Author Archives: baaska baaska

Улаанбаатарт өдөртөө +19 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөөдөр Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2026 оны 06-р сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй, нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Нутгийн баруун хэсгээр баруунаас, нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз голын хөндийгөөр +16…+21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +29…+34 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +25…+30 градус, бусад нутгаар +20…+25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өчигдөр өдрөөсөө 8 градусаар сэрүүсэж +18…+20 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өчигдөр өдрөөсөө 7 градусаар сэрүүсэж +18…+20 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өчигдөр өдрөөсөө 6 градусаар сэрүүсэж +16…+18 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана

Санзайн 2.6 км авто замын шинэчлэлтийн ажлыг 2020-2021 онд “Билэгт зам” ХХК гүйцэтгэн байнгын ашиглалтад хүлээлгэн өгсөн. Санзайн зам хөрсний чийг, байгалийн цэвдэг ихтэй тул хөрсний суулт, овойлт амархан үүсдэг, байнгын засвар арчлалт хийх шаардлагатай байдаг. Хавар газар гэсэж, ачаа даац хэтрүүлсэн том оврын машинууд тус замаар зорчсоноос үүдэн эвдрэл гарсан. Тус Санзайн 2.6 км зам дагуу эвдэрсэн авто зам, явган замын засварыг наймдугаар сарын 15-ны дотор хийж гүйцэтгэх юм. Засварын ажлыг Авто замын тухай хуулийн дагуу гүйцэтгэгч байгууллага чанарын баталгааны хүрээнд хариуцаж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, харьяа агентлагуудын ажилтан, албан хаагчдын төлөөлөлтэй уулзлаа.

Ерөнхийлөгч, хүн амыг эрүүл, баталгаатай хүнсээр хангах, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх үйлсэд хүчин зүтгэж байгаа үе үеийн ажилтан, албан хаагч, малчин, тариаланч, үйлдвэрлэгч нарт талархал илэрхийллээ.

Цаашид мал сүргээ өсгөх, эмчлэх, түүхий эдийг нь боловсруулах, хөнгөн үйлдвэр болон газар тариаланг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх замаар хүн амыг хүнс, хувцас, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээр тасралтгүй хангахын төлөө улам хичээн ажиллахыг хүслээ.

Дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, улмаар экспортлогч орон болохын төлөө төр, засаг, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид бүх талаар хамтран ажиллах шаардлагатайг хэллээ.

Ялангуяа Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан худалдааны түр хэлэлцээрийн дагуу 367 нэр төрлийн бараанд тарифын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх таатай нөхцөл, боломж бүрдсэнийг тодотголоо.

“Хүнсний хувьсгал” хөдөлгөөн, “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд аж ахуйн нэгж, иргэдэд урьд өмнө нь байгаагүй хэмжээний зээл олгож, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлж байгаа нь бодит үр дүн авчирч байгааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат хэллээ.

2022-2025 онд “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 2,500 гаруй аж ахуйн нэгж 1.3 их наяд төгрөгийн урт хугацаатай, бага хүүтэй, хөнгөлөлттэй зээл авсан.

Үүний дүнд аж ахуйн нэгжүүдийн хүчин чадал доод тал нь хоёр дахин нэмэгдлээ. 53 үйлдвэр ашиглалтад орж, хүнсний 1,000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэж байна.

Төмсний хэрэгцээг бүрэн, хүнсний ногооны 85 гаруй хувийг хангаж байгаа бөгөөд газар тариалан, мал аж ахуй, хүнс үйлдвэрлэл кластераар хөгжих суурь тавигдлаа.

Мөн агуулах, зоорийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, хүлэмжийн аж ахуйг дэмжих, усалгаатай газар тариаланг хөгжүүлэхэд анхаарч байна.

“Цагаан алт” хөтөлбөр нь хөнгөн үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулалт, технологийн шинэчлэл авчирч, малын гаралтай түүхий эдийг гүн боловсруулах,  нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспорт нэмэгдэх боломж бүрдүүллээ.

Тухайлбал үйлдвэрүүдийн ээрэхийн хүчин чадал 400 тн-оор нэмэгдэж 2,000 гаруй тн болсон бол самнасан ноолуурын экспорт 330 сая ам.долларт хүрлээ. Мөн гутлын үйлдвэрүүд жилд 550 мянган хос гутал хийх хүчин чадалтай боллоо.

Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт нийт 535 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл олгоно.

Салбарын яам малчны залуу халаа, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулах чадавх, хөдөлмөрийн таатай, үр өгөөжтэй зохицуулалт бий болгоход анхаарч байна.

Мал сүргийг байгаль, цаг уурын эрсдэлээс хамгаалах зорилгоор тариалангийн зориулалттай боловч  ашиглалтгүй, атаршсан газрыг түшиглэн 1,000 гаруй багт ногоон тэжээл тариалах хөрөнгө оруулалт, техник технологийн дэмжлэг үзүүлэх “Нутагтаа эзэн 100:1000” төсөл хэрэгжүүлж байгаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарынхан цаашид тогтвортой хөгжлийг хангаж, малчид, тариаланчид, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдээ дэмжин, дотоодын зах зээлд нийлүүлэх бүтээгдэхүүний хувь хэмжээ, нэр төрлийг улам нэмэгдүүлж, экспортын шинэ боломж нээхийг зорьж байна.

Дээрх салбар нь:

  • Дотоодын нийт бүтээгдэхүүний 33 хувь,
  • Экспортын орлогын 5 хувь,
  • Нийт ажиллах хүчний 49 хувийг ажлын байраар хангадаг юм. 
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн өдөр “Хичээнгүй экспресс” ХХК-ийн захирал, малын их эмч Лувсанцэндийн Зундуйд Малын гавьяат эмч, “Улаанбаатар гурил” ХХК-ийн Үйлдвэрийн дарга, технологич Буянтогтохын Намдаад Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол хүртээлээ.

    Мөн нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагналаа.

  • huduu

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөндлөө

Парламентад хүний эрхийг ойлгож, дэмждэг гишүүд олон байх тусмаа илүү үр дүнтэй хэмээн УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал уулзалтын үеэр онцолсон юм. Тэрбээр өнөөдөр (2026.06.11) Монгол Улсад айлчилж байгаа БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн, Азийн Хүний эрхийн парламентчдын холбооны ерөнхийлөгч Ким Ги Хён тэргүүтэй зочид, төлөөлөгчидтэй уулзаж, хамтын ажиллагааны санал солилцлоо.

Монгол Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо нь хуулийн хэрэгжилтэд түлхүү анхаарч, хянан шалгах чиг үүргээ хэрэгжүүлж байна. Ойрын хугацаанд манай улс хүүхэд, гэр бүлийн дагнасан шүүх байгуулах асуудлыг судалж, энэ талаар туршлага бүхий Солонгос улсын их, дээд сургуулиудын эрдэмтэн судлаачдаас мэдээлэл авч хамтран ажиллах болсон. Мөн Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-аас хэрэгжүүлсэн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх төслийн үр шимээр жендэрийн эрх тэгш байдлыг хангах, квот нэмэх, улмаар 9 дэх удаагийн УИХ-д эмэгтэй гишүүд олноор сонгогдох боломж бүрдсэн гэдгийг Хүний эрхийн дэд хорооны дарга танилцуулав.

Харин Үндэсний Ассамблейн гишүүдийн зүгээс хоёр улсын хууль тогтоох байгууллага хооронд харилцааг идэвхжүүлэх, харилцан айлчлах, эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, оюутан залуусын асуудлыг хөндлөө.

Олон жилийн турш эх орноосоо хол ажиллаж, амьдарч буй монголчуудыг ар гэрийнхэнтэй нь уулзуулах боломжоор хангаж өгөх саналыг Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал уулзалтын үеэр тавьсан.

Уулзалтад БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн Чон Ха Рам, БНСУ-ын Азийн хүний эрхийн парламентчдын холбооны дэд дарга Хан Арым, БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон, Элчин зөвлөх Канг Хёнчол болон Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын төлөөлөл байлцав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд

2026 оны 06 дугаар сарын 15-28-ны өдрүүдэд дулааны шугам сүлжээний засвар, шинэчлэлийн ажлын хүрээнд дараах байршлуудад халуун усны хэрэглээг түр хязгаарлана.

Халуун ус хязгаарлах бүс, хороолол:

https://www.google.com/maps/d/u/0/edit…

12абвги магистраль, Жаргалан хотхон, Солонгос улсын ЭСЯам, Нархан, Оддын хотхон орчмын хэрэглэгчид, Олимп хотхон, Баян Монгол хорооллоос 13-р хороолол орчим, Нарантуул зах, Дүнжингарав хороолол, маршал таун, ривер гарден хороолол орчмын хэрэглэгчид, Их тэнгэр цогцолбор
14абвгд магистраль, Сонжин гранд зочид буудал, Алтан тэвш хороолол орчмын хэрэглэгчид, АШУИС-н шинэ байр, Амгалан орчмын хэрэглэгчид
15-р хорооллын ЦТП-15 салаа, Баянзүрх дүүргийн эмнэлэг орчмын хэрэглэгчид, УДДТ-15-с хангагддаг хэрэглэгчид
9дежи магистраль, Эрчим хүчний сургалтын төв, ЗХ-ний 017-р цэргийн анги, Залуус хороолол, Нефть бааз орчмын хэрэглэгчид, 21-р хороолол, Орчлон орон сууцны хороолол орчмын хэрэглэгчид,
13абвгд магистраль, Буянт ухаа I, II хороолол, Нисэх орчмын хэрэглэгчид.
Хийгдэх ажил:
ДХ-1236-ДХ-1240 хооронд 2Ф700мм голчтой 156 хос метр шугамыг шинэчлэн солино. ИЗ-1217 цэгт салааны 1Ф400мм хаалт, ДХ-1277 цэгт холбоосны 1Ф300мм таслах, ДХ-1463 цэгт салааны 1Ф300мм хаалт, ДХ-1238 цэгт салааны 1Ф250мм таслах, ИЗ-1217 цэгт тойруу 1Ф250мм таслах хаалтуудыг тус тус шинэчлэн солино.
ДХ-1240 цэгт Ф700мм голчтой компенсатор шинэчлэн солино. Урсгал засварын ажил хийгдэнэ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 63 зөрчил бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдөр нийт 2146 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 651 гэмт хэргийн шинжтэй 124 дуудлага, мэдээлэл байна.
Мөн гэмт хэргийн шинжтэй 1 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 33 хэргийг нөхөн илрүүллээ гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.
0-6-11

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр улаан луу өдөр

Аргын тооллын 6 сарын 11. Пүрэв (Бархасвад) гараг (2026)
Зуны тэргүүн харагчин могой сарын 26, жил өдөр улаан луу, мэнгэ 9 улаан, суудал ус, од шийдэм-0, хотол чуулган барилдлагат.
Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:53-20:50.
Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
Үс засуулахад амгалан жаргалантай маш сайн. Харин нохой, үхэр, хонь, луу, тахиа, бич жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
Хулгана, бич, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой, үхэр, хонь, луу жилтнээ сөрөг муу.
Бар, туулай жилтний сүлд гараг, харин үхэр, луу, хонь, нохой жилтнээ харш гараг.
Хүний сүлд өвдөг, хацар, өвчүүнд, гэрийн сүлд гэр дотор орших болой.
Үс засуулах, мал номхруулж, уналга эдэлгээнд сургах, газар хагалах, тариа ногоо тарих, малын үс, ноос хяргах, хөрөнгө оруулахад сайн. Замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, эд, мал худалдан авах, мал худалдах, арилжаа хийхэд муу.
Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул

болзошгүй үер ус, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2026 оны 06-р сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Нутгийн баруун хэсгээр баруун хойноос, нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Байдраг голын хөндийгөөр +15…+20 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +28…+33 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр +24…+29 градус, бусад нутгаар +20…+25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 6-11 метр. +24…+26 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 8-13 метр. +24…+26 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 5-10 метр. +20…+22 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат мал, амьтны гоц халдварт “САТ-1” хэвшлийн шүлхий өвчний нөхцөл байдалтай холбогдуулан энэ сарын 12-13-ны өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана.
Тэрбээр Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Х.Алтангэрэлийн хамт шүлхий өвчний хязгаарлалтын бүсэд ажиллаж, орон нутгийн удирдлага, мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, өвчний тархалтыг хязгаарлах, эрсдэлийг бууруулах чиглэлээр холбогдох арга хэмжээг авна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны зургаадугаар сарын 10-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Ерөнхий сайд Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Энэ төслөөр “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийг хийж, илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжинэ, тэтгэврийн зөрүү арилна, хөдөлмөр эрхлэлтээ дэмжинэ” гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ.

Тэтгэврийн даатгалын сангийн урт, дунд хугацааны санхүүгийн тогтвортой байдлыг хангах, шимтгэл төлөгчдийн хамрах хүрээг өргөжүүлэх, тэтгэврийн параметрийн болон бүтцийн шинэчлэлийг даатгуулагч, ажил олгогч, тэтгэвэр авагч болон улсын төсөвт үзүүлэх ачааллыг харгалзан аажмаар, зохистой байдлаар үе шаттай хэрэгжүүлэх, залуу үед ирэх санхүүгийн ачааллыг бууруулах тогтолцоог бүрдүүлэх хэрэгцээ, шаардлага нэмэгдэж байна. Энэ хүрээнд Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, дараах нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгалаа. Үүнд:

– Ажил олгогчийн санхүүгийн ачааллыг бууруулж, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор ажил олгогчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээнд хязгаар тогтоох, ажил олгогчийн төлөх үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн хэмжээг бууруулах, гарааны бизнесийг эрхлэгчдийн ажил олгогчийн төлөх шимтгэлийг тодорхой хугацаанд чөлөөлөх

-Тэтгэвэр авагчдын тэтгэврийн орлогыг нэмэгдүүлэх хүрээнд сайн дурын үндсэн дээр хуримтлалд суурилсан, хөрөнгө оруулалтын өгөөжөөр өсөх тэтгэврийн хуримтлал үүсгэх нөхцөлийг бүрдүүлэх, тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх даатгуулагчид төрөөс тодорхой хугацаанд урамшуулал олгох;

– Нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлж, нийгмийн хамгааллын баталгааг хүрээнд анх удаа нийгмийн даатгалд хамрагдсан тохиолдолд тэтгэврийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэх, ажил хөдөлмөр эрхэлж байгаа оюутан, суралцагчийг нийгмийн даатгалын зарим төрлийн шимтгэлээс чөлөөлж, ажлын байранд гараад шимтгэлээ нөхөн төлөх боломж олгох;

 -Ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах хэд хэдэн гэрээ байгуулан ажиллаж буй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн онцлогт нийцүүлэн нийгмийн даатгалын шимтгэлийг уян хатан нөхцөлөөр төлөх боломжийг бүрдүүлэх зэрэг болно.

Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээн байгуулагч шалгарлаа

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн, зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулахад хөрөнгө оруулж, хамтран ажиллах компани шалгарлаа.

Нийт долоон орны 13 компани, түншлэл материалаа ирүүлж, хоёр үе шаттай явуулсан сонгон шалгаруулалтад “Эн Эф Си” компани хамгийн өндөр оноо авч, хөрөнгө оруулж, хамтран ажиллахаар боллоо.

Энэ компани дэлхийн зэс хайлуулах үйлдвэрүүдийн 35 хувь, Хятадын зэс хайлуулах үйлдвэрүүдийн 70 хувийнх нь зураг төсөл, бүтээн байгуулалтад оролцсон. Уул уурхайн хөгжүүлэлт, инженеринг, хөрөнгө оруулалт, олборлолт, боловсруулалт, оператор, үйлдвэр бүтээн байгуулах EPC Ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж ирсэн, дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай компани юм.

Монгол Улс зэсийн баяжмалаа хайлуулж, боловсруулж, илүү үнэ цэн, өртөг ашиг нэмж үйлдвэрлэх нь, экспорт, төсвийн орлого, эдийн засгийн хөгжил, ажлын байр, татвар хураамж нэмэх өндөр ач холбогдолтой юм.

 

 

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ

Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Дамбадаржаагийн эцсээс Бэлхийн авто зам  хүртэлх авто замыг зургаадугаар сарын 12-ны 23:00 цагаас зургаадугаар сарын 15-ны 05:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

  • Эхлэх: 2026 оны зургаадугаар сарын 12-ны өдөр 23:00 цаг
  • Дуусах: 2026 оны зургаадугаар сарын 15-ны өдөр 05:00 цаг
  • бэлххх

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна

БНХАУ-ын Шинжаан Уйгарын Өөртөө засах орны Алтай аймагт Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд Шадар сайд Н.Номтойбаяр оролцож, үг хэллээ. Тус хуралд БНХАУ, Монгол Улс, БНКазУ, ОХУ, Киргиз, Туркменистан Улсын төлөөлөл болон Увс, Ховд, Завхан, Говь-Алтай аймгийн удирдлагууд оролцож, бүс нутгийн хамтын ажиллагааны талаар санал солилцож байна. Энэ удаагийн олон улсын хурал нь тус бүс нутгийн улс орнуудын харилцан ойлголцол, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилготой юм.

Шадар сайд Н.Номтойбаяр Алтайн орчмын дэд бүс нутаг нь зөвхөн газарзүйн ойлголт төдий бус, Евразийн худалдаа, тээвэр логистик, эрчим хүч, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, ногоон хөгжлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал тавцан болж буйг онцоллоо. Бүс нутгийн эдийн засгийн интеграцийг гүнзгийрүүлэх зорилгоор Монгол Улс Арцсуурь-Цагаан толгойн боомтыг Булган-Такешикены боомттой төмөр замаар холбохоор төлөвлөж, судалгааны ажлыг явуулж байгаа гэлээ.

Энэхүү дэд бүтцийн бүтээн байгуулалт нь ОХУ-ын Тува, Горно-Алтай орчмын Улугхэм, Минусинск, Кузнецкийн сав газар болон Монгол Улсын баруун бүсийн байгалийн нөөц баялгийг БНХАУ-ын Шинжаан Уйгурын Өөртөө засах орны хүнд аж үйлдвэрийн өртгийн сүлжээнд холбох, түүхий эдийн тогтвортой хангалтыг бий болгох стратегийн ач холбогдолтойг тодотгож байна. Үүний зэрэгцээ Булган – Такешекин боомтын холболтыг ашиглан Казахстан Улсаас газрын тосны бүтээгдэхүүн импортлох, тээвэрлэлтийн шинэ сувгийг нээх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Монгол Улсын Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг улам боловсронгуй болгож, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, тогтвортой бөгөөд урьдчилан таамаглах боломжтой бизнесийн орчныг бүрдүүлэхэд онцгой анхаарч байгаа учир төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хамтарсан санхүүжилт, хөрөнгө оруулалтын шинэ механизмуудыг дэмжиж, хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэхэд бэлэн байна гэв.

Олон улсын хуралд Шинжаан Уйгарын Өөртөө засах орны Намын хорооны Нарийн бичгийн дарга Чэнь Шяожян үг хэлэхдээ соёл иргэншлийн хэлхээ холбоотой, уул усаар залгагдаж, хувь заяагаа хамтатгасан Алтайн бүс нутгийн улс орнуудын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа илүү нягтарч, хөгжиж буйг онцолж байна. Шинжаан Уйгарт өнгөрсөн хугацаанд дэд бүтэц түлхүү хөгжиж, нийт 9557 км төмөр зам, 124 000 км авто зам баригдсан нь иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхээс гадна бүс нутгийн харилцаа, хамтын ажиллагаа өргөжүүлэхэд томоохон үр дүн үзүүлж буйг тодотголоо. Цаашид бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаанд илүү өргөн боломжийг нээж, стандартад нийцсэн бизнесийн таатай орчныг бүрдүүлэн хөгжүүлэхээр ШУӨЗО анхааран ажиллаж байна гэв. Энэ хүрээнд улс орнуудтай дэд бүтцээр холбогдох ажлыг хийж, үр дүнтэй томоохон гарцыг байгуулахаа илэрхийллээ. Тодруулбал, Хятад – Монгол – Орос гурван улсын эдийн засгийн коридорыг баруун бүсэд байгуулж, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөн хүрээнд хөгжүүлэх боломжтойг тодотгож байна.

Үргэлжлүүлэн, БНКазУ-ын Зүүн Казахстаны бүс нутгийн Засаг дарга Нурымбет Сактаганов Алтайн бүс нутагт илүү эрч хүчтэй хамтран ажиллахаа илэрхийлээд, төрийн тэргүүн нарын харилцан айлчлалын дэмжлэгтэйгээр тус бүс нутгийн улс орнууд эдийн засаг, хөрөнгө оруулалт, байгаль орчин, хүмүүнлэг зэрэг салбарт хамтын ажиллагаа улам өргөжиж буйг онцоллоо. Тэрбээр БНКазУ, Монгол Улс, БНХАУ-ын Алтайн бүс нутгууд хамтран хөгжих өргөн боломжтойг тодотгож, гурван улсыг холбосон дэд бүтцийг хөгжүүлж, Төв Ази руу гарах гарцыг хөгжүүлэхэд БНКазУ анхааран ажиллахаа илэрхийлж байна.

Ийнхүү Алтайн бүс нутгийн хамтын өсөлт, хөгжилд чиглэсэн тус форум нь бүс нутгийн ард иргэдийн амьдралд чухал нөлөө үзүүлэх шинэ төсөл хөтөлбөрүүдийг санаачилж, харилцан ойлголцлыг бэхжүүлж, эдийн засгийн өсөлтөд бодит хувь нэмэр оруулах чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр (2026.06.09) эрчим хүчний салбарын ажилтан, албан хаагчдын төлөөллийг хүлээн авч уулзах үеэрээ ажил үйлсээрээ манлайлсан эрхмүүдэд шагнал гардууллаа.

АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛЫГ:

  • Эрчим хүчний угсралт засварын “МЭЗ” ХХК-ийн технологийн зөвлөх инженер Ж.Цээлээсүрэн,
  • Эрчим хүчний зохицуулах хорооны дарга, Монгол Улсын зөвлөх инженер Э.Түвшинчулуун нарт хүртээлээ.

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР: 

  •  “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Улаанбаатар салбарын засварын албаны дарга В.Мөнхбат,
  • “ДЦС-2” ТӨХК-ийн ахмад ажилтан Б.Нацагдорж,

АЛТАН ГАДАС ОДОНГООР:  

  • “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Улаанбаатар салбарын ерөнхий инженер Б.Баярмандах,
  • “Альяанс-Тех” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Нарантуяа,
  • “ДЦС-4” ТӨХК-ийн Зуухан цехийн зуухны машинч Б.Ганбат,
  • “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн Түгээх төвийн дулааны оруулгын слесарь Д.Цэрэнпунцаг,
  • “ДЦС-3” ТӨХК-ийн өндөр даралтын зуухан цехийн тээрмийн машинч, мазутын машинч Б.Цэрэндорж,
  • “ДЦС-3” ТӨХК-ийн Засварын албаны турбиний засвар хяналтын инженер Ж.Лхагвасүрэн,
  • “Налайхын дулааны станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Энхтүвшин,

ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:

  • “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Хангайн бүсийн салбарын дарга Б.Гантулга,
  • “ДЦС-4” ТӨХК-ийн Зуухан цехийн зуух болон тоос бэлтгэх тоноглолын засварчин Б.Ууганбаяр,
  • “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн Эдийн засаг, санхүү бүртгэлийн ахлах нягтлан бодогч Ч.Сугармаа,
  • “ДЦС-2” ТӨХК-ийн Зуухан цехийн цахилгаан ба хийн гагнуурчин Ц.Наран-Очир,
  • Эрчим хүчний угсралт засварын “МЭЗ” ХХК-ийн Төсөл, хөтөлбөр, бизнес хөгжлийн албаны дарга М.Алтанбагана,
  • “ДЦС-4” ТӨХК-ийн Зуухан цехийн цахилгаан гагнуурчин Н.Ганцоож нарыг шагналаа.

Хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлсэн эрхмүүддээ нийт салбарын хамт олны өмнөөс халуун баяр хүргэе.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа