Author Archives: admin

Ерөнхийлөгч Х.Баттулга залуу мэргэжилтнүүдийн санал бодлыг биечлэн уулзаж сонслоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мэдээллийн технологийн салбарт мэргэшсэн, гадаадын томоохон компаниудад амжилттай ажиллаж байгаа залуусын төлөөллийг өчигдөр хүлээн авч уулзаж, улс орондоо энэ салбарын хөгжлийг эрчимжүүлж Монгол Улс дэлхийн зах зээлд хэрхэн гарч болох талаар санал солилцлоо

Уулзалтад АНУ-ын “Google” компанийн ахлах софтвэйр инженер Б.Баттулга, “Амазон” компанийн хөгжүүлэлт, үйл ажиллагааны ахлах инженер А.Амарбаяр, “Square” компанийн борлуулалтын менежер Б.Дөлгөөн, Монголоос олон улсын зах зээлд амжилттай гарч буй “Анд глоба”л компанийн захирал Ч.Анар нар хүрэлцэн ирж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өөрсдийн эрхэлж буй ажил болон, Монгол Улсад энэ салбарыг хөгжүүлэхэд хамтран ажиллах талаараа ярилцлаа.

Гадаадын өндөр хөгжилтэй орнуудад энэ чиглэлээр сурч, ажиллаж байгаа цөөнгүй залуус уулзаж улс орондоо технологийн салбарыг хөгжүүлэх талаар санал солилцсон бөгөөд тэдний төлөөлөл Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзаж байгаа нь энэ юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга далайд гарцгүй Монгол Улсын хувьд мэдээллийн технологи гэдэг бол дэлхийд, олон улсад Монголын нэг чухал гарц хэмээн харж байгаагаа онцлоод БНЭУ-ын Элчин сайдтай уулзахдаа тус улсын дэлхийд алдартай мэдээллийн технологийн сургуулийн салбарыг улсдаа байгуулах талаар хүсэлт тавьсан талаараа мөн дурдлаа. Залуус улс орныхоо хөгжлийн төлөө, мэргэшсэн салбараа өндөр хөгжилтэй орнуудын жишигт хүртэл улс орондоо хөгжүүлэх тухайд бодит санал боловсруулж Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хамтран ажиллах талаар ч мөн ярилцлаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хятадын нутаг дэвсгэрийн бүрэн эрхэнд ноцтой халдсан тухай Гэн Шуань тайлбар өгчээ

Энэтхэгийн цэргийн 48 хүн болон 1 бульдозер хууль бусаар Хятадын хилд нэвтрэн оржээ. Түүнчлэн Энэтхэгийн их хэмжээний зэвсэгт хүчин хилийн шугамд цугларсан байна.

Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуань  “8-р сарын 2-ны үдээс хойших байдлаар Энэтхэгийн цэрэг хилийн шугам давсан хэргийн тухай “Энэтхэг Хятадын хооронд байгуулсан холбогдох механизмыг үл ойшоон, Хятадын талтай ямар ч хэлбэрээр харилцаагүй байдалд Хятадын нутаг дэвсгэрт орсон явдал нь хариуцлага алдсан бөгөөд ямар ч үр дагаврыг бодоогүй ажиллагаа юм.

Энэ нь Хятадын нутаг дэвсгэрийн бүрэн эрхэнд ноцтой халдаж, НҮБ-ын үндсэн дүрмийг ноцтой зөрчсөн хэрэг, Энэтхэгийн тал энэхүү хэрэгт холбогдох хариуцлагаа хүлээх ёстой” хэмээн сурвалжлагчдад тайлбар өгчээ.

гэжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Даншиг наадам-Хүрээ цам 2017”-ын хөтөлбөр

“Даншиг наадам-Хүрээ цам 2017” Шашин соёлын наадам 8 сарын 3-ны өдөр эхлээд үргэлжилж байна.143916223255c7df78a5236

Өнөөдөр буюу 8-р сарын 04-ны Баасан гарагт 09:00-18:00 Хүрээ жахар цамын хурал хурах, Дотоод цам харайх юм. /МБШТөв Гандантэгчэнлин хийдэд/ болно.

Энэ жилийн даншиг наадамд морь уралдахгүй, харваачид оролцохгүй. Харин хүчит бөхийн барилдаанд 256 бөх барилдана.

8-р сарын 05-ны Бямба гарагаас хойш Төв цэнгэлдэх хүрээлэнд наадмын үйл ажиллагаа өрнөх билээ. Очирваань шүтээний тахилга, “Дэлхийн өв-Монгол соёл” үзэсгэлэн зэрэг арга хэмжээ зохион байгуулагдах аж.

Үзэгчдэд тасалбар олгох бөгөөд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орох хаалгууд дээр үнэ төлбөргүй тараах билээ. 

“ДАНШИГ НААДАМ-ХҮРЭЭ ЦАМ 2017” НААДМЫН ХӨТӨЛБӨР

08 дугаар сарын 05-ны өдөр, Бямба гараг

09:00-18:00, 21.00-07.00 Хүрээ жахар цамын хурал хурах.Дотоод цам харайна. /МБШТөв Гандантэгчэнлин хийдэд/

09:00-20:00 Аялал жуулчлалын үзэсгэлэн /Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд/

11:00-19:00 “Монголын гайхамшигт урлаг” 9 дүүргийн ардын авъяастнуудын урлагийн тоглолт, ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн соёлын өвийн “Дэлхийн өв-Монгол соёл” үзэсгэлэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гаднаталбайд

10:00-11:00 Сүсэгтэн олонд зориулсан ном айлдана. /Итгэл, Ганданлхавжаа, Ногоон дарь эх, Цагаан дарь эх/ Цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд

11:00-11:10 “Даншүг наадам-Хүрээ цам”-ын нээлтийн ажиллагаа Төв цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд

11:10-11:25 Соёмбот туг залах ёслол Төв цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд

11.25-11:35 Мандал өргөнө Төв цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд

11.35-11:45 Өндөр Гэгээний “Цагийг тохинуулагч залбирал” бүх нийтээр унших Төв цэнгэлдэх хүрээлэн,цамын талбайд

11:45-13:00 Очирваани шүтээний тахилга /Тусгай хөтөлбөрөөр/ Төв цэнгэлдэх хүрээлэн,цамын талбайд

13:00-14:30 Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэн,бөхийн талбайд

13:10-14:00 Лам нарын тэмцээн. Унзад, голч нарын тэмцээн/тусгай хөтөлбөрөөр/ Төв цэнгэлдэх хүрээлэн,тусгайлан зассан талбайд

14:00-15:00 Лам нарын тэмцээн. Ном хаях, мэтгэлцэх /тусгай хөтөлбөрөөр/ Төв цэнгэлдэх хүрээлэнд, тусгайлан зассан талбайд

13:00-15:00 Лам нарын тэмцээн. Балин болон тосон урлалын тэмцээн/тусгай хөтөлбөпөөо/

Төв цэнгэлдэх хүрээлэн, тусгайлан зассан талбайд

14:30-15:00 Урлагийн тоглолт /Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын “Colors of Mongolia” тоглолт/

15:00-16:30 Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа, Төв цэнгэлдэх хүрээлэн,бөхийн талбайд

16:30-17:00 Урлагийг тоглолт /Нийслэлийн Улаанбаатар чуулгын “Colors of Mongolia”  тоглолт /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

17:00-18:00 Хүчит бөхийн барилдааны гурвын даваа, Төв цэнгэлдэх хүрээлэн,бөхийн талбайд

18:00-19:00 Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа, Төв цэнгэлдэх хүрээлэн,бөхийн талбайд

Төв цэнгэлдэх хүрээлэнд

17:00-18:00 Хүчит бөхийн барилдааны гурвын даваа Төв цэнгэлдэх хүрээлэн, бөхийн талбайд

18:00-19:00 Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэн,бөхийн талбайд

08 дугаар сарын 06-ны өдөр, Ням гараг

09:00-20:00 Аялал жуулчлалын үзэсгэлэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд

11:00-19:00 “Монголын гайхамшигт урлаг” 9 дүүргийн ардын авъяастнуудын урлагийн тоглолт, ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн соёлын өвийн “Дэлхийн өв-Монгол соёл” үзэсгэлэн Төв цэнзэлдэх хүрээлэнгийн гадна талбайд

08:00-08:30 Бурхан багшийн Ринсрэл залах ёслол/тусгай хөтөлбөрөөр/ Төв цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд

08:30-09:00 Өндөр гэгээний маани татах/тусгай хөтөлбөрөөр/ Төв цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд

09:00-15:00 Хүрээ Цам харайх ёслол, Жахар цамын хурал/тусгай хөтөлбөрөөр/ Төв цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд

15:00-16:00 Хүчит бөхийн барилдаан тавын даваа Төв цэнгэлдэх хүрээлэн, бөхийн талбайд

16:20-17:00 Хүчит бөхийн барилдаан Зургаагийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэн, бөхийн талбайд

17:20-18:00 Хүчит бөхийн барилдааны Долоогийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэн, бөхийн талбайд

18:00-18:20 Хүчит бөхийн барилдааны наймын даваа Төв цэнгэлдэх хүрээлэн, бөхийн талбайд

18:20-18:40 Даншүг наадам-Хүрээ цамын Үндэсний бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэн, шөвгөрсөн бөхчүүдэд Даншүгийн цол үнэмлэх олгож, шагнал гардуулах, лам хуврагуудын тэмцээнд түрүүлж, удаалсан лам нарт шагнал гардуулна.Төв цэнгэлдэх хүрээлэн,бөхийн талбайд

18:40-18:50 “Даншүг наадам- Хүрээ цам”-ын хаалтын ажиллагаа Цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд

18:50-19:00 Запбирал ерөөл айлдах /тусгай хөтөлбөрөөр/ Цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд

08 дугаар сарын 07-ны өдөр, Даваа гараг

08:00:13:00 Хүрээ жахар цамын хурал хурах, Гомбо, Чойжоо сахиус тахиж, Данраг хурна

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол Улсын уулчид л Памирын нурууны Пик Ленин (7134м) оргилд эх орныхоо алтан соёмбот далбааг мандуулж чадлаа

Уулын спортын ОУХМ Ө.Батманлай, С.Болор-Эрдэнэ нар тун саяхан Памирын нурууны Пик Ленин (7134м) оргилд эх орныхоо алтан соёмбот далбааг мандуулаад байна.

Памирын нурууны Пик Ленин (7134м) оргилд авирах сорилтыг Киргиз улсын уулчдын холбооноос туршлагатай уулчдын дунд “Mountain Spirit 2017 цугларалт”-ыг зохион байгуулсан юм. Авиралтад Хонгконг, Япон, Тайван, Иран, Монгол гэсэн зийн таван орны арван нэгэн уулчид оролцсон байна. Уг цугларалтанд оролцсон арван нэгэн уулчнаас ердөө хоёр уулчин оргилд нь гарсан юм. Тэр хоёр уулчин бол Монгол Улсын уулчид байлаа. Бусад орны уулчид уулын оргилд гарч чадаагүй байна аа.

Уулын спортын ОУХМ Ө.Батманлай, С.Болор-Эрдэнэ нар “Памирын нурууны Пик Ленин  (7134м)” оргилд эх орныхоо алтан соёмбот далбааг мандууллаа. ОУХМ Ө.Батманлай, С.Болор-Эрдэнэ нар нь Завхан аймгийн “Уулсын оргил өөд” клубын уулчид  юм.

Mountain Spirit цугларалтын хүрээнд нэгдсэн авиралт хийгдээгүй, урьдаар бэлдэж зам тавиагүй бөгөөд зөвхөн үндсэн отог дээр хүргэж, уулчдыг байрлуулах асуудлыг нь шийдвэрлэсэн байна.

  Уулчдыг Монголын уулчдын үндэсний холбоо, “Сутайн бор” клуб, “Жигүүр” ХХК зэрэг олон байгууллага дэмжиж ажиллажээ.

1(1)

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

admin

2017/08/03

Яагаад дундаж цалин ийм өндөр гарч байна?
Яагаад ажилгүйдэл их байхад ажилгүй иргэдийн тоо буурав? гэх мэт иргэдээс статистикийн мэдээлэлд эргэлзэж гайхсан асуултууд их ирдэг бол өнөөдөр ҮСХ-ны Дарга А.Ариунзаяа энгийн байдлаар товчхон тайлбар хийснийг хүргэж байна.

“Бид мэдээллээ иргэдэд хүргэхдээ бүрэн ойлгомжтой тайлбар хүргэж чадахгүй байгаатай холбоотой. Тиймээс өнгөрсөн жилээс эхлэн олон нийт хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс гэж байгуулаад мэдээллүүдээ илүү ойлгомжтойгоор иргэдэд хүргэх зорилготой ажиллаж байгаа юм”  хэмээн Үнэсний Статистикийн Хорооны дарга А.Ариунзаяа ярьлаа.

Картаар бус бэлнээр төлбөр төлж байгаа зөрчлийг баримтжуулан илрүүлсэн иргэнийг урамшуулна

Нийтийн тээврээр мөнгө төлөлгүй зөвхөн карт ашиглан зорчуулах ажил цэгцэрсэн. Гэвч карт авалгүй жолоочид бэлэн мөнгө өгч зорчих тохиолдол багагүй гарч байгаа нь үнэн билээ. Тиймээс “Улаанбаатар смар карт” ХХК-аас “Нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа иргэн нь картаар бус бэлнээр төлбөр төлж байгаа зөрчлийг баримтжуулан ирүүлсэн иргэнийг урамшуулах аян”-ыг зарлажээ.

Нийтийн тээвэрт бэлэн мөнгөөр зорчих байдлыг таслан зогсоож, шугамын орлогын алдагдлыг арилгах зорилгоор зохион байгуулж буй дээрх аян өнөөдрөөс эхэлж байгаа бөгөөд ирэх есдүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжлэх аж.

Тус аяны хүрээнд бэлэн мөнгө өгч, авч байгаа үйлдлийг тодорхой баримтжуулан илгээсэн иргэдийг нэг сарын турш хязгааргүй зорчих картаар урамшуулах юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

admin

2017/08/03

Сургуулийнхаа урлагийн үзлэгт орохын тулд анхны гараагаа эхэлж байсан залуу Авьяаслаг Монголчууд шоуны тайзан дээрээс үзэгчдийг бишрүүлж, шүүгч Рокит Бэй-г тайзан дээр гаргаж чадсан билээ. Тэр бол 24 настай бүжигчин залуу Т.Саруултөгс юм. Эрч хүч, өөртөө итгэх итгэл, шийдэмгий зоримог байдлаараа бусаддаа үлгэр дууриалал болсон авьяаслаг залуу 3 жилийн өмнө аавыгаа алдаж байсан түүнд эцгийнх нь үргэлжлэл болсон хөөрхөн хүү заяаж, тэрбээр өөрөө эцэг хэмээх хариуцлагатай нэрийг зүүснээр амьдрал нь тэр чигээрээ өөрчлөгдсөн хэмээн ярьж байсан бүжигчин Т.Саруултөгс сэтгэгдлээ илэрхийллээ.

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн албан даалгавар хүргүүллээ

8-р сарын 2 12 цаг 14 минутанд ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн албан даалгавар хүргүүлжээ.

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн зуншлагын байдал, мал өвөлжилтийн бэлтгэл ажлыг эртнээс хангахтай холбогдуулан аймаг нийслэлийн Засаг дарга, Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга нартай /2017.07.27 /цахим хурлыг хийж, албан даалгавар өгсөн. Энэхүү албан даалгаварыг албан бичгээр аймаг нийслэлийн Засаг дарга, ХХААГ-ын дарга нарт хүргүүллээ.

Хүнс хөдөө  аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П. Сэргэлэн орон нутгийн удирдлага, Хөдөө аж ахуй газрын дарга нарт дараах үүрэг даалгаварыг өгсөн юм.

1.Засгийн газрын 186 дугаар тогтоолын дагуу Хөдөө аж ахуйн салбарын 2017-2018 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангуулах, байгаль цаг уурын болзошгүй хүндрэлээс урьдчилан сэргийлэх төлөвлөгөөг баталж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах,

2.Хадлангийн нөөцгүй гантай байгаа аймгууд хадлангийн нөөцтэй аймаг, сумын удирдлагуудтай харилцан тохиролцож хадлан бэлтгэх ажлыг шуурхай зохион байгуулах,  /энэ жил байгалийн хадлан өвс, тэжээл экспортлохыг хориглосон тул зүүн аймгуудын ААН-үүдыг дотоодын зах зээлд нийлүүлэх ажлыг  оновчтой зохион байгуулах/

3.Улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээний отрын бүс нутаг, тусгай хамгаалалттай газар, хилийн зурвас газруудад отроор өвөлжих малчин өрх, малын тоог тодорхой гаргаж холбогдох газруудад хүсэлт гаргаж, гэрээ байгуулан малчдыг отроор өвөлжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх,

4.Дотоодын зах зээл дээрх махны үнийг тогтворжуулах, дотоод хэрэгцээнээс   илүүдэлтэй байгаа нөөцийг эргэлтэд оруулж, экспортыг нэмэгдүүлэх, малчдын орлогыг нэмэгдүүлэх бодлоготой уялдуулан эрүүл бүсчлэл бий болгон мах бэлтгэн экспортод гаргадаг аж ахуйн нэгжүүдийг дэмжих,

5. Мал сүргийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд бүрэн хамруулж аймаг, сум дамжуулан отор нүүдэл,  шилжилт хөдөлгөөн хийхэд нь дэмжиж ажиллах

6.Малын тэжээл үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа өөрийн аймгийн аж ахуйн нэгжүүдээс аймаг, сумынхаа нөөц бүрдүүлж малчиддаа хүргэх зохион байгуулалтын арга хэмжээ авах,

7.Улсын төсвийн 2017 оны тодотголын хөрөнгө оруулалтаар батлагдсан инженерийн хийцтэй худаг барьж байгуулах ажлыг ХХААХҮСайдын А/74 дугаар тушаалаар батлагдсан хуваарийн дагуу 10 дугаар сард багтааж хүлээн авах,

8.Малын гоц халдварт, паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх арга хэмжээг технологит хугацаанд нь чанартай зохион байгуулах, удирдлага зохион байгуулалт,  арга зүй,  заавар зөвлөмж, туслах хүн, хүчээр хангаж, гүйцэтгэлийн хяналт, үр дүнг дээшлүүлж ажиллах;

9.Мал сүргийг зун, намрын угаалгад бүрэн хамруулж, өвчтэй мал байсан болон хил залгаа нутгийн нийт хот бууц, хашаа хороог ариутган халдваргүйжүүлэх ажлыг орон нутгийн хэмжээнд Засаг даргын шийдвэр гарган 10 сард компанит ажил болгон зохион байгуулах;

10.Харъяа нутаг дэвсгэртээ байгаа мал сүргийг эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамруулан малын гоц халдварт өвчний тандалт, шинжилгээ, дархлаажуулалтын ажлыг зохион байгуулах,  гоц халдварт өвчнүүдээс урьдчилан сэргийлэх  ухуулга, сургалт, сурталчилгааны ажлыг тогтмолжуулах, орон нутгийн болон хил залгаа нутагт дахь ард иргэдийн сонор сэрэмжийг дээшлүүлэх;

11.Ургацын урьдчилсан балансыг 8 дугаар сарын 18-ны дотор таримлын төрөл тус бүрээр нарийвчлан гаргах, хураах арга технологийг боловсруулах,

12.Ургац хураалтын бэлтгэлийг эртнээс хангах, намхан тачир, алаг цоог болцтой тариаг хаягдалгүй хураахад зориулсан техник тоног төхөөрөмжийг тоноглож  бэлэн байдлыг хангаж ажиллах,

13.Ургац хураалтад ажиллах хүн хүчний тооцоог гаргаж захиалгаа өгөх, техник, тоног төхөөрөмж, зоорь, агуулах, үтрэмийн засвар үйлчилгээг шуурхайлж бэлэн байдлыг хангах,

14.Тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, иргэн бүр дотоодын ургацаасаа  боловсруулж бэлтгэсэн уриншиндаа хүрэлцэхүйц хэмжээний үрийн буудайн нөөц бүрдүүлэх

20562857_809722995861831_307210841_n

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

32 размерын хөхөөрөө гайхуулав

28 настай герман бүсгүй Мартина Биг АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотын Венис наранд шарлагын газар дээр очиж өөртөө бусдын анхаарлыг ээлжит удаагаа татсан байна. Европын хамгийн том хөхтэй энэ бүсгүй “алдрын оргил”-д хүрэхийн тулд хагас сая гаруй евро зарцуулсан нэгэн билээ. Тэрбээр онгоцны үйлчлэгч хийж байжээ. Хайртай эрэгтэйдээ таалагдахын тулд хөхөө томруулсан тэрбээр Холливудын өндөрлөгийн дэргэд патиараа татуулж, “Малибугийн аврагчид” киноны баатруудын өмсгөлийг өмсчээ.

1195b8013332b152great

Өмнө нь Мартина хэв маягаа эрс өөрчилж, цагаан арьст, шаргал үст бүсгүй байснаа меланин тариулснаар бор арьстай болсон юм. Ойрын ирээдүйд бүсгүй дэлхийн хамгийн том хөхний эзэн болохоор төлөвлөж байгаа бөгөөд биеийн харьцаагаа тэгшитгэхийн тулд өгзгөө томруулах гэнэ шүү. Тэрбээр бусдын анхаарлыг татахдаа их дуртай байдаг аж.

bc8f185b23b882e4great

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг хүлээн авч уулзжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөртэй хийсэн хэлэлцээрийн явц, хэрэгжилт, гарч буй хүндрэлүүдийн талаар санал солилцон ярилцав.

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханы танилцуулснаар ОУВС-гийн ажлын хэсэг маргааш төгсгөлийн уулзалтаа хийх ажээ. Хэлэлцээр амаргүй нөхцөл байдалд явж байгаа. Монголбанкны хувьд ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт орсноор банкны салбарт бүтцийн өөрчлөлт хийхээр болжээ.

Мөн ОУВС-тай хамтран өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр баталснаас хойш хоёр сарын дараа амлалтаасаа ухарч хүүхдийн мөнгө өгч эхэлснийг ОУВС-гийн зүгээс шүүмжилж буйг Монголбанкны ерөнхийлөгч хэлллээ.

Хөтөлбөрийн гол санхүүжүүлэгч Азийн хөгжлийн банк 1,3 тэрбум ам долларын санхүүжилт хийх ёстой. ОУВС, Азийн хөгжлийн банкны зүгээс мал, ашигт малтмалын лиценз зэргийг арилжааны банкны барьцаанд авах ёстой зүйл биш гэж үзэж байгаа юм байна. Гэтэл монголчуудын хувьд гол барьцааны хэрэгсэл нь мал байдаг. Хэрэв ийм байдлаар үнэлгээ хийгдвэл арилжааны банкуудын байдалд мэдэгдэхүйц муу нөлөө үзүүлэхээр байдал үүсч магадгүй юм гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан танилцуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ үеэр иргэдийн цалин, тэтгэвэр, оюутны зээлийн талаар асуун тодруулж, тэтгэвэр, цалингийн зээл нь эрсдэлгүй зээл атал арилжааны банкууд мөнгө хүүлэх байдлаар, тухайлбал, тэтгэврийн зээлд сарын хоёр хувь, жилийн 24 хувийн хүү ногдуулж байгаа нь бодит байдалд нийцэхгүй гэдгийг хэлж байлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тодорхой асуудлуудаар Монгол банкнаас тайлбар, тодруулга авахаар болов.

Монгол банкнаас гаргасан албан ёсны мэдээллээс үзэхэд иргэдийн арилжааны банкуудаас авсан хэрэглээний, цалингийн, тэтгэврийн зээлийн нийт үлдэгдэл энэ оны зургадугаар сарын 30-ны байдлаар 2 их наяд 845 тэрбум 310 сая төгрөг байгаа юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Арвайхээр-Баянхонгор чиглэлийн гүүр үерт сэтэрчээ

Арвайхээр-Баянхонгор чиглэлийн А0302 дугаартай хатуу хучилттай улсын чанартай авто замын км 118-д байрлах Шаргын бригадын нутагт хүчтэй аадар бороо орсны улмаас төмөр бетон гүүр болон асфальтон зам сэтэрч зам хаагдсан байх тул жолооч зорчигчид анхаарал болгоомжтой зорчино уу.

Тухайн зам одоогийн байдлаар хаагдсан байгаа.

Түргэн шуурхай арга хэмжээ авахаар авто ачигч-1, үйлчилгээний машин-1, мастер замчин 5 хүний бүрэлдэхүүнтэй бригад түр зам гаргах, тогтсон усыг залах зэрэг арга хэмжээ авч ажиллаж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

JCI Garden төгөлд олон олдохгүй амралтаа ашиглаад аваарай

Нийслэлчүүд бидний амралтын өдрийнхөө алжаалийг тайлах гэж очдог цэнгэн хөгжилддөг газарын нэг бол яахын аргагүй  Үндэсний цэцэрлэгт хүрээлэн билээ. Тэр дундаа үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун урд хэсэгт JCI Garden төгөлд гэр бүл, үр хүүхдээ дагуулан зугаалах хүмүүс олон биз ээ.

Дэлхийн 200 мянга гаруй манлайлагч залуусыг эгнээндээ нэгтгэсэн JCI байгууллагын ASPAC буюу Ази-Номхон далайн бүсийн чуулган энэ оны 6-р сарын 8-аас 11-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдаж, 51 орны 3600 гаруй бизнес эрхлэгч, манлайлагч залуус манай оронд айлчлан ирсэн үйл явдал саяхан.

JCI Монгол байгууллага нийгэмд хандсан, эерэг өөрчлөлтийн төлөөх олон төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлдэг бол үүний нэг нь 2017 ASPAC чуулганыг тохиолдуулан нээлтээ хийсэн JCI Garden төсөл юм. Энэхүү төслийг Монголын JCI Конгресс салбар байгууллага хариуцаж, орон орны JCI байгууллагууд, JCI Монгол байгууллагын 13 салбар байгууллага, тэдгээрийн ахан дүүсийн харилцаатай гадаадын 12 салбар байгууллагуудтай хамтран ажилласан юм. Үүний илэрхийлэл болгож JCI Garden төглийн эхлэл цэгт JCI алдрын самбар, JCI нөхөрлөлийн цагийг байрлуулан тавьжээ.

JCI Garden-аар зугаалах хосууд, найз нөхдүүд, гэр бүлээрээ заавал зурагаа авахуулдаг зүрхэн хэлбэртэй сандал, жилд 2 удаа нээж хүүхэд багачуудын хүсэл мөрөөдлийг сонсох 12 жил бүхий хүслийн хайрцаг төглийн төв хэсэгт байрлаж байгаа.

15_700

13_700

14_700

12_700

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн JCI Garden-ний хэсэгт урт дугуйн замаар тойрч ирэх хүмүүс хөлөө амраах сандал, сүүдрэвч, мөн урдхан хэсэгийг нь авьяас чадвараа үзүүлэх хэн бүхэнд нээлттэй тайз болгосон юм.

Та бүхэн нартай бас хуртай зуны сайхан өдрүүдийг дуусахаас нь өмнө олон олдохгүй амралтаа ашиглаад аваарай.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхийлөгч Х.Баттулга түймэр унтраахад оролцсон иргэдэд өөрийн гарын үсэг бүхий талархал хүргүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  эх оронд гал түймрийн аюул тулгарсан үед ой хээрийн түймэр унтраах үйл ажиллагаанд сайн дураараа оролцон эх оронч идэвхи, санаачилга гаргасан иргэдийн төлөөллийг өнөөдөр хүлээн авч санал солилцох зөвлөлдөх уулзалт хийлээ.

Иргэд ийнхүү сайн дураараа гал түймэр унтраахад оролцож байгаа нь иргэд эх орныхоо төлөө хэрэгтэй цагт нь эвлэлдэн нэгдэх санаа зориг, зүтгэлтэй байгаагийн илрэл юм.

Одоо энэ санаа, зүтгэлийг удирдан зохион байгуулах зөв менежмент, чиглүүлэх арга зам хэрэгтэй байгааг энэхүү үйл явдал харуулж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын үеэр онцоллоо.

Уулзалтад хүрэлцэн ирсэн “Шавь” цогцолбор сургуулийн 2Е ангийн сурагч А.Анудард Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тусгайлан хандаж, анги хамт олондоо өөрийнх нь талархлыг дамжуулахыг хүслээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гал түймрийн аюул тулгарахад сайн дураараа эвлэлдэн нэгдэж түймэр унтраах үйл ажиллагаанд оролцсон иргэдэд өөрийн гарын үсэг бүхий талархал хүргүүлж байгааг ОБЕГ-аар дамжуулан хүн нэг бүрт хүргүүлэх юм. Өнөөдөр төлөөлөл болон зөвлөлдөх уулзалтад ирсэн иргэдэд уг талархлыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардууллаа.

Энэ наймдугаар сарын 1-ний өдрийн байдлаар ОБЕГ-ын дансанд нийт 760 аж ахуйн нэгж, иргэд, төрийн болон төрийн бус 780 гаруй сая төгрөгийн мөнгөн хандив ирүүлсэн байна. 

Үүний дотор “Хилийн чинад дахь монголчуудын зөвлөл”-ийн төлөөлөл ОБЕГ-ын удирдлагуудад гадаадын 12 улсад ажиллаж амьдарч буй  монголчуудаас цугласан 75 сая төгрөгийн мөнгөн болон биет тусламжийг  гардуулан өгсөн байна.

Гэвч түймрийн аюул хараахан намжаагүй байна.

Наймдугаар сарын 2-ны өдрийн буюу өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт 14 газар түймэртэй байгаагийн 9 нь Сэлэнгэ аймагт, 3 нь Булган аймагт, Хөвсгөл, Завхан аймагт тус бүр нэг түймэр асч байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сум руу ОБЕГ, холбогдох байгуулагуудаас нэмэлт хүн, хүч илгээж байгаа юм байна.

Ой хээрийн түймрийн аюул ийнхүү буурахгүй байгаад хүмүүсийн буруутай үйл ажиллагаа ч ихээхэн нөлөөлж байгаа юм.

Нийт гарсан гал түймрийн 70 гаруй хувь нь хүний үйлдэл, анхаарал, болгоомжгүйгээс үүдэн үүссэнийг мэргэжлийн байгууллагууд тухай үед нь тогтоосон билээ.

Уулзалтад  гал түймэрт туслахыг идэвх санаачилгатай уриалж зохион байгуулсан Фэйсбүүк хуудсуудын төлөөллүүд оролцсон юм.

Тухайлбал, Пажеро клуб, Турбо Тент, Тусламж нэгдэл, Гал сөнөөгчдөд туслах групп, Мөнгөн хандив өргөсөн иргэдийн төлөөлөл, Төв аймгийн зарим сумын иргэдийн  төлөөлөл, Залуу дугуйчдын клуб, Hilux Prado Group, Монголын авто спорт сонирхогчдын холбоо, Nissan Patrol, Төв гандан- Дашчоймбол дацан, Соната 6,7, Шавь цогцолбор 2Е анги, Alphard club, Монголын Хараагүйчүүд Холбоо, ATV моторт дугуйн нэгдэл, Монголын Ротари, Ротаракт клубүүдийн төлөөлөл оролцов.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхийлөгчийн фейсбүүк хуудас өнөр олуулаа болсоор

Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгыг дэмжигчдын фейсбүүк хуудасны гишүүд нэмэгдсээр 89 мянгуулаа болсон ба улам олуулаа болно оо хэмээн уриа бичжээ. Тэд Ерөнхийлөгч Х.Баттулгын өгсөн амлалтыг хоног даран хүлээж суугаа гэлтэй. Халтмаагийн Баттулга энэ насандаа амарч үзээгүй. Тэрээр УИХ-н гишүүдийн амар заяаг нь үзүүлэхгүй нь тодорхой. Шахна, шаардана, болохгүй бол өөрөө ч гар бие оролцоно, унахдаа хамт унаж, сэхэхдээ ч хамт сэхэж урагшилдаг тэр хүн бол шүүмжээ ч хэлнэ, магтаалаа ч харамгүй хайрладаг нэгэн хэмээн түүний дор ажилладаг ард түмэн ярилцсаар байна.

Хэзээ нэг өдөр нэг мөсөн унтахаас хойш, унтаж, амрах гэж юунд яарна вэ хэмээх үгийг Ерөнхийлөгч Х.Баттулгийн амьдралын уриа гээд хэлчихвэл буруудахгүй биз ээ.

Тэгвэл өнөөдөр ард түмэн “Оффшор дансаа хааж, мөнгөн хөрөнгөө монголд оруулж ирэхийг унтах завгүй хүлээж, бас шаардсаар байна.

АРД ТҮМЭН ТООЛЖ БАЙНА. Хамтдаа тоолцгооё! Шэйрлээрэй…#Оффшор_39

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа