Author Archives: baaska baaska

Улаанбаатарт өдөртөө 26 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

18-нд нутгийн төв хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул борооны өмнөх хүчтэй салхи, мөндөр, болзошгүй үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2024 оны 06-р сарын 17-ны 20 цагаас 06-р сарын 18-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн зүүн хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр +5…+10 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул, Хараа, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнодын тал нутгаар +13…+18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +19…+24 градус, бусад нутгаар +9…+14 градус, өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөл, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +15…+20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Даргангын тал нутгаар +30…+35 градус, Хэнтийн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр +25…+30 градус, бусад нутгаар +20…+25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай, аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +15…+17 градус, өдөртөө +25…+27 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +12…+14 градус, өдөртөө +25…+27 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +7…+9 градус, өдөртөө +23…+25 градус дулаан байна.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улиас модны цагаан хөвөнг шатаахгүй байхыг анхаарууллаа

Нийслэлийн хэмжээнд 20:00 цагийн байдлаар гал түймрийн 16 дуудлага мэдээлэл бүртгэгдсэний 12 нь модны цагаан хөвөн шатааж гал түймэр гарсан дуудлага эзэлж байна.
Улиас модны цагаан буюу унгирал нь хөвөн мэт сэвсгэр учир маш өндөр шатамхай шинж чанартай бөгөөд гал авалцах үед хурдтай тархан дэлгэрдэг.
Хүмүүс санамсар болгоомжгүй модны хөвөн шатаасан, эсвэл тамхиа унтраалгүй хаяснаас хөвөнд авалцан, гал түймэр гарах эрсдэл өндөр байна.
Иймд иргэн та модны хөвөн шатаахгүй байх, хүүхэд багачууддаа шатааж болохгүйг сануулах, унгарилыг услан норгох, ил задгай гал гаргахгүй байх, асаасан чүдэнз, татсан тамхиа бүрэн унтраахыг анхааруулж байна.
Эх сурвалж: Нийслэлийн Онцгой байдлын газар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

НОК-ийн шуурхай штабт ажиллах бүрэлдэхүүнд үүрэг чиглэл өгч, томилгоожууллаа

Нийслэлийн нутаг дэвсгэрт үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх, үерийн хариу арга хэмжээний төлөвлөлт, гамшгаас хамгаалах албадын бэлтгэл бэлэн байдлыг хангах, мэргэжлийн байгууллагуудын харилцан ажиллагааны уялдааг зохицуулах зорилгоор Нийслэлийн Онцгой комиссын даргын 2024 оны 02 тоот тушаалаар “Шуурхай штаб”-ыг байгуулсан. Шуурхай штабын бүрэлдэхүүнд ажиллах ажилтан, алба хаагчдад өнөөдөр НОК-ийн орлогч дарга, хурандаа А.Дашням үйл ажиллагааны талаар үүрэг чиглэл өгч, томилгоожууллаа. Нийслэлийн Онцгой комиссын V хурлаас Улаанбаатар хотын зуны улирлын цаг уурын төлөв байдал, хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөө, үерийн эрсдэлийг бууруулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцэж, нийслэлийн хэмжээнд гамшгийн шар түвшин тогтоосон юм.

НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Бутаны Хаант Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бутаны Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Вецоп Намжил  Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, “Аянгат лууны орон” Бутаны Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд “Хилэнт эх” хэмээх луу жилд Итгэмжлэх жуух бичгээ анх удаагаа өргөн барьсанд бэлгэшээж буйгаа тэмдэглэж, баяр хүргэж, амжилт хүсэв.

Хоёр орон газар зүйн байршлын хувьд алслагдмал хэдий ч баялаг өв, соёл уламжлал зэрэг нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх нөөц бололцоотойг онцоллоо.

Элчин сайд Вецоп Намжил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 12 жилийн дараа Монгол Улсад хавсран суух анхны Элчин сайдаар томилогдсондоо баяртай буйгаа илэрхийллээ.

Цаашид улс төр, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэн өргөжүүлэх чиглэлээр идэвх санаачилгатай ажиллахаа хэллээ.

Монгол Улс, Бутаны Хаант Улс хооронд 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр дипломат харилцаа тогтоосон юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ц.Бямба-Отгонд “улсын арслан”, С.Сүхбатад “улсын заан”, Э.Дашид “улсын харцага”, Б.Баянмөнхөд “улсын начин” цол хүртээлээ

Өнгөрсөн жилийн баяр наадмын түрүү бөх сэргээш хэрэглэсэн нь мэргэжлийн байгууллагын дүгнэлт, допингийн шинжилгээгээр тогтоогдсон тул Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасны дагуу тавын даваанаас хойших түүний давсан бөхчүүдэд шинээр улсын цол олгох зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч гаргаж, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан улсын цол, чимгийг өнөөдөр гардуулж өглөө.
“Улсын начин” цолыг Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат Бүрнээгийн БАЯНМӨНХ,
“Улсын харцага” цолыг Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Эрдэнэбатын ДАШ,
“Улсын заан” цолыг Архангай аймгийн Хашаат сумын харьяат Сүхбаатарын СҮХБАТ,
“Улсын арслан” цол хүртэж буй Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат Цэдэнсодномын БЯМБА-ОТГОН,
• “Үлэмж бадрах” чимгийг Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын аварга Оргихын ХАНГАЙ нарт хүртээлээ.
448529061_907241204747892_2251337558112613558_n
Шадар сайд С.Амарсайхан бөхчүүдэд хандаж хэлсэн үгэндээ “Үндэсний их баяр наадам бол Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэдэл,төрт ёсны үйл хэргийн салшгүй хэсэг. Мөн Та бидний оршихуйн дархлаа. ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн “Эрийн 3 наадам”, Тэр дундаа “үндэсний бөх” хэмээх нүүдэлчин монголчуудын эртнээс улбаат ёс заншил, эцэг өвгөдийн гэрээс болсон соёл-уламжлалыг өвлөн тээж, түгээн дэлгэрүүлж яваа бөхчүүдээ Монголын ард түмэн хэзээд хүндэтгэн дээдэлж ирсэн. Харамсалтай нь, сүүлийн жилүүдэд Монгол бөхийн дэг жаяг, ёс жудаг, мөн чанар, бяр, ухаан, сүр хүч суларч, ёс суртахууны доройтолд орсон.
Монгол бөхийн дэвжээ булхайны, будлианы, талцал хуваагдлын талбар болж байгааг хэн хүнгүй харж, харамсдаг боллоо.
МОНГОЛ БӨХ ГЭДЭГ ЗӨВХӨН ҮНДЭСНИЙ СПОРТ БИШ, энэ бол нүүдэлчдийн зан заншил, аж байдал, уламжлалт ахуй сэтгэлгээний онцлогийг шингээсэн, ХҮН ЧАНАР, МӨН ЧАНАРЫН НҮНЖИГ, ШҮНШИГ ОРШСОН ЦОГЦ ОЙЛГОЛТ юм.
Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргидог гэдэг. Нэг хэсэг жудаггүй бөх, дасгалжуулагчаас болж нийт бөхийн дэвжээнд хар толбо ихээхэн сууж байна. Хууль журамд заасан хэдий ч түрүүлсэн бөх сэргээшээс болж цол чимэгээ хураалгаж, даваагүй давааны цолыг нөхөж өгөх, авах нь цаашид хэн хэндээ таатай бус явдал. Энэ бол төрт ёсны уламжлалт их баяр наадам, ард түмний итгэл сэтгэлийг үнэгүйдүүлж буй явдал” хэмээн онцолсон юм.
Мөн удахгүй болох Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ой, Ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадамдаа жудаг ёсыг сахин, үнэн хүчийг үзэн, харгүй сайхан барилдаж, наадамчин олноо баясгаж, үндэсний бөхийн гайхамшигт өв соёл, нэр хүндийг өндөрт өргөж явахыг хүсэн ерөөв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Гадаад улсад суугаа 13095 иргэн сонгуульд оролцохоор бүртгүүлжээ

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар гадаад улсад байгаа иргэдийн саналыг 2024 оны 6 сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд авна.

Гадаад улсад байгаа 13095 иргэн сонгуульд саналаа өгөхөөр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүллээ. Бүртгэлийг цахимаар зохион байгуулснаар Монгол Улсын Их Хурлын 2012 оны сонгуультай харьцуулахад санал өгөхөөр бүртгүүлсэн сонгогчийн тоо 3 дахин өссөн байна.

Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэл нь баталгаажсан сонгогч 2024 оны 6 дугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд 07:00-22:00 цагийн хооронд /орон нутгийн цагаар/ саналаа өгөхөөр бүртгүүлсэн тухайн Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газарт байрлах санал авах байранд гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэхтэйгээ биечлэн очиж саналаа өгнө. Гадаад улсад байгаа сонгогчид Монгол Улсын Их Хурлын 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар буюу нам, эвсэлд саналаа өгөх юм.

Сонгуулийн ерөнхий хороо саналын хуудсыг Төв комиссоор дамжуулан салбар комиссуудад хүргүүлсэн бөгөөд Дипломат төлөөлөгчийн газрууд сонгогч саналаа нууцаар, чөлөөтэй өгөх боломжийг хангасан байр бэлтгэсэн байна.

Гадаад улсад байгаа сонгогч Та 2024 оны 6 дугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдийн аль нэг өдөр нь саналаа өгч, сонгуульдаа идэвхтэй оролцоно уу.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 903 хэрэг шалгагдаж байна

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 6 дугаар сарын 10-16-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 118 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 18 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 83 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 926 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 12 хэргийг шүүхэд шилжүүлэх, 6 хэргийг хаах, 5 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв.

Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 903 хэрэг шалгагдаж байна. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 2 мөрдөгчийн мэдэгдэл бичиж холбогдох байгууллагад хүргүүллээ гэж АТГ-аас мэдээллээ. 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ой, хээрийн гал түймрийн дуудлага, мэдээлэл өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 7,2 хувиар өссөн байна

Он гарсаар улсын хэмжээнд өнөөдрийн /2024.06.17/ байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс, Төв зэрэг 10 аймгийн 30 суманд 69 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдлээ. Ой, хээрийн гал түймрийн дуудлага, мэдээлэл өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 7,2 хувиар өссөн байна.

Дээрх ой, хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар нийт  685.267 га талбай, 5 гэр, 4 хашаа саравч, 19 толгой бог мал өртөж, урьдчилсан байдлаар экологид  нийт 353.085.498 төгрөгийн хохирол учирчээ.

Ойн тухай хуулинд зааснаар ой, хээрийн түймрийн аюултай үе зургаадугаар сарын 10-ны өдөр дууссан ч  хойд болон баруун хойд ойн бүс нутгаар хуурайшилтын түвшин өндөр хэвээр байгаа юм.

Тиймээс ой, хээрт явахдаа, ил задгай гал түлэхгүй байх, татсан тамхи, асаасан шүдэнзнийхээ галыг бүрэн унтрааж, галын аюулгүй байдлыг сайтар хангахыг анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайн ногоон байгууламжийн ажил 40 хувьтай үргэлжилж байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга Х.Гантулга өмнөх шуурхай зөвлөгөөний биелэлтийг танилцуулав. Өмнөх шуурхай зөвлөгөөнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар 37 үүрэг даалгавар өгсөн бөгөөд биелэлт 80.5 хувьтай байна. Тухайлбал, өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар лаг боловсруулах үйлдвэр болон хог хаягдлыг дахин боловсруулж байгаль орчинд ээлтэй эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэрийн тендерийн бичиг баримт боловсруулах үүрэг өгсөн. Тус үүргийн дагуу БНСУ-ын “Бюксан Инженеринг” ХХК-ий 2023 онд боловсруулсан “Лаг хатаах, шатаах байгууламжийн ТЭЗҮ”, урьдчилсан зураг төслийн суурь судалгаа болон Улаанбаатар хотын  болгох Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2024 оны  тавдугаар сард баталсан ажлын зураг төсөл боловсруулах даалгаврыг үндэслэн “Төв цэвэрлэх байгууламжийн хашаанд лаг хатаах, шатаах, эрчим хүч үйлдвэрлэх байгууламж барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичиг”-ийн төслийг боловсруулж байна.

Үргэлжлүүлэн “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын талаар мэдээлэл өгсөн юм. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна, дотор засварын ажил үргэлжилж байгаа бөгөөд, гадна талбайг ногоон байгууламж болгон тохижуулах ажлын хүрээнд усалгааны системийг суурилуулж. Мөн авто угаалгын газар болон бетонон хашааг “Монголын Хөлбөмбөгийн Холбоо”-той зөвшилцөн буулгасан бол нэг давхар зоогийн газрыг эзэмшигчтэй нь зөвшилцөн буулгаж байгаа юм.

Мөн гадна талбайд байрлах зөвхөн баяр наадмын үеэр ашигладаг байсан  цахилгааны дэд станцууд, байшин, тулгуурт шон, ариун цэврийн байгууламж зэргийг буулган, ил гарсан цахилгааны утсыг засварлаж дууссан байна. Мөн гэрэлтүүлгийг гоёлын бус орчны гэрлээр сайжруулах, ногоон байгууламж нэмэх, орох, гарах хаалганы шатыг стандартад нийцүүлэх, хаягжилтыг тодорхой болгох үүднээс хаалгануудыг дугаарлаж, зарлан мэдээлэх болон камержуулалтын систем нэвтрүүлж байна. Тэрчлэн есөн шинэ ариун цэврийн байгууламжийг ашиглалтад оруулахаар ажиллаж байгааг “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан хэллээ.

Түүнчлэн Төв цэнгэлдэх хүрээлэнг шинэчилж, орчин үеийн стандартад нийцсэн арена хэлбэрийн 30 мянган хүний суудалтай цэнгэлдэх байгуулах ажлын судалгааг эхлүүлсэн. Энэ хүрээнд шинэ төв цэнгэлдэх хүрээлэнгийн зураг төслийг гаргахад шаардлагатай мэргэжил, арга зүйн зөвлөгөө гаргахаар “Populous Holdings” компанийн төлөөлөгчид өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатар хотод ажилласан юм. Тиймээс олон улсын тендерийн бичиг баримт боловсруулах судалгааны ажлыг эхлүүлэхийг хотын дарга Х.Нямбаатар холбогдох албаныханд үүрэг болгов.

Мөн хотын дарга дараах үүрэг даалгаврыг өглөө.

  • Яармагийн шинэ авто замын гүүрийг эрчим хүчний гудамжтай холбох ажлыг эрчимжүүлэх,
  • Гэрэлтүүлгийн асалтыг нэмэгдүүлж, гэрлийн шонг будаж, засварлах ажлыг зохион байгуулах,
  • Street food” буюу гудамжны хоолны үйлчилгээний стандартыг боловсруулах,
  • Хог, хаягдлыг цагийн хуваарийн дагуу ачиж, тээвэрлэх зохицуулалтыг жигдрүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих,
  • Нийслэлийн нутгийн захиргааны бүх шатны байгууллагууд ажилтан, албан хаагчид ажлын цаг ашиглалт, гүйцэтгэл, үр дүн, сахилга хариуцлага, ёс зүйн дүрэм журмуудыг мөрдөж ажиллах зэрэг үүрэг даалгаврыг өгсөн юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хоёр иргэн усанд живж амиа алджээ

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутаг “Задгай” гэдэг газарт аялж явсан таван хүний хоёр нь голын усанд живж амиа алджээ.
Дуудлагыг 2024 оны 06 дугаар 16-ны өдрийн 17:20 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Шарын гол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 18, 19 настай хоёр эрэгтэйн цогцсыг уснаас гаргаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн байна.
Хур бороо их, гол, нуурын усны түвшин ихэссэн үед гол, нуурын усанд орохгүй байх, баталгаатай зам, гүүр, гарцаар зорчиж, аюулгүй байдлаа хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Дуучин Л.Доржгочоо таалал төгсчээ

Бидний хүндэт нөхөр, авьяас билэгт дуучин хүү, МУСТА Лхагвын Доржгочоо 2024 оны 6-р сарын 13-нд өвчний улмаас таалал төгсөж Монголын урлаг соёлын ертөнцөд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Л.Доржгочоо нь 1991 онд Төв аймгийн Бүрэн сумын нутагт төрж, Бүрэн сумын дунд сургууль, Соёлын дээд лицей сургууль, 2014 онд СУИС-ийг АЖ А.Долгор багшийн удирдлаган дор “Дуурийн дуулаач” мэргэжлээр төгссөн.
Уран бүтээлийн гараагаа оюутан ахуй цагтаа эхэлж “Хатан гоо”, “Намар бүсгүй”, “Хайрын эгшиглэн” зэрэг олон сайхан уран бүтээлүүдээрээ үзэгч 2019 онд “Хатан гоо” уран бүтээлийн тоглолтоо толилуулсан. Уран бүтээлээс гадна олон олон уран бүтээлч найзууд, ах эгч нарынхаа тоглолтуудыг зохион байгуулж арын албанд голлох үүрэг гүйцэтгэж ирсэн тусархуу, хөдөлмөрч дайчин уран бүтээлч юм.
Олон нийтийн үйл ажиллагаанд идэвхи санаачлагатай оролцож Төв аймгийн НАМЗХ-ны удирдах зөвлөлд идэвхийлэн ажиллаж байлаа.
Талийгаачийн нийтэч, тусч энэрэнгүй, хүүхэд шиг гэнэн цайлган, аливаад хариуцлагатай, хөдөлмөрч зан чанар, зөөлөн дулаан сэтгэл, шударга тулхтай хүнлэг зан чанар, хийж бүтээсэн үйл хэрэг даруу төлөв инээмсэглэл дүүрэн гэгээн дүр төрх бидний сэтгэл зүрхэнд үүрд мөнх орших болно.
Монгол сайхан эх орондоо дахин төрөөрэй. Ум мани бадми хум ???
НИЙТИЙН ДУУЧДЫН НЭГДСЭН ХОЛБОО

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орох тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

Энэ сарын 18-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд баруун, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд баруун аймгуудын нутгийн зарим, газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, 19-нд Алтайн салбар уулсаар, 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэх тул борооны өмнөх хүчтэй салхи, мөндөр, болзошгүй аянга цахилгаан, үерийн усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Иймд:

-Хол, ойрын замд гарахдаа цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг тухай бүрт хүлээн авах,

-Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах,

-Баталгаат зам, гүүрээр зорчих,

-Гол, усны ойролцоо амарч зугаалахдаа аюулгүй байдлаа хангах, үер, усны ослоос урьдчилан сэргийлэх,

-Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гол, усны ойролцоо ганцааранг нь үлдээхгүй байх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 90 зөрчил бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдөр нийт 2011 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1673, гэмт хэргийн шинжтэй 91 дуудлага, мэдээлэл байна.
Мөн гэмт хэргийн шинжтэй 64 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 15 хэргийг нөхөн илрүүллээ гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.
90

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр хар хулгана өдөр

-Аргын тооллын 6 дугаар сарын 17. Даваа (Сумьяа) гараг (2024)
–Билгийн тооллын шинийн 11, хар хулгана, мэнгэ 4 ногоон, суудал гал, салхины эх-14 од, үл зохилдох барилдлагатай өдөр. Сарын цээр өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:52-20:52.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул сарын цээр өдөртул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
–Луу, бич, хулгана, нохойжилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд гар, хацар, хамарын ирмэгт, гэрийн сүлдтуурга, хананд орших болой.
–Үйл бүхнийг хоригловол тус ихтэй, аливаа үйл үйлдвэл үр нь муу болой.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа