Author Archives: baaska baaska

Төрийн албан хэргийг хос бичгээр хослуулан хөтөлж эхэллээ

Зам тээврийн яам төрийн албан хэргээ кирил, монгол бичгээр хослуулан хөтөлж эхэллээ.

Монгол хэлний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 11.1.2-т заасан үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж, зохих бэлтгэл хангасны үндсэн дээр төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирил болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулна” гэж заасан. Хуулийн хэрэгжилтийг хангахад Зам тээврийн яамны салбар харъяа байгууллагууд манлайлан ажиллах юм.

Үүний дагуу 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс төрийн албан хэргийг кирил, монгол бичгээр хослуулан хөтөлж эхэллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь

Монголын үндэсний бөхийн холбооноос нэгдүгээр сард болох барилдаануудын хуваарийг гаргажээ. 

10-12-нд 09:00 цагаас

Жүдо бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээн,
13-нд 13:00 цагаас
Шинэ үндсэн хуулийн 33 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
17-нд 11:00 цагаас
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан
20-22-нд 09:00 цагаас
Чөлөөт бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээн,
25-нд 11:00 цагаас
Талх Чихэр ХК-ийн “Хэвийн боовны баяр” уламжлалт аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан,
26-нд 13:00 цагаас
Улсын харцага цолны хүндэтгэл Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан тус тус болно.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ахмадын үндэсний чуулганаас зөвлөмж гаргалаа

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн ивээл дор өнөөдөр (2024.01.08) болсон Ахмадын үндэсний чуулганы үдээс хойших хуралдаанд Эрүүл мэндийн яамны газрын дарга П.Оюунцэцэг, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын  яамны хэлтсийн дарга Ю.Отгонбилэг, нар илтгэл тавьж, ахмад настанд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, тэдгээрийн шинэчлэл, асаргааны хувилбарт үйлчилгээ болон идэвхтэй насжилтыг дэмжих бодлогын талаар танилцуулсан юм.

472880816_1041080684730439_5160441461159222439_nЭрүүл насжилтыг дэмжих бодлогын хүрээнд анхан шатлалын эрүүл мэндийн байгууллагуудын урьдчилан сэргийлэх болон эрүүл мэндийг дэмжих үйлчилгээг өргөжүүлэх, лавлагаа шатлалын эмнэлгүүдийн сэргээн засах, асрах сувилах, хөнгөвчлөх үйлчилгээг түлхүү хөгжүүлэх шаардлагатайг Эрүүл мэндийн яамны газрын дарга П.Оюунцэцэг илтгэлдээ дурдаж, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийг тогтмолжуулах замаар ахмад настны эрүүл мэндэд эрсдэлтэй хүчин зүйлс, хорт зуршлуудыг буруулах, хорт хавдраас сэргийлэх, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж амьдралын зөв хэв маягийг төлөвшүүлэхэд тус салбарын бодлого чиглэж буйг ярьсан юм.

Харин ахмад настны цогц үйлчилгээний бодлогыг ДЭМБ-аас 2017 онд баталсан тэдний эмчилгээ, халамжийг цогцоор хэрэгцээнд нь үндэслэн олгох “Integrated Care for Older People” (ICOPE) аргачлалд суурилан боловсруулсан хэмээн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын  яамны хэлтсийн дарга Ю.Отгонбилэг онцлов. Цогц үйлчилгээг цогц үнэлгээнд суурилан үзүүлэх бөгөөд ахмад настныг эрүүл, идэвхитэй, бага зэргийн тусламж үйлчилгээ шаардлагатай, бие даах чадвар хязгаарлагдсан гэх гурван түвшинд эрэмбэлж, тохирох үйлчилгээг Нийгмийн халамжийн болон Эрүүл мэндийн даатгалын сан, орон нутгийн төсвөөс санхүүжүүлэн үзүүлэх бодлогыг хэрэгжүүлж буй юм. Цогц тусламж үйлчилгээг ахмадын өргөө, ахмадын төв, сэргээн засах төв, идэвхитэй насжилтыг дэмжих төв, дасгалын клуб, олон нийтийн төв болон эрүүл мэндийн байгууллагуудаар үзүүлэх бөгөөд тэдгээрийн байр, санхүүжилт, мэргэжлийн удирдлагатай холбоотой зохицуулалтыг Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар нарийвчлан зохицуулаад байгаа юм.

Мөн ахмад настны эрхийг хангахтай холботой асуудлаар Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн багш, “Ахмад багш, ажилтны нэгдсэн холбоо”-ны тэргүүн Ж.Жавзандулам илтгэл хэлэлцүүлэв. Тэрбээр, Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим заалт, Засгийн газрын тогтоол, журмыг шинэчлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Тухайлбал, Засгийн газар 2013 оны есдүгээр сараас хойш нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн Гурван талт үндэсний хорооноос баталсан тухайн үеийн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар баталсан боловч үүнийг баримтлаагүйгээс ихээхэн хэмжээний тэтгэврийн зөрүү үүссэнийг нэн даруй засах шаардлагатай гэлээ. Мөн тэтгэвэр, тэтгэмжийг сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 45 хувиар тогтоож буйг уян хатан болгож, 20-25 жилд ажилласан бол 50 хувь, 25-30 жилд 55 хувь, 30-35 жилд 60 хувь, 35-аас дээш жилд 65 хувиар тогтоох, “Ахмадын сан” байгуулж ажиллуулах журамд төсвийн байгууллага цалингийн нийт сангийн, аж ахуй нэгж, байгууллага үйл ажиллагааны орлогын 3.0 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг сандаа шилжүүлж байхаар журамлах нь зүйтэй гэсэн юм. Мөн “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-аас ахмад настанд зарцуулах хөрөнгийг аймаг, нийслэл, сум, дүүрэгт харьяалагдах ахмад настны тоогоор хүртээмжтэй хуваарилах, ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэсний хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, аймаг, нийслэл, сум, дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд ахмад настны эрүүл мэндийг хариуцсан нэгж болон геронтологийн төв байгуулах ажиллуулах санал дэвшүүлэв.

Дараа нь Орхон, Ховд аймгийн Ахмадын хорооны дарга Л.Бадамхорлоо, Б.Амаржаргал нар болон прокурорын байгууллагын Ахмадын холбооны тэргүүн М.Оюундэлгэр нар тус тусын байгууллагын үйл ажиллагаа, сайн туршлагаас Үндэсний чуулганы оролцогчидтой хуваалцлаа.

Ахмадын үндэсний чуулганд Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж мэндчилгээ дэвшүүлж, 126 гишүүнтэй парламент, хамтарсан Засгийн газраас мега төслүүд болон хөгжлийн хөтөлбөрүүдийг дэвшүүлж байгаа нь түүхэн чухал болохыг онцлоод, улс орныхоо хөгжлийн төлөө зааж зөвлөж, хамтран зүтгэхийг уриалав.

Үндэсний чуулганы төгсгөлд Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа ахмад настнуудаас дэвшүүлсэн саналыг нэгтгэн боловсруулсан зөвлөмжийг танилцуулсан юм. Тэрбээр, ахмадын ахуй амьдралын нөхцөл байдалд тулгамдаж буй асуудлыг өнөөдрийн чуулганаар олон талаар хэлэлцсэний дотор тэтгэврийн хэмжээг инфляцтай уялдуулан тогтмол нэмэгдүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, хүний нөөц, санхүүжилтийг өсгөх, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, эрүүл, идэвхтэй насжилтыг дэмжих, тэдний мэдлэг туршлага, чадвараас суралцах, хүндэтгэн дээдлэх асуудлыг онцлон авч үзсэн тухай дурдав.

Үндэсний чуулганаас гаргаж буй зөвлөмжид Улсын Их Хурал, Засгийн газар, нийслэл, орон нутгийн захиргааны байгууллага болон төрийн байгууллагууд, ахмадын холбоод, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд, олон нийт, ахмад настнуудад хандан нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулж, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн болон нийгмийн тусламж үйлчилгээ, асаргаа сувилгаа, эм хангамж, амьдрах нөхцөлийг дэмжих хөнгөлөлт, дэмжлэгийг өргөжүүлж, хүртээмжийг тэлэх, Гэр, бүл хөгжлийн болон  цогц үйлчилгээний төвүүдийг байгуулах, эрүүл, идэвхтэй насжилтын үндэсний бодлого, төлөвлөгөөг баталж хэрэгжүүлэх, салбар дундын хамтын ажиллагааг дээшлүүлэх, хуулийн хэрэгжилтийг тодорхой бүтэц, зохион байгуулалтаар эрчимтэй хангах, хяналт тавьж ажиллах зэрэг олон асуудлыг тодорхой тусгажээ. Мөн “Угийн бичиг”-ийг айл өрх бүр хөтөлж хэвших, үндэсний түүхэн уламжлалыг сэргээн хөгжүүлэхийг Монголын нийт иргэдэд, залгамж хойч үеэ амьдрах ухаанд сургаж, өв соёл, эрдэм боловсрол, тэвчээр хатуужлыг эрхэмлэсэн үнэ цэнтэй иргэн болгож хүмүүжүүлэхийг ахмад настнуудад уриалсан байна.

Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа үндэсний чуулганыг хааж хэлсэн үгэндээ, энэ оны эхний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хэрэгжилтийг хангаснаар ахмад настнууд өөрсдөө ажил хайдаг биш, ажлын байрууд та бүхнийг хайдаг болж өөрчлөгдөнө хэмээн онцлон тэмдэглээд, нийгмийн хамгаалал болон хөдөлмөрийн салбарыг удирдаж байсан цөөнгүй хүн Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа тул ахмад настны эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох, бусад салбарын уялдааг хангах, хуулийн бодитой, үр дүнтэйгээр хэрэгжүүлэх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Эрдэнэс Тавантолгой”-н “0” давхаргын баяжмалаар шахмал түлш үйлдвэрлэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны нэгдүгээр сарын 8-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
 
Нийслэл Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
Нийслэл Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тухай хуулийн төслийн талаар танилцуулга хийлээ. Хуулийн төслийн үзэл баримтлалыг баталж, Засгийн газрын гишүүдийн саналыг авч, нэн яаралтай Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Хуулийн төсөл нь нийслэл Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлоос нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах замаар иргэний эрүүл мэндийг хамгаалах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг хангахад нийцүүлж тусгай дэглэм бүхий бүс тогтоох болон холбогдох бусад арга хэмжээг тусгай журмаар шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилготой.
Хуулийн үндсэн зохицуулах харилцаа нь:
Нийслэл хот нь агаар, орчны бохирдлыг бууруулах ногоон, шар бүстэй байна. Бүсийн хилийн зааг, байршлыг тогтоох, өөрчлөх асуудлыг Нийслэлийн Засаг дарга шийдвэрлэнэ гэжээ. Ногоон бүсэд тухайлбал,
-стандартад нийцсэн хийн болон шингэн түлшээс бусад төрлийн түлш, эд зүйл шатаах; /бүх төрлийн хатуу түлш/
-стандартаар зөвшөөрөгдсөн хэмжээнээс давсан агаар бохирдуулагч ялгаруулж байгаа автотээврийн хэрэгсэл ашиглах, тэдгээрийг өмчлөгч, эзэмшигчид автобензин, дизель түлшийг худалдан борлуулах;
-инженерийн шугам, сүлжээнд холбогдох боломжтой байршилд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар газрын доорх ус ашиглах;
-Нүхэн жорлон, угаадасны нүх ашиглах;
-Авто сэлбэгийн задгай худалдаа, авто засварын бүх төрлийн үйлчилгээ эрхлэх;
-Хог хаягдал дахин боловсруулах, шатаах, устгах, булшлах үйл ажиллагаа эрхлэх, аюултай хог хаягдлын жагсаалтад орсон дахивар нөөц авах цэг байгуулахыг хориглохоор тусгажээ.

“Эрдэнэс Тавантолгой”-н “0” давхаргын баяжмалаар шахмал түлш үйлдвэрлэнэ

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тус үндэсний хорооны дарга бөгөөд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа танилцуулга хийлээ.
Монгол Улсын Засгийн газраас “Энержи ресурс” ХХК-тай байгуулсан  түүхий эд нийлүүлэх гэрээ дууссан,  “Тавантолгой түлш” ХХК-ийн шахмал түлшний түүхий эдийг шинэчлэх, өөрчлөх хэрэгцээ шаардлага үүсэж байгаатай холбогдуулан шахмал түлшний чанарыг сайжруулах зорилгоор үндсэн түүхий эдийг өөрчлөх талаар холбогдох судалгаанууд хийжээ. Тухайлбал, хагас коксон /хөх нүүрс/ шахмал түлш, “Эрдэнэс тавантолгой”-н ордын “0” давхаргын баяжмалаар үйлдвэрлэсэн шахмал түлш зэргийг судалсан байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-тай гэрээ байгуулан угааж, баяжуулсан завсрын бүтээгдэхүүн болох эрчим хүчний нүүрсийг 2025 оны гуравдугаар сараас нийлүүлнэ.
Улаанбаатар хотын агаарын бохирдолд сөрөг нөлөө үзүүлж түүхий нүүрс түлж байгаа уурын болон усан халаалтын нийт 276 зууханд технологийн шинэчлэл хийж хатуу түлшнээс хийн түлшинд шилжүүлэх, төвлөрсөн дулаан хангамжид холбох, тоног төхөөрөмжийг сайжруулах арга хэмжээ авахаар төлөвлөөд байна. Түүхий нүүрс түлж байгаа зуухуудад шинэчлэл хийж түүхий нүүрсний хэрэглээг хязгаарласнаар агаарын бохирдлыг 13 хувиар бууруулна. Тухайлбал, 2025 онд дээрх зуухын 30 хувийг хийн түлшид шилжүүлэхээр ажиллаж байна.
Нийслэлийн агаарын бохирдлын 6 хувийг ДЦС-уудын яндангаас гарч байгаа утаа эзэлж байна. “Амгалан” дулааны станцаас бусад цахилгаан станцуудын зуух нь бүгд 1961-1990 онд суурилагдсан бөгөөд утааны шүүлтүүрүүд нь хуучирчээ. Ялангуяа, ДЦС-3 ТӨХК-ийн нойтон үнс баригчтай зуухуудын үйл ажиллагаанд технологийн шинэчлэл хийх, ДЦС-2, ДЦС-3-ын шүүлтүүрийг цахилгаанд шилжүүлэх, солих  санхүүжилтийг шийдвэрлэх шаардлагатай байгаа юм.
Агаарын бохирдлын 30-аас доошгүй хувийг автомашинаас үүдэлтэй бохирдол эзэлж байна. Нийслэлд 804,656 автомашин бүртгэлтэй байгаагаас 74.2 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай. Автомашин 0-5 км/цаг хурдтай явахад түүнээс ялгарах утаанд хорт бодисын хэмжээ энгийн үеэс 2-3 дахин их байдаг. Улаанбаатар хотод 1278 автобус бүртгэлтэй, өдөрт 1128 автобус нийтийн тээврийн үйлчилгээнд ажилладаг. Эдгээр автобусны 84 хувь нь Евро-5 стандартын шатахуун ашигладаг. 2025 оны аравдугаар сарын 01-ний дотор нийтийн тээврийн автобусыг хийн түлш рүү шилжүүлснээр агаарын бохирдлыг бууруулахад нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.
Мөн шинээр боловсруулсан Нийслэлийн агаарын бохирдлын хуулийн төслөөр холбогдох зохицуулалтуудыг хийхээр төлөвлөжээ.
 
Товч мэдээ
·      Төрийн өмчит компаниудын 2025 оны бизнес төлөвлөгөө, төсвийн төлөвлөгөөний талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал танилцууллаа. Өнөөдрийн хуралдаанд “Монголросцветмет” ТӨҮГ, “МИАТ” ТӨХК, “Төрийн банк” ТӨХК-ийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийв.
·      “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хувьцаат компани болгох зорилгоор олон улсын хүний нөөцийн компаниар дамжуулан удирдлагын багийн гишүүдийн сонгон шалгаруулалтыг яаралтай зохион байгуулахыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд,  хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт нарт даалгалаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагын багийн гишүүдийн сонгон шалгаруулалтын зарыг олон улсад мэдээлж, түгээхээр боллоо.
·      Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль тогтоомжийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
·      Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн барихаар шийдвэрлэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хүүхдийн урлан бүтээх төв нэмэлт элсэлт авч байна

Хүүхдийн урлан бүтээх төв дараах ангиудад нэмэлт элсэлт авч байна:

– Монгол уран бичиг – Даваа/Лхагва болон Мягмар/Пүрэв гараг
– Хар Зураг – Даваа/Лхагва болон Мягмар/Пүрэв гараг
– Эко гар урлал – Даваа/Лхагва болон Мягмар/Пүрэв гараг
– Сүрлэн сүлжмэл – Даваа/Лхагва болон Мягмар/Пүрэв гараг
– Үндэсний уламжлалт уран хатгамал – Даваа/Лхагва болон Мягмар/Пүрэв гараг
– Хар зураг, уран зураг – Даваа/Лхагва болон Мягмар/Пүрэв гараг
– Арьсан урлал – Даваа/Лхагва болон Мягмар/Пүрэв гараг
– Хувцас загвар – Мягмар/Пүрэв гараг Өдрийн ээлж
– Сүрлэн наамал – Даваа/Лхагва болон Мягмар/Пүрэв гараг
– Уран зураг анхан шат – Даваа/Лхагва болон Мягмар/Пүрэв гараг

Өглөөний ээлж: 09:00-11:00 цагийн хооронд
Өглөөний ээлж: 14:00-16:00 цагийн хооронд

Бүрдүүлэх материал:
– Төрсний гэрчилгээний хуулбар
– Цээж зураг

Холбоо барих утас:
11-329426, 9977-5707

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Балжиннямтай өдөр

-Аргын тооллын 1 дүгээр сарын 8. Лхагва (Буд) гараг (2025)
-Билгийн тооллын шинийн 9, улаагчин үхэр, мэнгэ 6 цагаан, суудал уул, од гоё хүүхэн-1, үхэх барилдлагат өдөр. Балжиннямтай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:40-17:17.​
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул өвчин өчүүхэн ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Тахиа, үхэр, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд гар, хавирга, олон уулзахад, гэрийн сүлд хананд орших болой.
-Цог буяны өдөр тул аливаа үйлд маш сайн. Буяны үйл, үйлс эхлэн, хишиг даллага авах, гэр байшин барих, бэр буулгах, хуврага тойн болох, эд мал авах зэрэгт буян хишиг нэмэх нэн сайн.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 14 градус хүйтэн

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

8, 9-нд нутгийн зүүн хагаст хүйтэн байна.

2025 оны 01 дүгээр сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтайн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -25…-30 градус, Их нууруудын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө голын хөндийгөөр -20…-25 градус, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Туул, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -15…-20 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар -6…-11 градус, бусад нутгаар -10…-15 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. -13…-15 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -11…-13 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. -13…-15 градус хүйтэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төвд ажиллах эмч нарыг АНУ-д сургана

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх захирамж гарган, Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төвийг барихад дэмжлэг үзүүлэх Ажлын хэсэг байгуулсан. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүтэй ажлын хэсгийн ахлагч, ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар,  Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Сангийн сайд Б. Жавхлан нарын бусад ажлын хэсгийн гишүүдийн хамт Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв баригдах хэсэг буюу Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянголын аманд ажиллалаа.


Нийт 15 газарт, 95 мянган м.кв талбай бүхий энэ төвийн дэд бүтцийг барихад шаардагдах хөрөнгийг энэ оны улсын төсөвт тусгасан бөгөөд барилгыг 2-3 жилийн дотор барьж дуусгахыг зорьж байгаа юм. Мөн төвд ажиллах 1,500 эмч, ажиллагсдыг ирэх сараас АНУ-ын Ютагийн их сургуультай хамтран шатлалтайгаар сургаж эхлэхээр болжээ.


Хавдрын урьдчилан сэргийлэлт, оношилгоо, эмчилгээ, эрдэм шинжилгээ сургалтын цогцолбор бүхий хоёрдугаар төвийг ашиглалтад оруулснаар хавдрын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, нас баралтыг бууруулахад чухал хувь нэмэр оруулах юм.


Хавдрын шалтгаант нас баралт нийт нас баралттай харьцуулахад дэлхийд 17 хувьтай байхад манай Улсад 24 хувьтай төдийгүй, хорт хавдраар өвдсөн иргэдийн 70 орчим хувь нь хожуу шатандаа оношлогддог.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Хавдар судлалын үндэсний II төв”-ийн бүтээн байгуулалтын ажил ирэх зургаадугаар сард эхэлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор бүтээн байгуулах “Хавдар судлалын үндэсний II төв”-ийг СХД-т барих бөгөөд тус дүүргийн 34 дүгээр хороонд инженерийн дэд бүтцэд бүрэн холбогдсон 15 га газрыг нийслэлээс шийдвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар тус төвийн зураг төслийн ажил үргэлжилж байна. Бүтээн байгуулалтын ажлыг ирэх зургаадугаар сард эхлүүлнэ. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүд, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан тухайн байршилд ажиллалаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “ХСҮТ-ийг анх Улаанбаатар хотыг 500 мянган хүн амтай байхад байгуулж байсан бол өдгөө нийслэл хотод 1.8 сая хүн амьдарч, ажиллаж байна. Хавдрын тусламж үйлчилгээг хүртээмжтэй үзүүлэхэд одоо байгаа эмнэлгийн ачаалал хүрэлцэхгүй байгаа. Тиймээс  хавдрын эрт үед илрүүлэг, үзлэг оношилгоо, эмчилгээ, судалгаа шинжилгээ явуулах эрүүл мэндийн цогцолбор төвийг барихад шаардлагатай газрыг шийдвэрлээд байна. Тодруулбал, СХД-ийн 34 дүгээр хороо, Баянголын аманд инженерийн дэд бүтцэд бүрэн холбогдсон 15 га газрыг шийдвэрлэсэн. Тус төвийн бүтээн байгуулалтын ажил ирэх зургаадугаар сард эхэлнэ. Үүнтэй зэрэгцээд нийслэлээс эмнэлгийн гадна тохижилтын ажил болон эмнэлэг хүртэлх авто замыг өргөсгөх ажлуудыг хийнэ” гэдгийг онцлов.

Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв ашиглалтад орсноор одоо байгаа төвийн ачаалал буурч, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ 3-4 дахин нэмэгдэх боломжтой болох юм. Тус төв нь дөрвөн блок бүхий долоон давхар барилгаас бүрдэх бөгөөд нийт 600 ортой байх юм.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хавдрын урьдчилан сэргийлэх, оношилгоо эмчилгээ, сургалт, эрдэм шинжилгээний цогцолбороо илүү орчин үеийн өргөн цар хүрээтэй дэлхийн жишигт нийцсэнээр нь маш яаралтай барьж, байгуулах хэрэгтэй. Манай улсын гадаад харилцаа өргөжиж байгаа. Иймээс зөвхөн улсын төсөв гэлтгүй гадаад харилцааг ашиглан энэхүү төслийг урагшлуулах бодолтой байна” гэдгийг хэлж байв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

2025 оны цэргийн бүртгэл эхэллээ

Цэргийн албаны тухай хууль, Батлан хамгаалахын сайдын тушаал, нийслэлийн Засаг даргын захирамжаар 2025 оны цэргийн бүртгэлийг нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 6-22-ны өдрүүдэд зохион байгуулна. Монгол Улсын иргэн 18-50 насны цэргийн үүрэгтнүүд, 65 хүртэлх насны бэлтгэл офицерууд, цэргийн бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд жилд нэг удаа бүртгэлд хамрагдах үүрэгтэй билээ. Цэргийн үүрэгтний үнэмлэх аваагүй 18 хүртэлх насныхан харьяа баг, хороон дээрээ өөрийн биеэр очиж бүртгүүлэх шаардлагатай. Харин цэргийн үүрэгтний үнэмлэхээ үрэгдүүлсэн бол аймаг, дүүргийн цэргийн штабт өөрийн биеэр хандана. Түүнчлэн шилжилт хөдөлгөөн хийсэн иргэд оршин суугаа аймаг, дүүргийнхээ цэргийн штабт бүртгэлээ хийлгэж, баталгаажуулах юм.

Мөн онлайнаар буюу цахим үйлчилгээний нэгдсэн портал “E-Mongolia”-гаар хүсэлтээ илгээх боломжтой. Хэрэв “E-Mongolia” системээр бүртгүүлсэн бол “мэдэгдэл” цэсээс хариугаа харж болох юм. Иргэд өөрийн биеэр болон гэр бүлийн гишүүн нь цэргийн бүртгэлд бүртгүүлэх бол иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэхийн хамт харьяа баг, хороон дээрээ очихыг анхаарууллаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр улаан хулгана өдөр

-Аргын тооллын 1 дүгээр сарын 7. Мягмар (Ангараг) гараг (2025)
-Билгийн тооллын шинийн 8, улаан хулгана, мэнгэ 7 улаан, суудал ус, од дэлгэрүүлэгч-26, үхэх барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:40-17:16.​
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс засуулахад нас уртасна маш сайн. Харин морь, бич, тахиа, могой жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Луу, хулгана, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бөөр, хөмхийд, гэрийн сүлд өрх, цонхонд орших болой.
-Эр цэрэг, могой, морь жилтний сүлд гараг, бич, тахиа жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: улайны үйл, хиншүү хярвас, их гол гатлах, загас барих, тангараг үүсгэх, гуу, суваг татах, мал гаргах, ан гөрөө хийх, дайсан номхтгох, төлөг тавих, морь уралдах, нохой тэжээх, хүүхэд үрчлэн авах, улаан идээ авах, хутга мэс ирлэх, архи уух, замд гарах, газар тариалангийн үйл, бэрийн үйл, малын үс, ноос хяргах, хүнийг ханаж, төнөх, хишгийн даллага авах, буян номын үйл, хурим хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, нүүдэл хийх, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, эм найруулах, үхэгсдийн үйл муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 12 градус хүйтэн

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

7, 8-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, говь, тал, хээрийн нутгаар салхитай байна.

2025 оны 01 дүгээр сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -25…-30 градус, Их нууруудын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Хараа, Ерөө голын хөндийгөөр -18…-23 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -11…-16 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар +1…-4 градус, бусад нутгаар -6…-11 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. -11…-13 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -7…-9 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. -11…-13 градус хүйтэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Энэ сарын 10-наас Зайсангийн хуучин гүүрний хөдөлгөөнийг хааж, буулган шинээр барих ажлыг эхлүүлнэ

Энэ сарын 10-наас долоодугаар сарын 10-ны өдөр хүртэл Зайсангийн зүүн гүүр буюу хуучин гүүрний хөдөлгөөнийг бүрэн хааж, буулган шинэ гүүр барина. Үүнээс өмнө бэлтгэл ажлын хүрээнд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн бохирын шугам угсралт болон худаг байгуулах ажлыг хийсэн юм.

Зайсангийн төмөрбетон гүүрийн өргөтгөл шинэчлэлтийн ажлын талаар НЗХГ-ын Гүүрийн хяналтын мэргэжилтэн Б.Жаргалдүүрэн “2022 оноос хойш Зайсангийн гүүрийг 225 метр, дөрвөн эгнээ бүхий төмөрбетон хос гүүрээр шинэчлэх, өргөтгөх ажлыг хэрэгжүүлж байна. Тодруулбал, баруун гүүр буюу шинэ гүүрийн хөдөлгөөнийг 2023 оны есдүгээр сард нээж байв. Харин хуучин гүүрийг 1968 онд буюу одоогоос 56 жилийн өмнө ашиглалтад оруулсан түүхтэй. Үүнээс хойш засвар, шинэчлэлт огт хийгээгүй бөгөөд 2012 онд стандартаар ашиглалтын түвшин D үнэлгээнээс бага, хэзээ ч нурж магадгүй гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс Зайсангийн хуучин гүүрийг буулгаж, шинээр барихаас өөр аргагүй болсон” гэлээ.

Хажуугийн шинэ гүүрийг барьж байх хугацаанд дам нуруунуудыг 70 хувьтай бэлтгэсэн. Дам нуруу суурилуулах үед бэлтгэл бүрэн дуусах юм. Мөн гүйцэтгэгч нь шалгарсан тул ажлаа эхлүүлэхэд бэлэн болжээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа