Author Archives: baaska baaska

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит 2024 оны 06 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит-тэй албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцоно.

Энэ айлчлал нь БНАЛАУ-ын төрийн тэргүүний түвшинд 2007 оноос хойш буюу 17 жилийн дараа болох бөгөөд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2023 онд Лаос Улсад хийсэн төрийн айлчлалын хариу айлчлал юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Налайх дүүрэгт орсон хүчтэй аадар борооны үеэр 2 хүн аянгад цохиулжээ

Өчигдөр Налайх дүүрэгт орсон хүчтэй аадар борооны үеэр 2 иргэн аянгад цохиулсны улмаас эрүүл мэнд, амь насаараа хохирсон байна.
Мэргэжлийн байгууллагаас түр зуурын хүчтэй аадар бороо орохыг тухай бүр мэдээлж байна.
Иймд иргэд цаг агаарын мэдээг тухай бүр хүлээн авч болзошгүй үер ус, аянга цахилгааны аюулаас сэргийлэн, хол ойр зорчихдоо сэрэмжтэй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
447207155_762883599374820_3574093249277230720_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 61 зөрчил бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр нийт 2025 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1530, гэмт хэргийн шинжтэй 111 дуудлага, мэдээлэл байна.
Мөн гэмт хэргийн шинжтэй 75 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 16 хэргийг нөхөн илрүүллээ гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.
61

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Тодруулбал, зургаадугаар сарын 07-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын тал нутаг, Халх голын сав газраар, 08,09-нд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ голын бэлчирээр, 10,11-нд нутгийн хойд хэсгээр, 12-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 14-нд нутгийн зарим газраар, 15,16-нд нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно, Борооны өмнө салхи түр зуур ширүүсэх төлөвтэй байна.

Иймд:

-Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг тогтмол хүлээн авах,

-Гэрээсээ гарахдаа цахилгаан болон хийгээ салгаж, эд зүйлсээ аль болох өндөрлөг газар байрлуулах,

Бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан зэрэг хүмүүсийг харгалзах хүнгүй үлдээх байх,

-Гол, усны ойролцоо аялж, зугаалахдаа сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр хар бар өдөр

Зуны дунд цагаан морь (бага) сар, 1 цагаан мэнгэ, мод суудал.
-Аргын тооллын 6 дугаар сарын 7. Баасан (Сугар) гараг (2024)
–Билгийн тооллын шинийн 1, хар бар, мэнгэ 5 шар, суудал мод, гөрөөсөн толгой-4 од, үл тохирох барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:54-20:48.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс бүү засуул нас ахар болох тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
–Нохой, морь, хонь, тахиажилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд хөлний эрхий хуруунд, гэрийн сүлд туурга, хананд орших болой.
-Ноёд хаад, хонь, бич, тахиа жилтний сүлд гараг, бар, туулай жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: газар хагалах, хурим хийх, нохой авах, арилжаа наймаа хийх, мод таслах, тангараг тавих, багш шавь барилдах, цацал өргөх, эм найруулах, бэрийн үйл, төрөл садан бололцох, бурхан сахиус тахих, ном эхлэн заалгах, худаг малтах, үс засуулах, ном сонсох, даллага авах, мал хөнгөлөх, малын үс, ноос хяргах, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, мал гаргах муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 23 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна.

2024 оны 06-р сарын 06-ны 20 цагаас 06-р сарын 07-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар, өдөртөө Дархадын хотгор, Дарьгангын тал нутаг, Халх голын сав газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -3…+2 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +3…+8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +14…+19 градус, бусад нутгаар +7…+12 градус, өдөртөө говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсэг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр +23…+28 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +28…+33 градус, бусад нутгаар +18…+23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө +5…+7 градус, өдөртөө +22…+24 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө +3…+5 градус, өдөртөө +22…+24 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 0…+2 градус, өдөртөө +19…+21 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорнод аймгийн төрийн албан хаагчидтай уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр зүүн бүсийн шинэ Дулааны цахилгаан станцын нээлтэд оролцох үеэрээ Дорнод аймгийн төрийн албан хаагчидтай уулзлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч албан хаагчдад хандан үг хэлж, улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, тулгарч байгаа хүндрэл, бэрхшээл, төр, засгаас авч хэрэгжүүлж байгаа бодлогын талаар мэдээлэл өгөв.

Монгол Улсын Ерөнхийлөгч мөн энэ үеэр Дорнод аймгийн Хэрлэн сумын Ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуулийн 100 жилийн ойг тохиолдуулан тус сургуулийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, онцгой байдлын байгууллагын 20 жилийн ойг тохиолдуулан Дорнод аймгийн Онцгой байдлын газрыг Цэргийн гавьяаны одонгоор шагнаж, баяр хүргэлээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:

• “Улс болон олон улсад алдартай оюунлаг, авьяаслаг сурагч, төгсөгчдийг бэлтгэн, сурган хүмүүжүүлэх, соён гэгээрүүлэх үйлсийг манлайлж, боловсролын салбарт түүхэн үүрэг гүйцэтгэж, онцгой хувь нэмэр оруулсаар ирсэн амжилтыг нь үнэлэн Дорнод аймгийн Хэрлэн сумын Ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуулийг Монгол Улсын Төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор шагнасугай.”

• “Иргэдэд учирч болзошгүй осол, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, авран хамгаалах болон хуулиар хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж бүс, орон нутгийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг нь үнэлэн Дорнод аймгийн Онцгой байдлын газрыг Монгол Улсын төрийн дээд шагнал “Цэргийн гавьяаны одон”-оор шагнасугай” гэжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Богд уулын арын авто замыг хааж, шинэчилнэ

Хан-Уул дүүрэг, 22-р хороо, /ХААИС-н уулзвараас Яармагийн гүүр хүртэлх/ авто замыг
2024 оны 06 сарын 06-ны өдрийн 23:00 цагаас
2024 оны 06 сарын 10-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.
Тус ажлын хүрээнд: Авто замын зорчих хэсгийг асфальтбетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажил хийгдэнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
447193509_443024308369426_776906307406220429_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд 1336 нэр дэвшигчийг бүртгэв

Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаан өнөөдөр (2024.06.06) боллоо. Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан зөрчлийг арилгаж, дахин бүртгүүлэхээр хүсэлт гаргасан 102 хүнийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэв. Сонгуулийн ерөнхий хороонд 2024 оны тавдугаар сарын 31-ээс зургаадугаар сарын 2-ны дотор 104 хүн баримт бичгээ дахин ирүүлснээс нэр дэвшигчээр бүртгэх шийдвэр гарсан ч нэмэлт баримт бичиг ирүүлсэн хоёр иргэний асуудлыг хэлэлцээгүй.

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны тавдугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар нийт 1,399 хүний баримт материалыг нягтлан шалгаж, нэр дэвшигчид тавигдах шаардлага хангаагүй, баримт бичиг дутуу зэрэг үндэслэлээр 154 хүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн юм.

Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т “Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тохиолдолд санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин бүртгүүлэхээр шаардагдах баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлж болно” гэж заасны дагуу 16 нам, хоёр эвслээс 99 нэр дэвшигч, гурван бие даан нэр дэвшүүлэгч, нийт 102 хүн зөрчлөө арилгасан талаарх холбогдох баримт бичгийг хуульд заасан хугацаанд ирүүлсэн.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т заасны дагуу дээр дурдсан 102 хүний баримт бичгийг нягтлан шалгаад хуульд заасан шаардлага хангасан 92 хүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан зөрчлөө арилгаж, холбогдох баримтаа ирүүлсэн тул нэр дэвшигчийг бүртгэж шийдвэрлэв.

Харин нэр дэвшигчид тавигдах шаардлага хангаагүй, баримт бичиг дутуу 10 хүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэлээ. Тодруулбал,

  • Баримт бичиг дутуу-3
  • Татварын өртэй-3
  • Өөр намын гишүүнчлэлтэй-3
  • Төрийн жинхэнэ албан хаагч албан тушаалаас чөлөөлөгдөөгүй-1 тул тус тус татгалзав.

Түүнчлэн иргэний гомдлын дагуу нягтлан шалгахад нэг нэр дэвшигч өөр намын гишүүнчлэлтэй нь тогтоогдсон тул Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 33 дугаар зүйлийн 33.1.3-т заасныг үндэслэн нэр дэвшигчээр бүртгэсэн шийдвэрийг хүчингүй болгов.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.12-т зааснаар 2024 оны зургаадугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэгдсэн нийт 1,336 хүнийг нийтэд мэдээлнэ.

lastiin-last-negtgel-1536x1097

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Зүүн бүсийн шинэ Дулааны цахилгаан станц ашиглалтад орлоо

“Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн 50 МВт-ын шинэ Дулааны цахилгаан станцыг өнөөдөр ашиглалтад хүлээн авлаа.

Зүүн бүс нутгийн өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээг тасралтгүй, найдвартай хангах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа буюу 2019 онд төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлж байсан юм.

“Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн Дулааны цахилгаан станц нь 36 МВт-ын хүчин чадалтай бөгөөд зүүн бүс нутгийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний өсөлт 2024 оны байдлаар үйлдвэрлэлийн суурилагдсан хүчин чадлаас 25-27 МВт-аар хэтрээд байгаа юм.

Жилд 300 сая.кВц цахилгаан эрчим хүчийг нийлүүлэх шинэ Дулааны цахилгаан станц ашиглалтад орсноор Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн айл өрх, аж ахуйн нэгж, үйлдвэрүүдийг эрчим хүчээр найдвартай хангах, нэгдсэн системийн ачааллыг хөнгөлөх боломж бүрдэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч ёслолын үеэр хэлсэн үгэндээ, тус бүтээн байгуулалт нь зүүн бүсийн хөгжил, ялангуяа газрын тосны олборлох, боловсруулах үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, иргэдийн ая тухтай амьдрах, ажиллах нөхцөлийг дээшлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг онцлов.

Цар тахал, геополитикийн хүндрэл, бэрхшээлтэй нөхцөл байдалд бүтээн байгуулалт амжилттай үргэлжилж, ашиглалтад оруулж чадсаныг дурдаад, энэ хугацаанд хүчин чармайлт гарган ажилласан төр, хувийн хэвшил, инженер техникийн ажилчдад талархал илэрхийллээ.

Тус станц нь Мардай, Тамсаг, Төмөртэй зэрэг томоохон орд газруудын эрчим хүчний хангамжийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтойгоос гадна Бичигт – Эрээнцав чиглэлийн боомтуудаар Транс Сибирийн төмөр замтай холбогдох төмөр замын бүтээн байгуулалтыг эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангах боломжийг ч бүрдүүлнэ гэдгийг хэллээ.

Түүнчлэн, тус бүтээн байгуулалт нь Монгол Улс, БНХАУ-ын хамтын ажиллагааны түүхэнд шинэ хуудсыг нээж байгааг онцлон тэмдэглэв.

Цаашид эрчим хүчний салбарын хөгжилд тэргүүлэх ач холбогдолтой Гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, Тавантолгойн дулааны цахилгаан станц зэрэг бүтээн байгуулалтыг төслүүдийг үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийн эхний үе шатыг 2024 оны 10 дугаар сард багтаан ашиглалтад оруулахаар болсныг дурдлаа.

Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “TBEA” ХХК шалгарч, Хөгжлийн банкны 60 сая ам.долларын зээлийн санхүүжилт, улсын төсвийн 21.9 сая ам.долларын санхүүжүүлтээр гүйцэтгэсэн юм.

Байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай дэвшилтэт технологийг шингээсэн, эрчим хүч, дулааны үйлдвэрлэл хосолсон шинэ станц ашиглалтад орсноор:

  • Цахилгаан эрчим хүч боловсруулалт 300 сая.кВц-аар буюу 130 хувиар нэмэгдэх,
  • Дулааны эрчим хүч боловсруулалт 100 Гкал/цагаар нэмэгдэх,
  • Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн өрсөлдөх чадвар дээшилж, төвлөрсөн хот суурин газрууд бий болох таатай нөхцөл бүрдэх,
  • Төвийн бүсээс 15-17 МВт-ын цахилгаан эрчим хүч шаардлагагүй болох ба нэгдсэн системийн ачааллыг хөнгөлөх
  • 130 орчим байнгын ажлын байр бий болох зэрэг ач холбогдолтой юм.

Төслийн үргэлжлэх хугацаанд давхардсан тоогоор Монгол, БНХАУ, Вьетнам улсын нийт 1,570 инженер техникийн ажилтан, 80 гаруй тусгай зориулалтын машин, механизм барилга угсралтын ажилд оролцсон байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын 2014 оны тогтоолыг хэлэлцэн баталсан талаарх баримтыг олон нийтэд ил болгож байна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны зургадугаар сарын 6-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
 
“Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын 2014 оны тогтоолыг олон нийтэд нээлттэй мэдээлж байна
 
Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсантай холбогдуулан “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Тогтоолын төсөлд стратегийн ач холбогдол бүхий Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу 34 хувь байхаар  тогтоох зохицуулалтыг тусгажээ.
Тогтоолын төсөл батлагдсанаар Цагаан суваргын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэж үзсэн УИХ-ын 2014 оны долдугаар сарын 1-ний 54 дүгээр тогтоолыг хүчингүй болгох зохицуулалтыг мөн төсөлд тусгасан байна.
Засгийн газар УИХ-тай зөвшилцсөний үндсэн дээр “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын 2014 оны 54 дүгээр тогтоолыг хэлэлцэн баталсан талаарх баримтыг өнөөдөр олон нийтэд ил болгож байна.

Энд дарж татаж авна уу

Төв цэнгэлдэх хүрээлэн, түүний орчмын 12,8 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авлаа
Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Төв цэнгэлдэх хүрээлэн, түүний орчмым 12,8 га газрыг Нийтийн эдэлбэр газрын зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авч, ашиглалт, хамгаалалтад холбогдох хууль тогтоомжийн дагуу хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаат хотын Захирагч Х.Нямбаатарт үүрэг болголоо.
Цаашид тус хүрээлэнг олон улсын стандартад нийцсэн хүрээлэн болгох судалгааг  эхлүүлэхээр төлөвлөж байна.

Гепатитын D вирусийн халдвартай иргэдийн эмийн зардлыг улсын төсвөөс хариуцна
Гепатитын D вирусийн халдвартай иргэдийн эмийн зардлыг холбогдох хуульд нийцүүлэн улсын төсвөөс хариуцахаар зохицуулан 2024 оны батлагдсан төсвийн багцаасаа шийдвэрлэх, 2025 оноос эхлэн жил бүрийн Улсын төсөвт тусгах арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгалаа.
Гепатитын D вирусийн халдвар В вирусийн халдвартай хавсарч явагддаг бөгөөд дэлхийд гепатитын В вирусийн халдвартай хүмүүсийн таван хувь орчимд нь гепатитын D вирусийн халдвар хавсарсан байдаг бол Монгол Улсад 36.5 хувь буюу 70 гаруй мянган хүн байдаг нь дэлхийд хамгийн өндөр үзүүлэлт юм.
Дэлхий дахинд гепатитын D вирусийг эмчлэх шинэ эмүүдийн нэг бол элэгний эсэд D вирус нэвтрэхийг саатуулах үйлчилгээтэй “Булевиртид” эм юм. Одоогоор энэ эмийг Европын Холбооны улсад болон Оросын Холбооны Улсад эмчилгээнд ашиглаж байна.
 
Малчдад зөвлөн туслах үүрэг бүхий баг ажиллуулна
“Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх тухай 166 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцын талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.
Өнөөдрийн байдлаар мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, фермерийн аж ахуй, газар тариалангийн үйл ажиллагаа эрхлэх чиглэлээр 2327 шинэ хоршоо байгуулагдаж, 175 хоршоо ээл авсан байна. Мөн 78 хоршоонд 216 га газар олгож, 425 өрх малжуулах хөтөлбөрт хамрагдсан байна.
“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлж, орон нутагт ажиллах, малчдад зөвлөн туслах үүрэг бүхий баг ажиллуулахаар шийдвэрлэлээ.
 
“Эхийн алдар” одонтой эхэд олгодог мөнгөн тусламжийн хэмжээг нэмэв
“Эхийн алдар” I зэргийн одонтой эхэд жилд нэг удаа олгох мөнгөн тусламжийн хэмжээг 400 зуун мянга, II зэргийн одонтой эхэд 200 мянган төгрөг олгохоор шинэчлэн баталлаа.
Тогтоолыг 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөх бөгөөд шаардагдах  хөрөнгийг Монгол Улсын 2025 оны төсөвт тусган шийдвэрлэхийг Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нарт даалгалаа.

Товч мэдээ
 
·   Нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл Метро төсөл болон Богдхан уулын Хүрхрээгийн амаас Номтын ам хүртэлх 15.8 км нүхэн гарц /туннел/ бүхий авто зам, 900 м ган татлага бүхий гүүрэн байгууламж,10,8 км авто зам, замын байгууламж, Төв аймгийн Зуунмод, Сэргэлэн сумын нутаг дэвсгэр дэх Номтын аманд төрийн захиргааны байгууллагын нэгдсэн цогцолбор байр барих, Богдхан уулыг тойрсон хөнгөн галт тэрэгний шугам барьж байгуулах ажилд Засгийн газрын үүргийн баталгаа гаргах санал боловсруулан Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхийг Сангийн сайд Б.Жавхлан, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан нарт  даалгав.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Сэлбэ, Сөгнөгөр, Улз зэрэг голууд үерийн түвшинг 5-10 см орчим давжээ

Зургаадугаар сарын 06-ны байдлаар Сэлбэ, Сөгнөгөр, Улз зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-10 см нэмэгдсэн. Алтай нуруунаас эхтэй Ховд гол Мянгад сум орчимд, Сэлбэ гол Санзай, Дамбадаржаа орчимд үерийн түвшинг 5-10 см орчим давсан байна.
Иймд дээрх голуудын сав дагуу нутаглаж байгаа малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт эргүүл ажиллана

Иргэдийг нийслэлийн нутаг дэвсгэрт гол, усны ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт эргүүл 2024 оны зургаадугаар сарын 10-наас ажиллаж эхэлнэ.
Нийслэлийн Засаг даргын 2024 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/656 тоот захирамжын хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хамтарсан бүрэлдэхүүн хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэнэ.
Завьт эргүүлийн бүрэлдэхүүн Багануур дүүргийн Хэрлэн голын Дивизийн гармаас Хадан хошуу, Налайх дүүргийн Тэрэлжийн /гарам/ голоос Майхан Уул, Баянзүрх дүүрэг Хар усан тохойгоос Хан-Уул дүүргийн Хадан хясаа хүртэл Туул гол дагуу иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах юм.
Иргэдийг голын усны ослоос урьдчилан сэргийлэх, аврах, эрэн хайх ажиллагааг богино хугацаанд гүйцэтгэх зорилготой “Завьт эргүүл” арга хэмжээ 14 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жил есдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн “Эх нярайн клиник” ашиглалтад орлоо

Улс, орон нутгийн 6.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Аймгийн Нэгдсэн эмнэлгийн 50 ортой төрөх эмнэлгийг шинээр барьж үйл ажиллагааг нь эхлүүллээ.
Төв аймгийн хэмжээнд жилд 2000 гаруй эх амарждаг бөгөөд үүний 50 гаруй хувь нь Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт амаржиж байна. Шинэ төрөх эмнэлэгтэй болсноор амаржих эхчүүд орон нутагтаа тав тухтай, тохилог аюулгүйн орчинд эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломжтой боллоо.
Төв аймаг сүүлийн жилүүдэд Баянцогт, Баян-Өнжүүл, Өндөрширээт, Эрдэнэ сумын Эрүүл мэндийн төвийг шинээр барьж, 7 барилгад өргөтгөл хийн, 14 барилгад их засвар хийж, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулан, чанар, хүртээмжтэй үйлчилгээг иргэдэд үзүүлэх ээлтэй орчин бүрдүүлээд байна.
Мөн Аймгийн Нэгдсэн эмнэлэгт 3,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг шинээр байгуулж, компьютер томографи, ходоод, бүдүүн, шулуун гэдэсний дуран, эрэгтэйчүүдийн 7 төрлийн дурангийн оношилгоо эмчилгээний аппарат, бөөрний диализ, тархины судасны бичлэг, чих хамар хоолойн орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангаж, иргэд орон нутагтаа өндөр өртөгтэй, эмчилгээ, оношилгоог хийлгэх боломжтой болсон юм.
Цаашид Нэгдсэн эмнэлэгийн Дотрын клиникийн хэсгийг зүрх судас, уушги, элэг судлал гемодиализ-ын чиглэлээр нэгтгэн өргөтгөл нэмж барихаар төлөвлөж байна.
ух

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа