Author Archives: baaska baaska
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Улаанбаатарт өдөртөө 17 градус дулаан
Малчид, иргэд, тариаланчид, тээвэрчдийн анхааралд :
Өнөөдөр ихэнх нутгаар дулаарах боловч, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.
2024 оны 10-р сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно. Салхи нийт нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн уулархаг нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар +5…+10 градус, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +9…+14 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +17…+22 градус, бусад нутгаар +13…+18 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө +16…+18 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө +15…+17 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өдөртөө +14…+16 градус дулаан байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Ээжийн бүүвэйтэй хорвоо”
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
“UB DANCE 2024” олон улсын чөлөөт бүжгийн фестиваль энэ сарын 12-нд болно
Экстримкрейв студиэс санаачлан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газартай хамтран “UB Dance 2024” гудамжны бүжгийн улсын хамгийн том фестивалийг аравдугаар сарын 12-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Тус наадмаар дамжуулан их хотын соёлыг танин мэдүүлж, олон улсын нэр хүндтэй зочидтой туршлага солилцож, суралцан чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг олгодгоороо онцлогтой. Орчин үеийн бүжгийн найман төрлөөр залуучууд өөрсдийн авьяас чадвараа сорих бөгөөд шилдгүүдийг тодруулах тэмцээн “Midway event hall”-ийн тайзнаа болно.
Тэмцээний төрөл:
• Breaking 1vs1
• Electro 1vs1
• Hip hop 1vs1
• Breaking kids 1vs1 /TOP 8/
• Poppin & Locking /Seven to smoke /
• All Style 2vs2
• Ladies only 2vs2 Allstyle /TOP8/
• Crew Performance
Шүүгчид:
1. Breaking
• bboy AIBI /CRUSH CREW/
• bboy BILGUUN /OC/
• bboy ELEX /Universal Zulu Nation/
2. Breaking kids
• bboy Ochiroo /HOOLIGANZ CREW/
3. Electro
• DAVAA /NIB/
• CHINBAT /preselection/
4. Hip hop
• Jagaa
• AMBUU /preselection/
5. Funky Style
• ANDY /BEAT 1 FAMILY/
• poppin zigo /preselection/
6. All style
• Kai /AIMAR Prod/
• Machio /BEAT 1 FAMILY/
• Rookie /Yoton gang/
• ARMAAN
• IGO /W2M/
7. Crew Performance
•Baachka /AIMAR Prod/
•Panda /AIMAR Prod/
•Jason /SQUADZ/
•Baagii /AIMAR Prod/
•BELLA
DJ:
• DJ CRAZYTUK ( HOOLIGANZ)
• DJ TUSHIG
HOST:
• HOST MC BATUSH ( CRUSH CREW)
• HOST DUK ( HOOLIGANZ )
• HOST JWOO
GUEST ARTISTS:
• TBA
НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Өнөөдрөөс нийслэлд 3 хоног согтууруулах ундаа худалдаалахгүй
Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал авах, хяналтын тооллого хийхтэй холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт аравдугаар сарын 10, 11, 12-ны өдрийг дуустал согтууруулах ундаа худалдаалахгүй. Тодруулбал, хуульд заасны дагуу санал авах өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахыг хориглодог.
Түүнчлэн гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төвүүд ажиллахгүй.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Хөдөлмөрийн зах зээлийн судалгааг аймаг, сум, дүүрэг бүрд тохирсон загварчлалаар гаргана
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтэд ажиллалаа.
Халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг эн тэргүүний зорилт болгон хэрэгжүүлж буй энэ үед тус газар нь манай салбарын УУРАГ ТАРХИ болохыг сайд онцолсон.
Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамж, нийгмийн даатгалын судалгаа, шинжилгээ хийхээс гадна мэргэжлийн ур чадвар олгох сургалт, мэргэшүүлэх сургалтад 28.791 иргэнийг хамруулж, чадамжийн гэрчилгээ олгосон байна.
Ажил олгогч, иргэн, төрийн байгууллагын гурван талт уялдаа холбоог хангаж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, албан бус хөдөлмөр эрхлэлтийн мэдээллийг цэгцлэх зайлшгүй хэрэгцээ шаардлагатай бий. Хөдөлмөрийн зах зээл нэг талдаа ажилгүйдэл, нөгөө талдаа ажиллах хүчний хомсдолтой байгаа.
Ажил хөдөлмөр эрхэлдэггүй шалтгаан ихэвчлэн цалин бага, ур чадварын хувьд тэнцдэггүйтэй холбоотой байдаг байна.
Сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтийн удирдлагуудад
Өрхийн орлого, ядуурал, ажилгүйдэл зэрэг салбарын мэдээллүүддээ нэгтгэн, судалгаа төлөвлөлтөө бодитой хийх.
Боловсролын байгууллага, хөдөлмөрийн биржүүд, сум, дүүргийн хөдөлмөр халамжийн хэлтэстэйгээ ажлын уялдаа холбоогоо сайжруулах,
Хөдөлмөрийн зах зээлийн судалгааг сум, аймаг, дүүрэг бүрд тохирсон загварчлалаар гаргах судалгаа хийхийг үүрэг болголоо.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ аж ахуй нэгжүүдэд уриаллаа
Аялал жуулчлалын Үндэсний хорооны ээлжит дөрөвдүгээр хуралдаан боллоо. Хуралдааныг Ерөнхий сайд, Аялал жуулчлалын Үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ ахалж “Go Mongolia 2.0” хөтөлбөр болон дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар хэлэлцлээ.
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар “Монголд зочлох жил”-ийг 2028 он хүртэл үргэлжлүүлэх шийдвэр гаргасан. 2024 онд “Өөдөө тэмүүлэх Монгол” буюу “Go Mongolia” нэгдсэн брэндинг дор гадаад сурталчилгаа хийсний үр дүнд Монгол Улсын талаарх эерэг сэтгэгдэл 82 хувь өсөж, 2024 эхний 10 сарын 07-ны байдлаар манай улс 680,711 жуулчин хүлээн авч, 1.2 тэрбум ам.долларын орлого олсон нь 70 жилийн түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт болоод байна. Энэ нь цар тахлын өмнөх үеэс 40 хувиар, 2023 оноос 23 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд үүнийг ахиулж 2024 оны эцэс гэхэд Монгол Улс нэг сая жуулчин хүлээж авах, дөрвөн улирлын аялал жуулчлал хөгжүүлэх, аж ахуйн нэгжүүдийг “Go Mongolia” нэгдсэн брэндингийг олон улсад сурталчлах аянд нэгдэхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уриаллаа.
Засгийн газраас бүсчилсэн хөгжлийн хүрээнд хойд бүсийг байгалийн, зүүн бүсийг түүхэн аялал жуулчлалын төрөлжсөн, баруун бүсийг байгалийн аялал жуулчлалын дэд бүс болгон хөгжүүлэхээр зарласан. Бүсчилсэн хөгжлийн энэ бодлоготой уялдуулан ирэх дөрвөн жилд 4,440 км зам барьж, аймгийн төвүүдийг хооронд нь болон хилийн боомтуудтай холбож дуусгахаар төлөвлөж байна. Мөн хилийн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, байнгын ажиллагаатай боомтуудын тоог нэмэх, авто болон төмөр замаар холбох ажлуудыг үргэлжлүүлж олон улсын болон орон нутгийн нисэх буудлуудыг өргөтгөхөөр төлөвлөж буйг Ерөнхий сайд тэмдэглэлээ.
Хуралдаанд оролцогчид аялал жуулчлалыг идэвхтэй хөгжүүлэхтэй холбоотой дараах саналуудыг хэлэв. Үүнд төрийн байгууллагууд олон улсын арга хэмжээ, хурал зөвлөгөөнүүдийг аялал жуулчлалын идэвхгүй сар болох өвлийн улиралд зохион байгуулах, өвлийн улиралд жуулчдыг татахын тулд эдгээр саруудад жуулчдад зориулсан хямдралт худалдаа явуулдаг байх, дотоодын жуулчдыг татахын тулд аялал жуулчлалын бүс нутгуудад орон нутгийн нислэгийг амралтын өдөр тааруулах, гадны томоохон нисэх буудлуудад Монгол Улсыг сурталчлах урлаг, соёлын арга хэмжээнүүд зохион байгуулах, аяллын хөтөч мэргэжлийг эрэлттэй мэргэжилд багтаах талаар хөндлөө.
Ерөнхий сайд, Аялал жуулчлалын Үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ хуралдааны үеэр гарсан саналуудыг ажил хэрэг болгох бүрэн боломжтойг дурдаад холбогдох байгууллагуудад асуудлыг судлан танилцуулахыг үүрэг болголоо. Монгол Улсын Шадар сайд, Аялал жуулчлалын Үндэсний хорооны гишүүн Т.Доржханд Монгол Улсад аялал жуулчлал хөгжих бүрэн боломжтой, өндөр үр ашигтай салбар болохыг онцлоод хамтарсан Засгийн газар аялал жуулчлалыг хөгжүүлэх тогтвортой бодлого баримтална. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт эрчим хүч, дэд бүтцийн салбарт томоохон төслүүд хэрэгжүүлэхээр тусгасан бөгөөд эдгээр нь аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэхийг онцолж, мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийнхнийг Засгийн газар дэмжиж, хамтарч ажиллахаа илэрхийллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 84 сая мод тарьж, ургууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх эх дэлхий, байгаль орчноо хайрлан, зохицон амьдрах монгол уламжлал, зан заншлаа эрхэмлэн, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн санаачлан өрнүүлэх зарлиг гаргаснаас хойш гурван жил өнгөрч байна.
Хөдөлгөөний хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаар Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр, Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү, Ойн газрын дарга Б.Оюунсанаа нар мэдээлэл хийлээ.
Өнгөрсөн гурван жилд шууд болон дүйцүүлэх хэлбэрээр 84 сая мод тарьж, ургуулан арчилж, хамгаалж байна. 2021-2024 онд үндсэн бэлтгэл ажлаа хангаснаар ирэх жилээс их хэмжээний талбайд бөөнөөр нь тарьж эхлэх боломж бүрдлээ.
680 сая мод тарьж, ургуулах амлалт авсан нийслэл, аймгууд 38 сая гаруй мод тарьж, ургуулж байгаагаас Сэлэнгэ аймаг 17 орчим саяыг тарьж, амлалтынхаа 84 хувийг бэлтгэл шатандаа биелүүлжээ.
Уул уурхайн томоохон 22 аж ахуйн нэгж 9.2 сая мод тарьж, арчилж тордохын зэрэгцээ дүйцүүлэх хэлбэрээр 24 орчим сая, нийт 33 сая орчим мод тарилаа. Тарьж, ургуулсан модныхоо тоогоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ /4.1 сая/ бусдыгаа манлайлж байна.
Үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх, тарьц, суулгацын нөөц бүрдүүлэх, бусад шаардлагатай хөрөнгө оруулалтыг дүйцүүлэн тооцох хэлбэрээр “Оюу толгой” болон “Эрдэнэс Тавантолгой” ХХК-тай хамтран ажиллаж байна.
Аж ахуйн нэгж, иргэд 2023-2024 онд банк, санхүүгийн байгууллагуудаас 12.4 тэрбум төгрөгийн санхүүжилт авч, 2,1 сая мод тарьж, ургуулж байгаа дүн гарчээ.
Монголын банкны холбооны гишүүн байгууллагууд “Тэрбум мод” санд жил бүр хоёр тэрбум төгрөгөөс багагүй хэмжээний хандив өгөхөө батламжилсан. Мөн 88 сая мод тарих бөгөөд салбарын хэмжээнд ногоон зээлийг 2030 он гэхэд 10 хувьд хүргэж, 5.2 их наяд гаруй төгрөгийн зээл олгох юм.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш тарьж, ургуулж байгаа мод, тарьц, суулгац, үрийн нөөц, мод үржүүлгийн газрын тоо, хэмжээ хөдөлгөөн эхлэхээс өмнөх жилүүдийнхээс 5-6 дахин нэмэгдээд байна.
Тухайлбал улсын хэмжээнд 39 зүйлийн мод сөөгийн 12.1 тонн үрийн нөөц бүрдүүлснээр 292 сая ширхэг тарьц, суулгац ургуулах боломж бүрдлээ.
Мод үржүүлэх иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын тоо 32 хувиар нэмэгдэж 452 газар болсон. Дээрх газрууд 124 зүйлийн 63 орчим сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлсэн нь тэрбумаар тоологдох мод тарьж, ургуулах нөөц бүрдүүлэх бүрэн боломжтой гэсэн үг юм.
Цаашид тарьц, суулгацын нөөцийг богино хугацаанд 100 саяд хүргэхийг зорьж байна.
Энэ оны наймдугаар сарын байдлаар тусгай зөвшөөрөлтэй 650 орчим аж ахуйн нэгжийн 43 хувь нь мод үржүүлэх, нөхөн сэргээх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
Ойн санг хамгаалах, хортон шавжтай тэмцэх нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний салшгүй нэг хэсэг.
Ойн хөнөөлт шавжийн тархалтыг тогтоох судалгааг 16 аймгийн 132 сумын 2.0 сая га талбайд хийж, 490 мянган га талбайд голомт үүссэнийг тогтоогоод байна.
Хортон шавжтай тэмцэх ажлыг 2022 онд 310 мянга, 2023 онд 185 мянга, 2024 онд эрс нэмэгдүүлж 341 мянган га талбайд хийснээр 1.9 тэрбум модыг хортон шавжид өртөж, ургах чадвараа алдахаас хамгаалж чадлаа.
Ойн мэргэжлээр 2023-2024 оны хичээлийн жилд 289 оюутан суралцаж байгаагийн 52 нь шинээр элсэн оржээ.
Энэ хичээлийн жилд Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, сургалтын байгууллагад ойн арчилгаа, ашиглалтын ажилтнаар 35, ойжуулагчаар 462, ойн аж ахуйн ажилтнаар 45, техникчээр 17 суралцаж байна.
Эдгээрээс ойжуулагчаар 448, ойн аж ахуйн ажилтнаар 54, ойн нөхөрлөлөөр 45 хүн шинээр элсжээ. Энэ нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний үр дүнд ойн салбарын чиглэлээр суралцах хүсэлтэй хүүхэд, залуусын тоо жил бүр өсөж байгаагийн илрэл юм.
Холбогдох яам, сургалтын байгууллагууд үүний зэрэгцээ 1,000 сургагчбагш бэлтгэж байна.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд гадаадын улс орнууд, олон улсын байгууллагуудыг татан оролцуулж, хамтран ажиллаж байна.
Тухайлбал Европын Холбооны “Ойн түншлэл”-д Ази тивээс анх удаа нэгдэн орлоо. ”Ойн түншлэл” нь уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, тулгарч буй сорилт, бэрхшээлийг даван туулах, улс орны хөгжлийн хэрэгцээ шаардлага, байгаль орчныг хамгаалах зорилтод чиглэсэн үүрэг, амлалт юм.
Өнгөрсөн онд “Ойн түншлэл”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний Замын зургийг баталж, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна.
Мөн Монгол Улс, БНХАУ-ын төрийн тэргүүн нар 2022 онд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих, цөлжилтийг сааруулахаар чиглэлээр өргөн хүрээнд хамтран ажиллахаар тохиролцсон. Энэ дагуу цөлжилттэй тэмцэх Монгол-Хятадын хамтын ажиллагааны төв байгуулах нарийвчилсан Техник, эдийн засгийн үндэслэл боловсруулж байна.
Мод, тарьж ургуулах, ойн санг хамгаалж, ойн хортон шавжтай тэмцэхээс гадна:
- “Хүний амьдрах ээлтэй орчин” бүрдүүлэх зорилгоор аймаг бүрд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нэрэмжит цэцэрлэг хүрээлэн байгуулах,
- “Нэг сургууль-Нэг төгөл” төсөл хэрэгжүүлэх,
- Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон аймаг тав хүртэл, бусад аймаг 10 хүртэл жижиг гол, горхины эх, татмыг ойжуулахаар төлөвлөж байна.
Төлөвлөгөөний дагуу хоёр дахь үе шат буюу 2025-2027 онд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлж 570 сая, гуравдах шат буюу 2028-2030 онд тогтвортой үргэлжлүүлэн 850 сая мод тарьж, ургуулна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Налайхын авто замаас “Скай ресорт” хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Улаанбаатарт өдөртөө 15 градус дулаан
Малчид, иргэд, тариаланчид, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орж, салхи шуургатай, сэрүүн байх боловч,
11, 12-нд ихэнх нутгаар дулаарч, цаг агаар тогтуун байна.
2024 оны 10-р сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Сэлэнгэ голын сав газраар ялимгүй цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар +2…+7 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Сэлэнгэ, Ерөө, Хэрлэн голын сав газраар +7…+12 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +18…+23 градус, бусад нутгаар +12…+17 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. +14…+16 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. +13…+15 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. +12…+14 градус дулаан байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Энэ сарын 10-ны өдрөөс эхлэн нийслэлд гурван хоног согтууруулах ундаа худалдахгүй, түүгээр үйлчлэхгүй
Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал авах, хяналтын тооллого хийхтэй холбогдуулан Нийслэлийн нутаг дэвсгэрт 2024 оны 10 дугаар сарын 10, 11, 12-ны өдрийг дуусталх хугацаанд согтууруулах ундаа худалдах , түүгээр үйлчлэхгүй. Хуульд заасны дагуу санал авах өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахыг хориглох бөгөөд гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төвүүд ажиллахгүй.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792 мянган төгрөг болгохоор шийдвэрлэлээ
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хороо өчигдөр хуралдаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 мянган төгрөг байгааг 20 хувиар нэмэгдүүлэн 792 мянган төгрөг болгохоор шийдвэрлэлээ.
Тогтоолыг 2025 оны 4 дүгээр сарын 1-нээс дагаж мөрдөнө.
Мөн уул уурхай, барилга, зам тээвэр гэхчлэн тодорхой салбарууд салбарынхаа зохицуулалтаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээ тогтоох эрхийг нээлттэй байлгахаар тогтлоо.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоохдоо дараах хүчин зүйлсийг авч үздэг.
-Хүн амын амьжиргааны доод түвшин
-Хөдөлмөрийн бүтээмж дундаж цалингийн зохистой харьцаа
-Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээ
-Эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлтийн түвшин
-Инфляц
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооноос байгуулсан ажлын хэсэг дээрх хүчин зүйлсийг харгалзан 20 хувиар нэмэх боломжтой гэж үзсэнийг талууд дэмжлээ гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа


Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Мөнхбаатарын Баасанбат тамгаа гардан авлаа
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа
Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
