Author Archives: baaska baaska

С.Зориг агсны хөшөөг гинжилсэн иргэнийг олж тогтоожээ

Энэ оны 06 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “С.Зоригийн хөшөөний баруун хөлийг нь төмөр сандалтай гинжилсэн байна” гэх дуудлага мэдээлэл 10:53 минутад цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Цагдаагийн байгууллагаас ирсэн дуудлага, мэдээллийн дагуу холбогдох шалгалтын ажиллагааг явуулж, энэ оны 06 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрээс тус үйлдлийг хийсэн иргэн “Э”-г олж, тогтоон шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-тэй боллоо

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог сайжруулах, хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлд анх удаа “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-ийг ашиглалтад орууллаа.
Төвийн үйл ажиллагааг ХНХ-ын сайд Х.Булгантуяа нээн үг хэллээ. Тэрбээр “Монгол Улсын Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөгжил, оролцоо, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхааран ажиллаж байна. Энэ төвд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр мөрдөгддөг хууль тогтоомжийг цогцоор нь хэрэгжүүлэх боломж бүрдэж байна” гэдгийг онцоллоо.
Түүнчлэн тус төвөөр дамжуулан ажилд зуучлуулахаас гадна ажил, мэргэжлийн баримжаа олгох сургалт, зөвлөгөөнд хамрагдаж, ажлын байранд дадлагажих боломжтой. Мөн ажил олгогчдод зориулсан сургалтуудыг явуулахаар төлөвлөжээ.
Мөн оюуны бэрхшээлтэй насанд хүрэгчдэд зориулсан өдрийн үйлчилгээ, хөдөлмөрийн сэргээн засах үйлчилгээг тус тус үзүүлж, судалгаа ба инноваци, бизнес инкубаторын үйлчилгээ явуулах юм.
мг
м3

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Борооны ус тогтсон байршилд ариутгал халдваргүйжүүлэлт хийлээ

Өчигдөр буюу зургаадугаар 18-ны шөнө орсон аадрын улмаас СХД-ийн 32, 33 дугаар хорооны зарим байршилд борооны ус тогтсон. Борооны ус тогтсон байршилд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ариутгал халдваргүйжүүлэлт хийлээ. Тодруулбал, зарим айл өрхийн нүхэн жорлонгийн бохирыг сорон, нийт 27 айлын хашаа, хоёр жалганд просан уусмалаар нийт 34000 ам метр талбайг халдваргүйжүүллээ. Халдваргүйжүүлэлтийг  шавхай  татарсан үед давтан хийх юм.

НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Д.Оюунбат: Өчигдөр шөнө орсон аадраар үерийн нөхцөл байдал үүсээгүй

Нийслэлийн Онцгой комиссын V хурлаар нийслэлийн хэмжээнд гамшгийн шар түвшин тогтоосон. Хурлаар Улаанбаатар хотын зуны улирлын цаг уурын төлөв байдал, хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөө, үерийн эрсдэлийг бууруулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцсэн юм. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Онцгой комиссын алба хаагч нар бэлэн байдлыг ханган ажиллаж байна.

НОК-ын нарийн бичгийн дарга Д.Оюунбат “Өчигдөр буюу зургаадугаар сарын 18-19-ний шилжих шөнө орсон аадраар Онцгой байдлын байгууллагад 20 дуудлага мэдээлэл ирсний дагуу зөвлөгөө мэдээлэл өгч ажилласан бөгөөд үерийн аюулт нөхцөл байдал үүсээгүй. Энэ сарын 20-21-ний шилжих шөнө үргэлжилсэн аадар орно гэдгийг ЦУОШГ-аас мэдээлсэн. Иймд болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна” гэв.

Мөн хэвлэл мэдээлэл болон цахим орчинд нийтлэгдсэн худал мэдээлэлд шүүлтүүртэй хандаж, мэргэжлийн байгууллагаас үнэн зөв мэдээллийг цаг тухай бүрд авахыг зөвлөлөө.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр нийт 2021 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1597, гэмт хэргийн шинжтэй 117 дуудлага, мэдээлэл байна.
Мөн гэмт хэргийн шинжтэй 82 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 29 хэргийг нөхөн илрүүллээ гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.
73---

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр хөх бар өдөр

-Аргын тооллын 6 дугаар сарын 19. Лхагва (Буд) гараг (2024)
–Билгийн тооллын шинийн 13, хөх бар, мэнгэ 2 хар, суудал төмөр, эрхтний тэргүүн-15 од, үхэх барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:53-20:54.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс засуулахад аз жаргал ирэх маш сайн. Харин бич, могой, морь, хонь жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
–Нохой, бар, гахай, хулганажилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд чих, нүд, хоолой, хүзүүнд, гэрийн сүлдавдар, шүүгээнд орших болой.
-Ялгуусны, гахай, хулгана жилтний сүлд гараг, могой, морь жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: шулмас, хараал хариулах, бурхан сахиус тахих, бэрийн үйл, хүүхэд хөлд оруулах, хүүхэд гадагш явуулах, хүүр түлэх, цэрэг хөдөлгөх, цацал өргөх, эм найруулах, төрөл садан бололцох, ном эхлэн заалгах, худаг малтах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, хурим хийх, эд, мал худалдан авах, лам болох, буян номын үйл, ном сонсох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, мал гаргах муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 25 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчид, аялагчдын анхааралд:

20-нд Хөвсгөл, Архангай, Булган, 20-21-нд шилжих шөнө Булган, Сэлэнгэ, Төв аймаг, Улаанбаатар хот орчим, 21-нд Төв, Сэлэнгэ, Хэнтийн нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул борооны өмнөх хүчтэй салхи, мөндөр, үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2024 оны 06-р сарын 18-ны 20 цагаас 06-р сарын 19-ний 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн хойд хагаст баруун өмнөөс хойш эргэж, нутгийн өмнөд хэсгээр баруунаас секундэд 5-10 метр, маргааш өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр +5…+10 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул, Хараа, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +13…+18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +19…+24 градус, бусад нутгаар +9…+14 градус, өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +14…+19 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Даргангын тал нутгаар +30…+35 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун болон хойд хэсгээр +25…+30 градус, бусад нутгаар +21…+26 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +14…+16 градус, өдөртөө +24…+26 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бороо орно. Дуу цахилгаатай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +11…+13 градус, өдөртөө +23…+25 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +7…+9 градус, өдөртөө +22…+24 градус дулаан байна.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Үерт өртсөн айл өрхүүдэд хүргэх тусламжийн цуваа Завхан аймаг руу хөдөллөө

Завхан аймгийн Улиастай суманд өчигдөр (2024.06.17) түр зуурын хүчтэй аадар бороо орсны улмаас олон айл үерт автсан тул Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр УОК-ын Шуурхай штабыг хуралдуулж, гамшгийн нөхцөл байдлыг үнэлж дүгнэн, шуурхай шийдвэр гаргалаа.
Үерт нийтдээ 158 айл өрх их, бага хэмжээгээр өртсөн бөгөөд үүссэн нөхцөл байдлыг үндэслэн, Улсын Онцгой комиссын даргын тушаалаар орон гэргүй болсон 40 өрхөд гэр олгохоор шийдвэрлэсний зэрэгцээ хүнсний багц, 120 тн ариутгалын бодис, усны гутал 50 хос, автомакс 6 зэрэг хамгаалах хувцас хэрэгсэл болон үерийн гамшгийн дараах хор уршгийг арилгахад шаардлагатай 400 сая төгрөгийг шийдвэрлэлээ. Тусламжийн цуваа өнөөдөр Завхан аймаг руу хөдөлсөн бөгөөд иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлэх, ариутгал халдваргүйтгэлийг хийх, шаардлагатай нөхцөл байдалд Аймгийн Онцгой комисстой хамтарч шуурхай дэмжлэг үзүүлж ажиллахыг ОБЕГ-ын дарга Г.Ариунбуянд үүрэг болголоо.
Дашрамд дурдахад, Цаг уурын байгууллагын мэдээллээр өнөөдөр буюу 18-наас баруун болон төвийн аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар борооших тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ: Нээлттэй ажлын байранд урьж байна

Эрхэм та “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын цахим хуудсаар зочилж, #нээлттэй_ажлын_байрны шинэ зарыг хүлээн авна уу.
✅ Дэд бүтэц хариуцсан инженер – 1 (нэг) үндсэн ажлын байр
✅ Багш – 1 (нэг) үндсэн ажлын байр
✅ Программ хангамжийн инженер – 1 (нэг) түр ажлын байр
✅ Токарьчин – 1 (нэг) түр ажлын байр
✅ Цахилгаан хэмжүүр автоматикийн туршилт хэмжилтийн засварчин – 1 (нэг) үндсэн ажлын байр
✅ Цахилгаан тоног төхөөрөмжийн засварын цахилгаанчин – 2 (хоёр) үндсэн, 1 (нэг) түр ажлын байр
✅ Ахлах тогооч – 1 (нэг) үндсэн ажлын байр
⏰ Анкет хүлээн авах эцсийн хугацаа: 2024.07.02-ны өдрийг дуустал
Анкет бөглөх холбоос:

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Үерийн аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргэж байна

Өнөөдөр Улаанбаатар хот орчмоор үүлшинэ. Дуу цахилгаантай аадар орох бөгөөд салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Мөн ЦУОШГ-аас зургаадугаар сарын эхний 10 хоногт сэрүүсэх, хоёрдугаар 10 хоногт огцом халах, гуравдугаар 10 хоногт гэнэтийн дуу цахилгаатай аадар, мөндөр орох, борооны өмнө хүчтэй нөөлөг салхитай байх, 7, 8 дугаар саруудад олон жилийн дунджаас хур тунадас ахиу орох урьдчилсан төлөвтэй байгааг мэдээлсэн. Иймд болзошгүй үерийн аюулаас сэргийлэн дараах зөвлөмжийг хүргэж байна.

  • Сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах;
  • Гэр, хашаа, саравч, орон байрыг үерийн усны зам, голын голдирол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй байх;
  • Орон сууцны хорооллын гарааш, В1 давхар руу ус орохоос сэргийлэн хамгаалалт татах;
  • Үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих;
  • Үер, усны аюулын талаар хүүхдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх, гол мөрөн, нуур, тогтоол ус, цөөрмийн орчимд тоглуулахгүй, орхихгүй байх;
  • Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх;
  • Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед, зориулалтын гарцтай газраар зорчих;
  • Өндөр хүчдэл, цахилгааны дор гэр, сууцаа барихгүй байхыг анхааруулж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хяналт шалгалтад 541 барилга байгууламжийг хамруулан 3385 зөрчлийг илрүүллээ

Онцгой байдлын байгууллагаас  улсын хэмжээнд “Зочид буудал, дэн буудлын барилга байгууламжид төлөвлөгөөт хяналт шалгалт”-ыг зохион байгуулж, 541 барилга байгууламжийг хамруулан, 3385 зөрчлийг илрүүлж, 684 зөрчил буюу 20.2 хувийг газар дээр нь арилгуулсан.

Бусад зөрчлийг арилгуулахаар 362 гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага, 162 мэдэгдэл, 5 танилцуулга, 12 зөвлөмжийг боловсруулж, байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүллээ.

Эрх бүхий албан тушаалтны хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, хууль, норм, дүрэм зөрчсөн 6 иргэн, хуулийн этгээдийн зөрчлийг Зөрчлийн тухай хуулийн дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, торгуулийн шийтгэл оногдуулсан байна.

Холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг биелүүлээгүй, галын аюулгүй байдлыг хариуцсан албан тушаалтныг томилоогүй, галын аюулгүй байдлыг хариуцан хангах, шаардагдах зардлыг жил бүрийн төсөвт тусгаагүй, ажилтан, алба хаагчдыг гал түймрээс урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, гал түймэр унтраах арга ажиллагаанд сургах, мэдлэгийг нь дээшлүүлээгүй, шуурхай төлөвлөгөөнд тодотгол хийгээгүй зэрэг нийтлэг зөрчил илэрлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Лхагва гарагт хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө

НЗДТГ-аас Монголын Хуульчдын холбоотой хамтран иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулдаг. Энэ сарын өдөрлөг зургаадугаар сарын 19-ний өдрийн 09:00-17:00 цагийн хооронд зохион байгуулах бөгөөд иргэн та 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар холбогдож мөн нийслэлийн Үйлчилгээний нэгдэн төвийн Дүнжингарав, Драгон, Мишээл, Сэлбэ, Баянгол, Баянхошуу салбаруудаас иргэний эрх зүй, захиргааны эрх зүй, эрүүгийн эрх зүй болон гэр бүл, гэрээний эрх зүй зэрэг сэдвээр хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр нийт 2118 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1653, гэмт хэргийн шинжтэй 113 дуудлага, мэдээлэл байна.
Мөн гэмт хэргийн шинжтэй 72 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 22 хэргийг нөхөн илрүүллээ  гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.
73

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр харагчин үхэр өдөр

-Аргын тооллын 6 дугаар сарын 18. Мягмар (Ангараг) гараг (2024)
–Билгийн тооллын шинийн 12, харагчин үхэр, мэнгэ 3 хөх, суудал шороо, эрхтний тэргүүн-15 од, арвидах барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:52-20:54.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
–Могой, үхэр, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд нүд, алга, үсний завсарт, гэрийн сүлд зуух, пийшинд орших болой.
-Эр цэрэг, могой, морь жилтний сүлд гараг, бич, тахиа жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: газар хөндөх, хариулга хийх, мод таслах, суваг шуудуу ухах, угаалга, залбирах талбих, өс дарах, өндөр суудалд суух, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, малын хашаа, хороо барих, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөх, үс засуулах, замд гарах, малын үс, ноос хяргах, хүнийг ханаж, төнөх, буян хишгийн даллага авах, буян номын үйл, хурим хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, нүүдэл хийх, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, эм найруулах, бэрийн үйл, үхэгсдийн үйл муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа