Author Archives: baaska baaska

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр цагаан луу өдөр

-Аргын тооллын 11 дүгээр сарын 12. Мягмар (Ангараг) гараг (2024)
-Билгийн тооллын шинийн 11, цагаан луу, мэнгэ 9 улаан, суудал ус, од могойг хүлэгч-25, үхэх барилдлагат өдөр. Лусын буулт, их хар өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:53-17:18.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад оюун билиг хурц болох маш сайн. Харин нохой, бич, тахиа, могой, морь жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
–Хулгана, луу, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд гар, хацар, хамарын ирмэгт, гэрийн сүлдтуурга, хананд орших болой.
-Эр цэрэг, могой, морь жилтний сүлд гараг, бич, тахиа жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: эд, мал гадагш өгөх, их гол гатлах, загас барих, тангараг үүсгэх, гуу, суваг татах, мал гаргах, ан гөрөө хийх, дайсан номхтгох, цэрэгт мордох, онгоц, сал, модон тээрэм урлах, гүүр барих, хануур төөнүүр хийлгэх, газар малтах, малын үс, ноос хяргах, буян хишгийн даллага авах, буян номын үйл, хурим хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, нүүдэл хийх, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, эм найруулах, замд гарах, бэрийн үйл, үхэгсдийн үйл муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 5 градус дулаан

                    Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

12-ны өдөр Баян-Өлгий, Ховдын хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.

                                    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөөдөр Алтайн уулархаг нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор хүчтэй салхи, шуургатай байхыг анхааруулж байна.

                         2024 оны 11-р сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

                                       цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 8-13 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ. Дархадын хотгор болон Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -3…-8 градус хүйтэн, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Эг, Үүр, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр -2…+3 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +8…+13 градус, бусад нутгаар +2…+7 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө +4…+6 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өдөртөө +3…+5 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө +3…+5 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчийн орлогч Лин Цаог хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул нар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчийн орлогч Лин Цао болон бусад холбогдох албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд сэргээгдэх эрчим хүчийг ашиглан агаарын бохирдол бууруулах төслийг хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцсон юм.

Уулзалтын эхэнд хотын дарга Х.Нямбаатар уулзалтад ирсэн төлөөлөгчдөд талархал илэрхийлэн “Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, сэргээгдэх эрчим хүчийг ашиглан агаарын бохирдол бууруулах зэрэг нийгмийн салбарын тулгамдсан асуудлуудад анхаарал хандуулан, шийдвэрлэхээр зорьж ажиллаж байна. Энэ хүрээнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн туршлагаас судлан, хамтран ажиллах боломжтой” гэдгээ илэрхийлсэн юм.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчийн орлогч Лин Цао “Нийслэл хотод тулгамдаж буй асуудлууд буюу түгжрэл, эрчим хүчний дутагдал, тэр дундаа агаарын бохирдлыг бууруулах чиглэлд хамтран ажиллахад таатай байх болно. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн зүгээс тогтвортой ногоон хот санаачлагд хамтран ажиллах боломжийг судлах, цаашид хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд бүхий л талаар дэмжлэг үзүүлнэ” гэв.

Нийслэлийн зүгээс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Азийн сан, “URECA” ХХК, “Гэр өргөө” ТББ-тай хамтран Улаанбаатар хотын яндангийн тоог бууруулах зорилгоор гэр хорооллын айл өрхүүдийг сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд шилжүүлэх туршилтын төслийг өнгөрсөн онд хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд айл өрхүүдийн дулаан, цахилгааны эх үүсвэрийг сэргээгдэх эрчим хүч ашиглан шийдэхийн зэрэгцээ дулаалга хийж, үүний үр дүнд тухайн айл зуух, түлшний хэрэглээг халж, агаарт ялгарах бохирдол, хүлэмжийн хийг бууруулж байсан юм. Мөн талууд өнгөрсөн онд уг төсөлд таван айлыг хамруулсан бол энэ жил 100 айлд ахин хамтран хэрэгжүүлэх боломжийг судлахад бэлэн гэдгээ уулзалтын төгсгөлд илэрхийллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Цас орж, ихэнх нутгаар хүйтэрч, салхи шуургатай байна

Цаг уурын гаргасан арав хоногийн урьдчилан мэдээгээр өнөөдөр, маргааш буюу арваннэгдүгээр сарын 11, 12-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 13-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 14-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Мөн салхи 11, 12-нд Алтайн уулархаг нутгаар, 14-нд баруун аймгуудын нутгаар, 15-нд говь, тал, хээрийн нутгаар, 16-нд нутгийн зүүн хэсгээр секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүсч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Иймд: иргэд, малчид, тээвэрчид та бүхэн:

-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр хүлээн авах,

-Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах;

-Хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, найдвартай харилцаа холбооны хэрэгсэлтэй байх

– Дулаан хувцаслах, баталгаат зам, гүүр, гармаар гарах

-Салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлэх,

-Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнгөрсөн долоо хоног гамшиг, аюулт үзэгдэл, ослын 86 удаагийн дуудлага бүртгэгдлээ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.11.04-11.10/ нийслэлийн 6 дүүрэг, 19 аймгийн 37 суманд гамшиг, аюулт үзэгдэл, ослын 86 удаагийн дуудлага бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 5 иргэний амь насыг авран хамгаалсан.

Нийт дуудлагын 72 нь гал түймэр, 12 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь биологийн гаралтай, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна.

466463947_986895920132301_8712066645758723345_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцоно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Азербайжан Улсын Ерөнхийлөгч Ильхам Алиевийн урилгаар 2024 оны 11 дүгээр сарын 12-13-ны өдрүүдэд тус улсын Баку хотноо болох Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцохоор эх орноосоо мордлоо.

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх дээд түвшний уулзалтын үеэр уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, дэлхийн дулаарлыг сааруулах асуудлаарх Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ манай улс хамтран зохион байгуулах уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх өндөр түвшний хэлэлцүүлэгт зарим улсын төрийн тэргүүний хамт оролцоно.

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 29 дүгээр бага хурлын үеэр болох дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад 160 гаруй улсын төр, засгийн тэргүүн оролцоно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 4 градус дулаан

2024 оны 11-р сарын 11-ний өдрийн 12-18 цаг хүртэл Улаанбаатар хотын цаг агаарын                                                                 урьдчилсан мэдээ
Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Агаарын температур: +1…+3 градус дулаан байна.
Улаанбаатарт 11 цагт: -3 градус хүйтэн, харьцангуй чийгшил 66 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр шарагчин туулай өдөр

-Аргын тооллын 11 дүгээр сарын 11. Даваа (Сумьяа) гараг (2024)
-Билгийн тооллын шинийн 10, шарагчин туулай, мэнгэ 1 цагаан, суудал огторгуй, од шувуун хошуут-24, үхэх барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:52-17:19.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад эрхтэн хүчин дэлгэрэх маш сайн. Харин тахиа, луу жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
–Хонь, гахай, туулай, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд ам, мөр, бэлхүүст, гэрийн сүлд гэр, байшинд орших болой.
-Эм хүмүүн, нохой жилтний сүлд гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: нялхасыг хөлд оруулах, гадагш явуулах, өвчин эмнэх, сүм дуган, балгадын суурь тавих, арилжаа наймаа хийх, нохой авах, шинэ гэр, байшин, асар майхан босгох, даллага авах, төрөл садан болох, ан гөрөө хийх, газар хагалах, суваг шуудуу малтах, цэрэг хөдөлгөх, тариа ногооны үр суулгах, нүүдэл хийх, үзмэр үзэх, хурим хийх, газар хөндөх, замд гарах, бэрийн үйл, эд, мал худалдан авах, ном сонсох, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, шинэ хувцас өмсөх, эд юм өгөх, мал гаргах, өмнө зүгт явах муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Бага насны найман хүүхэд угаартжээ

Өчигдөр буюу 11-р сарын 07-ны өдөр Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт угаартсан гэх 4 дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Дуудлага, мэдээллийн дагуу шалгахад 8-50 насны 19 иргэн угаартсан ба тэдгээрээс 8 нь бага насны хүүхдүүд байна.
Иймд иргэд Та бүхэн галлагаа эхлэхээс өмнө ханан пийшингийн татах сувгийг сайтар цэвэрлэх, зуухны битүүмжлэлийг сайжруулах, үнсний шүүр, зуухны хүхээ зэргийг засаж янзлах, угаарын хий мэдрэгч төхөөрөмж суурилуулж өөрийн болон гэр бүлийнхээ гишүүдийн амь нас, эрүүл мэндэд учрах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хүний амь насыг хохироож, хэргийн газраас зугтаасан этгээдийг олж тогтоожээ

Өчигдөр буюу энэ оны 11 дүгээр сарын 07-ны шөнийн 01 цаг 20 минутад цагийн орчимд “Яргайтын замд байрлах Зуслангийн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн зүүн замд машинд дайруулсан хүн байна” гэх дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явууллаа.
Шалгалтаар 44 настай, эрэгтэй “Э” нь “Toyota Land-200” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад 28 настай, эмэгтэй, “С”-ийг мөргөж, амь насыг нь хохироосон байна.
Уг этгээд нь ослын газрыг орхиж, зугтаан Сүхбаатар дүүрэгт жолоодож явсан тээврийн хэрэгслээ нуусан байсныг олж, хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд нөхөн үзлэг хийж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т жолооч нь хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учирсан байж болзошгүй зам тээврийн ослын тохиолдол харсан даруйд очиж бололцоотой тусламж үзүүлэх, цагдаа, эмнэлгийн байгууллагад яаралтай мэдэгдэх, зам тээврийн осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, түүнийг эмнэлэгт яаралтай хүргэх үүрэгтэй гэж заасан байдаг.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Явган замын нөхөн сэргээлтийн ажил үргэлжилж байна

Энэ онд 87 байршилд авто замын засвар, шинэчлэл хийхээс өнөөдрийн байдлаар 63 байршилд авто замын зорчих хэсэгт асфальт бетон хучилтыг бүрэн хийж дууссан. Нийт явган замын нөхөн сэргээлтийн ажил үргэлжилж байна.

Энэ талаар НЗХГ-ын Авто замын хяналтын мэргэжилтэн П.Бержанаас тодрууллаа. Тэрбээр “Инженерийн шугам сүлжээ болон авто замын хашлага суурилуулах явцад эвдэрсэн явган замын нөхөн сэргээлтийн ажил үргэлжилж байна. Хамгийн сүүлд гэхэд Улаанхуарангийн авто замын засвар шинэчлэлтийн хүрээнд явган замын засварыг хийж дууслаа. Гэсэн ч зарим байршилд шугам хоолой зэрэг засварын ажлаас шалтгаалж явган замын ажил бага зэрэг удаашралтай байна. Тухайлбал, Олимпийн гудамжийн 2А магистрал шугамын ажлыг хийж байгаа учраас явган замын нөхөн сэргээлт удааширсан” хэмээлээ.

Харин инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэлийн хүрээнд хийж буй явган замын нөхөн сэргээлтийн талаар УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга, Ерөнхий инженер М.Балдандоржоос зарим зүйлийг тодрууллаа.

Тэрбээр “Улаанбаатар хотын 2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд нийт 18 дулааны магистрал шугамыг шинэчилсэн. Үүнээс гадна инженер хангамжийн байгууллагуудын шугам сүлжээний ажлууд хийгдсэн. Мөн иргэн, хуулийн итгээд буюу аж ахуйн нэгж байгууллагуудын барилгын гадна дэд бүтэц, шугам сүлжээний ажил зэрэг нийт 180 орчим цэг дээр нийтийн эзэмшлийн ногоон байгууламж, зам талбайг сэтлэх зөвшөөрөл авч хэрэгжүүлсэн. Үүнтэй холбоотойгоор нөхөн сэргээлтийн ажилд хяналт тавьж, өнөөдрийн байдлаар 5 байршилд ажил хийгдэж байгаагаас энэ 7 хоногт гурван байршилд нөхөн сэргээлт дуусна.

Харин үлдсэн 2 байршил болох 2А магистрал дулааны шугамын нөхөн сэргээлтийн ажил, 11ГД шугамын нөхөн сэргээлтийн ажил үргэлжлээд дуусах шатандаа явж байна. Тодруулбал, 2А шугам дээр захиалагч байгууллага буюу Эрчим хүчний яаманд болон тодорхой хэмжээний тохижилт бүтээн байгуулалтын ажилд албан шаардлага өгч байна. Мөн шинэчилсэн явган замын хавтанг буцааж тавихдаа хагалж эвдсэн зөрчлүүд гарсан. Үүнийг иж бүрэн солиулах албан шаардлагыг захиалагч байгууллага болон төслийн нэгжүүдэд хүргүүлээд ажиллаж байна” гэлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Засгийн газрын ордон руу явдаг автобусны чиглэлийг зогсооно

Өвлийн улирал эхэлсэнтэй холбоотойгоор үндсэн чиглэлүүдэд автобус нэмэх олон нийтийн санал хүсэлтийг үндэслэн Засгийн газрын ордон руу явдаг АТ:1, АТ:2, АТ:3 чиглэлийг өнөөдрөөс буюу энэ сарын 8-наас зогсоохоор боллоо.

Тодруулбал, нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор Төрийн ордонд ажилладаг 1400 албан хаагчийг нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхийг уриалж дараах гурван чиглэлд автобус үйлчилж байсан юм.

  • АТ:1 “Засгийн газрын ордон – Гэрэлт хотхон – Зайсан”
  • АТ:2 “Засгийн газрын ордон – Ривер гарден – Хан хилсс”
  • АТ:3 “Засгийн газрын ордон – Энканто – Хүннү 2222 хороолол”

НИЙТИЙН ТЭЭВРИЙН БОДЛОГЫН ГАЗАР

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна

Цаг уурын байгууллагын гаргасан мэдээгээр өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 8-нд баруун аймгуудын нутгаар, 9-нд төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

Иймд: иргэд, малчид, тээвэрчид та бүхэн:

-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр хүлээн авах,

-Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах;

-Хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, найдвартай харилцаа холбооны хэрэгсэлтэй байх

– Дулаан хувцаслах, баталгаат зам, гүүр, гармаар хөдөлгөөн үйлдэх,

-Салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлэх,

-Малаа ойрын бэлчээрт хариулах,

-Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа