Маргааш буюу есдүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн Офицеруудын ордноос 158 дугаар сургууль хүртэл шинэ чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилгээнд явахаар боллоо. Тодруулбал,
Author Archives: baaska baaska
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: УИХ 126 гишүүнтэй болсноор олон намын төлөөлөл зөвшилцөл, мэтгэлцээний зарчмаар ажиллаж, ардчилсан засаглал хангагдаж байна
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн орон нутгийн томилолт Завхан аймагт үргэлжлэв.
Улсын Их Хурлын дарга өнөөдөр (2024.09.24) Завхан аймгийн иргэдтэй уулзаж, өөрийн санаачлан хэрэгжүүлж буй “Гурван төгөлдөршил”-ийн бодлогоо танилцууллаа.
Уулзалтын эхэнд, 2023 онд батлагдсан Үндсэн хуулийн өөрчлөлтийн үр дүнд 126 гишүүн УИХ-д сонгогддог болсноор олон намын төлөөлөл зөвшилцөл, мэтгэлцээний зарчмаар шийдвэр гаргадаг болж, ардчилсан засаглалыг бүрэн хангаж буйг онцоллоо. Түүнчлэн Үндсэн хуулиар олгогдсон эрхийн хүрээнд энэ удаагийн парламент хууль санаачилж, хэлэлцэн баталж, хяналт тавих чиг үүргээ бүрэн хэрэгжүүлж, иргэдийнхээ өдөр тутмын хуулийн харилцаанд анхааран ажиллана гэлээ. Тийм ч учраас хууль, эрх зүйн орчны шинэчлэлийг явуулахаар “Гурван төгөлдөршил” бодлогыг зарлаад байна. Тус бодлогын хүрээнд хүн төвтэй хуулийн үзэл баримтлал бий болж, хууль нарийн тодорхой бөгөөд цаг үеэ даган шинэчлэгддэг байх эрх зүйн зохицуулалтыг бий болгох юм.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан баруун бүсийн 2 дугаар тойргоос сонгогдон ажиллаж байгаагийн хувьд тус бүс нутагт ирэх жилүүдэд хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын зарим ажлын талаар танилцуулав. Баруун бүсийн иргэдийн хувьд Улаанбаатар хот, Замын-Үүд гээд томоохон зах зээлээс даруй 1000-2500 км хол оршдог учраас эдийн засгийн өсөлт, амьдралын чанар зэрэг нь төвийн бүс, зах зээлтэй ойр бусад орон нутгуудтай харьцуулахад хангалтгүй байна. Тиймээс эрчим хүч, авто зам, аялал жуулчлалын салбараар дамжуулан тус бүс нутгийг өөрсдийн зах зээлтэй болох боломжийг бүрдүүлж буйг онцоллоо. Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд баруун бүсийн аймгуудын төв хооронд, аймгийн төвөөс боомт хүртэл, аймгийн төвөөс сумд хооронд авто зам барих ажлуудыг ирэх дөрвөн жилийн хугацаанд хийж гүйцэтгэж, боомтууддаа түшиглэсэн эдийн засгийн өсөлт бий болгоно гэв. Ингэснээр баруун бүсийн аймгууд өөрсдийн бүс нутагтаа үйлдвэрлэл эрхэлж, заавал Улаанбаатар хот руу чиглэх шаардлагагүй болно.
Завхан аймгийн иргэд УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн дэвшүүлж буй “Гурван төгөлдөршил”-ийг дэмжиж буйгаа илэрхийлж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Цэцэрлэгийн эрхлэгч нартай уулзаж эхэллээ
Нийслэл дэх цэцэрлэгүүдэд тулгамдаж буй асуудлуудыг ярилцаж, шийдвэрлэх зорилгоор Боловсролын сайд П.Наранбаяр зөвлөх Д.Гантулга болон бусад холбогдох албаныхны хамт цэцэрлэгийн эрхлэгч нартай уулзаж эхэллээ.
Өнөөдөр Багахангай, Баянзүрх, Налайх, Сүхбаатар дүүрэг дэх орон нутгийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч нартай уулзаж, сургуулийн өмнөх боловсролд баримталж буй бодлого, цаашдын төлөвлөлтөө танилцуулан, санал хүсэлтийг нь сонсов.
Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн болон хувийн өмчийн 659 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаагаас дээрх дөрвөн дүүргийн 112 цэцэрлэгийн эрхлэгч нар өнөөдрийн уулзалтад оролцлоо.
Цэцэрлэгийн хүүхдийн хоолны түүхий эдийн зардлыг нэмэгдүүлж байгаад эрхлэгч нар талархал илэрхийлж, цалин хөлс, улсын үйлдвэрийн газруудын нийлүүлж буй хүнсний бүтээгдэхүүний үнэ өртөг болон чанар, гал тогооны хүчин чадал, орон тооны норматив зэрэг асуудлаар санал хүсэлт хэлэв.
Боловсролын яамнаас цэцэрлэгийн багш, эрхлэгч нарын цалин хангамжийг нэмэгдүүлэх, гал тогооны хүчин чадал, тоног төхөөрөмжийг сайжруулах зэрэг шаардлагатай ажлуудыг үе шаттайгаар төлөвлөн гүйцэтгэж байгаа бөгөөд мэргэшлийн зэргийн тухай шинэчилсэн журмыг ХЗДХЯ-нд бүртгүүлэхээр хүргүүлсэн талаар мэдээлэл өглөө. Мөн уулзалтын үеэр эрхлэгч нараас гарсан санал хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэхээр ажиллана гэдгээ Боловсролын сайд П.Наранбаяр илэрхийлэв гэж Боловсролын яамнаас мэдээллээ.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажил 75%-тай үргэлжилж байна
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн салбарын үйлдвэр, компаниудын удирдлагуудын ээлжит өргөтгөсөн шуурхай хурал /2024.09.24/-ыг зарлан хуралдууллаа. Хуралд төрийн болон орон нутгийн өмчит 37 байгууллага танхимаар болон цахимаар оролцож, 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажил, тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцэв.
Үйлдвэр, компани тус бүр 2024 оны их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээ, хөрөнгө оруулалтын ажлын явц, 2024-2025 оны өвлийн их ачааллыг давах бэлтгэл ажлын гүйцэтгэл, байгууллагын өр, авлага, санхүүгийн байдал болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хурлын үеэр хэлэлцсэн зарим шаардлагатай асуудлыг шуурхай шийдвэрлэж, холбогдох байгууллагуудад уламжилж, шийдвэрлүүлэхээр боллоо. Мөн үйлдвэр, компаниудын удирдлагуудад дараах үүрэг даалгаврыг өгсөн. Үүнд:
- Эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниуд 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг төлөвлөсөн хугацаанд бүрэн дуусгах, аюулгүйн нөөц, сэлбэг материалыг бүрдүүлэх;
- Ажлын байранд тавигдах хөдөлмөрийн болон галын аюулгүй байдлаас урьдчилан сэргийлж, аюулгүй ажиллагаа, техникийн ашиглалтын дүрмийг чанд мөрдөж, ажилчдын сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэх тал дээр онцгой анхаарч, технологийн зөрчил болзошгүй аваар саатлаас урьдчилан сэргийлж ажиллах;
- Шугам, дэд станц, тоноглолуудыг хэт ачаалагдах, түүний улмаас хэрэглэгчдийн цахилгаан хангамж доголдох, ялангуяа дулаан хангамжийн систем бүхий аймаг, сум, суурин газруудтай хамтран гэнэтийн тасралт, саатлын үед ашиглах нөөц эх үүсвэрүүдийн бэлэн байдлыг хангах талаар холбогдох зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллах;
Салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл хангах ажил 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар 75%-ийн гүйцэтгэлтэй байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй ижил үзүүлэлт юм.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Циркийн уулзвараас Барс захын уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ
Циркийн уулзвараас Барс захын уулзвар хүртэлх урд хэсгийн авто замыг 9 дүгээр сарын 25-ны өдрийн 22:00 цагаас 26-ны өдрийн 22:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, шинэчилнэ.
Харин хойд хэсгийн замыг 9 дүгээр сарын 26-ны өдрийн 22:00 цагаас 28-ны өдрийн 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, шинэчилнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
“Төр, хувийн хэвшлийн түншлэлийн ойлголт, удирдлага” сэдэвт сургалт болно
Есдүгээр сарын 25, 26-ны өдөр “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн ойлголт, удирдлага” сэдэвт сургалтыг нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор Яармагийн Хангарьд ордонд зохион байгуулахаар боллоо. Уг сургалтыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК хамтран зохион байгуулж буй. УИХ-аас 2022 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр баталсан Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, 2024 оны зургаадугаар сарын 5-ны өдөр тус хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийг таниулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн ойлголтыг нэгтгэх, хэрэгжүүлэх төслийг тодорхойлох, нийслэлийн харьяа байгууллагуудын албан хаагчдын мэдлэг, чадавхыг дээшлүүлэхэд сургалтын зорилго оршино.
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн ойлголт, төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлого, хууль эрх зүйн зохицуулалт, ТХХТ-ийн төсөл, төр, хувийн хэвшлийн түншлэлийн эрсдэл хуваарилалт, төслийн эдийн засгийн үр ашиг, төр, хувийн хэвшлийн түншлэл (олон улсын кейс, туршлага) төр, хувийн хэвшлийн түншлэл (УБ хотын кейс, туршлага) зэрэг сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлэх юм.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Их хэмжээний тарвага тээвэрлэж явсан иргэнийг саатууллаа
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Өнгөрсөн долоо хоногт I эгнээгээр зорчсон 43.444 зөрчил бүртгэгджээ
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
“Фүүд сити” орчмоос “Бритиш” сургууль хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан 11-11 төвд ажиллана
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Зэвсэгт хүчин, батлан хамгаалахын салбарт хүний эрхийг дээдлэхэд анхаарч ажиллаарай
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Офицеруудын ордны тойргоос “Цайз” захын уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Баянзүрх дүүргийн 16, 22 дугаар хороо, Дандарбаатарын гудамжны авто зам буюу Офицеруудын ордны тойргоос “Цайз” захын уулзвар хүртэлх замыг есдүгээр сарын 25-ны 23:00 цагт хааж, 29-ний 06:00 цагт нээнэ. Зам засварын ажлын хүрээнд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих, тэмдэг тэмдэглэгээ хийх зэрэг ажлыг гүйцэтгэнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида нар уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы өмнө зохион байгуулагдаж буй “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт”-д оролцох үеэрээ Япон Улсын Ерөнхий сайд Фүмио Кишидаг хүлээн авч уулзав.
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол Улс, Япон Улсын харилцаа “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд гүнзгийрэн хөгжиж, хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж буйг сайшаав.
Талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны шатыг ахиулан хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахын төлөө буйгаа илэрхийллээ.
Тусгай стратегийн түншлэлийн Үйл ажиллагааны хөтөлбөрийн бодит хэрэгжилтийг хангаж, харилцан үр өгөөжтэй хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэх, хоёр талын болон олон талт яриа хэлэлцээг гүнзгийрүүлж, давтамжийг нэмэгдүүлэх, бүс нутаг, олон улсын тавцанд нэгдмэл зорилгын хүрээнд улам бүр нягт хамтран ажиллахын төлөө буйгаа нотлов.


Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа




Ерөнхий сайд үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх-батлан хамгаалах салбарын бодлого, стратеги, техник, технологийг шинэчлэх шаардлага бий. Тиймээс салбарын шинэчлэлийн бодлогоо тодорхойлж, УИХ-ын хаврын чуулганаас өмнө Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг салбарын сайдад үүрэг болголоо. Үүний зэрэгцээ хүн бүрд эх оронч үзэл төлөвшүүлэхэд энэ салбараас төсөв харамлахгүй. Тиймээс санхүүд санаа зовохгүйгээр ирээдүйд, иргэдийн хандлагад, зэвсэгт хүчин, батлан хамгаалахын салбарт хүний эрхийг дээдлэхэд анхаарал хандуулаарай гэлээ.


Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Мөнхбаатарын Баасанбат тамгаа гардан авлаа
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа
Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
