Author Archives: baaska baaska

Нөөцийн махыг 375 цэгээр худалдаалж эхэллээ

Нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах зорилгоор нөөцийн махыг есөн дүүргийн 375 цэгээр худалдаалж эхэллээ. Энэ жил хонины махыг 8900, ямааны махыг 6700, үхрийн махыг 11,350 төгрөгөөр борлуулах бөгөөд нийт 6337.5 тонн махыг нөөцөлж, бэлтгээд байна.

Бэлтгэн нийлүүлэлтийг “Агро нэгтгэл трейд”, “Мах импекс”, “ХКҮ”, “И Эн Пи”, “Чойбалсан групп”,  “Стандарт мах”, “Булган мах маркет” ХХК-иуд хангаад буй. Үхэр болон хонины махыг жижиглэнгээр худалдаалах бол ямааны махыг өргөтгөсөн худалдаагаар борлуулахаар төлөвлөөд байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 46 зөрчил бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр нийт 1851 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1432, гэмт хэргийн шинжтэй 97 дуудлага, мэдээлэл байна.
Мөн гэмт хэргийн шинжтэй 67 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 17 хэргийг нөхөн илрүүллээ гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.
46bbb

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр хөхөгчин гахай өдөр

-Аргын тооллын 3 дугаар сарын 12. Мягмар (Ангараг) гараг (2024)
–Билгийн тооллын шинийн 2, хөхөгчин гахай, мэнгэ 2 хар, суудал хий, дэлгэрүүлэгч-26 од, үхэх барилдлагатай өдөр. Модон хохимой, хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:11-18:53.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс бүү засуул хэл ам, хэрүүл тэмцэл ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
–Хонь, туулай, гахай, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд шагайнд, гэрийн сүлд зуух, пийшинд орших болой.
-Аливаа үйлд муу болой. Бэр буулгаваас үр үгүй болох, нас тэтгэвээс үл өсюү. Тариа тариваас үл ургаюу, аливаа мал, адгуус авбаас хэрэг үл болюу, нэр цол авбаас үл хүлцэн таалагдах, гэр балгас босговоос 100 өдөр шатаагдах.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 1 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

12,13-нд ихэнх нутгаар, 14-нд нутгийн өмнөд хагаст дулаарч, цас эрчимтэй хайлах тул болзошгүй шар усны үерийн эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2024 оны 03-р сарын 11-ний 20 цагаас 03-р сарын 12-ны 20 цаг хүртэл

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Шөнөдөө ихэнх нутгаар солигдмол үүлтэй, өдөртөө нутгийн зүүн өмнөд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Хангайн  уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -20…-25 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Байдраг, Туул, Хэрлэн голын хөндийгөөр -15…-20 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -2…-7 градус, говийн бүс нутгийн зүүн болон хойд хэсгээр -6…-11 градус, бусад нутгаар -10…-15 градус, өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -10…-15 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Идэр, Туул голын хөндийгөөр -3…-8 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +9…+14 градус, Орхон Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн хойд хэсгээр +3…+8 градус, бусад нутгаар -2…+3 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -17…-19 градус, бусад хэсгээр -10…-12 градус хүйтэн, өдөртөө 0…+2 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -18…-20 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -21…-23 градус, өдөртөө 0…-2 градус хүйтэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Цасанд боогдож хөдөлгөөн хязгаарлагдсан хэсэгт 17 км зам гаргалаа

Баян-Өлгий аймгийн төвөөс 130 км-т орших Ногооннуур сум, Шар говь багийн “Их бага дэвсэг” гэдэг газар зам даваа цасанд боогдож, зорчих хөдөлгөөн хязгаарлагдсан. Үүний улмаас малчдад өвс тэжээл хүргэх боломжгүй болсон тул зам, даваа нээх тухай хүсэлтийн дагуу  тус аймгийн Онцгой байдлын газрын Өлгий сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид ажиллалаа. Алба хаагчид  цасанд боогдсон нийт 17 км газарт зам гаргаж замын хөдөлгөөнийг

өчигдөр 18:45 цагт нээв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нөөцийн махыг 9 дүүргийн 375 цэгт борлуулж байна

Нөөцийн махны худалдааг өнөөдрөөс эхлэн 9 дүүргийн 375 цэгээр эхлүүлээд байна. Энэ жил үхрийн мах 11,350, хонины мах 8900, ямааны мах 6700 төгрөгөөр борлуулагдана.
Бэлтгэн нийлүүлэлтийг Агро нэгтгэл трейд ХХК, Мах импекс ХК, ХКҮ ХХК, И Эн Пи ХХК, Чойбалсан групп ХХК, Стандарт мах ХХК, Булган мах маркет ХХК -ууд нийт 6337,5 тн махыг нөөцөлж бэлтгээд байна.
Үхэр болон хонины мах жижиглэнгээр борлуулагдах бол ямааны мах өргөтгөсөн худалдаагаар борлуулахаар төлөвлөөд байна.
Эх сурвалж: УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Сүхбаатар сумын ойн барилдаанд харцага Б.Зоригтбаатар түрүүллээ

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, улсын начин Лувсандоржийн Дашдаваагийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Сокол” ХХК, “Хатант интернэшнл” ХХК, “Тэнүүн -Өлзий” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Батсүхийн Зоригтбаатар түрүүлж, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, Хилчин спорт хороо, “Эвт Чулуу” ХХК, “Бадамлах Нар” ХХК, “Нэгдэл” клуб, Жавхлант дэвжээний бөх, аймгийн хурц арслан Нямдоржийн Өсөхбаяр үзүүрлэв.
Дөрөвт Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Говийн хүчтэн” дэвжээний бөх, улсын начин Ш.Дарханбат, Булган аймгийн Орхон сумын харьяат, Хилчин спорт хороо, “Кардеш” ХХК, “Дээдсийн Жигүүр” ХХК, “Булган Хангайн Хөгжлийн Төлөө Сан”, “Булганхан” дэвжээний бөх, улсын начин Б.Түмэндэмбэрэл нар шалгарлаа.
Наймд улсын харцага Л.Лха-Очир, улсын начин Н.Сумъяабат, аймгийн хурц арслан Ө.Сүхбат, аймгийн арслан Л.Энхсаруул нар үлдсэн бөгөөд Л.Дашдаваа начны шавь нарын зүгээс “Уран барилдааны шагнал”-ыг сумын заан А.Амархүүд олголоо.
Үзэгчдийн дундаас 9 азтан тодруулж, Сүхбаатар аймгийн 9 алдарт уяачийн адуун сүргээс хурдан удмын адуу авах эрх, батламж гардуулав.
Тус барилдааны түрүү бөх 5 сая, үзүүр бөх 3 сая, дөрөвт үлдсэн хоёр бөх тус бүр 1 сая төгрөгийн бай шагнал гардсан юм.
Ирэх долоо хоногт дараалсан дөрвөн өдөр барилдаантай.
Гуравдугаар сарын 14-нд 11:00 цагаас Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан, 15-нд 11:00 цагаас Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат, аймгийн хурц, бадрангуй, хичээлт арслан Бат-Очирын Баттогтохын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан, 16-нд 13:00 цагаас “Алтан цом” бүх оддын барилдаан, 17-нд 13:00 цагаас Монгол цэргийн өдөр,Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ой, Цэргийн төв хэвлэл соёмбо сонингийн 100 жилийн ойд зориулсан улс аймгийн цолтой 128 бөхийн барилдаан тус тус болно.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Суурьшлын бүсээс 3051 толгой мал гаргаж, эздэд нь хүлээлгэн өглөө

Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргаж, эздэд нь хүлээлгэн өгөх ажлыг өнгөрсөн амралтын өдрүүдэд төвийн зургаан дүүрэгт зохион байгууллаа. Энэ хүрээнд хоёр өдрийн хугацаанд нийт 3051 тоо толгой малыг суурьшлын бүсээс гаргасан байна. Малын эздийг тогтоох хугацаанд тухайн малыг Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн тодорхой байршлуудад хашаалж, түр байршуулсан юм. Өнөөдрийн байдлаар тухайн түр хашаануудад үлдсэн мал байхгүй.

Тодруулбал, гуравдугаар сарын 9-ний өдөр 2153, 10-ны өдөр 898 малыг суурьшлын бүсээс гаргасан бөгөөд түр хашаанд мал хонуулалгүйгээр эздийг нь тогтоож, хүлээлгэн өгсөн байна. Мөн эцэж туйлдсан малд Нийслэлийн Мал эмнэлгийн газраас анхан шатны тусламж үзүүлж, өвс, тэжээл өгсөн юм.

Суурьшлын бүсэд мал орж ирснээр зам тээврийн осол гарах, ногоон байгууламж, авто зам, нийтийн эзэмшлийн гудамж, талбайг бохирдуулах, улмаар малын гоц халдварт өвчин гарах эрсдэл үүсдэг. Иймд Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд нэвтэрсэн малыг түр хадгалах, түүнтэй холбогдон гарсан зардлыг нөхөн төлүүлэх журмыг НИТХ-аар хэлэлцэн, баталсан. Энэ хүрээнд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, мал, амьтны гаралтай гоц халдварт өвчин тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах ажлыг гуравдугаар сарын 9, 10-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайдыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Пак Мён Хо-г хүлээн авч уулзав.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улс, БНАСАУ-ын үе үеийн төр, засгийн удирдагчдын үндэс суурийг нь тавьсан түүхэн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж байгааг тэмдэглэв.

Өнгөрсөн онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, Их удирдагч Ким Ир Сенийн Монгол Улсад айлчилсны 35 жилийн ой тохиосныг онцолж, БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ын-д мэндчилгээ дэвшүүлж байгааг уламжлахыг хүсэв.

БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Пак Мён Хо уулзалтын эхэнд БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ын-ы мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжиллаа. Мөн уламжлалт найрсаг харилцаатай Монгол Улс халуун дотноор хүлээн авч буйд талархал илэрхийллээ.

БНАСАУ-ын Засгийн газар Монгол Улстай хөгжүүлж буй найрсаг харилцааны уламжлалаа үргэлжлүүлж, хоёр улсын ард түмний эрх ашиг, шинэ эрин үеийн нөхцөл байдалд нийцүүлэн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахаа онцлов.

Талууд цар тахлын дараах харилцааг сэргээж, боловсрол, соёл, урлаг, спорт, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, хүмүүнлэгийн зэрэг салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 46 зөрчил бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдөр нийт 1639 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1338, гэмт хэргийн шинжтэй 97 дуудлага, мэдээлэл байна.
Мөн гэмт хэргийн шинжтэй 64 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 19 хэргийг нөхөн илрүүллээ гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.
46

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр хөх нохой өдөр

Хаврын дунд улаагчин туулай (бага) сар, 4 ногоон мэнгэ, огторгуй суудал.
-Аргын тооллын 3 дугаар сарын 11. Даваа (Сумьяа) гараг (2024)
–Билгийн тооллын шинийн 1, хөх нохой, мэнгэ 3 хөх, суудал мод, могойг хүлэгч-25 од, рашаан барилдлагатай өдөр. Лусын буултай.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:13-18:51.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул нас ахар болох тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
–Морь, бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд хөлний эрхий хуруунд, гэрийн сүлд туурга, хананд орших болой.
-Эм хүмүүн, нохой жилтний сүлд гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: газар хөндөх, хариулга хийх, мод таслах, суваг шуудуу ухах, тангараг тавих, бэрийн үйл, нүүдэл хийх, өвчтөнд очих, ашиг тустай үйл, хэрүүл хийх, цэрэгт мордох, мал гаргах, нохой тэжээх, үс засуулах, ном сонсох, даллага авах, бурхан шүтээн тахих, мал хөнгөлөх, малын үс, ноос хяргах, эхэлж ном сонсох, замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, өмнө зүгт явахад муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 2 градус хүйтэн

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, цас эрчимтэй хайлах тул болзошгүй шар усны үерийн эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2024 оны 03-р сарын 10-ны 20 цагаас 03-р сарын 11-ний 20 цаг хүртэл

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хэнтийн уулархаг нутгаар, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар  ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -27…-32 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Байдраг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -21…-26 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -5…-10 градус, бусад нутгаар -12…-17 градус, өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -13…-18 градус, Дархадын хотгор, Завхан голын эхээр -8…-13 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -1…-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +4…+9 градус, бусад нутгаар -2…+3 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -23…-25 градус, бусад хэсгээр -15…-17 градус, өдөртөө -1…-3 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -22…-24 градус, өдөртөө -3…-5 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -24…-26 градус, өдөртөө -4…-6 градус хүйтэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Бага насны хүүхэд цахимаар хууртагдаж алга болсныг шуурхай эрэн сурвалжилж оллоо

Цагдаагийн байгууллагад “Дорноговь аймгаас Улаанбаатар хот руу эмээ рүүгээ явсан бага насны хүүхэд /13 нас, эм/ вокзал дээр буугаад байж байхад нь ах нь гэх эрэгтэй хүн дагуулж яваад одоо утас нь холбогдохгүй байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдэн эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулж хүүхдийг 10:30 цагт цахим орчинд танилцсан гэх 21 настай эрэгтэй Б-тэй явж байхад нь олж тогтоон холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна.

Урьдчилсан байдлаар цахим орчинд 21 настай Б-тэй цахимаар танилцан ар гэртээ худал хэлж явсан байж болзошгүй байна.

Иймд

-Эцэг, эх асран хамгаалагч нар таны хүүхэд хэнтэй найзалж, нөхөрлөж хаагуур юу хийж яваа талаар нь мэдээлэлтэй байх,

-Хүүхдийнхээ цахим хэрэглээнд хяналт тавьж ямар хүмүүстэй найзалж, мессеж чат бичиж байгааг хянах,

-Нийтийн тээвэр /автобус, такси, вагон/-оор үйлчлүүлэхдээ хүүхдийг хараа хяналттай байлгаж осол, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй зорчуулахгүй байхад анхаарах,

-Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-MONGOLIA” платформд дата хязгаарлалтгүй “EKIDS” цэстэй болж, хүүхдийнхээ байршил, аюулгүй байдлыг хангах, зохисгүй хэрэглээг хязгаарлах боломж нээгдсэн тул энэ үйлчилгээг ашиглах

-Эцэг, эхчүүд та бүхэн өсвөр насны болоод оюутан хүүхдүүдээ миний хүү, миний охин биеэ даах чадвартай болсон гэж анхаарлаа сулруулалгүй хэнтэй нөхөрлөж, хаагуур юу хийж явааг анхаарч элдэв гэмт хэргийн золиос болгохоос сэрэмжлээрэй.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа