Author Archives: baaska baaska

БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар 2026 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсад айлчлахаар Улаанбаатар хотод хүрэлцэн ирлээ.
э3
Гадаад хэргийн сайд болон дагалдан яваа төлөөлөгчдийг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг, Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурве болон албаны бусад хүмүүс “Чингис Хаан” олон улсын нисэх онгоцны буудалд угтан авав.
э2
Гадаад хэргийн сайд С.Жайшанкар 06 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд айлчлах ба айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга С.Бямбацогт нарт тус тус бараалхаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийнэ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болох “Зуны давос” чуулга уулзалтад оролцохоор мордлоо

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Засгийн газрын урилгаар Далянь хотноо болох “Зуны Давос” чуулга уулзалтад оролцохоор 2026 оны 6 дугаар сарын 22-ны өдөр мордлоо.
Түүнийг ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр, Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин нар “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас үдэн гаргав.
Энэ жилийн “Зуны Давос” чуулга уулзалт нь “Инновацыг өргөн хүрээнд нэвтрүүлэх нь” сэдвийн дор зохион байгуулагдана.
Дэлхийн 30 гаруй орны төр, засгийн удирдлага, хувийн хэвшил, инновацын салбарт нэр хүндтэй судалгааны хүрээлэн зэрэг 1500 гаруй төлөөлөгч оролцоно.
Ерөнхий сайд Н.Учрал “Зуны Давос” чуулга уулзалтын нэгдсэн болон салбар хуралдаануудад оролцоно.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян, Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд Олжас Бектенов, Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ким Мин Сог нартай хоёр талын уулзалт хийхээс гадна чуулга уулзалтад оролцож буй олон улсын бизнесийн төлөөлөгчидтэй уулзахаар төлөвлөж байна.
Швейцарын төрийн бус байгууллага болох Дэлхийн эдийн засгийн форумын санаачилгаар “Шинэ манлайлагчдын уулзалт” буюу “Зуны Давос” чуулга уулзалтыг 2007 оноос хойш БНХАУ-ын Далянь болон Тяньжин хотуудад ээлжлэн зохион байгуулж ирсэн.
Дэлхийн эдийн засаг, инноваци, дэвшилтэт технологи, тогтвортой хөгжлийн асуудлаарх Азийн бүс нутгийн нэр хүндтэй олон улсын платформ болон хөгжиж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 100 зөрчил бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2026 оны 06 дугаар сарын 20, 21-ний өдөр нийт 3519 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1233 гэмт хэргийн шинжтэй 188 дуудлага, мэдээлэл байна.
Мөн гэмт хэргийн шинжтэй 3 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 22 хэргийг нөхөн илрүүллээ  гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.
100

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр улаагчин туулай өдөр

Аргын тооллын 6 сарын 22. Даваа (Сумьяа) гараг (2026)
Зуны дунд хөх морь сарын шинийн 8, жил өдөр улаагчин туулай, мэнгэ 7 улаан, суудал хий, од тугчин-12, үл зохилдох барилдлагат. Хутганы ир өдөр.
Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:53-20:55.-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
Үс засуулахад нас уртасна маш сайн. Харин тахиа, луу жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
Хонь, гахай, туулай, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа жилтнээ сөрөг муу.
Нохой жилтний сүлд гараг.
Хүний сүлд бөөр, хөмхийд, гэрийн сүлд өрх, цонхонд орших болой.
Үс засуулах, даллага авах, дуган, шүтээн босгох, равнайлах, мал хөнгөлөх, мал гаргах, ан гөрөө хийх, ад зэтгэрийг номхтгоход сайн. Замд гарах, эд, мал худалдан авах, газар тариалангийн үйл, бэрийн үйл, малын үс, ноос хяргах, хувцас эсгэхэд муу.
Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

22-нд нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, нутгийн зүүн хагаст салхитай, сэрүүхэн байхыг анхааруулж байна.

2026 оны 06-р сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно.

Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +9…+14 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +27…+32 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун хэсгээр +21…+26 градус, бусад нутгаар +15…+20 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Бага зэрэг дулаарч +12…+14 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Бага зэрэг дулаарч +12…+14 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Бага зэрэг дулаарч +10…+12 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ногоон нуур орчмын 5.5 га газар бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Баянбүрдийн тойргийн зүүн хойно Ногоон нуур орчимд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан өнөөдөр ажиллалаа. Тус байршилд 5.5 га газарт ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулж, бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай барих юм. Энэ хүрээнд нийт 85 нэгж талбарыг чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар газар чөлөөлөх ажлын явц 84.7 хувьтай үргэлжилж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Ногоон нуурт баригдах цэцэрлэгт хүрээлэн 133 автомашины зогсоолтой, бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай, явган болон дугуйн замтай байна. Мөн ногоон нуурын байгалийнх нь тогтцыг эвдэхгүйгээр хиймэл нуур үүсгэн тохижуулна. Тохижилтын ажилд ХААН банктай хамтран ажиллахаар хэлэлцэж байна. Нийслэлээс нийтийн эзэмшлийн талбай, ногоон байгууламжийг нэмэгдүүлж, хэд хэдэн байршилд газар чөлөөлнө. Тухайлбал, Баянгол дүүргийн хойд энгэр буюу СОТ-ын ногоон байрны ард 10 га газар чөлөөлж, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөж байна. Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна. Хотод хүн амын нягтаршил ихтэй газарт дахин орон сууцны барилга бариулахгүй. Хотын төвд дахиж барилга, газрын “А” зөвшөөрөл олгохгүй. Харин орон сууцны бодлогыг гэр хорооллын бүсэд хэрэгжүүлж, барилгын ажилд дотоодын аж ахуйн нэгжээ оролцуулдаг байхаар дэмжинэ. Иргэдийн амьдрах орчныг сайжруулж, хүндээ ээлтэй хотыг төлөвлөх нь зүйтэй” гэлээ.

Нийслэлийн Ерөнхий архитектор Б.Батцолмон “Ногоон нуур орчимд хэрэгжиж буй “1008 айл” орон сууцны төслийн дэргэд 960 хүүхдийн хүчин чадалтай сургууль барихаар барилгын ажил явагдаж байна. Өмнө нь энд Үндэсний урлагийн их театр барихаар төлөвлөж байсан. Мөн тухайн байршилд 3.4 га газрыг чөлөөлж, үндэсний томоохон компани “АПУ”-тай хамтарч, 6000 хүний суудалтай “UB Arena” спортын ордон байгуулна” гэв.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Мөнхбаатар “Ногоон нуурын баруун талд Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороонд хамаарах 114 нэгж талбарыг автомашины зогсоол болгож, чөлөөлөхөөр 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан. Нийт 7.1 га газар чөлөөлнө. Өнөөдрийн байдлаар нийслэлээс гаргасан үнэлгээг зөвшөөрсөн 31 нэгж талбарын эзэмшигч, зөвшилцөх шатанд 54 нэгж талбарын эзэмшигчтэй хэлэлцээр үргэлжилж байна. Энэ онд газар чөлөөлөлт бүрэн дуусна” гэлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

2026.06.24-07.06-ны өдрүүдэд халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд

2026.06.24-07.06-ны өдрүүдэд дулааны шугам сүлжээний засвар, шинэчлэлийн ажлын хүрээнд дараах байршлуудад халуун усны хэрэглээг түр хязгаарлана.

Халуун ус хязгаарлах бүс, хороолол:

https://www.google.com/maps/d/u/2/edit…

7а магистраль, Говь ХК, Натур агро ХХК, Вокзал, 2-р хороолол УДДТ-79, 81-с
хангагддаг хэрэглэгчид
7бвдэж магистраль, 2, 3, 4, 6-р бичил хороолол орчим, мөн Төв гандан хийд,
хуучнаар Эх нялхас, МҮОНРТ орчмын хэрэглэгчид, 7к магистраль, Гүндэмүн сан, Гурван билэг их дэлгүүрийн урд тал орчмын
хэрэглэгчид, ТБД дэлгүүр орчмын хэрэглэгчид,
ба магистраль, УДДТ-85-с хангагддаг хэрэглэгчид, Гранд плаза төв орчмын
хэрэглэгчид, УДДТ-116-с хангагддаг хэрэглэгчид, Макс молл худалдааны төв
орчмын хэрэглэгчид ба-Зв магистралийн холбоос, Төмөр замын удирдах газар, 73-р сургууль, УДДТ-80-с хангагддаг хэрэглэгчид.
8а магистраль, Кёкүшюзан, UB palace, БГД-н цагдаа, Төмөр замын коллеж орчмын
хэрэглэгчид.
Хийгдэх ажил:
ДХ-791-ДХ-7203 хооронд 2ф500мм голчтой 60 хос метр шугамыг шинэчлэн
солино. ДЗ-764 цэгт таслах 1Ф700мм хаалт, Насос станц №6-д ерөнхий коллекторын 1Ф500мм хаалт, ХЦТ С-728 доторх 1Ф300мм таслах хаалт, ДХ-7101
цэгт салааны Ф250мм хаалт, ДХ-605 цэгт салааны 2Ф250мм таслах хаалт алтуудыг
тус тус шинэчлэн солино. Урсгал засварын ажил хийгдэнэ.
Эх сурвалж: Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олголоо

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууг Төрийн ордонд /2026.06.19/ хүлээн авч уулзаж, Засгийн газрын шийдвэрээр гурван өрөө орон сууцны батламж гардуулан өгөв.

Ерөнхий сайд  “Таны алдсан бүхнийг нөхөж чадахгүй ч амьдралд тань тус дэм болохыг хүслээ. Монгол төр таны өмнө үүргээ санаж, Сонгинохайрхан дүүргийн IX хороонд байрлах “Ногоон орон сууц” төслийн орон сууцанд гурван өрөө байр гардуулж байна. Та өнөөдөр байрандаа орж болно. Монгол төр таны зовлонг бүрэн нимгэлж чадахгүй ч таныг ганцааранг нь үлдээхгүй, хамт байгаа. Засгийн газар иргэнийхээ төлөө, үнэнийг тогтоолгохын төлөө хичээн ажиллана” гэлээ.

Малайзад амь насаа алдсан охиныхоо төлөө, хэргийг үнэн шударгаар шийдвэрлүүлэх гэж 20 жил зүтгэхдээ, хоёр өрөө байраа зарж аав хүний ёсоор бүхий л боломжоороо хичээсээр ирсэн. Одоо ч үнэн мөнийг нь тогтоолгохын төлөө явж байна.  Айлын зуслангийн зуны байшинд олон жил амьдарсан. Ганц өвөл ч гэсэн тухтай байхсан гэж боддог байлаа. Гашуун нулимсаа залгиж явсан. Баярын нулимсаа ил гаргах өдөр ирдэг юм байна хэмээн гавьяат багш С.Шаарийбуу сэтгэгдлээ хуваалцлаа.

Уулзалтын дараа тэрбээр гурван өрөө байрандаа очиж, хүлээн авлаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр улаан бар өдөр

Аргын тооллын 6 сарын 21. Ням (Адьяа) гараг (2026)
Зуны дунд хөх морь сарын шинийн 7, жил өдөр улаан бар, мэнгэ 8 цагаан, суудал мод, од харцага-11, хүчин төгсөх барилдлагат. Хутганы ир өдөр. Зуны туйл-16:58.
Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:53-20:54.
Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
Үс бүү засуул хэл ам, хэрүүл тэмцэл ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
Морь, нохой, бар, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич жилтнээ сөрөг муу.
Луу жилтний сүлд гараг.
Хүний сүлд чих, сүүж, шагайнд, гэрийн сүлд голомтонд орших болой.
Газар усны үйл, шинэ гэр, байшин, асар майхан босгох, газар хагалах, тариа ногоо тарих, үхэгсдийн үйлд сайн. Үс засуулах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, анд нөхөр бололцох, мал хөнгөлөх, малын үс, ноос хяргах, эд, мал худалдан авах, бэрийн үйлд муу.
Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

21-нд Хэнтийн уулархаг нутгаар үргэлжилсэн хүйтэн бороо, уулаараа нойтон цас орж, Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн зүүн хагаст салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2026 оны 06-р сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, Хэнтийн уулархаг нутгаар үргэлжилсэн хүйтэн бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +5…+10 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +24…+29 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +18…+23 градус, бусад нутгаар +11…+16 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо, уулаараа нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +7…+9 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +8…+10 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +5…+7 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын ажилтан, албан хаагчидтай уулзлаа.

Ерөнхийлөгч, эх орныхоо өнцөг булан бүрт харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэвшилтэт технологи нэвтрүүлж, мэдлэг оюунд тулгуурласан цахим үндэстнийг цогцлоон хөгжүүлэх үйлсийн төлөө хүчин зүтгэж байгаа бүх хүнд талархал илэрхийллээ.

Цаашид төрийн үйлчилгээг цахимжуулан, иргэдэд илүү хүртээмжтэй, ил тод, түргэн шуурхай хүргэж, улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд улам их хувь нэмэр оруулахыг салбарын хамт олонд хүсэн ерөөлөө.

Тэрбээр төрийн тэргүүнээр сонгогдсоноосоо хойш хийсэн ажил, хэрэгжүүлж байгаа үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийн явц, гадаад харилцаа, улс орны нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.

Салбарын яам төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, ил тод, шуурхай хүргэхийн тулд:

  • Цахим засаглалыг бэхжүүлэх,
  • Харилцаа холбооны дэд бүтцийг өргөжүүлэх,
  • Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлэх,
  • 5G технологи нэвтрүүлэх,
  • Кибер аюулгүй байдлыг бэхжүүлэх
  • Инновац, технологид суурилсан эдийн засгийг хөгжүүлэх,
  • Хувийн хэвшил болон олон улсын байгууллагуудтай идэвхтэй хамтрахад анхаарч байна.

Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай, Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төсөл боловсруулж, нээлттэй хэлэлцүүлж эхэлжээ.

Төсөл батлагдсанаар цахим орчинд хүүхдийг хамгаалах, өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, байгальд ээлтэй Ногоон дата төвүүд байгуулах зэрэг боломж бүрдэх юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын Ахмадын нэгдсэн холбооны дарга Намсрайн Төмөрхүү, “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн Техник, технологийн ашиглалтын газрын Техникийн үйлчилгээний албаны дамжуулах байгууламжийн тасгийн инженер, Монгол Улсын зөвлөх инженер Цэрэнбатын Баасанхүү нарт Гавьяат холбоочин цол хүртээлээ.

Мөн нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагналаа.

0-2

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2026 оны 06 дугаар сарын 18-ны өдөр нийт 2101 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 698 гэмт хэргийн шинжтэй 103 дуудлага, мэдээлэл байна.
Мөн гэмт хэргийн шинжтэй 1 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 21 хэргийг нөхөн илрүүллээ гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.
06-19

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.06.18/  Нийслэлийн Баянгол дүүргийн “Оюуны ундраа” сургуульд ажиллав. Засгийн газраас хэрэгжүүлж буй “Монгол хүүхэд, залуусыг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлье” бодлогын хүрээнд дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ.

“Оюуны ундраа” сургуульд 2025-2026 оны хичээлийн жилд нийт 4817 суралцагчтай,  анги дүүргэлт 40-50 хүүхэдтэй хичээллэжээ.

Ирэх хичээлийн жилээс бүтцийн өөрчлөлт хийж, ахлах ангиудыг бие даасан ахлах сургууль болгон төрөлжүүлэн хөгжүүлнэ. Ингэснээр 10-12 дугаар ангийн 1004 суралцагч сонголтот, төрөлжсөн хөтөлбөрөөр хичээллэж, бүлэг дүүргэлт 42-оос 34 болон буурч, нэг ээлжээр хичээллэхээр болж байна.

1-2 дугаар ангийн сурагчдыг тус сургуулийн хойд талд баригдаж буй цэцэрлэгийн зориулалттай байрыг тохижуулж хичээллүүлэх юм. Ашиглалт багатай цэцэрлэгүүдийн барилгыг бага сургуулийн зориулалтаар ашиглахаар зохицуулж байна.

Ерөнхий сайд Н.Учрал “50 хүүхдэд нэг багш хүрэлцэхгүй. Тиймээс Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийг санаачлан УИХ-аар батлуулж байсан. Үр дүнд нь туслах багшийн асуудлыг шийдвэрлэж хүртээмж, чанарт эергээр нөлөөлж байна.  Цаашид төр сургууль барихаас татгалзана. Гэрт ойр хотхоны бага сургуулийг томоохон хотхонуудад төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулна. Ирэх хичээлийн жилд хотхоны бага сургуульд 10 мянган хүүхэд хамруулна” гэв.

Хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургуулиудыг байгуулж, төр хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлж ажилласнаар 2026-2027 оны хичээлийн жилд 60,000 хүүхдийг өндөр ачааллаас чөлөөлөх боломж бүрдэхээр байна.

Нийслэлийн хэмжээнд 3000-аас дээш суралцагчтай 38 сургуулийн бүтцийг өөрчилж, давхарлах, өргөтгөх, анги зохион байгуулалт хийх, Гүүглийн сургалтын орчныш бий болгох зэрэг арга хэмжээг авч 2000 орчим хүүхэдтэй болгоно. Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлдэг төрийн өмчийн таван сургууль, их сургуулийн зургаан лицейг төрөлжсөн ахлах сургууль болгоно. Мөн нийслэлийн зургаан дүүрэгт тус бүрд төрөлжсөн ахлах сургууль байгуулна гэдгийг Боловсролын сайд Л.Энх-Амгалан илтгэлдээ дурдав.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва гэр хорооллоос 65 мянган хүүхэд хотын төв рүү суралцдаг. Эдгээр хүүхдийг гэрт ойр сургуульд хамруулах бага, дунд сургууль болох боломжтой обьект, байруудыг судалж байгаа гэв.

Засгийн газрын дэвшүүлсэн боловсролын салбар дахь Чөлөөлөлтийн бодлогын үр дүнд:

-Сургууль, цэцэрлэгийн хүчин чадлын ашиглалт 50 хувиар сайжирна.

-Боловсролын үйлчилгээний чанарын үнэлгээ 20-30 хувиар өснө.

-Багшлах боловсон хүчний дутагдал 50 хувиар буурна.

-Төсвийн үр ашиг багатай үрэлгэн зардлыг жилд 30-50 тэрбум төгрөгөөр бууруулах боломжтой.

-Нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг 20 хувиар бууруулна гэсэн тооцоо гарч байна.

 

 

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа