Аргын тооллын 6 сарын 29. Даваа (Сумьяа) гараг (2026)
Зуны дунд хөх морь сарын шинийн 15, жил өдөр хөх нохой, мэнгэ 9 улаан, суудал мод, од онгоц-18, рашаан барилдлагат.
-нар ургах/шингэх цаг: 04:56-20:55.
Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
Үс засуулахад өлзийтэй маш сайн. Харин луу жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
Бар, морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу жилтнээ сөрөг муу.
Нохой жилтний сүлд гараг.
Хүний сүлд бүх биед, гэрийн сүлд хатавч, хаалганы хананд орших болой.
Үс засуулах, буян номын үйл, шинэ гэр, байшин, асар майхан босгох, шүтээн босгох, равнайлах, газар хагалах, тариа ногоо тарих, малын үс, ноос хяргах, мал гаргах, эд, мал худалдан авах, өгөх, хишиг даллага авахад сайн. Нүүдэл хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, үхэгсдийн үйл, бэрийн үйл, мал хөнгөлөхөд муу.
Зурхайч Д. Цогтбаатар
Author Archives: baaska baaska
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
29-нд нутгийн зүүн хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
2026 оны 06-р сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр +21…+26 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +30…+35 градус, бусад нутгаар +25…+30 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Үдээс хойш дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +25…+27 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Үдээс хойш дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +24…+26 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Үдээс хойш дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +22…+24 градус дулаан байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Түүхийн хичээлээр хоёр, англи хэлээр 36 сурагч 800 оноо авлаа
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Сүүлийн өдрүүдэд Япон Улс болон түүний ойролцоох далайн бүсэд газар хөдлөлтийн идэвхжил ажиглагдаж байна.
Түүнчлэн зуны улирал эхэлж буйтай холбогдуулан тайфү, аадар бороо, үер, хөрсний гулгалт зэрэг байгалийн гамшгийн эрсдэл нэмэгдэх төлөвтэй байгааг Японы эрх бүхий байгууллагууд анхааруулж байна.
Иймд Япон Улсад оршин суугаа Монгол Улсын иргэд Та бүхнийг байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх бэлтгэлээ хангаж, цаг агаар болон газар хөдлөлтийн талаарх албан ёсны сэрэмжлүүлэг, мэдээллийг тогтмол авч дараах зөвлөмжтэй танилцахыг хүсье.
– Гар утасны J-Alert, Yahoo!防災速報, NERV防災, цаг агаарын сэрэмжлүүлгийн мэдэгдлийг идэвхжүүлэх;
– Оршин суугаа газрынхаа хамгийн ойрын түр хоргодох байр, нүүлгэн шилжүүлэх маршрутыг урьдчилан мэдэж авах;
– Ус, хүнс, гар чийдэн, цэнэглэгч, эмийн хэрэгсэл зэрэг 3 хүртэл хоногийн яаралтай хэрэглээний нөөцийг бэлтгэх;
– Газар хөдлөлтийн дараах хүчтэй давтан чичирхийлэл үргэлжлэх боломжтой тул эвдэрсэн барилга байгууламжид ойртохгүй байх;
– Тайфү, аадар борооны үеэр гол мөрөн, эрэг орчим, уулын хажуу, хөрсний гулгалт үүсэх эрсдэлтэй бүсэд зорчихгүй байх;
– Орон нутгийн захиргаа болон Японы эрх бүхий байгууллагаас өгч буй заавар, нүүлгэн шилжүүлэх мэдэгдлийг тухай бүр дагаж мөрдөх.
МОНГОЛ УЛСААС ЯПОН УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026” зургаадугаар сарын 27-28-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулагдана. Даншиг наадмын хүрээнд зургаадугаар сарын 28-ны орой 20:00 цагт Сүхбаатарын талбайд хаалтын арга хэмжээг “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойтой хамтатган зохион байгуулах гэж буй. Энэхүү тоглолтын талаар уран бүтээлчид мэдээлэл өглөө.
“Соёл-Эрдэнэ” хамтлагийн дуучин МУГЖ Ч.Насантогтох “Манай хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтод рок попын бүх цаг үеийн шилдэг уран бүтээлчид оролцоно. “Соёл-Эрдэнэ” бол бүхэл бүтэн түүхийг өгүүлсэн хамтлаг юм. “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх яаж эгшиглэж байсан яг тэр хөгжмийн найруулгаараа тоглоно. Бидний тоглолтын бэлтгэл хангагдаад байна. Үзэгчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна” гэлээ.
“Соёл-Эрдэнэ” хамтлагийг үүсгэн байгуулагч, MУУГЗ Б.Наранбаатар “Тэртээх 55 жилийн өмнө Монгол Улсад анх рок попын үндэс суурийг тавилцаж, нөхдийнхөө хамт “Соёл-Эрдэнэ” хэмээх нэрийг өгч байлаа. Ингээд “Соёл-Эрдэнэ” чуулга өргөжин филармонитой нийлээд олон жил уран бүтээлээ туурвисан. “Соёл-Эрдэнэ” чуулга бол Монголын рок поп хөгжмийн урсгалын дээд сургууль юм. Учир нь энэ чуулга байгуулагдсанаас хойш “Харанга”, “Хурд”, “Инээмсэглэл” зэрэг маш олон хамтлаг, дуучин, урлагийн зүтгэлтнүүд төрөн гарсан билээ. 55 жилийн хугацаанд манай хамтлаг зөвхөн өөрийн орноор аялан тоглоод зогсохгүй, Монгол орныхоо рок поп дуу хөгжмийг дэлхийн өнцөг бүрд түгээж явсан. Энэ сайхан үйл явдлыг тохиолдуулан үе үеийн Соёл-Эрдэнэчүүддээ эрүүл энхийг хүсэн ерөөе. Шүтэн бишрэгчид, ард түмэндээ баярын мэнд хүргэе” гэв.
“Соёл-Эрдэнэ 55” хүндэтгэлийн тоглолтод Монголын рок, попын амьд домгууд болох МУУГЗ Б.Наранбаатар, МУУГЗ Д.Цэрэнбат, Төрийн соёрхолт, МУАЖ Д.Жаргалсайхан, МУГЖ Г.Жаргалсайхан, МУГЖ Ч.Насантогтох, МУУГЗ Б.Батчулуун, МУУГЗ Я.Одсүрэн, Төрийн соёрхолт МУГЖ Х.Лхагвасүрэн, МУГЖ С.Бархас, МУГЖ С.Наран, МУГЖ Ж.Алтанцэцэг, МУГЖ ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ, гитарчин Д.Өлзий-Орших, болон хөгжимчин Б.Нарангэрэл, Х.Тунгалагтамир, дуучин Б.Хонгор, Б.Баярцэцэг, Н.Наранбаатар /Наагий/ Б.Нацагдорж /Наки/, Б.Оюу, Г.Тэнүүн, Б.Анужин нар оролцож, нийслэлчүүдэд ая дуугаа өргөнө.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын санаачилсан “Чөлөөлье” бодлогын ногоон шилжилтийн хүрээнд цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэглэх станц, аялагчдын амрах цэг, худалдаа үйлчилгээний цогц шийдлийг нэг дор бүрдүүлсэн Монгол Улсын анхны “Ногоон өртөө” Булган аймгийн Хутаг-Өндөр суманд нээлтээ хийлээ.
“Ногоон өртөө” түлш шатахуунд төлж гадагш урсах 200 сая долларыг Монголдоо, монгол хүнд үлдээх үр өгөөжийн шанг татаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал тэмдэглээд ногоон шилжилтийн хүрээнд эрчим хүч, тээврийн салбарт хамгийн далайцтай шинэчлэл хийгдэж буйг онцоллоо.
Тэрбээр Улсын Их Хурлын даргаар ажиллаж байхдаа “3×100” хөтөлбөр хэрэгжүүлж, айл өрх өөрийн хэрэглээгээ хангахын зэрэгцээ илүүдэл эрчим хүчээ системд нийлүүлэх боломжийг нээж, зөвшөөрөл, холболтын түгжээг тайлсан.
Ерөнхий сайдаар ажиллахдаа энэхүү эрчим хүчний реформоо үргэлжлүүлж, шинэ эх үүсвэрийг хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх бодлогыг эрчимжүүлж байна. Энэ хүрээнд анхны өрсөлдөөнт дуудлага худалдааг эхний таван байршилд зарлахад 119 компани сонирхлоо илэрхийлж, 19 компани үнэ буулгаж өрсөлдсөн. Мөн энэ жишгийн дагуу дараагийн зургаан төсөл зарлагдаад байна. Энэ бол эрчим хүчний шинэ эх үүсвэрийг хувийн хэвшилтэй хамт, өрсөлдөөнтэй, ил тод зарчмаар хэрэгжүүлэх шинэ үе шатны эхлэл юм гэж Ерөнхий сайд хэллээ.
“Ногоон өртөө” нь эрчим хүчний реформ тээврийн шинэчлэлтэй холбогдож буй бодит дэд бүтэц. Цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлэхийн тулд зөвхөн автомашин бус, цэнэглэх станц, амрах цэг, үйлчилгээ, орон нутгийн бизнесийг хамтад нь хөгжүүлэх учиртайг Ерөнхий сайд онцоллоо.
Засгийн газар цахилгаан тээврийн дэд бүтцийг гурван загвараар хөгжүүлэхээр ажиллаж байна. Нийслэл хотод зай талбай, хэрэглээний онцлогоос хамаарч экспресс болон премиум цэнэглэх станцын загвар хэрэгжих бол орон нутагт амрах зогсоол, шүршүүр, худалдааны цэг, орон нутгийн бизнесийг дэмжсэн “Ногоон өртөө” хэлбэрээр хөгжүүлэхээр төлөвлөж байна.
2026 оны тавдугаар сарын 28-ны өдөр Ерөнхий сайд Н.Учрал түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах “Ногоон” тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдийн саналыг сонсож, зарим асуудлыг шийдвэрлэсэн. Энэ үеэр Улаанбаатар хотын худалдааны танхим цахилгаан автомашины дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлбөрөө танилцуулсан.
Тус хөтөлбөрийн тооцооллоор хоёр жилийн хугацаанд Улаанбаатар хот болон орон нутагт 500 орчим цахилгаан машин цэнэглэх ногоон өртөө байгуулах боломжтой. COP-17 хурлаас өмнө 40 цэнэглэх станц байгуулах зорилт тавьж байна. 2030 он гэхэд Монгол Улсад 50 мянган цахилгаан автомашины эрэлт бий болох бөгөөд энэхүү шилжилтийг хэрэгжүүлснээр таван жилд 300 сая литр шатахууны хэрэглээг бууруулж, 200 сая ам.долларын хэмнэлт гаргах боломжтой гэсэн тооцоолол гарчээ.
Цаашид Засгийн газар томоохон боомтуудад “Ногоон өртөө” байгуулах ажлыг дэмжиж, Замын-Үүд, Цагаан хад зэрэг ачаалал ихтэй бүсүүдийн тээвэр, үйлчилгээ, эрчим хүчний нөхцөлийг шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал “Төр бүхнийг өөрөө хийхгүй. Харин хувийн хэвшилд хөрөнгө оруулах боломжийг нь нээж, газар, холболт, зөвшөөрөл, зохицуулалтын түгжээг тайлах ёстой. Энэ бол ‘Чөлөөлье’ бодлогын гол агуулга. Ногоон өртөө бол энэ бодлого бодит ажил болж байгаагийн нэг тод жишээ” гэлээ.
“Ногоон өртөө” нь Монгол Улсын түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах, цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлэх, орон нутгийн бизнесийг дэмжих, зам дагуух үйлчилгээний шинэ стандартыг бий болгох бодит алхам болж байна.
Булган аймгийн Хутаг-Өндөр суманд нээлтээ хийж буй “Ногоон өртөө” нь “Премиум Нэксус” ХХК-ийн CU брэндийн 600 дахь салбар болж байна. Тус цогцолбор нь цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг дэмжих, орон нутгийн зам дагуух үйлчилгээний стандартыг шинэчлэх, ногоон шилжилтийн бодит дэд бүтцийг бий болгох зорилготой юм.
Анхны “Ногоон өртөө”-г байгуулсан хувийн хэвшлийнхэнд Ерөнхий сайд Н.Учрал талархал илэрхийлж, амжилт хүсээд ногоон хөгжлийг дэмжсэн бүх төрлийн үйл ажиллагааг Засгийн газар бүрэн дэмжиж ажиллана гэлээ.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Аж ахуйн нэгжүүдэд захиргааны эрх зүйн чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны “Захиргааны эрх зүйн хороо” нь захиргааны эрх зүйн чиглэлээр дагнан ажилладаг өмгөөлөгчдийн сайн дурын нэгдэл бөгөөд тус хорооноос санаачлан аж ахуйн нэгжүүдэд захиргааны эрх зүйн хүрээнд газар, татварын маргаан зэрэг асуудлаар хууль ёсны эрх, ашиг сонирхлоо хамгаалахад чиглэсэн хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх “Захиргааны эрх зүйн өмгөөлөгч зөвлөж байна” өдөрлөгийг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Тус арга хэмжээ 2026 оны 06 сарын 30-ны өдрийн 10:00-14:00 цагийн хооронд SAV Plaza-ын 1702 тоотод болно.
Өдөрлөгт оролцогчид захиргааны эрх зүйн чиглэлээр ажилладаг дараах өмгөөлөгчдөөс өөрсдийн асуудлаар үнэ төлбөргүй зөвлөгөө авч, хууль эрх зүйн мэдээлэл авах боломжтой.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 86 зөрчил бүртгэгджээ
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Аргын тооллын 6 сарын 26. Баасан (Сугар) гараг (2026)
Зуны дунд хөх морь сарын шинийн 12, жил өдөр цагаагчин хонь, мэнгэ 3 хөх, суудал огторгуй, од эрхтний тэргүүн-15, түлэх барилдлагат.
Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:54-20:55.
Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
Үс бүү засуул өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой.
Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
Хонь, гахай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, бар, туулай жилтнээ сөрөг муу.
Хонь, бич, тахиа жилтний сүлд гараг, харин бар, туулай жилтнээ харш гараг.
Хүний сүлд нүд, алга, үсний завсарт, гэрийн сүлд зуух, пийшинд орших болой.
Шүтээн босгох, тушаал, зарлиг гаргах, газар хагалах, тариа ногоо тарих, мал хөнгөлөх, хөрөнгө оруулахад сайн. Үс засуулах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, замд гарах, малын үс, ноос хяргах, эд, мал худалдан авахад муу.
Зурхайч Д. Цогтбаатар
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Өнөөдөр баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
2026 оны 06-р сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зүүр ширүүснэ.
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэн бэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +16…+21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +27…+32 градус, бусад нутгаар +21…+26 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +19…+21 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +19…+21 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +17…+19 градус дулаан байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026” зургаадугаар сарын 27, 28-ны өдрүүдэд Хүй долоон худагт болно. Даншиг наадмын үеэр Хүй долоон худаг чиглэлд нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газраас автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. Тодруулбал, зургаадугаар сарын 27, 28-ны өдрүүдэд ХҮЙ7:1 “Төв цэнгэлдэх-Хүй 7 худаг”, ХҮЙ7:2 “МУБИС-Хүй 7 худаг” гэсэн хоёр чиглэлд тус бүр найм, нийт 16 тээврийн хэрэгсэл 07:00-23:00 цагийн хооронд иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.
Иргэд та бүхэн дараах маршрутын дагуу нийтийн тээврээр үйлчлүүлээрэй.


Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
“Ардын нам-Ард түмэндээ” аян Өвөрхангай аймагт үргэлжилж байна
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзав
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.06.24/ Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзлаа.
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, уулзалтын эхэнд 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ барьснаас хойш Монгол Улс дахь бүрэн эрхийн хугацаандаа идэвхтэй ажиллаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлэв.
Тэрбээр Монгол Улс Австралийн Холбооны Улсыг гуравдагч хөрш, Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь чухал түнш гэж үздэгийг тэмдэглээд, өнгөрсөн хагас зууны хугацаанд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, боловсрол, уул, уурхай зэрэг салбарт тогтвортой өргөжин хөгжиж ирснийг онцоллоо.
Хоёр улсын бат бөх түншлэл, улс төрийн харилцааг хөгжүүлэхэд дээд, өндөр түвшний яриа хэлэлцээ, харилцан айлчлал чухал үүрэгтэйг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт тэмдэглээд, сүүлийн жилүүдэд улс төрийн яриа хэлэлцээ идэвхжиж, харилцан айлчлалын давтамж нэмэгдэж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.
Тэрбээр Австралийн Сенатын Ерөнхийлөгч Сью Лаянсын 2024 онд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал нь хоёр улсын улс төрийн итгэлцлийг бэхжүүлж, парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон гэдгийг онцлов. Мөн Австралийн Амбан захирагч Сэм Мостины айлчлал нь хоёр улсын харилцааг “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх нийтлэг зорилтыг бататгасан чухал үйл явдал болсон талаар дурдлаа.
Монгол Улсын Их Хурал парламентын ардчиллыг бэхжүүлэх, иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд “Сайн парламент”-ыг төлөвшүүлэх бодлогыг хэрэгжүүлж байгааг танилцуулж, хариуцлагатай, ил тод, иргэдийн оролцоог хангасан, хууль тогтоомжийн хэрэгжилтэд үр нөлөөтэй хяналт тавьдаг парламентын тогтолцоог хөгжүүлэхэд Австралийн Холбооны Улсын парламентын сайн туршлагаас суралцах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Австралийн Холбооны Улс технологийн томоохон компаниудын хариуцлагыг нэмэгдүүлэх, цахим орчны аюулгүй байдлыг хангах, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, эрх зүйн зохицуулалтаараа олон улсад үлгэр жишээ болж байгааг тэмдэглээд, ялангуяа 16 хүртэлх насны хүүхдийн олон нийтийн сүлжээний хэрэглээг зохицуулах чиглэлээр хэрэгжүүлсэн туршлагаас суралцах сонирхолтой байна гэлээ.
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Австрали Улсад ажиллаж, амьдарч, суралцаж буй монгол иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгааг тэмдэглээд, тэдгээр иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, боловсрол, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой асуудлаар хамтын ажиллагааг улам бэхжүүлэхийн чухлыг онцоллоо. Тэрбээр Австрали дахь монгол иргэд хоёр улсын ард түмнийг холбосон чухал гүүр болж байгааг тэмдэглэж, тэдний эрх ашиг, сайн сайхан байдлыг хангах асуудалд цаашид ч анхаарал хандуулж ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зенг, Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзсанд талархал илэрхийлж, Улсын Их Хурлын даргаар сонгогдон ажиллаж буйд баяр хүргэв.
Тэрбээр Австрали, Монголын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, улс төрийн харилцаа, харилцан ойлголцол улам бэхжиж байгааг онцлон тэмдэглэлээ. Мөн 2024 онд Австралийн Сенатын Ерөнхийлөгч Сью Лаянс, Австралийн Амбан захирагч Сэм Мостин нарын Монгол Улсад хийсэн айлчлалыг амжилттай зохион байгуулахад Монгол Улсын үзүүлсэн дэмжлэг, хамтын ажиллагаанд талархал илэрхийлэв.
Элчин сайд Лео Зенг, Австралийн Холбооны Улс боловсрол, хүний нөөцийн хөгжлийг хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл хэмээн үздэг болохыг онцлоод, Монгол Улсад ажилласан хугацаандаа хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнгээс танилцууллаа. Тухайлбал, Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд олгох сургалтын тэтгэлгийн хэмжээг 30 хувиар нэмэгдүүлж, Австрали Улсад ажиллах сайн дурын ажилтны тоог өсгөсөн байна. Түүнчлэн мэргэжлийн болон техникийн боловсрол, сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний шилжилтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй хамтарсан төслүүдийн эхний үе шат амжилттай хэрэгжсэнийг тэмдэглэв.
Цаашид хоёр орны иргэд хоорондын харилцаа, парламентын хамтын ажиллагаа, батлан хамгаалах салбарын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Элчин сайд Лео Зенг, хоёр улсын түншлэл, улс төрийн харилцаа, өндөр түвшний яриа хэлэлцээг улам бэхжүүлэх, харилцан айлчлалын давтамжийг нэмэгдүүлэхийн ач холбогдлыг тэмдэглэсэн. Энэ хүрээнд Монгол Улсын Их Хурлын даргыг тааламжтай цагтаа Австралийн Холбооны Улсад албан ёсны айлчлал хийхийг тус улсын Сенатын Ерөнхийлөгч урьсныг уламжилж, уг айлчлал нь хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын зэрэгцээ өргөтгөсөн түншлэлийн харилцааг улам бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Үүний хариуд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, урилгыг таатай хүлээн авч, Улсын Их Хурлын даргын хувиар хийх анхны айлчлалаа тус улсаас эхлүүлэхдээ таатай байгаагаа илэрхийлж, энэхүү айлчлалыг өндөр түвшинд, үр дүнтэй зохион байгуулахад анхаарч ажиллахыг Элчин сайдаас хүсэв.
Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Элчин сайд Лео Зенгт Монгол Улсад ажилласан хугацаанд Монгол, Австралийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмэрт нь талархал илэрхийлэв. Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Австралийн парламентын бүлгийн дарга М.Энхцэцэг, тус парламентын бүлгийн гишүүн П.Ганзориг, Б.Пунсалмаа болон холбогдох албаны хүмүүс оролцов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Гачууртын Монгол шилтгээнд болно. 10 жилийн ойгоо угтан хоёр өдрийн бүрэн хэмжээний фестивалийн форматад шилжсэн Хуур хөгжмийн наадамд нийт 114 хамтлаг, уран бүтээлч оролцож, 5 тайзнаа тасралтгүй уран бүтээлээ толилуулна.
Тодруулбал, дэлхийн томоохон хотуудад олон улсын хөгжмийн фестивалиас л хардаг байсан домог хамтлаг, уран бүтээлчид зөвхөн Хуур хөгжмийн наадмын тайзнаа нэгдэнэ. Рок хөгжим сонирхогчдын шүтээн болсон The Hu хамтлагаас эхлээд Харанга, Хурд, Никитон, Нисванис нэг тайзнаа дуу хөгжмийн гайхамшгийг мэдрүүлэхээр бэлтгэлээ хангаж дуусжээ. Гэр бүлийн гишүүн бүрд ээлтэй, хамгийн найрсаг, хайр дүүрэн уур амьсгалаар бүчих Хуур хөгжмийн наадам таныг хүлээж байна.
Харин зохион байгуулагчдын зүгээс энэ удаа “3 найзын багц” буюу 2 тасалбарын үнээр гурвуулаа тасалбар авах боломжийг цөөн тоогоор санал болгож эхэллээ. Тасалбарын борлуулалт хурдацтай явагдаж, цаг цагаар дуусаж байгаа тул яг одоо амжиж аваарай.
3 найзын багц буюу 3 тасалбар (2 өдрийн тасалбар): 599’000₮
Санхүүдээ ачаалал үүсгэлгүй тасалбараа нэг дороос хөнгөлөлттэй авахыг хүсвэл Sono аппликейшнээр дамжуулан 10 хуваан төлөх уян хатан нөхцөлөөр эсвэл ХХБ-ны Happy Pay-ээр 20 хувийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа



Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
