Author Archives: baaska baaska

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол цэргийн өдрийг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудад үр бүтээлтэй ажиллаж, эх орныхоо тусгаар тогтнол, батлан хамгаалах, хилийн халдашгүй дархан байдал, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг сахин хамгаалах үйлсэд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд шагнал, одон, медаль хүртээлээ.

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор:
  • Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Механик инженерийн сургуулийн зөвлөх, Техникийн шинжлэх ухааны доктор, профессор, бэлтгэл хурандаа Шаравын Бямбаа,
Гавьяат багш цолоор:
  • Онцгой байдлын ерөнхий газрын ахмад ажилтан, Монгол Улсын зөвлөх инженер, доктор, профессор, бэлтгэл хурандаа Гэлэгбалсангийн Даваадорж,
Гавьяат хуульч цолоор:
  • Монголын нотариатчдын танхимын гишүүн, нотариатч, ахлах дэслэгч Ламжавын Батцэнд,
Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:
  • Онцгой байдлын ерөнхий газрын Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, академич, хошууч генерал Пүрэвийн Даш,
  • Шүүх шинжилгээний ерөнхий газрын ахмад ажилтан, биологийн шинжээч, дэд хурандаа Төмөр-Очирын Оюунбат,
Гавьяат тээвэрчин цолоор:
  • Зэвсэгт хүчний дугаар ангийн материал бэлтгэх, тээвэрлэх бүлгийн жолооч, сургагч ахлагч Ганбаатарын Бямбадорж,
Сүхбаатарын одонгоор:
  • Батлан хамгаалах яамны дэд сайд асан, хошууч генерал Сүрэнгийн Баасанхүү,
  • Батлан хамгаалах яамны ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Тангадын Намсрай,
  • Төрийн тусгай хамгаалалтын газрын ахмад ажилтан, хурандаа Аварзэдийн Сүхбалт,
Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор:
  • Зэвсэгт хүчний Жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын Цэргийн албаны хэлтсийн дарга, хурандаа Данзан-Очирын Ганболд,
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын Төрийн цэргийн байгууллагын асуудал эрхэлсэн ахлах референт, хурандаа Төрмөнхийн Буянбат,
  • Цагдаагийн ерөнхий газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хурандаа Балжаагийн Намгинжав,
  • Онцгой байдлын ерөнхий газрын Ажиллагааны удирдлагын газрын гамшгаас хамгаалах улсын хариуцсан ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Базарсадын Ганболд,
  • Төрийн тусгай хамгаалалтын газрын хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Жигжидийн Ганболд,
Цэргийн гавьяаны одонгоор:
  • Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Цэргийн агаарын довтолгооноос хамгаалахын дарга, хурандаа Пүрэвийн Мөнх-Эрдэнэ,
  • Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Шуурхай удирдлагын зарлан мэдээллийн төвийн Шуурхай удирдлагын ерөнхий инженер, дэд хурандаа Рэнцэндоржийн Баянжаргал,
  • Цэргийн төв эмнэлгийн Эмчилгээний тасгийн дарга, дэд хурандаа Нямжавын Тосонхүү,
  • Зэвсэгт хүчний Жанжин штабын дугаар ангийн ахмад ажилтан, холбооны инженер, ахлах ахлагч Дармаагийн Батчулуун,
  • Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын гоцлол хөгжимчин, ахлах ахлагч Намжилдоржийн Мөнгөн-Очир,
  • Үндэсний аврах бригадын эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч Эрдэнэчимэгийн Нэргүйбаатар,
Алтан гадас одонгоор:
  • Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Эрчимт уламжлалт эмчилгээний тасгийн ахлах сувилагч Самбуугийн Алтанчимэг,
Цэргийн хүндэт медалиар:
  • Хил хамгаалах ерөнхий газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга, дэд хурандаа Эрдэнээгийн Октябрь,
  • Эрүүгийн цагдаагийн албаны Захиргааны удирдлагын хэлтсийн хүний нөөцийн ажил хариуцсан чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Найдандоржийн Дагийцэрэн,
  • Зэвсэгт хүчний дугаар ангийн Дайчилгаа, хүний нөөцийн албаны дарга, хошууч Баяраагийн Төрбат,
  • Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын замын хөдөлгөөний удирдлагын хэлтсийн замын хөдөлгөөний хяналт зохицуулалтын тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Төвшингийн Мөнх-Эрдэнэ,
  • Төрийн тусгай хамгаалалтын газрын хамгаалалтын ажилтан, ахлах дэслэгч Ганбатын Алтанчимэг,
  • Төрийн тусгай хамгаалалтын газрын Шадар хамгаалалтын тусгай тасгийн ажилтан, дэслэгч Нямаагийн Амгалан нарыг шагналаа.

Мөн цэргийн сургуульд суралцах хугацаандаа сурлага хөдөлмөр, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын ур чадвар, хувь хүний ёс зүй, сахилга бат, бие бялдар, цэргийн албаны төлөвшлөөрөө хамт олноо манлайлсан сонсогч, сурагч нарт Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит “Шилдэг сонсогч”, “Шилдэг сурагч” шагнал хүртээлээ.

ШИЛДЭГ СОНСОГЧ:

  • Үндэсний батлан хамгаалах их сургуулийн Цэргийн нэгдсэн дээд сургуулийн 4 дүгээр дамжааны сонсогч, дэд түрүүч Балжиннямын Лхагвасүрэн,
  • Дотоод хэргийн их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн 541 дүгээр дамжааны сонсогч, дэд түрүүч Баянмөнхийн Өсөхбаяр,
  • Үндэсний тагнуулын академийн Аюулгүй байдал судлалын 4 дүгээр ангийн сонсогч, түрүүч Жавхлангийн Анунгоо,

ШИЛДЭГ СУРАГЧ:

  • Үндэсний батлан хамгаалах их сургуулийн Тэмүүжин өрлөг бүрэн дунд сургуулийн 11б ангийн сурагч Сарантуяагийн Батзориг

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд шагнал, одон, медаль хүртсэн эрхмүүд, шилдэг сонсогч, сурагч нарт болон тэдний гэр бүл, хамт олонд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр улаагчин гахай өдөр

-Аргын тооллын 3 дугаар сарын 19. Лхагва (Буд) гараг (2025)
-Билгийн тооллын 20, улаагчин гахай, мэнгэ 8 цагаан, суудал огторгуй, эрхтний тэргүүн-15 од, үхэхийн барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:57-19:03.​
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс бүү засуул өлсөж ундаасах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Туулай, хонь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, морь жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд дал, мөр, хүйс, дотор шагайнд, гэрийн сүлд туурга, хананд орших болой.
-Ялгуусны, гахай, хулгана жилтний сүлд гараг, могой, морь жилтний харш гараг.
-Эд юм бүтээх, буян хишгийн даллага авах, бичиг зурхай зурах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, малын үс, ноос хяргах, мал хөнгөлөх, тариа ногоо тарих, эд мал худалдан авах, өгөх, сүмийн тахил тахилга засах, өөрийн амьдралд тустай ажил хийх, номын хурим, гөлөг тэжээх, гүрэм хийлгэх, их хүнтэй уулзах, залбирал үйлдэх, сан тавих, сахиус тахих, сахиусанд өглөг өгөх сайн. Үс засуулах, хиншүү, бузар, бэлбэсний үйл, өвчин эмнэх, сүм дуган, балгадын суурь тавих, гэр бүрэх, нүүдэл хийх, арилжаа наймаа хийх, нохой авах, бэрийн үйл, газар малтах, мод таслах, худаг шуудуу малтах, үхэгсдийн үйл, замд гарах, лам болох, хөрөнгө исгэх, үр цацах, мал гаргах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 9 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, цас эрчимтэй хайлах тул болзошгүй шар усны үерийн эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

 2025 оны 03-р сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэлх

         цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -7…-12 градус, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчмоор 0…-5 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 0…+5 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +11…+16 градус, бусад нутгаар +6…+11 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. +8…+10 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +9…+11 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. +7…+9 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Энэ сарын 19-нд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөг болно

НЗДТГ, Монголын Хуульчдын холбоотой хамтран “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” зорилгоор сар бүрийн 3 дахь долоо хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг. Энэ сарын өдөрлөг ирэх лхагва гарагт буюу гуравдугаар сарын 19-нд нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүд болох “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл” экспо, “Сэлбэ”, “Баянхошуу”, Хорооллын эцсийн “E-март”, Яармаг-Нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор барилга Б блок салбаруудад болно. Мөн 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар иргэдэд хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөөг үнэ төлбөргүй өгөх юм.

Иргэн та гуравдугаар сарын 19-нд 09:00-16:00 цагийн хооронд нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдэд очиж болон дээрх дугаарын утсаар холбогдож, иргэний, захиргааны, эрүүгийн, гэр бүлийн, гэрээний эрх зүй зэрэг өөрт тулгарч буй хууль, эрх зүйн асуудлаар үнэ төлбөргүй зөвлөгөө, туслалцаа авах боломжтой.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтийн хүрээнд 1252 нэгж талбарыг цэвэрлэж, ариутгалаа

Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 158 га талбайд хэрэгжүүлж буй. Уг төслийн хүрээнд Сэлбэ дэд төвд нийт 10063 айлын 113 блок орон сууц барихаас 4362 айлын орон сууц барих барилгын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах хоёр багц тендерийг энэ сарын 7-нд зарласан.

Өнөөдрийн байдлаар чөлөөлөлтийн явц 80 гаруй хувьтай үргэлжилж байна. Тодруулбал, 1690 айлтай нөхөн олговрын гэрээ байгуулснаас 1664 айлын нөхөн олговрыг олгоод байгаа юм. Мөн 1252 нэгж талбарыг цэвэрлэж, ариутгасан. Түүнчлэн барилга угсралтын ажлыг эхлэхээс өмнө хөрсний ус зайлуулах зураг төслийг хийж, цахилгаан дамжуулах агаарын шугам буулгах, трасс шилжүүлэх бэлтгэл ажлыг зохион байгуулж байна.

Дашрамд, Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хүрээнд  гурван блок сургууль, таван блок цэцэрлэг, 100 ортой эмнэлэг, 47.530 ам метр талбайд авто зогсоол, 152.650 ам метр талбайд худалдаа, үзвэр үйлчилгээ, оффисын зориулалттай барилга, спорт цогцолбор, ногоон байгууламж, авто болон дугуйн зам болон явган хүний замыг цогцоор нь шийдэх юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад айлчилна

Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан Британийн Парламентын Нийтийн танхимын дарга, Эрхэмсэг ноён Линдзи Хойлын урилгаар 2025 оны 03 дугаар сарын 18-23-ны өдрүүдэд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад албан ёсны айлчлал хийнэ.

    Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс нь манай улсын гуравдагч хөрш, Европ дахь чухал түнш бөгөөд монголын талаас парламентын даргын түвшинд анх удаа хэрэгжүүлж буй албан ёсны айлчлал юм.

 Айлчлал нь Монгол Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, өндөр түвшний яриа хэлэлцээний давтамжийг нэмэгдүүлэх, хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чиглэж байна. Улмаар эдийн засаг, эрчим хүч, боловсрол зэрэг салбаруудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хууль, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх зорилготой хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол, Польш иргэдэд төрийн дээд шагнал, одон хүртээлээ

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улсын харилцаа, хамтын ажиллагаа, эрүүл мэндийн салбарт  үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гаргасан эрхмүүдэд  төрийн дээд шагнал, одон, медаль хүртээлээ.

Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор:
  • Польш улсад “Оточ Манал” компанийн захирал, Уламжлалт анагаах ухааны клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч Дашдаваагийн Чулуунцэцэг,
Хүний гавьяат эмч цолоор:
  • Анагаах ухааны доктор, Мэдрэл болон уламжлалт анагаах ухааны тэргүүлэх зэргийн эмч Батын Оч,
Сүхбаатарын одонгоор
  • Польш Улсад “Жамуха” ХХК-ийн ерөнхий захирал, клиникийн профессор, Мэдрэл, уламжлалт анагаах ухааны тэргүүлэх зэргийн эмч Норовдондогийн Жамсранжав,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор
  • Варшавын их сургуулийн Монгол, төвөд хэлний багш Рагчаагийн Бямбаа,
  • “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ-ын тэргүүн, хүний их эмч Сүхээгийн Цэрэндэмбэрэл,
Алтан гадас одонгоор:
  • Бүгд Найрамдах Польш Улсын нэрт монголч эрдэмтэн Ежи Тулисов,
  • Польшийн соёлын антропологич, угсаатны судлаач, профессор Ежи Вашилевски,
  • “Монгол аялгуу” хамтлагийн даралтат хөгжимчин Батсүхийн Сүрэнжав,
  • “Монгол аялгуу” хамтлагийн ёочин хөгжимчин Лагсамын Эрдэнэчимэг,
  • “Монгол аялгуу” хамтлагийн морин хуурч Балдоржийн Нарантуяа,
  • Польш дахь монголчуудын холбооны тэргүүн, уламжлалт анагаах ухааны эмч Очирсүхийн Лхагва,
  • “Бат Мон” фермийн дотрын эмч, Дорно дахины уламжлалт анагаах ухааны мэргэжилтэн, зүүний эмч Тогтохсүрэнгийн Оюунцэцэг,
  • Польш Улсын Чиэхочинек рашаан сувиллын төвийн Нөхөн сэргээх, физик эмчилгээний эмч Цэен-Ойдовын Батбаяр,
  • “Монгол эмнэлэг” зүү эмчилгээ, бариа заслын төвийн захирал, хүний их эмч Содномгомбын Алимаа,
  • Польш дахь монголчуудын холбооны гүйцэтгэх захирал, уламжлалт анагаах ухааны эмч Довчингийн Энхжаргал,
  • Польш Улсад “Тэмүүжин” уламжлалт анагаах ухааны эмнэлэгийн үүсгэн байгуулагч Хунжавын Цэнжав,
  • Польш Улсад “Ундрам” фермийн эмч, уламжлалт анагаах ухааны клиникийн профессор Дагвын Тунгалаг,
  • Хүний их эмч, клиникийн профессор Цэен-Ойдовын Одгэрэл,
  • Хүний их эмч, клиникийн профессор Бямбасүрэнгийн Сайнжаргал,
  • “Монгол аялгуу” хамтлагийн хуучир, морин хуурч Даваасамбуугийн Цэцгээ,
  • “Монгол аялгуу” хамтлагийн бүжигчин Номиндалайн Нарантуяа,
  • “Монгол аялгуу” хамтлагийн ятга хөгжимчин Хандсүрэнгийн Энхбилэг,
Найрамдал медалиар:
  • Польшийн угсаатны зүйн судлаач, профессор Лех Мрүз,
  • Палеонтологич, байгалийн ухааны доктор, биологийн шинжлэх ухааны профессор Магдалэна Борсук-Бялыницка,
  • Легницке поле гминий дарга, “Легницке Поле 1241” төслийг хөгжүүлэх стратегийн санаачлагч Рафал Плежиа,
  • Польш дахь Татаарын гэр нийгэмлэгийн тэргүүн Женетта Богданович,
  • Крушынианы гмины дарга Бронислав Талковски,
  • Варшавын их сургуулийн Дорно дахины судлалын факультетийн Туркологи ба Төв Азийн тэнхимийн профессор Магдалена Шпиндлер,
  • Польш-Монголын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Мачей Дворак,
  • “Хорус-Энергия” компанийн ерөнхийлөгч Ян Коблак,
  • Варшавт төвтэй Европын бизнесийн клубын польш нийгэмлэгийн үүсгэн байгуулагч Януш Чешлак,
  • Вроцлав хотын Дүрслэх урлагийн академийн профессор Ян Кукула нарыг шагналаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд шагнал, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.

Ерөнхийлөгч  У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Польш Улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд “Чингис хаан” одонт, Монгол Улсын Соёлын элч Морин хуурын найрал хөгжим Варшав хотноо “Монголын сайхан орон” тоглолтоо толилууллаа.

Тоглолтыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч А.Дуда нар үзэж сонирхлоо.

Морин хуурын найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ монгол үндэстний соёл, урлагийн оргил  бүтээлүүдийг тус улсад амьдарч буй монголчуудад болон Польшийн төр, засгийн хүндэт зочид, нийгэм, соёлын зүтгэлтнүүд, иргэдэд өргөн барилаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр хөхөгчин тахиа өдөр

-Аргын тооллын 3 дугаар сарын 17. Даваа (Сумьяа) гараг (2025)
-Билгийн тооллын 18, хөхөгчин тахиа, мэнгэ 1 цагаан, суудал шороо, салхины эх-14 од, үл зохилдох барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:01-19:00.​
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул эд, малын гарлагатай тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үхэр, могой, тахиа, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд алга, бөгс, хасанд, гэрийн сүлд өрх, цонхонд орших болой.
-Нохой жилтний сүлд гараг.
-Хишиг даллага авах, бурхан сахиус, лус, гал, тэнгэр тахих, буяны үйл, багш шавь болох, эм найруулах, хөрөнгө исгэх, архи нэрэх, сүм хийд босгох, бэрийн үйл, мал номхруулж, уналга эдэлгээнд сургах, малын үс, ноос хяргах, газар хагалах, тариа ногоо тарих, сан тавих, хот байгуулах, хөрөнгө оруулах, мэргэ төлгө тавих, арилжаа наймаа хийх, андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах, зүүн тийш явах сайн. Нялхасыг хөлд оруулах, гадагш явуулах, суурь тавих, угаалга хийх, залбирах, өс дарах, үзмэр үзэх, мал агтлах, мал гаргах, нууц зөвлөгөөн, хурим хийх, гуйлга гуйх, үс засуулах, эд, мал худалдан авах, эхэлж ном сонсох, нүүдэл хийх, замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, шарил шатаах, өмнө зүгт явах муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 4 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарах тул болзошгүй шар усны үерээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

 2025 оны 03-р сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Нутгийн баруун хагаст баруун өмнөөс секундэд 4-9 метр, нутгийн зүүн хагаст баруун хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -10…-15 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Халх голын хөндийгөөр -3…-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэлээр +5…+10 градус, бусад нутгаар 0…+5 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. +3…+5 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр. +3…+5 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. +1…+3 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгчид Польшийн Сенатын дарга бараалхлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Польш Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.

Ерөнхийлөгчид тус улсын Сенатын дарга Малгожата Кидава-Блоньска бараалхлаа.

Талууд хоёр орны харилцааг өргөжүүлэхэд хууль тогтоох байгууллага, парламент хоорондын хамтын ажиллагааг чухал үүрэгтэй гэдэгт санал нэгдлээ.

Мөн хүний эрх, эрх чөлөө, тэгш эрхийг хангах, ялангуяа эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, олон улсын түвшинд хамтарч ажиллах эрмэлзлээ нотоллоо.

Төрийн айлчлалын үеэр боловсрол, шинжлэх ухаан, геологи, палеонтологи, соёл, кино урлаг, хэвлэл мэдээлэл зэрэг салбарт хамтран ажиллах 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурсан нь харилцаа бүх талаар гүнзгийрэн бэхжиж байгаагийн тод илэрхийлэл гэдгийг онцоллоо.

Польшийн парламентын Сенат нь 100 гишүүнтэй бөгөөд гишүүд нь мажоритар тогтолцоогоор дөрвөн жилийн хугацаагаар сонгогддог.

Сенат нь Сеймээс баталсан хуулийг хянан шалгаж, хүлээн авах, өөрчлөлт оруулах эсвэл буцаах тогтоол гаргах зэргээр хууль тогтоох үйл ажиллагаанд оролцдог. Гэхдээ гүйцэтгэх засаглалын хяналтын үүрэг гүйцэтгэдэггүй юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Суррон, скүүтер, мопедоос унах буюу онхолдож гэмтэх тохиолдол өндөр хувьтай байна

2022-2024 онд буюу сүүлийн гурван жилийн байдлаар, Монгол Улсын хэмжээнд цахилгаан дугуй буюу суррон, скүүтер, мопедоос үүдэлтэй нийт 887 осол гэмтлийн тохиолдол бүртгэгджээ.
Харин 2024 онд улсын хэмжээнд суррон, скүүтер, мопедоос үүдэлтэй осол гэмтлийн 532 тохиолдол бүртгэгдэж, тухайн шалтгааны улмаас 3 хүн амь насаа алдсан байна.
Нийт тохиолдлын 93.0 хувь буюу 495 нь нийслэлд бүртгэгдсэн бол, 91.2 хувь буюу 485 нь ГССҮТ-өөс тусламж үйлчилгээ авчээ.
▪️ Мопед, суррон, скүүтерээс унах буюу онхолдож гэмтэж, бэртсэн тохиолдол 72.0%,
▪️ Мопед, суррон, скүүтертэй зорчигч автомашинд мөргүүлсэн тохиолдол 17.5%,
▪️ Явган зорчигч мопед, суррон, скүүтерт мөргүүлсэн тохиолдол 9.0%,
▪️ Мопед, суррон, скүүтертэй зорчигчид хоорондоо мөргөлдсөн тохиолдол 1.5% бүртгэгджээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 17-нд нээнэ

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд хаврын ээлжит чуулганыг гуравдугаар сарын 15-ны өдөр нээх, чуулганы нээлтийн өдөр амралт, баяр ёслолын өдөртэй давхацвал дараагийн ажлын өдөр нээхээр заасан. Энэ оны гуравдугаар сарын 15 бямба гарагт таарч байгаа тул Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы нээлт гуравдугаар сарын 17-ны даваа гарагт болно.

Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг хуульд заасны дагуу өмнөх ээлжит чуулганаар баталсан бөгөөд уг жагсаалтад батлах хугацааг нь хуульд тусгайлан заасан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн болон “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай”, “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай”, “Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичиг батлах тухай”, “Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай”, “Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг тусгаад байгаа юм. Харин Улсын Их Хуралд хууль санаачлагчдаас өргөн мэдүүлсэн хуулийн болон Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх, эсэхийг тухай бүр шийдвэрлэж ажиллана.

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч тааллаараа, Ерөнхий сайд болон Үндсэн хуулийн цэц, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд, Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагуудын дарга нар, Монгол Улсад суугаа гадаад улс орны Элчин сайдууд, Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын тэргүүнүүд урилгаар оролцоно гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Зам тээврийн ослын улмаас 4 иргэн амь насаа алдаж, 2 тээврийн хэрэгсэл шатжээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 03 дугаар сарын 12-аас 03 дугаар сарын 13-ны шилжих шөнө 02 цагийн орчим “Булган аймаг Рашаант сумын 1-р багийн нутагт байрлах Хаан буузнаас Өвөрхангай аймаг чиглэлд 3 км орчим зайд автомашинууд мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Урьдчилсан байдлаар Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн чиглэлд тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б болон Архангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Т нар Улаанбаатар-Өвөрхангай чиглэлийн улсын чанартай А0301 автозамын 270 дахь км авто замд мөргөлдөж, зам тээврийн ослын улмаас улмаас 1 жолооч, 3 зорчигчийн амь нас хохирч, 2 тээврийн хэрэгсэл шатсан харамсалтай нөхцөл байдал тогтоогдож, шалгалтын ажиллагааг Булган аймгийн цагдаагийн газар явуулж байна.

Иймд Жолооч ТА орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцох, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлаа хангах, орон нутгийн замд шөнө, оройн цагаар зорчихдоо гэрлээ шилжүүлж хэвших зэрэг замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, хариуцлагатай байхыг анхааруулж байна.
Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэж тээврийн хэрэгслийн байрлан явах зохицуулалтыг тусгасан байдаг.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа