Author Archives: baaska baaska
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Улаанбаатарт өдөртөө 7 градус хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
24-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж,
зөөлөн цасан шуурга шуурна.
2025 оны 02 дугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно, бусад нутгаар цас орохгүй. Салхи төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -17…-22 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор -11…-16 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -7…-12 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газраар +3…-2 градус, бусад нутгаар -3…-8 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр. -6…-8 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. -0…-2 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр. -6…-8 градус хүйтэн байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
“Амар байна уу 2025” өргөтгөсөн худалдаанд нийслэл болон 21 аймгийн 1000 гаруй ЖДҮ эрхлэгч оролцож байна
Эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих, тэдэнд хамтран ажиллах нөхцөл бүрдүүлэх зорилгоор нийслэлээс “Амар байна уу” өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Тус үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 27-ны өдөр хүртэл өдөр бүр “Их наяд” худалдааны төвийн 5-6 давхар, “Соёолж молл” худалдааны төвийн хоёрдугаар давхарт 09:00-20:00 цагийн хооронд үргэлжилнэ. Нийслэлийн зүгээс ЖДҮҮ эрхлэгчдээс түрээсийн төлбөр авалгүй, урсгал зардлыг хариуцаж байгаа юм.
Монголчууд сар шинийн хэрэгцээндээ зориулан 1.3 их наяд төгрөг зарцуулдаг гэсэн судалгаа бий. Үүний 70 гаруй хувийг нь импортын бүтээгдэхүүн худалдан авч гадагш нь урсгадаг байна. Тус өргөтгөсөн худалдааг зохион байгуулснаар дээрх мөнгийг эх орондоо үлдээх боломжтой болж буй.


















Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Өвлийн явган алхалтын фестивальд дэлхийн 5 орны алхагчид оролцлоо
Эрүүл хүн байхын үндэс нь хөдөлгөөн юм. Хөдөлгөөний хаан бол АЛХАЛТ. 2025 оны 2 сарын 14-16-ны өдрүүдэд Монголын Явган Алхалтын Холбоо, Нийслэлийн Аялал Жуулчлалын газар хамтран “Өвлийн явган алхалтын фестиваль” арга хэмжээг хоёрдахь жилдээ амжилттай зохион байгуулжээ.
Энэ жил БНСУ-ын явган алхалтын холбооны ерөнхийлөгч Кан Ок Ли, тус холбооны дэд ерөнхийлөгч Кан Сэ Зо, Чой Ин Хо нар, мөн Жэжү оллэ байгууллагын захирал Юн И Ли, БНСУ дахь Монголын явган алхалтын холбооны Элчин сайд өргөмжлөлт, хатагтай Юн Жү Ли, БНХАУ-ын ӨМӨЗО алхалтын холбооны удирдлагын багийн гишүүн Динг Гензуй, Бао Гинзен, Япон улсын Мияаги хотын аялал жуулчлалын газрын дарга Аяака Огата, ОХУ-ын оролцогчид болох Баскаков Александр, Иванов Анатоли зэрэг гадаад орны алхагчид зорин ирж оролцов.
Мөн Дорнод, Өмнөговь, Дорноговь, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв зэрэг аймгуудын алхалтын холбоод, клубүүд идэвхтэй оролцжээ.
Тус фестивалийн хүрээнд 2025 оны 2-р сарын 14-ний өдөр аймаг, дүүргүүдийн төлөөлөл болсон 100 орчим алхагчдад зориулан Монголын явган алхалтын холбоо, Солонгосын явган алхалтын холбоо, Хавдар судлалын үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран явган алхалтын ахисан түвшний мэдлэг олгох бүтэн өдрийн сургалтын зохион байгуулав.
Уг сургалтын үндсэн сургагч багшаар Солонгос улсын явган алхалтын холбооны ерөнхийлөгч, алхалтыг 40 гаруй жил шинжлэх ухааны үндэслэлтэй судалсан, “Таны 2 хөл бол эмч юм” бестселлер номын зохиогч, Доктор Кан Ок Ли ажилласан бөгөөд Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү, Монголын явган алхалтын холбооны тэргүүн Б.Болор-Эрдэнэ нар оролцогч нарт хандаж илтгэл үгийг тавьжээ.
Энэ удаагийн сургалтаар эмгүйгээр эрүүлжих боломж, ямар өвчтэй хүн хэзээ, хэрхэн, хэдий хугацаанд алхах нь тохиромжтой вэ? зэрэг амьдралынхаа туршид эрүүл амьдралын зөв дадлыг бүтээх, эрүүл сэтгэлзүйг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой үнэ цэнэтэй сургалт боллоо. Алдарт сургагч багшийн орчуулгыг МЯАХ-ны “Тугтан” гишүүн Э.Ичинхорлоо чадварлаг, сэтгэлд хоногшин үлдтэл өндөр түвшинд орчуулсанд оролцогчид сэтгэл дүүрэн байлаа.
2025 оны 2-р сарын 15-ны өглөөний 08:30 цагт Д.Сүхбаатарын талбайд нийт оролцогчид цуглаж Олон Улсын хүүхдийн Найрамдал төвийг зорин хөдөлцгөөлөө. Оролцогчид урьдчилан хуваарилсны дагуу том оврын 7 автобус, 4 альфард автобус, 7 суудлын машинтай цуваа хөдөлснөөр алхалтын эхний өдөр эхлэв.
“Найрамдал” зусланд өвлийн алхалтын фестивалийн нээлт нижигнэсэн бөмбөрийн нүргээнээр эхэлж зарим салбар холбоодын “Туг хадгалагч”-дыг томилон алдаршуулж, тугийг албан ёсоор гардуулан өглөө. Мөн дуу хуураар бялхан, ёслолын буудлагаар алхагчид гараанаас “Check card” дээр “Start” тамгаа даруулан “Жавхлант толгой”-н чиглэлд алхалтаа эхлүүлэн гараанаас гарцгаалаа. Нээлтэд Солонгос, Япон, Орос, Өвөр Монголын өөртөө засах орны төлөөлөл болон МЯАХ-ны тэргүүн Б.Болор-Эрдэнэ фестивалд оролцогчдод баяр хүргэж үг хэлэв.
Жил бүр хүрээгээ тэлэн, эрүүл мэнд, байгаль орчин, нөхөрлөлийн томоохон талбар болж өргөжих болно гэдгийг онцлон тэмдэглэв. Энэ өдөр амжилттай 10 км замаа туулсан алхагчид баяр хөөр дүүрэн “finish” тамгаа даруулаад, “Найрамдал” зусланд амттай үдийн хоолоо баяр хөөр дүүрэн, дурсамж яриа дэлгэн, хөгжилтэй адал явдлаа ярилцан идэцгээлээ.
Энэ өдрийн онцлох үйл явдлын нэг нь цасны сумо тэмцээн байлаа. Баг бүрээс эрэгтэй 1, эмэгтэй 1 тамирчид оролцож эр бяр, хүч чадлаа уралдуулан алхагчдыг баясгасан сайхан арга хэмжээ болж, эрэгтэй алхагчдаас:
Тэргүүн байранд Багахангай дүүргийн явган алхалтын холбооны алхагч Ш.Амаржаргал, Дэд байранд U-97 клубийн алхагч Ж.Батбаяр, гуравдугаар байранд Дархан-Уул явган алхалтын холбооны алхагч Ж.Болдтамир, эмэгтэй алхагчдаас: Тэргүүн байранд Орхон явган алхалтын холбооны алхагч П.Уранчимэг,
дэд байранд Хурах-88 клубийн алхагч Ш.Мөнхжаргал, гуравдугаар байранд Дорноговь аймгийн явган алхалтын холбооны тэргүүн Г.Цэцгээ нар шалгарцгаав.
Эхний өдрийн хаалтын арга хэмжээ Найрамдал зуслангийн “Хараацай” театрт болж, Цагаан лавай чуулгын бүжигчдийн тоглолт, шагнал урамшуул олгож өдрийн алхалтын хаалтыг хийв.
2025 оны 2-р сарын 16-нд өвлийн алхалтын фестивалийн хоёрдахь өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 10:30 цагт бөмбөрийн тоглолтоор эхэлж, МЯАХ -ны ахмад алхагч Ч.Уран, Ц.Жаргалсайхан нарын тэргүүтэй шилдэг алхагчид ёслолын буудлага буудаж, бие халаалтын дасгал хийгээд эхний өдрийн адил “Check card” дээр “Start” тамгаа даруулан гараанаас гарч цэцэрлэгт хүрээлэнгээ нар зөв тойрон, хүний гараар урласан гайхалтай бүтээлүүд мөсөн хотхоноор дайрч, нийт 15 км алхаад Туул гол дээр бариандаа баяр хөөр дүүрэн ирж хаалтаа хийлээ.
Энэ өдөр “Мөсний шагай”, “Олс таталт”-ын тэмцээн зохион байгуулагдаж алхагчдыг хөгжөөлөө.
Мөсний шагайн тэмцээнд эрэгтэй тамирчдаас: 1-р байр Ү.Амаржаргал (Цаст оргил клуб), 2-р байр Ц.Ганбаатар (Баянзүрх дүүргийн явган алхалтын холбоо), 3-р байр А.Бакыт (Баян-Өлгийн аймгийн явган алхалтын холбоо) нар шалгарсан бол, эмэгтэй тамирчдаас: 1-р байр Б.Ундармаа (Багахангай дүүргийн явган алхалтын холбоо), 2-р байр У.Уянга (Цаст оргил клуб), 3-р байр Л.Цэрэнлхам (Хурах-88 клуб) нар шалгарчээ.
Харин олс таталтад багийн дүнгээр 1-р байр А.Болдсүх, Д.Батхуяг ахлагчтай 7-р автобусны баг, 2-р байр Багахангай дүүргийн явган алхалтын холбооны баг бүхий 5-р автобусны баг, 3-р байр Хурах-88 клубийн багийн тамирчид шалгарч гарын бэлэг гардан авлаа.
Өвлийн фестивалийн хаалтын арга хэмжээнд НАЖГ-ын дарга Д.Батсүх ирж оролцогчдод баяр хүргэж үг хэллээ. Уг арга хэмжээний үеэр “Цаст оргил” клуб албан ёсоор МЯАХ-ны гишүүн байгууллага болж гэрчилгээ, туг, тамга тэмдгээ гардан авлаа. Фестивалийн хаалтын арга хэмжээнд Д.Мөнхтуяа, Ч.Түвшинтөгс нарт БТС-ын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойм медаль, Ш.Амаржаргалд Багахангай дүүргийн засаг даргын тамгийн газрын “Жуух бичиг” тус тус гардуулав.
Мөн МЯАХ-ны идэвхтэй шилдэг алхагчдаа “ТУГТАН” гишүүний шагналаар шагнасан бөгөөд Энхмэнд клубийн тэргүүн Х.Гандэлгэр, Зөв хандлага-Эрхэм андууд ТББ-ын тэргүүн Ж.Цэрэнчимэд, Цаст оргил клубийн тэргүүн Л.Мишигжав, Орхон аймгийн явган алхалтын холбооны гишүүд Д.Чимгээ, С.Одончимэг, Хурах -88 клубийн гишүүн Б.Төгсжаргал, Ц.Баяр, Баянзүрх дүүргийн явган алхалтын холбооны гишүүн Б.Баяржавхлан, Налайх дүүргийн явган алхалтын холбооны гишүүн Г.Баасанжав мөн бяцхан алхагч Ч.Ивээл нар тугаа гардан авч, “ТУГТАН” гишүүнээр өргөмжлөгдөж холбооны тугийг үүрд хадгалан, явсан газраа мандуулах эрхтэй боллоо. Олон шинэ алхагчид алхагчийн поспортоо гардан авлаа.
Нийслэл хот орчимд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого, үйл ажиллагаа улам бүр хүрээгээ тэлж энэ жил хоёрдахь удаагаа өргөн хүрээтэй томоохон арга хэмжээ боллоо.
Улаанбаатар 2025 өвлийн фестивалийг зохион байгуулахад Зэвсэгт хүчний жанжин штаб, Монгол оллэ байгууллага, Найрамдал зуслан, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, TrexPro брэнд, Doogee брэнд, Aramt брэндүүд хамтран ажиллажээ.
Өвлийн явган алхалтын фестиваль жил бүр уламжлал болон зохион байгуулагдах бөгөөд хүүхэд багачууд, ахмад настан хэн бүхний оролцож, хамтдаа алхдаг томоохон арга хэмжээ болж хүрээгээ тэлсээр байх болно.
Эх сурвалж: Mongolian Walking Association – Монголын Явган Алхалтын Холбоо
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Покер тоглоод их хэмжээний мөнгөө алдчихлаа” гэх дуудлага иржээ
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Улсын хэмжээнд хамгийн өндөр настан 108 настай иргэн байна
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНХАУ-д айлчилна
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжи-гийн урилгаар 2025 оны 02 дугаар сарын 24-27-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсад албан ёсны айлчлал хийнэ. Энэхүү айлчлал нь Монголын талаас парламентын даргын түвшинд 11 жилийн дараа хэрэгжүүлж буй албан ёсны айлчлал юм.
Айлчлалын зорилго нь Монгол Улс, БНХАУ хоорондын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, талуудын харилцан ойлголцол, улс төрийн итгэлцлийг бэхжүүлэх, хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд оршино гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Өнөөдөр хар нохой өдөр
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Улаанбаатарт өдөртөө 9 градус хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
2025 оны 02 дугаар сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Баруун болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Их нууруудын хотгороор ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -18…-23 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -12…-17 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +2…-3 градус, Хангайн нурууны өвөр бэл, цас багатай газраар -3…-8 градус, бусад нутгаар -7…-12 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өдөртөө -8…-10 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө -7…-9 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө -10…-12 градус хүйтэн байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
“Цагаан алт” хөдөлгөөн мал аж ахуйн хөнгөн аж үйлдвэрлэлийн салбарт сүүлийн 30 гаруй жилд байгаагүй дэмжлэг үзүүлнэ
“Цагаан алт” үндэсний хөдөлгөөн-Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд эхэллээ.
Уулзалт нь Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлж, төр, хувийн хэвшлийн хүлээх үүрэг, хариуцлага, ажлын уялдаа, холбоог сайжруулах зорилготой юм.
Уулзалтаар үндэсний хөдөлгөөний санхүүжилт, хөнгөлөлттэй зээл, ноос, ноолуур, арьс, ширний салбарын хөгжил, ирээдүйн чиг хандлага, тулгамдаж буй асуудал зэргийн талаар хэлэлцэнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зөвлөлдөх уулзалтыг нээж хэлсэн үгнээс товчлон хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ:
Эрхэм хүндэт үйлдвэрлэгч, баялаг бүтээгч, төрийн албан хаагчид аа,
Эрхэм нөхөд өө.
“Цагаан алт” болсон мал аж ахуй гаралтай түүхий эдийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид, тэдгээрийг дэмжин ажиллаж буй банк, санхүүгийн салбар болон төрийн байгууллагуудын төлөөлөл Та бүхэнд энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.
Аливаа улс орны хөгжил дэвшил, үндэсний аюулгүй байдал, ард түмний ахуй амьдралд малын ашиг шим, малын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл чухал үүрэг гүйцэтгэж ирсэн.
Ялангуяа, олон мянган жилийн туршид монголчууд бид буянт мал сүргийнхээ ашиг шим, түүхий эдийг боловсруулж, ард иргэдийнхээ аж амьдралыг тэтгэж ирсэн баялаг түүхтэй ард түмэн.
Тухайлбал, өнгөрсөн зууны 1960-1990 онд малын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж, түүхий эдийн боловсруулалт, үр ашиг, чанар сайжирч, мэргэжлийн боловсон хүчнээ эх орондоо бүрэн бэлтгэж байсан.
Үр дүнд нь 1980-аад оны сүүл гэхэд мал аж ахуйн салбарын хөнгөн үйлдвэрлэл нийт аж үйлдвэрийн салбарын 50 гаруй хувийг дангаараа бүрдүүлж, 40 орчим мянган хүнийг ажлын байраар хангадаг эдийн засгийн тэргүүлэх салбар байлаа.
Харин 1990-ээд оны нийгэм, эдийн засгийн шилжилтийн хүнд цаг үед аж үйлдвэрийн салбар, тэр дундаа мал аж ахуйн үйлдвэрлэлийн салбар ихээхэн бэрхшээл, сорилттой тулгарсан.
Гэхдээ 2000 оноос хойш ноос, ноолуур, арьс, шир, оёдол, тавилга, хэвлэл зэрэг цөөнгүй салбарт тодорхой сэргэлт ажиглагдсан.
Сүүлийн 30 гаруй жил мал аж ахуйн үйлдвэрлэл жилээс жилд нэмэгдэж байгаа ч ноос, ноолуур, арьс, шир зэрэг “Цагаан алт”-аа бүрэн дүүрэн боловсруулж чадахгүй байна.
Ноос, ноолуур, арьс, ширэн бүтээгдэхүүний экспорт гэхэд л 2024 оны байдлаар нийт экспортын гурав хүрэхгүй хувийг бүрдүүлж байна.
Бид жилдээ ноос, ноолууран хувцас, арьс, шир, гутал, савхин эдлэл зэрэг бараа бүтээгдэхүүнийг 190 орчим сая ам.доллараар гадаадаас худалдан авч байгаа.
Энэ бол чаддаг байсан зүйлээ чадахгүй болсны тод илрэл юм. Үүнд л бид анхаарлаа хандуулж, алдаагаа засах учиртай. Чаддаг байсан зүйлээ сэргээн хөгжүүлэхийн төлөө Та бид хамтран ажиллах ёстой.
Түүнчлэн цар тахал, тээвэр ложистикийн хүндрэл, дайн тулаан, бараа бүтээгдэхүүний хомсдол, үнийн өсөлт зэрэг олон асуудал улс орон бүрийг дотоодын үйлдвэрлэлдээ онцгой анхаарахыг сануулсаар байна.
Тийм ч учраас хөнгөн аж үйлдвэрлэлийг хөгжлийг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” зэрэг үндэсний хөдөлгөөн санаачлан, орон даяар өрнүүлж байгаа билээ.
“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш 2.5 жил өнгөрч байгаа бөгөөд энэ хугацаанд 220 тэрбум төгрөгийн импортын тоног төхөөрөмжид гаалийн татварын хөнгөлөлт үзүүлж, 1.3 орчим их наяд төгрөгийн бага хүүтэй, урт хугацаатай зээлийг хүнсний салбарын иргэд, хоршоо, аж ахуйн нэгж, баялаг бүтээгчдэд олгожээ.
Энэ бол хүнс, хөдөө аж ахуйн салбарт сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд хийгдээгүй төсөв, санхүүгийн бодит дэмжлэг юм.
Үр дүнд нь 39 хүнсний үйлдвэр шинээр ашиглалтад орж, 350 гаруй шинэ нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, шинээр 1,500 орчим ажлын байр бий болжээ.
Эдгээр эерэг, нааштай үр дүн нь төр, хувийн хэвшил, баялаг бүтээгчдийн бодлого, зорилт нэг байж, харилцан ойлголцож, хамтран ажиллаж чадвал тодорхой үр дүнд хүрч болдогийн бодит жишээ гэж үзэж байна.
Харин одоо монголчууд бид 60 гаруй сая буянт мал сүргийнхээ ашиг шим, түүхий эдийг бүрэн боловсруулж, ашигладаг болох ёстой.
Ганцхан жишээ дурдахад бид жилдээ 30 мянган тн хонины ноос бэлтгэх боломжтой ч үүний 70 гаруй хувийг нь нэмүү өртөг шингээлгүй, зөвхөн угаагаад гадагшаа гаргаж байна.
Хэрэв дотооддоо бүрэн боловсруулж чадвал энэ салбарын орлого 2-3 дахин нэмэгдэж, ард иргэд, малчдын орлого, амьжиргаа сайжрах боломжтойг олон судалгаа харуулдаг.
Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлт жил ирэх тусам эрчимжиж, ган зудын давтамж нэмэгдэж байгаа нь бидний амьдралд хүндээр тусах боллоо.
Өнгөрсөн хаврын зуд турханаас шалтгаалж нийт мал сүргийн 15 орчим хувь буюу 9.4 сая мал хорогдож, төр, засаг, түмэн олон тэр дундаа орон нутгийн иргэд, малчид томоохон хохирол амслаа.
Цаашдаа тэнгэр хангай хэзээ муудах бол, хэзээ ахиж зуд болж хэдэн малаа алдах бол гэж айж, сэтгэл зовнин суусаар байх уу?
Үүнийг шийдэх үндсэн арга бол үйлдвэрлэлээ хөгжүүлж, малын гаралтай түүхий эдээ бүрэн боловсруулж, ашиг шимийг нь бүрэн гүйцэд авч, ард иргэдийнхээ орлого, амьжиргааг хамгаалах явдал юм.
Тиймээс малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэл, үйлдвэрлэл, экспортыг эрс нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг санаачилж, УИХ-аас 63 дугаар тогтоол баталж, бодитоор хэрэгжүүлж эхэлж байна.
Үндэсний хөдөлгөөний зорилго бол ноос, ноолуур, арьс ширний боловсруулалтын түвшнийг 4 жилийн хугацаанд 2 дахин өсгөж, үйлдвэрлэл, экспортыг 2-3 дахин нэмэгдүүлж, нийтдээ 8,000 гаруй шинэ ажлын байр бий болгох юм.
Энэ зорилгод хүрэхийн тулд ноос, ноолуур, арьс ширний салбарын аж ахуйн нэгж, баялаг бүтээгчдэд нийтдээ 2.2 орчим их наяд төгрөгийн өртөгтэй татвар, гаалийн хөнгөлөлт, чөлөөлөлт, бага хүүтэй, урт хугацаатай санжүүжилт гээд нийт 27 арга хэмжээг хэрэгжүүлэхээр УИХ-ын тогтоолд тусгаж, төрийн 12 байгууллага хамтран ажиллахаар болсон.
Энэ бол мал аж ахуйн хөнгөн аж үйлдвэрлэлийн салбарт сүүлийн 30 гаруй жилд байгаагүй төрийн дэмжлэг гэж ойлгож болно.
Зөвхөн 2025 онд гэхэд л 800 орчим тэрбум төгрөгийн хөнгөлттэй зээлийг арилжааны 10 банкаар дамжуулан олгохоор төлөвлөж, зээлийн хүүгийн хөнгөлөлтөд зориулан 66 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгасан.
Өнгөрсөн нэг сар хүрэхгүй хугацаанд 90 гаруй тэрбум төгрөгийн зээлийг ноос, ноолуур, арьс, ширний зургаан аж ахуйн нэгж, баялаг бүтээгчдэд олгохоор шийдвэрлэсэн байна.
Энэ дашрамд үйлдвэрлэгч улс орон болох их үйлсийг дэмжин ажиллаж байгаа банк, санхүүгийн салбар, хувийн хэвшлийнхэндээ гүн талархал илэрхийлье.
“Цагаан алт” хөдөлгөөн амжилттай хэрэгжих эсэх нь дан ганц салбарын яамны биш, төрийн бүх байгууллагын ажлын уялдаа холбоо, үүрэг, хариуцлага, аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцол гэдгийг онцлон тэмдэглэж байна.
Мөн уг хөдөлгөөнийг үр дүнтэй, шинжлэх ухаанч байдлаар хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгжүүд, баялаг бүтээгчид, эрдэмтэн судлаачид маань санаачилга гарган “Цагаан алт” төрийн бус байгуулага болон “Эрдэмтдийн зөвлөл” байгуулан ажиллаж байгааг хэлэхэд таатай байна.
Та бүхэнд талархал илэрхийлж, “Цагаан алт” хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэхэд мэдлэг, туршлагаа дайчлан үр дүн гарган ажиллахыг хүсье.
Монгол Улсын Ерөнхийлөгч болон төрийн холбогдох байгууллагын албан тушаалтнууд ноос, ноолуур, арьс, ширний үйлдвэрлэлийн салбарын байдалтай газар дээр нь танилцаж, тулгамдсан асуудлуудыг шийдэх, гарц гаргалгааг хамтдаа тодорхойлох зорилгоор өнгөрсөн хугацаанд есөн аж ахуйн нэгж, байгууллагад ажиллалаа.
Үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид маань дэд бүтцээ сайжруулах, хүний нөөц, боловсон хүчин бэлтгэх, техник, технологийн шинэчлэл хийх, үйлдвэр үйлчилгээ, лабораториудын хүчин чадлыг сайжруулах, борлуулалт, экспортын зах зээлийг тэлэх, урт хугацааны хөнгөлөлттэй зээл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг олон асуудлыг хөндөж байлаа.
– “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Шинэ хоршоо”, “Атрын 4” үндэсний хөдөлгөөнийг уялдуулж, холбогдох эрх зүйн орчныг сайжруулах,
– Бүсчилсэн хөгжлийн хүрээнд “Эмээлт” болон бусад аж үйлдвэрийн паркын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулж, хариуцлагыг чангатгах,
– Малчин, үйлдвэрлэгчдийн хоорондох Нэмэгдсэн өртгийн албан татвартай холбоотой асуудлууд, бусад татаас, урамшуулал, Аж ахуй нэгжийн орлогын татвар болон Нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой санал, зөвлөмжүүдийг сайтар судлан шийдвэрлэх,
– Байгаль орчин, мал, амьтанд ээлтэй техник, технологи, инновац ашиглах, малын эрүүл мэнд, гарал үүсэл, чанарын тогтолцоог сайжруулах,
– Төрийн худалдан авалтыг эх оронч худалдан авалтад чиглүүлж, ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хандлагыг төлөвшүүлэх, гадаад зах зээлд монгол бүтээгдэхүүнийг сурталчлах, брендинг хөгжүүлэх,
– Салбарын хүний нөөцийн дутагдалтай байдалд онцгой анхаарч, богино хугацаанд нэмэгдүүлэх, чадавхжуулах, давтан сургах, мэргэжлийн боловсон хүчнээ бэлтгэн сургах нь чухал байна.
Дээрх бодлого, зорилтыг хэрэгжүүлэхэд төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтнууд сахилга хариуцлага, дэг журам, ажлын уялдаа холбоогоо сайжруулан, аливаа ашиг сонирхол, авлига, хээл хахуулиас ангид байх ёстойг хатуу сануулъя.
Мөн үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид Та бүхэн үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн явцад гарч болзошгүй төрийн байгууллагуудын хүнд суртал, авлига, шударга бус үйлдлийн талаарх санал, гомдлоо холбогдох байгууллага, албан тушаалтанд түргэн шуурхай, баримт нотолгоотой мэдэгдэж, нийгэмд шударга ёс тогтоохын төлөө хамтран ажиллахыг уриалж байна.
Аливаа шударга бус үйлдэл, хээл хахууль, авлига, хүнд суртлыг таслан зогсоох нь дан ганц хууль, шүүхийн байгууллагын ажил төдий бус харин ард түмэн, улс үндэстнээрээ хамтран тэмцэх ёстой бүх нийтийн үйл хэрэг юм.
Ингэж байж бид нийгэмд шударга ёсыг тогтоож, сайхан Монгол Улсаа цогцлоон хөгжүүлж чадна.
Манай улсын хүнс, хөдөө аж ахуйн салбар нь ажлын байр хамгийн ихээр бий болгодог, эдийн засгийн уламжлалт салбар билээ.
Тиймээс энэ салбарыг эдийн засгийн үр ашигтай, байгаль орчинд ээлтэй байдлаар хөгжүүлэх нь эдийн засгийн төрөлжилтийг эрчимжүүлж, Тогтвортой хөгжлийн зорилтоо ханган хэрэгжүүлж, хүн бүрийн амьдралын чанар сайжрах онцгой чухал ач холбогдолтой юм.
Ялангуяа, олон мянган жил мал аж ахуй эрхэлж ирсэн монголчууд бид мал аж ахуйн хөнгөн үйлдвэрлэлээ дэлхийн жишигт хүргэн, шинжлэх ухаанч байдлаар хөгжүүлж, үйлдвэрлэгч, экспортлогч орон болох учиртай.
Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд үйлдвэрлэгчид, баялаг бүтээгч Та бүхний хичээл зүтгэл, хүчин чармайлт онцгой чухал үүрэгтэй болохыг дахин онцлон тэмдэглэж байна.
Харин төр, засаг нь ард иргэд, баялаг бүтээгчдээ бүх талаар дэмжиж, бодлого нь тодорхой, дэмжлэг нь оновчтой, санхүүжилт нь хүртээмжтэй байж, төрийн байгууллага хоорондын уялдаа холбоо, төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулж, сэтгэл гарган хамтран ажиллах ёстой.
Өрх бүлээрээ үйлдвэрлэгч, улс орноороо экспортлогч болохын төлөө төр, засаг, түмэн олноороо нэгдэн нийлж, нэгэн сэтгэлээр хамтран зүтгэцгээе.
Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Энэ сарын 22-27-ны өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулна
Энэ сарын 22-27-ны өдрүүдэд тэгш, сондгой дугаарын хязгаарлалтаар замын хөдөлгөөнд оролцоно. Бүсчлэлийн хувьд хойноос урагш чиглэлд 32-ын тойргоос Маршалын гүүрний уулзвар хүртэл, баруунаас зүүн чиглэлд 5 шарын уулзвараас Офицеруудын ордны уулзвар хүртэл тэгш, сондгой дугаарын хязгаарлалтаар хөдөлгөөнд оролцох юм. Нийслэлийн Автозамын түгжрэлийг бууруулах төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Д.Бадарсан болон ТЦА, ЗХУТ-ийн холбогдох албаныхан өнөөдөр мэдээллийг өглөө.
Ойрын өдрүүдэд Нарантуул, Хархорин, Барс-2, Сандэй плаза, Сандэй-2 зэрэг зах, худалдааны төв рүү чиглэсэн гол гудамж замууд буюу Намянжүгийн гудамж, Их тойруу, Үндсэн хуулийн гудамж, Москвагийн гудамж, Нарны замын ачаалал эрс нэмэгдсэн. Хөдөлгөөний дундаж хурд 5 км/цаг болж, түгжрэлд ихээр нөлөөлж байна.
НЗДТГ-аас Ulaanbaatar.mn сайтаар “Авто замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэнтэй холбогдуулан тэгш, сондгойгоор зорчуулахыг та дэмжих үү” санал асуулгыг явуулсан. Санал асуулгад 3013 иргэн оролцож 50,04 хувь буюу 1508 иргэн дэмжсэн бол 49,95 хувь буюу 1505 дэмжихгүй гэж санал өгсөн. Мөн хоёрдугаар сарын 11-17-ны өдөр хүртэл иргэд, олон нийтээс мэдээллийн сувгуудаар дамжуулан санал авахад нийт 18,542 иргэн санал өгч, 68 хувь нь дэмжиж, 24 хувь нь дэмжээгүй юм. Санал асуулгад оролцсон иргэдийн олонх сар шинийн баяртай холбогдуулан тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцохыг дэмжсэн учир шийдвэр ийнхүү энэ сарын 22 буюу бямба гарагаас хэрэгжихээр боллоо.
Ташрамд, өнгөрсөн жилүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулахад хөдөлгөөний ачаалал хэрхэн буурсан талаар товч танилцуулъя.
- 08.27-2022.09.03 хүртэл нийт 7 хоног тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулахад хөдөлгөөний ачаалал бүсчлэл дотор 44 хувь буурч байсан.
- 08.26-2023.09.14 хүртэл 20 хоног тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулахад хөдөлгөөний ачаалал бүсчлэл дотор 32 хувь буурч байсан.
- 12.18-2024.01.31 хүртэл нийт 46 хоног тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулахад хөдөлгөөний ачаалал бүсчлэл дотор 44 хувь буурч байсан юм.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Өнөөдөр цагаан бич өдөр
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Улаанбаатарт өдөртөө 14 градус хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутаг, Орхон, Туул голын хөндий,говийн бүс нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орж, нутгийн зүүн хэсгээр хүйтэн жавартай байна.
2025 оны 02 дугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангайн уулархаг нутаг, Орхон, Туул голын хөндий, говийн бүс нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун өмнөд хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -18…-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -12…-17 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +3…-2 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн зүүн хэсэг, цас багатай газраар -3…-8 градус, бусад нутгаар -9…-14 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -12…-14 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -12…-14 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. -13…-15 градус хүйтэн байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа






Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Мөнхбаатарын Баасанбат тамгаа гардан авлаа
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа
Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
