Author Archives: baaska baaska

Ой, хээрийн гал түймрийн дуудлага 3.8 хувиар өсчээ

Улсын хэмжээнд он гарсаар тавдугаар сарын 06-ны байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс 10 аймгийн 25 суманд 52 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдлээ.

Дээрх ой, хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 404га, хээрийн 504,509га нийт 504913га талбай, 5 гэр, 4 хашаа саравч, 19 толгой бог мал өртсөн байна.

Ой, хээрийн гал түймрийн дуудлага, мэдээлэл өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3,8 хувиар өссөн.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт нэмэгдэж байгаа тул ой, хээрийн гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өмнөговь аймаг нэг сая мод тарьж ургуулаад байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилттэй танилцах, эрчимжүүлэх Ажлын хэсгийн гишүүд өнөөдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд ажиллалаа.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Өмнөговь аймаг 70 сая мод тарьж ургуулах амлалт өгсөн юм.

Энэ хүрээнд “Ойн менежментийн мастер төлөвлөгөө-2030”-ийг боловсруулан баталж, 2022-2024 онд бэлтгэл ажлыг эхлүүлж, 2025-2028 онд мод тарьж ургуулах, ойжуулах ажлыг эрчимжүүлэн, 2029-2030 онд ургалт, өсөлтийг дэмжих, арчлах ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Тухайлбал:

  • Төв суурин газрын ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах,
  • Арц Богдын өвөр хоолойн салхийг сааруулах зорилгоор Даланзадгад, Ханхонгор, Булган сумын нутагт тус бүр нь 50 га талбай бүхий 100 ширхэг ойн хамгаалалтын зурвас байгуулах,
  • Өмнөговь аймгийн заган ойн санг тэлэх зорилгоор 240 мянган га талбайд бортоготой загаар ойжуулах, 700 мянган га талбайд заган ойн байгалийн ургалтыг дэмжих,
  • Онги гол, Улаан нуурыг түшиглэн 35 мянган га талбайд тэжээлийн ургамал, ой хосолсон агропаркийг байгуулах зэрэг дөрвөн чиглэлд ажиллаж байгааг танилцууллаа.

Түүнчлэн “Мод тарьж ургуулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад урамшуулал олгох журам”-аар мөрдөж байсан мөнгөн дүнг нэмэгдүүлэн баталжээ. Ингэснээр Өмнөговь аймагт иргэн есөн мод, аж ахуйн нэгж 90-ээс дээш мод тарьж ургуулбал гурван жилд нэг модонд 13,500 төгрөгийн усалгаа, арчилгааны урамшууллыг олгож байна.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд тарьсан модонд олгох урамшууллыг нэмэгдүүлснээр мод тарих ажил эрчимжиж, өнгөрсөн онд нийт 73 мянган модонд 160 гаруй сая төгрөгийн урамшуулал олгосон гэдгийг Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Х.Отгонмөнх энэ үеэр онцолж байв.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш Өмнөговь аймаг 2021 онд 115 мянган мод, 2022 онд 343 мянган мод, 2023 онд 546 мянга буюу нийт нэг сая орчим мод тариад байна.

Өмнөговь аймагт тарьц, суулгацын нөөцийг бүрдүүлэхэд анхаарал хандуулж, Сум дундын ойн ангийг 2022 онд Сэврэй суманд, 2023 онд Цогт-Овоо суманд шинээр байгуулсан байна.

Тус аймагт 16 мод үржүүлгийн газар үйл ажиллагаа явуулж, 2023 онд 2.9 сая тарьц, суулгацын нөөцийг бүрдүүлжээ.

Цаашид үндэсний хөдөлгөөний хүрээнд тавьсан зорилтоо хэрэгжүүлэхэд говийн бүсийн усны нөөц, ажиллах хүчний асуудал тулгамдаж байгааг мэргэжилтнүүд энэ үеэр хэлж байв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

УИХ: Өнөөдөр хуралдах түр хороо, ажлын хэсгүүд

Монгол Улсын Их Хурлын түр хороо, ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2024.05.06/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.

 
Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ
НЭГ. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН
1 Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 09.00 334 тоот
2 Хууль зүйн байнгын хороо Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 10.00 “Жанжин Д.Сүхбаатар”
3 Төрийн байгуулалтын байнгын хороо Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 “Их засаг”
4 Нийгмийн бодлогын байнгын хороо Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 12.00 334 тоот
5 Нийгмийн бодлогын байнгын хороо Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 12.00 201 тоот
6 Хууль зүйн байнгын хороо Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 15.00 “Их засаг”
7 Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 15.00 334 тоот
ХОЁР. ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН
1 Хянан шалгах түр хороо /Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр  олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх/ ·   Хянан шалгагч, шинжээчийн ажлын явцын талаар мэдээлэл сонсох /хаалттай/

 

12.00 “Жанжин Д.Сүхбаатар”

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нийтийн тээврийн гурван чиглэлд түр өөрчлөлт орууллаа

Нийслэлийн авто зам өргөтгөл шинэчлэлтийн ажил хийж байгаатай холбоотойгоор Баянзүрх дүүргийн 25-р хороо Соёолжийн нүхэн гарцаас Нарантуул олон улсын худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг 2024 оны тавдугаар сарын 6-ны өдрийн 22:00 цагаас тавдугаар сарын 9-ний 06:00 цаг хүртэл хаана.
Тухайн замаар зорчдог нийтийн тээврийн үйлчилгээний
М:5 “10-р хороолол-Нарны зам-Ботаник”
Ч:17А “Баруун 4 зам-/Их тойрог/”
Ч:17Б “Баруун 4 зам-нарны зам-Зүүн 4 зам-их тойруу /Их тойрог/” чиглэлүүдэд түр хугацаанд өөрчлөлт оруулан Нийслэлийн хүрээ өргөн чөлөө, Их Монгол гудамж, Олимпын гүүрээр Нарны зам руу тойрч явах зохицуулалт хийсэн тул иргэд зорчигчид та бүхэн дараах маршрутын дагуу нийтийн тээврээр үйлчлүүлээрэй гэж Нийтийн тээврийн газраас мэдээллээ. 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдөр нийт 1856 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1531, гэмт хэргийн шинжтэй 111 дуудлага, мэдээлэл байна.
Мөн гэмт хэргийн шинжтэй 74 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 23 хэргийг нөхөн илрүүллээ  гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.
65

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд “Говь Хангай төгөл” цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг эхлүүллээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин “Буян-Од” ХХК-ийн санаачилгаар Даланзадгад суманд цэцэрлэгт хүрээлэн байгуулахад хамтран ажиллах Санамж бичгийг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газар, “Буян-Од” ХХК 05 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан юм.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр, Ерөнхийлөгчийн Байгаль орчин, Ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү, Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын дарга Б.Оюунсанаа нар Даланзадгад суманд ажиллаж, “Говь Хангай төгөл” цэцэрлэгт хүрээлэнг байгуулах ажлыг эхлүүллээ.

“Буян-Од” ХХК нь “Говь Хангай төгөл” цэцэрлэгт хүрээлэнд 14 га талбайд улиас, хайлаас, агч зэрэг модны 4,000 суулгацыг өөрийн зардлаар тарьж, арчилгаа, усалгааны ажлыг Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газар хариуцах юм.

Тус компани нь 2000 оноос эхлэн 40 сая тарьц ургуулснаас 30 гаруй сая тарьцыг ойжуулалтад шилжүүлж, 10 орчим сая тарьцыг зах зээлд нийлүүлсэн байна.

Арчилгаа, усалгааг чанартай гүйцэтгэж чадвал хангайн бүсэд бойжуулсан моддын суулгацыг говийн хөрсөнд ургуулах боломжтой гэж үзэж буйгаа “Буян-Од” ХХК-ийн ерөнхий захирал В.Буянтогтох онцоллоо.

Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр энэ үеэр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин энэхүү санаачилгыг гаргасан “Буян-Од” ХХК-ийн хамт олон, санаачилгыг дэмжин бодит ажил болох нөхцөлийг бүрдүүлсэн Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газарт талархал илэрхийлж, амжилт хүслээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр цагаан морь өдөр

-Аргын тооллын 5 дугаар сарын 6. Даваа (Сумьяа) гараг (2024)
-Билгийн тооллын 28, цагаан морь, мэнгэ 1 цагаан, суудал мод, дэлгэрүүлэгч-26 од, рашаан барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:26-20:12.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул хэрүүл, тэмцэл ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
–Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд чих, шагай, нууцын оронд, гэрийн сүлд өрх, цонхонд орших болой.
-Эм хүмүүний, нохой жилтний сүлд гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: нялхасыг хөлд оруулах, гадагш явуулах, мод таслах, тангараг тавих, шинэ гэр, байшин, асар майхан босгох, бэрийн үйл, нүүдэл хийх, морь худалдах, уралдуулах, мал гаргах, улаан идээ авах, үс засуулах, малын үс, ноос хяргах, эд, мал худалдан авах, эхэлж ном сонсох, замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, өмнө зүгт явах болой. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 24 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч хуурайшилт нэмэгдэж байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2024 оны 05-р сарын 05-ны 20 цагаас 05-р сарын 06-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулархаг нутгаар түр зуур секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар 0…-5 градус хүйтэн, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 0…+5 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10…+15 градус, бусад нутгаар +4…+9 градус дулаан, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дорнод-Дарьгангын тал нутгаар +16…+21 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр +24…+29 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +29…+34 градус, бусад нутгаар +21…+26 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +5…+7 градус, өдөртөө +23…+25 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө +1…+3 градус, өдөртөө +23…+25 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 0…+2 градус, өдөртөө +21…+23 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Сүхбаатарын талбайд “Монгол гэр” үзэсгэлэн энэ сарын 12 хүртэл үргэлжилнэ

Монголчууд бидний үндэсний бахархал, ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн монгол гэрийг хүүхэд залууст болон манай орныг зорин ирсэн жуулчдад таниулах зорилготой “Монгол гэр” үзэсгэлэн Д.Сүхбаатарын талбайд нээлтээ хийлээ.

Үзэсгэлэнд Монгол орны бүс нутгуудаас угсаатан ястны онцлогийг харуулсан, орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн баяжуулж хөгжүүлсэн гэрүүдийг дэлгэн тавьсан. Эдгээр гэрүүдийн дотоод тавилга, эд хогшил нь харилцан адилгүй хэв шинж, түүх, хэрэглээтэй бөгөөд монголын уламжлалт соёл, өвийг сурталчлан таниулах өндөр ач холбогдолтой юм.

Үзэсгэлэн энэ сарын 12 хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд “Монгол гэрийн уламжлал, шинэчлэл” эрдэм шинжилгээний бага хурал, “Монгол гэрийн мод урлаачдын өвлөн уламжлалын асуудал” зэрэг сэдвээр хэлэлцүүлгүүд зохион байгуулагдана. Та бүхнийг “Монгол гэр” үзэсгэлэнгээр морилон саатаж, монголын үнэт өв, уламжлалт ахуй соёлтой танилцахыг урьж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өндрөөс үсрэх гэж байсан иргэний аюулгүй байдлыг хангажээ

Өнөөдөр СХД-ийн 18-р хороонд өндрөөс хүн үсрэх гээд байна дуудлага 09:03 цагт ирсэн.
Дуудлагын дагуу НОБГ-ын Аврах ангийн бүрэлдэхүүнийг очиход иргэн /23 настай эмэгтэй/ тагтан дээрээс үсрэх гэж байсныг аварч, биеийн байдлыг тогтворжуулан цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгч ажиллалаа гэж НОБГ-аас мэдээллээ. 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр шарагчин могой өдөр

-Аргын тооллын 5 дугаар сарын 5. Ням (Адьяа) гараг (2024)
-Билгийн тооллын 27, шарагчин могой, мэнгэ 2 хар, суудал уул, могойг хүлэгч-25 од, үхэх барилдлагатай өдөр. Зуны уур улирал-08:23.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:28-20:10.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс засуулахад сэтгэл амгалан өлзийтэй маш сайн. Харин гахай, бар, туулай жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
–Тахиа, үхэр, могой, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд нүд, өвдөг, хөлний булчинд, гэрийн сүлдголомтонд орших болой.
-Ихэс дээдсийн, луу жилтний сүлд гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: бурхан сахиус тахих, бэрийн үйл, их хэрэг үүсгэх, ном унших, арилжаа наймаа хийх, мод таслах, газар малтах, нүүдэл хийх, эм найруулах, үхэгсдийн үйл, ус хааж бөглөх, заргалдах, ан гөрөө хийх, морь худалдах, анд бололцох, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, малын үс, ноос хяргах, эд, мал худалдан авах, хүн, малыг самнах, ханаж, төнөх, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, буян хишгийн даллага авах, замд гарах, хурим хийх, мал хөнгөлөх муу.Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 19 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч хуурайшилт нэмэгдэж байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2024 оны 05-р сарын 04-ний 20 цагаас 05-р сарын 05-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр -1…-6 градус хүйтэн, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0…+5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +9…+14 градус, бусад нутгаар +4…+9 градус дулаан, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +15…+20 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +23…+28 градус, бусад нутгаар +18…+23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +6…+8 градус, өдөртөө +18…+20 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө +4…+6 градус, өдөртөө +16…+18 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө +1…+3 градус, өдөртөө +16…+18 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улсын начин Б.Түмэндэмбэрэл түрүүллээ

Монгол Улсад Газрын харилцааны мэргэжлийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 70 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Булган аймгийн Орхон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Кардеш” ХХК, “Дээдсийн Жигүүр” ХХК, “Булган Хангайн Хөгжлийн Төлөө Сан”, “Булган Хан” дэвжээний бөх, улсын начин Булган-Эрдэнийн Түмэндэмбэрэл түрүүлж, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Пирамид орд” ХХК, “Түшээт ханы аварга” дэвжээний бөх, улсын өсөх идэр начин Эрдэнэбатын Даш үзүүрлэв.
Дөрөвт Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Туран Ворлд” ХХК, “Өлгийн хүчтэн” дэвжээний бөх, улсын өсөх идэр начин Н.Мустафа, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Ньюмайнд” групп, “Булганхан” дэвжээний бөх, улсын начин Д.Амарсайхан нар шалгарлаа.
Наймд улсын начин Д.Хүдэрбулга, улсын начин О.Түмэн, улсын начин Б.Түвшинтөгс, улсын начин Э.Батмагнай нар үлдэв.
Маргааш буюу тавдугаар сарын 05-ны 13:00 цагаас “Их Богд” дэвжээний 20 жилийн ойд зориулсан, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, Монголын Үндэсний Бөхийн холбооны тэргүүлэгч гишүүн, улсын ахлах цэц, улсын харцага Даш-Очирын Батболдын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаантай.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Дорнод аймагт гарсан гурван хээрийн түймрийг бүрэн унтраажээ

Дорнод аймгийн Дашбалбар, Матад, Халхгол суманд өчигдөр буюу тавдугаар сарын 03-нд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа.

Дээрх түймрүүдэд урьдчилсан байдлаар 29.240 га талбай өртөж шатсан.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч хуурайшилт нэмэгдэж байгаа тул ой, хээрийн гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа