Author Archives: baaska baaska
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Улаанбаатарт өдөртөө 2 градус хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
18-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 19-нд нутгийн баруун хагаст, 20-нд ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч,говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.
2024 оны 10-р сарын 17-ны 20 цагаас 10-р сарын 18-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр нойтон цас, цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Нутгийн зүүн хагаст эрс хүйтэрч, шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар -12…-17 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -6…-11 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0…+5 градус дулаан, бусад нутгаар -1…-6 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар 0…-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +5…+10 градус, бусад нутгаар 0…+5 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -15…-17 градус, бусад хэсгээр -12…-14 градус, өдөртөө -1…-3 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө -13…-15 градус, өдөртөө -2…-4 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө -15…-17 градус, өдөртөө -3…-5 градус хүйтэн байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Австралийн Холбооны Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Сюзан Лаянс УИХ-ын чуулганы хуралдаанд зочиллоо
Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2024.10.17) хуралдаанд Австралийн Холбооны Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Сюзан Лаянс тэргүүтэй төлөөлөгчид зочиллоо.
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан хүндэт зочдод хандан Улсын Их Хурлын нийт гишүүний нэрийн өмнөөс мэндчилгээ дэвшүүлэв. Австралийн Сенатын танхимын Ерөнхийлөгчийн энэхүү айлчлал нь Монгол Улсын “Гуравдагч хөршийн бодлого”-ын хүрээнд манай хоёр орны найрсаг харилцааг бататган бэхжүүлэх, улс төрийн яриа хэлэлцээг үргэлжлүүлэх, хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг тэрбээр цохон тэмдэглэлээ.
Цаашид хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа Иж бүрэн түншлэлийн түвшинд хүрч, бүхий л салбарт улам өргөжин хөгжиж, иргэд хоорондын харилцаа улам бэхжинэ гэдэгт итгэлтэй байна хэмээгээд хатагтай Сюзан Лаянс тэргүүтэй Австралийн парламентын гишүүд, төлөөлөгчдөд эрүүл энх, сайн сайхан, ажлын амжилт хүсэн ерөөв.
Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалангийн урилгаар Австралийн Холбооны Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Сюзан Лаянс 2024 оны 10 дугаар сарын 16-наас 19-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Энэхүү айлчлал нь Австралийн Холбооны Улсын Сенатын Ерөнхийлөгчийн түвшинд хэрэгжиж буй анхны айлчлал гэдгээрээ онцлог бөгөөд Монгол, Австралийн хооронд улс төрийн яриа хэлэлцээ, харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд ач холбогдолтой гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Ерөнхий боловсролын 50 сургуульд хараа шалгах багц хүлээлгэн өглөө
Энэ хичээлийн жилийн I улирлын бие даалтын долоо хоногт нийслэл дэх 1-р ангийн сурагчдыг нүд, шүд, зүрх судасны үзлэгт хамруулна. Энэ хүрээнд Баянзүрх, Хан-Уул дүүрэг дэх төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын 50 сургуульд холын, ойрын, стерео хараа шалгах багцыг хүлээлгэн өгөв. Мөн сургуулийн удирдлага, эмч нарт хараа шалгах үзлэгийн зохион байгуулалт болон үзлэгийн бүртгэлийг eruulhuuhed.mn вэбэд суурилсан цахим программд оруулах талаар мэдээлэл өгч, үзлэг зохион байгуулсан сургуулийн эмч туршлагаа хуваалцлаа.
Одоогийн байдлаар нийслэлийн ерөнхий боловсролын 21, 14, 163, 75-р сургуулиуд нүдний үзлэгийг зохион байгуулж эхэлсэн ба харааны үзлэгийн багц хүлээн авсан сургуулиудад Эрүүл мэндийн яам, “Орбис интернэйшнл” олон улсын байгууллагын бэлтгэсэн мэргэжлийн нүдний эмч нар ажиллаж, илрүүлэг, үзлэгийг чиглүүлэх юм.
Орон нутагт II улирлын бие даалтын долоо хоногт уг үзлэг, эрт илрүүлгийг зохион байгуулна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
“Шар дарцаг” аянд идэвхтэй оролцохыг уриалж байна
Замын хөдөлгөөнд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан “Шар дарцаг” аяныг 4 дэх жилдээ зохион байгуулж байна.
ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир “Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Шар дарцаг” аяныг нэг сарын хугацаанд зохион байгуулна. Үзэгдэх орчин хангалтгүй үед ялангуяа шөнө оройн цагаар жолооч нар шар дарцгийн гэрэл ойлгогчийг 100-150 метрийн цаанаас хараад, хурдаа сааруулж, аюулгүй байдлыг хангадаг. “Шар дарцаг” аяныг 4 дэх жилдээ зохион байгуулахад тодорхой үр дүнгүүд гарч байгаа. Энэ удаагийн аяны хүрээнд НЗДТГ, нийслэлийн Боловрсолын газартай хамтран нийслэлийн 315 ерөнхий боловсролын сургууль, 656 цэцэрлэгт нөлөөллийн ажил сургалт зохион байгуулна. Энэ оны эхний 9 сарын байдлаар Улаанбаатар хотод 669 хүүхэд өртсөн осол бүртгэгдэж, ослын улмаас 728 хүүхэд гэмтсэн. Эдгээрийн дийлэнх явган зорчигчоор хөдөлгөөнд оролцдог. Гэр сургууль, хороолол дотор тоглож байгаад гэмтэх тохиолдол зонхилж байна. Өнгөрсөн есдүгээр сарын 1-нээс өнөөдрийн байдлаар сургууль орчмын бүсэд 11 хүүхэд авто осолд өртсөн зам тээврийн ослын дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Улмаар 7-15 насны 9 хүүхэд явган зорчигчоор хөдөлгөөнд оролцож байгаад гэмтэж бэртжээ. Тиймээс сургууль, цэцэрлэг орчмын бүсээр зорчиж байгаа жолооч нар, эцэг эх, иргэд анхаарал болгоомжтой байж, “Шар дарцаг” аянд нэгдэхийг уриалж байна. Шар дарцаг барьж явж буй хүүхэд, иргэдэд зам тавьж өгч, хариуцлагатай жолооч байгаарай” хэмээн уриаллаа.
“Шар дарцаг” аяныг 2021, 2022 онд “Анхааралтай байвал аюул үгүй”, 2023 онд “Хамтдаа зам тээврийн ослоос урьдчилан сэргийлье” уриатайгаар цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн суралцагч нарт, 2024 онд “Хариуцлагатай жолооч” уриатайгаар хүүхэд, эцэг эх, жолооч нарт хандан зохион байгуулж байна.
Замын хөдөлгөөнд оролцогч жолооч болон хүүхдүүдийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх, тэдэнд зөв дадал хэвшил бий болгоход эцэг, эх, асран хамгаалагч, иргэд, төрийн болон төрийн бус байгууллагын оролцоо, хариуцлага, хамтын ажиллагаа чухал юм.
Нэгдсэн Үндэсний Байгууллагаас 2021-2030 онд зам тээврийн ослын улмаас гарч буй нас баралтыг 50 хувиар бууруулах зорилт тавьсан бөгөөд манай орны хувьд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний соёлыг төлөвшүүлэх, эрүүгийн хариуцлагыг чангатгах зэрэг тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа билээ.


Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Австралийн Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Австралийн Холбооны Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Сюзан Лаянс бараалхлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгчийн айлчлал харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Ардчилалын нийтлэг үнэт зүйлс бүхий “гуравдагч хөрш” Австрали Улстай харилцааны түвшинг удахгүй шат ахиулан “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хөгжүүлэхээр тохиролцсонд сэтгэл хангалуун байгаагаа хэлэв.
Боловсрол, уул уурхай, батлан хамгаалах, хүмүүнлэг зэрэг салбар болон иргэд хоорондын харилцааг бэхжүүлж, ашигт малтмал, эрчим хүч, ногоон шилжилтийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхийн чухлыг тэмдэглэв.
Австралид монголын 6,000 гаруй залуус, түүний дотор 60 орчим оюутан “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд суралцаж, Австралийн 60 гаруй аж ахуйн нэгж Монголд үйл ажиллагаа явуулж байгаа нь харилцааны цар хүрээ тэлж байгаагийн тод жишээ гэдгийг Ерөнхийлөгч онцоллоо.
Иргэд хоорондын солилцоо жилээс жилд нэмэгдэж буйтай холбогдуулан хоёр улс Агаарын харилцааны тухай хэлэлцээрийг эцэслэн тохиролцож, Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээ эхлүүлэх болсныг сайшаав.
Австралийн Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч С.Лаянс харилцаа, хамтын ажиллагаа нийгэм, эдийн засгийн олон салбарт өргөжин хөгжиж байгааг тэмдэглэлээ.
Монгол Улс шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн эрх зүй, бодлогын шинэчлэлийг тууштай хийж байгааг онцоллоо.
Мөн Ерөнхийлөгчийн ивээл дор наймдугаар сард зохион байгуулсан “Ногоон ирээдүйн төлөө” уриатай Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын үр дүнг бодит ажил хэрэг болгоход Австралийн Азийн сантай хамтран хэрэгжүүлж буй “Эмэгтэйчүүдийн уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадавхыг бэхжүүлэх төсөл” хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.


Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Агаарын температур эрс хүйтэрнэ
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
112600 тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийж, 291 тарваганы мах илрүүллээ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Уур амьсгалын өөрчлөлт зэрэгтэй тэмцэхэд үндэсний хэмжээний зөвшилцөл, нэгдмэл бодлого, харилцан ойлголцол чухал
Биологийн олон янз байдал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын бага хурлыг угтсан Дээд хэмжээний олон талт хэлэлцүүлэг Шангри-Ла зочид буудалд эхэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хэлэлцүүлгийг нээж үг хэллээ.
Тэр бээр, байгаль орчны гурван тулгуур асуудал болох уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, газрын доройтол, биологийн олон янз байдлын хомсдолыг бууруулах нь нэгэн цогц ойлголт, тус тусад нь авч үзэх боломжгүйг тэмдэглэлээ.
Цаашид бодит үр дүнд хүрэхийн тулд төр, хувийн хэвшил, иргэний нийгэм зэрэг нийгмийн бүх бүлгийг хамарсан үндэсний хэмжээний зөвшилцөл, нэгдмэл бодлого, харилцан ойлголцлыг бэхжүүлэх шаардлагатайг онцоллоо.
Монгол Улс шинэчилсэн үүрэг, амлалтаа нэн яаралтай боловсруулан хүргүүлэх, ялангуяа ирэх оны төсөв, мөнгөний бодлого, хөгжлийн төлөвлөгөөг УИХ хэлэлцэж буй энэ үед Засгийн газар байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх бодлого, үйл ажиллагаагаа үнэлж, төлөвлөхөд онцгой анхаарахыг санууллаа.
Олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалт болон Тогтвортой хөгжлийн зорилтуудыг ханган хэрэгжүүлэх, тэр дундаа уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, биологийн олон янз байдлын хомсдолтой тэмцэх зорилгоор “Тэрбум мод”, ”Хүнсний хангамж, аюулгүй байдал”, ”Эрүүл монгол хүн” гэсэн харилцан уялдаа холбоотой үндэсний хөдөлгөөнийг орон даяар хэрэгжүүлж байгааг дурдлаа.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх үе шатанд дэлхийн улс орнууд, хөгжлийн түнш, олон улсын байгууллагууд улам идэвхтэй хамтран ажиллаж, дэмжлэг, туслалцаа үзүүлэхийг уриаллаа.
Ерөнхийлөгчийн санаачилгаар 2021 оноос хойш жил бүр Биологийн олон янз байдал, Уур амьсгалын өөрчлөлт, Цөлжилттэй тэмцэх асуудлуудыг зохицуулдаг РИО-гийн гурван конвенцын Талуудын бага хурлыг угтан оролцогч талуудыг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулж байна.
Энэ удаа хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, үр дүнгээ сайжруулах, олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхэд шаардлагатай гол асуудлууд, түүний дотор эрх зүйн шинэчлэл, салбар хоорондын уялдаа холбоо, зохицуулалт, бодлого, төлөвлөлтөө сайжруулах талаар хэлэлцэх юм.
Хэлэлцүүлгээс:
- Хууль эрх зүйн орчныг сайжруулах,
- Салбар дундын зохицуулалтыг нэмэгдүүлэх,
- Санхүүжилт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх,
- Оролцогч талууд болон олон нийтэд нээлттэй байх,
- Олон талт гэрээ, хэлэлцээр, конвенцын өмнө хүлээсэн үүрэг, амлалтын тайлагналтыг сайжруулах зэрэг чиглэлээр зөвлөмж гаргана.
Мөн ирэх оны эхээр Биологийн олон янз байдал, НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлт, Цөлжилттэй тэмцэх тухай конвенцуудын Дээд хэмжээний уулзалтуудаас гарсан шийдвэр, Монгол Улсын оролцоог тайлагнасан хурлыг (PostCOP) зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хэлэлцүүлэгт Улаанбаатар хот дахь Дипломат төлөөлөгчдийн газар, олон улсын байгууллагууд, төр болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд, хүүхэд, залуучуудын төлөөлөл болох 70 орчим байгууллагын 180 гаруй хүн оролцож байна.
Уур амьсгалын өөрчлөлтөд илүү өртөмтгий хүнс, хөдөө аж ахуйн салбарт охид, эмэгтэйчүүд голлон ажилладаг нь тэдэнд илүү хүнд тусдаг.
Иймээс НҮБ-тай хамтран “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ыг зохион байгуулж, “Тогтвортой ирээдүйн төлөөх Улаанбаатарын тунхаглал” гарган уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх уриалгыг дэлхийн улс орнуудад дэвшүүлсэн.
Мөн 2026 онд “Цөлжилтийн тухай НҮБ-ын конвенц”-ын Талуудын 17 дугаар бага хурал”, “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийг зохион байгуулахаар бэлтгэлээ хангаж байна.
Энэ онд:
- НҮБ-ын Биологийн олон янз байдлын конвенцын Талуудын 16 дугаар бага хурал (UN CBD COP16): 2024 оны 10 дугаар сарын 21-нээс 11 дүгээр сарын 01-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Колумби Улс, Кали хот,
- НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай конвенцын Талуудын 29 дүгээр бага хурал (UNFCCC COP29): 2024 оны 11 дүгээр сарын 11-24-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Азербайжан Улс, Баку хот,
- НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 16 дугаар бага хурал (UNCCD COP16): 2024 оны 12 дугаар сарын 02-ноос 12 дугаар сарын 13-ны өдрүүдэд Саудын Арабын Хаант Улс, Риад хотноо болно.


Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Д.Отгонжаргал: Цахим платформд бүртгэлтэй зорчигч тээвэрлэдэг иргэнд зөрчлийн тухай хууль үйлчлэхгүй
2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн зөрчлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр зөвшөөрөлгүй нийтийн тээвэр, таксины үйлчилгээ эрхэлсэн бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор хуульчилсан. Энэ хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбогдуулан Монгол Улсын Их хурлаас 107 дугаар тогтоолыг гаргаж Засгийн газарт чиглэл хүргүүлсэн. Тодруулбал Зөрчлийн тухай хуулийн 6.30 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан торгох шийтгэл цахим платформд бүртгэлтэй зорчигч тээвэрлэдэг иргэнд хамаарахгүй байхаар зохицуулах чиглэлийг хүргүүлжээ. Өөрөөр хэлбэл цахим платформд бүртгэлтэй хувийн такси үйлчилгээ эрхлэгч иргэн зөрчлийн хуулиар торгуулахгүй гэдгийг нийтийн тээврийн бодлогын газраас хэлж байна. Албан бус тоогоор 25 мянга орчим хувийн такси үйлчилгээ эрхлэгч иргэн цахим платформд бүртгүүлжээ.
2023 оны 12 дугаар сард батлагдсан Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд зааснаар зөвхөн хуулийн этгээд такси үйлчилгээ эрхлэхээс гадна нийслэлийн тээврийн асуудал хариуцсан байгууллага буюу нийтийн тээврийн бодлогын газраас такси үйлчилгээнд хяналт тавих зохицуулалтыг тусгасан. Өөрөөр хэлбэл хуулийн этгээд такси үйлчилгээ эрхлэх хүсэлтээ нийтийн тээврийн бодлогын газарт ирүүлж, ирүүлсэн баримтыг нягталсны үндсэн дээр нийслэлийн Засаг дарга зөвшөөрлийг олгох юм. Өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн бодлогын газарт хүсэлтээ илгээж, зөвшөөрөл авсан таван аж ахуй нэгж байна. Эдгээр такси үйлчилгээ эрхлэгчид нь MNS 5122:2013 такси үйлчилгээний стандартад заасан
- Такси үйлчилгээг шуурхай зохион байгуулах, жолооч, зорчигчдын аюулгүй байдлыг хангах дүрс бичлэгийн төхөөрөмжөөр тоноглогдсон;
- Техникийн хяналтын үзлэгт хамрагдаж тэнцсэн тээврийн хэрэгсэлтэй;
- Такси үйлчилгээг гүйцэтгэх мэргэшсэн жолооч, мэргэжлийн хүний нөөц, санхүүгийн чадавхтай;
- Техникийн оношилгоо, үйлчилгээний болон засвар, угаалгын байртай байх;
- Автотээврийн хэрэгсэл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний аюулгүй, чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлсэн;
- Монгол Улсын стандартад заасан шаардлага хангасан;
- Автотээврийн хэрэгсэл нь үйлдвэрлэснээс хойш 10-аас дээш жил ашиглагдаагүй;
- Татвар төлөгчөөр бүртгүүлсэн, татварын өргүй, цахим төлбөрийн баримтын системд холбогдсон;
- Жолоочийг тогтсон тарифын дагуу үйлчилж байгаа эсэхийг шалгах хэмжилт-хяналтын төхөөрөмж, таних тэмдэгтэй автотээврийн хэрэгсэлтэй байх;
- Жолооны зөв хүрдтэй байх гэсэн шаардлагыг хангажээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Хайлаастын шинэ эцсээс 17-ийн уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ
Хайлаастын шинэ эцсээс хуучин эцэс хүртэлх авто замыг аравдугаар сарын 17-ны өдрийн 23:00 цагаас 18-ны өдрийн 22:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, шинэчилнэ. Харин Хайлаастын хуучин эцсээс 17-ийн уулзвар хүртэлх авто замыг 10 дугаар сарын 18-ны өдрийн 23:00 цагаас 20-ны өдрийн 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, шинэчилнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Өнөөдөр хөх бар өдөр
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Улаанбаатарт өдөртөө 5 градус дулаан
Малчид, иргэд, тариаланчид, тээвэрчдийн анхааралд:
18-нд баруун аймгуудын нутгаар, 19-нд нутгийн баруун хагаст, 20-нд ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.
2024 оны 10-р сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Алтайн уулархаг нутгаар нойтон цас, цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Төв болон зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр хүйтэрч Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр -2…+3 градус, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +3…+8 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +15…+20 градус, бусад нутгаар +9…+14 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. +4…+6 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. +5…+7 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. +1…+3 градус дулаан байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Монгол, Орос, Хятад гурван улсын Засгийн газрын тэргүүн нарын уулзалт боллоо
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн болон ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын нийслэл Исламабад хотод ажиллаж байна. Өнөөдөр (2024.10.16) Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ОХУ-ын Засгийн газрын дарга М.Мишустин, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар уулзлаа.
Монгол, Орос, Хятадын Засгийн газрын тэргүүн нарын анхны уулзалтыг ийнхүү зохион байгуулж буй нь талууд гурван талт хамтын ажиллагаанд чухал ач холбогдол өгч буйн илрэл юм. Засгийн газрын тэргүүн нар гурван улсын төрийн тэргүүн нарын тохиролцоог бодит ажил хэрэг болгох, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, “Эдийн засгийн коридор”-ын томоохон төсөл, хөтөлбөрүүдийг бодитоор хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гурван улсын хамтын ажиллагааг дэд бүтцээр харилцан холбох бүтээн байгуулалтыг бодитоор урагшлуулах, ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийг гурван талын хамтын ажиллагааны түвшинд хэрэгжүүлэх, эрчим хүчний реформын хүрээнд гурван тал хамтран ногоон, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг бий болгох төслүүдийг хамтран хэрэгжүүлэх, гурван улсын аялал жуулчлалын жишиг бүс байгуулах, улсын хил дамнасан цахим худалдааны платформыг бий болгох, боловсрол, шинжлэх ухаан, соёл, хүмүүнлэг, гамшигтай тэмцэх зэрэг чиглэлд гурван тал илүү өргөн хүрээнд хамтарч ажиллах зэрэг саналыг дэвшүүлэв. Мөн Монгол Улсын “Талын зам” хөтөлбөр, Евразийн эдийн засгийн холбоо, БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилгыг харилцан уялдуулж, Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридорыг бүтээн байгуулах ажлыг идэвхтэй урагшлуулахад Монголын тал бэлэн байна. Гурван улсын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт хамруулах 33 төслийн жагсаалтыг Монголын холбогдох байгууллагууд тохиролцсон. Энэ жагсаалтын нэгдүгээр заалтад тусгагдсан Замын-Үүд-Алтанбулаг чиглэлийн шинэ төмөр зам барих төслийг эхний ээлжинд хэрэгжүүлэх нь гурван улсын эдийн засгийн коридор үүсгэхэд нэн чухал эхлэл цэг болно гэж үзэж буйгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийллээ.
ОХУ-ын Засгийн газрын дарга М.Мишустин, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн дэвшүүлсэн саналыг дэмжиж буйгаа илэрхийлэв. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян гурван улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хамтран хэрэгжүүлэх төслүүдийг урагшлуулахын төлөө байгаагаа хэллээ. Мөн Монгол Улсын Засгийн газрын бодлого тогтвортой байгаа нь хамтын ажиллагааны төслүүд хэрэгжихэд чухал нөлөөтэйг дурдаад гурван улсын хамтын ажиллагааны дунд хугацааны замын зураглал гаргах санал дэвшүүлэв. ОХУ-ын Засгийн газрын дарга М.Мишустин эдийн засгийн коридор байгуулах, ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийг Оросын тал дэмжиж буйг хэлээд бодит ажил хэрэг болгоход анхаарахаа онцлон тэмдэглэв. Мөн Монгол Улстай эрчим хүчний төслүүдийг хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг хэллээ.
Энэхүү уулзалтыг тогтмолжуулах нь гурван талын бодит хамтын ажиллагааг идэвхжүүлж, гурван талын стратегийн томоохон төслүүдийг урагшлуулахад чухал ач холбогдолтой төдийгүй бүс нутгийн энх тайван, тогтвортой хөгжил, Ази тивийн нийтлэг эрх ашигт нийцнэ гэдэгт талууд санал нэгдэв. Гурван улсын Засгийн газрын тэргүүн нарын дараагийн уулзалтыг 2025 онд зохион байгуулахаар тохиролцов.



ъ
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Мөнхбаатарын Баасанбат тамгаа гардан авлаа
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа
Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
