Author Archives: baaska baaska
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Өвөлжилт, хаваржилт хүндэрч нийт 3.1 сая орчим толгой мал хорогджээ
Цаг уурын байгууллагын гаргасан мэдээгээр 2023-2024 онд нутгийн 40 гаруй хувьд зуншлага муутай байсан, цасан бүрхүүл эрт тогтсон, агаарын температурын хэлбэлзэл ихтэй хүйтэрч, цасаар шуурсан зэрэг цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан ихэнх бүс нутагт өвөлжилт хүндэрсэн өвөл боллоо.
Өнгөрсөн оны XII сар болон энэ оны I, II сарын дунд арав хоногт говь, тал хээрийн нутгаар түр зуур 16-27 м/с буюу аюултай, 28-34 м/с онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч цасан болон шороон шуурга шуурч малын бэлчээрлэлтэнд нөлөөлсөн байна.
Тухайлбал:
- Энэ өвөл хамгийн ихдээ нэгдүгээр сарын 31-ний байдлаар нийт нутгийн 90 гаруй хувьд цасан бүрхүүл тогтсон.
- Өвлийн туршид үе үе огцом дулаарал болон хүйтрэл ажиглагдсаны улмаас 14 аймгийн 46 суманд мөсөн (төмөр) зудын нөхцөл үүссэн.
- Зарим нутгаар салхины хурд аюултай болон онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн ба мал бэлчээрлэлт улам хүндэрч, зам, даваа гүвээ хаагдсан.
- Цасны зузаан болон нягт харьцангуй бага боловч зундаа гантай байсан говийн аймгийн зарим сумдын нутгаар харын зуд тохиолдсон.
- Мал өвөлжилт, хаваржилт хүндэрч улсын хэмжээнд хоёрдугаар сарын 29-ний байдлаар нийт 3.1 сая орчим толгой мал хорогдсон байна.
Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Нийтийн эзэмшлийн зам талбайд стандарт мөрдүүлэн, зөрчлийг арилгаж байна
2024 оныг “Тохижилт-бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбоотойгоор хотын гол магистрал зам дагуух нийтийн эзэмшлийн зам талбайд стандарт мөрдүүлэн, зөрчлийг арилгах ажлыг үе шаттайгаар хийж буй. Энэ хүрээнд Энэ хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Сонгинохайрхан дүүргийн 17 болон 20 дугаар хороонд ажиллан, нийтийн эдэлбэр газрыг хууль бусаар ашиглаж байгаа зөрчлүүдийг арилгах, барьсан байгууламжийг буулгаж, амралтын талбай болгон тохижуулах үүргийг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайд үүрэг болголоо.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Хамтын ажиллагааны комиссын дүрэмд гарын үсэг зурлаа
Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш буюу Парламентын дарга Нурланбек Шакиев манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Хоёр орны парламентын тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийсний дараа хамтын ажиллагааны комиссын дүрэмд гарын үсэг зурах ёслолд оролцлоо.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиев нар “Монгол Улсын Их Хурал, Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенешийн хамтын ажиллагааны комиссын дүрэм”-д гарын үсэг зурцгаасан юм. Уг комиссын дүрмийг үзэглэснээр талууд цаашид олон талт харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, хөгжүүлэхээ харилцан нотоллоо.
Мөн ёслолын ажиллагааны үеэр Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн газрын дарга А.Нарантуяа, Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Айбек Артыкбаев нар ноос импортлох нөхцөл харилцан зөвшөөрөх тухай мал эмнэлгийн олон улсын гэрчилгээг солилцов.
Энэхүү арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Киргизийн бүлгийн дарга Б.Бейсен, Улсын Их Хурлын гишүүн Ц.Анандбазар, Т.Аубакир, Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд С.Ганхуяг, Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Айбек Артыкбаев нар болон албаны бусад хүмүүс байлцлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Өнөөдөр шар морь өдөр
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Улаанбаатарт өдөртөө 7 градус дулаан
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
Өнөөдөр ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.
2024 оны 04-р сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг, Арц богдын өвөр хоолой болон говь, талын нутгаар секундэд 15-17 метр, зарим үед секундэд 20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр -1…+4 градус, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр +3….+8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +20…+25 градус, Хангай нурууны өвөр бэл, Дарьгангын тал нутгаар +14…+19 градус, бусад нутгаар +8…+13 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. +6…+8 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. +6…+8 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. +4…+6 градус дулаан байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Элсэлтийн шалгалтын бүртгэл дөрөвдүгээр сарын 26-ны 18:00 цагт хаагдана
БШУ-ны сайдын 2024 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн А/66 дугаар тушаалаар батлагдсан “Элсэлтийн шалгалтын журам”-ын дагуу ЭШ-ын бүртгэл 2024 оны хоёрдугаар сарын 19-ний 09.00 цагт эхэлсэн ба 2024 оны дөрөвдүгээр сарын 26-ны 18:00 цагт дуусна.
Шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягаар бүртгүүлэх ба eec.mn /eyesh.eec.mn/ цахим хаяг руу хандан бүртгэлээ хийхдээ дараах материалыг бэлтгэсэн байна.
Үүнд:
1. Иргэний үнэмлэх
2. Өнгөт цээж зураг /цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авахуулсан, урагшаа цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна/
Жич: Дээрх шаардлага хангаагүй зураг оруулж бүртгүүлсэн тохиолдолд програмаас устгах ба та бүртгэлийн хугацаанд зургаа дахин шинэчилж оруулна уу. Бүртгэлийн хуудас зураггүй буюу шаардлага хангаагүй зурагтай хэвлэгдсэн тохиолдолд шалгалтад оруулахгүй болохыг анхаарна уу.
3. Бүх банкны интернэт гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн карт, интернет банкны QPay үйлчилгээ
ЭШ-ын нэг хичээлийн бүртгэлийн хураамж 5800 төгрөг байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон тусгай сургуулийн суралцагч элсэлтийн шалгалт өгөхөөр бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримтыг бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлнэ.
-Өргөдөл хүсэлт
-Эмчийн магадалгаа
-Сургуулийн тодорхойлолт байна гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Зарим гудамж, замын хөдөлгөөнд түр хугацаанд хязгаарлалт хийнэ
Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаатай холбоотойгоор 2024 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн 14:00 цагаас эхлэн дөрөвдүгээр сарын 25-ны өдөр хүртэл зарим гудамж, замуудын хөдөлгөөнд зорчих чиглэлийн дагуу түр хугацаанд хязгаарлалт хийнэ.
Замын хөдөлгөөнд оролцохдоо жолооч та хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын хууль ёсны шаардлагыг биелүүлж, анхаарал болгоомжтой, соёлтой хөдөлгөөнд оролцохыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс зөвлөж байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Ой, хээрийн 44 удаагийн түймэр гарч, 435.658 га талбай түймэрт өртжээ
Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс 10 аймгийн 23 суманд 44 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч, 435.658 га талбай түймэрт өртсөн.
Ой, хээрийн гал түймрийн дуудлага, мэдээллийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 15,9 хувиар өссөн байна.
Ойрын өдрүүдэд буюу дөрөвдүгээр сарын 24, 25-нд ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай, ихэнх нутгаар хуурайшилтын зэрэглэл өндөр байгаа тул иргэн бүр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Иймд:
- Түймэрт нэрвэгдэж болзошгүй нутаг дэвсгэрийг түймрээс хамгаалах зурвастай болгох,
- Түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх
- Түймрийн аюултай үед айл өрх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байх,
- Насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт шүдэнз, асаагууртай явуулахгүй байх
- Айл өрхүүд хог, өвсийг ил задгай шатаахгүй байх,
- Шашны зан үйл хийхдээ арц, хүж, зул, асааж орхихгүй байх зэргээр урьдчилан арга хэмжээг хэрэгжүүлэхийг анхааруулж байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монгол Улсад хүрэлцэн ирлээ
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиев тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр (2024.04.23) Улаанбаатар хотноо хүрэлцэн ирлээ. Хүндэт зочдыг Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Киргизийн парламентын бүлгийн дарга Б.Бейсен нар албаны бусад хүмүүсийн хамт угтан авлаа.
Айлчлалын хүрээнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиев нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, парламент хоорондын олон талт хамтын ажиллагаа болон бусад асуудлаар санал солилцоно.
Энэхүү албан ёсны айлчлал нь Киргиз Улсын парламентын даргын түвшний анхны айлчлал гэдгээрээ онцлог төдийгүй хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг шинэ агуулгаар баяжуулж, холбогдох эрх зүйн үндсийг бататгах ач холбогдолтой юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиев 2024 оны дөрөвдүгээр сарын 23-наас 25-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Албан ёсны айлчлалын хүрээнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиев нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагаа болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцоно.
Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиев бараалхаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хүлээн авч уулзана. Түүнчлэн Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиев энэ сарын 25-27-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” II чуулга уулзалтад хүндэт зочноор оролцож, илтгэл тавина.
Энэхүү албан ёсны айлчлал нь Киргиз Улсын парламентын даргын түвшний анхны айлчлал гэдгээрээ онцлог бөгөөд Монгол, Киргизийн хоорондын улс төрийн яриа хэлэлцээ, харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэх, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцааны эрх зүйн үндсийг бататгахад чухал хувь нэмэр оруулах юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
“Монголын инновацын 7 хоног- 2024” өдөрлөг эхэллээ
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын инновацын 7 хоног” өдөрлөг эхэллээ. Өдөрлөг энэ сарын 27-нийг хүртэл Улаанбаатар, Орхон аймагт болно.
“Монголын инновацын 7 хоног” өдөрлөгийг арван жилийн өмнө анх ШУТИС санаачилж байсан бөгөөд энэ удаа “Эрдэнэт” ШУТП–тай хамтран зохион байгуулж байна. Өдөрлөгийн зорилго нь эрдэм, мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах, үндэсний инновацын чадавхыг бэхжүүлэхэд чиглэж байгаа юм.
Долоо хоног үргэлжлэх тус өдөрлөгийн үеэр “International Conference on Innovation and Entrepreneurship Development” олон улсын хурал, “Төрийн өмчийн их сургуулиудын инновац, технологи” сэдэвт виртуал үзэсгэлэн, танилцуулга Улаанбаатар хотод болно.
Мөн залуу судлаачдын эрдэм шинжилгээний хурал, оюутны гарааны бизнесийн санаачилгыг дэмжих “Мentor day” болон “Erdem hackathon” уралдаан Улаанбаатар хотод болно.
Орхон аймагт дөрөвдүгээр сарын 26-нд “Инновацын түншлэл” үндэсний форум, “Инновацын бүтээлийн үзэсгэлэн”, гарааны бизнесийн амжилт, түүхээс хуваалцах чөлөөт уулзалт, хүнс, хөдөө аж ахуйн технологи бүтээгчдийг хөрөнгө оруулагчтай холбох үйл ажиллагаа болох юм.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 63 зөрчил бүртгэгджээ
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

10 дугаар сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгдэв
Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа
Ерөнхий сайд Н.Учрал цахим залилантай тэмцэх тогтолцоог цогцоор нь шинэчлэх үүрэг өглөө
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
Улаанбаатарт өдөртөө +4 градус дулаан
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Хиймэл оюунд суурилсан залилангаас урьдчилан сэргийлэх нөлөөллийн аян эхэллээ
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Мөнхбаатарын Баасанбат тамгаа гардан авлаа
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа
Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
