Author Archives: baaska baaska

2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны зургаадугаар сарын 24-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана

Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 105 жилийн ойн баярын өдрүүдийн 07 дугаар сарын 11, 12-ны өдөр нь бямба, ням гарагт тохиож байгаатай холбогдуулан 2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амрааж, 2026 онд багтаан нөхөн ажиллуулах зохицуулалт хийхийг Засгийн газрын гишүүд, бүх шатны Засаг дарга, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн удирдлагад даалгалаа.

Мөн ажилтны ажил, амралтын цагийг зохицуулах арга хэмжээ авахыг төрийн бусад байгууллага болон аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагад уриалж байна.

Энэ жилийн үндэсний баяр наадмаа өргөн дэлгэр тэмдэглэх, дотоодын аялал жуулчлалыг дэмжих, ажилтны ажил амьдралын тэнцвэрийг хангахтай холбогдуулан ажил, амралтын цагийн зохицуулалт хийх санал, хүсэлт  болон Хөдөлмөрийн тухай хуульд “ажил олгогч нь ажил, амралтын цагийг зохицуулах, хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцөл хэрэглэх зэргээр ажилтны ажил, амьдралын тэнцвэрийг хангахад дэмжлэг үзүүлнэ” гэж заасныг үндэслэн Засгийн газрын тогтоол гарч байна.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг долоодугаар сарын 10, 11, 12, 13, 14, 15 гэж заасан байдаг.

Батлан хамгаалах салбарт БНСУ-ын Засгийн газартай хамтарч ажиллах хэлэлцээр байгуулна

“Батлан хамгаалахын хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэн дэмжээд, УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтлоо.

Хэлэлцээрийг байгуулснаар хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг бүх түвшний харилцан айлчлал, зөвлөлдөх уулзалт зохион байгуулах, цэргийн боловсон хүчнийг сургаж бэлтгэх, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагуудын хоорондын харилцааг өргөжүүлэх, цэргийн хамтарсан сургалт дадлагыг зохион байгуулах зэргээр өргөжүүлэх ач холбогдолтой юм.

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын хоорондын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа 1999 онд “Цэргийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Батлан хамгаалах яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний батлан хамгаалах яам хоорондын хэлэлцээр” байгуулж эхэлж байжээ.

Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн жагсаалд цэргийн 8,500 орчим алба хаагч оролцоно

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн томоохон тэгш ой 2026 онд тохиож байгаа учир “Төрийн далбааны өдөр”-т зориулсан Цэргийн ёслолын жагсаалыг тусгаар улсынхаа эрх чөлөөт байдал, Монгол цэргийн баатарлаг түүх, цог хийморийг бэлгэдэх, Төрийн далбаагаа эрхэмлэн дээдлэх, иргэд, залуучуудын эх оронч үзэл, Үндэсний бахархлыг нэмэгдүүлэх зорилгоор цэргийн техникийн болон 8,500 орчим цэргийн жагсаал зохион байгуулахаар бэлтгэж байна.

Товч мэдээ

·      Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2027 оны төсвийн орлогын доод хязгаар, төсвийн зарлагын дээд хязгаарыг хавсралтаар баталж, төсвийн хязгаарт нийцүүлэн 2027 оны төсвийн төслийг боловсруулахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгалаа.

·      Зэвсэгт хүчний 330 дугаар ангийг төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, хошууч генерал Ядмаагийн Чойжамцын нэрэмжит болголоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайдын айлчлал өндөрлөлөө

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Др.Субраманьяам Жайшанкар-ын 2026 оны 6 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал өндөрлөв.
Гадаад хэргийн сайд Др.Субраманьяам Жайшанкар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга С.Бямбацогт нарт тус тус бараалхаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийлээ. Мөн тэрээр Энэтхэг, Монголын Засгийн газар хоорондын комиссын Энэтхэгийн хэсгийн даргын хувиар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, Монгол, Энэтхэгийн ЗГХК-ын Монголын хэсгийн дарга Б.Энхбаяртай уулзаж, санал солилцлоо. Мөн тэрээр Энэтхэг Улсын хөнгөлөлттэй зээлээр баригдаж буй Дорноговь аймгийн Сайншанд хот дахь Газрын тосны үйлдвэрийн явцтай танилцаж, Гандан хийдээр зочиллоо.
Айлчлалын хүрээнд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, худалдааны бүтцийг төрөлжүүлэх, Монголын коксжих нүүрс болон бусад уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортлох, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо. Түүнчлэн боловсрол, мэдээллийн технологи, хиймэл оюун ухаан, эрүүл мэнд, аялал жуулчлал зэрэг салбаруудад хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэхэд хамтран ажиллахаар талууд тохиролцлоо.
Энэхүү айлчлал нь хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцааг бэхжүүлэн, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах, ирээдүйн хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлоход чухал ач холбогдолтой боллоо.
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Др.Субраманьяам Жайшанкарыг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг, Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурве болон албаны бусад төлөөлөгчид үдэн мордууллаа.
729004127_1500238422130197_419520618032808006_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан иргэдийн санал, гомдлыг газар дээр нь шийдвэрлэв

Боловсролын сайд Л.Энх-Амгалан Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах төвд ажиллалаа.
Оюутны сургалтын тэтгэлэг, боловсролын зээлийн сангийн асуудал, НЕБ-ын сургуулийн эцэг эхийн төлөөлөл, Монгол улсын Ерөнхийлөгчийн тэтгэлгээр сурч байгаа оюутны дотуур байрны зардал, нэр бүхий сургуулиудад улаан шугам татаж, сурагчдыг хассан тухай зэрэг олон асуудлын хүрээнд иргэд салбарын сайдтай биечлэн уулзлаа.
Иргэдийн санал, гомдлыг газар дээр нь шийдвэрлэж, холбогдох газруудын дарга нарт зөрчлийг арилгах үүрэг, чиглэл өглөө.
enh энх2

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026” шашин, соёлын наадам зургаадугаар сарын 27-28-ны өдрүүдэд Хүй долоон худагт болно. Энэ үеэр жуулчид болон иргэдэд зориулсан олон арга хэмжээ зохион байгуулна. Хүчит бөхийн барилдаан, шагай, сур харваа, сээр цохих тэмцээн, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, нийслэлийн түүхийг иргэдэд таниулах гар зургийн үзэсгэлэн болон бусад үзэсгэлэн, язгуур урлагийн тоглолт, үзүүлбэрүүдийг толилуулна. Үүнээс гадна түүхэн уламжлалт цам харайх ёслол, сор залах зэрэг Гандантэгчэнлин хийдээс зохион байгуулдаг үйл ажиллагаанууд болох юм.

huree01

huree02

huree03

huree04

huree05

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 84 зөрчил бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2026 оны 06 дугаар сарын 23-ны өдөр нийт 1799 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 676 гэмт хэргийн шинжтэй 102 дуудлага, мэдээлэл байна.
Мөн гэмт хэргийн шинжтэй 2 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 21 хэргийг нөхөн илрүүллээ гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.
06-24

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Үхэр, тахиа, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

Аргын тооллын 6 сарын 24. Лхагва (Буд) гараг (2026)
Зуны дунд хөх морь сарын шинийн 10, жил өдөр шарагчин могой, мэнгэ 5 шар, суудал шороо, од тэргүүн дагуул-13, үл зохилдох барилдлагат. Лусын буулттай өдөр.
Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:54-20:55.
Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
Үс засуулахад эрхтэн хүчин дэлгэрэх маш сайн. Харин гахай, могой, морь, хонь жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
Үхэр, тахиа, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай, могой, морь жилтнээ сөрөг муу.
Гахай, хулгана жилтний сүлд гараг, харин могой, морь жилтнээ харш гараг.
Хүний сүлд ам, мөр, бэлхүүст, гэрийн сүлд гэр, байшинд орших болой.
Үс засуулах, даллага авах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, газар хагалах, тариа ногоо тарих, малын үс, ноос хяргах, дуган шүтээн босгох, бурхан сахиус тахих үйлд сайн. Замд гарах, бэрийн үйл, эд, мал худалдан авахад муу.
Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

24, 25-нд нутгийн баруун хагаст, 26-нд нутгийн хойд хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

2026 оны 06-р сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор +12…+17 градус, Их нууруудын хотгор, Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнодын тал нутгаар +24…+29 градус, бусад нутгаар +19…+24 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө +21…+23 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өдөртөө +20…+22 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө +19…+21 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд бараалхлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Др.Субраманьяам Жайшанкар бараалхлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Энэтхэг Улсыг манай “гуравдагч хөрш”, Энэтхэг, Номхон далайн бүс нутаг дахь оюун санааны итгэлт түнш хэмээн үздэгээ хэлж, “Стратегийн түншлэл”-ийн харилцаа бүхий л салбарт хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.
Мөн тус улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму, Ерөнхий сайд Нарендра Моди нарт халуун дотно мэндчилгээ дэвшүүлснийг уламжлахыг хүслээ.
Тэрбээр, Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Газрын тос боловсруулах үйлдвэрийн шавыг тавьж, бүтээн байгуулалтыг нь эхлүүлж байсан энэ өдөр сайд С.Жайшанкартай уулзаж байгааг тодотголоо.
Өнгөрсөн онд, дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойн хүрээнд Энэтхэг Улсад төрийн айлчлал хийсэн нь “Стратегийн түншлэл”-ийг өргөн агуулгаар баяжуулж, шинэ шатанд гаргахад чухал ач холбогдолтой болсныг тэмдэглэлээ.
Харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болох Газрын тос боловсруулах үйлдвэр, Энэтхэг-Монголын Найрамдлын ерөнхий боловсролын сургууль, Мэдээллийн технологи, холбоо, аутсорсингийн төв зэрэг хамтарсан төслийн хэрэгжилтэд Энэтхэгийн Засгийн газар тууштай дэмжлэг үзүүлж буйд талархал илэрхийлэв.
Гадаад хэргийн сайд С.Жайшанкар улсынхаа Ерөнхийлөгч Дроупади Мурму, Ерөнхий сайд Нарендра Моди нарын чин сэтгэлийн мэндчилгээг Ерөнхийлөгчид уламжиллаа.
Хоёр улсын төрийн тэргүүний удирдлага дор эрчимтэй хөгжиж байгаа харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ.
Уулзалтын үеэр худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдааны бүтцийг төрөлжүүлэх хүрээнд тээвэр, логистикийн шинэ сүлжээ, холболт бий болгох нь чухал гэдэгт санал нэгдэв.
Мөн хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, боловсрол, соёл, аялал жуулчлалын салбарт шинэ санаачилга гаргах, хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.
Хоёр улс 1955 оны 12 дугаар сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй. Манай улс 1956 онд Шинэ Делид, Энэтхэг Улс 1971 онд Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Согтуурсан үедээ эхнэрээ автомашинаар мөргөж гэмтээсэн хэрэг бүртгэгджээ

Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутаг дэвсгэрт “Манай нөхөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, араас дайрсан” гэх дуудлага, мэдээлэл /2026.06.22/ өдөр бүртгэгдсэн.
Шалгалтын явцад Toyota Prius маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэрээ мөргөж, биед нь гэмтэл учруулж, бусдын амь нас, эрүүл мэндэд халдсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байна.
Иймд иргэд Та бүхэн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, гэр бүлийн хүчирхийлэл, бусдын амь нас, эрүүл мэндэд халдах аливаа үйлдлээс сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2026 оны 06 дугаар сарын 22-ны өдөр нийт 1900 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 733 гэмт хэргийн шинжтэй 116 дуудлага, мэдээлэл байна.
Мөн гэмт хэргийн шинжтэй 4 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 2 хэргийг нөхөн илрүүллээ  гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.
06-23

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна.

 2026 оны 06-р сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ: 

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Бага зэрэг дулаарч Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +14…+19 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +27…+32 градус, бусад нутгаар +21…+26 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өчигдөр өдрөөсөө 4 градусаар дулаарч +16…+18 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. +14…+16 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өчигдөр өдрөөсөө 3 градусаар дулаарч +14…+16 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатар: +8 градус дулаан, харьцангуй чийг 79 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Аюулт үзэгдэл, ослын 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.06.15-2026.06.21) нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 24 суманд аюулт үзэгдэл, ослын 78 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, нийт 5 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 59 иргэнийг гаргаж, аюулгүй байдлыг хангалаа.
Нийт дуудлагын 61 нь обьектын гал түймэр, 2 нь үер, 4 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 11 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Даншиг наадамд оролцох иргэдэд зориулж 16 тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй үйлчилнэ

Монголын төрт ёс, шашин, соёлын үнэт өв болсон “Хүрээ цам – Даншиг наадам 2026” ирэх амралтын өдрүүдэд буюу зургадугаар сарын 27, 28-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байна.

Наадмын хүрээнд Монголын бурхан шашны зан үйл, уламжлалт өв соёлыг сурталчилсан олон арга хэмжээ болох бөгөөд сүр жавхлант цам харайх ёслол, лам хуврагуудын дунд ном хаялцах болон гүн ухааны мэтгэлцээний тэмцээн, балин тосон урлалын уралдаан, сор залах, соёмбот туг залах ёслол, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин, соёлын онцгой үйл ажиллагаанууд зохион байгуулагдана гэж Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдээс мэдээлж буй.

Мөн энэхүү арга хэмжээ болох үеэр Нийтийн тээврийн бодлогын газраас автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх юм.

“Хүрээ цам – Даншиг наадам” нь Монголын ард түмний түүх, шашин, зан заншил, биет бус соёлын өвийг хойч үедээ өвлүүлэн үлдээх, үндэсний үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх, эв нэгдэл, энэрэн нигүүлсэхүйн үзэл санааг бэхжүүлэхэд чиглэсэн ач холбогдолтой юм.

Сануулахад, Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын  мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан Монголын Бурханы шашны сүм хийдүүд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран Хүрээ цам-Даншиг наадмыг анх 2015 онд зохион байгуулсан юм. Түүнээс хойш жил бүр тасралтгүй зохион байгуулагдсаар байгаа билээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа