Author Archives: baaska baaska

Уулаараа хасах хэмд хүрч, цас үргэлжлэн орох тул хол, ойрын замд гарахгүй байхыг зөвлөж байна

Хэнтийн нуруу, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Мандал сум, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр, Эрдэнэ, Мөнгөнморьт сум, Багануур, Налайх дүүрэг, Улаанбаатар хот орчмоор үдээс хойш цас үргэлжлэн орж, ургац хөлдөх эрсдэл үүсэх эрсдэлтэй байна.

Өнөө шөнөдөө /2024.06.21-22/  Сэлэнгийн Хүдэр сумын нутагт Хэнтий нурууны орчимд хуримтлагдах цасны хэмжээ 5-10 см, Улаанбаатар хотын хойд зуслангууд, Гачуурт, Тэрэлжийн орчмоор 5 см зузаан  цас орж, Улаанбаатар хот орчимд уулаараа хасах хэмд хүрч, шөнөдөө хальтиргаа, гулгаа үүсэх нөхцөл бүрдэж байна.

Тиймээс  хол, ойрын замд гарахгүй байх, дулаан хувцаслах, хувийн болон өрхийн бэлэн байдлыг хангах, зуслангийн айл, өрхүүд галлагаа хийх, амарч, зугаалгаар явж байгаа иргэд, аялагчид дулаан байранд хонохыг зөвлөж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Оргодол этгээдийг баривчилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна

Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдаж байсан иргэн “О”-г энэ сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс баривчиллаа.

Иргэн “О” нь хамтран амьдрагчаа удаа дараа харгис хэрцгийгээр зодож, биед нь гэмтэл учруулсан хэргийг үйлдсэн бөгөөд урьд өмнө 7 удаагийн ял шийтгэл эдэлж байсан. Түүнийг баривчлах үед дээрх этгээд нь эсэргүүцэл үзүүлж, биедээ зэвсгийн чанартай зүйл буюу хутга авч явсныг хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Түүний хамтран амьдрагч “С”-ын аюулгүй байдлыг хангах зорилгоор Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн дагуу хамгаалалтын арга хэмжээ авч ажиллаж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Үерийн эрсдэлтэй бүсэд зөвшөөрөлгүй буусан 407 айл, өрхөд 3052 удаагийн мэдэгдэх хуудас хүргүүллээ

Нийслэлийн хэмжээнд долоон дүүргийн нутаг дэвсгэр үерийн эрсдэлтэй бүсэд зөвшөөрөлгүй 407 айл, өрх байна. Эдгээр айл, өрхүүдэд нүүн шилжих мэдэгдлийг давхардсан тоогоор 3052 удаа хүргүүлж, үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээллийг тухай бүрт хүргэсэн ч 61 айл, өрх нүүн шилжсэн.

Үерийн эрсдэл өндөр Баянзүрх дүүргийн 10, 11, 23, 27, 29 дүгээр хороонд зөвшөөрөлгүй 212, Сүхбаатар дүүргийн 15,16,18, 20 дугаар хороонд 70, Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороонд 24, Налайх дүүргийн 1, 6, 8 дүгээр хороонд 68, Баянгол дүүргийн 10,23 дугаар хороонд 3 айл өрх байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн зүүн хэсэгт эрс сэрүүсэхийг анхааруулж байна

Өнөөдөр буюу зургаадугаар 21-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 22-нд нутгийн зүүн хагаст үргэлжилсэн усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн зүүн хэсэгт эрс сэрүүнэ.

Мөн  Хэнтийн уулсаараа нойтон цас орох нөхцөл бүрдэж байгаа тул ноосолсон мал осгох, борооны өмнөх хүчтэй салхи, мөндөр, аянга, цахилгаан, уруйн үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Харин  говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байх тул  болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Иймд:

-Хол, ойрын замд гарахдаа цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг тухай бүрт хүлээн авах,

-Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах,

-Баталгаат зам, гүүрээр зорчих,

-Гол, усны ойролцоо амарч зугаалахдаа аюулгүй байдлаа хангах, үер, усны ослоос урьдчилан сэргийлэх,

-Өрхийн болон хувийн бэлтгэл бэлэн байдлаа хангах, дулаан хувцаслах,

-Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гол, усны ойролцоо ганцааранг нь үлдээхгүй байх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүргүүд үерийн хамгийн өндөр эрсдэлтэй байна

Нийслэлийн хэмжээнд хийсэн үерийн эрсдэлийн үнэлгээгээр эрсдэлийн индекс 10.6 буюу маш их байна. Мөн дүүргүүдийн үерийн эрсдэлийн индексийн дундаж 8.1 буюу “маш их” гэсэн дүгнэлт гарлаа.  Тодруулбал, Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар дүүргийн хувьд хамгийн өндөр эрсдэлтэйд тооцогдож байна. Нийслэлийн хэмжээнд үерт өртөх байдлын үнэлгээгээр 25.000 орчим хүн ам өртөх магадлалтай гэсэн дүгнэлтийг гаргаад байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр нийт 2123 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1647, гэмт хэргийн шинжтэй 104 дуудлага, мэдээлэл байна.
Мөн гэмт хэргийн шинжтэй 79 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 26 хэргийг нөхөн илрүүллээ  гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.
51

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр улаан луу өдөр

-Аргын тооллын 6 дугаар сарын 21. Баасан (Сугар) гараг (2024)
–Билгийн тооллын шинийн 14, улаан луу, мэнгэ 9 улаан, суудал ус, хонгорцог-17 од, шид барилдлагатай өдөр. Лусын буулттай. Зуны туйл улирал-05:22.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:53-20:54.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад эд олох, төгс жаргалан болох сайн. Харин нохой, бар, туулай, гахай жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
–Хулгана, бич, луу, хонь, тахиажилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд толгой, эрүү, шанаа, чих, ходоодонд, гэрийн сүлд үүд, хойморт орших болой.
-Ноёд хаад, хонь, бич, тахиа жилтний сүлд гараг, бар, туулай жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасанзөв үйлс сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь:эд, мал гадагш өгөх, их гол гатлах, загас барих, тангараг үүсгэх, гуу, суваг татах, мал гаргах, ан гөрөө хийх, дайсан номхтгох, цэрэгт мордох, онгоц, сал, модон тээрэм урлах, гүүр барих, хануур төөнүүр хийлгэх, газар малтах, оёж, хатах, эсгэх, ном номлох, сонсох, нүүдэл хийх, мал хөнгөлөх, үр тарих, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 10 градус дулаан

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

21-ний өдөр Сэлэнгийн зүүн хэсэг, Хэнтий аймгийн нутгаар их бороо орж, Дундговь аймгийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.

Малчид, иргэд, тээвэрчид, аялагчдын анхааралд:

21-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 22-нд нутгийн зүүн хагаст үргэлжилсэн усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн зүүн хасагт эрс сэрүүсэж, Хэнтийн уулсаараа нойтон цас орох нөхцөл бүрдэж байгаа тул ноосолсон мал осгох, борооны өмнөх хүчтэй салхи, мөндөр, аянга, цахилгаан, уруйн үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

2024 оны 06-р сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар үргэлжилсэн бороо, дуу цахилгаантай аадар бороо, уулархаг нутгаар хүйтэн бороо орж, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Нутгийн зүүн хагаст эрс сэрүүсэж, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +6…+11 градус, Хангайн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хэрлэн, Онон голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр +12…+17 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +25…+30 градус, бусад нутгаар +18…+23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө +9…+11 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө +11…+13 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө +8…+10 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Гадаадад байгаа иргэд өнөөдрөөс саналаа өгч эхэллээ

Гадаад улсад байгаа иргэд Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд өнөөдрөөс эхлэн 21, 22, 23-ны өдрүүдэд саналаа өгнө. Сонгогчдын төлөөлөл Мөнхбатын Энхцэлмэг сэтгэгдлээ ирүүллээ. Тэрбээр “Би 18 настай. Анх удаа сонгуульд саналаа өгч байна. Осака хотын ахлах сургуульд суралцдаг.
Өглөө босоод дээлээ өмсөөд гарсан чинь Монголдоо явж байгаа юм шиг санагдсан. Сонгууль анх удаа өгөхөд маш сайхан санагдлаа. Өглөө Төрийн дууллаа сонсоод анхны сонгогч болсондоо маш их баярлаж байна. Үеийнхэндээ сонгуульдаа идэвхтэй оролцоорой гэж уриалмаар байна” гэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АТГ: Авлигын эсрэг сургалтад 1898 иргэн, албан тушаалтныг хамруулав

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2024 оны 6 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр газрын салбарын албан хаагчдын ёс зүйн болон хүнд сурталд хамаарах асуудлаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болон 9 дүүргийн Газар зохион байгуулалтын албаны нийт 11 байгууллага, Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сангийн үйл ажиллагаатай холбогдуулан Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд, стандарт боловсруулах, батлуулах үйл ажиллагаанд холбогдуулан Стандарт хэмжил зүйн газарт тус тус албан зөвлөмж хүргүүлэв.

Түүнчлэн “Монгол Улсын виз, оршин суух зөвшөөрөл олгох, виз, оршин суух зөвшөөрлийн хүсэлтийг хянах, бүртгэх, үйлчилгээ үзүүлэхэд хураах тэмдэгтийн хураамж, визийн үйлчилгээний хөлсний хэмжээ тогтоох” тогтоол, эрчим хүчний салбарт төсвийн хөрөнгөөр санхүүжиж буй төсөл, арга хэмжээний хэрэгжилт, барилгын норм, нормативын санд орлого төвлөрүүлэх, барилгын тусгай зөвшөөрөл сунгахад компаниудын тайланд үндэслэж бодитой тооцоо хийдэг эсэх, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд “Ногоон нуур” орчмын 1008 айлын орон сууцны хотхон төслийн явцын ил тод байдал зэрэг асуудлаар дүн шинжилгээ хийж байна.

Авлигын эсрэг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд төрийн үйлчилгээний хүнд суртлыг бий болгоод зогсохгүй цаашлаад авлигын гэмт хэрэг, зөрчил гарах эрсдэлийг дагуулж болзошгүй “Өргөө” амаржих газрын удирдлагаас үндэслэлгүй тогтоосон төлбөртэй үйлчилгээний журмыг хүчингүй болгуулахаар ажиллав.

Авлигын эсрэг сургалтад 1898 иргэн, албан тушаалтныг хамруулж зохион байгуулсан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр нийт 2180 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1692, гэмт хэргийн шинжтэй 117 дуудлага, мэдээлэл байна.
Мөн гэмт хэргийн шинжтэй 79 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 21 хэргийг нөхөн илрүүллээ  гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.
80

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Борооны өмнөх хүчтэй салхи, мөндөр, үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 20-нд төвийн аймгуудын нутгаар, 21-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 22-нд зүүн аймгуудын нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул борооны өмнөх хүчтэй салхи, мөндөр, үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Иймд:

-Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг тогтмол хүлээн авах,

-Гэрээсээ гарахдаа цахилгаан болон хийгээ салгаж, эд зүйлсээ аль болох өндөрлөг газар байрлуулах,

-Бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан зэрэг хүмүүсийг харгалзах хүнгүй үлдээх байх,

-Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах, урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээллээ нэмэгдүүлэх,

-Өрхийн болон хувийн бэлтгэл, бэлэн байдлаа хангах,

-Баталгаат гүүр, гарамаар зорчих, автомашин, техникийн аюулгүй байдлыг хангах,

-Гол, усны ойролцоо аялж, зугаалахдаа сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр хөхөгчин туулай өдөр

-Аргын тооллын 6 дугаар сарын 20. Пүрэв (Бархасвадь) гараг (2024)
–Билгийн тооллын шинийн 13, хөхөгчин туулай, мэнгэ 1 цагаан, суудал огторгуй, гар од-16 од, үл зохилдох барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:53-20:54.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад аз жаргал ирэх маш сайн. Харин тахиа, үхэр, луу, хонь, нохой, бич жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
–Гахай, туулай, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд чих, нүд, хоолой, хүзүүнд, гэрийн сүлдавдар, шүүгээнд орших болой.
-Лам, бар, туулай жилтний сүлд гараг, үхэр, луу, хонь, нохой жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: нялхасыг хөлд оруулах, гадагш явуулах, өвчин эмнэх, сүм дуган, балгадын суурь тавих, арилжаа наймаа хийх, нохой авах, амраг садан бололцох, багш шавь барилдах, шинэ гэр, байшин, асар майхан босгох, даллага авах, ан гөрөө хийх, газар хагалах, суваг шуудуу малтах, цэрэг хөдөлгөх, тариа ногооны үр суулгах, нүүдэл хийх, үзмэр үзэх, хурим хийх, газар хөндөх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, эд, мал худалдан авах, мал гаргах муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 22 градус дулаан

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

20-ны өдөр Архангай, Булганы нутаг, Өвөрхангайн хойд хэсгээр их бороо орно.

Малчид, иргэд, тээвэрчид, аялагчдын анхааралд:

20-нд төвийн аймгуудын нутгаар, 21-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 22-нд зүүн аймгуудын нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул борооны өмнөх хүчтэй салхи, мөндөр, үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2024 оны 06-р сарын 19-ний 20 цагаас 06-р сарын 20-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун хойноос, нутгийн төв хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр +4…+9 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул, Хараа, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +13…+18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +17…+22 градус, бусад нутгаар +9…+14 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +11…+16 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Даргангын тал нутгаар +29…+34 градус, говийн бүс нутгийн баруун болон хойд хэсгээр +24…+29 градус, бусад нутгаар +19…+24 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +11…+13 градус, өдөртөө +21…+23 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +9…+11 градус, өдөртөө +22…+24 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +6…+8 градус, өдөртөө +20…+22 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа