Author Archives: baaska baaska

Улаанбаатарт өдөртөө 21 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчид, аялагчдын анхааралд:

Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр, 30-нд Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул үер, ус, борооны өмнөх нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2024 оны 06-р сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +18…+23 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +28…+33 градус, бусад нутгаар +23…+28 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +20…+22 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +20…+22 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +19…+21 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Зургаадугаар сарын 27, 28, 29-ний өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдахыг түр хориглов

УИХ-ын 2024 оны сонгуулийн санал хураалт баасан гарагт буюу зургаадугаар сарын 28-ны өдөр улс орон даяар болно. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Засаг даргын захирамжаар зургаадугаар сарын 27, 28, 29-нд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоолоо.

667d1b1f20ef8a630ddbd001Түүнчлэн санал өгөх өдөр соёл урлаг, үзвэр, спортын олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй, гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа үйлчилгээний төвүүд амарна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар саналаа өглөө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Монгол Улсын Их хурлын сонгуулийн Сонгинохайрхан дүүргийн 11-1-19-3 дугаар хэсгийн санал авах байранд саналаа өглөө.

“Монгол Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулийн санал хураалт өнөөдөр эхэллээ. Нийслэлчүүд та бүхнийг Монгол Улсын Үндсэн хуульд заасан сонгох эрхээ эдлэн, шинээр эмхлэн байгуулагдах Улсын Их Хурлын нэр дэвшигчдээ сонгож, төрийн эрх барих дээд шатны байгууллага бүрдүүлэх үйл хэрэгт идэвхтэй оролцохыг уриалж байна. Монгол Улсын Үндсэн Хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн хүрээнд та бид анх удаа 126 төлөөллийг төрийн эрх барих дээд байгууллагад илгээх гэж байна. Эдгээрээс 78 гишүүнийг олонхыг төлөөлөх арга буюу мажоритар системээр, үлдсэн 48 гишүүнийг пропорциональ буюу намуудын жагсаалтыг үндэслэн сонгох юм. Монгол Улсын иргэд, тэр дундаа нийслэлийн нэг сая 93 мянган иргэнийг өөрийн оршин суугаа газрын харьяалах хэсгийн хороонд ирж сонгуульдаа идэвхтэй оролцоорой” хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар уриаллаа.

Нийслэлийн хэмжээнд нэг сая 93 мянган сонгогч 513 санал авах байранд саналаа өгнө.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Энэ сонгуулиар ард иргэд өнгөрсөн 30 жилийг дүгнэх гэж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын сонгуулийн VIII тойргийн дөрөвдүгээр хэсгийн хорооны байранд саналаа өглөө. Тус хэсгийн хороонд 2323 сонгогч санал өгөх юм байна.

 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монголын ард түмэн бид хамтдаа 1992 онд шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш ес дэх удаагийн парламентын сонгуулиа өгөх гэж байна. Энэ удаагийн сонгууль хэд хэдэн онцлогтой байна. Нэгдүгээрт, салбар салбарын дуу хоолой бүхий 126 төлөөлөлтэй парламентыг Монгол Улсын түүхэнд бүрдүүлэх гэж байна. Энэ ч утгаараа сонгуулийн ирц өндөр байна гэж ажиглаж байна. Мөн хилийн чанадад байгаа монголчууд саналаа өгөх боломж бүрдсэн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эрдэмтэн судлаачид, үйлдвэрчний эвлэл, хувийн хэвшлийн төлөөлөл жагсаалтаар нэр дэвшин УИХ-д орж ирэх гэж байна. Нийт ард иргэдийг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна. Учир нь ардчилал гэдэг бол ард иргэд төлөөллөө сонгох сонголт юм.

Энэ удаагийн сонгуулийн хоёрдахь онцлог бол өнгөрсөн 30 жилийг ард иргэд дүгнэх гэж байна. Анх ардчилсан хувьсгал ялаад Санжаасүрэнгийн Зориг үг хэлж байсан. Тэрбээр нэгдүгээрт, улс эх орны эрх ашиг байх ёстой, дараа нь намын эрх ашиг байна. Энэ эрх ашгийн эрэмбэ дараалал алдагдвал ардчилал, парламентад итгэл суларч, төр иргэн хоёр хоорондоо үл ойлголцно гэж хэлж байсан. Харамсалтай нь энэ эрэмбэ дараалал, эрх ашиг эсрэгээрээ хэдэн жил явсан. Хувийн эрх ашгийн төлөө улс төрийн намыг ашигладаг, нам дамнасан бүлэглэл үүсэж, төрийн мөнгөөр Эрдэнэтийн 49 хувийг авахаас эхлээд эрх зүйт төрд байж боломгүй зүйл болсон. Сүхбаатарын талбайгаа дундуур нь хувааж худалдсан, С.Зоригийн хөшөөг ч худалдсан, ногоон байгууламжууд устсан, цэцэрлэг сургууль, эмнэлгийн талбай хууль бусаар хувьчлагдаж нийтийн эзэмшил рүү халдсан. Тийм учраас энэ удаагийн сонгууль өнгөрсөн 30 жилийн дүгнэлт байгаасай, төр иргэн хоёрын итгэлцэл, урам зоригийн сэргэлт байгаасай гэж хүсэж байна.

Хамтдаа нийслэл хотоо цэгцлэх, бүсчлэн хөгжих, шинжлэх ухааныг дээдлэх, инженерүүдээ сонсдог байх, парламент ард түмний дуу хоолой байх гэдэг утгаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийсэн. Өнөөдөр шинэ 30 жил эхэлж байна. Ард түмний төлөөлөл бүхий парламент хэрхэн ажиллахыг мөн улстөрийн намууд  бодлогын мэтгэлцээнд тулгуурлаж ажиллахыг харах үлдэж байна. Ардчиллын хоёрдахь давалгаа эхэлж байна гэдэгт итгэж байна” гэлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

УИХ-ын дарга Г.Занданшатар сонгуулийн саналаа өглөө

Монгол Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулийн санал хураалт орон даяар үргэлжилж байна. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар гэргий Г.Отгонгэрэлийн хамт өнөөдөр /2024.06.28/ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номуун далай цогцолцор сургуульд байрлах сонгуулийн санал авах байранд саналаа өглөө.

УИХ-ын дарга Г.Занданшатар энэ удаагийн сонгууль шинэ 30 жилийн эхлэл болж байна хэмээн онцлов. Тэрбээр, УИХ-ын ес дэх удаагийн сонгууль түүхэн хариуцлагатай цаг үед болж байгаа гэдгээрээ онцлог. Учир нь Ардын хувьсгалын дараагийн түүхэн 100 жилийн шинэ хуудсийг нээж байна. Ардчилал, шинэчлэлт өөрчлөлтийн хоёр дахь давалгаа болох шинэ 30 жил, шинэ сэргэлтийг эхлүүлж байна. Иймд ард иргэдэдээ Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэн сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна гэлээ.

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт өнөөдөр орон даяар 07:00-22:00 цаг хүртэл үргэлжлэх юм. Энэ жил улсын хэмжээнд 2.224.233 иргэн санал өгөх бөгөөд 11:40 цагийн байдлаар нийт сонгогчдын 20 хувь буюу 412.146 хүн саналаа өгөөд байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх саналаа өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуульд байрлах 8-1-1-3 дугаар хэсгийн хорооны санал авах байранд саналаа өглөө.

Тус хэсгийн хороонд 1,726 сонгогч бүртгэгдсэн бөгөөд 11.00 цагийн байдлаар санал хураалтын явц 16.28 хувьтай байлаа.

Энэ удаагийн сонгууль анхдугаар Үндсэн хууль батлагдсаны түүхт 100 жилийн ойтой давхцаж байгааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцоллоо. Тэр бээр Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, ардчилсан сонгуульдаа идэвхтэй оролцохыг ард иргэдэд уриаллаа.

Энэ удаагийн сонгуулийн дүнгээр тойргоос 78, жагсаалтаар 48 гишүүн сонгогдоно. Нийслэлд хамаарах зургаан тойрогт 24, хөдөө, орон нутагт хамаарах долоон тойрогт 54 суудал ногдож байна.

19 нам, хоёр эвслээс болон бие даан нийт 1,341 хүн нэр дэвшсэн нь 1992 оноос хойш хамгийн их нам, эвсэл оролцож байгаа сонгууль юм.

Нэр дэвшигчдийн 61.2 хувь нь эрэгтэй, 38.8 хувь нь эмэгтэй. Хамгийн ахмад нь 79 настай, хамгийн залуу нь 25 настай.

Сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэгдсэн 2,224,233 иргэн саналаа өгөх бөгөөд 1,143,172 нь орон нутагт, 1.081,061 нь нийслэлийнх юм.

Сонгогчийн саналыг 2,198 санал авах байранд 2,943 санал тоолох төхөөрөмжөөр уншуулан, дүн гаргаж, 100 хувь гар аргаар хяналтын тооллого хийнэ.

Иргэд сонгуульдаа оролцох боломжийг бүрдүүлэхийн төлөө 25 мянга гаруй төрийн албан хаагч ажиллаж байна.

Сонгуулийг дотоодын 30 мянга, гадаадын 260 орчим ажиглагч ажиглаж, дотоодын хэвлэл мэдээллийн байгууллагаас гадна олон улсын 12 агентлаг сурвалжилж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр харагчин гахай өдөр

-Аргын тооллын 6 дугаар сарын 28. Баасан (Сугар) гараг (2024)
–Билгийн тооллын 22, харагчин гахай, мэнгэ 2 хар, суудал огторгуй, могойг хүлэгч-25 од, идэр барилдлагатай өдөр. Лусын буулттай.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:55-20:55.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс засуулахад эд, идээ элбэгшин эрхэм маш сайн. Харин могой, бар, туулай, нохой, гахай жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
–Хонь, гахай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бөөр, чих, гадар шагайнд, гэрийн сүлдзуух, пийшинд орших болой.
-Ноёд хаад, хонь, бич, тахиа жилтний сүлд гараг, бар, туулай жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: бурхан сахиус тахих, бэрийн үйл, өвчин эмнэх, сүм дуган, балгадын суурь тавих, арилжаа наймаа хийх, нохой авах, газар малтах, мод таслах, худаг шуудуу малтах, замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, мал гаргах муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 19 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчид, аялагчдын анхааралд:

Өнөөдөр, маргааш төв болон зүүн аймгуудын нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул үер, ус, мөндөр, борооны өмнөх нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2024 оны 06-р сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +15…+20 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +28…+33 градус, бусад нутгаар +21…+26 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +18…+20 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +18…+20 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +15…+17 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

О.Оюунчимэг: Улаанбаатар хотод ирэх сард олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байна

Улаанбаатар хотын дундуур урсаж буй Туул, Сэлбэ, Дунд голуудын үерийн түвшин хэвээр байна. Иймд болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр нийслэлийн Онцгой комиссын алба хаагчид  бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Улаанбаатар хотын ойрын өдрүүдийн цаг уурын төлөв байдлыг ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Оюунчимэгээс тодрууллаа.

Тэрбээр “Улаанбаатар хот орчмоор өнөөдөр буюу зургаадугаар сарын 27-ны 09:00 цагийн байдлаар орж буй бороо өдөртөө үргэлжлэн орж, үдээс хойш эрч нь сулран 17:00 цагийн орчимд зогсох төлөвтэй байна. Зургаадугаар сарын 28, 29-ний өдрийн үдээс хойш түр зуурын аадар орно.  27-28-ны шөнө бороо орохгүй. Долоодугаар сард олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй, мөн усны түвшин нэмэгдэх эрсдэлтэй. Иймд мэргэжлийн байгууллагуудаас өгч буй сэрэмжлүүлэг мэдээллийг цаг тухай бүрд нь авч, болзошгүй үер ус, аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна” гэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орохыг анхааруулж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр энэ сарын 28, 29-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд нутгийн зүүн хагаст, 7-р сарын 01-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэх төлөвтэй байна.

Иймд:

-Хол, ойрын замд гарахдаа цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг тухай бүрт хүлээн авах,

-Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах,

-Баталгаат зам, гүүрээр зорчих,

-Гол, усны ойролцоо амарч зугаалахдаа аюулгүй байдлаа хангах, үер, усны ослоос урьдчилан сэргийлэх,

-Өрхийн болон хувийн бэлтгэл бэлэн байдлаа хангах, дулаан хувцаслах,

-Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гол, усны ойролцоо ганцааранг нь үлдээхгүй байх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулж байна.

Эх сурвалж: ЦУОШГ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр хар нохой өдөр

-Аргын тооллын 6 дугаар сарын 27. Пүрэв (Бархасвадь) гараг (2024)
–Билгийн тооллын 21, хар нохой, мэнгэ 3 хөх, суудал төмөр, шувуун хошуут-24 од, хүчин төгсөх барилдлагатай өдөр. Лусын буулттай.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:55-20:55.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул өвчин тусах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
–Бар, морь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу, үхэр, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд цээж, хавирга, зүрхэнд, гэрийн сүлдтуурга, хананд орших болой.
-Лам, бар, туулай жилтний сүлд гараг, үхэр, луу, хонь, нохой жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: газар хөндөх, хариулга хийх, мод таслах, суваг шуудуу ухах, хүүхэд хөлд оруулах, хүүхэд гадагш явуулах, хүүр түлэх, цэрэг хөдөлгөх, бэрийн үйл, нүүдэл хийх, өвчтөнд очих, ашиг тустай үйл, хэрүүл хийх, цэрэгт мордох, мал гаргах, нохой тэжээх, үс засуулах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, малын үс, ноос хяргах муу.Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 18 градус дулаан

                               Малчид, иргэд, тээвэрчид, аялагчдын анхааралд:
Өнөөдөр төвийн аймгуудын нутгаар, 28, 29-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо үргэлжлэн орох тул үер, ус, мөндөр, хүчтэй салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

                                           2024 оны 06-р сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
                                                  цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн болон говийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +18…+23 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр +28…+33 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +34…+39 градус, бусад нутгаар +23…+28 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно, дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө +17…+19 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно, дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө +19…+21 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно, дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө +16…+18 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Гангийн эрсдэлийн зургаар нийт нутгийн 20 орчим хувьд эрсдэлтэй гарлаа

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага холбоотой ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээ гаргадаг. Эдгээрийг нэгтгэн зураглал хийж гангийн эрсдэлийн мэдээллийг агуулсан зөвлөмж гаргаж байна. Эрсдэлийн зургийг боловсруулахын тулд бэлчээрийн ургамлын ургалтын байдал, өндөр, NDVI-ийн хазайлт, агаарын температур, хур тунадасны хазайлт, 7 дугаар сарын агаарын температур, хур тунадасны урьдчилсан мэдээнд  үндэслэн эрсдэлийн зургийг гаргалаа. Гангийн эрсдэлийн зургаас үзвэл нутгийн 20 орчим хувьд буюу Дундговь, Өмнөговь Дорноговийн ихэнх, Ховд, Говь-Алтайн өмнөд хэсэгт их эрсдэлтэй, 30 орчим хувьд буюу Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Баянхонгор, Дорнод, Сүхбаатарын зарим, Завхан, Хөвсгөлийн хойд, Баянхонгорын өмнөд нутгаар дунд зэрэг эрсдэлтэй, бусад нутгаар эрсдэл багатай байна.
Эх сурвалж: ЦУОШГ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Долоодугаар сард ихэнх нутгаар бороо хур ихтэй байх төлөвтэй байна

Цаг уурын  байгууллагаас ирүүлсэн мэдээгээр ирэх долоодугаар сард ихэнх нутгаар бороо хур ихтэй байх бөгөөд сүүлийн жилүүдэд гэнэтийн ус ихтэй аадар борооны давтагдал нэмэгдэж байгаатай холбоотой томоохон голуудын сав дагуу суурьшиж буй малчид, тариаланчид, ард иргэд, аялал зугаалгаар явж байгаа хүмүүс үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байж, тухайн үеийн нарийвчилсан урьдчилсан мэдээг цаг тухай бүрт нь авч ашиглахыг зөвлөж байна.

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Баян–Өлгий, Увс, Ховд, Говь–Алтайн нутаг, Завханы баруун, Баянхонгорын өмнөд хагаст олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим, хур тунадас Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн нутаг, Увс, Завханы баруун, Баянхонгорын өмнөд хагаст олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу орох төлөвтэй байна.

Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3°С-аар сэрүүн байх бол нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-5°С-аар дулаан байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсч болзошгүй байна.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим, хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байна. Агаарын температур нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3°С-аар сэрүүн байх бол нэг болон хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхний хагаст ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3°С-аар дулаан байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсч болзошгүй байна.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хэнтийн баруун хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан, хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байна.  Агаарын температур нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3°С-аар хүйтэн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дундж 1-5°С-аар дулаан байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсч болзошгүй байна.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Дундговийн нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан, хур тунадас нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу орох төлөвтэй байна. Агаарын температур нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3°С-аар сэрүүн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-5°С–аар дулаан байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд нутгийн хойд хэсгээр бороо, бусад нутгаар дуу цахилгаантай аадар бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсч болзошгүй байна.

Эх сурвалж: ЦУОШГ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа