Author Archives: baaska baaska
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Улаанбаатарт өдөртөө 15 градус дулаан
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
13-14-нд нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, говь, тал, хээрийн нутгаар салхи шороон шуургатай байхыг анхааруулж байна.
2024 оны 05-р сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндий, Орхон-Сэлэнгийн сав газраар +11…+16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +29…+34 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр +22…+27 градус, бусад нутгаар +15…+20 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шороон шуурга шуурна. Сэрүүсэж +14…+16 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Сэрүүсэж +15…+17 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Сэрүүсэж +13…+15 градус дулаан байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулна
“Урт цагаан” үйлчилгээний төвд үйл ажиллагаа эрхэлж байсан иргэд, аж ахуйн нэгжийн ажлын байрыг хадгалах үүднээс Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулахаар төлөвлөөд буй. Энэ хүрээнд өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар тус байршилд ажиллалаа.
Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “32-ын тойрог орчмын газрыг чөлөөлөн төрөл бүрийн худалдаа, үйлчилгээ, жижиг, дунд үйлдвэрлэл бүхий төвийн барилга барьж, орчныг нь тохижуулан, ногоон байгууламж хийхээр төлөвлөж байна. Тус үйлчилгээний төвийн бүтээн байгуулалтын зураг төслийг нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Барилга, хот байгуулалтын газар, Зураг төслийн хүрээлэн ОНӨҮГ хамтран боловсруулсан бөгөөд өнөөдөр байршил дээрээ ирэн хаана төлөвлөх талаар зөвшилцлөө. Уг ахуйн үйлчилгээний төвийг барьснаар бидний дэвшүүлээд буй “20 минутын хот” концепц хэрэгжих боломж бүрдэх юм. Өөрөөр хэлбэл, тус төвийн ойр орчимд амьдарч байгаа оршин суугч гэрээсээ 20 минутын зайд худалдаа үйлчилгээ, төрийн болон бусад үйлчилгээг нэг дороос авах боломжийг эрэлхийлж буй юм” хэмээлээ.
Мөн “Урт цагаан” үйлчилгээний төвд үйлчилгээ эрхэлж байсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөлөлтэй уулзан, шинээр барих гэж буй ахуйн үйлчилгээний төвд ямар төрлийн үйлчилгээг нэвтрүүлэх талаар зөвшилцсөн талаар онцолж байлаа.


Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Өнөөдөр улаан хулгана өдөр
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Улаанбаатарт өдөртөө 26 градус дулаан
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
2024 оны 05-р сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн хойд болон зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтай болон Увс нуурын хотгор Хөвсгөлийн уулсаар хур тунадас орно.
Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар +16…+21 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс
нутгийн хойд хэсгээр +26…+31 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +30…+35 градус, бусад нутгаар +22…+27 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +25…+27 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. +24…+26 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +23…+25 градус дулаан байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ: Нээлттэй ажлын байранд урьж байна
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч “Нөхөрлөлийн ой” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
Жил бүрийн тав, 10 дугаар сард “Бүх нийтээр мод тарих өдөр”-өөр байгууллага, аж ахуйн нэгж, иргэд мод тарьдаг уламжлалтай.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хаврын мод тарих өдрийн нээлтэд оролцож, Дамбадаржаа дахь “Нөхөрлөлийн ой” цэцэрлэгт хүрээлэнд 80 гаруй хүүхэд, залуусын хамт мод тарилаа.
Манай улсын нийт нутаг дэвсгэрийн найм орчим хувь нь ой. Цаашид нийт нутгийн 50 орчим хувийг ойжуулж чадвал ая тухтай амьдрах эко систем бүрдэнэ. Мод тарьж ургуулах нь цөлжилттэй тэмцэх хамгийн сайн арга гэж үздэгээ Ерөнхийлөгч хэллээ.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, шар шороон шуурга, хөрсний доройтлоос үүдэлтэй сөрөг нөлөөллийг бууруулахад ойн экосистемийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдлын талаарх иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын ойлголт, хандлагад ихээхэн өөрчлөлт гарч, мод тарьж, ургуулж байгаад талархал илэрхийллээ.
Цаашид айл өрх, байгууллага, аж ахуйн нэгж бүр өөрийн хашаа, газар, нийтийн эзэмшлийн зам, талбайд мод тарьж ургуулан, орчноо ногооруулж, эрүүл орчинд амьдарч ажиллахын төлөө улам хичээн зүтгэхийг уриаллаа.
Ерөнхийлөгч мөн мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаанд оролцогчидтой уулзаж, хүүхэд, залуустай хамт ой, модны ач тус, үнэ цэнийг таниулах өртөөчилсөн аялал, “Ой яг…” сэдэвт танин мэдэхүйн сургалтад оролцлоо.
Энэ сарын турш үргэлжлэх “Бүх нийтээр мод тарих өдөр”-өөр нийслэл хотын найман байршилд 300 гаруй байгууллага мод тарина.
“Нөхөрлөлийн ой” цэцэрлэгт хүрээлэнд гэхэд л зургаан төрлийн навчит болон шилмүүст, нийт 3,000 мод тарьж ургуулахаар төлөвлөөд байна.

21 аймагт 4 сая мод тарина
Энэ онд Орчин цагийн ойн салбар үүссэний 100 жил тохиож байгаатай холбогдуулан “Бүх нийтээр мод тарих өдөр” тавдугаар сарын турш үргэлжилнэ.
Энэ хугацаанд 21 аймаг төвлөрсөн 33 байршилд дөрвөн сая хүртэл мод тарьж ургуулахаар төлөвлөж байна. Мөн аймаг бүр 10 хүртэлх гол, горхийг сонгон, нэг гол дээр 10 хүртэл га талбайг хоёр жилийн хугацаанд ойжуулах юм.
Ойн мэргэжлийн байгууллагууд мод тарих талбай, тарьц, суулгац бэлтгэх, тарьсан модоо жилийн турш услах, арчлах чиглэлээр иргэд, байгууллага, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж эхэллээ.
Үүний зэрэгцээ тарьц, суулгацын үзэсгэлэн худалдааг “Тэнгэр плаза”, “Модлог ургамлын цуглуулгын цэцэрлэг”, “Ялалтын талбай”-д болон 21 аймаг, сумдад зохион байгуулж, тарьц, суулгацаар ханган, заавар, зөвлөмж өгч байна.
Энэ жил улсын төсвийн хөрөнгөөр гурван сая гаруй мод тарьж ургуулна
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш 42 сая мод тарьж ургуулаад байна.
Үндэсний хөдөлгөөний хүрээнд улсын хэмжээнд нийт 39 зүйлийн 12,2 тн үрийн нөөц бүрдүүлсэн. 2024 оны үрийн нөөцийг 2021 оныхтой харьцуулахад 84 хувиар өссөн байна.
Мод үржүүлдэг иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын тоо 2023 оны байдлаар 452-т хүрсэн нь үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш 32 хувиар нэмэгдсэн гэсэн үг юм.
Эдгээр газрууд өнгөрсөн жил 63 сая ширхэг тарьц, суулгацын нөөц бүрдүүлсэн нь 2021 онтой харьцуулахад 41 хувиар өсжээ.
2024 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР:
- 2.4 мянган га талбайг ойжуулах, нөхөн сэргээх, гол нууруудын татмыг ойжуулах зорилгоор 3.1 сая мод тарина,
- 2.8 сая га талбайд ойн зохион байгуулалтын ажил хийж, ойн төлөв байдлыг үнэлнэ,
- Түймрийн 500 км халз болон шороон зурвас шинээр байгуулж, өмнө байгуулсныг сэргээнэ,
- 330 мянган га талбайд ойн хөнөөлт шавжтай тэмцэн, 1.2 тэрбум модыг доройтолд өртөхөөс сэргийлнэ,
- 1.3 мянган га талбайд ойн арчилгаа, цэвэрлэгээ хийнэ,
- 130 га талбайд хамгаалалтын ойн зурвас байгуулна,
- Мод үржүүлгийн газруудад техник, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлнэ.
2023 онд салбарын хэмжээнд нийт 273 мянган га талбайд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил хийж, 960 сая модыг доройтолд өртөн, хатаж хуурайшихаас хамгаалж чадсан байна.


Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орууллаа
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Умай дүлий эртхэн учир өвчилсөн үед ямар ч зовиур илрэхгүй байсаар даамжирдаг
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Ургамлын тоосны харшлаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Бүх нийтийн мод тарих үндэсний өдөр”-ийн нээлтэд оролцож байна
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Лоринэт сан 2024-2025 онд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Энэхүү санамж бичгийн хүрээнд бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих цогц бодлогыг хэрэгжүүлж, залуу гэр бүлийг дэмжих, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх бодлоготой уялдуулж, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг сайжруулан боловсуулахад талууд хамтран ажиллахаар тохиролцлоо.
Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг шинэчлэн боловсруулж, хүүхэд асран халамжлах хувилбарт үйлчилгээг бий болгох эрх зүйн шинэчлэлийг хийнэ. Үүнд:
- Ясли-1-3 насны хүүхдийг асран халамжлах үйлчилгээ
- Хүүхэд асран халамжлан хамгаалах үйлчилгээ-/ХХҮТ-ийн үйлчилгээ
- Олон нийтийн оролцоонд тулгуурласан хүүхэд асрах үйлчилгээ/эцэг эхийн оролцоотойгоор бүлгээр хүүхдийг асран хамгаалах үйлчилгээ
- Явуулын үйлчилгээ
- Цагаар үйлчилгээ үзүүлэх төв
- Гэрээр хүүхэд асрах үйлчилгээ
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан асран халамжийн үйлчилгээ
- Бизнесийн байгууллагуудын дэргэдэх хүүхэд асрах үйлчилгээ (худалдаа, үйлчилгээний төвүүдийн дэргэд)
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
“Цэцэг төв”-ийн уулзвараас “Цаг уур, орчны шинжилгээний газар”-ын уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилж байна
Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр “Цэцэг төв”-ийн уулзвараас “Цаг уур, орчны шинжилгээний газар”-ын уулзвар хүртэлх авто замыг тавдугаар сарын 10-ны өдрийн 23:00 цагаас тавдугаар сарын 13-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.
Тус авто замыг асфальт бетоноор хучих бөгөөд хашлагыг өндөрлөж, зорчих хэсгийн түвшинд тааруулна. Мөн зорчих хэсгийн гадаргуугийн усыг шингээх худаг суурилуулах, тэгшилгээний үе, хэвтээ, босоо тэмдэг суурилуулах зэрэг ажлыг хийнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
“Оюу толгой” ХХК 220 мянган мод тарьж ургуулаад байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилттэй танилцах, эрчимжүүлэх зорилгоор Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах “Оюу толгой” ХХК-д ажиллалаа.
“Оюу толгой” ХХК нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин 100 сая мод тарьж, ургуулах амлалт өгсөн юм. Мөн Өмнөговь аймагтаа 3.5 сая мод тарихаар батламжилсан.
Энэ хүрээнд гурван үе шат бүхий “100 сая мод” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Тус компани нийт 63.5 сая модыг тарьж ургуулан, “Ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээний зардлын норматив”-д үндэслэн 40 сая модтой дүйцэх хөрөнгө оруулалтыг ойн салбарын мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, судалгаа, инновацыг дэмжих, ойжуулалтын дэд бүтцийг хөгжүүлэх хэлбэрээр хийхээр төлөвлөсөн байна.
Тухайлбал, 63.5 сая модыг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний зорилтуудтай уялдуулан нийт 22 мянган га талбайд тарих юм. Үүнд:
- Доройтсон ойг нөхөн сэргээж, ойжуулах зорилгоор 42 сая мод,
- Эвдэрч, эзгүй орхигдсон газрыг нөхөн сэргээх зорилгоор 10 сая модыг,
- Цөлжилтийг сааруулах, заган ойг нөхөн сэргээх зорилгоор 6.5 сая мод,
- Голын татмыг ойжуулах замаар урсацыг нэмэгдүүлэх зорилгоор 3.2 сая мод,
- Хот суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор 500 мянган мод,
- Агро-ойн зурвас, жимсний аж ахуй байгуулах зорилгоор 400 мянган мод,
- Авто замын дагуу хамгаалалтын ойн зурвас байгуулах зорилгоор 3,900 модыг тус тус тарих тооцоолол гаргасан байна.
Үүнээс Өмнөговь аймгийн нутаг, Богд Хан уулын бүс, уурхайн талбайд 2022-2023 онд 220 мянга гаруй мод тарьж ургуулан, 900 мянга гаруй тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ.
“Оюу толгой” ХХК нь Ханбогд суманд Байгалийн ургамлын үржүүлгийн газрыг 2010 онд байгуулж, говийн бүс нутгийн 50 гаруй зүйлийн ургамлыг үрээр үржүүлэх туршилтыг хийснээс 48 зүйл ургамал амжилттай ургасан байна.
Энэ туршлагадаа үндэслэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд говийн бүсийн ургамлын үрийн банк бүхий генетик нөөцийн төвийн бүтээн байгуулалтыг ойрын хугацаанд эхлүүлэхээр ажиллаж байна.
Говийн бүсэд ойжуулалтыг амжилттай хийхийн тулд тухайн бүс нутгийн уур амьсгалд дасан зохицсон, амьдрах чадвартай ургамлыг үрээс үржүүлэн тарих нь хамгийн тохиромжтой бөгөөд говийн ургамлын генетик нөөцийг бүрдүүлэх нь нэн ховордсон мод, ургамлын зүйлүүдийг хамгаалах, цөлжилт, шар шороон шуургыг сааруулахад онцгой ач холбогдолтой гэдгийг мэргэжилтнүүд энэ үеэр онцолж байв.
Түүнчлэн тарьц, суулгацын нөөцийг нэмэгдүүлэх, ойн салбарын дэд бүтцийг бэхжүүлэх зорилгоор Өмнөговь аймгийн таван суманд мод үржүүлгийн бүтээн байгуулалтыг энэ ондоо багтаан дуусгахаар ажиллаж байгаа юм.
Тодруулбал, өнөөдрийн байдлаар 500 мянган тарьц, суулгацын хүчин чадалтай мод үржүүлгийн газрыг Цогт-Овоо суманд, 250 мянган тарьц, суулгацын хүчин чадалтай мод үржүүлгийн газрыг Ханбогд суманд тус тус байгуулжээ. Манлай, Сэврэй, Баян-Овоо сумдад мод үржүүлгийн газар байгуулах ажлыг 2024 онд багтаан гүйцэтгэнэ.
Тус мод үржүүлгийн газрын бүтээн байгуулалт, эхний хоёр жилийн санхүүжилтийг “Оюу толгой” ХХК хариуцаж, гурав дахь жилээс сонирхол илэрхийлсэн иргэн, аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж, хүлээлгэн өгөх юм.
Мод үржүүлгийн газрын бүтээн байгуулалт нь мэргэжлийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүд, иргэдийг дэмжиж, нэмэлт орлоготой болгох, олон нийтийн идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилготой гэдгийг “Оюу толгой” ХХК-ийн Байгаль орчны менежер Д.Самданжигмэд онцлов.
Цаашид мод үржүүлгийн таван газрыг шинээр байгуулахад шаардлагатай тоног төхөөрөмжийг багцаар нь нийлүүлж, угсралтыг гүйцэтгэх бөгөөд компани өөрийн хэрэгцээний тарьц, суулгацыг эдгээр мод үржүүлгийн газраас болон зах зээлээс худалдан авна гэдгийг хэллээ.
Мөн хариуцлагагүй уул уурхайн нөлөөгөөр эвдэрч, эзэнгүй орхигдсон газрыг нөхөн сэргээх зорилтын хүрээнд 2022-2023 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбагийн хөндийн 400 га газрыг амжилттай нөхөн сэргээсэн талаар танилцуулав.
Цаашид тус компани нь бичил уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн Дархан-Уул аймгийн Шарынгол суманд 187 га газрыг нөхөн сэргээхээр төлөвлөж байна.




Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа


Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Мөнхбаатарын Баасанбат тамгаа гардан авлаа
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа
Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
