Author Archives: baaska baaska

Өнөөдөр харагчин тахиа өдөр

-Аргын тооллын 3 дугаар сарын 10. Ням (Адьяа) гараг (2024)
–Билгийн тооллын 30, харагчин тахиа, мэнгэ 4 ногоон, суудал уул, шувуун хошуут-24 од, арвидах барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:15-18:50.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул эрлэг лугаа учрах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
–Могой, үхэр, тахиа, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бүх биенд, гэрийн сүлд тооно, тааз, цонхонд орших болой.
-Ихэс дээдэс, луу жилтний сүлд гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: эхнэрийн үс хайчлах, нялхасыг гаргах, их хэрэг үүсгэх, ном унших, арилжаа наймаа хийх, үзмэр үзэх, нууц зөвлөгөөн, хурим хийх, гуйлга гуйх, үс засуулах, бэрийн үйл, мал хөнгөлөх, малын үс, ноос хяргах, эд, мал худалдан авах, үхэгсдийн үйл, хүн, малыг самнах, ханаж, төнөх, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, буян хишгийн даллага авах, замд гарах, оёж, хатгах, шинэ дээл эсгэх муу.Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргаж байна

Суурьшлын бүсэд мал аж ахуй эрхлэх нь зам тээврийн осол гаргах шалтгаан болохоос гадна малаас хүнд халдварлах өвчин гарах, тархах эрсдэл үүсгэдэг. Иймд Нийслэлийн Засаг даргын А/226 дугаартай захирамжийн дагуу мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргаж, хашаанд түр саатуулах ажлыг гуравдугаар сарын 9, 10-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ хүрээнд Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайхан, Хан-Уул, Чингэлтэй дүүрэг дэх суурьшлын бүс рүү орж ирсэн эзэнтэй болон тамгагүй адууг гаргаж, тус дүүргүүд дэх түр саатуулах хашаанд байршуулж байгаа юм.

Мал гаргахад дотоодын цэрэг, цагдаа, нийслэлийн болон дүүргийн холбогдох байгууллагуудын нийт 381 албан хаагч ажиллаж байна. Томоохон газар нутгийг хамардаг хороодод уг ажлыг зохион байгуулахдаа цаг хугацаа хэмнэх, үр дүнтэй эргүүл хайгуул хийх, албан хаагчдын хөдөлмөрийг хөнгөвчлөх зорилгоор дрон ашиглаж байгаа юм. Өнөөдрийн 15:00 цагийн байдлаар нийт 800 орчим адууг түр саатуулах хашаанд байршуулж, цагдаагийн байгууллагатай хамтран эздийг нь тогтоож байна.

Баянзүрх дүүрэгт 17:00 цагийн байдлаар 227 адууг эздэд нь хүлээлгэн өгч бүртгэлжүүлэн, 26 адууны эзнийг хайж буй. Харин Хан-Уул дүүрэгт 218 адууг эздэд нь хүлээлгэж өгсөн бол гурван иргэн 73 тооны адууг мал гаргах ажлын дундаас авч зугтсан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Дэлхийн Монгол Аавууд” цэнгүүнд урьж байна

“Мөрөөдөлд Хөтлөх Эрүүл Монгол сан” санаачлан “Дэлхийн Монгол Аавууд” хүндэтгэлийн цэнгүүнийг 2024 оны гуравдугаар сарын 15-ны 18:00 цагт ”Чингис” зочид буудлын “Өргөө” танхимд зохион байгуулах гэж байна.

Цэнгүүнд Ятгачин МУГЖ Ч.Мөнх-Эрдэнэ, Дуучин МУГЖ Л.Болдбаатар,Соёлын элч, СТА Б.Нарандэлгэр буюу /Beatbox Ray/, СТА П.Идэржавхлан Ч.Алтантүлхүүр, СТА Б.Амархүү, Э.Дашням, С.Гантогоо Э.Болор-Уянга “B1” амьд хөгжмийн хамтлагийн хамтаар, S4 хамтлаг болон “Зэтү” нэгтгэл, Циркийн шилдэг үзүүлбэрүүдээс гадна дэлхийн өнцөг булан бүрээс олны танил олон эрхмүүд, танил дотно аавууд оролцоно.

Мөн аз нь гийсэн эрхэм аавуудыг хурдан удмын даага, Иж бүрэн дээл, “Алтай ятга, “Аавын агсарга”, “Таван саваагүй”, ур шингэсэн хөөрөгний даалин зэрэг олон сюрприз хүлээж байна.

Эрхэм та бүхэн аавуудаа баярлуулж, аавтайгаа хамт нэгэн үдшийг дурсамж дүүрэн өнгөрүүлэхийг хүсвэл 88118871, 99097968 дугаарт холбогдох буюу www.ticket.mn-ээс тасалбараа захиалан, хүргүүлээд авах боломжтой юм.

428710077_4393969567495512_209299392020578805_n

“Дэлхийн Монгол Аавууд” цэнгүүн

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нөөцийн махыг гуравдугаар сарын 11-нээс эхлэн худалдаанд гаргана

Нөөцийн махыг 2024 оны гуравдугаар сарын 11 буюу ирэх Даваа гарагаас эхлэн худалдаалах шийдвэр гарчээ.

Нийслэлийн хүн амын 2024 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 8000 тонн мах бэлтгэж, нөөцөлсөн байна.

Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан дундын зуучлалгүйгээр мал, махыг малчдаас хэрэглэгчдэд худалдаалах үйл ажиллагааг үе шаттай, тогтмол зохион байгуулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Шар усны үерээс урьдчилан сэргийлж байна

Баяр, амралтын өдрүүдэд хүйтний эрч эрс суларч, 0 хэмд хүрсэн тул шар усны үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг нийслэл, дүүргийн хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 9, 24-р хороо, Сүхбаатар дүүргийн 18, 20-р хороо, Хан-Уул дүүргийн 23-р хороонд дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 21 алба хаагч, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс 9 ажилтан, бусад аж ахуйн нэгж байгууллагаас 13 ажилтан, нийт 43 ажилтан, алба хаагч, 12 техник хэрэгсэлтэйгээр халиа тошины улмаас үүссэн мөс зөөвөрлөх, ус урсгах (400 метр) сувагчлал татаж, шар усны үерээс урьдчилан сэргийлж байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ. 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Бүргэдийн баяр-2024” наадам эхэллээ

БОАЖЯ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолбор, “Монголын бүргэдчид” холбоо, Баян-Өлгий аймгийн Соёл урлагийн газар хамтран зохион байгуулж буй “Бүргэдийн баяр-2024” наадам эхэллээ. Тус наадам нь тэмцээн, уралдааны хэлбэрээр зохион байгуулагддаг бөгөөд бүргэдчид тулам булаацалдах, газраас зоос шүүрэх, бүргэдээр хиймэл ан бариулах гэсэн гурван төрөлд өрсөлдөнө. Түүнчлэн морьт харваа, анч нохдын үзүүлбэр, хоол хүнс, гар урлалын бүтээгдэхүүнүүдийн үзэсгэлэн худалдаа, бусад үйлчилгээг дэлгээд байна. Мөн нээлтийн үеэр шилдэг 21 бүргэдчинийг алдаршуулсан юм.

“Бүргэдийн баяр-2024” наадам өнөөдөр, маргааш хоёр өдрийн турш буюу гуравдугаар сарын 9, 10-нд 11:00-18:00 цагийн хооронд “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно. Махчин шувууг гаршуулан сургаж, ан ав хийж ирсэн энэхүү уламжлалт арга ухааныг “Шувуучлахуй” хэмээн нэрлэдэг. Эл уламжлал нь Төв Азийн нүүдэлчдийн дунд 6000 жилийн өмнө үүсэж, өдгөө хүртэл хадгалагдаж иржээ. Манай улс уг уламжлалыг 2010 онд ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад албан ёсоор бүртгүүлсэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр хар бич өдөр

-Аргын тооллын 3 дугаар сарын 9. Бямба (Санчир) гараг (2024)
–Билгийн тооллын 29, хар бич, мэнгэ 5 шар, суудал ус, чөдөр-23 од, шид барилдлагатай өдөр. Лусын буулттай.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:17-18:49.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс бүү засуул сүлд тэнэж одох тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
–Луу, бич, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд толгой, өвдөг, шилбэнд, гэрийн сүлд хаалганд орших болой.
-Нялхас, үхэр жилтний сүлд гараг, гахай, хулгана жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаасанасан зөв ажил үйлс сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: газар хагалах, хурим хийх, нохой авах, их гол гатлах, загас барих, тангараг үүсгэх, гуу, суваг татах, мал гаргах, ан гөрөө хийх, дайсан номхтгох, шинэ гэр, байшин, асар майхан босгох, шинэ хувцас өмсөх, чимэг оёх, худаг малтах, үс засуулах, бэрийн үйл, малын үс, ноос хяргах, үхэгсдийн үйл, хүнийг ханаж, төнөх, замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, нүүдэл хийх, морь уралдуулж эхлэх, мал хөнгөлөх, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авахад муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 0 градус орчим байна

                                Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Маргааш Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орно, бусад нутгаар цаг агаар тогтуун байна.

                       2024 оны 03-р сарын 08-ны 20 цагаас 03-р сарын 09-ний 20 цаг хүртэл
                                               цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Нутгийн баруун хэсгээр баруунаас баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -28…-33 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Байдраг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -20…-25 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -4…-9 градус, бусад нутгаар -13…-18 градус, өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -15…-20 градус, Дархадын хотгор, Завхан голын эхээр -8…-13 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -1…-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +5…+10 градус, бусад нутгаар -2…+3 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -20…-22 градус, бусад хэсгээр -14…-16 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө -22…-24 градус, өдөртөө -1…-3 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө -23…-25 градус, өдөртөө -1…-3 градус хүйтэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Цасанд боогдсон 97 мянган км замын цасыг цэвэрлэж, зорчих хөдөлгөөнийг нээлээ

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан  УОК-ын Шуурхай штабын үйл ажиллагаа болоод авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа.  Өнөөдрийн байдлаар /2024.03.07/ 21 аймгийн 251 сум, нийслэлийн 4 дүүрэгт хаваржилт хүндрээд байгаа бөгөөд энэ сарын 1-ний байдлаар нийт 3 сая 89 мянган толгой мал хорогдоод байгаа юм.

Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор Засгийн газар, УОК-оос шат дараатай шийдвэрүүд гаргаж, эхний ээлжид хаагдсан зам давааны цасыг хусах, хаваржилт хүндэрсэн аймаг, сум, багийн малчдад хөнгөлөлттэй үнээр болон үнэ төлбөргүй өвс тэжээлийг хотонд нь хүргэх зэрэг ажлуудыг зохион байгуулсан. Үүний хүрээнд өнөөдрийн байдлаар 68.7 мянган өрхөд нийт 184 мянга гаруй боодол өвс, 74 мянган малчин өрхөд 2.9 тонн малын тэжээл хүргэн өгч, улсын хэмжээнд цасанд боогдсон 97 мянган км замын цасыг цэвэрлэж ажилласан байна.

Мөн Засгийн газрын 2024 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар 21 аймгийн 197 сум, нийслэлийн 2 дүүргийн 116 мянган иргэдэд 1,162 тн гурил, 584 тн цагаан будаа буюу нийт 1,746 тн хүнсний бараа, 21 аймгийн 100 суманд 100 ш туулах чадвар сайтай автомашиныг худалдан авч олгох шийдвэр гарч, хэрэгжилтийг ханган ажиллаж буй бөгөөд сумуудын Эрүүл мэндийн төвд мөн бүрэн тоноглосон, туулах чадвар сайтай автомашинуудыг олгохоор шийдвэрлэж, одоогийн байдлаар 12 сумд хүлээлгэн өгөөд байна.

Улсын Онцгой комиссын даргын 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 02 дугаар тушаалын дагуу томилогдсон шуурхай бүлгийн 6 чиглэлд эрүүл мэндийн багууд 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 27-ны өдрүүдэд ажилласан.

Тус багууд нь зам даваа хаагдаж өвөлжилт хүндэрсэн аймаг сумдын малчин өрхийн нийт 470 гаруй иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж, 350 өрхөд эмийн багц олгосон. Мөн 478 иргэнд сэтгэцийн эрүүл мэндийн үзлэг оношилгоо хийж, 120 хүнд сэтгэл заслын эмчилгээ үзүүлсэн бол Улсын онцгой комиссын даргын 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 03 дугаар тушаалын дагуу дахин шуурхай бүлгийн 7 чиглэлд эрүүл мэндийн баг гаргаж, аймаг сумдын болон отор нүүдлээр явж буй малчин иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг харьяалал харгалзахгүй газар дээр нь үзүүлж, эмийн багц олгохоор ажиллаж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форум: Шинэ Зуунмод дагуул хотыг найман бүстэй байхаар төлөвлөж байна

“Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумын урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр дагуул хот, Шинэ Зуунмод хотын бүтээн байгуулалтын талаар хэлэлцлээ. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлогод олон төвт хотын тогтолцоог хэрэгжүүлж, шинэ суурьшлын бүс, дагуул хотын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх талаар тусгасны дагуу Хөшигийн хөндийд Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулахаар ажиллаж байгаа билээ. Улаанбаатар хотын хүн ам 2040 он гэхэд 2,248,000-д хүрэх тооцоо гарснаас 440,000 нь дагуул хотод суурьших төлөвлөлттэй байгаа юм.

Шинэ Зуунмод хотын 31,000 га талбайд

  • Эдийн засгийн чөлөөт бүс
  • Олон нийт, худалдаа, үйлчилгээний бүс
  • Шинэ Зуунмод хотын төв, засаг захиргааны бүс
  • Оюутны хотхон, судалгаа шинжилгээний төв
  • Худалдаа, бөөний төв
  • Тээвэр логистик, үйлдвэрлэлийн бүс
  • Олон улсын нисэх онгоцны буудал, агаарын каргоны бүс
  • Аж ахуй, нөөц бүс гэсэн найман бүсийг төлөвлөж буй.

Түүнчлэн бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, орон зайн оновчтой төлөвлөлт бүхий дагуул хотыг байгуулах, хотын бүтээн байгуулалт, тогтвортой хөгжлийг дэмжих хүрээнд Шинэ Зуунмод дагуул хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулж байна.

Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын ажил хариуцсан захиргааны дарга М.Батбаяр:

-Бид төлөвлөдөг, гэхдээ түүнийгээ хэрэгжүүлдэггүй. Энэ л асуудал болоод байгаа юм. Улсын газар зохион байгуулалт, аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтыг хотын зохион байгуулалтын асуудалтай андуурах ч тохиолдол байна. Хот суурингийн газар нийт газар нутгийн 1 хувьд ч хүрдэггүй. Тэгэхээр тэр дотроо л газар зохион байгуулалтаа зөв хийх хэрэгтэй.

Монгол Улсын Ерөнхий сайдын Эдийн засгийн асуудал хариуцсан зөвлөх Д.Ирмүүн:

-Дагуул хот байгуулах тухайд газрын зураглал, эрэмбийг эхлээд сайн тогтоож өгөх хэрэгтэй. Стратегийн байршил чухлаас гадна хүртээмжтэй тээвэрлэлтийн дэд бүтэц, хурдны зам, нийтийн тээвэр дагаад яригдана. Хөгжлийн концепц нь холимог байж, зөв тодорхойлох ёстой.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг:

-Сүхбаатарын талбай орчмын 20 га газарт боловсрол, соёл, төрийн үйлчилгээ төвлөрч байна. Зөвхөн сургууль, хувийн хэвшлүүдийг орон нутаг руу нүүх ёстой гэх бус өвлөрлийг үүсгэж буй асуудалд төр өөрөө манлайлал үзүүлье гэж байгаа юм хэмээлээ.

Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумыг энэ сарын 14-нд зохион байгуулна. Уг форумын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр ийнхүү болж, Засаг захиргааны шинэчлэл, төр хувийн хэвшлийн түншлэл, дэд төвийн төлөвлөлт, бүтээн байгуулалт, дагуул хотын талаар хэлэлцсэн юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, охид, бүсгүйчүүдэд талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй “Алдарт эхийн одонт ээж” хүндэтгэлийн ёслол Төрийн ордонд боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ээжүүд, эмэгтэйчүүдэд талархал илэрхийлэн, баяр хүргэж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ:

“Монголын сайхан ээжүүд-үзэсгэлэнт сарангоо бүсгүйчүүд ээ,

Эрхэм хүндэт алдарт эхчүүд ээ,

Та бүхэндээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Өнөөдөр Монгол төрийн гал голомт болсон Төрийн ордондоо Монголын сайхан ээжүүдийн төлөөлөл болсон мянган дарь эх чуулж, ерөөл бэлгэ тэгширч, хайр энэрэл, аз жаргал, баяр баяслаар бялхаж байна.

Энэрэл хайрын бурхад болсон ижий Та бүхэндээ энэ ертөнцийн гэрэл гэгээ, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Аливаа улс үндэстний эв нэгдэл, хөгжил цэцэглэлт, харилцан ойлголцол, гэр бүлийн аз жаргалд эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо юу юунаас илүү чухал байдгийн нэгэн адил хүн төрөлхтний эе эв, аюулгүй байдал, хөгжил дэвшилд эмэгтэйчүүд, ялангуяа эмэгтэй удирдагч, манлайлагчдын үүрэг, оролцоо нэн чухал билээ.

Энэ жил Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг дэлхий нийтээрээ “Эмэгтэйчүүдэд хөрөнгө оруулъя: Хөгжил дэвшлийг хурдасгая”  уриан дор тэмдэглэж байна.

Монгол Улс 2022 онд “Эдийн засагт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт үндэсний чуулганыг анх удаа зохион байгуулж, эмэгтэй бизнес эрхлэгчдийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг хэлэлцэн, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр зөвлөмж гарган холбогдох байгууллагуудад хүргүүлсэн.

Түүнчлэн 2023 онд Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын чуулга уулзалтыг эх орондоо амжилттай зохион байгуулж, “Улаанбаатарын тунхаглал” хэмээх баримт бичгийг батлан гаргасан.

Энэ хүрээнд жендерийн тэгш байдал, энх тайван, аюулгүй байдлыг хангах үйлсэд эмэгтэйчүүд, эмэгтэй манлайлагчдын үүрэг, оролцоог нэмэгдүүлэхийг дэлхий дахинд уриалсан.

Мөн энэ оны наймдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулах санаачилга гаргасныг НҮБ талархан дэмжиж, хамтран зохион байгуулах болсныг баярын энэ өдөр дуулгахад таатай байна.

Энэ чуулга уулзалтаар олон орны манлайлагч эмэгтэйчүүд, эмэгтэй удирдагчид манай оронд анх удаа хуран чуулж, хүн төрөлхтний хөгжил дэвшилд эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх, эх дэлхий, байгаль орчноо хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг ханган хэрэгжүүлэхэд дуу хоолойгоо нэгтгэн, мэдлэг туршлагаа хуваалцаж, үр дүнтэй санал, санаачилга дэвшүүлэн, дэлхий нийтэд хандсан уриалга гаргах болно.

Эх орны минь эхлэл болсон эрхэм хүндэт Монголын сайхан ээжүүд ээ,

Монголчууд бид өнө эртнээс элбэрэлт эхчүүд, үзэсгэлэнт эмэгтэйчүүд, билиг төгс охид бүсгүйчүүдээ өрх гэрийнхээ нэгэн багана, улс үндэстнийхээ нэгэн тулгуур хэмээн үзэж, үнэт сургаалыг нь сонсож, үйл хэргийг нь мөнхжүүлж ирсэн бахдам сайхан түүхтэй.

Тийм ч учраас Монгол Улсын үе үеийн төр, засгийн бодлого, үйл ажиллагааны төвд охид, эмэгтэйчүүд байж ирснийг Та бүхэн мэднэ.

Монгол Улс Ази тивд анх удаа 1924 онд Үндсэн хуулиараа эмэгтэйчүүдийн сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулж, сурч боловсрох, хөгжин дэвших, удирдан манлайлах эрхийг хангаж, жендерийн тэгш эрхийг  баримтлан, төрийн бодлогод хэрэгжүүлсээр ирсэн билээ.

Энэ жил Монголын эмэгтэйчүүдийн ууган байгууллага болох Монголын эмэгтэйчүүдийн холбоо үүсэж  хөгжсний түүхт 100 жилийн ой тохиож байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Цаашид бид хүн амаа өсгөх, эх оронч, эрүүл чийрэг монгол хүнийг төлөвшүүлэх бодлогоо тууштай баримталж, олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийг урамшуулах, “Эхийн алдар” одонтой эхчүүдэд олгох мөнгөн тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

Өнгөрсөн онд төрийн тулгуур, улсын үндэс болсон айл өрх маань 66,234 хүүхдээр ам бүл нэмж, хүн ам 3.5 саяд хүрлээ. 10,638 эх “Эхийн алдар” одон хүртлээ.

Мөн хүн ам 2033 онд 4 сая, 2048 онд 5 саяд хүрэх төлөвтэй байна. Улсын хөгжил хүнээсээ эхэлдэг. Монгол хүн бол Монголын ард түмний эрхэм дээд баялаг мөн. “Хүн нэмэгдвэл хүнс нэмэгддэг” гэж манай ард түмэн ерөөдөг.

Монголын баялаг болсон хүмүүнийг төрүүлж өсгөн, эх орныхоо хөгжил дэвшилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж байдаг амьд бурхад болсон ээжүүд, эхчүүддээ гүн талархал илэрхийлье.

Хэцүү бэрхийн өмнө унаж босож, уруудаж өгсөж явахад минь эрчүүд биднийг энэрэл хайраараа түшдэг ханийн сэтгэл, эхийн хайр шиг аугаа зүйл энэ хорвоод үгүй билээ. Тиймээс эрчүүд бид эхийн хайр, бүсгүйн сэтгэлийг эрхэмлэн дээдэлж, нандигнан хайрлаж явах учиртай.

Хайрын тэнгэр, ханийн түшиг, халамжит эмэгтэйчүүддээ, хацар гоо охид бүсгүйчүүддээ хан хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монгол газар ээжийн бүүвэйн дуу өнө мөнхөд эгшиглэж, монгол эмэгтэйчүүд үргэлжид аз жаргал, баяр баяслаар бялхаж байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Эрхэм хүндэт ээжүүд, эхчүүд, охид, бүсгүйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг дахин хүргэе. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэлээ.

Хүндэтгэлийн ёслолыг Алдарт эхийн одонт ээжүүдийн холбоо, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын эмэгтэйчүүдийн холбоо хамтран 18 дахь жилдээ зохион байгууллаа.

“Алдарт эхийн одонт ээж” хүндэтгэлийн ёслолд 21 аймаг, нийслэлийн төлөөлөл болсон 1,000 ээж оролцлоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр цагаагчин хонь өдөр

-Аргын тооллын 3 дугаар сарын 8. Баасан (Сугар) гараг (2024)
–Билгийн тооллын 28, цагаагчин хонь, мэнгэ 6 цагаан, суудал огторгуй, тооно-22 од, идэр барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:19-18:47.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул хэрүүл, тэмцэл ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
–Гахай, хонь, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд чих, шагай, нууцын оронд, гэрийн сүлдөрх, цонхонд орших болой.
-Ноёд хаад, хонь, бич, тахиа жилтний сүлд гараг, бар, туулай жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: бузарыг дарж, дайсагнах үйл, сүм дуган, балгадын суурь тавих, гэр бүрэх, арилжаа наймаа хийх, нохой авах, өндөр суудалд суух, туг дарцаг хийсгэх, өвчин үзүүлэх, засуулах, эм хүртэх, хануур, төөнүүр хийлгэх, эм найруулах, цэрэг хөдөлгөх, үс засуулах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, үхэгсдийн үйл, бэрийн үйл, малын үс, ноос хяргах, эд, мал худалдан авах, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, мал гаргах муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 0 градус орчим байна

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

2024 оны 03-р сарын 07-ны 20 цагаас 03-р сарын 08-ны 20 цаг хүртэл

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -29…-34 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Байдраг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -21…-26 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -6…-11 градус, бусад нутгаар -14…-19 градус, өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -15…-20 градус, Дархадын хотгор, Завхан голын эхээр -8…-13 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -3…-8 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +4…+9 градус, бусад нутгаар -2…+3 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -24…-26 градус, бусад хэсгээр -16…-18 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө -23…-25 градус, өдөртөө -3…-5 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө -23…-25 градус, өдөртөө -3…-5 градус хүйтэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа