Author Archives: baaska baaska

Амралтын өдрүүдэд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болно

Энэ амралтын өдрүүдэд буюу 2024 оны тавдугаар сарын 4, 5-ны Бямба, Ням гарагт 9 дүүргийн 35 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна.

2024 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс 9 дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр нөөцийн махыг худалдаалж байсан бол нэмэлтээр 7 хоног бүр хуваарийн дагуу өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр олон улсын гал сөнөөгчдийн өдөр тохиож байна

Австралийн Виктория мужийн хүн ам суурьшсан бүсэд 1998 оны 12-дугаар сарын 2-нд ойн томоохон хэмжээний түймэр гарч олон хоног үргэлжлэн ассан байна. Улмаар 1999 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр уг түймрийг унтраахаар ажиллаж байсан Линтон хотын Геелонг Вестийн Гал унтраах ангийн гал сөнөөгчид болох Гарри Вредевельдт, Крис Эванс, Стюарт Дэвидсон, Жейсон Томас, Мэттью Армстронг нар амь насаа алджээ.
Эдгээр гал сөнөөгчдийн дурсгалыг хүндэтгэн дэслэгч Эдмонсон дэлхий дахинд и-майл бичин олон улсад түгээснээр “Олон улсын гал сөнөөгчдийн баяр”-ын өдрийг тэмдэглэх болж, улс орон бүр гал сөнөөгчдийг алдаршуулан, тэдний бахархлын өдөр болгожээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Өмнөговь аймгийн Даланзадгад сум, “Буян-Од” ХХК хамтран “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарьж, ургуулах аян өрнүүлнэ.

Энэ тухай Санамж бичигт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрыг төлөөлж Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр, Өмнөговь аймгийн Даланзадгад сумыг төлөөлж тус сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Х.Батболд, “Буян-Од” ХХК-ийг төлөөлж тус компанийн ерөнхий захирал В.Буянтогтох нар гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбай бүхий “Говь хангай төгөл” цэцэрлэгт хүрээлэн байгуулж, хангайн бүсээс 4,000 ширхэг улиас, хайлаас модны тарьц, суулгац авчирч, тарьж, ургуулахаар боллоо.

Шаардагдах хөрөнгийг “Буян-Од” ХХК гаргах бөгөөд Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газар усалгаа, арчилгаа, тордлогоог нь бүрэн хариуцна. “Буян-Од” ХХК “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, тарьц, суулгац нийлүүлэх санаачилга гаргасан юм.

Тус компани 2001-2014 онд Сэлэнгэ аймгийн Тужийн нарсыг нөхөн сэргээхэд хувь нэмрээ оруулж, 20 гаруй сая мод тарьж, ургуулан, ойн санд хүлээлгэн өгч байжээ.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн гаргаж байгаа аливаа санал, санаачилгыг Ерөнхийлөгчийн Тамгын газар бүх талаар дэмжиж, хамтран ажиллана гэдгийг Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр хэллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ЦЕГ: Бага насны хоёр хүүхдийг эсэн мэнд оллоо

Өчигдөр буюу энэ оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 16 цагийн орчимд “Бага насны хоёр хүүхэд сураггүй алга боллоо” гэх дуудлага, мэдээлэл 18 цагийн орчимд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Уг дуудлага, мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар, Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвийн Албаны нохой сургалтын хэлтсийн 90 алба хаагч, 2 эрэлч нохдын хамт эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж, 00 цагийн орчимд айлын муу усны нүхнээс оллоо.
Алга болсон 3 болон 5 настай хүүхдүүдийг эсэн мэнд олж, аврах ажиллагааг амжилттай зохион байгуулж, Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвийн эмч нараас анхан шатны тусламж авлаа.
Одоогоор дээрх 2 хүүхдийг “Түр хамгаалах байр”-нд хамгаалалтад авч, шалгалтыг үргэлжлүүлж байна.
nmm

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр шар луу өдөр

-Аргын тооллын 5 сарын 4. Бямба (Санчир) гараг (2024)
-Билгийн тооллын 26, шар луу, мэнгэ 3 хөх, суудал ус, шувуун хошуут-24 од, түлэх барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:29-20:09.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад амгалан жаргалантай маш сайн. Харин нохой, гахай, хулгана, үхэр жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
–Бич, луу, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд өвдөг, хацар, өвчүүнд, гэрийн сүлд гэр дотор орших болой.
-Нялхас хүүхэд, үхэр жилтний сүлд гараг, гахай, хулгана жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: газар хөндөх, хариулга хийх, мод таслах, суваг шуудуу ухах, их гол гатлах, загас барих, тангараг үүсгэх, гуу, суваг татах, мал гаргах, ан гөрөө хийх, дайсан номхтгох, цэрэгт мордох, онгоц, сал, модон тээрэм урлах, гүүр барих, газар малтах, хүнийг ханаж, төнөх, замд гарах, хурим хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, нүүдэл хийх, морь уралдуулж эхлэх, мал хөнгөлөх, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, бэрийн үйл муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 20 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч хуурайшилт нэмэгдэж байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2024 оны 05-р сарын 03-ны 20 цагаас 05-р сарын 04-ний 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Онон, Улз голын хөндийгөөр, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Шөнөдөө нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, тал нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Ерөө, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -1…-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +9…+14 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнодын тал нутгаар +4…+9 градус, бусад нутгаар -1…+4 градус дулаан, өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +7…+12 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр +12…+17 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +23…+28 градус, бусад нутгаар +17…+22 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө цэлмэг, өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -1…-3 градус хүйтэн, бусад хэсгээр +2…+4 градус, өдөртөө +19…+21 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө -1…-3 градус хүйтэн, өдөртөө +18…+20 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө цэлмэг, өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө -4…-6 градус, өдөртөө +17…+19 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Душанбегийн дэвжээнд Гавьяат тамирчин Л.Энхрийлэн тэргүүтэй Монголын 17 жүдоч барилдана

Тажикистаны Душанбе хотод жүдо бөхийн олимпын эрхийн оноо олгох “Их дуулга” тэмцээн тавдугаар сарын 3-5-нд болно.
Тэмцээнд 65 орны 390 (эрэгтэй 204, эмэгтэй 186) тамирчин өрсөлдөх бол манай улсаас 17 (эрэгтэй найм, эмэгтэй ес) жүдоч зодоглох юм.
Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Н.Мэндсайхан, 66 кг-д Ө.Бямбасүрэн, Л.Сумъяа, 73 кг-д Б.Эрдэнэбаяр, Ж.Энхтөр, 81 кг-д Г.Болор-Очир, -100 кг-д Б.Гончигсүрэн, +100 кг-д О.Цэцэнцэнгэл нар хүч үзнэ.
Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Г.Наранцэцэг, Б.Баасанхүү, 52 кг-д Б.Уранзаяа, 57 кг-д Л.Энхрийлэн, 63 кг-д Б.Ганхайч, 70 кг-д Б.Ням-Эрдэнэ, -78 кг-д О.Хүслэн, +78 кг-д А.Адъяасүрэн, Д.Номинзул нар барилдана гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Шар өвсний гал түймрийн дуудлага нэмэгдэж байна

Өнгөрсөн хоногт нийслэлийн хэмжээнд гал түймрийн 14 дуудлагатай хонолоо.

Тодруулбал, шар өвс 7, хог 4, граш 1, эд хогшил шатсан 2 дуудлагаар алба хаагчид үүрэг гүйцэтгэлээ.

Сүүлийн өдрүүдэд иргэд шар өвс шатаасны улмаас хашаа, гэр гал түймэрт өртсөн дуудлага нэмэгдэж байгаа тул ногоон бүс, зуслангийн чиглэл, гэр хорооллын айл өрхүүдийг шар өвс шатаахгүй байхыг анхааруулж байна.

Гал түймрийн аюулаас сэргийлж:

-Цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх

-Тамхи, шүдэнзний галыг бүрэн унтраах, гагнуур хийхгүй байх

-Ногоон бүсэд оч баригчгүй машинтай зорчихгүй байх

-Айл өрхүүд хашааны шар өвсийг шатаахгүй байх

-Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэж ой, хээрийн түймрээс сэргийлэн аюулгүй байдлаа хангахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас зөвлөж байна.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Go Mongolia” арга хэмжээ Токио хотод болно

“Монголд зочлох жил” 2023-2025 арга хэмжээний хүрээнд Монгол Улсыг Япон Улсад сурталчлах “Go Mongolia” арга хэмжээг 5 дугаар сарын 4,5-ны өдрүүдэд Япон Улсын Нэрима дүүргийн “Хикаригаока” цэцэрлэгт хүрээлэнд “Хаврын баяр”-тай хамтатган зохион байгуулах гэж байна. Уг арга хэмжээнд Монгол, Японы уран бүтээлчдийн тусгай тоглолтыг аяллын 5 хөтөлбөртэй хамтатган толилуулах юм.
Онцолбол Япон Улсын нэрт жүжигчин, дуучин Акира Кобаяши оролцох бол Монгол талаас Хурд хамтлаг, Фантастик продакшны жүжигчин Б.Барслхагва, дуучин Г.Маргад /Magnet Brain/, “Зэвтү” хамтлагтай хамтран ажиллаж байна.
Мөн аяллын 5 хөтөлбөрийг танилцуулах ба үүнд
– ЧИНГИС ХААН БА ТҮҮХЭН АЯЛАЛ,
– ГОВЬ БА ОД,
– АДАЛ ЯВДАЛТ,
– НЭГ ЖУУЛЧИНД НЭГ ХОНЬ БА НҮҮДЛИЙН АЯЛАЛ,
– ӨВЛИЙН АЯЛАЛ БА ТАЙГА хөтөлбөрийг Япон зах зээлд ажилладаг “Алтантур” ХХК, “Жамо гранд трэйвэл” ХХК, “Түмэнхаан жуулчны бааз”, “Твин ворлд” ХХК, “Шинэ зууч трэйвел” ХХК, “Хэнгүн”ХХК мөн “Аэро Монголия” ХХК ажиллах юм.
Арга хэмжээг Японы хэвлэл мэдээллийн NHK телевиз, Санкэй сонин, Nikkan Спорт сонин, Өдөр тутмын спорт, Хова сонин, ТВ Асахи, Чуничи сонин, Kyodo News , Орикон Мэдээ сурвалжилна гэдгээ мэдэгдлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар “20 минутын хот” концепцийг хэрэгжүүлэх эрхзүйн цогц реформыг УИХ-д өргөн барьж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг танилцуулж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ. Ерөнхий сайдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр,
 
Хүндэт нийслэлчүүд ээ, 
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Манай Засгийн газар байгуулагдсан цагаасаа олон жил тулгамдсан суурь реформын асуудалд анхаарал хандуулсаар ирлээ. Суурь асуудал шийдэгдэхгүй бол түүнээс улбаалсан зовлон хэзээ ч арилахгүй нь тодорхой юм.
Бид хамтдаа цар тахлыг даван туулж, өргөн нарийн царигийн маргааныг эцэслэн боомтын боомийг тайлж, авлигын олон асуудлыг ил тод болгож, шүүхийн шатанд шилжүүллээ. Хөгжлийн банкны бондыг өөрийн эх үүсвэрээр нь бүрэн төлүүлж, Эрдэнэт үйлдвэр, Хөтөлийн цемент, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хууль бус асуудлыг цэгцэлж, Оюутолгойн 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэж, Нүүрсний худалдааг биржээр нээлттэй арилжиж эхэлснээр далд эдийн засаг ил болж -4.6 хувьтай байсан эдийн засаг, 7 хувийн өсөлтөд хүрсэн нь 10 гаруй функтээр өссөн үзүүлэлт юм. Эдийн засаг  хоёр дахин тэлж, валютын нөөцөө таван тэрбум ам.долларт хүргэн, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 1,700 ам.доллараар нэмэгдүүлж, 5,875 ам.долларт хүргэлээ.
Нэг үгээр хэлбэл, 2012 оны эдийн засгийн сэргэлтийн цаг хугацаатай ижил түвшинд ирж байна гэж ойлгож болно. Харамсалтай нь нэг гарсан алдааг засах гэж бүтэн 10 гаруй жил зарцуулагддагийг бид өнгөрсөн түүхээсээ суралцаж байна, иймд бид дахин алдахгүй байх ёстой.
Авлигын эсрэг тэмцлийн үр дүнд Үндэсний баялгийн сангийн хууль батлагдаж, эдийн засаг иргэн бүхэнд хүртээмжтэй болох суурь реформ хэрэгжиж эхэллээ. Баялгийн сангийн Хуримталын санд төвлөрүүлэх энэ жилийн орлогыг ипотекийн зээлийн эх үүсвэрт нэмэгдүүлснээр 10 гаруй жилийн дараа авахаар дараалалд орсон байсан 10 гаруй мянган иргэдийн орон сууцны асуудлыг шийдвэрлэнэ гэдэг бидэнд ямар боломж нуугдаж байсны энгийн нэг жишээ юм.
E-Mongolia цахимжилт амжилттай хэрэгжиж, шилэн ажиллагааны хүрээнд төрийн үйлчилгээ гар утсанд шилжиж, аливаа ашиг сонирхлын асуудал хэн нэгнээс хамааралгүй, ил тод болсоор байна.  Нийгэм ч авлигыг үл тэвчих сэтгэлзүйтэй болж төлөвшлөө. Энэ нь өнгөрсөн хугацааны тэмцлийн хамгийн чухал үр дүн билээ. Бид хүрсэн ёсзүйн өндөрлөгөөсөө доош унахгүй, харин цааш тэмүүлж чадвал авлигагүй нийгэм бүрдэх хугацаа хол биш ойр байна.
Дүр эсгэсэн хуурамч байдал өдрөөс өдөрт хүчгүйдэж, бодитой прагматик шийдлийн мэтгэлцээн өрнөж эхэлж байна.
Үндсэн хуулийн өөрчлөлтөөр парламентын 126 гишүүн бүхий сонгуулийн холимог тогтолцоонд шилжиж, хүйсийн тэгш байдлыг бүрдүүлэхэд томоохон алхам хийж, нийгмийн салбар төлөөлөл парламентад дуу хоолойгоо илэрхийлэх бодит боломж нээгдлээ.
Дэлхий дахинд манай энэхүү дэвшлийг сайн загвар болгон судалж байна. Бид сонгодог парламентын засаглалыг төлөвшүүлэхийн төлөө илүү хичээх учиртай.
Монгол Улс “Алсын хараа-2050” урт хугацааны бодлоготой болж, 560 гаруй салангид баримт бичгүүдийг нэгтгэж чадсан нь мөн л олон улсад үнэлэгдэж улс орнууд туршлага судалж байна.
Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал амилж, сонгуулийн тойрог бүсчлэгдэн томорлоо.
Тухайн үед биелэгдэшгүй мэт сонсогдож байсан ч, эргээд харахад ард нь гарч чадсан Шинэ сэргэлтийн бодлогын реформыг дэмжсэн Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та бүхэнд талархал илэрхийлье.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Давшгүй даваа бий гэнэм
Хэрхэн давах хэмээн бүү сэтгэ
Давъя хэмээн сэтгэвээс давагдъюу
Гэтлэшгүй мөрөн бий гэнэм
Хэрхэн гэтлэх хэмээн бүү сэтгэ
Гэтэлье хэмээвээс гэтэлъюу гэсэн эцэг өвгөдийн минь сургааль бий.
Энэ удаа Монгол Улсын Засгийн газраас хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “20 минутын хот” концепцийг хэрэгжүүлэх эрхзүйн цогц реформыг Улсын Их Хуралд өргөн барьж байна.
Энэ эрхзүйн реформд хот тосгоны эрхзүйн байдал, нутаг дэвсгэрийн нэгж, зарим шинэ хотуудын эрхзүйн орчин, УИХ-аас гаргах санхүүгийн эх үүсвэрийн зарим тогтоол багтсан болно.
Монгол Улс нийслэл Улаанбаатар хотын засаг захиргааны бүтцэд 1960 оны долдугаар сарын 06-нд дөрвөн районтойгоор, түүнээс 32 жилийн дараа 1992 оны нэгдүгээр сарын 13-нд, есөн дүүрэгтэйгээр өөрчлөн зохион байгуулсан бол тэр цагаас хойш өнөөдөр мөн 32 жил өнгөрчээ.
Энэ нь нийслэл Улаанбаатар хотод эрс, мөн цогц реформ хийх цаг хугацаа болсныг харуулж байна.
Нийслэл Улаанбаатар хот Монгол Улсын нутаг дэвсгэрийн 0.3 хувь ч нийт хүн амын 50 гаруй хувь нь төвлөрөн амьдарч байна.

Нийслэлд дотоодын нийт бүтээгдэхүүний 63 хувь үйлдвэрлэгдэж, худалдаа үйлчилгээний 84.0 хувь, аж ахуйн нэгжүүдийн 70.0 хувь, их, дээд сургуулийн 90 хувь, бүртгэлтэй авто машины 84 хувь нь төвлөрч байна.

Нийслэлийн 35,206 га эдэлбэр газрын ердөө 700 га газар буюу Их тойрууд төрийн 140 байгууллага, Төрийн ордны байрлах хэсгийн 86-хан га талбайд Монгол Улсын хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын эрх мэдэл бүхэлдээ төвлөрсөн байна.

Засаглал бүхэн харилцан хяналт тэнцэлтэй байхын тулд эрх мэдлийн байршил салангид байх учиртай.

Ингэж байж сайн засаглал бүрдэх, эрхзүйт төр төлөвших суурь зарчим хангагдахаас гадна, аюулгүй байдал, мөн хэт төвлөрлийн асуудал бүрэн шийдвэрлэгдэх болно.

Товчхондоо Ерөнхий сайдын хувьд нийслэлийн хэт түгжрэл бол эрх мэдлийн хэт төвлөрөл гэдэг улс төрийн дүгнэлт хийж байна.

Нийслэлд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд асуудлын илэрч буй шинж тэмдэгт төвлөрөх бус асуудлыг үүсгэгч шалтгаанд төвлөрөх нь хамгийн чухал байна.
Нийслэлийн асуудал шийдэгдэхгүйгээр улсын асуудал шийдэгдэхгүй ээ. 11-11 төвд ирж байгаа гомдлын 70 гаруй хувь нийслэлтэй холбоотой асуудал байсаар байна.

Нийслэлийн асуудал Улсын Их Хурал, Засгийн газрын асуудал биш гэж галаас зугтсаар байвал Та бид асуудлаа бүр л илүү хуримтлуулна.
Нийслэлд асуудлаа бие даан шийдвэрлэх эрх мэдэл ч, төсөв ч байхгүй байсныг бид хүлээн зөвшөөрөх шаардлагатай.

Нийслэлийг харах ойлголтоо өөрчлөхгүйгээр бид асуудлын шийдлийг бүтэн олж харахгүй.

Нийслэлчүүд, иргэдийн маань хувьд ч асуудлыг харахаас илүү асуудлын уг үндэс дээр нийгмийн мэтгэлцээнийг өрнүүлмээр байна.

Үүнд дөрөв дэх засаглал болсон хэвлэл мэдээллийн байгууллагууд ч онцгой анхаарал хандуулахыг хүсье. Энэ дашрамд, нийт хэвлэл мэдээллийнхэндээ дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэнд дэвшүүлье.

Нутаг дэвсгэрийнхээ 0.3-хан хувийг хот, бусдыг нь хөдөө гэж нэрлэчихээр нийслэлийн иргэн байх гэсэн энгийн өрсөлдөөн ч иргэдийн дунд байсаар ирсэн нь нууц биш ээ.

Тиймээс бид ойлголт болон хандлагын түгжрэлээ мөн тайлах шаардлагатай болж байна.

Хүндэт нийслэлчүүд ээ,
Улс төрийн намын удирдлагууд аа,
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Засгийн газраас өнөөдөр өргөн барьж буй 20 минутын хот эрхзүйн цогц реформ хэлэлцэн батлагдсанаар дараах асуудлууд шийдвэрлэгдэх болно.

Нэг. Нийслэл Улаанбаатар хотоос гадна Хөшигийн хөндий буюу Шинэ зуун мод хот, Шинэ Хархорум, Дархан, Эрдэнэт, Багануур, Налайхыг улсын зэрэглэлтэй хот болгон хөгжүүлэх, цаашид бүс бүхэн, боомт бүр улсын зэрэглэлтэй хоттой болох эрхзүйн боломж нээх юм.

Хоёр. Нийслэл Улаанбаатар хотыг дараах 14 хотод хуваан бие даан хөгжүүлнэ. Үүнд:
-Хан-Уул хот
-Яармаг хот
-Буянт-Ухаа хот
-Сонгинохайрхан хот
-Толгойт хот
-Баянхошуу хот
-Өнөр хот
-Баянгол хот
-Чингэлтэй хот
-Сэлбэ хот
-Сүхбаатар хот
-Дарь-Эх хот
-Баянзүрх хот
-Амгалан хот,
Эдгээр хотод иргэн бүр төрийн үйлчилгээг 20 минут дотор авахаар их өгөгдөлд тулгуурласан цахим төлөвлөлт бүхий нэгдсэн стандарт тогтоох юм.

Гурав. Нийслэлийн 204 хороог 42 нэгж болгон орон нутгийн хотын статустай томсгох, ингэснээр манай хороодын удирдлагууд шууд төсөв захиран зарцуулах эрх мэдэлтэй болно. Нэг үгээр хэлбэл, дамжуулагчийн үүргийг эцсийн шийдвэр гаргадаг нэгж болгоно.

Эрүүл мэнд, боловсрол, онцгой, цагдаа, нийтийн тээвэр, нийгмийн хөгжил, соёлын цогц үйлчилгээнд явган, дугуйн зам, усан бассейн, фитнесс клубээс эхлээд амьдралын чанарын бүх үйлчилгээ 20 минутын дотор очих байдлаар шинэчлэн зохион байгуулах, шаардлагатай хөрөнгийг улсын төсвөөс шийдвэрлэх, мөн төр хувийн хэвшлийн түншлэлийн эрхзүйн орчныг хангаж өгөхөд чиглэнэ.

Дөрөв. Бага тойруугийн төвлөрсөн эрх мэдлийг задлахын тулд Засгийн газрын харьяа байгууллагуудыг Хөшигийн хөндийд шилжүүлэн байршуулахаар төлөвлөсөн.
Бага тойруугаас-Хөшигийн хөндийг Дүүжин гүүр болон туннелээр шууд холбож 20 минутийн дотор Төрийн ордны Чингисийн хөшөөнөөс Чингис хаан нисэх онгоцны буудалд шууд очдог байх юм.

Энэхүү холбоос гүүрийг “GoMongolia” буюу Өөдлөн тэмүүлэх Монгол гэж нэрлэнэ. Энэ хуулийн хүрээнд энэхүү гүүрэн байгууламжид Засгийн газрын баталгаа гаргах асуудал хамт орж байгаа гэдгийг хэлье.

Тав. Аймгийн төвүүдийг орон нутгийн чанартай хот болгон өөрчлөх, томоохон суурин газруудыг хотын статустай бие даан хөгжүүлэх асуудал энэ хуулийн хүрээнд мөн туссан болно.

Энэхүү хууль батлагдсанаар:
–  Дагуул хотын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх хүрээнд хөрөнгө оруулалт, татварын таатай орчныг бий болгоно.
–  Тээвэр логистикийн нэгдсэн төвийг байгуулж, хөгжүүлснээр орон нутаг, бүс, олон улсын логистикийг сайжруулна.
–  Орон сууцжуулах төсөл хэрэгжүүлж, нийслэлээс иргэд шилжин суурьших, төрийн байгууллага, их, дээд сургууль, коллеж, шинжлэх ухааны байгууллагуудыг нүүлгэх нөхцөл бүрдэнэ хэмээн үзэж байна.

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Засгийн газраас өргөн барьж буй шинэ хотууд байгуулах, 20 минутын хотын стандартад шилжих эрхзүйн цогц реформыг дэмжиж өгөхийг хүсье.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнгөрсөн 7 хоногт 11317 иргэн ибаримт аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ төлжээ

ЭМД-ын шимтгэлээ дансаар болон ибаримт гар утасны аппликейшнээр төлөх боломжтой бөгөөд ибаримтаар төлсөн шимтгэл 10-15 минутад шууд баталгааждаг.
Тэгвэл 04.27-ноос 05.03-ны өдрийн 14 цагийн байдлаар 11317 иргэн, 12225 удаагийн гүйлгээгээр нийт 823 сая 216 мянган төгрөгийн шимтгэлийг ИБАРИМТ аппликейшнээр төлжээ.
440975507_762318709377776_5058440896361327454_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Сүхбаатар дүүргийн цэрэг татлага ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн байранд явагдана

Нийслэлийн хэмжээнд 2024 оны 1 дүгээр ээлжийн татлага энэ сарын 4-6-ны өдрүүдэд болохтой холбогдуулан Сүхбаатар дүүргийн Цэрэг татлагын товчоо хуралдлаа.
Хуралд цэргийн татлагын товчооны нийт бие бүрэлдэхүүн хороодын Засаг дарга нар, “Сүхбаатар” Эрүүл мэндийн төвийн дарга, эмч мэргэжилтнүүд Цагдаагийн газрын ажилтнууд , ажил хариуцсан мэргэжилтнүүд оролцлоо.
Энэ жилийн хувьд Сүхбаатар дүүргийн Цэрэг татлагын товчоо ерөнхий боловсролын 3 дугаар сургууль буюу олны нэрлэж хэвшсэнээр “Монгол 3” дээр байрлаж цэрэг татах үйл ажиллагааг зохион байгуулна.
Хурлын эхэнд дүүргийн Засаг даргын Захирамж, Засаг даргын Тамгын газрын даргын Тушаалыг танилцуулж, цэрэг татах үйл ажиллагааг явуулахдаа зохих хууль, журмын хүрээнд өндөр хэмжээнд зохион байгуулах, байрны орчинд нийгмийн хэв журмыг сахиулах, аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гадна талын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулах, цэргийн албанд татагдсан иргэдийн эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд онцгой анхаарах, ар гэрт нь мэдээллийг тодорхой өгөх, үйл ажиллагаатай холбоотой дүн мэдээг тогтоосон хугацаанд нийслэлийн Цэрэг татлагын товчоонд хүргүүлж ажиллахыг даалгалаа. Мөн цэрэг татлага зохион байгуулах байрны бэлтгэл ажил, бэлэн байдлыг шалгав.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Шүүгчийн захирамжаар эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг баривчилжээ

Шүүгчийн захирамжаар цагдаагийн байгууллагад 2023 оноос хойш эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн Т-г “Шувуу” ажиллагааны хүрээнд Бүгд Найрамдах Солонгос Улсаас энэ оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Чингис хаан олон улсын нисэх буудалд буух үед нь баривчлан шүүгчийн захирамжийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 461 дүгээр ангид хүргэн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаа.
Тодруулбал шүүхээс даалгаснаар эрэн сурвалжлагдаж байсан этгээд нь 2023 оны 12 дугаар сард Монгол Улсын хилээр гадаад улс руу гарсан байсан юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа