Author Archives: baaska baaska

“Улаанбаатар марафон 2024” тавдугаар сарын 25-нд болно

Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд бие бялдар, оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх зорилгоор “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг 2014 оноос уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн.

Энэ жил тус тэмцээнийг тавдугаар сарын 25-ны Бямба гарагт Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

Энэхүү гүйлтийг бүтэн марафон буюу 42 км, хагас марафон буюу 21 км, 10 км, 5 км, 1.5 км болон тусгай хэрэгцээт олимпийн төрлийн 0.8 км, 0.5 км гэсэн төрлөөр зохион байгуулна.

Нийт бүртгүүлсэн иргэдийн 50 хувь орчим нь 10 ба түүнээс дээш км-т гүйхээр бүртгүүлсэн байна. Мөн оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа.  “Улаанбаатар марафон 2024” үеэр хоолны өдөрлөг зохион байгуулна. Хоолны үйлчилгээ явуулах хүсэлтэй хувь хүн, байгууллагууд “Lemonspice”-тай холбогдож хамтрах боломж нээлттэй гэдгийг “Хай пэй” ХХК-ийн хэвлэлийн төлөөлөгч Ц.Санчирмаа хэлж байв.

Тус марафонд өнөөдрийн байдлаар Кени, Япон, Герман, Их Британи, Франц, Орос улсын оролцогчид 42 км, 21 км зайд гүйхээр хүсэлтээ ирүүлжээ. Мөн Австрали, Австри, Америк, Англи зэрэг 22 улсын гүйгчид онлайнаар бүртгүүлсэн байна. Нийт онлайнаар 4334 хүн хандсанаас 1678 хүн баталгаажсан байна.

Мөн 2024 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 6:00- 18:00 цагийн хооронд автомашины хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлана. Тодруулбал,

– Д. Сүхбаатарын талбай

– Сөүлийн гудамж,

– Партизаны гудамж,

– Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар,

– Төмөрчний гудамж,

– Гэсэр сүмийн уулзвар,

– Самбуугийн гудамж,

– Анкарагийн гудамж,

– Бага тойруу,

– Бээжингийн гудамж,

– Токиогийн гудамж,

– Сансарын туслах замаар Энхтайваны өргөн чөлөөний Зүүн дөрвөн замын уулзварын Баруун уулзвар,

– Чингисийн өргөн чөлөөний Монголын хүүхдийн ордны уулзвараас Монгол шуудангийн уулзвар болон дотогш замуудын авто машины хөдөлгөөнийг хязгаарлах юм.

Улаанбаатар марафон-2024” олон улсын гүйлтийн онлайн бүртгэл, хураамжийг 2024 оны 03 дугаар сараас 20-ны өдрөөс 05 дугаар сарын 20-ны өдрийн 17:00 цаг хүртэл http://ubmarathon.hipay.mn цахим хуудас, hipay аппликэйшнаар явуулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ой, хээрийн түймрийн эрсдэл өндөр байгаа тул сонор, сэрэмжтэй байхыг зөвлөж байна

Ихэнх нутгаар түймрийн аюултай буюу ой, хээрийн гал түймэр гарах нөхцөл бүрдээд байна. Хаврын улиралд өнжмөл өвс, унанги мод ихээр хуримтлагдах, хур тунадас, чийгийн дутагдлын улмаас хуурайшилт үүсэх, салхины хурд, хүч нэмэгдэж, шуургатай өдрийн тоо олшрох зэрэг олон талын нөхцлийн улмаас ой, хээрийн түймэр гарах нөхцөл бүрддэг. Ийм эрсдэлтэй цаг үед ой, хээрт хаясан тамхи, бүрэн унтраалгүй ил задгай хаясан үнс, нурам зэргээс шалтгаалан ой, тал хээрийн түймэр үүдэн гарч байна. Тиймээс иргэн бүр ой, хээрт явахдаа сонор сэрэмжтэй байж, галын аюулаас урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны 04 дугаар сарын 29-ны өдөр нийт 1831 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1419, гэмт хэргийн шинжтэй 119 дуудлага, мэдээлэл байна.
Мөн гэмт хэргийн шинжтэй 75 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 22 хэргийг нөхөн илрүүллээ гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.
29

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр хөх хулгана өдөр

-Аргын тооллын 4 дүгээр сарын 30. Мягмар (Ангараг) гараг (2024)
–Билгийн тооллын 22, хөх хулгана, мэнгэ 7 улаан, суудал гал, элдэв тэнгэртэн-20 од, түлэх барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:36-20:03.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс засуулахад эд, идээ элбэгшин эрхэм маш сайн. Харинморь, бич, тахиа, могой жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
–Луу, хулгана, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бөөр, чих, гадар шагайнд, гэрийн сүлдзуух, пийшинд орших болой.
-Эр цэрэг, могой, морь жилтний сүлд гараг, бич, тахиа жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: улайны үйл, мал гаргах, хиншүү хярвас, эвлүүлэх, бэрийн үйл, ан гөрөө хийх, үхэгсдийн үйл, төлөг тавих, морь уралдуулах, нохой тэжээх, хүүхэд үрчлэн авах, улаан идээ авах, хутга мэс ирлэх, архи уух, замд гарах, хүнийг ханаж, төнөх, буян хишгийн даллага авах, буян номын үйл, хурим хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, нүүдэл хийх, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, эм найруулах муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 19 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна.

2024 оны 04-р сарын 29-ний 20 цагаас 04-р сарын 30-ны 20 цаг хүртэл цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө Увс нуурын хотгор болон Хөвсгөлийн уулархаг нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор -12…-17 градус, Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -3…-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар +1…+6 градус дулаан, бусад нутгаар +2…-3 градус хүйтэн, өдөртөө Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор +6…+11 градус, Их нууруудын хотгор болон Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +20…+25 градус, бусад нутгаар +15…+20 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -3…-5 градус хүйтэн, бусад хэсгээр 0…+2 градус, өдөртөө +18…+20 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -3…-5 градус хүйтэн, өдөртөө +17…+19 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -4…-6 градус хүйтэн, өдөртөө +15…+17 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Баянзүрх дүүрэгт ариутгалын ажил үргэлжилж байна

Бүх нийтийн их цэвэрлэгээ Баянзүрх дүүрэгт үргэлжилж байна. Мөн цэвэрлэгээ хийгдсэн байршлуудад ариутгалын хийгдэж эхэлсэн. Нийт 240 мянган м.кв талбайд ариутгалд хийгдсэн. Эрүүл мэндийн байгууллагаас гэдэсний халдварт өвчин цаашид нэмэгдэх хандлагатайг байгааг сэрэмжлүүлсэн. Тиймээс халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс дээрх ажлыг зохион байгуулж байна.
Нийтийн эзэмшлийн талбай, үерийн байгууламж, үерт өртсөн айл өрхийн хашаа зэрэг нийтдээ нэг сая м.кв талбайд цаашид ариутгал хийгдэнэ.
Дүүргийн хэмжээнд малын сэг зэм устгах ажлыг өнгөрсөн долоо хоногоос зохион байгуулж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор сэг зэм ихтэй газруудад мөн ариутгал хийгдэнэ гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Бүртгэгдсэн гамшиг, аюулт үзэгдэл, ослын 80 нь гал түймрийн дуудлага байна

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо /2024.04.22-28/ хоногт нийслэлийн 8 дүүрэг, 20 аймгийн 45 суманд гамшиг, аюулт үзэгдэл, ослын 109 тохиолдол бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, зургаан иргэний амь насыг авран хамгаалсан юм.
Нийт гамшиг, аюулт үзэгдэл, ослын 80 нь гал түймэр, 19 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, дөрөв нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, дөрөв нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, хоёр нь ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл байна.
Харин гамшиг, аюулт үзэгдэл, ослын улмаас таван хүн нас барж, дөрвөн хүн гэмтэж, бэртжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг “Шувуу” ажиллагааны хүрээнд албадан авчирлаа

Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “М”-г холбогдох хууль тогтоомжийн хүрээнд энэ оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад албадан авчирч мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Уг этгээд нь “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байгаа оргодол этгээдүүдийн жагсаалтад багтсан ба бусадтай бүлэглэн олон удаагийн үйлдлээр мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэх хэрэгт шалгагдаж байхдаа гадаад улсад оргон зайлсан.
Түүнийг Монгол улсад авчрах ажиллагааг Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад хэргийн яам, Цагдаагийн Ерөнхий Газар хамтран зохион байгууллаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг өнөөдрөөс түр хугацаанд зогсоолоо

Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг өнөөдрөөс эхлэн түр хугацаанд зогсоож байгаа болохыг Улсын бүртгэлийн байгууллагаас мэдээллээ.

УИХ-ын сонгуулийн санал хураалт ирэх зургаадугаар сарын 28-нд болно. Тус сонгуультай холбоотой иргэдийн шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө түр зогсоодог хуулийн зохицуулалттай.

Иймд иргэд харьяа дүүргийн улсын бүртгэлийн байгууллагын салбарт хандаж, шилжилт хөдөлгөөний бүртгэлээ хийлгэх юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ГССҮТ-ийн эмч нар асрамжийн ахмадуудад зориулж сайн үйлсийн аян зохион байгуулав

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч, сувилагч, тусгай мэргэжилтнүүд энэ сарын 27-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр дэх “Ахмад настны үндэсний төв”-д ажиллаж, 182 орчим ахмад настанд эрүүл мэндийн үзлэг оношилгоо, хөдөлгөөн засал, хөдөлмөр засал, сэтгэл зүйн зөвлөгөө, сувилахуйн тусламж үйлчилгээг цогцоор нь үзүүллээ.

Тухайлбал тус төвд асруулж буй хэвтрийн болон байнгын асаргаа сувилгаа шаардлагатай ахмад настнуудыг нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулж, хөдөлгөөн засал, хөдөлмөр засал, сэтгэл зүйн зөвлөгөө өгч, холголт цооролтоос сэргийлэх, бүтэн биеийн болон хэсэгчилсэн угаалга, шээлгүүр солих зэрэг сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүлсэн байна.

Түүнчлэн улсын асрамжинд буй ахмад настнуудад эрүүл мэндийн тусламж үйлчилгээнээс гадна сэтгэлийн дэм өгөх зорилгоор ГССҮТ-ийн бүх тасаг, албадаас хандив цуглуулан дархлаа сэргээх аминдэм, хэрэгцээт эм бэлдмэл, ахуйн хэрэглээний зүйлс, асаргаа сувилгааны хэрэгслүүдийг гарын бэлэг болгон хүргэсэн юм.

Ахмад настнуудынхаа эрүүл мэндэд анхаарч, нэгэн өдрийг хамтдаа хайр хүндлэл, баяр талархал дунд өнгөрүүлсэн уг арга хэмжээнд ГССҮТ-ийн Эмнэлзүй хариуцсан дэд захирал Р.Гантуяа, Сувилахуй хариуцсан дэд захирал Г.Дэлхийцэцэг нараар ахлуулсан 50 хүний бүрэлдэхүүнтэй баг хамт олон оролцлоо.

Нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоонд ХГМЗТ-ийн их эмч Д.Энхбаяр, ЯТТ-ийн их эмч Б.Наранхүү, ГСМЗТ-ийн их эмч Ц.Санжаасүрэн, МЗМНТ-ийн их эмч Б.Батцэцэг нар ажилласан байна.

Сувилахуйн тусламж үйлчилгээнд Сувилахуйн албаны хамт олон, НХМЗТ-ийн ахлах сувилагч А.Алтантуяа, НМЗТ-ийн ахлах сувилагч Д.Отгонцэцэг, ХГМЗТ-ийн ахлах сувилагч Н.Энхцэцэг, ЯТТ-ийн ахлах сувилагч У.Уранчимэг, СЗЭТ-ийн ахлах хөдөлгөөн засалч Х.Цэдэн-Иш, Салбар эмнэлгийн НСМЗТ-ийн ахлах сувилагч Э.Эрдэнэцэцэг, СЗЭТ-йн ахлах хөдөлмөр засалч Т.Алтанзаяа, ЭЭТ-ийн сувилагч Цэнгүүнжав, МЗМНТ-ийн ахлах сувилагч Г.Ганцэрэн нар тасаг хамт олноо төлөөлж оролцсон бол, нийт тасгийн 40 гаруй сувилагч, туслах сувилагч, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч нар идэвхитэй хамрагдсан юм.

Тус төвөөс БГД-ийн ХХҮХ-тэй хамтран өдгөө найм дахь жилдээ зохион байгуулж буй сайн үйлсийн аянд энэ удаа “Монос Трейд” ХХК-иас туслалцаа үзүүлж, хамтарч ажилласан байна.

437197278_1127288238535766_4523144871207987470_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Баянхонгорын Гурванбулаг суманд 20 см цасан бүрхүүл тогтжээ

Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр өнгөрсөн долоо хоногт /2024.04.22-29/ Увсын зүүн, Хөвсгөлийн баруун, Завхан, Архангайн, Өвөрхангайн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Дундговийн хойд хэсэг, Өмнөгөвь, Төв, Сэлэнгэ аймгийн зарим газраар 0.1-20.0 см цасан бүрхүүл тогтсон. Хамгийн их нь Баянхонгорын Гурванбулаг 20.0 см, Бөмбөг 16.0см, Бууцагаан, Хүрээмарал 12.0см, Өвөрхангайн Арвайхээр, Уянга 9.0см, Өмнөговийн Даланзадгад 6.0 см, бусад хэсгээр 0.0-5.0 см цасан бүрхүүл тогтсон байна.

Тухайлбал, 23-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 0.0-5.0мм, 24-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар 0.0-2.0мм, 25-нд нутгийн хойд хэсгээр 0.0-5.0мм, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар 0.0-7.0мм, 27,28-нд нутгийн баруун өмнөд хэсгээр 0.0-19.0 мм бороо, нойтон цас орсон байна. Үүнээс хамгийн их нь Өмнөговийн Булган 27.8мм, Өвөрхангайн Арвайхээр 23.3мм, Баянхонгорын Гурванбулаг 21.2 мм, Өмнөговийн Ноён 20.0мм, Өвөрхангайн Зүүнбаян 19.2мм, Өмнөговийн Ханбогд 19.0мм, Архангайн Цэцэрлэг 18.0мм, бусад нутгаар 0.0-17.3 мм бороо, нойтон цас оржээ.

Эх сурвалж: ЦУОШГ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр харагчин гахай өдөр

-Аргын тооллын 4 дүгээр сарын 29. Даваа (Сумьяа) гараг (2024)
–Билгийн тооллын 21, харагчин гахай, мэнгэ 8 цагаан, суудал хий, суулга-19 од, рашаан барилдлагатай өдөр. Хутганы ир. Үхэр, могой, тахиа жилтнээ хийморь буулттай.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:37-20:02.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс бүү засуул өвчин тусах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
–Туулай, хонь, гахай, нохойжилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд цээж, хавирга, зүрхэнд, гэрийн сүлдтуурга, хананд орших болой.
-Эм хүмүүн, нохой жилтний сүлд гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: хиншүү, бузар, тээрэм босгох, андгай тавих, чуулах, бэрийн үйл, газар малтах, мод таслах, худаг шуудуу малтах, үс засуулах, малын үс, ноос хяргах, эхэлж ном сонсох, нүүдэл хийх, замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, мал гаргах, өмнө зүгт явахад муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 11 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.

2024 оны 04-р сарын 28-ны 20 цагаас 04-р сарын 29-ний 20 цаг хүртэл

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө говийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр, өдөртөө говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор -13…-18 градус, Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -7…-12 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -2…+3 градус дулаан, бусад нутгаар -2…-7 градус хүйтэн, өдөртөө Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор +1…+6 градус, Их нууруудын хотгор болон Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +15…+20 градус, бусад нутгаар +9…+14 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -7…-9 градус, бусад хэсгээр -2…-4 градус хүйтэн, өдөртөө +10…+12 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -5…-7 градус хүйтэн, өдөртөө +11…+13 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -7…-9 градус хүйтэн, өдөртөө +9…+11 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Шар өвс шатаахгүй байхыг анхааруулж байна

Өнөөдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Жигжидийн тойргийн задгайд шар өвс шатаж байна гэсэн дуудлага 12:42 цагт ирсэн.
Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид, ногоон бүсийн хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн 12:53 цагт гал түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Хуурайшилт ихтэй, ой хээрийн түймрийн эрсдэлтэй энэ үед хашааны шар өвсөө шатаахгүй байхыг анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа