Author Archives: baaska baaska

Өнгөрсөн долоо хоногт 124 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.10.14-20/ нийслэлийн 8 дүүрэг, 19 аймгийн 44 суманд аюулт үзэгдэл, ослын 124 удаагийн дуудлага бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 17 иргэний амь насыг авран хамгаалсан.

Нийт дуудлагын  106 нь гал түймэр,  15 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, хоёр нь биологийн гаралтай, нэг нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл байна.

IMG_4814

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 330 дугаар ангид ажиллав

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллах үеэрээ Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн алба хаагчидтай уулзлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ангийн байрлалд хүрэлцэн ирэхэд Дархан цэргийн хүрээний хүндэт харуул угтаж, ангийн үйл ажиллагааг захирагчийн нэгдүгээр орлогч, дэд хурандаа О.Чулуунбаатар танилцууллаа.

Ерөнхийлөгч тус ангийн Гадаад хэлний сургалтын төвд зочилж, англи хэлний анхан шатны хичээлд суралцаж буй ахлагчидтай уулзав.

Тус анги нь 2006 онд Их Британи Улсын хөрөнгө оруулалтаар Гадаад хэлний сургалтын төвийг байгуулсан бөгөөд давхардсан тоогоор 837 цэргийн алба хаагч англи хэлний сургалтад хамрагджээ. Үүнээс 115 цэргийн алба хаагч АНУ, БНЭУ, Канад, Австрали улсуудад мэргэжил ахиулах дамжаанд суралцжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг төрийн цэргийн байгууллагууд дэмжин, идэвхтэй оролцож буйг сайшаалаа.

Улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдал, ард иргэдийн амар тайван байдлыг сахин хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлж, цэргийн албаны нэр хүндийг өндөрт өргөж явахыг захив.

Бие бүрэлдэхүүний найдвартай ар тал, түшиг тулгуур болж байдаг гэр бүлд нь чин сэтгэлийн талархал илэрхийлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнгөрсөн шөнө хотын гудамж, замуудад 425 тонн давс, 83 тонн бодис цацжээ

Өнгөрсөн шөнө хотын гол болон туслах зам цэвэрлэгээнд 500 гаруй албан хаагч, 100 орчим техник хэрэгсэлтэй ажиллаж, 425 тонн давс, 83 тонн бодис цацаж, цэвэрлээд байна. Энэ үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ц.Төрхүү болон холбогдох албаны хүмүүс тухайн байршлуудад ажилласан юм. Ийнхүү замд дагтаршсан цасыг түрэх, давс бодис цацах ажлууд үргэлжилж байна.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ц.Төрхүү “Аравдугаар сарын 20-ны өглөө цас орсноос хойш нийт 33 байгууллагын 1000 гаруй ажилчид 217 техник хэрэгслээр гудамж талбайн цасыг цэвэрлэж байна. Халтиргаа гулгаатай нөхцөлд авто замын түгжрэл их үүссэн учраас том техникүүдээр давс, бодис өдрийн цагаар цацахад хүндрэлтэй байсан. Тиймээс өнгөрсөн шөнө түлхүү давс, бодисуудыг цацаж ажиллалаа. Мөн халтиргаа ихтэй газруудад хайрга, давс, элс шороог байршуулсан. Ялангуяа хот руу орох гарах томоохон даваануудад элс, шороо, хайрга, давс зэргийг савлаж, хажууд байршуулсан. Энэ бэлтгэлийг цас орохоос 7 хоногийн өмнөөс хийсэн. Тийм болохоор жолоочид халтиргаа гулгаа ихтэй өгсүүр газрууд болон хотын ойрхон даваа гүвээний ойролцоо байршуулсан давс, хайрга, элс, шорооноос өөрсдөө аваад хэрэглэж болно” хэмээлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр шар морь өдөр

-Аргын тооллын 10 дугаар сарын 21. Даваа (Сумьяа) гараг (2024)
-Билгийн тооллын 19, шар морь, мэнгэ 4 ногоон, суудал мод, од гөрөөсөн толгой-4, үл зохилдох барилдлагат өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:20-17:52.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс засуулахад бодийн төрөл олох, сайн хүнтэй учрах маш сайн. Харин хулгана, луу жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
–Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бугуй, шилбэ, ууц, нууцын оронд, гэрийн сүлдхананд орших болой.
-Эм хүмүүн, нохой жилтний сүлд гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: эхнэрийн үс хайчлах, нялхасыг гаргах, мод таслах, тангараг тавих, шинэ гэр, байшин, асар майхан босгох, бэрийн үйл, нүүдэл хийх, морь худалдах, уралдуулах, мал гаргах, улаан идээ авах, хурим хийх, малын үс, ноос хяргах, эд, мал худалдах, ном сонсох, замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, өмнө зүгт явах муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 3 градус хүйтэн

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

21-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, ихэнх нутгаар хүйтэрч,зам даваа гүвээнд мөстөлт, халтиргаа, гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна.

2024 оны 10-р сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж цасан шуурга шуурна.

Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -5…-10 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -1…-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +4…+9 градус, бусад нутгаар -3…+2 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасана, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. -1…-3 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасана, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. -2…-4 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасана, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. -3…-5 градус хүйтэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Арваннэгдүгээр сарын 1-нээс Зайсангийн гүүрний бохирын шугамыг шилжүүлнэ

Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Зайсангийн хуучин гүүрийг 1968 онд буюу одоогоос 56 жилийн өмнө ашиглалтад оруулж байжээ. Үүнээс хойш засвар, шинэчлэлт огт хийгээгүй. Ашиглалтын хугацаа дуусч, стандартаар ашиглалтын түвшин D үнэлгээнээс бага, хэзээ ч нурж магадгүй гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс Зайсангийн хуучин гүүрийг буулгаж, шинээр барихаас өөр аргагүй болсон юм. Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяраас тодрууллаа.

Тэрбээр “Нийслэлийн төсвөөр Зайсангийн хуучин гүүрийг 225 метр 4 эгнээ бүхий төмөрбетон хос гүүрээр шинэчлэх ажил арваннэгдүгээр сарын 1-нээс эхэлнэ. Уг гүүрийн зураг төсөл 2014 онд хийгдэхээс өмнө техник ашиглалтын үнэлгээ 2013 онд хийгдэхэд хэзээ ч нурж магадгүй гэсэн дүгнэлт гарсан. Хүчитгэх засвар хийх боломжгүй. 1968 оны зураг төслийн ямар ч мэдээлэл байхгүй. Тухайн үед барилгын явцын үед хүчтэй үер болсон зэрэг асуудал их үүссэн байсан. Гүүрийн анхны төлөвлөлт 40-50 жил байдаг. Хэзээ ч нурах эрсдэлтэй учраас шинээр гүүр барих шаардлагатай. Гүүр ямар нэг байдлаар нурлаа гэхэд иргэдийн амь настай холбогддог. Тиймээс учраас Зайсангийн гүүрийг буулгаж, богино хугацаанд буюу 8-9 сарын хугацаанд барьж ашиглалтад оруулна” хэмээлээ.

Мөн Зайсангийн хуучин гүүрний хажуугийн шинэ гүүрийг хийхдээ бохирын шугамыг угсарсан. Хуучин гүүрний доогуур тус шугам явж байгаа учраас холбохын тулд шинэ гүүрнээс урагш Зайсангийн уулзвар хэсэгт худаг суурилуулаад 7 метрээр бохирын шугамыг суулгасан байна. Зайсангийн гүүрийг шинэчлэхийн тулд гүүрэн доорх бохирын шугамыг шилжүүлж шинэ гүүрэнд залгах хэрэгтэй болжээ. Холбох ажил 6 метрийн дор явагдана. Тиймээс газар хөлдөхөөс өмнө арванэгдүгээр сарын 1-нээс нэг сарын хугацаанд бохирын шугамыг холбож дуусгана. Арванхоёрдугаар сарын 1-нээс нэгдүгээр сарын 15-нд гүүрний эхний нураалтын ажлуудыг хийнэ. Ингэхдээ доош 18 метр урт шонт сууриудыг суурилуулна. Хөлдөлтийн гүнээс доош учир өвөл суурилуулах бүрэн боломжтой. Газар гэссэнээс хойш гуравдугаар сарын 1-нээс цутгалтын ажлуудыг хийж, долоодугаар сарын 10-нд шинэ гүүрээ барьж дуусахаар төлөвлөжээ.

Хажуугийн шинэ гүүрийг барьж байх хугацаанд дам нуруунуудыг 70 хувьтай бэлтгэсэн. Дам нуруу суурилуулах үед бэлтгэл бүрэн дуусна. Одоо гүйцэтгэгч бэлэн, ажлаа эхлүүлэхэд бэлэн болжээ. НЗХГ-ын дарга Б.Одбаяр “Ажил хүлээгдлийн зүйл гарахгүй. Тийм болохоор 60 орчим жил болсон хуучин гүүрийг буулгаж, шинэ гүүртэй болох ажилд иргэд маань хүлээцтэй хандаж, бидний ажлыг ойлгоорой. Шинэ гүүрийн ажлыг маш шахуу хуваарийн дагуу яаравчлан явуулах болно” гэдгийг мөн онцолж хэллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр улаан луу өдөр

-Аргын тооллын 10 сарын 19. Бямба (Санчир) гараг (2024)
-Билгийн тооллын 17, улаан луу, мэнгэ 6 цагаан, суудал ус, од 1 эхтэй 6 хөвгүүн-2, түлэх барилдлагат өдөр. Тэрсүүд өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:17-17:56.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул өнгө зүс доройтох тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
–Бич, луу, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд шагай, хоолой, хүзүүнд, гэрийн сүлд унь, таазанд орших болой.
–Аливаа үйлд муу болой. Шинэ гэр барьвал салж хагацах, бэр буулгавал нөхрөөс салах, сүм дуган баривал лам хувраг үл тогтох, замд гарвал хулгайч дэрэмчин учрах, үр таривал хатах, нэр алдар олвол доройтох, мал адгуус авбал үл тогтох, хишиг даллага авах, сүлд дуудваас үл ирэх тул тэвч.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 6 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөөдөр өдөр Завханы өмнөд хэсэг, Говь-Алтай, Баянхонгорын нутгаар, маргааш буюу 20-нд ихэнх нутгаар, 21-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байх тул зам даваа гүвээнд мөстөлт, халтиргаа, гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдаж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

2024 оны 10-р сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас, цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс хойш эргэж, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -3…+2 градус, говийн бүс нутгийн төв хэсгээр +7…+12 градус, бусад нутгаар +2…+7 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. +5…+7 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. +3…+5 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. +3…+5 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

14 настай хүүхдийн хэвлий хэсэгт хутгалж, дээрмийн гэмт хэрэг үйлдсэн хэргийг камерын хяналтаар илрүүллээ

Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт энэ оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 18 цагийн орчимд “Үл таних хүмүүст хутгалуулж, гар утсаа дээрэмдүүллээ” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж, тус гэмт хэргийг үйлдсэн этгээдүүдийг олж тогтоохоор эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулсан.

Шалгалтаар 15 настай “С”, “Ц” нар нь 14 настай “М”-н хэвлий хэсэгт хутгалж, Iphone 8 маркийн гар утсыг нь дээрэмдээд Улаанбаатар хот руу таксинд сууж явсныг камерын хяналтаар олж тогтоолоо.

Ийнхүү Орхон аймгийн цагдаагийн газар, Баянзүрх дүүргийн цагдаагийн газартай хамтран ажиллаж 10 дугаар сарын 16-ны өдрийн 14 цагийн орчимд “С”-ыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс саатуулж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Эцэг, эх, асран хамгаалагч Та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төв

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

2024 оны ээлжийн цэрэг татлага эхэллээ

Сүхбаатар дүүргийн энэ оны II ээлжийн цэрэг татлага өнөөдөр эхэлж, нээлтээ хийлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Сүхбаатар дүүргийн Цэрэг татлагын товчооны нийт бие бүрэлдэхүүн, хороодын ЗДАА, цэргийн зарлан дуудах авсан залуус, тэдний гэр бүл, найз нөхөд, нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын ахлах офицер, хурандаа М.Мөнгөнтулга нар оролцлоо.
Энэ удаагийн цэрэг татлагын нэг онцлог нь цэргийн албанд тэнцсэн залуусыг цэргийн төв дамжин дээр давтан үзэж дахин онош тавьдаг байсан бол дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдсэн үзлэгийн дараагаар шууд цэргийн ангид хүргэгдэхээр зохион байгуулж байгаа юм.
Дүүргийн Цэрэг татлагын товчооны дарга В.Гомбодорж хэлэхдээ; Батлан хамгаалах яамнаас Хугацаат цэргийн алба, цэрэг халалт, татлагын ажлын зохион байгуулалтыг сайжруулах тухай албан даалгавар гаргасан. Энэ хүрээнд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цэргийн штаб бэлтгэл ажлыг сайтар ханган цэрэг татлагыг эхлүүлж байна.
Засаг даргын Тамгын газраас цэргийн алба хаагч, дайчдынхаа анги салбарт нь эргэх ажиллагааг жилд хоёр удаа зохион байгуулж, ар гэрт нь ил захидал хүргэх, тэдний хооронд мэдээлэл дамжуулан эргэх холбоотой ажилладаг. Энэ удаа эцэг эх, ар гэрийнхэнд нь цэрэг татлагын явцын мэдээллийг хүргэн ажиллана” гэлээ.
Нээлтийн үеэр дүүргийн 3 дугаар хорооны иргэн, өөрийн чин хүслээр цэргийн алба хаахаар ирсэн Б.Лхагва-Очир үеийн залуус найзууддаа хандан Монгол Улсын үндсэн хуулиар хүлээсэн иргэний журамт үүргээ биелүүлэн, үеийн нөхөдтэйгээ мөр зэрэгцэн алба хаах болсондоо баяртай байгаа, цэргийн алба хааснаар бид бие бялдрын хувьд чийрэгжихээс гадна англи хэл, компьютерын мэдлэгээ сайжруулах, илүү хөгжих боломжтой болсонд баярлалаа, хамгийн шилдэг залуусыг “ЦЭРГИЙНХЭН” гэж боддог гэлээ.
Мөн татлагын үеэр Монгол цэргийн музейн хамт олон явуулын үзмэрээ дэлгэж сонирхууллаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Бүх нийтийн их цэвэрлэгээг 14 хоног зохион байгуулна

Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх, хуримтлагдсан хог хаягдлыг ачиж, тээвэрлэх, аж ахуйн нэгж, байгууллагуудыг цэвэрлэгээний үйл ажиллагаанд идэвхжүүлэх оролцуулах зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Бүх нийтийн их цэвэрлэгээ” арга хэмжээг зохион байгуулж буй. “Цэвэрлэгээг хэвшил болгоё” уриатай бүх нийтийн цэвэрлэгээг  10 дугаар сарын 15-ны өдрөөс 11 дүгээр сарын 1-ний өдрийг дуустал нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд зохион байгуулна.

Аж ахуй нэгж байгууллага бүр орчныхоо 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх, байгууллагынхаа хайс хашлага, хогийн сав, гадна фасад, хаяг, хаягийн байгууламжийг угааж өнгө үзэмжийг сайжруулах ажлыг гүйцэтгэнэ.

Энэ удаагийн их цэвэрлэгээгээр дүүрэг, хороо бүр гудамж, зам талбайн хог хаягдал, хатсан шарилж ургамлын цэвэрлэгээг хийж, хотхон бүрийн хог ачилтыг эрчимжүүлэх, үүсмэл хогийн цэгүүдийг ачиж цэвэрлэх, нийтийн эзэмшлийн гудамж зам талбайд байршуулсан өнгө үзэмжгүй хаяг самбарын өнгө үзэмжийг сайжруулах ажлуудыг зохион байгуулна.  Иргэн, аж ахуй нэгжийг бүх нийтийн цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг уриалж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Х.Отгончимэг: Хуульч өмгөөлөгч гэсэн нэр хүндийг ямагт өндөрт өргөж явахыг хичээдэг

Тэртээх 1994 онд тухайн үеийнхээр Эрдэнэт хотын өмгөөлөгчдийн зөвлөлөөс дадлагажигч өмгөөлөгчөөс ажлынхаа гарааг эхэлж, Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэр гүйцэтгэгч, ахлах шийдвэр гүйцэтгэгч, тасгийн даргаар ажиллаж  байсан  Х.Отгончимэг эдүгээ итгэл даасан өмгөөлөгч болжээ.  

Тэрбээр эрүүгийн, иргэний чиглэлээр  ажилладаг бөгөөд  түүнд үйлчлүүлэгчийнх нь  “баярлалаа” гэх үг урмын гал дээр нь тос нэмсээр ирсэнд талархнам. Энэ л сайхан бодол тээсэн ариун үйлсээр жигүүр хийж өмгөөлөгч болсон хувь заяандаа дэндүү ихээр бахархаж явдгаа олонтаа хэлж байлаа. Улмаар үнэний алтан дэнсэнд шударга ёсыг тэнцүүлж, хүний эрхийн мэдрэмж, мэргэжлийнхээ үнэ цэнээр гангарч яваа үе үеийн  өмгөөлөгчдөөрөө бахархаж хүндлэн дээдэлж явдгаа ч онцолсон юм. Тийм ээ, эзэмшсэн мэргэжлээ өнгөлж зүлгэнэ гэдэг ийм агуу, амттай ажгуу.

 -Хүсэл мөрөөдлийн түлхүүр болсон  мэргэжлээрээ ажиллана гэдэг юутай сайхан. Нөгөөтэйгүүр өргөн түмний итгэл болсон ажлын анхны гараа цаашдын амьдралын замыг  гэрэлтүүлдэг байх аа?

– Баярлалаа. Өмгөөлөгч хэмээх алдрыг хүртэж, ард түмнийхээ тусын тулд ажиллаж амьдарч  яваадаа туйлын баяртай байдаг.  1994 онд  МУИС-ийн хууль зүйн сургуулийг  дүүргээд Орхон аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлд Шаравнямбуу, Д.Оюунчимэг, Ш.Оюумаа нарын ажил амьдралын арвин туршлагатай  өмгөөлөгч нарын удирдлаган дор ажлын гараагаа эхэлж байлаа.  Тэднээс  хуульч өмгөөлөгч болох ёс зүй, өргөдөл гомдлоо хэрхэн яаж бичих, хүнтэй яаж харьцах бүхий  л эрхэм чанаруудыг суралцсан. Эдүгээ Монголын өмгөөлөгчдийн холбоо хэмээх их айлаар овоглогдон өдий хүртэл ажиллаж, амьдарч яваа нь миний амьдралын утга учир. Тодруулбал,хэзээ ч шантарч цуцаж байгаагүй  энэхүү сайхан мэргэжлээрээ 30 жил ажиллаж байна. Үйлчлүүлэгчдийн зүгээс тулгарсан асуудлынхаа талаар  хэн нэгэнд хэлээгүй үгээ өмгөөлөгчдөө л итгэж хэлдэг. Энэ нөхцөлд мэргэжлийн хүрээнд хууль зүйн зөвлөгөө өгөөд тухайн хүний эрх зүйн байдлыг  хууль шүүхийн байгууллагын өмнө хамгаалж оролцдог.  Дараа нь тэднээсээ “баярлалаа” гэх үгийг сонсох үнэхээр сайхан байдаг.

-Өдий зэрэгт хүргэж өсгөж хүмүүжүүлсэн аав ээжийнх нь талаар асуухгүй өнгөрч боломгүй. Энэ  тухайд?

-Миний бие Архангай аймгийн Өндөр улаан сумын уугуул. Уул ус  нь тэгширсэн сайхан нутгаараа бахархаж бахдаж явдаг.  Эцэг эхээс 11-үүлээ, айлын ес дэх охин. Тухайн үеийнхээр Эрдэнэт хотын 10- н жилийн I дүгээр дунд сургуулийг дүүргэсэн.  Энэ бүх гэр бүлийн суурь хүмүүжил,ачлал энэрэл хайртай аав ээжтэй минь  салшгүй холбоотой.

-Аливаа зүйл хоёр талтай. Иймд өмгөөллийн замнал буюу, өмгөөлөл хийх явцад  сайн сайхан, саар зүйл олонтаа тохиолдож байгаа даа?

-Тийм ээ, өмгөөллийн ажлын явцад зарим үед үл ойлголцох байдал үүсдэгийг нуугаад яахав. Гэвч тэр бүхэнтэй зэрэгцэн уурлаж бухимдах  биш, хэрэв би таны  эрхийг сэтгэлд  тань хүртэл өмгөөлж чадахгүй байгаа бол дараагийн өмгөөлөгчид хандаж  болно оо гэж ойлгуулж хэлдэг.  Хэргийн оролцогчид болон үйлчлүүлэгчдийн ар тал аав ээж ах дүүс  нь гээд  бидний ажлыг үл ойлгох хүн цөөнгүй байдаг. Өмгөөлөгчдөд л хандсан юм чинь бид ял шийтгэлгүй, төлбөр төлөөсгүй гарна гэсэн ойлголтоор дураараа загнах нь ч бий. Бас  ялалт байгуулна биз дээ, хэрэгсэхгүй болгоно биз дээ гэж тулган шаардаг. Энэ бол буруу. Бид амлалт өгдөггүй, хуулийн хүрээнд шийдвэрлүүлнэ гэдгийг ойлгуулдаг.  Хамтын гэрээний дагуу үйлчлүүлэгчдийнхээ эрх зүйн байдлыг дордуулахгүйн төлөө ажиллахыг эрхэм зорилгоо болгодог.  Инээсэн биш, уурлаж бухимдсан янз бүрийн ааш араншинтай хүмүүс бидэнд  ханддаг.  Аль болох тэр бүгдийн эв зүйг олж, уур омгийг нь дарж ойлгуулж, учирлаж явахад бидний харилцаа хандлагын зарчим оршдог.

– Энэ л үүднээс эмэгтэй хүнд зарим талаар ахадсан ажил юм шиг  санагддаг?

-Өмгөөлөгчийн ажил шүүгч прокуроруудтай харьцуулахад тийм амар биш. Иймд бидний зүгээс Монгол Улсынхаа хуулийн дагуу үнэн зөв шударгаар ажиллахыг хүсдэг. Тухайлбал,  таны асуудал хуулиндаа ингэж тусгагдсан байна, таны гаргаж өгсөн нотлох баримт тийм байна гэж тус бүрд нь нэг бүрчлэн танилцуулдаг.

– Аливаа  бүхэн дандаа шулуун дардан байдаггүй. Сэтгэл дундуур үлдсэн өмгөөлөл гэвэл?

– Ажил хийж явахад алдаа оноо зэрэгцэн оршдог жамтай  Хохирлын болон процесын хувьд  шүүхийн шийдвэрээ харж байхад дутуу дулимаг буюу арай дутуу тайлбар хийж, энэ хуулийн заалтыг нэмж тайлбарлах байсан байна  гэж бодогдох үе гардаг юмаа. Гэвч энэ үйлдлээ дахин давтахгүйн төлөө өөртөө дүгнэлт хийж ажилладаг даа.

-Хамгийн эрхэмлэн дээдэлдэг зүйл тань юу байдаг бол?

– Улирах цагийн түүх, урагшлах ирээдүйн зүг чиг нь болсон хуульч өмгөөлөгч гэсэн нэр хүндийг ямагт өндөрт өргөж явахыг хичээдэг. Хэзээ ч үрсийнхээ төлөөх сэтгэл нь дундардаггүй аав ээж маань сурч боловсрох нөхцөлийг минь бүрэн дүүрэн хангаж  сайхан мэргэжил  эзэмшүүлж чадсан. Тийм  учраас ачийг нь хариулж мэргэжилдээ эзэн болж явах учиртай. Ахмад хуульч нараасаа байнга  суралцаж сургаал зөвлөгөөг нь  сонсон өдрөөс  өдөрт  хөгжсөөр явна.

 -Та дотоод  мэдрэмжээ хэрхэн сонсдог вэ?

– Дотоод мэдрэмжиндээ маш их итгэж, дотор хүнтэйгээ  ярилцах дуртай.

– Хамгийн баярт мөчөөсөө хуваалцахгүй юу?

– Ажлын хувьд хуульч өмгөөлөгч мэргэжлээрээ тасралтгүй үнэнчээр зүтгэсэн хөлс хөдөлмөрөө төр засагтаа үнэлүүлж Хууль зүй, албаны тэргүүний ажилтан, Алтан гадас одонгоор энгэрээ мялаасандаа  маш их баярлаж явдаг.

-30 гаруй жил гэдэг багагүй хугацаа. Сэтгэлд тодхон үлдсэн хэрэг маргааны талаар эргэн санавал?

-Нэгэн залуухан эмэгтэй эрүүгийн хуулийн тусгай ангийн 17-ын 3-дугаар зүйл, 3-1-т  зааснаар  залилан мэхлэх гэмт хэрэгт холбогдсон байсан. Учир нь хүний газрыг барьцаанд тавиад хугацаандаа авч өгч чадаагүй юм билээ л дээ. Энэ нь  даамжраад бусдыг  залилан мэхэлсэн байна гэсэн хэргээр шийтгэгдэх болсон. Ингээд СБД-ийн анхан шатны шүүгч З. Болдбаатар дээр хэрэг шийдэгдсэн.  Өөрөөр хэлбэл, хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэргийг газрыг нь өндөр үнэлж, зүйлчлэл өндөрсгөж шүүх рүү оруулж ирээд  эрх зүйг байдлыг нь дордуулаад байсан. Энэхүү  хэргийн талаар  мөрдөн байцаалтын шатнаас нь тууштай маргаж, гурван жилийн турш  хүсэлт өгч хөөцөлдсөөр Шүүхээр цагаатгахад үйлчлүүлэгч маань сэтгэлд  нар гийх шиг  болсон. Эрдэм номд сургасан  багш нарынхаа  ачаар  ялж байсан  энэхүү  хэрэг санаанаас гардаггүй юм. Тийм учраас өмгөөлөгч хүн эхлээд хэрэгтэйгээ маш нягт танилцах хэрэгтэй. Дараа нь үйлчлүүлэгчдэдээ нөхцөл байдлыг танилцуулаад шаардлагатай бүх зүйлсийг ойлгуулж хэлж өгдөг.  Нотлох баримт нь л  зөв байвал хугацаа алдахгүй дараа дараагийн шат руу хурдан шилждэг юм.

otgon2

-Ажил хэрэгч хүмүүс ажилдаа баримталдаг голч зарчимтай байдаг. Таны хувьд?

-Юуны өмнө цагийг маш сайн барьж ажилладаг шаардлага өндөртэй зарчимч хүн.

– Өмгөөлөл хийх явцад түгээмэл ажиглагддаг зүйл юу вэ?

-Ороо бусгаа энэ цаг үед иргэд маань хуулиа сайн мэдэж ухаардаггүй нь харамсалтай. Угтаа бид өдөр тутамдаа нийгмийн амьдралд оролцож байгаа учраас хуулиа мөрдөж биелүүлж хүндэтгэлтэй хандах ёстой.  Монгол Улсад хэрэгжиж байгаа хууль тогтоомжийг засаг захиргаа, орон нутгийн зүгээс иргэдэд хуулийг сурталчлан  таниулах ажил дутмаг санагддаг. Учир нь, бидэн дээр ирж байгаа хүмүүс ихэнхдээ л эрх зүйн мэдлэг муутай байдаг юм.

-Ингэхэд  анхны хэргийн тухайд юу хэлэхсэн бол. Анхны зүйлд сандарч тэвдэх зүйл гардаг  шүү дээ?

– Анх ажилд ороод зөвлөлийн даалгавраар дадлагажигч өмгөөлөгчөөр ажиллаж эхлэх үед хулгайн хэрэг дээр ажиллах болсон. Энэ үед өвдөг чичрээд, үйлчлэгчээ дагаж уйлах гээд үг, өгүүлбэрээ ч бүрэн дүүрэн хэлж чадахгүй ихэд хөглөж билээ. Гэтэл Бямбажав прокурор,Туул шүүгч хоёр залуу хүн намайг маш сайн ойлгож тайвшруулж байсан нь  санаанаас гардаггүй юм. Ингэж нэг хэргийн төлөө ажиллаж байгаа бүрэлдэхүүн залуу үе биднийг ойлгоно гэдэг үнэхээр  сайхан байдаг юм билээ.

– Хэлэх дуртай үг тань?

-“Заяа нь дэлгэр” гэдэг үгийг хэлэх дуртай. Хүүхэд байхаасаа энэ үгийг хэлж заншсан. Заяа тэгш явах нь  хүний амьдралын үнэ цэнэ гэж боддог.  Эцэст нь мэргэжил нэгт өмгөөлөгчдөө маш  их хайрлан хүндэлж явдаг.  Учир нь бид шүүгч прокуроруудтай мэтгэлцэж байж үйлчлүүлэгчдээ авран хамгаалдаг. Ийм хүнд  ажлын ард гардаг учраас маш эрчим хүч алдагддаг нь зүйн хэрэг.  Ахмад өмгөөлөгчдөөсөө их зүйлийг сурч, залуу өмгөөлөгчдөдөө эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж зөв шударга ажиллаарай гэж хэлэхийг хүсч байна.

Д. Нэргүй

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монголын эмч нарын VII их хурал эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй Монголын эмч нарын VII их хурал Төрийн ордонд эхэллээ.

Хурлаар “Эрүүл мэндийн салбарын бодлого, шинэчлэл”-ийн талаар илтгэл сонсож, “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ”, “Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн бодлого, нийгмийн баталгаа, сургалт, инновац” зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, нэгдсэн дүгнэлт, зөвлөмж гаргана.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Их хурлыг нээж үг хэллээ. Тэр бээр цар тахлын үед амь биеэ үл хайрлан, цаг наргүй ажиллаж, олон мянган хүний амь насыг аварч, онцгой гавьяа байгуулсан эмч, эмнэлгийн салбарын нийт хамт олон, гэр бүлд нь төр, засаг, ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

Сүүлийн жилүүдэд шинэ технологи, инновац, хиймэл оюун ухаанд суурилсан эмнэлгийн тусламж, үйлчилгээ нэвтэрч, ард иргэд эх орондоо дэлхийн жишигт нийцсэн эмчилгээ, оношилгоо хийлгэх боломж нэмэгдэн, зүрх судас, мэдрэл, гэмтэл, хавдар, хүүхдийн нарийн мэргэжлийн оношилгоо, эмчилгээгээр олон улсын түвшинд хүрч байгааг тэмдэглэлээ.

Цаашид энэ салбарын хөгжлийг эрчимжүүлэх, монгол хүний эрүүл мэндийг сахин хамгаалах чиглэлээр анхаарах зүйл байгааг ч хэллээ.

Тухайлбал:

  • Өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх чиглэлд нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тогтолцоог улам бэхжүүлэх,
  • Олон улсын жишигт хүрсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэж, гадагшаа чиглэсэн эрүүл мэндийн үйлчилгээний урсгалыг бууруулах,
  • Улс орноо чадварлаг эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнээр бүрэн хангаж, эдийн засгийн зөв хөшүүргээр орон нутаг, сумдад тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл, боломж бүрдүүлэх,
  • Үр дүн, ажлын гүйцэтгэлд суурилсан санхүүжилт болон эрүүл мэндийн даатгалын тогтолцоог улам боловсронгуй болгож, цалин хөлсийг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг хангах,
  • Эмийн үнэ, чанар, аюулгүй байдалд онцгой анхаарах, олон улсын стандарт хангасан эм, эмнэлгийн хэрэгслийг импортлохын зэрэгцээ эх орондоо үйлдвэрлэдэг болох, иргэдэд эмийн зөв зохистой хэрэглээг хэвшүүлэх,
  • Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэн, эрүүл аж төрөх хэв маяг, эрүүл мэндээ хамгаалах зөв зан үйлийг төлөвшүүлэх замаар өвчин эмгэг үүсгэдэг эрсдэлт хүчин зүйл, учир шалтгааныг таслан зогсоох зэрэг чиглэлээр улам эрчимтэй, идэвх, санаачилгатай ажиллах нь зүйтэй гэж үздэгээ илэрхийллээ.

Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” гэсэн хоорондоо харилцан уялдаатай үндэсний  хөдөлгөөн, ялангуяа “Эрүүл монгол хүн” хөдөлгөөнийг үр дүнд хүргэхэд эмч, эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчдын  мэдлэг, боловсрол, ур чадвар, хамтын ажиллагаа, манлайлал чухал үүрэгтэйг онцоллоо.

Эмч нарын VI их хурлыг 2019 онд Ерөнхий сайдын ивээл дор “Эрүүл мэнд- хөгжлийн тулгуур” уриатай зохион байгуулж, салбарын тулгамдсан асуудлыг дүгнэн хэлэлцэж, санал бодлоо нэгтгэн, зөвлөмж гаргаж байсан.

Засгийн газар эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол гаргасан нь VI их хурлын шийдвэр бодит ажил хэрэг болох эхлэл болсон юм.

Өнгөрсөн таван жилд эмнэлгийн тусламж, үйлчилгээнд олон шинэ технологи нэвтрүүлснээр чанар, хүртээмж сайжирч, иргэд эх орондоо оношилгоо, эмчилгээ хийлгэх боломж нэмэгдсэн.

Эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэдэг сургалт, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний цогц тогтолцоо бий болгон, эх орондоо чадварлаг боловсон хүчин бэлтгэх нөхцөл бүрдээд байна.

Нярай хүүхдэд төрөлхийн эмгэг илрүүлэх шинжилгээ хийдэг болж,  хүүхэд бүрийг эрт илрүүлэх цогц үзлэгт хамруулан, эрүүл мэндийн салбарт үр дүн, ажлын гүйцэтгэлээр санхүүжилт олгож эхэлжээ.

Мөн нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай анхдагч хуулийг УИХ баталж, өвчин эмгэгийг эрт үед нь илрүүлэх, урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлжээ.

Улсын хэмжээнд 4,700 гаруй эрүүл мэндийн байгууллага үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 15 мянга гаруй их эмч ажиллаж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр 7 байршилд авто замыг хааж, шинэчилнэ

Өнөөдөр дараах 7 байршилд авто замыг хааж, шинэчилнэ.

  • Сонгинохайрхан дүүргийн 4, 5 дугаар хороо, Толгойтын авто замаас далан дагасан Баянхошуу хүртэлх авто замыг аравдугаар сарын 18-ны өдрийн 23:00 цагаас 21-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.
  • Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, Наадамчдын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд “Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх авто замыг аравдугаар сарын 18-ны 23:00 цагаас 21-ний 06:00 цагийн хооронд баруунаас зүүн чиглэлд замын урд хэсгийн эгнээг хааж, шинэчилнэ.
  • Энхтайваны гүүрнээс Тэмээтэй хөшөө хүртэлх авто замыг аравдугаар сарын 18-ны өдрийн 23:00 цагаас 21-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.
  • Баянгол дүүрэг, “Петролиум” ШТС-ын уулзвараас 10 дугаар хорооллын уулзвар хүртэлх авто замыг аравдугаар сарын 19-ний өдрийн 06:00 цаг хүртэл хааж, шинэчилнэ.
  • Архивын ерөнхий газраас Нисэхийн тойрог хүртэлх урдаас хойшоо чиглэлийн зүүн талын авто замыг аравдугаар сарын 18-ны өдрийн 23:00 цагаас 21-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Ингэхдээ хойноос урагш чиглэлийн баруун хэсгийн эгнээгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг сөрүүлэн зохицуулна.
  • Чингэлтэй дүүргийн 13, 15, 16 дугаар хороо, Хайлаастын авто замын засвар шинэчлэлтийн ажлын хоёрдугаар хэсэг Хайлаастын хуучин эцсээс 17-ийн уулзвар хүртэлх авто замыг аравдугаар сарын 18-ны өдрийн 23:00 цагаас 20-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж засварлана.
  • Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Богд уулын арын авто зам, Скай ресортооc Их тэнгэр хүртэлх авто замыг шинэчилж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг аравдугаар сарын 21-ний өдрийн 06:00 цагт нээнэ.

Зам засварын ажлын хүрээнд авто замыг асфальт бетоноор хучиж, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, шинээр ус зайлуулах шугам сүлжээ суурилуулах, тэмдэг тэмдэглэгээ хийх зэрэг ажлыг гүйцэтгэнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

6711d01904a7f15ad621b7fa

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа