Author Archives: baaska baaska

Нийт нутгийн 30 гаруй хувьд цастай байна

Цаг уурын байгууллагаас гаргадаг  арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр гуравдугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 30 гаруй хувьд цастай байна. Үүнээс  Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тамсагийн хоолойгоор 20 см-ээс их, Увсын Наранбулаг, Завханы Баянхайрхан, Цэцэн-Уул, Цагаанчулуут, Отгон, Баянхонгорын Гурванбулагт 22-33 см, бусад нутагт 1-10 см, гуу жалга хунгарласан газартаа 50 см хүртэл зузаан цастай байна.

Өнгөрсөн арав хоногт агаарын температур төвийн болон зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, баруун аймгуудын зарим нутгаар дунджаас хүйтэн, хур тунадас нутгийн 20 гаруй хувьд дунджаас ахиу, 80 орчим хувьд дунджийн орчим буюу түүнээс бага орсон байна.

Эх сурвалж:ЦУОШГ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хашааны шар өвс, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг анхаарууллаа

Нийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их байгааг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд шар өвсний гал түймрийн 48 тохиолдлоор 62.7 га талбай шатаж иргэдийн өмч хөрөнгө, байгаль экологид хохирол учирсан байна. Ногоон бүсийн хуурайшилт нь болзошгүй ой, хээрийн түймэр болон шар өвсний гал түймрийн аюул, эрсдэлийг нэмэгдүүлдэг. Иймд, нийслэлийн ногоон бүсэд зорчиж буй иргэд, зуслангийн чиглэлд оршин сууж буй айл өрхүүд цогтой үнс нурмаа тагтай төмөр саванд хийж хэвших, тамхи, чүдэнз, ил галыг бүрэн унтраан, айл өрхүүд хашааны шар өвс, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас зөвлөж байна. Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа зөвлөмжийг хэрэгжүүлж, эрүүл мэнд, амь нас, өмч хөрөнгөө гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлээрэй.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Гуравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь

Монголын үндэсний бөхийн холбооноос гуравдугаар сард болох албан ёсны барилдаануудын хуваарийг гаргасан байна. Эрхэм уншигч танд  гуравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны  хуваарийг хүргэж байна.

✅03.13 Пүрэв 13:00 цагт
Баянхонгор аймгийн нэгдсэн золголтод зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн нээлттэй барилдаан,
✅03.15 Бямба 13:00 цагт
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 100 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
✅03.16 Ням 13:00 цагт
Цэргийн баярт зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаан,
✅?03.21 Баасан
АЙМАГ, СУМЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБООДЫН АНХДУГААР ЧУУЛГАН
✅03.22 Бямба 13:00 цагт
Наурызын баярт зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
✅03.23 Ням 11:00 цагт
Дорнод аймгийн Булган сумын нэрэмжит аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,
✅03.27 Пүрэв 11:00 цагт
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан
✅03.28 Баасан 13:00 цагт
Увс аймгийн түүхт 100 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
✅?03.29 Бямба 15:00 цагт
“Бест буйдан” ХХК-ийн нэрэмжит “АЛТАН БАЗЕР” чансаа өндөр шилдэг 64 бөхийн сугалаат барилдаан,
✅03.30 Ням 13:00 цагт
“Богд хан уулын хишиг” Улс, аймаг, цэрэг, сумын цолтой чансаа өндөр хүчит 128 бөхийн барилдаан тус тус болно.
481277037_942431504545906_5955126673754236528_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхийлөгч “Нэр нь үл мэдэгдэх цэргийн дурсгалын хөшөө”-нд цэцэг өргөв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Польш Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.

Ерөнхийлөгч болон дагалдан яваа төлөөлөгчид “Нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөө”-нд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Мөн Ерөнхийлөгч цогцолборын Хүндэт зочны дэвтэрт “Польшийн ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцсэн эрэлхэг цэрэг дайчдын мөнхийн гэгээн дурсгалд гүн хүндэтгэл илэрхийлье. Өнө эртний түүхэн уламжлалт харилцаатай Монгол, Польшийн ард түмний найрамдал нөхөрлөл, найрсаг дотно харилцаа өнө мөнхөд мандан бадрах болтугай” хэмээн бичиж үлдээлээ.

Варшав хотын Маршал Юзеф Пилсүдскийн талбайд байрлах энэ хөшөөг Польшийн эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө амь үрэгдсэн үе үеийн цэрэг, дайчдын дурсгалд зориулан босгосон байна.

Хөшөөнд “Энд эх орныхоо төлөө амиа өргөсөн польш цэрэг нойрсож байна” гэсэн үгийг сийлжээ.

Цогцолборын багануудад харийн түрэмгийлэгчдийн эсрэг польш цэргүүдийн амиа алдаж байсан түүхт газруудын жагсаалт байдаг. Энд байх “Легница 9. IV. 1241” гэсэн тоо нь 1241 оны хавар Бат хааны цэргүүд Легницийн талд Польш, Европын хамтарсан цэргийн хүчийг бут цохисны илэрхийлэл юм.

Цогцолборын гол хэсэгт мөнхийн гал асаж, цэргийн тусгай хорооны цэргүүд хүндэт харуулд зогсдог. Томоохон ой, тэмдэглэлт үйл явдлын үеэр энд цэргийн ёслолын жагсаал болж, төр, засгийн удирдлага нь хүндэтгэл үзүүлдэг.

Мөн гадаадын төрийн тэргүүн болон шинээр томилогдсон Элчин сайд нар цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, А.Дуда нар Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоосноо тунхаглан зарлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Польш Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.

Хоёр орны Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өглөө.

Хэлэлцээ үр дүнтэй, уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач ач холбогдолтой болсон гэдгийг төрийн тэргүүн нар тэмдэглэв.

Төрийн айлчлалаар харилцааны түвшнийг шат ахиулж, “Иж бүрэн түншлэл”-д хүргэсэн нь харилцааны түүхийн нэгэн шинэ хуудсыг нээсэн онцгой үйл явдал гэдгийг онцоллоо.

Хэлэлцээний үеэр өнгөрсөн 75 жилийн ололт амжилтаа дүгнэж, ирэх жилүүдийн харилцаа, хамтын ажиллагааны замын зураглалаа тодорхой болголоо.

Цаашид худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, уул уурхай, геологи, дэд бүтэц, тээвэр ложистик, боловсрол, шинжлэх ухаан, археологи, эрүүл мэнд, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр болов.

Польшийн тал “Шинэ Хархорум” хот, хүнд үйлдвэрлэл, нийтийн тээвэр, цэвэрлэх байгууламж зэрэг томоохон бүтээн байгуулалтад хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв.

 Ялангуяа хүнс, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт польшийн тал дэвшилтэт техник, технологи, инновац нэвтрүүлж, мэргэжилтнүүд бэлтгэн, туршлагаа хуваалцана. Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Польшийн “Ногоон хот” хөтөлбөртэй уялдуулахаар тогтлоо.

“Монгол бол жинхэнэ ардчилсан, бас ирээдүйтэй орон” гэж Ерөнхийлөгч Анджей Дуда онцлон тэмдэглэв.

Албан ёсны хэлэлцээ, харилцан тохиролцсон зүйлс харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана гэдэгт итгэлтэй байгаагаа төрийн тэргүүн нар илэрхийллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр хар морь өдөр

-Аргын тооллын 3 сарын 14. Баасан (Сугар) гараг (2025)
-Билгийн тооллын шинийн 15, хар морь, мэнгэ 4 ногоон, суудал мод, харцага-11 од, үл тохирох барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:07-18:56.​
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс засуулахад өлзийтэй маш сайн. Харин хулгана, бар, туулай, нохой, гахай жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Нохой, морь, хонь, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бүх биед, гэрийн сүлд хатавч, хаалганы хананд орших болой.
-Ноёд хаад, хонь, бич, тахиа жилтний сүлд гараг, бар, туулай жилтний харш гараг.
-Лам болох, гал тахих, мал номхруулж, уналга эдэлгээнд сургах, газар хагалах, тариа ногоо тарих, арилжаа наймаа хийх, эм хүртэх, найруулах, хурим хийх, замд гарах, эрдэм сурах, оёж, хатгах үйл, шинэ хувцас өмсөх, үс засуулах, буян номын үйл, шүтээн босгох, равнайлах, малын үс, ноос хяргах, эд, мал худалдан авах, өгөх, хишиг даллага авах, нууц зөвлөгөөн хийх, бурханд залбирах, нөхрийг эрэх, хаад ноёд, ихэс дээдэст тангараг, амлалт гаргах, хулгай, дээрэм дарах, дайсныг номхтгох, бурхан, тэнгэр тахих, чимэг зүүх, мод тарих, шав тавих, 8 лус тахих, тахил өглөг өгөх, хануур үйлдэх сайн. Бэлбэсний газар очих, эхнэрийн үс хайчлах, нялхасыг гаргах, мод таслах, тангараг тавих, амраг садан бололцох, багш шавь барилдах, шинэ гэр, байшин, асар майхан босгох, бэрийн үйл, нүүдэл хийх, морь худалдах, уралдуулах, мал гаргах, улаан идээ авах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, үхэгсдийн үйл, мал хөнгөлөх, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх муу.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 4 градус хүйтэн

                                 Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

14-ний өдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурах тул үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

                                                 2025 оны 03-р сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэлх

                                                             цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, явган шуурга шуурна. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -11…-16 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Ерөө, Тэрэлж, Халх голын хөндийгөөр -6…-11 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -2…+3 градус дулаан, бусад нутгаар -3…-8 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө -3…-5 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө -3…-5 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө -4…-6 градус хүйтэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Түймэрт өртсөн 10 өрхөд сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы тушаалаар байгуулагдсан ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, хурандаа Ц.Ганзоригоор ахлуулсан Шуурхай ажлын хэсгийн бүрэлдэхүүн Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд ажиллалаа.

Сүхбаатар суманд гарсан хээрийн түймрийн улмаас 3 гэр, 259 адуу, 104 үхэр 14 өвөлжөө, 6  хаваржаа болон нийт  30 айл өрх өртсөн байна.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дудагийн урилгаар 2025 оны 03 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийхээр Варшав хотноо хүрэлцэн ирлээ.

Ерөнхийлөгчийг Варшав хотын “Фредерик Шопен” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Оюундарь, Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Олон улсын бодлогын товчооны дарга Войцех Коларски нар угтаж авлаа.

Энэ удаагийн айлчлал Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд тус улсад 12 жилийн дараа хийж буй айлчлал юм.

Хоёр улсын төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл өгнө. Ерөнхийлөгч мөн Польшийн Парламент, Засгийн тэргүүн нартай уулзана.

Айлчлалаар уламжлалт, найрсаг харилцааны түвшнийг ахиулахын зэрэгцээ эрүүл мэнд, хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, палеонтологи, археологи, хэвлэл мэдээлэл, соёл, кино урлаг зэрэг салбарт хамтран ажиллах тухай 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

Түүнчлэн Варшав хотноо Морин хуур найрал хөгжим тоглолтоо сонирхуулж, хоёр улсын Худалдааны танхим хамтран бизнес форум зохион байгуулна.

Манай улсаас 1999 онд Ерөнхийлөгч Н.Багабанди, 2013 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, польшийн талаас 2008 онд Ерөнхийлөгч Л.Качиньски, 2013 онд Ерөнхийлөгч Б.Коморовски, 2023 онд Ерөнхийлөгч А.Дуда айлчилсан юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павелын урилгаар 2025 оны 03 дугаар сарын 09-12-ны өдрүүдэд Чех Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө.

Төрийн тэргүүн нар ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж, харилцааг нийгэм, эдийн засгийн олон салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, харилцааны бэлгэ тэмдэг болохуйц харилцан ашигтай төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаа нотоллоо.

Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд хийсэн энэ удаагийн айлчлалаар хоёр улс уламжлалт, найрсаг харилцаагаа шат ахиулж, Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэлээ.

Төрийн айлчлалын хүрээнд боловсрол, байгаль орчин, хөдөө аж ахуй, биеийн тамир, спорт, хууль эрх зүй, палеонтологийн салбарт хамтран ажиллах тухай гэрээ, бусад баримт бичигт гарын үсэг зурлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павелыг тааламжтай цагтаа Монгол Улсад төрийн айлчлал хийхийг албан ёсоор урилаа.

Хоёр улс:
  • Уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны түвшнийг шат ахиулж, Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэлээ.
  • Гурван аж ахуйн нэгж 20 гаруй тэрбум төгрөгийн үнэ бүхий хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
    “Хархорум”, “Шинэ Зуунмод” хотын бүтээн байгуулалт, дэд бүтэц, нийтийн тээвэрт хөрөнгө оруулалт татна.
  • Уламжлалт харилцаат салбаруудаас гадна дэвшилтэт техник, технологи, инновац, ноу-хау, тээвэр ложистик зэрэг чиглэлээр хамтарна.
    Чехэд амьдарч байгаа 15 мянга орчим иргэнийхээ эрх ашгийг хамгаалах чиглэлээр илүү нягт хамтарч ажиллана.
  • ”Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн оюутнууд Чехийн их, дээд сургуульд суралцах боломжийг улам нэмнэ.
  • “Алсын хараа-2050”-ыг Чехийн “Стратегийн төлөвлөгөө-2030” хөгжлийн бодлоготой уялдуулна.
  • “Тэрбум мод” хөдөлгөөн болон Европын Холбооны “Ойн түншлэл”-ийн хүрээнд хамтран ажиллана.
  • “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд хүнс, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт дэвшилтэт техник, тоног төхөөрөмж нэвтрүүлнэ.
  • Малын гаралтай түүхий эдийг бүрэн боловсруулж, бүтээгдэхүүнээ Европын зах зээлд гаргана.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр цагаагчин могой өдөр

-Аргын тооллын 3 дугаар сарын 13. Пүрэв (Бархасвадь) гараг (2025)
-Билгийн тооллын шинийн 14, цагаагчин могой, мэнгэ 5 шар, суудал уул, бага морь-10 од, хүчин төгсөх барилдлагатай өдөр. Сарын цээр өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:09-18:54.​
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс бүү засуул сарын цээр өдөр тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Тахиа, могой, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд толгой, эрүү, шанаа, чих, ходоодонд, гэрийн сүлд үүд, хойморт орших болой.
-Бар, туулай жилтний сүлд гараг.
-Үйл бүхнийг хоригловол тус ихтэй, аливаа үйл үйлдвэл үр нь муу болой.
– Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 4 градус хүйтэн

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

13-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурах тул үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

 2025 оны 03-р сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

 Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -10…-15 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор -4…-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +4…+9 градус дулаан, бусад нутгаар -1…-6 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -3…-5 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -2…-4 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -4…-6 градус хүйтэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Чехэд 14 мянга гаруй монгол иргэн амьдарч байна

Бүгд Найрамдах Чех Улсад төрийн айлчлал хийж буй Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Прага хот дахь Элчин сайдын яаманд зочиллоо.

Эх орон, дипломат албаны нэр хүндийг өндөрт өргөж явах, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, хэл, түүх, соёл, зан заншил, уламжлалаа өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, суугаа орон болон бүс нутагт улсаа сурталчлан таниулахын төлөө улам хичээн ажиллахыг Ерөнхийлөгч захилаа.

Мөн гадаад харилцааны салбарт үр бүтээл, идэвх санаачилгатай ажиллаж, гадаад бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамдины Гансүх, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бирваагийн Мандахбилэг нарт Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин цол хүртээлээ.

Чех Улсад манай улсын 14 мянга гаруй иргэн албан ёсны зөвшөөрөлтэй оршин суудаг. Энэ нь тус улс дахь нийт гадаад иргэдийн 1.28 хувь гэсэн үг юм. Иргэдийн 10 мянга гаруй нь 18 болон түүнээс дээш насныхан бөгөөд 97 хувь нь   оёдол, эд анги угсралтын болон махны үйлдвэрт ажилладаг.

Жилд 200 орчим хүүхэд мэндэлдэг, дунд сургуульд 203, бага сургуульд 1,217, цэцэрлэгт 465 хүүхэд сурч, хүмүүжиж байна. 2023-2024 оны хичээлийн жилд 120 гаруй оюутан Чехийн их, дээд сургуульд суралцжээ.

Прага дахь Элчин сайдын яам жилд дунджаар 6,000 орчим иргэнд консулын үйлчилгээ үзүүлдэг юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хээрийн түймрүүдийг бүрэн унтраалаа

Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан суманд энэ сарын 09-нд гарсан хээрийн түймэр, 11-нд бүртгэгдсэн Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрүүдийг бүрэн унтраалаа. Түймэрт өртсөн талбай, хохиролыг тогтоохоор холбогдох мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна.

Хуурайшилт өндөр хаврын энэ өдрүүдэд ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгаа тул иргэд, малчид та бүхэн сонор сэрэмжтэй байж, галын аюулгүй байдлыг сайтар хангахыг уриалж байна.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа