Author Archives: baaska baaska

Өнгөрсөн долоо хоногт 8211 иргэн “И-Баримт” аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ төлжээ

ЭМД-ын шимтгэлээ И-Баримт гар утасны аппликейшнээр төлөх боломжтой бөгөөд таны төлсөн шимтгэл 10-15 минутад баталгааждаг.

Тэгвэл 2024 оны 3 дугаар сарын 16-наас 3 дугаар сарын 22-ны өдрийн 14 цагийн байдлаар 8211 иргэн, 8856 удаагийн гүйлгээгээр нийт 564.8 сая төгрөгийн шимтгэлийг ИБАРИМТ аппликейшнээр төлжээ.

434194706_737945065148474_5564238029385826406_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Наурызын баярыг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх казах түмний Наурызын баярыг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭНД:

“Туурга тусгаар Монгол эх орныхоо өнцөг булан бүрд болон гадаадын орнуудад амьдран суугаа, ажилч хичээнгүй, авьяаслаг, хөдөлмөрч казах түмэндээ Нарны баяр-Наурызын мэндийг өргөн дэвшүүлье.

Эх дэлхий минь илч гэрлээр тэтгэгч алтан нарыг тойрсоор, өдөр шөнө тэнцэх өдөр, шимтэй бүхэн дэлгэрч, үндэстэй бүхэн үржих, үйлс ажил нь өрнөн дэлгэрэхийн бэлгэдэлт урин хавартай энх мэнд золгосны баяр Наурызыг казах иргэд маань өнө эртнээс тэмдэглэж ирсэн түүхтэй.

Тийм ч учраас Даян дэлхийн хамтын нийгэмлэгийн шийдвэрээр Нарны баяр-Наурызыг “Дэлхийн халдашгүй соёлын өв”-д бүртгэн, дэлхий нийтээрээ тэмдэглэдэг болоод даруй 15 жил өнгөрч байна.

Нүүдэлчин соёл иргэншлийн үнэт өвийг үеэс үед өртөөлөн хадгалсан хөдөлмөрч түмэн маань эх газрын эрс тэс уур амьсгалд зохицон амьдарч, он цагийн уртад хөдөлмөр зүтгэлийн нэгэн шалгуур хахир өвлийг даван туулж, жаврын үзүүрийг уярааж, төлийн дуу цангинасан урин хаврын улиралтай золголоо.

Айсуй цагийн эхлэл Наурыз баяраараа казах иргэд маань хол ойроос хуран цуглаж, учран золгож, ахмад буурлуудаа хүндэтгэн залж, үнэт сургаалыг нь дээдлэн сонсож, үдэж буй жилийнхээ ололт амжилтыг дүгнэн хэлэлцэж, гарч буй жилдээ сайн сайхан бүхэн сэтгэлчлэн бүтэхийн ерөөл тавьдаг эртний сайхан уламжлалтай.

Улиран одож буй жил Монгол Улсын эдийн засаг өсөж, орон нутагт чиглэсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна.

Баян-Өлгий аймагт боомтын сэргэлт, босоо тэнхлэгийн автозамын бүтээн байгуулалт, транзит тээвэр зэрэг бүтээн байгуулалт өрнөж, хөгжлийн ахиц гарч, алс хязгаар нутагт маань аялагч, жуулчдын хөл тасрахгүй болжээ.

Нүүдэлчин малч удамт уугуул, суугуул иргэд та бүхэн маань казах ёс заншлын бэлгэдэл, өв соёлын эрхэмсэг оршихуй, Наурыз баяраа өргөн дэлгэр тэмдэглэж, ирж байгаа шинэ жилийн өнгөө өөдрөг сайхнаар төсөөлж, азай буурлуудаа хүндлэн дээдэлж, анд нөхдөө эрхэмлэн хүндэлж, алдрай багачуудаа өхөөрдөн энхрийлж, Хүчит луу жилдээ хүрэн бүргэд шигээ хийморь золбоотой байж, эвийн зангилгаагаа бөхлөн гагнаж, эрч хүчээ өсгөн нэмэгдүүлж, хүй элгэнээрээ сайхан баярлаарай.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр нийт 1843 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1464, гэмт хэргийн шинжтэй 109 дуудлага, мэдээлэл байна.
Мөн гэмт хэргийн шинжтэй 62 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 11 хэргийг нөхөн илрүүллээ гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.
48

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 5 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

23-нд Орхон, Сэлэнгэ, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар салхи секундэд 14-16 метр хүрч, зарим газраар шороон шуурга шуурахыг анхааруулж байна.

                   2024 оны 03-р сарын 21-ний 20 цагаас 03-р сарын 22-ны 20 цаг хүртэл
                                      цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Шөнөдөө зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос, өдөртөө ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -17…-22 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -11…-16 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +1…+6 градус дулаан, Их нууруудын хотгор болон Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн өмнөд хэсгээр 0…-5 градус, бусад нутгаар -5…-10 градус хүйтэн, өдөртөө Увс нуурын хотгороор -5…-10 градус, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр -2…-7 градус хүйтэн, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -1…+4 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +11…+16 градус, бусад нутгаар +4…+9 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -11…-13 градус, бусад хэсгээр -5…-7 градус хүйтэн, өдөртөө +4…+6 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -11…-13 градус хүйтэн, өдөртөө +4…+6 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -14…-16 градус хүйтэн, өдөртөө +2…+4 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хуурамч мөнгөн тэмдэгтээс сэргийлье

Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр “……банканд гадаад улс руу шилжүүлэг хийх зорилгоор 20 ширхэг 500 еврогийн дэвсгэртээр гүйлгээ хийх гэсэн боловч хуурамч евро байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Тус мэдээллийг шалгахад Монгол Улсын иргэн Ц, гадаад улсын иргэн Ш нар нь зарим арилжааны банк болон валют солих үйлчилгээ эрхэлдэг газруудад хуурамч байж болзошгүй “евро” гэх мөнгөн тэмдэгтийг их хэмжээгээр солиулсан байж болзошгүй ба дээрх этгээдүүдийг Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс олж баривчлан, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Иймд арилжааны банк, иргэд болон хувиараа жижиг дунд бизнес эрхлэгч нарыг энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, мөнгөн тэмдэгтийн нууцлалыг шалгаж байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Сүхбаатар дүүрэгт маргааш бүх нийтийн их цэвэрлэгээ хийнэ

Урин дулааны улирал ирж буйтай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн “Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах тухай” 04 дүгээр албан даалгавар гарлаа.
Их цэвэрлэгээг маргааш буюу 2024 оны 03 дугаар сарын 22-ний өдрийн 11.00 цагаас эхлэх тул иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд орчны 50м гудамж, зам талбайн хог хаягдал, цас мөсийг цэвэрлэж, хашаа хайсаа угааж идэвхтэй оролцоно уу.
Бүх төрийн албан хаагчид хуваарилагдсан байршилд ажиллана.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Др.Курт М.Кэмпбэлл Монгол Улсад айлчилна

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Др. Курт М.Кэмпбэлл 2024 оны 3 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилна. Др. Курт М.Кэмпбэлл АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогчийн хувьд хийж буй гадаад айлчлалаа Япон Улс болон Монгол Улсаас эхлүүлж байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Курт Кэмпбэлл тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бараалхаж, Гадаад харилцааны яамны удирдлагатай тус тус уулзана. Айлчлалын хүрээнд хийх уулзалтуудын үеэр Монгол Улс, АНУ-ын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийг бататгах, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүс нутаг, олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцоно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Дэлхийн брэнд “Jackery” Монголд 23-ны өдөр нээлтээ хийнэ

Дэлхийн брэнд “Jackery” зөөврийн цахилгаан үүсгүүр, нарны панел Монгол улсад албан ёсны эрхтэйгээр борлуулагдаж эхлэхээр болжээ. 2012 онд АНУ-ын Калифорниа мужид үүсгэн байгуулагдаж байсан Jakery нь байгальд хайртай гэр бүл болоод хүн бүрийн эрчим хүчний хэрэгцээг хангаж чаддагаараа онцлог хэмээн дэлхийд танигдсан. Одоогоор дэлхий даяар 2 сая гаруй ширхэг зарагдсан нарны үүсгүүрийн хамгийн өндөр борлуулалттай брэндээр шалгараад байгаа аж. АНУ, Канад, Герман, Их Британи, Испани, Франц, Итали, Нидерланд, Швед, Япон, Польш, Австрали, Солонгос, Хятад гэх мэт дэлхийн 30 гаруй оронд албан ёсны үйл ажиллагаагаа явуулж буй дэлхийн брэнд нь Монгол улсад 3-р сарын сарын 23-ны өдөр нээлтээ хийх гэж байна. Байгальд ээлтэй, чанартай хэрэглээг дэмжигч та бүхэн тус брэндийн нээлтэнд очиж зөөврийн цахилгаан үүсгүүрийн үсрэнгүй хөгжилтэй танилцаарай.

Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 36-р хороо Шинэ зуун айл барилгын материалын зах А блок 16 17 тоот Утас: 88813677, 88812677

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Дэлхийн ойн өдөр тохиож байна

Дэлхийн хуурай газрын 31 хувийг эзэлдэг ойн сан хөмрөгийг хамгаалах, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилгоор 2012 онд НҮБ-аас жил бүрийн гуравдугаар сарын 21-ний өдрийг Дэлхийн ойн өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэжээ. Манай улс 2015 оноос эхлэн энэ өдөр ойн олон талын ач холбогдлыг иргэд олон нийт, нийгэмд ойлгуулан, сурталчлан таниулахад анхаарч ирсэн юм. Энэ жил тус өдрийг “Ой ба инновац: Илүү сайхан дэлхийн төлөөх шинэлэг шийдлүүд” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Улаанбаатар хот нийт 470,444 га нутаг дэвсгэртэй бөгөөд үүний дөрөвний нэг буюу 116,257 га талбайг ойн сан газар, 17,543 га буюу 15.56 хувийг ойгоор бүрхэгдээгүй талбай эзэлдэг. Ойн санг нэмэгдүүлэх зорилгоор жил бүр улс, нийслэлийн төсвөөр ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Нийслэлийн ойн санг түймрээс хамгаалах, ойн түймэр тархах нөхцөлийг бууруулах зорилгоор 1960-2003 оны хооронд нийт 24.5 км урттай 11 зурвас байгуулсан байдаг. Мөн 2019 оноос эхлэн нийслэлийн түймрээс хамгаалах дөрвөн халз зурвасыг сэргээгээд байна. Түүнчлэн Ерөнхийлөгчийн 2021 оны 58 дугаар зарлиг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2021-2023 онд нийт 2,218,658 ширхэг мод, бутыг төвлөрсөн найман байршил болон алслагдсан дүүргүүдэд тариад байгаа юм.

Улаанбаатар хотын ногоон бүс төдийгүй Монгол орны ойн санд хөнөөлт шавжийн голомт их байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт дөрвөн төрөл зүйл буюу шинэсний урч ялаа, Сибирийн хүр эрвээхэй, якобсоны төөлүүрч эрвээхэй, шинэсний шилмүүс хуйлагч эрвээхэй бүртгэгдээд буй. Улаанбаатар хотын ойн сангийн нийт 23,862 га талбайд дээрх хөнөөлт шавжууд тохиолдож байгаагаас тэмцлийн ажил гүйцэтгэх зайлшгүй шаардлагатай, голомтолсон 12,756 га талбай байна. Үүнтэй холбоотойгоор 2024 онд нийслэлийн ногоон бүсийн 10,764 га талбайд тэмцлийн ажил гүйцэтгэхээр төлөвлөөд байгаа юм.

Мөн Нийслэлийн цэцэрлэр, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, хамт олны бүтээлч хандлагыг нэмэгдүүлэх, төлөвшүүлэх, хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх зорилгоор “БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ БАЙГУУЛЛАГА” сэдэвт болзолт уралдааныг 2024 оны гуравдугаар сарын 11-нээс дөрөвдүгээр сарын 21-ний хооронд зарлаад байна.

НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 47 зөрчил бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр нийт 1843 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1464, гэмт хэргийн шинжтэй 109 дуудлага, мэдээлэл байна.
Мөн гэмт хэргийн шинжтэй 62 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 11 хэргийг нөхөн илрүүллээ гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.
432768353_728356926124385_1488396920846119506_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр хөх бич өдөр

-Аргын тооллын 3 дугаар сарын 21. Пүрэв (Бархасвадь) гараг (2024)
–Билгийн тооллын шинийн 12, хөх бич, мэнгэ 2 хар, суудал гал, үнэг-8 од, үл зохилдох барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:53-19:06.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс бүү засуул өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
–Хулгана, бич, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд нүд, алга, үсний завсарт, гэрийн сүлд зуух, пийшинд орших болой.
-Лам, бар, туулай жилтний сүлд гараг, үхэр, луу, хонь, нохой жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: бурхан сахиус тахих, бэрийн үйл, эвлүүлэх, улайны үйл, мал гаргах, ан гөрөө хийх, үхэгсдийн үйл, шинэ гэр, байшин, асар майхан босгох, шинэ хувцас өмсөх, чимэг оёх, худалдаа хийх, худаг малтах, үс засуулах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, замд гарах, малын үс, ноос хяргах, эд, мал худалдан авах муу.Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
–Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 5 градус дулаан

                        Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
20-22-нд уулархаг нутгуудаар цас орж, ихэнх нутгаар өдөртөө дулаан байна.

                         2024 оны 03-р сарын 20-ны 20 цагаас 03-р сарын 21-ний 20 цаг хүртэл
                                                 цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -18…-23 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр -11…-16 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +1…+6 градус дулаан, Их нууруудын хотгор болон Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн өмнөд хэсгээр 0…-5 градус, бусад нутгаар -4…-9 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Тэс голын хөндийгөөр -5…-10 градус хүйтэн, Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Идэр голын хөндийгөөр 0…-5 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр +6…+11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +12…+17 градус, бусад нутгаар +1…+6 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -11…-13 градус, бусад хэсгээр -4…-6 градус хүйтэн, өдөртөө +4…+6 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -11…-13 градус хүйтэн, өдөртөө +4…+6 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -13…-15 градус хүйтэн, өдөртөө +3…+5 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журамд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүллээ

Асрамжийн газарт байгаа хүүхдүүдийн хувьд тухайн асрамжийн газар нь хүүхдийн нэр дээр хадгаламжийн данс нээж хүүхдийн мөнгийг банканд 100 хувь хадгалуулж байна. Хүүхдүүдийн хувьд хичээлийн хэрэгсэл авах, дугуйлан, секцэнд хамрагдах зэргээр өөрийн хэрэгцээт зүйлд бэлэн мөнгө зарцуулах хэрэгцээ шаардлага тулгардаг бөгөөд нөгөө талаас хүүхэд бүрийг мөнгөтэй харьцаж сургах, санхүүгийн боловсролтой болгох асуудал чухал байна.

 Иймд эдгээр асуудлыг шийдвэрлэх эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэх зорилгоор өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Засгийн газрын 2023 оны 236 дугаар тогтоолоор баталсан “Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцүүлж шийдвэрлүүллээ.

 Уг журмын өөрчлөлтөөр төрөлжсөн асрамжийн газар амьдарч байгаа 14 ба түүнээс дээш насны хүүхдүүд хүүхдийн мөнгөн тэтгэмжийн 20 хувийг бэлэн мөнгөөр авах боломжийг бүрдүүлсэн бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас арилжааны банктай хамтран хүүхэд бүрийг цахим карттай болгох юм.

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн үлдсэн 80 хувийн одоогийн зохицуулалтаар буюу хүүхдийн хадгаламжийн данстай холбон хадгаламж хэлбэрээр авдаг зарчим хэвээр хэрэгжих юм.

Түүнчлэн зарим эцэг, эхийн хувьд хүүхдээ асрамжид асруулж хүүхдийн мөнгөн тэтгэмжийг авдаг асуудлыг уг журамд орсон өөрчлөлтөөр хүүхдэд өөрт нь буюу хадгаламжийн дансанд хуримтлуулахаар зохицуулсан.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Тавантолгой түлш ХХК-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабат, Тавантолгой түлш ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд ХАБЭА-н хууль тогтоомж, хүнд үйлдвэрийн салбарт нэн шаардлагатай зарим ажил мэргэжлийн стандарт, хөдөлмөрийн хүнд болон хортой нөхцөлд ажиллаж буй ажилчдын нийгмийн асуудал зэрэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэх тал дээр хамтран ажиллана.
Хөдөлмөрийн хамтын ажиллагааны санамж бичиг байгуулснаар уул уурхай, хүнд үйлдвэр болон бусад аж үйлдвэрийн салбарт ХАБЭА-н стандарт нэвтрүүлж, хөдөлмөрийн хяналтын үр дүнтэй бүтэц, тогтолцоог бий болгож, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, ажилтнуудын амь нас, эрүүл мэндийг хамгаалахад бодит үр дүнгээ өгөх юм.
433168029_805296388295642_2052479330455817436_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа