дахин дахин сануулав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол Улс хүүхдийн мөнгө өгч байгааг та бүхэн халамж гэж харж байгаа бол энэ тийм биш. Энэ бол хоёр том хөршийн дунд оршдог цөөн хүн амтай улсын хувьд хүн амаа өсгөх бодлого юм” хэмээн хэллээ. Монгол Улсын арилжааны банкууд зээлийн барьцаанд мал авч байгааг ОУВС хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байгаа талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дурдаад “Мал гэдэг бол монголчуудын хувьд үндсэн хөрөнгө” хэмээн санууллаа. ОУВС-гаас хэрэгжүүлж байгаа энэ удаагийн хөтөлбөрийн нийт дүн 5.5 тэрбум ам.доллар гэдэг бол Монгол Улс шиг байгалийн нөөцтэй, хүн ам нь оюуны потенциал өндөртэй оронд эдийн засгийн сууриа л зөв болгож чадвал нэг их мөнгө биш гэдгийг ч Монгол Улсын Ерөнхийлөгч илэрхийллээ.

ОУВС-гийн төлөөлөгчдийн хувьд төсвийн орлого өсч байгаа үед бүгдийг зарцуулж дуусгах биш нөхцөл байдал муудсан үед хэрэглэхээр тооцоолон хадгалах, валютын нөөцөө нэмэгдүүлэхэд анхаарах гэх мэт зөвлөмжийг Монгол Улсад өгч байгаагаа уулзалтын үеэр дурдсан юм. Мөн ноос, ноолуур, зэс, алт, арьс шир гэх мэт цөөн тооны түүхий эд экспортолж байгаа Монголын эдийн засгийг солонгоруулах, олон бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нэмүү өртөг шингэсэн экспорт хийх гэх мэт асуудлаар уулзалтад оролцогчид санал солилцов.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Автомашингүй гудамж” төслийг 2020 он гэхэд ашиглалтанд оруулахаар болжээ

“Автомашингүй гудамж” төслийн нээлт өнөөдөр боллоо. Төслийн нээлтэд нийслэлийн засаг дарга, Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Монголын барилгын үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Цэрэнжигмэд болон бусад албаныхан оролцлоо.

20622945_1594021490671922_1539133795_o_20170802010426

“Автомашингүй гудамж” төсөл нь нийслэлийн ЗДТГ-аас Барилгын үндэсний ассоциацитай хамтран Улаанбаатар хотыг хөгжүүлэх 2020 оны ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан хэрэгжүүлэхээр болжээ.

826a9793afca21195fed8c6076dfa6e4_119781

Төслийг нээж нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Уг төсөл нь төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд явагдана. Мөн мэргэжлийн байгууллага, холбоод оролцон хэрэгжүүлж буйгаараа онцлог төсөл юм. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын зүгээс хотдоо оруулж буй хөрөнгө оруулалт гэж хэлж болно. Б.Цэрэндоржийн гудамж нь Улаанбаатар хотын төв хэсэг. Тиймээс энэ хэсэгт иргэд, жуулчдын ая тухыг хангасан газар доорх байгууламж бүхий тохижилтыг хийхээр төлөвлөн өнөөдөр нээлтийг хийж байна. Улмаар Зүүн хойд Азийн аяллын хөгжлийн төв болгох зорилготойгоор Сөүлийн гудамж, Б.Цэрэндоржийн гудамж зэргийг ийнхүү орчин үеийн тохижилт бүхий байгууламжаар цогцлоож байгаа юм” хэмээн онцолж хэллээ.

Уг төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжны 11000 м.кв талбай газарт явган зам талбай, гэрэлтүүлгийн орчин үеийн шийдэл, ногоон байгууламж бүхий тохижилт, газрын 0 тэнхлэгээс доош үйлчилгээний байгууламж барихаар төлөвлөсөн юмсанж.

Төслийн гүйцэтгэгчээр “Бүти” ХХК ажиллаж байгаа бөгөөд 2019 он хүртэл хийгдэх 80 метр урт, 40 метр өргөнтэй 4 блок байгууламжийн эхний ээлжийг ирэх арваннэгдүгээр сарын сүүлчээр хүлээлгэж өгөх юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Бабурын цэцэрлэг буюу Зүчийн нүүдэл

Цагаадайн хаант улс 1347 онд задарч, улсын зүүн хэсгийг захирсан Долоод аймаг Цагаадайн хиад-боржигон овгийн хүүг хаанд өргөмжлөн, МОГОЛИСТАН (Монгол) улсыг байгуулж, бутарсан улсыг дахин нэгтгэхээр оролдож эхэлсэн. Моголистаны эсрэг Барулас аймаг голлон тэмцснээс эмир Төмөрийн тэмцэл амжилтанд хүрч, 1370 онд баруун хэсгийг нэгтгэж, өөрийн хараат Өгээдэйн удмын хааныг өргөмжлөв. Эмир Төмөр эцэстээ улсаа ГҮРХАНЯН гэж зарлаж, үр хүүхдүүддээ өвлүүлсэн билээ. Түүхчид Моголистан улсыг Зүүн Цагаадай улс, Гүрханян улсыг Баруун Цагаадай улс гэж нэрлэдэг. Долоод, Барулас нь Чингис хаанаас Цагаадай хүүдээ хуваарилж өгсөн монголын Нирун аймгууд юм.

1501206957_20229006_1477687542325362_4992663906482474327_n

Цагаадайн нутагт байгуулагдсан Төмөрийн Гүрханян улсын баруласын ордных Моголстаны Чингисийн хиад-боржигон язгууртнуудтай ураглан, хоёр улсаас аймгууд худлан нийлэх харилцаа дэлгэрч байв.

Чингис хааны 4 хүүдээ дэлхийн талыг хуваасан нутаг, хил хязгаарт XV зууны сүүлээс өөрчлөлт орж эхлэв. Оросыг захирагч Алтан Ордын (Зүчийн) улсаас Зүчийн хүү Шэйбаны удмынхан Мангуд аймгийн Ногайчуудад шахагдаж, Цагаадайн нутаг дах эмир Төмөрийн Гүрханян улсад түрэн нүүдлэн, эзэмшил гол хотуудыг эзэгнэх болов. Үүнийг тэр үеийн монгол гаралтай түүхчид “ЗҮЧИЙН НҮҮДЭЛ” гэж нэрлэсэн байдаг.

1501206972_20228892_1477687292325387_1325141251690341430_n

Зүчийнхэн барулас эмир Төмөрийн удмын хоорондын 60 жилийн бутрал, сиймхийг ашиглан эзэмшил хотуудыг цувруулан эзэгнэсээр, аажмаар Дундад Ази болон Ферган (Узбек)-аас бүрэн түрэн шахаж (өнөөгийн) Афган рүү хөөн “нүүлгэжээ”.

“Зүчийн нүүдэл”-д эцэстээ ялагдан, нутгаасаа шахагдсан Төмөрийн угсааны сүүлчийн дүрвэгсдийн цувааг Бабур дагуулсан байдаг. Тэрээр дөнгөж эрийн цээнд хүрсэн хиад-боржигон Юнус хааны зээ хүү билээ.

Бабурын эцэг нь Гүрханян улсыг захирагч барулас аймгийн эмир Төмөр буюу Доголон Төмөрийн удам Умар Шайх Мирза болой. Ургийн бичиг нь:

Эмир Төмөр—Миранша Мирза—Мухаммед Мирза—Абу Сайд Мирза—Умар Шайх Мирза юм.

Бабурын эх нь Моголстаны хаан хиад-боржигон овгийн Юнус хааны охин Хутлуг Нигар Хатан юм. Бабурнам сударт бичснээр, Хутлуг Нигар Хатны ургийн бичиг:

Чингис хаан—Цагаадай—Мутухан—Есөндува—Барак—Дува хаан—Эсэнбуха хан—Туглуг төмөр—Хизир Хожа—Мухамед хан—Шерали Оглан—Увайс хан—Юнус хаан болой.

Хутлуг Нигар Хатны өвөө Увайс хааныг Ойрадын Эсэн тайш 2 удаа олзлон амь хэтрүүлж байжээ. Цорос аймгийн Эсэн тайшийн хүү Амасанжигийн үр хүүхдүүд нь Бабурын эх Хутлуг Нигар Хатантай үеэл бүлүүд байв.

Дүрвэсэн Бабур барулас-могол цэргээ дагуулан Афганд ноёрхож буй Ильханы Аргун хааны удмынханы нутаг дэвсгэр луу дайран, хялбархан ялж эрхшээлдээ оруулсан байна.

Эзэлсэн шинэ нутагт дасан суурьшихдаа, залуу Бабур төрөлх Ферган (Узбек)-ы үзэсгэлэнт тансаг ордон, цэцэрлэгээ санагалзан дурсаж, Кабул хотод 10 том цэцэрлэг бариулжээ.

Бабур аятай боломжийг хүлээн Узбек руу цэрэглэхээр зэхэж байснаа, 1526 онд Энэтхэг руу дайлахаар мордсон. Тэрээр Энэтхэгээс эргэж Афгандаа буцаж чадалгүй байсаар 1530 онд тэнгэрт хальжээ. Энэтхэгт “сэрүүн салхи, цэцэг навчис, Кабулын цэцэрлэгт хүрээлэн, амтат тарвас, умар нутаг тэргүүтнээ санаашран ихэд үгүйлэн”, өвчнөөр өвдөж байхдаа өөрийгөө шашны ёсоор Афганд чандарлахыг зарлиглажээ. Түүний зарлиг ёсоор тэнгэрт хальсны дараа залгамжлагч, жанжид нь 1544 онд шарилыг нь Кабулд авчран ислам ёсоор чандарлан, Бабурын цэцэрлэгт бунханчлан хадгалсан билээ.

Бабурын үр ач нар энэтхэгийн дийлэнхийг эзлэн, их улсаа “Гүрханян” хэмээн тунхаглав. Цагаадайн монголчууд 300 жил нутагтаа түрэгжээд, “Зүчийн нүүдэл”-д түрэгдэн нутгаасаа хөөгдөж, перс хэлтэн угсааны ойр Хазаруудын хамт персжих болов. Хэдийгээр монголчууд түрэгжиж, персжиж байсан ч хөрш араб, персүүд Чингисийн үеэс нэрлэсэн үг, аялгаараа “могол”, “мугул” гэж нэрлэж байсан. Энэ нэрээр Баруласын улс баруун зүг европ хүртлээ “ИХ МОГОЛ” хэмээн алдаршсан ажээ.

1501207001_20155690_1477687502325366_3974917403722522023_n

Афган дах 10 том цэцэрлэгээс түүний бунханыг байрлуулсан Бабурын цэцэрлэг нь өнөө үеийг хүртэл сүйтгэгдэлгүй үлдэж, Афганы эмирүүдийн санаачлагаар 2 удаа нөхөн сэргээгдсэн ажээ. Судар, сурвалжуудад Бабур яагаад олон цэцэрлэгүүдээс зөвхөн Кабулын цэцэрлэгийг сонгосон тухай тодорхойгүй байдаг. Бунханы хийц, зохион байгуулалтыг эмир Төмөрийн удмын язгууртны оршуулгын уламжлалт зан үйлээр барьж байгуулжээ. Их Монголын байлдан дагуулалтын дараах Өрнө-Дорно, Ислам-бусад шашны болон соёлын солилцоо, харилцааны үр дүнд, XV зуунаас Төмөрийн цэцэрлэг гэж хэв маяг Персийн цэцэрлэгийн хэв маягаас шинээр салбарлан үүссэн. Бабурын Цэцэрлэгийн зохион байгуулалт, барилга байгууламжийг нь Төмөрийн цэцэрлэгийн хэв маягаар барьсан гэж архитектур судлаачид үздэг юм.

Өнөөдөр Кабул хотын 11,5 га хамарсан ногоон бүс Бабурын цэцэрлэг нь гадаадын тэргүүн, зочдод үзүүлэх, гадны жуулчдын нүдийг хужирлах, сэтгэлийг татсан гол үзмэр нь болж, уг талбайд олон нийтийн цэнгүүн арга хэмжээг зохион байгуулж байна.

Уг эх сурвалжийг Үндэстэн, монгол тургатны цахим сайт-аас авсан болно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Зөвшөөрөлгүй бүсэд мал худалдаалж байсан газруудыг татан буулгалаа

Улаанбаатар хотын бүс нутагт буюу нийслэлийн гурван дүүрэгт малын гоц халдварт өвчин гараад байгаа билээ. Иймээс Баянзүрх дүүргийн Засаг дарга захирамж гаргаж, дүүргийн хэмжээнд малын гоц халдварт өвчнөөс сэргийлэх ажлыг зохион байгуулж байна. Ажлын хэсэгт дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс болон дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс зэрэг бусад мэргэжлийн байгууллагууд орж, зохих арга хэмжээг авч эхлээд байгаа юм.

Ажлын хэсэг өнгөрсөн сарын 30-ны өдрөөс эхлэн дүүргийн 11,20 дугаар хороонд байрлах мал худалдаалах түр цэгийг татан буулгаж, шаардах мэдэгдэх хуудсыг хүргүүлэн ажиллав. Зөвшөөрөлгүй бусэд мал худалдаалж байсан газруудыг мэргэжлийн байгууллагуудаас орчны цэвэрлэгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийг түргэн шуурхай хийж иргэдийн эрүүл, ая тухтай орчинд амьдрах нөхцлийг ханган ажиллалаа.

Дашрамд мэдээлэхэд, энэхүү ажил энэ сарыг дуустал үргэлжлэх бөгөөдмэргэжлийн чиг үүргийн байгууллагууд хуваарийн дагуу дээрх бүс нутаг бүхий хороодод эргүүл хийн зөвшөөрөлгүй мал худалдаалахыг зогсоох ажлыг үргэлжлүүлэн өрнүүлнэ. Болзошгүй аюул, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд иргэд та бүхэн зөвшөөрөлгүй газар болон хувь хүнээс мал, мах худалдан авахаас татгалзаж, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийг дүүргийн Засаг даргын Тамгын газар болон мэргэжлийн байгууллагуудаас сэрэмжлүүлж байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Сургууль, цэцэрлэгийн барилга барих, их засвар хийх ажлыг 8 сарын 15 гэхэд дуусгах үүрэг даалгавар өглөө

Нийслэлийн засаг дарга, Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэлэхдээ “Энэ жил цахим бүртгэл явуулж байгаа нь техник технологийн дэвшлийг ашигласан боломжийн арга. Нийт бүртгүүлсэн хүүхдүүдийн дунд элсэлтийг санамсаргүй түүврийн аргаар зохион байгуулна. Санамсаргүй түүврийн аргаар сонгох нь хөндлөнгийн нөлөө, танил талаа харж, ар өврийн хаалга  хэрэглэдэгийг таслан зогсоож байна гэсэн үг. Өнөөдөр цэцэрлэгийн насны хүүхдийн тоо, төрийн өмчит цэцэрлэгийн орны тоо эрс зөрүүтэй байгаа ч нийслэлийн удирдлагын баг аль болох  олон хүүхдийг цэцэрлэгт хамруулж,  эцэг эхэд нь  ажил хөдөлмөрөө хийх боломжийг олгохын төлөө  хичээж байна. Энэ жил шинээр 13 цэцэрлэг ашиглалтад орно. Мөн хувийн цэцэрлэгүүдэд хувьсах зардлыг нь өгөөд 3087 хүүхдийг шинээр авна.Нийт хоёр настай хүүхдийн 70 гаруй хувийг цэцэрлэгт хамруулах тооцоог бид гаргаад байна. Түүнчлэн  нийслэлд 25 хороо цэцэрлэггүй байснаас 6 хороог нь цэцэрлэгтэй болгож байна. Бүрэн эрхийнхээ хугацаанд бүх хороог цэцэрлэгтэй болгох боломж бүрдэнэ. Энэ жил хувийн хэвшлийн 36 цэцэрлэгт шинээр зөвшөөрөл олгосон”  гэдгийг онцолж, төр иргэдийнхөө өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн төлөө хүнд сурталгүй , шуурхай ажиллах  ёстойг  Нийслэлийн боловсролын салбарынханд хэлж, цахим бүртгэлийн ажлыг алдаа дутагдалгүй, иргэдэд хүндрэл учруулахгүйгээр зохион байгуулж намйдугаар сарын 26-ны өдөр ажлынхаа үр дүнг танилцуулах үүрэг даалгаварыг холбогдох албаны хүмүүст өглөө.

Сургууль, цэцэрлэгийн барилга барих, их засвар хийх ажлыг  8 сарын 15 гэхэд дуусгах  үүрэг даалгавар өглөө

Нийслэлд хийгдэж буй сургууль, цэцэрлэгийн барилга, засварын ажлын явцын талаар нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Ц.Ариунбаяр Засаг даргын зөвлөлийн гишүүдэд танилцуулав. Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 108 тэрбум төгрөгийн өртөг бүхий 89 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгаа юм. Үүнээс 34.3 тэрбум төгрөгийн өртөг бүхий 3770 ортой 26 цэцэрлэгэ, 67.4 тэрбум төгрөгийн өртөг бүхий 8120 хүүхдийн суудалтай 12 сургуулийн барилга баригдаж байна. Энэ онд хэрэгжиж дуусахаар 51 сургууль цэцэрлэгийн засварын ажил хийгдэж байгаа юм. Нийслэийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Ц.Ариунбаяр хэлэхдээ “Энэ онд багтааж дуусгах ажлыг дурдвал 1465 ор бүхий 12 цэцэрлэг, 7800 хүүхдийн суудал бүхий 10 сургуулийн барилга ашиглалтад орно. Мөн 21 сургууль, 30 цэцэрлэгийн засварын ажил мөн энэ онд багтаж бүрэн хэрэгжиж дуусна. Ирэх онд 2305 ортой 13 цэцэрлэг, 320 суудал, нэг спорт заал бүхий хоёр сургуулийн барилга, нэг бага сургууль цэцэрлэгийн цогцолбор барилга бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллан байна” хэмээв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Боловсролын салбарт хийгдэж байгаа их засварын ажлуудыг энэ сарын 15-ны дотор дуусгах хэрэгтэй. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар их засварын ажил болон шинээр баригдаж байгаа ажлуудад тавих хяналтаа сайжруул. Очиж талбайн инженертэй уулзаад буцдаг биш. Компаниудын удирдлагуудтай уулзаж, графикыг нь шахуулаад, чанар байдалд нь хяналт тавих хэрэгтэй. энэд онд багтаж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн сургууль цэцэрлэгийн барилгын ажлыг шахаж ирэх сарын 1-ний дотор ашиглалтад оруул.   Гурван жил дамнан  баригдаж байгаа   ерөнхий боловсролын  14 дүгээр сургуулийн барилгын ажлыг энэ хичээлийн жилд дуусгаж, сурагчдын хүлээн авах орчныг бүрдүүлэхийг  хотын дарга үүрэгдлээ.  Сургуулийн сурагчид шинэ барилгаа хүлээгээд бүтэн  3 жил өөр сургууль дээр  3 ээлжээр хичээллэж байхад  концессын гэрээгээр ажлын хийж байгаа компани хариуцлагагүй ажиллаж байгааг шүүмжилж,  аравдугаар 1-нээс хэтрүүлэхгүй ашиглалтанд оруулах хэрэгтэй. Хэдийгээр концессийн гэрээгээр үүрэг хүлээж байгаа ч ажилдаа хариуцлагагүй хандаж байгаа компани байвал арга хэмжээг нь авна. Концессын гэрээний үүргийн дагуу 50 хувиа гүйцэтгэсэн комданиудад дараагийн санхүүжилтийн асуудлыг маш хурдан шийдвэрлэж өгөөд, гүйцэтгэлийг нь хурдан гаргаад явах хэрэгтэй. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар инженерүүдээ хуваарилаж бүх шинээр баригдаж байгаа болон засвар хийгдэж байгаа цэцэрлэг, сургуулийн ажилд хяналтаа тавиад, шургуу хугацаанд ажиллах хэрэгтэй” хэмээн нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Ц.Ариунбаярт үүрэг өгжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн эхний шатыг амжилттай хэрэгжүүлсэн гэж ОУВС дүгнэлээ

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр Олон улсын валютын сангийн ажлын хэсгийн ахлагч Коши Матайг хүлээн авч уулзлаа.

Ажлын хэсэг ОУВС-тай хамтран хэрэгжүүлж байгаа Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн эхний үнэлгээг хийж ажиллалаа. Хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлэх нэн тэргүүний бодлогын арга хэмжээг цаг хугацаанд нь амжилттай хэрэгжүүлж, хөтөлбөрийн эхний шатанд хүрэх ёстой үр дүнд хүрсэн байгаа тул эхний шатны үнэлгээг “Амжилттай хэрэгжүүлсэн” гэж дүгнэх боломжтой боллоо.

Эдийн засгийг сэргээх, макро эдийн засгийн тэнцвэрийг тогтоох талаар Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлогын нөлөөлөл түргэн хугацаанд нааштай үр дүн гарч байна. Тухайлбал,  төгрөгийн ханш тогтворжин, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, ажлын байр нэмэгдэх, эдийн засгийн идэвхжил сэргэх, төсвийн алдагдал буурах  зэрэг үр дүн гарч  байгааг ОУВС-гийн ажлын хэсгийн ахлагч дурдлаа. Хэдийгээр эдийн засгийн өсөлт бий болж байгаа ч,  эмзэг хэвээр байгааг анхаарч цаашид өсөлтийг баталгаажуулах, тогтвортой байлгахын тулд Засгийн газар тууштай ажиллаж, шинэтгэлийг үргэлжлүүлэх нь чухал байгааг тэрээр онцоллоо.

Эдийн засагт тулсан байсан эрсдлийг хазаарлан, эдийн засгаа сэргээх замд орсноор Засгийн газар үйлдвэржилт, дэд бүтэц, экспорт, хөгжлийн төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх боломж олгож байгааг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тэмдэглээд цаашид хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, улс орноо хямралаас гаргахын тулд Монгол Улсын Засгийн газар хичээж ажиллана гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өсвөрийн жүдочдод бүс гардуулж, баяр хүргэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр өсвөрийн жүдочдод бүс гардуулж, баяр хүргэн, спортын амжилт хүслээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгчөөр 2006 оноос хойш ажиллаж байгаа, мөн Олон улсын жүдо бөхийн холбооны Бодлогын зөвлөлийн Ази тивийг хариуцсан тэргүүнээр ажилладаг юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын үүсгэн байгуулсан жүдогийн акедемид суралцаж, шалгалтаа амжилттай өгсөн өсвөрийн 66 тамирчин шар, улбар шар, ногоон, цэнхэр, бор бүс сертификатын хамт гардан авлаа.

bondgorhuu

childrentsagaan

children

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хоёр настай хүүхэд халуун тогоонд түлэгджээ

Энэ сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12-р хороо хороонд суух эрэгтэй хоёр настай Г нь буцалж байсан тогоотой шөлөнд унаж түлэгджээ.

Анхаарал болгоомжгүй байдлаас болж 0-3 насны хүүхдүүд харамсалтайгаар амь насаа алдсаар байгаа билээ. Сургууль, цэцэрлэг амарснаас хойш бага насны хүүхдүүд, тэр дундаа 1-5 насныхан түлэгдэж, Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв-д хүргэгдэн ирж, нас барах, улмаар тахир дутуу болох тохиолдол эрс ихэсдэг хэмээн тус эмнэлгийн ажилтан хэлж байв.  Тус эмнэлгийн түлэнхийн тасагт өнгөрсөн сард нийтдээ 163 хүүхэд хүргэгдэн ирсний 85% буюу арваас долоо нь бага насны хүүхдүүд бөгөөд гэмтлийн улмаас мэс засал хийлгэсэн гэх харамсалтай тоо баримт гарсан байна.

Хүүхдүүдийн ихэнх нь халуун тогоонд түлэгдэж байна

Манай иргэд халуун тогоог ахуйн хүрээнд өргөнөөр ашигладаг билээ. Богинохон залгууртай, доод суурь нь нарийн энэ тогоог иргэд ихэвчлэн газар тавьж хоолоо хийдэг. Гэтэл бага насны хүүхдүүд тус тогоог татах, дээр нь суух зэргээр халуун хоол цайнд түлэгдэн амь нас эрүүл мэндээрээ хохирч байна. Түлэгдлийн өвчлөл, нас баралтад хүргэж буй үндсэн шалтгаануудаас халуун хоол, цай гэх мэт шингэн зүйл 93,2 хувийг эзэлдэг аж. Мөн осол гэмтлийн улмаас нас барсан арван хүүхэд тутмын найм нь түлэгдлийн шалтгаантай нас барсан тохиолдол гарсаар байгаа юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нэг хүний зоригтой үйлдэл мянган ялагдлыг аварч болохоор байна

МАН-ын бага хурал 9 дүгээр сард болно гэж намын дарга М.Энхболд мэдээлсэн. Энэ хурлаар Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан хариуцлагыг хэн нэгэнд үүрүүлэх нь ойлгомжтой. М.Энхболдын Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан шалтгаан нь сонгууль штаб, намын уур амьсгалтай огтхон ч хамааралгүй байлаа.

Харин М.Энхболдыг өвдөг шороодуулсан асуудал бол 60 тэрбумаар албан тушаал наймаалцах тухай яриа л байсан юм.

Гэвч асуудлыг гүтгэлэг, эвлүүлэг гэж сунжууруулж явсаар ялагдал хүлээж, одоо намынхаа статусыг хүртэл алдах хэмжээнд тулчихаад байна.  60 тэрбумын бичлэгт оролцсон хүмүүс л хариуцлагаа хүлээчихвэл дараагаар нь намынх нь нэр хүнд харьцангуй өсөж, нэг хүний зоригтой үйлдэл мянган ялагдлыг аварч болохоор болоод байгаа юм. Харамсалтай нь одоогоор МАН-д тийм зоригтон алга даа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Дархан хотод 380 сая төгрөгийн төсвийн “Спорт, соёл үйлчилгээний цогцолбор” баригдаж эхэллээ

Дархан-Уул аймагт 2011 онд 380 сая төгрөгийн төсвийн “Спорт, соёл үйлчилгээний цогцолбор” бүтээн байгуулахаар баталж байсан бол энэ сараас эхлүүлжээ.

Энэ жил төсөвт 1.5 тэрбум төгрөгийг суулгаснаар  төслийн ажил урагшилж байгаа юмсанж. Гэвч ирэх хоёр жилд үлдсэн хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхгүй бол барилгын ажилд шаардагдах төсөвт өртөг нэмэгдэж, хүндрэл учрах тул УИХ-ын гишүүн Б.Жавхлан, БСШУСЯ-ны Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн зөвлөх инженер Р.Цэрэнпил, БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын газрын мэргэжилтэн О.Гэрэл, орон нутгийн төлөөлөл, гүйцэтгэгч компаний удирдлагуудын бүрэлдэхүүнтэйгээр /2017.07.28/  Дархан хотод ажиллаж,  барилгын гүйцэтгэлийн явцтай газар дээр нь танилцсан байна.

Гүйцэтгэгч компани болох “Нэмэхбар” ХХК-ийн захирал О.Нэмэхболд барилгын ажлын явц өнөөдрийн байдлаар 55 хувьтай үргэлжилж байгаа тухай энэ үеэр мэдээлэв. Энэхүү 20.000 м2 талбай бүхий  цогцолборт 2200 хүний суудалтай спорт заал, 240 хүний суудалтай олон улсын  стандартад нийцсэн таван зам бүхий 25 метрын усан бассейн, тамирчдын бэлтгэлийн болон хувцас солих өрөө байх юм.

бусад бүх төрлийн спортын уралдаан, тэмцээн зохион байгуулах, бэлтгэл хийх танхимууд багтаж байгаа аж. Мөн тамирчдад зориулсан 120 хүний ортой зочид буудал, зоогийн газар, хурлын танхимтайгаар баригдаж байгаа нь аймгийн төдийгүй улсын хэмжээний төрөл бүрийн спортын уралдаан тэмцээн, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулах боломж бүрдэх юм.

Хөрөнгө оруулалтын тухайд тус цогцолбор нийт 21 тэрбум төгрөгийн төсөвтэй бөгөөд үлдэгдэл найман тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг ирэх  жилүүдэд багтаан шийдвэрлүүлж, 2019 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм байна.

image

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа