Author Archives: baaska baaska

Аюулт үзэгдэл, ослын 72 дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 18 иргэний амь насыг авран хамгаалжээ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.06.03-09/  нийслэлийн 7 дүүрэг, 15 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын  72 удаагийн дуудлага бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 18 иргэний амь насыг авран хамгаалсан байна.
Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 8 хүн нас барсан.

Нийт дуудлагын 52  нь гал түймэр, 16 нь  хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, гурав нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 72 зөрчил бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны 06 дугаар сарын 09-ний өдөр нийт 2014 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1671, гэмт хэргийн шинжтэй 88 дуудлага, мэдээлэл байна.
Мөн гэмт хэргийн шинжтэй 64 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 18 хэргийг нөхөн илрүүллээ  гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.
72

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Дашнямтай өдөр

-Аргын тооллын 6 дугаар сарын 10. Даваа (Сумьяа) гараг (2024)
–Билгийн тооллын шинийн 4, хөхөгчин могой, мэнгэ 2 хар, суудал шороо, найралт эх-7 од, үхэх барилдлагатай өдөр. Дашнямтай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:53-20:50.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс засуулахад баян ноён болох, бие, эрхтний хүч сайжрах маш сайн. Харин гахай, луу жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
–Тахиа, үхэр, могой, нохойжилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бэлхүүс, нууцын оронд, гэрийн сүлд үүд, хойморт орших болой.
–Өлзий хутгийн өдөр тул аливаа үйлд маш сайн. Буяны үйл, үйлс эхлэн, хишиг даллага авах, гэр байшин барих, бэр буулгах, хуврага тойн болох, эд мал авах зэрэгт буян хишиг нэмэх нэн сайн.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 25 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөө, маргаашдаа уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2024 оны 06-р сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлшинэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно, бусад нутгаар бороо орохгүй.

Салхи ихэнх баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +20…+25 градус, говийн бүс нутгаар +30…+35 градус, бусад нутгаар +25…+30 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +24…+26 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +24…+26 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +22…+24 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэлд сонгогчдын нэрийн жагсаалтыг хүлээлгэн өглөө

Улсын бүртгэлийн ерөнхий газраас өнөөдөр буюу 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдөр сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэлд сонгогчдын нэрийн жагсаалтыг хүлээлгэн өгөх үйл ажиллагааг зохион байгууллаа.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 20.15 дах хэсэгт “Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийг төлөөлөх эрх бүхий этгээдийн хүсэлтийн дагуу энэ хуулийн 20.9-т заасан сонгогчдын нэрийн жагсаалтын сонгогчдын эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, иргэний бүртгэлийн дугаар, байнга оршин суугаа газрын хаяг бүхий хэсгийг санал авах өдрөөс 20-иос доошгүй хоногийн өмнө болон санал авах өдрөөс 3 хоногийн өмнө тус тус цахим хэлбэрээр олгоно” гэж заасны дагуу хүсэлт гаргасан 5 нам, 1 эвслийг төлөөлөх эрх бүхий этгээдэд сонгогчдын нэрийн жагсаалтыг хүлээлгэн өглөө.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нийслэлийн хэмжээнд гамшгийн шар түвшин тогтоолоо

Нийслэлийн Онцгой комиссын V хурал боллоо. Хурлаар Улаанбаатар хотын зуны улирлын цаг уурын төлөв байдал, хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөө, үерийн эрсдэлийг бууруулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцсэн юм.

Улаанбаатар хотын зургаадугаар сарын олон жилийн дундаж температур +12-аас +16°С бол хур тунадасны олон жилийн дундаж 40-60 мм байдаг. Харин долоодугаар сард хур тунадасны олон жилийн дундаж 50-80 мм байдаг. Энэ жилийн хур тунадасны долоодугаар сарын олон жилийн дундаж ахиу байх төлөвтэй байна. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор зуны улиралд ердийн борооны давтамжаас илүү гэнэтийн ус ихтэй, аадар борооны давтамж төв болон зүүн аймгуудад орох төлөвтэй байгааг Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн ерөнхий инженер  Б.Жаргалан хэлж байв.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү үерийн хамгаалалтын барилга байгууламж, шугам сүлжээний нөхцөл байдлын танилцуулга мэдээллийг өгөв.

Танилцуулгад, Улаанбаатар хотын хэмжээнд 163,6 км  үерийн хамгаалалтын далан, суваг, ус хүлээн авах шүүрт худаг 4007, замын борооны ус зайлуулах 209 км шугам сүлжээ, хөрсний ус зайлуулах 24.9 км шугам сүлжээ байдаг. Гэвч эдгээр үерийн хамгаалалтын барилга байгууламж, шугам сүлжээний 67 хувь нь насжилтын хугацаа дууссаныг дурджээ.

Өнөөдрийн байдлаар ХУД-ийн 3 дугаар хороо, Дунд голын үерийн хамгаалалтын далангийн угсарч байна. Мөн БГД-ийн 20 дугаар хороо, Дунд голын голдирлыг хааж хашаагаа хэтрүүлэн барилга, байгууламж барьж, чингэлэг байршуулсан “Авто терминал трейд” ХХК-тай зөвшилцөн, зөрчлийг арилгуулсан бол Дунд голын бургасан дотор байшин барьсан иргэний зөрчлийг арилгуулахын зэрэгцээ стандартын бус гүүрнүүдийг буулгаж, хог хаягдлыг тээвэрлэж байна.. Үүний дараа үерийн хамгаалалтын далан барих, барилга байгууламжийг хүчитгэх ажлуудыг эхлүүлнэ.

Мөн өнөөдрийн хурлаар нийслэлийн үерийн хамгаалалтын барилга байгууламж, борооны ус зайлуулах шугамын шинэчлэл, засварын ажлыг шуурхай зохион байгуулж, үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэн, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийн хэмжээнд гамшгийн шар түвшин тогтоолоо.

Энэ үеэр НОК-ийн дарга Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг холбогдох албаныханд өглөө.

  • Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ зохион байгуулах чиг үүрэг бүхий НОК-ийн шуурхай штаб байгуулж, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог хангах
  • Үерийн ус буудаг жалга сайр, гол горхины урсац хаасан, голдирол өөрчилж барилга барьсан зөрчлийг яаралтай арилгуулах
  • Сэлбэ, Дунд голын лаг хагшаас цэвэрлэж, усны урсцыг сайжруулах
  • Үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч буй айл өрхийг шинэ суурьшлын бүсэд нүүн шилжүүлэх зэрэг үүрэг өгсөн юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 26 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно.

2024 оны 06-р сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр +19…+24 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +28…+33 градус, бусад нутгаар +23…+28 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө +25…+27 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өдөртөө +24…+26 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ, бага зэргийн аадар бороо орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өдөртөө +21…+23 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Шорлогны мухлаг шатаж байсныг унтраажээ

Өнөөдөр /2024.06.07/ Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зам дагуу мухлаг шатсан дуудлагыг 12:53 цагт ирүүлсэн.
Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн бүрэлдэхүүнийг очиход 2х3 хэмжээтэй шорлогны мухлаг шатаж байсныг унтрааж, дотор нь байсан 15 литрийн хоёр баллоныг гарган, аюулгүй байдлыг хангаж ажиллалаа.
Шингэрүүлсэн шатдаг хий ашиглаж үйл ажиллагаа, үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуй нэгж байгууллагад аюулгүй ажиллагааны дүрэм норм, стандартыг мөрдөж, галын аюулгүй байдлаа хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Мэтагро” ХХК-ийн хөдөө аж ахуйн иж бүрэн цогцолборт ажиллалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Мэтагро” ХХК-ийн эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан хосолсон хөдөө аж ахуйн иж бүрэн цогцолборт ажиллалаа.

“М-Си Эс групп“-ийн хөрөнгө оруулалттай “Мэтагро” ХХК 2021 онд байгуулагдсан. Тус компани Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг, Чандганы талд 5,000 толгой үхэр бордох аж ахуй, евро стандартын мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэр, 10 мянга гаруй га талбайд ухаалаг газар тариалан бүхий хөдөө аж ахуйн иж бүрэн цогцолбор байгуулжээ.

Өдөрт 76 бод төхөөрөх хүчин чадалтай үйлдвэр нь мал төхөөрөх, бэлтгэх, боловсруулах, савлах хүртэлх шат, дамжлага бүртээ хүнсний аюулгүй байдлыг хангаж, антибиотик болон вакцины үлдэгдэлгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан “Primeat” бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлдэг.

Үйл ажиллагаагаа эхэлснээс хойш 340 орчим малчнаас 4.2 тэрбум төгрөгөөр үхэр худалдаж аваад байна.

Худалдаж авсан үхрээ өөрийн талбайд ургуулсан улаан буудай, арвай, гич, эрдэнэ шиш, овьёос зэрэг үр тариа болон даршны холимог тэжээлээр 150 хоног бордож, үхрийн махыг гантиглуулах арга, технологи нутагшуулжээ.

“М-Си-Эс групп” өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд 200 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, энэ цогцолборыг байгуулсан. “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 22 тэрбум төгрөгийн зээл авч, үйлдвэрийн тоног төхөөрөмжөө оруулж ирэхэд татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлсэн тухай “Мэтагро” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Солонго танилцууллаа.

Цогцолборыг бүтээн байгуулахын тулд дотоод гадаадын 680 орчим аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж, 100 гаруй тэрбум төгрөгийн бараа, үйлчилгээ авсан байна. Мөн 200 гаруй хүн байнгын ажлын байртай болсны 60 гаруй нь орон нутгийн иргэд юм.

Гол нэрийн 19 нэр төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, улмаар бүс нутагтаа экспортлогч орон болох зорилтод хувь нэмэр оруулж байгаа “М-Си-Эс групп”, “Мэтагро” ХХК-ийн хамт олон, орон нутгийн захиргаа, малчид болон бусад бүх аж ахуйн нэгж, иргэдэд Ерөнхийлөгч  талархал илэрхийллээ.

“М-Си-Эс групп”-ийн Захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал “Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн цаг үеэ олсон. Хөдөө аж ахуйн иж бүрэн цогцолборын үр шимийг малчид, хэрэглэгчид хүртэхийн зэрэгцээ жижиг, дунд үйлдвэрлэл кластер хэлбэрээр дагаж хөгжих бүрэн боломжтой” гэлээ. Цаашид монгол махыг дэлхийн брэнд болгохын төлөө төр, хувийн хэвшил бүх талаар хамтран зүтгэхийг уриаллаа.

“Мэтагро” ХХК мөн 144 хүний багтаамжтай, иж бүрэн тохижилт бүхий ажилчдын хотхон байгуулсан байна. Тариалангийн талбайнхаа эргэн тойрон 80  км ойн зурвас байгуулж, 20 мянган улиас, нэг сая хайлаас, тус бүр 200 мянган бургас, шар хуайс тарьж ургуулахаар төлөвлөжээ.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2023 онд мал төхөөрөх, мах боловсруулах орчин үеийн дэвшилтэт технологи бүхий дөрвөн томоохон үйлдвэр ашиглалтад оржээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Түвшин ахисан сургууль, цэцэрлэгийг шалгаруулж, урамшуулал олголоо

2022 оноос орон даяар “Боловсролын сургалтын байгууллагын болон багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээ”-г гаргадаг болсон. Энэ хүрээнд НЗД-ын 2024 оны захирамжаар анх удаа “Боловсролын сургалтын байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээний индексийн түвшин ахисан сургууль, цэцэрлэг”-ийг шалгаруулж, НЗДТГ, нийслэлийн Боловсролын газар хамтран “Байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээний индексийн түвшин ахисан сургууль, цэцэрлэгт индексийн урамшуулал олгох” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа.

Энэ үеэр “Байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээний индексийн түвшин ахисан цэцэрлэг”, “Нийслэлийн шилдэг менежменттэй сургууль”-ийг шалгаруулж, шагнал гардуулав. Мөн гэр бүлийн хөгжлийг дэмжих, боловсролын салбар дахь багшийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд гэр бүлээрээ нийслэлийн боловсролын салбарт ажиллаж буй таван өрхөд Нийслэлийн орон сууцны корпорациас түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцыг олгож, Хотын дарга батламжийг гардуулсан юм.

Сургалтын байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээг дараах зургаан шалгуур үзүүлэлтээр гаргасан байна. Үүнд:

  1. Байгууллагын менежмент, удирдлагын манлайлал,
  2. Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн,
  3. Хүүхдийн хөгжил хамгаалал,
  4. Хүний нөөцийн бодлого, багш, удирдах ажилтны тасралтгүй хөгжил,
  5. Сургалтын орчин бүрдүүлэлт,
  6. Эцэг эх, олон нийтийн түншлэл, оролцоо гэсэн шалгуур үзүүлэлтээр үнэлсэн аж.

Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин “Нийслэлээс хүнээ хөгжүүлэх буюу боловсролын чанараа сайжруулахад багш, удирдах ажилтнуудаа илүү дэмжиж ажиллахаар зорьж байгаа. Энэ хүрээнд сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургуулиудыг шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлж, индексийн түвшин ахисан амжилтыг урамшуулах энэхүү ажлын хүрээ нь жилээс жилд улам өргөжин үр дүнд хүрч, баг хамт олноор дүүрэг, нийслэлийн хэмжээнд өөрсдийн арга зүй, туршлагаа түгээн дэлгэрүүлж, хамтран ажиллах хөшүүрэг болно гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.

Нийслэлийн ерөнхий боловсролын 52 дугаар сургуулийн хөгжмийн багш Т.Мөнхжаргал, 35 дугаар цэцэрлэгийн бүлгийн багш Б.Ариунжаргал нарын гэр бүл:

“Манай гэр бүл боловсролын салбарт 11-14 дэх жилдээ ажиллаж байна. Үнэ цэнтэй, сайхан шагнал гардлаа. Боловсролын салбарт үр бүтээлтэй, тууштай ажилласны ач гавьяа гэж бодож байна. Нийслэлийн зүгээс багш нарын нийгмийн асуудлыг анхаарч, энэ олон өрх гэрүүдэд аз жаргалыг бэлэглэж байгаад үнэхээр их баярлалаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

“БАЙГУУЛЛАГЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ИНДЕКСИЙН ТҮВШИН АХИСАН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ ИНДЕКСИЙН УРАМШУУЛАЛ ОЛГОХ” ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ ШАГНАЛЫН ЭЗЭД

“Байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээний индексийн түвшин ахисан цэцэрлэг”

  1. Сонгинохайрхан дүүргийн 170 дугаар цэцэрлэг
  2. Сонгинохайрхан дүүргийн 117 дугаар цэцэрлэг
  3. Сонгинохайрхан дүүргийн 263 дугаар цэцэрлэг
  4. Баянгол дүүргийн 30 дугаар цэцэрлэг
  5. Баянзүрх дүүргийн 172 дугаар цэцэрлэг
  6. Баянзүрх дүүргийн 6 дугаар цэцэрлэг
  7. Баянгол дүүргийн 164 дүгээр цэцэрлэг
  8. Чингэлтэй дүүргийн 155 дугаар цэцэрлэг
  9. Баянгол дүүргийн 88 дугаар цэцэрлэг

“Нийслэлийн шилдэг менежменттэй сургууль”

  1. Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар сургууль
  2. Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар сургууль
  3. Сонгинохайрхан дүүргийн “Өнөр” сургууль
  4. Сүхбаатар дүүргийн 31 дүгээр сургууль
  5. Сүхбаатар дүүргийн 2 дугаар сургууль

Түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцад хамрагдах батламж хүртсэн нийслэлийн боловсролын салбарын таван гэр бүлээр:

  1. Нийслэлийн ерөнхий боловсролын 52 дугаар сургуулийн хөгжмийн багш Т.Мөнхжаргал, 35 дугаар цэцэрлэгийн бүлгийн багш Б.Ариунжаргал нарын гэр бүл;
  2. Нийслэлийн ерөнхий боловсролын “Эрдмийн ундраа” сургуулийн бага ангийн сургалтын менежер Н.Дамиран, 60 дугаар сургуулийн бага ангийн багш Э.Ууганжаргал нарын гэр бүл;
  3. Нийслэлийн ерөнхий боловсролын 97 дугаар сургуулийн зураг технологийн багш Б.Баттулга, 35 дугаар сургуулийн бага ангийн багш Л.Баяртогтох нарын гэр бүл;
  4. Нийслэлийн ерөнхий боловсролын 39 дүгээр сургуулийн физикийн багш Т.Ган-Очир, 50 дугаар сургуулийн сургалтын менежер А.Болдмаа нарын гэр бүл;
  5. Нийслэлийн сургуулийн өмнөх боловсролын 146 дугаар цэцэрлэгийн биеийн тамирын багш М.Номин-Эрдэнэ, тус цэцэрлэгийн туслах багш Л.Баяртуул нарын гэр бүл шалгарч, түрээслээд өмчлөх орон сууцны батламжаа гардлаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Эхийн алдар” одонтой эхэд олгодог мөнгөн тусламжийн хэмжээг ирэх онд нэмнэ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Эхийн алдар” одонтой эхэд олгодог мөнгөн тусламжийн хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг Засгийн газрын 2024 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүллээ.
УИХ-ын 2010 оны 54 дүгээр тогтоолоор “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одонтой эхэд жилд нэг удаа 200.0 мянга, хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100.0 мянган төгрөг олгохоор шийдвэрлэж үүнийг өнөөдрийг хүртэл мөрдөж байна. Тус мөнгөн тусламжид 252.7 мянган эх хамрагдаж, жилдээ 30 гаруй тэрбум төгрөг зарцуулдаг.
Эхийн алдар одонтой эхэд олгодог мөнгөн тусламжийн хэмжээг 2010 оноос хойш нэмэгдүүлээгүй бөгөөд 2010 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг (108 мянган төгрөг) өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй харьцуулахад 6.1 дахин өссөн байна.
Иймд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас олон хүүхэд төрүүлж, өсгөж байгаа эхчүүдийн нийгмийн хамгааллыг сайжруулах зорилгоор “Эхийн алдар” одонтой эхийн мөнгөн тусламжийн хэмжээг Монгол Улсын төсвийн нөхцөл, боломжтой уялдуулан 2025 оноос 2 дахин нэмэгдүүлэх буюу Эхийн алдар 1 дүгээр зэргийн одонтой эхэд жилд нэг удаа 200.0 мянган төгрөг олгож байсныг 400.0 мянган төгрөг, 2 дугаар зэргийн одонтой эхэд 100.0 мянган төгрөг олгож байсныг 200.0 мянган төгрөг болгож тус тус нэмэгдүүлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн, Засгийн газраас дэмжин батлагдлаа.
Мөнгөн тусламжийн хэмжээг 2 дахин нэмэгдүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг 2025 оны төсөвт тусган хэрэгжүүлэх юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Франц хэлтнүүдийн хотхон” соёл, аялал жуулчлалын өдөрлөг энэ бямба гарагт болно

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монгол- Францын төвтэй хамтран франц хэлтэн орнуудын хэл, соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Франц хэлтнүүдийн баяр”-ыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ хүрээнд Франц хэлтэн улсуудад өргөн тэмдэглэдэг хөгжмийн баярыг тохилдуулан “Village Francophonie” буюу “Франц хэлтнүүдийн хотхон” соёл, аялал жуулчлалын өдөрлөгийг энэ сарын 8-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах гэж байна. Тус өдөрлөгт франц хэлээр үйл ажиллагаагаа явуулдаг дипломат байгууллага, боловсрол соёлын төвүүд, бизнес худалдаа, аялал жуулчлалын компаниуд үйл ажиллагаагаа танилцуулж, Францад суралцах талаар мэдээлэл өгнө.

Мөн урлагийн тоглолт, open mic, төрөл бүрийн тэмцээн, хөгжөөнт тоглоом гэх мэт сонирхолтой үйл ажиллагааг зохион байгуулна. Жуулчдад зориулсан үнэ төлбөргүй франц хэлний хичээл болон сургалтад хөнгөлөлттэй үнээр бүртгүүлэх боломжтой юм. Франц хэл, соёлоор амьсгалж, франц хэлтэн улс орнуудад аялах, суралцах хүсэлтэй хүн бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

 НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

СЕХ: Нэр дэвшигчдийн үнэмлэх олгож, нийтэд мэдээлнэ

Сонгуулийн ерөнхий хорооноос Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэгдсэн иргэдэд зургаадугаар сарын 10-ны өдөр Нэр дэвшигчийн үнэмлэх олгож, нийтэд мэдээлнэ.

Нэр дэвшигчийн үнэмлэхийг 19 нам, 2 эвслийн төлөөлөл тухайн өдрийн 08.00 цагаас эхлэн хүлээн авна. Бие даан нэр дэвшигчдийн тухайд өөрсдөө эсхүл өөрийг нь төлөөлөх хүн Нэр дэвшигчийн үнэмлэхийг авах юм.

Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдөр (2024.06.10)-өөс эхлэн санал авах өдрөөс 24 цагийн өмнө (2024.06.26-ныг дуустал) зогсооно.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар 2024 оны зургаадугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Авлигатай тэмцэх газар нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг, Үндэсний аудитын газар нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчдийн сонгуулийн мөрийн хөтөлбөр, түүнд хийсэн дүгнэлтийг цахим хуудастаа нээлттэй байршуулна. Түүнчлэн Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийн мэдээлэл, нам эвсэл, бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг https://m-election.mn/ цахим хуудастаа байршуулах юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Зайсан тойруугийн замын хөдөлгөөнийг хуучин зохицуулалтаар явуулна

Нийслэлийн Засаг даргын “Замын хөдөлгөөнийг зохион байгуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” 2023 оны гуравдугаар сарын 9-ний өдрийн захирамжийн хүрээнд Зайсан тойруу болон Дүнжингаравын замын зарим хэсгийг нэг чигийн хөдөлгөөнд оруулж, ХААИС-ийн зүүн хойд уулзварын хөдөлгөөн зохион байгуулалтыг өөрчлөхөөр шийдвэрлэсэн.

Ингэснээр Энхтайваны гүүрний хойноос урагш чиглэх хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар 44 хувиар, Яармагийн гүүрний баруунаас зүүн чиглэх хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар 37 хувиар, МУБИС-ийн баруун урд уулзварын зүүнээс баруун чиглэх хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар 28 хувиар тус тус нэмэгдсэн.

Гэвч Зайсан тойруу орчимд амьдардаг иргэдээс тус шийдвэрийг цуцлах албан бичиг ирүүлсэн юм. Уг албан бичигт Зайсан тойрууг нэг чигийн урсгалтай болгосноор ХУД-ийн 11, 22 дугаар хорооны 20,000 байнгын оршин суугчийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх болон үйл ажиллагаа явуулж байгаа 1000 гаруй аж ахуй нэгжийн үйлчилгээнд хүндрэл учруулж байгаа тул иргэдийн эрх ашгийг хамгаалж, нэг чигийн хөдөлгөөнтэй болгосон шийдвэрийг цуцлан, хуучин байдалд оруулахыг хүсжээ.

Тиймээс Зайсан тойруугийн нэг чигийн хөдөлгөөнийг хуучин хэвд нь оруулах эсэх асуудлаар олон нийтээс нээлттэй санал авахад оролцогчдын 80 орчим хувь нь цуцлахыг дэмжсэн юм.

Иймд “Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” 2023 оны А/181 дүгээр захирамжийг хүчингүй болголоо. Зайсан тойруугийн замын хөдөлгөөнийг маргааш буюу зургаадугаар сарын 8-ны өдрөөс хуучин зохицуулалтаар явуулна. Хуучин зохицуулалтаар явснаар оройн оргил ачааллын цагийн үеэр хотын төвөөс гадагшлах хөдөлгөөнд сөрөг нөлөө үзүүлж Зайсангийн зам, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны гүүр, Энхтайваны өргөн чөлөө, Дүнжингаравын зам зэрэг гудамж замуудад ачаалал үүсэж болзошгүйг холбогдох албаны хүмүүс хэллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа