Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгээс сувилагч, тусгай мэргэжилтний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Цус, цусан бүтээгдэхүүн сэлбэх үйл ажиллагааны стандарт, аюулгүй байдлыг хангах аргачлал” , “ ЭМСайдын № 377, 51 дугаар тушаалын хэрэгжилт” сэдвээр сургалт зохион байгууллаа. Сургалтад нийт 44 сувилагч, тусгай мэргэжилтнүүд хамрагдсан байна.
Author Archives: admin
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
ОРХОН ДУНД СУРГУУЛЬ “УЛААНБААТАР МАРАФОН-2016”-Д НЭГДЛЭЭ
Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд 2016 оны 06 дугаар сарын 04-ны өдөр зохион байгуулагдах “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэнд “Орхон” дунд сургууль нэгдлээ. 2016 оны 05 дугаар сарын 26-ны энэ өдөр Хан-Уул дүүргийн БТСХорооны ахлах дасгалжуулагч М.Гантөмөр “Орхон” дунд сургуулийн захирал Л.Баянжаргалд “Улаанбаатар марафон”-ны талаар товч мэдээлэл хийсэн байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Мах бол зөвхөн хүнс бус нэг ёсондоо эм юм
Нэгд, мах уураг хамгийн ихээр агуулдаг цорын ганц хүнс.
Хоёрт, мах оролцсон эмийн бодис уламжлалт эмнэлэгт өчнөөн.
Ганцхан жишээ татахад л ардын зүйр цэцэн үгэнд “Хүргэн хүү хүчтэй, хүзүүний мах шөлтэй” гэдэг бол зөвхөн тойго, хүзүү, шаантны шөлөөр даруулж уух тангийн жор олон. Энэ бүхнээс үзэхэд мах яалт ч үгүй хүнсний зайлшгүй бүтээгдэхүүн төдийгүй эмийн бодис болой. Тэгэхээр энэхүү чухал зүйлийг хэрхэн хадгалах вэ гэдэг асуудал эртнээс хүн төрөлхтний өмнө тулгарчээ.
Түүнийг хамгийн түрүүн, хамгийн зөв шийдсэн ард түмэн бол мэдээж монголчууд билээ. Одоо бол мэдээж өөр хэрэг. Зоорь, хөргөгч гэх нэг талаас тустай ч нөгөөтэйгүүр хөнөөлтэй зүйлс гараад иржээ. Шинжлэх ухааны ололт юм л даа. Монголчуудын сэдсэн арга нь цэвэр байгалийн гэхээр борц бүлгээ. Мах хөлдөхөөр үед бод, бог малаасаа заазлаад идэш болгон өвөл, хавар хэрэглэх махан хүнсээ бэлтгэдэг энэ арга одоо ч байсаар…
Махыг хамгийн удаан хадгалах цорын ганц арга гэсэн ч хилсдэхгүй. Монголчууд голдуу тэмээ, үхрийн махыг борцолдог. Хонь, ямаа борцлох нь бий ч ховор талдаа гэхэд болно.
Дашрамд өгүүлэхэд махны талаар нэгэн өрөөсгөл ойлголт 70-аад оноос гарч ирсэн юм. Мах, өөх холестерин гэдэг бодис агуулдаг нь цусны судасны ханыг хатууруулдаг. Тиймээс цус харвалт тохиох аюултай гээд л зад сурталчилсан даа.
Мэс засалч Б.Болдсайхан “Махаа идэхгүй юм бол монголчууд өөр юу идэх юм бэ” гэсэн байдаг.Өнөө цагт махыг нөөшлөн хадгалдаг арга дэлгэрсэн ч борцыг бодвол учир дутагдалтай юм. Борц огт муудахгүй, хэдэн жил ч хадгалж болно. Нөөшийг тэгж хадгалж болохгүй нь ойлгомжтой.
Борцны нэг давуу чанар бол хамгийн хялбар аргаар байгалийн нөхцөлд бүтдэгт байгаа юм. Монголчууд ихэнхдээ үхрийн мах борцолдог ч сүүлийн гучаад жилд говийнхон тэмээний мах борцолдог болсон нь сайшаалтай. Гэхдээ энэ нь цоо шинэ зүйл бус сэргээсэн арга гэхэд болно. Үнэндээ бараг мартагдаж байсан зүйл мөн л дөө.
Тэмээний борц
Ямар ч насны тэмээний махаар борц хийж болно. Гол нь тарга, тэвээр сайтай байх хэрэгтэй. Тэмээний борцыг дотор нь хар, өөхтэй гэж ангилдаг болжээ. Харыг хавар, өөхтэйг өвөл хийдэг гэсэн. Борцыг хүзүү, хаа, сээрний хар мах, заримдаа өөх алагласан хэсгээр хийж, тогтмол эргүүлэн хатаадаг байна.Өвлийн борц сэвсгэр хатдаг, өөхлөг борц хуршчих гээд байдаг онцлогтойг мартаж болохгүй. Говьд хийсэн жил өнжсөн борцны уураг 68,3 хувь, илчлэг чанар нь 2353 ккал байжээ. Тэгвэл шинэ махных уураг 18 хувь, илчлэг нь 2691 ккал юм. Нэг их зөрүү үгүй ч борц нь уургаар баялаг байгаа биз. Борцны чийг багасах буюу хатах тусам уураг, эрдсийн хэмжээ ихэсдэг ажээ. Борцны бараг 80 хувь уураг байдаг гэсэн тооцоо ч гарчээ.
Тэмээний борцонд13 төрлийн чөлөөт аминхүчил бий гэсэн үзүүлэлт ч харагдана. Гэхдээ хаврын борц намар, өвлийнхийг арай гүйцдэггүй нь тогтоогджээ. Тооцооноос үзэхэд нэг килограмм мах 200 грамм борц болдог юм байна.
Шим тэжээлт чанарын хувьд тэмээний борц үхрийнхээс нэг их ялгарахгүй, бараг дутахгүй гэнэ. Борцоор бүх төрлийн хоол хийж болно. Гэхдээ хоёрдугаар хоолонд ямар нэг шинэ махтай холивол илүү болдог юм байна. Бууз, хуушуур, цуйван ч хийж болно гэсэн үг. Ялангуяа зайдсанд хадгалсан цустай холивол нэн амттай гэнэ билээ. Тэмээний борцтой будаатай цай ч гоё. Тэмээний борцны талаар сонирхуулахад ийм буюу.
Үхрийн борц
Монголчууд голдуу үхрийн мах борцолдог уламжлалтай. Харин Хөвсгөлийн цаатан иргэд хонины хаа, гуя, өвчүү, цорой, ууцыг бүхлээр нь борцлоод гуялж борцлох гэдэг юм билээ. Манайд сарлаг, хайнаг, монгол, махны чиглэлийн бас бус үхэр үржүүлдэг. Мэдээж тус тусдаа онцлогтой. Монгол үхрийн махны ширхэг нарийн, гарц их. Амьдын жин нь 380 кг шар төхөөрөхөд 200 кг гулууз гардаг ажээ. Гэхдээ махны гарц хамгийн ихтэй нь хайнагийн шар юм. 435 кг жинтэй хайнагийн шараас 230 кг гулууз гардаг ажээ. Үндсэн сэдэвтээ оръё.
Үхрийн махыг борцлохдоо салхи, савиртай газар хэц татаад махыг нарийхан зүсэн хөлдөөгөөд улмаар уринд идүүлнэ. Дөрвөөс таван сарын дараа борц бэлэн болно. Борцны жин анхныхаасаа тав дахин буурдаг гэх. Үхрийн мах, тэр дундаа борц уураг ихтэй учир хоол хийхэд амттайгаас гадна эрүүл мэндэд нэн тустай ажээ. Үхрийн махыг нарийн жиргэхэд гүзээндээ, борцлоход давсагтаа багтдаг гэсэн үг бий.
Түүнээс амны ганц, эсхүл хагас халбагаар тогоо дүүрэн хоол хийчихнэ гээд бод доо. Хийсэн байдал, хадгалсан хугацаа, хэзээ хийснээс болоод шинэ, хур, хар, цайвар борц хэмээн ангилдаг ажээ. Эдгээр нь өнгө зүсээс гадна амт чанараар ч ялгардаг талаар малчид ярьдаг.
Завханчууд арай өвөрмөц аргаар борц хийдэг нь амт чанараар гойд байдгийг мэддэг хүмүүс ярьдаг юм. Тэд махыг өвлийн тэсгим хүйтэнд цочир хөлдөөгөөд борцолчихдог ажээ. Шинжлэх ухааны үндэс нь мах цочир хөлдөхөд хамаг шим шүүс, шингэн нь хамт хөлдөөд, аажим уурших тул бүхий л аминдэм, эрдэс, уураг гээд чухал хэрэгцээт бодисууд махандаа үлддэгт байгаа хэрэг.Говь, хээрийн бүсийн үхрийн махан борц хангайнхаас амт чанар илүү нь тогтоогджээ. Энэ нь өвс, тэжээлтэй холбоотой нь мэдээж.

Энд зориуд хэлэхэд ямааны мах удах тусмаа эм болдог тул тэр зорилгоор борцолдог байжээ, монголчууд. Борцоор хоол хийхдээ нүдэж, хөшиглөөд 5-6 цаг усанд дэвтээвэл амт чанар нь сайжрахаас гадна хөөдөг юм байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Хурд хэтрүүлж камерт бичигдсэн бол жолоодох эрх хасна
Нэг л удаа хурд хэтрүүлж камерт бичигдэхэд жолоочийн жолоодох эрхийг шууд зургаан сарын хугацаагаар хасч байна.
Тодруулбал, тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас тавиас дээш хувиар хэтрүүлсэн тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх төгрөгөөр торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сарын хугацаагаар хасах шийтгэл хүлээлгэж байгаа юм байна.
Мөн жолооч нар хяналтын камергүй Нисэх-Яармаг, Баянхошууны замд хурд хэтрүүлсний улмаас үүдэлтэй зам тээврийн осол, нас баралт буурахгүй байгаа учраас Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс осол аваар их гардаг газруудад явуулын камер ажиллуулж байгаа юм байна.Дашрамд, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд хот суурин газар 60 км цагийн хурдтай явахыг зөвшөөрдөг аж.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Монголын хилийн боомтуудын ажилладаггүй өдрүүд
Монголын хилийн боомтууд ямар өдрүүдээр ажилладаггүй вэ гэдгийг та мэдэх үү. Хэрэв мэдэхгүй бол энд анхаарлаа хандуулна уу.Монгол Улс, БНХАУ-ын хуулиар тогтоосон дараах баярын өдрүүдэд хилийн боомтууд ажиллахгүй
Монгол Улсын талаас
- Шинэ жил -1 дүгээр сарын 1-ний өдөр ,
- Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр – 3 дугаар сарын 8-ны өдөр,
- Хүүхдийн баяр – 6 дугаар сарын 1-ний өдөр,
- Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр – 7 дугаар сарын 11-15-ны өдрүүд,
- Цагаан cap (шинийн 1,2,3-ны өдрүүд),
- Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр – 12 дугаар сарын 29-ний өдөр,
- Их эзэн Чингис хааны өдөр – Их эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1 зэрэг болно.
БНХАУ-ын талаас
- Шинэ жил – 1 дүгээр сарын 1-ний өдөр,
- Цагаан сар – 2 дугаар сарын 7-9-ний өдөр,
- Ханш нээх өдөр – 4 дүгээр сарын 4-ний өдөр,
- Олон улсын хөдөлмөрчдийн баяр – 5 дугаар сарын 1-ний өдөр,
- Луут завины баяр – 6 дугаар сарын 9-ний өдөр,
- Намрын баяр – 9 дүгээр сарын 15-ны өдөр,
- Үндэсний баярын өдөр – 10 дугаар сарын 1-3-ны өдөр зэрэг болно.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Урт гонзгой өндөг бэлтгэх Дани технологи
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Япон эцэг эхчүүдийн хүүхдээ сургадаг 5 зарчим
Хүмүүс ямарваа нэг зүйл хийх ёстой ч түүнийгээ хийхээс нэг л зайлсхийгээд залхуу хүрэх тохиолдол байдаг. Тэгвэл энэ байдлаас яаж гарах вэ. Энэ бол зөвхөн чамаас л шалтгаалах асуудал. Ингээд залхуугаас гарч өөрсдийгөө зоригжуулахад урагшаа.
- Сэтгэлийн хүч чиний хөдөлгөөнөөс
Энэ нь чи ямар нэг зүйл хийхээс залхуу чинь хүрээд байвал өөрийгөө зоригжуулах ямарваа нэг үгийг чи өөртөө хэл жишээ нь “би чаднаа” гэж. Гэхдээ энэ үгийг чи зүгээр хэлэх биш өөрийгөө зоригжуулахаар хүчтэй бөгөөд чангаар хэлхэд чамд маш их энерги хуримтлагдах болно.
- Ямарваа нэг сайхан зүйлийн талаар бод
Ямар нэг баяртай зүлийн талаар бод. Урд нь ямар нэг бодсон зүйлээ хийж дуусгаад ямар амжилтанд хүрч байсан үеээ дурса, толгойгоо сэргээ. Ингэхэд л цаанаасаа чиний хийх хүсэл чинь ундраад л гараа ирнэ.
- Хийх гэж байгаа зүйлээ хийснээр төсөөл
Энэ нь чи хийх гэж байгаа зүйлээ амжилттай хийснээр өөрийгөө төсөөл. Ургуулан бод.
- Хэн нэгний амжилтанд хүрсэн түүхийг цаг завараа байнга уншиж байх.
Ингэснээр мэдээж чм тэр хүний амжилтанд бага зэрэг атаархаж өөрийгөө түүнтэй харьцуулж бодож эхэлдэг ба чамд ч бас амжилтанд хүрэх арга зам байгааг чи мэдрэх болно.Хамгийн сүүлд нь хэлэхэд энгийн боловч амьдралд маш том нөлөө үзүүлэх “5 сайн” зарчмыг та бүхэнд хүргэе.
Энэ 5 сайн зарчмыг япончууд цэцэрлэгийн наснаасаа л мөрдөж эхэлдэг гэнэ шүү. Бид яагаад болохгүй гэж.
- Сайн нягт нямбай байх
- Сайн цэвэрлэж цэмцийлгэх
- Сайн зохион байгуулалттай байх
- Сайн хэвшүүлэх
- Сайн сахилага баттай байх.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Утасныхаа түгжээ тайлах аргыг мэдэх үү
Андройд утасны паттэрн кодоо мартаж түгжигдсэний дараа гаргах арга. Хялбар бөгөөд хурдан цаг мөнгө хоёрыг хэмнэх болно.
- Интернет wifi холбогддог байсан бол хуучин ордог байсан wifi-тай газраа очоод, эсвэл дата холболтоор интернетэд холбоотой бол Gmail-ынхаа нэр нууц үгээ хийгээд тайлж болно.
.* Gmail болон нууц үгээ мартсан бол Factory Reset хийж болно. Ингэхэд утсан дээрх мэдээллүүд ихэнх нь устана. SD дээрх мэдээллүүд л үлдэнэ. Үүнийг хийхдээ утасныхаа Recovery mode руу орж байгаад Wipe data/ Wipe cache зэргийг давхар хийдэг. Утас бүрийн Recovery mode руу орох нь өөр байдаг болохоор өөрөө интернетээс хайж олох хэрэгтэй. Жишээ нь Samsung Galaxy S2 утсаа унтраагаад Унтраах товч + Голын товч + Дуу чангалах 3 товчийг зэрэг дараад байгаад байхаар Recovery горим руугаа ордог.
.* Яг утасныхаа загвараар хайгаад олдохгүй бол ерөнхий Samsung, LG гэх мэт фирмээр нь мөн ойролцоо загваруудынхаар оролдоод үзэх хэрэгтэй.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
ХУД-т иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг маргааш болно
Монгол улсад Өмгөөллийн байгууллага үүсгэн байгуулагдсан өдрийг тохиолдуулан Монголын Өмгөөлөгчдийн холбооноос “Иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг” зохион байгуулна.
Хаана: ХУД-ийн Иргэдэд үйлчлэх төв байрны 7 давхрын хурлын танхимд
Хэзээ: 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр
Хугацаа: 09:00-12:30, 13:30-17:00 цагуудад
Иргэд та бүхэн хүрэлцэн ирж хууль зүйн зөвлөгөө авна уу.
Мэдээлэл авах утас: 88008711
ХУД-ИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
ЗАХИРГАА, ХУУЛИЙН ХЭЛТЭС
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
З.Цэрэнпүрэв: Энэ жил Яармагийн гэр хорооллууд буюу 4-8 дугаар хороодынхоо бүх гудамжийг камержуулах зорилго тавин ажиллаж байна
Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийнТөлөвлөлт, зохион байгуулалтын тасгийн дарга, цагдаагийн хошууч З.Цэрэнпүрэвтэй өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажил болон энэ онд хийгдсэн шинэлэг, үр дүнгээ өгсөн тодорхой ажлуудын талаар дэлгэрэнгүй ярилцсанаа хүргэж байна.
Сайн байна уу. Танай хэлтсийн хамт олон 2015 онд хийж хэрэгжүүлсэн шинэлэг ажлуудын талаар ярилцлагаа эхэлье?
Манай хэлтэс өнгөрсөн жил ард иргэдийнхээ амар тайван ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд хорооны Засаг дарга, нийгмийн ажилтан болон олон нийтийн байцаагч, урамшуулалт эргүүлүүдийг татан оролцуулах, тэднийг мэргэжлийн удирдлагаар ханган хамтран ажиллах үүднээс “Хамтарсан баг” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж ажилласан. Тус арга хэмжээний хүрээнд хэлтсийн нийт 146 алба хаагчийг 11 баг болгож, хороодод хуваарилан баг тус бүрийг ахлах албан тушаалтнуудад хариуцуулан өгч, үйл ажиллагааг нь төлөвлөн зохион байгуулан, хэрэгжилтэд нь хяналт тавин ажилласан.
Алба хаагчдыг хороодод хуваарилснаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион явуулсан бөгөөд гудамж, талбайд үйлдэгдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 11 нэгж буюу 8,3 хувиар, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 30 нэгж буюу 24,1 хувиар, нийт гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 64 хэргээр буюу 10,6 хувиар буурсан.
“Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангах, мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор хариуцсан нутаг дэвсгэрт оршин сууж байгаа малчин иргэдийн бод малыг зүсмийн бүртгэлд хамруулж, зурагжуулах нэгдсэн арга хэмжээг зохион явуулж, 595 өрхийн, 9433 бод малыг зурагжуулан бүртгэлжүүлж, 37334 кадр гэрэл зураг авч, бусад аймаг, хөдөө орон нутаг оторт гарсан 114 өрхийн 4936 бод мал байгааг арга хэмжээний хүрээнд тогтоосон байна. Уг ажлын хүрээнд иргэдийн малыг харилцан тохиролцож маллаж байгаа гэх “Туслах малчин” 76 иргэний гарын хээний дардас, гэрэл зургийг авч, судалгаанд хамруулсан ба Дорнод аймгийн 1, Эрдэнэт хотын 1, Завхан 1,Төв аймгийн харьяат 4, Дундговь аймгийн 1 туслах малчид байгааг тогтоон хяналт тавин ажиллаж байна.
Уг арга хэмжээг үр дүнтэй зохион явуулсны үр дүнд 2015 оны эхний 11 сард мал хулгайлах гэмт хэрэг 4 бүртгэгдсэн нь урьд оны мөн үеэс 12 хэргээр буюу 75 хувиар буурсан, хэргийн илрүүлэлт 33,3 хувьтай байна.
Зам тээврийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тал дээр хэрхэн анхаарч ажилласан бэ?
Хариуцсан нутаг дэвсгэрт үйлдэгдэж буй зам тээврийн гэмт хэрэг, зөрчлийг бууруулах зорилгоор удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авч хэлтсийн авто эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдаар тээврийн хэрэгсэл шалгах ажиллагааг эрчимжүүлсэн. Энэ ажлын хүрээнд 2015 оны эхний хагас жилийн байдлаар ЗХТХ-ийн 25 дугаар зүйлийн 25.5-аар 1701 иргэнийг 8.505,000 төгрөгөөр торгож, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 107 иргэнийг саатуулан холбогдох эрх бүхий байгууллагад шилжүүлсэн. Түүнчлэн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлах таван гэмт хэргийг илрүүлэн ажилласан. Мөн Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргад хүсэлт тавьж, Замын цагдаагийн газраас 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Police reader зөөврийн шалгах төхөөрөмж 2 ширхэг, зөөврийн хэвлэх багаж 2 ширхгийг хүлээн авч, 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс эхлүүлэн эргүүлийн чиглэлд олгон ажиллуулж байна. Тус багажаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн нийт 434 жолоочийг бэлэн бусаар 16,915,000 төгрөгөөр торгож арга хэмжээ авсан. Тээврийн хэрэгсэл хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 52 бүртгэгдсэнийг урьд оны мөн үетэй харьцуулахад 11 хэргээр буюу 17,4 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Дүүргийн байгууллага, аж ахуй нэгжүүдтэй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор хамтарч ажилладаг байх. Яг ямар уялдаа холбоотой байдаг вэ?
Байгууллага аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах ажлыг эрчимжүүлж, тэдний дэмжлэг туслалцааг авч гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор өнгөрсөн жилээс эхлэн хэлтсийн жижүүрийн ахлах офицерууд шөнийн цагаар банк, ШТС, Сургууль, Цэцэрлэг, Худалдааны төв, Ломбард, Дэлгүүр зэрэг аж ахуйн нэгж, байгууллагуудын жижүүр, манаачтай утсаар холбогдож, санамж сэрэмжлүүлэг өгч, рапортод тусгаж, авто эргүүлийн алба хаагчдаар жижүүр, манаач нарыг биечлэн шалгуулж, хамтарч ажиллаж байна.
Уг ажлын хүрээнд нийт 42 аж ахуй нэгж байгууллагын 142 манаач, жижүүртэй холбогдож, санамж сэрэмжлүүлэг өгч ажилласан. Мөн дээрх байгууллагуудын дарга, захирлуудтай тасгийн дарга, ахлах алба хаагчид уулзаж санал, хүсэлтийг авч шаардлагатай ажлыг зохион явуулж байна.
2016 онд хийж буй ажлуудаасаа товч дурдвал?
Энэ жил Ардын хувьсгалын 95, Цагдаагийн байгууллагын 95 жилийн түүхт ойнууд тохиож байгаа. Үүнээс гадна АСЕМ-ын нэгдсэн чуулга уулзалт зохиогдохтой холбогдуулан Улаанбаатар хотынхоо тохижилт, цэцэрлэгжилтэд хувь нэмэр оруулах үүднээс манай хамт олон байгууллагынхаа гадна орчныг засаж тохижуулах, мод, бут, цэцэг, зүлэг тарьж ургуулах зэрэг тодорхой ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж эхлээд байна. Уг ажлын хүрээнд өөрсдийн дотоод нөөц бололцоог ашиглан хамт олны хүчээр гадна талбайд 6 ширхэг гацуур, 10 ширхэг хар мод, 90 ширхэг хайлаас нийт 106 ширхэг мод шинээр суулган тарьж, 200 м.кв газарт цэцэг, зүлэгний үр суулгаж, хэлтсийн хашааны автомашины хаалганы сууринд шинээр бетон цутгасан зэрэг бүтээлч ажлуудыг хийж гүйцэтгэсэн.
Мөн алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх үүднээс хэлтсийн даргын зөвлөлийн гишүүд алба хаагч бүрийн гэрээр биечлэн орж гэр бүлийн гишүүдийн санал хүсэлтийг сонсож орон байр, гэр ахуйн нөхцөл, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэндийн талаар дэлгэрэнгүй судалгааг явуулж, цаашид хийх ажлуудаа төлөвлөн алба хаагчдад зуслангийн газар болон ажилчдын орон сууц барих газрыг шийдвэрлүүлэхээр холбогдох албан тушаалтануудад танилцуулга судалгаа, хүсэлтийг хүргүүлэн шийдвэрлүүлэхээр дүүргийн удирдлагуудтай хамтран ажиллаж байна.
Хан-Уул дүүрэг бусад дүүрэгтэй харьцуулахад цахим системийг илүү нэвтрүүлж чадсан. Танай хэлтсийн хувьд ухаалаг, дэвшилтэд буюу орчин үеийн системийг хэр ашиглаж байна вэ?
Энэ оны хувьд ярихад “Канад” сангийн Орон нутгийн санаачилга (КСОНС) хөтөлбөрийн төслийн уралдаанд Цагдаагийн хэлтсүүдэд жишиг болохуйц “Байцаалт, ярилцлагын өрөө” байгуулах төслийг ЦЕГ-ын Судалгаа, дүн шинжилгээний төвтэй хамтран бичиж оролцсон. Манай цагдаагийн 2 дугаар хэлтэс, Төв аймгийн Цагдаагийн газар 2 шалгарч байцаалт, ярилцлагын өрөөтэй болсон. Мөн Хариуцсан нутаг дэвсгэрийн Наадамчдын гудамжны зам дагуу байрлуулсан камеруудыг хэлтэс дээрээ давхар хянах тоног төхөөрөмж болон камерын хяналтын өрөөг тохижуулсан байгаа.
Мөн явган эргүүлийн алба хаагчдын үйл ажиллагаа аюулгүй байдлыг зайнаас хянах зорилгоор GPS төхөөрөмжийн ажиллах зарчим болон үнийн судалгааг дүүргийн Засаг дарга Ж.Ганхуягт танилцуулан 12 ширхэг GPS төхөөрөмжийн үнэ болох 1 сая гаруй төсвийг шийдвэрлүүлэн төхөөрөмжийг авчруулахаар захиалга өгсөн.
Танай дүүрэг камержуулалтын ажлыг эрчимтэй хийж байгаа гэж сонссон?
Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны 5 дугаар хэсгийн иргэдийн дунд “Камержуулалт“ хэлэлцүүлгийг зохион явуулж, уг хэсэгт оршин суудаг 98 айл өрх, аж ахуйн нэгжтэй хамтран ажилласны үр дүнд Нүхтийн 17, 18, 19, 20 дугаар гудамжинд нийт 9 ширхэг камер суурилуулсан. Камер байршуулсан газарт 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс хойш 1 сарын хугацаанд ямар нэгэн захиргааны зөрчил, гэмт хэрэг бүртгэгдээгүй. Цаашид дүүргийн 4, 5, 6, 7, 8 дугаар хороодын бүх гудамжийг камержуулахаар төлөвлөн тодорхой ажлуудыг хийж байна.
Ярилцсанд баярлалаа
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Энэ долоо хоногийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханш
Махны дундаж үнэ
2016 оны 5 дугаар сарын 4-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 6745 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8490 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад тогтвортой, харин үхрийн цул махны үнэ 0.3 хувиар буюу 25 төгрөгөөр өсчээ. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 8300 төгрөг, харин “Таван-Эрдэнэ” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9500 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 4.6 хувиар буюу 325 төгрөг, хонины цул мах 1.3 хувиар буюу 100 төгрөгөөр тус тус буурсан байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6500 төгрөгөөр, харин “Меркури”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 8000 төгрөгөөр худалдаалж байна.
Гурилын үнэ
2016 оны 5 дугаар сарын 4-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1200-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 780-1000 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1150-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1200 төгрөг, 1-р зэргийн гурил 1000 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Таван-Эрдэнэ”, “Оргил”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр худалдаалж байна.
Төмс, хүнсний ногоо
2016 оны 5 дугаар сарын 4-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад хүнсний ногооны үнэ тогтвортой байлаа.
Мэдээллийн эх сурвалж: Нийслэлийн Статистикийн хэлтэс
Хан-Уул дүүргийн Улсын бүртгэл, статистикийн хэлтэс
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Хан-Уул дүүргийн хүүхэд багачууд та бүхнийг “ХҮҮХДИЙН БАЯР”-ын нэгдсэн арга хэмжээнд оролцохыг урьж байна
“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Хүүхдийн баяр”-ын нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах гэж байна.
Хэзээ: 2016 оны 06-р сарын 01-нд 11:00 цагт
Хаана: Хан-Уул дүүргийн Соёлын ордоны урд талбайд
Хүүхдийн баярт:
Мөрөөдлийн театрын жүжигчин Г.Алтаншагай
Реппер Gee
Бид 4 хамтлаг
Мааз хамтлаг
Илбийн үзүүлбэр
Алиалагчид, хөгжөөнт тоглоом болон Хан-Уул дүүргийн авьяаслаг сурагчид урлагийн тоглолт үзүүлнэ.
Тэмцээн уралдаан:
- 3vs3 сагсан бөмбөгийн тэмцээн
- Дартс
- Даам
- Зургийн уралдаан
Хан-Уул дүүргийн нийт Хүүхэд багачууд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Зохион байгуулагч: Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
ХУД-ийн 5-6 насны хүүхдийн үндэсний бөхийн барилдаан амжилттай явагдаж өнгөрлөө
Хан-Уул дүүргийн БТСХ, 189 дүгээр цэцэрлэг хамтран жил бүр уламжлал болгон зохион явуулдаг цэцэрлэгийн хүүхдийн үндэсний бөхийн дүүргийн аварга шалгаруулах барилдаан 2016 оны 05 дугаар сарын 20-нд дүүргийн спортын ордонд 3 дахь жилдээ амжилттай явагдаж өнгөрлөө.
Тус барилдаанд 11 цэцэрлэгийн 40 хүчтэн зодоглосноос 71 дүгээр цэцэрлэгийн бөх А.Цагаанбаатар түрүүлж 12 дугаар цэцэрлэгийн бөх П.Аривжихбилгүүн үзүүрлэлээ. Мөн 189 дүгээр цэцэрлэгийн бөх О.Энхтөр, 165 дугаар цэцэрлэгийн бөх О.Азбаяр нар шөвгөрч, барилдааны уран гараа дэвээ, уран барилдаантай бөхөөр 35 дүгээр цэцэрлэгийн бөх Э.Энхмандах шалгарлаа. Барилдааны засуулаар улсын тонж манлай засуул н.Цогзол, хөлийн цэцээр 189 дүгээр цэцэрлэгийн жижүүр н.Ганбат, гарын даа, тайлбарлагчаар дүүргийн БТСХорооны арга зүйч Н.Дэлгэрдалай нар ажилласан байна.



Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Согтууруулах ундаа худалдах болон түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд аттестатчилал явуулна
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас архи согтууруулах ундаа худалдах болон түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудыг хамруулсан нэгдсэн сургалтыг зохион байгууллаа. Сургалтын үеэр 2016 онд явуулах аттестатчиллын удирдамжийг танилцуулан холбогдох зөвлөмжийг өгч, гарын авлага тарааж, санал солилцлоо.
Аттестатчиллын хүрээнд тусгай зөвшөөрөлтэй худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад холбогдох хуулиудын хэрэгжилт, стандартын шаардлагын биелэлтийг хэрхэн хангасныг шалган үнэлэлт дүгнэлт өгч, хоол үйлдвэрлэл үйлчилгээний газруудын стандартын шаардлага хангасан өөх тос баригчийг суурилуулсан байдал, худалдан борлуулж буй хүнсний бүтээгдэхүүний хадгалалт чанар, аюулгүй байдал, хүнсний сав баглаа боодлын шошго стандартын дагуу байгааг шалган, Улаанбаатар хотын татвар суутгагчаар бүртгүүлж, татварын программ суулгасан кассын аппараттай эсэх, хаяг, гэрэлтүүлгийг хэрхэн шийдсэн, гадна орчныхоо 50 м хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулсан байдал, цэвэрлэгээний ажилд тогтмол оролцдог эсэх зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан аттестатчиллыг явуулна. Аттестатчиллын шалгалтыг 2016 оны 07 дугаар сарын 01-ний баталсан удирдамжийн дагуу явуулах бөгөөд дүүргийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах болон түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний нийт 80-аад газруудхамрагдана.




ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
