Author Archives: baaska baaska

“Цэцэг төв”-ийн уулзвараас “Цаг уур, орчны шинжилгээний газар”-ын уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилж байна

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр “Цэцэг төв”-ийн уулзвараас “Цаг уур, орчны шинжилгээний газар”-ын уулзвар хүртэлх авто замыг тавдугаар сарын 10-ны өдрийн 23:00 цагаас тавдугаар сарын 13-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.

Тус авто замыг асфальт бетоноор хучих бөгөөд хашлагыг өндөрлөж, зорчих хэсгийн түвшинд тааруулна. Мөн зорчих хэсгийн гадаргуугийн усыг шингээх худаг суурилуулах, тэгшилгээний үе, хэвтээ, босоо тэмдэг суурилуулах зэрэг ажлыг хийнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Оюу толгой” ХХК 220 мянган мод тарьж ургуулаад байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилттэй танилцах, эрчимжүүлэх зорилгоор Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах “Оюу толгой” ХХК-д ажиллалаа.

“Оюу толгой” ХХК нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин 100 сая мод тарьж, ургуулах амлалт өгсөн юм. Мөн Өмнөговь аймагтаа 3.5 сая мод тарихаар батламжилсан.

Энэ хүрээнд гурван үе шат бүхий “100 сая мод” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Тус компани нийт 63.5 сая модыг тарьж ургуулан, “Ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээний зардлын норматив”-д үндэслэн 40 сая модтой дүйцэх хөрөнгө оруулалтыг ойн салбарын мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, судалгаа, инновацыг дэмжих, ойжуулалтын дэд бүтцийг хөгжүүлэх хэлбэрээр хийхээр төлөвлөсөн байна.

Тухайлбал, 63.5 сая модыг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний зорилтуудтай уялдуулан нийт 22 мянган га талбайд тарих юм. Үүнд:

  • Доройтсон ойг нөхөн сэргээж, ойжуулах зорилгоор 42 сая мод,
  • Эвдэрч, эзгүй орхигдсон газрыг нөхөн сэргээх зорилгоор 10 сая модыг,
  • Цөлжилтийг сааруулах, заган ойг нөхөн сэргээх зорилгоор 6.5 сая мод,
  • Голын татмыг ойжуулах замаар урсацыг нэмэгдүүлэх зорилгоор 3.2 сая мод,
  • Хот суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор 500 мянган мод,
  • Агро-ойн зурвас, жимсний аж ахуй байгуулах зорилгоор 400 мянган мод,
  • Авто замын дагуу хамгаалалтын ойн зурвас байгуулах зорилгоор 3,900 модыг тус тус тарих тооцоолол гаргасан байна.

Үүнээс Өмнөговь аймгийн нутаг, Богд Хан уулын бүс, уурхайн талбайд 2022-2023 онд 220 мянга гаруй мод тарьж ургуулан, 900 мянга гаруй тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ.

“Оюу толгой” ХХК нь Ханбогд суманд Байгалийн ургамлын үржүүлгийн газрыг 2010 онд байгуулж, говийн бүс нутгийн 50 гаруй зүйлийн ургамлыг үрээр үржүүлэх туршилтыг хийснээс 48 зүйл ургамал амжилттай ургасан байна.

Энэ туршлагадаа үндэслэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд говийн бүсийн ургамлын үрийн банк бүхий генетик нөөцийн төвийн бүтээн байгуулалтыг ойрын хугацаанд эхлүүлэхээр ажиллаж байна.

Говийн бүсэд ойжуулалтыг амжилттай хийхийн тулд тухайн бүс нутгийн уур амьсгалд дасан зохицсон, амьдрах чадвартай ургамлыг үрээс үржүүлэн тарих нь хамгийн тохиромжтой бөгөөд говийн ургамлын генетик нөөцийг бүрдүүлэх нь нэн ховордсон мод, ургамлын зүйлүүдийг хамгаалах, цөлжилт, шар шороон шуургыг сааруулахад онцгой ач холбогдолтой гэдгийг мэргэжилтнүүд энэ үеэр онцолж байв.

Түүнчлэн тарьц, суулгацын нөөцийг нэмэгдүүлэх, ойн салбарын дэд бүтцийг бэхжүүлэх зорилгоор Өмнөговь аймгийн таван суманд мод үржүүлгийн бүтээн байгуулалтыг энэ ондоо багтаан дуусгахаар ажиллаж байгаа юм.

Тодруулбал, өнөөдрийн байдлаар 500 мянган тарьц, суулгацын хүчин чадалтай мод үржүүлгийн газрыг Цогт-Овоо суманд, 250 мянган тарьц, суулгацын хүчин чадалтай мод үржүүлгийн газрыг Ханбогд суманд тус тус байгуулжээ. Манлай, Сэврэй, Баян-Овоо сумдад мод үржүүлгийн газар байгуулах ажлыг 2024 онд багтаан гүйцэтгэнэ.

Тус мод үржүүлгийн газрын бүтээн байгуулалт, эхний хоёр жилийн санхүүжилтийг “Оюу толгой” ХХК хариуцаж, гурав дахь жилээс сонирхол илэрхийлсэн иргэн, аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж, хүлээлгэн өгөх юм.

Мод үржүүлгийн газрын бүтээн байгуулалт нь мэргэжлийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүд, иргэдийг дэмжиж, нэмэлт орлоготой болгох, олон нийтийн идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилготой гэдгийг “Оюу толгой” ХХК-ийн Байгаль орчны менежер Д.Самданжигмэд онцлов.

Цаашид мод үржүүлгийн таван газрыг шинээр байгуулахад шаардлагатай тоног төхөөрөмжийг багцаар нь нийлүүлж, угсралтыг гүйцэтгэх бөгөөд компани өөрийн хэрэгцээний тарьц, суулгацыг эдгээр мод үржүүлгийн газраас болон зах зээлээс худалдан авна гэдгийг хэллээ.

Мөн хариуцлагагүй уул уурхайн нөлөөгөөр эвдэрч, эзэнгүй орхигдсон газрыг нөхөн сэргээх зорилтын хүрээнд 2022-2023 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбагийн хөндийн 400 га газрыг амжилттай нөхөн сэргээсэн талаар танилцуулав.

Цаашид тус компани нь бичил уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн Дархан-Уул аймгийн Шарынгол суманд 187 га газрыг нөхөн сэргээхээр төлөвлөж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Оффис гэдэг нь таны бизнесийг амжилттай байлгах гол хөшүүрэг юм

Бизнесээ өргөжүүлэн амжилттай авч явах тийм ч хялбар биш. Шинээр бизнес эхлэхэд болон хуучин бизнесээ амжилтай авч явахад ажилчид албан хаагчаа манлайлж, зохион байгуулах, үйл ажиллагаагаа тогтворжуулах, зах зээлээ мэдрэхээс эхлүүлээд өндөр ур чадвар алсын хараа зэргийг шаарддаг.

Хувьсан өөрчлөгдөж буй зах зээлийн орчинд амжилттай яваа бизнесүүдээс суралцаж үйл ажиллагаандаа тусгаж суралцах нь сайн туршлага болж чадна.

Судалгаанаас үзэхэд амжилттай яваа бизнесийн 99% нь ажлын байрны орчин байдаг байна.

Тиймээс бизнес эрхлэгч танд зориулан  бизнесээ амжилттай болгох гол зүйл болох өндөр зэрэглэлийн оффисыг санал болгож байна.

Та ажил хэргийн уулзалт гэрээ хэлэлцээрийг заавал өөр газар хийх шаардлагагүй Европ стандартын өндөр зэрэглэлийн оффис нь таны бизнесийн нүүр царай болж танай байгууллагын амжилтыг илтгэнэ.

Ажилчдын сэтгэл ханамж тав тухтай байдлыг бүрдүүлснээр ажлын бүтээмж нэмэгдэнэ.

Хотын A зэрэглэлд учраас та Улаанбаатар хотын түгжрэлд алхаад л ажлаа амжуулах боломжтой.

1-6 давхартаа таны цаг завыг хэмнэх үйлчилгээний газрууд болон ресторан, хүүхдийн тоглоомын төвтэй.

1-6 давхартаа таны цаг завыг хэмнэх үйлчилгээний газрууд болон ресторан, хүүхдийн тоглоомын төвтэй.

Мэдээж төлбөрийн уян хатан боломжууд

Хаяг: ЧД, 5-р хороо, MN TOWER, 20 давхар, Улаанбаатар пропертиз ХХК

Facebook: https://www.facebook.com/Ubpropertiesll/

Утас: 77009919-2

Web site: https://mntower.mn/

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“RIVER CASTLE BUSINESS APARTMENT”: Зээлийн хүүгээ төлүүлээд хотын төвд бизнес зэрэглэлийн орон сууцтай болоорой

МОНГОЛД  АНХ УДАА 26 ДАВХАР ҮЙЛЧИЛГЭЭ, ОФФИС ОРОН СУУЦЫГ НЭГ ДООР ЦОГЦЛООСОН, БИЗНЕС ЗЭРЭГЛЭЛИЙН ОРОН СУУЦЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА. RIVER CASTLE НЬ ТАНЫ ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГЫГ НЭГ ДОР ЦОГЦЛООСОН УЧРААС ТА ХОТЫН ТҮГЖРЭЛД ӨНГӨРӨӨХ ЦАГАА ГЭР БҮЛДЭЭ ГАРГАХ БОЛОМЖТОЙ.  RIVER CASTLE НЬ 1-6 ДАВХАРТАА ОФФИС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭТЭЙГЭЭС ГАДНА ХОТЫН ТӨВ, СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГ, ҮЗВЭР ҮЙЛЧИЛГЭЭ ГЭЭД   БҮХ ЗҮЙЛИЙГ ТАНТАЙ ОЙР ЦОГЦЛООСОН, ТАВ ТУХЫГ ХАНГАХЫН ТӨЛӨӨ АРХИТЕКТОРЫН ИЛҮҮ НАРИЙН ШИЙДЛИЙГ ГАРГАСАН ОРОН СУУЦ ЮМ.

“RIVER CASTLE BUSINESS APARTMENT ”-НЬ  АМЬДРАЛАА БОСГОХООР ЗҮТГЭЖ ЯВАА ЗАЛУУ ГЭР БҮЛ БОЛОН ХОТЫН ТҮГЖРЭЛД ҮНЭТЭЙ ЦАГАА АЛДАЖ БУЙ  ХЭН БҮХЭНД  ЗОРИУЛАГДСАН ӨНДӨР ЗЭРЭГЛЭЛИЙН БИЗНЕС АНГИЛЛЫН ОРОН СУУЦ ЮМ.

АМЖИЛТ БҮТЭЛГҮЙТЭЛ  ХОЁР, ХОЁУЛАА ЗӨВХӨН ЦАГ ХУГАЦААНААС ХАМААРДАГ ГЭДЭГ ҮГ БАЙДАГ. RIVER CASTLE BUSINESS APARTMENT НЬ ТАНЫ АМЬДРАЛЫН БАЛАНСЫГ БАРЬЖ УЛААНБААТАР ХОТЫН ЗАМЫН ТҮГЖРЭЛД ӨНГӨРӨӨХ ҮНЭТ ЦАГИЙГ ТАНЫ ХЭМНЭНЭ .

Та 5 дугаар 14-нийг дуустал II ээлжийн захиалгад хамрагдан олон олон бэлгийн эзэн болохоос гадна, Супер нэг азтан Тайланд улсын Пукет арал руу аялах эрхийн эзэн болно.

River castle бизнес зэрэглэлийн апартмент нь 1-6 давхартаа худалдаа үйлчилгээний цогцолбортой бөгөөд эрхэм таны бүхий л хэрэгцээг хангах супермаркет, үйлчилгээний төвүүд, гоо сайхан, банк гэх мэт бүхийл үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн. Мөн чөлөөт цагаа өнгөрүүлэх үйлчилгээний хэсэгт архитектурын гоёмсог шийдэл бүхий өдөр шөнийн тэнгэрийг тольдон харах боломжтой Skylight хэсэгтэй.

Бид оршин суугчдынхаа үнэ цэнэтэй сонголтыг эрхэмлэн тав тух, аюулгүй байдал, удаан эдэлгээ хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байдлыг эрхэм зорилгоо болгож дэлхийд чанараараа танигдаж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй брэндүүдийн бүтээгдэхүүнүүдийг ашиглан тохижуулсан.

/Хотын төвийн үнэ цэнтэй байршил болох Сүхбаатар дүүргийн 8-р хороо “ЧИНГИС ХААН” ЗОЧИД БУУДЛЫН БАРУУН ТАЛД БАЙРЛАЛТАЙ./

/Загварын байр өдөр бүр өглөө 09:00-19:00 цагийн хооронд ажиллаж байна/

Вэб сайт: www.ubproperties.mn

Facebook: Ulaanbaatarproperties

RIVER CASTLE: Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 77009919

Загварын байр: СБД 8-р хороо Чингис хаан зочид буудлын баруун талд

Захиалга авах оффис: ЧД, 5-р хороо, MN TOWER, Улаанбаатар пропертиз ХХК

https://youtu.be/6sd0r_ZxDf8

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Модон хохимой өдөр

-Аргын тооллын 5 дугаар сарын 11. Бямба (Санчир) гараг (2024)
-Билгийн тооллын шинийн 4, хөхөгчин гахай, мэнгэ 5 шар, суудал огторгуй, хэрцгий охин-5 од, идэр барилдлагатай өдөр. Модон хохимой өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:19-20:18.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс бүү засуул модон хохимой өдөр тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
–Хонь, туулай, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бэлхүүс, нууцын оронд, гэрийн сүлд үүд, хойморт орших болой.
–Аливаа үйлд муу болой. Бэр буулгаваас үр үгүй болох, нас тэтгэвээс үл өсюү. Тариа тариваас үл ургаюу, аливаа мал, адгуус авбаас хэрэг үл болюу, нэр цол авбаас үл хүлцэн таалагдах, гэр балгас босговоос 100 өдөр шатаагдах.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 18 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2024 оны 05-р сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Монголын тал нутаг болон Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +10…+15 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +28…+33 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр +20…+25 градус, бусад нутгаар +15…+20 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. +17…+19 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. +16…+18 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. +15…+17 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хуримтлалын сан бол дундаж давхаргыг тэлэх үндэсний шинэ тогтолцоо юм

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Хуримтлалын сангийн данс нээх үйл ажиллагаанд оролцож, үг хэллээ. Тэрбээр “Монгол Улсын экпортын 93 хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбарын нээлттэй, ил тод байдлыг хангахын төлөө Засгийн газар өнгөрсөн хугацаанд бүх хүчээ дайчлан ажиллалаа. Баялгийн реформын төлөөх тэмцэл, санаачилгад хамт байсаар ирсэн ард түмэндээ талархаж байна. Оюутолгойн 2.3 тэрбум ам.долларын өр тэглэгдэж, төрийн эх үүсвэрээр хувьдаа авахыг санаархсан Эрдэнэтийн луйврын схем илчлэгдэж, “Эрдэнэс Тавантолгой” компани ил тод болж, бүтээгдэхүүнээ биржээр арилждаг болсноор ДНБ 2020 онд 37 их наяд төгрөг байсан бол 2023 онд 68.9 их наяд төгрөг болсон. Нэг хүнд ногдох ДНБ 2023 онд анх удаагаа 5,875 ам.долларт хүрсэн. Валютын нөөц 5.0 тэрбум ам.долларт хүрч, төлбөрийн тэнцэл анх удаа 1.5 тэрбум ам.доллараар давлаа. Эдийн засгийн өсөлт цар тахлын үед -4.6 хувь байсан бол өнөөдөр долоон хувь хүртэл өслөө. Хөгжлийн банкны бондуудыг өөрийн эх үүсвэрээр төлж, болзошгүй дампуурлаас гарлаа. Өнөөдөр бид хамтдаа Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын санг нээж байна.

“Эрдэнэс Монгол”-ын эзэмшлийн стратегийн ордуудын 34 хувьд ногдох ногдол ашиг иргэдийн Хуримтлалын санд төвлөрч байна гэсэн үг. Хуримтлалын сан бол дундаж давхаргыг тэлэх үндэсний шинэ тогтолцоо юм. Иргэнбүр орон сууцтай, эрүүл, өндөр боловсролтой байж чадвал өөрийнхөө болон гэр бүлийн ирээдүйгээ өөрчлөх суурь болж чадна. Ийм иргэдтэй улс орон өөдлөн хөгжих суурь тавигдна. Нийгмийн хөгжлийн суурь асуудлууд ч ингэж л шийдэгдэнэ” гэлээ.

Мөн Хуримтлалын сан бол Та бидний шинэ итгэлцийн гэрээ бөгөөд хамтын хариуцлагын хэлцэл байх болно. Хамтдаа бид стратегийн ордуудад түшиглэсэн төслүүдээ ашигтай ажиллуулахыг бүх нийтээрээ дэмжиж, мөн хяналт тавина гэдгийг тэмдэглэлээ.

Үндэсний баялгийн сан Ирээдүйн өв сан, Хөгжлийн сан, Хуримтлалын сан гэсэн гурван данстай байх юм. Хуримтлалын санг Сингапурын Хуримтлалын сангийн загварт тулгуурлан хөгжүүлж, иргэдэд орон сууц, боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр дэмжлэг үзүүлэхэд зориулах юм. Өнөөдөр Хуримтлалын санд Эрдэнэтийн 34, Оюутолгойн 34, Тавантолгойн 34 хувь шилжиж, “Эрдэнэс Монгол” нэгдэл 500.0 тэрбум төгрөгийг энэ санд шилжүүлж, орон сууцны хөтөлбөрийн эх үүсвэрийг нэмэгдүүллээ. Ингэснээр Монголбанк, арилжааны банкуудтай хамтран ажиллаж, ипотекийн зээлийн эх үүсвэр 1.2 их наяд төгрөг болж, хүлээлгэд байсан 10,000 айл өрх орон сууцны зээлийн хөтөлбөрт хамрагдах боломж бүрдэж байна.

Улсын хэмжээнд энэ оны тавдугаар сарын 1-ний байдлаар нийт 20.1 мянган иргэн ипотекийн зээлд хамрагдах хүсэлтээ өгөөд байгаагийн 3,520 нь орон нутагт, үлдсэн 16,531 нь Улаанбаатарт байна. Он гарснаас хойш эхний дөрвөн сарын байдлаар улсын хэмжээнд 300 гаруй тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 2600 гаруй иргэнд олгожээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Балжиннямтай өдөр

-Аргын тооллын 5 дугаар сарын 10. Баасан (Сугар) гараг (2024)
-Билгийн тооллын шинийн 2, хөх нохой, мэнгэ 6 цагаан, суудал төмөр, гөрөөсөн толгой-4 од, үл тохирох барилдлагатай өдөр. Балжиннямтай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:20-20:17.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул хэл ам, хэрүүл тэмцэл ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
–Морь, нохой, хонь, бич, тахиажилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд шагайнд, гэрийн сүлд зуух, пийшинд орших болой.
–Цог буяны өдөр тул аливаа үйлд маш сайн. Буяны үйл, үйлс эхлэн, хишиг даллага авах, гэр байшин барих, бэр буулгах, хуврага тойн болох, эд мал авах зэрэгт буян хишиг нэмэх нэн сайн.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 10 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

10-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2024 оны 05-р сарын 09-ний 20 цагаас 05-р сарын 10-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө төв, говийн аймгуудын нутгийн зүүн болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орно.

Салхи: Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 0…-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +5…+10 граус, бусад нутгаар 0…+5 градус дулаан, өдөртөө Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Монголын тал нутаг болон Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +7…+12 градус, Алтайн өвөр говиор +23…+28 градус, Алтайн уулархаг нутаг болон Их нууруудын хотгороор +18…+23 градус, бусад нутгаар +13…+18 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +9…+11 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө хур тунадас, өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +8…+10 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө хур тунадас, өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -3…-5 градус хүйтэн, өдөртөө +7…+9 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АТГ: Сонгуульд нэр дэвшигч нарт зориулсан гарын авлагыг гаргалаа

Авлигын эсрэг хууль болон Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг тус газрын https://meduuleg.iaac.mn мэдүүлгийн цахим системд үүсгэн, бүртгэх, мөн http://xacxom.iaac.mn цахим сүлжээнд нээлттэй байршуулж олон нийтэд мэдээлэх үүргийг Авлигатай тэмцэх газар хүлээдэг.

Энэ хүрээнд уг сонгуульд нэр дэвшигч нараас Хөрөнгө, орлогын мэдүүлгээ цахим системд хэрхэн мэдүүлж, баталгаажуулах талаарх гарын авлагыг Сонгуулийн ерөнхий хороотой хамтран гаргалаа. Гарын авлагатай ЭНД дарж танилцана уу.

Хэрэв нэр дэвшигч нь 2023 оны мэдүүлгээ өмнө нь тус газрын https://meduuleg.iaac.mn мэдүүлгийн цахим системд 2024 онд мэдүүлсэн бол дахин гаргах шаардлагагүй юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ашиглалтаас гарсан хар тугалганы батарейг дахин боловсруулдаг боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх эх орондоо хар тугалганы батарейг дахин боловсруулах үйлдвэр байгуулсан “Электрокем Монгол” ХХК-д ажиллалаа.

Тус компани ХБНГУ, БНЭУ, Италийн өндөр технологи бүхий, хар тугалганы батарейг дахин боловсруулах үйлдвэрээ нэг сарын өмнө ашиглалтад оруулсан байна. Үйлдвэр жилд 800 мянган ширхэг буюу 12 мянган тн батарей дахин боловсруулах хүчин чадалтай, энэ нь ойрын 10 жилд ч ашиглалтаас гарах бүх батерейг дахин боловсруулж чадна гэсэн үг юм.

Үйлдвэр технологийн хаягдал гаргадаггүй, хэрэглэсэн усаа цэвэрлэж дахин ашигладаг, ижил төстэй бусад үйлдвэртэй харьцуулахад 30 орчим хувийн бага дулаан, цахилгаан зарцуулдаг зэрэг давуу талтайг компанийн удирдлагууд танилцууллаа.

Ашиглалтаас гарсан хар тугалганы батарей хорт хавдар үүсгэх өндөр эрсдэлтэй, дэлхий нийтэд аюултай хог хаягдалд тооцогддог. Манай улсад жилд 500 мянга гаруй батарей хаягддаг бөгөөд хар тугалганы бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс 500-600 дахин их гэсэн судалгаа байдаг. Ийм үед хүний эрүүл мэнд, байгаль орчинд ээлтэй, хаягдалгүй технологи ашиглан, стратегийн ач холбогдолтой үйлдвэр байгуулсан компанийн удирдлага, хамт олон, гадаадын түнш байгууллагуудад Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх талархал илэрхийллээ.

“Электрокем Монгол” ХХК батарейны хайрцгийг  дахин боловсруулж, полипропилен хуванцар гарган авч хуванцар поддон, арматурын тусгаарлагч үйлдвэрлэж дотоодын зах зээлд нийлүүлэхээр төлөвлөсөн байна.

Тухайлбал жилд 5,000 тн батарей дахин боловсруулж 360 тн полипропилен хуванцар гарган, 36 мянган ширхэг хуванцар поддон үйлдвэрлэх боломжтой. Энэ нь модон поддоныг орлох бөгөөд ашиглалтын хугацаандаа 4,000 орчим нарс модыг тайрахаас хамгаална гэсэн үг юм.

Жилд мөн тооны батарей дахин боловсруулж, түүнд агуулагдах 1,000 тн хүхрийн хүчлийн уусмал хаягдахаас сэргийлж, 200 орчим тн гөлтгөнө үйлдвэрлэх юм байна.

Батарейны шон, холбоос, хавтан болон шаваасыг ч  дахин боловсруулж, 99,97 хувиас дээш цэвэршилттэй цэвэр хар тугалга үйлдвэрлэж экспортод гаргана. Цэвэр хар тугалгаар нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, тухайлбал рентген туяа тусгаарлах хавтан, катодын зэсийн үйлдвэрлэлийн технологийн хавтан үйлдвэрлэдэг юм.

 “Электрокем Монгол” ХХК өмнө буюу 2018 оноос үүрэн телефон компаниудын болон тээврийн хэрэгслийн ашиглалтаас гарсан  батарейг дахин сэргээх үйлчилгээ үзүүлж байжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нийслэлийн шилдэг татвар төлөгчдийг шалгарууллаа

Хүүхэд залууст татварын боловсрол олгох, татварын хууль тогтоомжийн өөрчлөлт, шинэчлэлийг олон нийтэд сурталчлан таниулах, шударгаар татвараа төлсөн аж ахуйн нэгж, иргэдийг шалгаруулахаар жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт “Татвар төлөгчийн өдрүүд”-ийг тэмдэглэдэг билээ. Энэ хүрээнд нийслэлийн Татварын газар НЗДТГ-тай хамтран хотын төсвийн орлогыг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан шилдэг татвар төлөгч 25 аж ахуйн нэгж, 16 иргэнийг шалгарууллаа.

Шагналыг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг, НЗДТГ-ын дарга Л.Хосбаяр, НЗДТГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Энхжин, Нийслэлийн Татварын газрын дарга М.Болдбаатар нар гардуулав.

2023 оны нийслэлийн шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгжээр:

  1. “Транс гайд сервис” ХХК
  2. “БНЦМҮ” ХХК
  3. “Цоглогхангай” ХХК
  4. “Бластхолдинг” ХХК
  5. “Фибо глобал” ХХК
  6. “Уанстеп” ХХК
  7. “Монпеллетс” ХХК
  8. “КАДСҮРВЭЙ” ХХК
  9. “Юбикаб” ХХК
  10. “Өгөөж чихэр боов” ХХК
  11. “МД топ” ХХК
  12. “Нэг-Үүд” ХХК
  13. “ИЛЧХАНГАЙ” ХХК
  14. “Хосгангийн оргил” ХХК
  15. “Арирангфүүдс” ХХК
  16. “Хулжийн голын зам” ХХК
  17. “Амтат чавга” ХХК
  18. “Монголианс ресторан” ХХК
  19. “Инвескор” ББСБ ХК
  20. “Арткон” ХХК
  21. “Мариотт” ХХК
  22. “Энерготех сервис” ХХК
  23. “Тридум-Эсекьюрити” ХХК
  24. “Телко инженеринг сервис” ХХК
  25. “Дижитал сэйлс чаннел” ХХК тус тус шалгарсан байна.

Харин 2023 оны нийслэлийн шилдэг татвар төлөгч иргэнээр:

  1. Багануур дүүргийн иргэн Э.Сэргэлэнбаатар
  2. Баянгол дүүргийн иргэн Н.Хулан
  3. Баянгол дүүргийн иргэн П.Байгалмаа
  4. Баянзүрх дүүргийн иргэн Ч.Өнөрбаяр
  5. Баянзүрх дүүргийн иргэн Т.Отгонсүрэн
  6. Баянзүрх дүүргийн иргэн Ц.Чимгээ
  7. Сүхбаатар дүүргийн иргэн Л.Баярмаа
  8. Сүхбаатар дүүргийн иргэн Б.Нямбаяр
  9. Сонгинохайрхан дүүргийн иргэн Г.Баттулга
  10. Хан-Уул дүүргийн иргэн О.Өрнөхбаяр
  11. Хан-Уул дүүргийн иргэн Т.Баттулга
  12. Хан-Уул дүүргийн иргэн Т.Түмэнбаатар
  13. Чингэлтэй дүүргийн иргэн Ж.Баттулга
  14. Чингэлтэй дүүргийн иргэн О.Чингүүн
  15. Чингэлтэй дүүргийн иргэн Б.Батбилэг
  16. Нийслэлийн Татварын газартай харилцагч Б.Өлзий-Учрал нар шалгарсан байна.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг:

Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхэд татварын орлого маш чухал хувь нэмэр болдог. Өнөөдрийн байдлаар нийслэлд 179 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, 1.1 сая орчим иргэн хувиараа татвар төлж байгаа бөгөөд Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж буй нийт татвар төлөгчдөдөө баярлалаа.

2023 оны нийслэлийн шилдэг татвар төлөгч “Юбикаб” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Золбаяр:

Манай байгууллага 2013 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй. Монгол Улсад татвар төлдөггүй, хувиараа такси тээврийн үйлчилгээ эрхэлдэг байсан 45 мянга гаруй иргэнийг технологийн тусламжтайгаар нэгдсэн зохион байгуулалтад оруулж, сүүлийн хоёр жилийн хугацаанд татвар төлдөг болгосон үйл хэргийг минь үнэлж, эл шагналыг өгсөн гэж ойлгож байна.

2023 оны нийслэлийн шилдэг татвар төлөгч Сүхбаатар дүүргийн иргэн Л.Баярмаа:

Би зөвлөх үйлчилгээний чиглэлээр ажилласан цагаасаа эхлэн гурван жилийн хугацаанд татвараа тайлагнаж байна. Ийнхүү өнөөдөр шилдэг татвар төлөгчийн нэгээр шалгарсандаа баяртай байна. Бид 18 нас хүртлээ улс эх орноосоо боловсрол, эрүүл мэнд зэрэг тодорхой салбарын үйлчилгээг үнэ төлбөргүй авсан. Үүнийхээ хариу болгон насанд хүрсэн иргэн хүнийхээ хувиар татвараа төлөх нь бидний эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг.

Дашрамд, энэ жилийн хувьд “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг “Хариуцлагатай татвар төлөгч” уриан дор тэмдэглэж байна. Энэ хүрээнд орон даяар татварын алба бүр татварын боловсролыг нэмэгдүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, Их, дээд сургуулийн оюутнууд болон болон татвар төлөгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд өдөр бүр татварын сургалт орохын зэрэгцээ татварын сэдэвт уралдаан, тэмцээн зохион байгуулж буй юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хөвсгөл, Төв аймагт гарсан ой, хээрийн гал түймрийг бүрэн унтраалаа

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Төв аймгийн Жаргалант суманд өчигдөр буюу тавдугаар сарын 8-нд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа.

Дээрх түймрүүдэд урьдчилсан байдлаар 22 га талбай өртөж шатсан байна.

Улсын хэмжээнд он гарсаар тавдугаар сарын 08-ны байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс 10 аймгийн 28 суманд 56 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдэж, гал түймэрт урьдчилсан байдлаар нийт 504.913 га талбай, 5 гэр, 4 хашаа саравч, 19 толгой бог мал өртлөө.

Харин ой, хээрийн түймрийн аюулаас нэг байшин 15 гэр, 7 хашаа, саравч, 200 толгой малыг авран хамгааллаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Эрдэнэс таван толгой” хувьцаат компанийн нэрийг ашиглан залилах гэмт хэрэг үйлдэж байна

Энэ оны эхний 5 сарын байдлаар “Эрдэнэс таван толгой” компанитай нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулж өгнө гэж бусдыг залилсан гэмт хэргийн талаарх 9 гомдол, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэн шалгагдаж байна.

Дээрх этгээдүүд нь аж ахуйн нэгжийн нүүрс худалдан авах гэрээний хүсэлт, холбогдох бусад баримт бичгийг хүлээн авч “Эрдэнэс Тавантолгой”  хувьцаат компанийн албан маягт, гарын үсэг, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж, тэрчлэн ижил төстэй хуурамч цахим шуудангаар харилцаж их хэмжээний мөнгийг залилсан нөхцөл байдал тогтоогдсон.

Дашрамд дурдахад “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль”-д зааснаар “Эрдэнэс тавантолгой” ХК нь олборлосон нүүрсээ зөвхөн Монголын хөрөнгийн биржээр арилжаалж байгааг албаны хүмүүс мэдээлэв.

Иймд тус компанийн нэрийг ашиглан нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулж өгнө гэх залилах гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж дээрх төрлийн цахим шуудан болон албан бичиг хүлээн авсан тохиолдолд “Эрдэнэс тавантолгой” ХК-д биеэр очиж тодруулах, цаашлаад цагдаагийн байгууллагад хандах шаардлагатайг анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Видео мэдээ

Фото мэдээ

Валютын ханш

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Copyright © 2013