Author Archives: baaska baaska

Үйлдвэрийн барилгад гарсан галыг бүрэн унтраалаа

Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань баг дахь шувууны аж ахуйн байшин шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр буюу зургаадугаар сарын 04-ний 04:52 цагт ирсэн.

Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар анги, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 18 дугаар анги, Төв аймгийн Батсүмбэр сум дахь 84 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж, 08:50 цагт тархалтыг зогсоож, 14:20 цагт бүрэн унтраалаа.

Алба хаагчдыг очиход шувууны үйлдвэрийн 18х110 метрийн хэмжээтэй есөн сендвичэн барилгын дөрөв нь галд өртсөн байдалтай байсан бөгөөд үүний гурав нь агуулах, нэг нь оффисын зориулалттай барилга байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр цагаан хулгана өдөр

-Аргын тооллын 6 дугаар сарын 5. Лхагва (Буд) гараг (2024)
–Билгийн тооллын 29, цагаан хулгана, мэнгэ 7 улаан, суудал ус, 1 эхтэй 6 хөвгүүн-2 од, үхэх барилдлагатай өдөр. Буудай боловсрох улирал-12:32.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:55-20:46.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул сүлд тэнэж одох тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
–Бич, луу, хулгана, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь, могой жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд толгой, өвдөг, шилбэнд, гэрийн сүлд хаалгандорших болой.
-Ялгуусны, гахай, хулгана жилтний сүлд гараг, могой, морь жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: улайны үйл, мал гаргах, хиншүү хярвас, их гол гатлах, загас барих, тангараг үүсгэх, гуу, суваг татах, ан гөрөө хийх, дайсан номхтгох, төлөг тавих, морь уралдуулах, нохой тэжээх, хүүхэд үрчлэн авах, улаан идээ авах, хутга мэс ирлэх, архи уух, үс засуулах, хурим хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, бэрийн үйл, эд, мал худалдах, малын үс, ноос хяргах, үхэгсдийн үйл, арилжаа хийх, лам болох, буян номын үйл, ном сонсох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 17 градус дулаан

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Маргааш өдөр Булганы нутаг, Сэлэнгийн өмнөд болон зүүн хэсгээр ахиухан хэмжээний бороо орно.

Малчид, иргэд, аялагчидын анхааралд:

Өнөө шөнө төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, маргааш өдөр төвийн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2024 оны 06-р сарын 04-ний 20 цагаас 06-р сарын 05-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн зүүн хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -2…+3 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндийгөөр +9…+14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +13…+18 градус, бусад нутгаар +3…+8 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хараа, Туул голын хөндийгөөр +11…+16 градус, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн хойд хэсгээр +20…+25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +27…+32 градус, бусад нутгаар +16…+21 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +12…+14 градус, өдөртөө сэрүүсэж +16…+18 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +9…+11 градус, өдөртөө +18…+20 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +5…+7 градус, өдөртөө +17…+19 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нийтийн тээврийн 36 чиглэлийн үйлчилгээг 05:20-05:40 цагуудад эхлүүлэхээр боллоо

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орсонтой холбогдуулан 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс
М:1 “5 шар-Офицеруулын ордон”
М:2 “Зунжин худалдааны төв-МУБИС-Сүхбаатарын талбай”
М:3 “Архивын ерөнхий газар-120 мянгат-Сүхбаатарын талбай”
Ч:79 “Монгол хьюндай киа компани-Яармагийн 1-р буудал”
Ч:80 “ХӨСҮТ-Яармагийн 1-р буудал”
Ч:81 “3,4-р хороолол Яармагийн 1-р буудал” чиглэлүүдийн үйлчилгээг 05:40 цагаас эхлүүлсэн.
Нийтийн тээврийн бодлогын газраас Иргэд зорчигчдын санал, хүсэлтийг үндэслэн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс дахин доорх 30 чиглэлийн үйлчилгээг 05:20-05:40 цагуудад эхлүүлэхээр болсон байна. Үүнд:
Х:1 “Санзайн эцэс-Их тамир-Зунжин худалдааны төв – 7 буудал”
Х:2 “Шарга морьт – Зунжин худалдааны төв-7 буудал “
Х:3 “Городок – Налайх”
Х:4 “Тэрэлж – Офицеруудын ордон”
Х:5 “Налайх – Офицеруудын ордон”
Х:6 “Өлзийт хороолол – Яармагийн 3-р буудал”, Х:7 “Туул тосгон – Биокомбинат- Яармагийн 3-р буудал”
Х:8 “Найрамдал зуслан – 5 шар”
Х:9 “Био комбинат – Яармагийн 3-р буудал”
Х:10 “Эмээлт /хурган/ – 5 шар”
Х:11 “Хүй 7 худаг – Эмээлт /хурган/ – 5 шар”
Х:12 “Хонхор – Офицеруудын ордон”
Х:13 “Хонхор – Офицеруудын ордон”
Х:14 “Баруун туруу – 5 шар”
Х:15 “Жаргалант тосгон /Партизан/ – 5 шар“
Х:16 “Налайх-Нарлагийн зам-Нарангийн эцсийн зогсоол”
Х:21 “Ногоон толгойн эцэс-5 шар”
М:5 “10-р хороолол – Нарны зам – Ботаник”
М:6 “ТЭЦ-3-Баянмонгол хороолол-Шинэ зуун айл-Монгол тэмүүлэл сургууль”
Ч:8 “Хайлааст-МУБИС-Цэцэг төв”
Ч:23 “Чингэлтэй/Зүрх уул/ – Хүнсний 4-р дэлгүүр-Бөмбөгөр худалдааны төв”
Ч:26 “Тоосгоны үйлдвэр – Ботаник – Жанжин клуб”
Ч:31 “Улиастай – Баянбүрд – Зам гүүрийн автобааз”
Ч:32б “Офицеруудын ордон-Баянмонгол хороолол-ТЭЦ-3”
Ч:33 “Шадивлан – 7 буудал – Сансарын тойрог”, Ч:41″Баруун салаа – Их тойруу – Халдвартын эмнэлэг”
Ч:43 “Баянхошуу – Ард кинотеатр – Бөмбөгөр худалдааны төв”
Ч:62 “Алтан овоо 48-р гудамж/СХД 26-р хороо/-Саппоро-10-р хороолол” /дунд овор/
Ч:67Z “Морин 11- Нисэх” /дунд овор/
Ч:70 “ТЭЦ3-Нарны гүүр-Бөмбөгөр худалдааны төв-Ард кино театр”
НИЙТИЙН ТЭЭВРИЙН БОДЛОГЫН ГАЗАР

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Талын салхи 2024” олон улсын мото наадам энэ сарын 8,9-нд болно

Нийслэлийн Аялал жуулчлалын газар болон “Скаллс” мото клуб хамтран “Талын салхи 2024” олон улсын мото наадмыг энэ сарын 8,9-ний өдрүүдэд Цонжинболдогт зохион байгуулна. Энэ жилийн наадамд БНХАУ, ОХУ, БНСУ-аас нийт 450 орчим моточид оролцох юм.

Нийт оролцогч, сонирхогчдын тоо 2023 онтой харьцуулахад 20 хувиар өсчээ. Мөн мото аялал хийдэг ААН-ийн тоо нэмэгдсэн бөгөөд БНХАУ, ОХУ-аас зорин ирэх жуулчид, оролцогчдын тоо өссөн байна. “Талын салхи 2024” олон улсын мото наадмын үеэр мотоциклын чөлөөт үзүүлбэр, үзэсгэлэн, мото сонирхогчдын тэмцээн, галын шоу, DJ шоу, циркийн үзүүлбэр зэрэг арга хэмжээ болно.

                                        НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

УИХ-ын дарга Г.Занданшатар шинээр томилогдсон Элчин сайд Чой Жин Вон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2024.06.04) Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ноён Элчин сайд Чой Жин Воныг үүрэгт ажилдаа орсонд баяр хүргээд, Монгол Улсад өмнө нь ажиллаж байсан туршлагатай дипломатч Элчин сайдаар ажиллахаар томилогдсонд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлэв.

Тэрбээр, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн түвшинд бүх салбарт гүнзгийрэн хөгжиж байгааг тэмдэглээд цаашид худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, түүний дотор хоёр улсын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах асуудлыг эрчимжүүлэх, иргэд хоорондын харилцан зорчих таатай нөхцөл бүрдүүлэх чиглэлд ноён Элчин сайд Чой Жин Воныг онцгой анхаарал хандуулан ажиллахыг хүссэн юм.

Манай хоёр улс ардчилал, хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн эдийн засгийн харилцааны нийтлэг үнэт зүйлстэй бөгөөд БНСУ нь Монгол Улсын гуравдагч хөрш, ойр дотны түнш орон. Сүүлийн жилүүдэд хоёр улсын хууль тогтоох байгууллага, түүний Тамгын газар хоорондын харилцаа, хамтын ажиллагаа эрчимжин өргөжиж байгааг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар онцлоод БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг-т халуун дотно мэндчилгээ дэвшүүлж буйг уламжилж өгөхийг хүсэв. Мөн Эрхэмсэг ноён Ү Вон Шиг-ийг БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргаар сонгогдсонд баяр хүргэж хүргүүлсэн захидалдаа дурдсан тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урьсан урилгаа дахин нотлов.

Монгол Улсын Их Хурал, БНСУ-ын “Бан Ги Мүн” сан, АНУ-ын Стэнфордын Их сургуультай хамтран “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтыг хоёр жил дараалан амжилттай зохион байгуулсан. НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын төлөөх дэлхий нийтийн хүчин чармайлтад хувь нэмрээ оруулах зорилгоор алтай язгуурын хэл, соёл, түүхийн хэлхээ холбоо бүхий улс орнууд харилцан оновчтой шийдэл, сайн туршлагаа солилцож буй энэхүү хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн бэхжүүлэхийн төлөө ажиллаж байна. Энэхүү чуулга уулзалтаас Алтай судлалын төвийг Монгол Улсад байгуулах санал, санаачилга гарсныг Улсын Их Хурлын дарга дурдав.

Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон Монгол Улсад дахин томилогдож, энэ удаа Элчин сайдаар ажиллах болсондоо баяртай байгаагаа илэрхийлээд хоёр улсын эдийн засгийн бодит хамтын ажиллагааг дэмжих, иргэд харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлээр онцгой анхаарч ажиллана гэлээ.

Тэрбээр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт гүнзгийрэн хөгжиж, эдүгээ Стратегийн түншлэлд хүрсэн. Цаашид хоёр улсын дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг тогтмолжуулах, хамтран хэрэгжүүлж буй олон төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр хамтын ажиллагаагаа шат ахиулах өргөн боломжтой. Тухайлбал, Солонгос, Монголын “Газрын ховор металлын хамтарсан судалгааны төв”-ийг байгуулах төслийн үйл ажиллагааг эхлүүлж, уул уурхайн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд хоёр тал нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна гэв.

Уулзалтын үеэр талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэхийн төлөөх бүхий л санал, санаачилгыг дэмжиж, идэвх, санаачилга гарган ажиллахаа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко айлчлалаа өндөрлүүлэхээсээ өмнө дурсгалын мод тарилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Монгол Улсад 2024 оны 06 дугаар сарын 01-04-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко нар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт зэрэг дэлхий нийтэд тулгамдаж буй сорилтыг даван туулах хүч чармайлтад хувь нэмрээ оруулахыг бэлгэдэж “Монгол соёлын парк” цогцолборт дурсгалын мод тарилаа.

Ерөнхийлөгч А.Г.Лукашенко мөн “Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газар”-т зочлох үеэрээ нүүдэлчин ахуй, зан заншлын талаар танилцан, морьт харваа, ардын урлагийн тоглолтын дээжээс толилуулсан бэсрэг наадам үзэж сонирхлоо.

Ерөнхийлөгч А.Г.Лукашенко төрийн айлчлалынхаа үеэр “Чингис хаан” Үндэсний музейд зочилж, нүүдэлчдийн анхны төрт улс Хүннү гүрнээс эхтэй улс, хаад болон төрийн түүхтэй танилцлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенкогийн 2024 оны 06 дугаар сарын 01-04-ний өдрүүдэд Монгол Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө.

БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенког “Чингис хаан” олон улсын нисэх буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг,  Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн сайд С.Ф.Алейник болон албаны бусад төлөөлөгч үдэн мордууллаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 63 зөрчил бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр нийт 2132 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1728, гэмт хэргийн шинжтэй 116 дуудлага, мэдээлэл байна.
Мөн гэмт хэргийн шинжтэй 88 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 19 хэргийг нөхөн илрүүллээ гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.
63

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко нар мэдээлэл хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Монгол Улсад 2024 оны 06 дугаар сарын 01-04-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.

Хоёр улсын төрийн тэргүүн албан ёсны хэлэлцээний дүнгийн талаар  мэдээлэл өглөө.

Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш беларусийн талаас төрийн тэргүүний түвшинд хийж буй анхны айлчлалын үеэр уламжлалт, найрсаг харилцааг бататгаж, “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ”-нд гарын үсэг зурсанд баяртай байгаагаа Ерөнхийлөгч нар илэрхийлэв.

Талууд эдийн засаг, худалдаа, боловсрол, шинжлэх ухаан, байгаль орчин болон хүмүүнлэгийн салбарын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө гэдгээ нотоллоо.

Төрийн айлчлалын үеэр харилцаа, хамтын ажиллагааны ололт, амжилтыг бататган, эдийн засгийн агуулгаар баяжуулахад чиглэсэн, хоёр орны харилцааны бэлгэ тэмдэг болохуйц, харилцан ашигтай төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэх талаар ярилцлаа.

Айлчлалын үеэр байгуулсан гэрээ, хамтын ажиллагааны замын зураглал, хэлэлцээр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, хууль, хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, байгаль орчин, аялал жуулчлал, онцгой байдал, оюуны өмч зэрэг салбарт хамтрах тухай баримт бичгүүд, бизнес форум нь харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдгийг төрийн тэргүүн нар тэмдэглэв.

Төрийн айлчлалын үеэр хийсэн яриа хэлэлцээ, харилцан тохиролцсон асуудлын мөрөөр хоёр орны Засгийн газар, холбогдох байгууллагууд идэвх, санаачилгатай ажиллаж, бодит үр дүн гаргана гэдэгт итгэл төгс байгаагаа талууд илэрхийллээ.

Монгол Улс нь Бүгд Найрамдах Беларусь Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг 1991 онд хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрсөн улсын нэг байсныг Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх онцлов.

Мөн Беларусийн мэргэжилтнүүд үйлдвэр, завод, орон сууц, сургууль, цэцэрлэг, соёлын барилга, байгууламж болон Эрдэнэт, Дархан, Налайх, Багануур, Шарын гол зэрэг хот, суурин газрын бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулж байсныг тэмдэглэв.

Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Монгол Улсын хэрэгжүүлж буй гадаад бодлого, түүнийг хэрэгжүүлж буй прагматик хандлага бидэнд ойр, ойлгомжтой байдаг гээд, хоёр орны харилцаанд ямар нэг хүндрэл, үл ойлголцол байхгүй гэдгийг онцлов.

Цаашид өргөн хүрээнд, урт хугацаанд харилцан ашигтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлж, Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг БНБУ-д төрийн айлчлал хийхийг урилаа.

 “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтарна

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийн угсралт, үйлдвэрлэл, засвар, үйлчилгээний хамтарсан төв, үнээний хамтарсан ферм байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, шилмэл үүлдрийн үхрийн генийн нөөцийг сайжруулах, махны экспортыг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

Беларусийн эрдэмтэд археологи, малтлага, хээрийн судалгаанд оролцоно

Талууд боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг  эрчимжүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ. Хоёр улсын Шинжлэх ухааны академи хамтарсан судалгааны төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа бөгөөд  беларусийн эрдэмтэд археологийн малтлага, хээрийн судалгааны ажилд оролцох боллоо.

Олон монгол иргэн Беларусь Улсад суралцаж, боловсрол, мэргэжил эзэмшсэн. Одоо тус улсын тэтгэлгээр манай 28 оюутан Беларусийн техник мэргэжлийн дунд сургууль, их дээд сургуульд суралцаж байна. Цаашид Ерөнхийлөгчийн “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллахаар тохиролцлоо. 

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллана

Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хүнсний аюулгүй байдал зэрэг дэлхийн нийтийн өмнө тулгарч буй сорилтуудыг шийдвэрлэхэд олон улсын хамтын нийгэмлэг, улс орон бүрийн хүчин чармайлт, хувь нэмэр чухал гэдэгтэй санал нэгдэж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Беларусь Улстай хамтран ажиллахаар тохиролцлоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Галыг унтраахаар ажиллаж байна

Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань баг дахь шувууны аж ахуйн байшин шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр буюу зургаадугаар сарын 04-ний 04:52 цагт ирсэн.
Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар анги, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 18 дугаар анги, Төв аймгийн Батсүмбэр сум дахь 84 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж байна.
Алба хаагчдыг очиход шувууны үйлдвэрийн 18х110 метрийн хэмжээтэй есөн сендвичэн барилгын дөрөв нь галд өртсөн байдалтай байсан бөгөөд үүний гурав нь агуулах, нэг нь оффисын зориулалттай барилга байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр шарагчин гахай өдөр

-Аргын тооллын 6 дугаар сарын 4. Мягмар (Ангараг) гараг (2024)
–Билгийн тооллын 28, шарагчин гахай, мэнгэ 8 цагаан, суудал огторгуй, гоё хүүхэн-1 од, арвидах барилдлагатай өдөр. Лусын буулттай.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:55-20:45.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс бүү засуул хэрүүл, тэмцэл ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
–Хонь, туулай, гахай, морьжилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд чих, шагай, нууцын оронд, гэрийн сүлдөрх, цонхонд орших болой.
-Эр цэрэг, могой, морь жилтний сүлд гараг, бич, тахиа жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: хиншүү, бузар, өвчин эмнэх, сүм дуган, балгадын суурь тавих, нохой авах, бэрийн үйл, газар малтах, үхэгсдийн үйл, мод таслах, худаг шуудуу малтах, үс засуулах, малын үс, ноос хяргах, хүнийг ханаж, төнөх, буян хишгийн даллага авах, буян номын үйл, хурим хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, нүүдэл хийх, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, эм найруулах, замд гарах муу.Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 29 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

4-нд нутгийн баруун хагаст, 5-нд нутгийн төв хэсгээр, 6-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2024 оны 06-р сарын 03-ны 20 цагаас 06-р сарын 04-ний 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Шөнөдөө ихэнх нутгаар баруун өмнөөс, өдөртөө нутгийн баруун хэсгээар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр +1…+6 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +11…+16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +15…+20 градус, бусад нутгаар +7…+12 градус, өдөртөө Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор +12…+17 градус, Их нууруудын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +18…+23 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул, Хэрлэн, Онон, Халх голын хөндий, Дарьгангын тал нутаг болон говийн бүс нутгаар +28…+33 градус, бусад нутгаар +24…+29 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +10…+12 градус, өдөртөө +28…+30 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +7…+9 градус, өдөртөө +27…+29 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө +4…+6 градус, өдөртөө +25…+27 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол, Беларусийн хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Монгол Улсад 2024 оны 06 дугаар сарын 01-04-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.

 Төрийн айлчлалын үеэр хоёр улсын Төрийн тэргүүн “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ”-нд гарын үсэг зурав.

Тус гэрээ нь уламжлалт найрсаг харилцааны үндсийг тодорхойлох чухал баримт бичиг бөгөөд хамтын ажиллагаа шинэ шатанд гарч, улс төр, эдийн засаг, нийгэм, соёл болон бусад салбар дахь харилцаа өргөжин хөгжих юм. Талууд мөн доорх баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.

Үүнд:

  • МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛС ХООРОНД 2024-2026 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЗАМЫН ЗУРАГЛАЛ

Харилцаа, хамтын ажиллагааг тухайлбал, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсрол, барилга, уул уурхай, спорт, аялал жуулчлал, соёл, мэдээлэл зэрэг салбарт хөгжүүлнэ.

  • БОЛОВСРОЛЫН БАРИМТ БИЧИГ, ЭРДМИЙН ЗЭРГИЙН ГЭРЧИЛГЭЭГ ХАРИЛЦАН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ ТУХАЙ ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР

Талууд бакалавр, магистр, доктор болон бусад төрлийн боловсролын баримт бичгийг харилцан хүлээн зөвшөөрч, энэ салбар дахь харилцааг хөгжүүлэн, боловсролын чанарыг ахиулах талаар хамтран ажиллана.

  • ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХИЙГ ХАРИЛЦАН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ, СОЛИЛЦОХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСЫН ТЭЭВРИЙН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ

Беларусь Улсад байнга оршин суугаа монгол иргэд, Монгол Улсад байнга оршин суугаа беларусийн иргэд жолоодох эрхийн үнэмлэхээ тухайн суугаа улсын жолоодох эрхийн үнэмлэхээр солиулах боломжтой болно. 

  • ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР, БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСЫН ОНЦГОЙ БАЙДЛЫН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ

Байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, галын аюулгүй байдал, түймэртэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллаж, салбар хоорондын мэдээлэл, туршлага солилцож, мэргэжилтэн бэлтгэнэ.   

  • ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ ДОТООД ХЭРГИЙН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ,
  • ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗАР, БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСЫН ОЮУНЫ ӨМЧИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ

Мэдээлэл, туршлага солилцох, арга хэмжээ зохион байгуулах, мэргэжилтэн сургах, мэргэшүүлэх чиглэлээр хамтран ажиллана. Оюуны өмч эзэмшигч, зохиогчид бүтээлээ гадаад зах зээлд гаргах, эдийн засгийн эргэлтэд оруулахад хоёр улсын мэргэжлийн байгууллага ажлаа уялдуулна.

  • ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ҮАБЗ-ИЙН АЖЛЫН АЛБА, БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСЫН ҮАБЗ-ИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫН ГАЗАР ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ,
  • ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНИКИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ, БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСЫН ҮНДЭСНИЙ ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР

Шинжлэх ухааны академи хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох эрх зүйн үндэс бүрдлээ.  Эрчим хүч, хөдөө аж ахуйн  үйлдвэрлэлийн технологи, анагаах ухаан, эм зүй, хими болон нано зэрэг өргөн хүрээтэй салбарт хамтран ажиллах боломж нээгдэж байна.

  • ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНИКИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСЫН ҮНДЭСНИЙ ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХООРОНДЫН ГЭРЭЭ

Хамтарсан судалгаа, инновацын төсөл хэрэгжүүлэх замаар шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааг дэмжих, судлаач, мэргэжилтэн бэлтгэх  хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж, эрдэм шинжилгээний бага хурал, семинар, уулзалт зохион байгуулна. 

  • БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ ЗАМЫН ЗУРАГЛАЛ

Замын зураглал нь эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлэх, ахисан түвшний сургалт зохион байгуулах зэргээр хоёр улсын их, дээд сургууль хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, хүмүүнлэг, соёл, урлагийн харилцаа, залуу үе хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх ач холбогдолтой.

  • ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ ЗАМЫН ЗУРАГЛАЛ

Хөдөө аж ахуйн салбарт өмнө байгуулсан баримт бичгийн хэрэгжилтийг хангаж,  мал аж ахуй, мал эмнэлэг, газар тариалангийн чиглэлээр ойрын хугацаанд авч хэрэгжүүлэх ажлын талаар тусгажээ.

  • БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСЫН БАЙГАЛИЙН БАЯЛАГ, БАЙГАЛЬ ОРЧНЫ ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ

Байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах чиглэлээр салбар хариуцсан яам хоорондын урт хугацааны хамтын ажиллагааны үндсийг тодорхойлох баримт бичиг юм. Түүнчлэн байгалийн нөөцийн менежмент, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр туршлага солилцох, харилцан төлөөлөгч илгээх, эрдэм шинжилгээний семинар, хурал зэрэг арга хэмжээ хамтран зохион байгуулна.

  • АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСЫН СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ ХООРОНДЫН ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ

Аялал жуулчлалын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, туршлага, мэдээлэл солилцох, аялал жуулчлалын маркетинг болон сурталчилгаа хийх,  хувийн хэвшлийн байгууллага хоорондын харилцааг хөгжүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлнэ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг өргөн барилаа

Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнөөдөр НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд өргөн барилаа.

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны тавдугаар сарын 8-ны өдрийн 201 дүгээр тогтоол болон НИТХ-ын 2024 оны 05 дугаар тэмдэглэлээр “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого” зэрэг баримт бичигт нийцүүлэн холбогдох төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх зорилгоор 500 хүртэлх тэрбум төгрөгийн үнэт цаасыг дотоодын зах зээлд 2024 онд багтаан арилжаалахыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт зөвшөөрсөн билээ. Энэ хүрээнд нийслэлийн үнэт цаасны хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих, үнэт цаасны хүү болон үндсэн төлбөрийн эргэн төлөлтийг нийслэлийн төсөвт тусган ажиллахыг даалгасан юм.

Тиймээс Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.4-т төсвийн жилийн явцад шинээр бий болсон аливаа орлого, эх үүсвэр, зээл, хандив, тусламж, тэдгээрээр санхүүжүүлсэн үйл ажиллагааны зарлага нь төсвийн бүрэлдэхүүн байх, 34 дүгээр зүйлийн 34.2.2-т урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, зарлага нэмэгдэж, орон нутгийн төсөв алдагдалтай болох нөхцөл байдал бий болсон гэж заасныг тус тус үндэслэн нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг өргөн барилаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа