Author Archives: baaska baaska

Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2026 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ

2026 ОНЫ 06 ДУГААР САРЫН 02-НООС 05-НЫ ӨДРИЙН

ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТОВ, ДАРААЛАЛ

 

МЯГМАР ГАРАГ /2026.06.02/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

УИХ-ын даргын 2025 оны 529 дүгээр захирамжаар байгуулагдсан

Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

09.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Хууль зүйн байнгын хороо

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

09.00

“Их Эзэн Чингис хаан”

3

Өргөдлийн байнгын хороо

Орон сууц захиалж хохирсон иргэдээс ирүүлсэн өргөдөл, холбогдох хууль тогтоомжийн биелэлтийг шалган судалж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

10.00

“Үндсэн хууль”

4

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын

хороо

Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

10.00

334 тоот

5

Хууль зүйн байнгын хороо

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

11.00

“Их Эзэн Чингис хаан”

6

УИХ-ын даргын 2026 оны 03 дугаар захирамжаар байгуулагдсан       

“Чиглэл өгөх тухай” Монгол Улсын Их Хурлын 2025 оны 124 дүгээр тогтоолын биелэлтийг эрчимжүүлэх хүрээнд тогтоолд заасан арга хэмжээний хэрэгжилтийг хангах чиглэлээр хууль тогтоомжийн уялдаа холбоо, зөрчилтэй эрх зүйн зохицуулалтыг судалж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

13.00

334 тоот

7

УИХ-ын даргын 2025 оны 523 дугаар захирамжийн 9 дүгээр хавсралтаар байгуулагдсан

Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

15.00

“Үндсэн хууль”

8

Төрийн байгуулалтын байнгын хороо

Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлттэй танилцах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

16.00

“Их засаг”

ХОЁР.ДЭД ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хороо

·      Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр санхүүжүүлсэн мэдээллийн технологийн төсөл, арга хэмжээний хэрэгжилт, үр дүнгийн талаарх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын мэдээллийг сонсох

·      Үндэсний хиймэл дагуул хөөргөх төслийн хүрээнд Монгол Улсад үр өгөөжтэй ашиглах боломжтой олон талт хэрэгцээ шаардлагад нийцсэн хиймэл дагуулын талаар судлан санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт

13.00

“Үндсэн хууль”

ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Төрийн байгуулалтын байнгын хороо

·      Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудал

·      Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /Засгийн газар 2026.05.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар нарын 41 гишүүн 2025.11.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн М.Энхцэцэг нарын 76 гишүүн 2026.05.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын 19 гишүүн 2026.05.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар нарын 17 гишүүн 2026.05.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт

·      Байнгын хорооны тогтоолын төсөл /Нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай/

·      Бусад

10.00

“Их засаг”

2

Хууль зүйн байнгын хороо

·      Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын 7 гишүүн 2026.05.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл         /УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин нарын 6 гишүүн 2026.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2026.03.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /УИХ-ын гишүүн П.Батчимэг нарын 9 гишүүн 2025.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·      Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл

·      Бусад

15.00

“Их Эзэн Чингис хаан”

3

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо

·      Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/

·      Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тайлан

15.00

“Жанжин Д.Сүхбаатар”

ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

1

·      “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2026.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг, үргэлжилнэ/

·      Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын 40 гишүүн 2025.06.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/

·      Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал нарын 4 гишүүн 2026.03.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/

·      Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн нарын 33 гишүүн 2025.11.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/

·      Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин 2025.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/

·      Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар 2026.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/

14.00

“Их хуралдай”

ЛХАГВА ГАРАГ /2026.06.03/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

УИХ-ын даргын 2025 оны 523 дугаар захирамжийн 10 дугаар хавсралтаар байгуулагдсан

Эрүүл мэндийн асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

09.30

“Үндсэн хууль”

2

УИХ-ын даргын 2026 оны 213 дугаар захирамжаар байгуулагдсан

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдааан

10.00

УИХ-ын дэд даргын уулзалтын танхим

3

УИХ-ын даргын 2026 оны 23 дугаар захирамжаар байгуулагдсан

Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

10.00

334 тоот

4

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын

хороо

Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

10.00

“Жанжин Д.Сүхбаатар”

5

УИХ-ын даргын 2026 оны 232 дугаар захирамжаар байгуулагдсан

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

10.00

“Их Эзэн Чингис хаан”

6

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо

Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

11.00

“Их засаг”

7

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо

Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн биелэлтэд хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

12.00

“Үндсэн хууль”

8

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын

хороо

“Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

13.00

334 тоот

9

Эдийн засгийн байнгын хороо

Санхүүгийн хоршооны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

16.00

“Жанжин Д.Сүхбаатар”

10

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн биелэлтэд хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

16.00

“Их Эзэн Чингис хаан”

ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Эдийн засгийн байнгын хороо

·      Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар болон Монгол Улсын Засгийн газар хоорондын “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2026.05.25-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Төсвийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/

·      “Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2025.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2026.05.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Э.Болормаа нарын 19 гишүүн 2026.05.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал, Ч.Анар, Ц.Мөнхбат, Л.Соронзонболд, Ж.Галбадрах нарын 5 гишүүнээс Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн талаар Монгол Улсын Ерөнхий сайдад хандсан асуулгын хариуг хэлэлцэх

·      Үндэсний хиймэл дагуул хөөргөх төслийн хүрээнд Монгол Улсад үр өгөөжтэй ашиглах боломжтой олон талт хэрэгцээ шаардлагад нийцсэн хиймэл дагуулын талаар судлан санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт

13.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Төсвийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хамтарсан хуралдаан

·      Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар болон Монгол Улсын Засгийн газар хоорондын “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2026.05.25-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх/

14.00

“Их Эзэн Чингис хаан”

3

Төсвийн байнгын хорооны хуралдаан үргэлжилнэ

·      “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа нарын 1З гишүүн 2026.05.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·      Байнгын хорооны тогтоолын төсөл /Шинжээч томилох тухай/

–

“Их Эзэн Чингис хаан”

4

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан үргэлжилнэ

·      Монгол Улсын нутаг дэвсгэр дэх эдэлбэр газар болон тэдгээрт байрлах үл хөдлөх хөрөнгийн объектуудын эрхийг Оросын Холбооны Улсын нэр дээр шинэчлэн бүртгэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2026.04.20-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх, үргэлжилнэ/

·      Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.05.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

·      Улсын нисэхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн  хуулийн төслүүд /Засгийн газар 2026.04.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

–

“Их засаг”

5

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

·      Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн М.Мандхай нарын 10 гишүүн 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2026.05.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

15.00

“Үндсэн хууль”

 

ПҮРЭВ ГАРАГ /2026.06.04/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Төрийн байгуулалтын байнгын хороо

Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 4 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

09.00

“Их засаг”

2

Хууль зүйн байнгын хороо

Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Их засаг”

ХОЁР.ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

1

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

Усны эрүүл ахуй-Үндэсний аюулгүй байдал

14.00

“Жанжин Д.Сүхбаатар”

ГУРАВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

1

·      Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /УИХ-ын гишүүн П.Батчимэг нарын 9 гишүүн 2025.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/

·      Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл

·      “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа нарын 1З гишүүн 2026.05.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/

·      Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2026.03.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 90 минут/

·      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин нарын 6 гишүүн 2026.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/

·      Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын 7 гишүүн 2026.05.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/

·      Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар нарын 41 гишүүн 2025.11.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/

·      Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн М.Энхцэцэг нарын 76 гишүүн 2026.05.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/

·      Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын 19 гишүүн 2026.05.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/

·      Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар нарын 17 гишүүн 2026.05.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/

·      Бусад

10.00

“Их хуралдай”

БААСАН ГАРАГ /2026.06.05/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

УИХ-ын даргын 2026 оны 23 дугаар захирамжаар байгуулагдсан

Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

13.30

“Үндсэн хууль”

2

УИХ-ын даргын 2026 оны 232 дугаар захирамжаар байгуулагдсан

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Их засаг”

ХОЁР.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

1

·      Улсын нисэхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн  хуулийн төслүүд /Засгийн газар 2026.04.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 90 минут/

·      Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн  төслүүд /УИХ-ын гишүүн М.Мандхай нарын 10 гишүүн 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 90 минут/

·      Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.05.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

·      Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2026.05.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 90 минут/

·      Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2026.05.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/

·      Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /Засгийн газар 2026.05.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/

·      Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Э.Болормаа нарын 19 гишүүн 2026.05.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 90 минут/

10.00

“Их хуралдай”

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН

ТАМГЫН ГАЗАР

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Төрийн ордонтой танилцсан хүүхдүүдтэй УИХ-ын дарга С.Бямбацогт уулзаж, баяр хүргэлээ

Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр /2026.06.01/ Төрийн ордонтой танилцсан хүүхдүүдийн төлөөлөлтэй УИХ-ын дарга С.Бямбацогт уулзаж, баяр хүргэв. ”Та нар томчуудаас юу хүсдэг вэ?” гэж түүнийг асуухад, хүүхдүүд “Хайр”, “Бэлэг” хэмээн хариулж байлаа.

Насанд хүрэгчид үр хүүхдүүдийнхээ төлөө ажиллаж, хөдөлмөрлөж, тэдний гэрэлт ирээдүйг бий болгох үүрэгтэй. УИХ-ын гишүүд ч ялгаагүй бодлого, шийдвэрээрээ хүүхдүүд та нарт аюулгүй, амар тайван амьдрал, хүртээмжтэй орчинг бий болгохыг зорьж ажиллах болно. Тийм ч учраас парламент энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаараа Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, ЕБС-ийн суралцагчдыг үдийн хоолны үйлчилгээнд үе шаттай бүрэн хамруулах, хоолны чанарыг сайжруулах тогтоол баталсан. Хүүхэд бүрийн оролцоо, дуу хоолой чухал гэдгийг УИХ-ын дарга тэдэнд хандаж хэлсэн.

Хүүхдүүдийн төлөөлөл УИХ-ын чуулганы хуралдааны танхимд өөрсдийн дуу хоолойгоор хүсэл, эрмэлзэл, тулгамдаж буй асуудлаа илэрхийлж, УИХ-ын дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн О.Саранчулуун, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан нарт ил захидлуудыг гардуулав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Б.Пүрэвдагва: Нэг дор 1000 хүүхэд хүлээн авах дөрвөн улирлын хүүхдийн зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулна

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хаки” хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Тус арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва оролцож, хүүхдүүдэд баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Хүүхэд багачууд, дүү нартаа Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Хүүхдийн баярын мэнд дэвшүүлье. Нийслэл хотын хөгжил зөвхөн зам, барилга байгууламжаар хэмжигдэхгүй. Харин хүүхэд, гэр бүлд ээлтэй, хүн төвтэй хот байх учиртай. Тиймээс нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүний хувиар нэг дор 1000 хүүхэд хүлээн авах хүчин чадал бүхий дөрвөн улирлын хүүхдийн зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр эхлүүлж, 2028 онд ашиглалтад оруулна. Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар эхэлсэн “Хүүхдийн төлөө за бол заавал хий” үндэсний хөдөлгөөнийг нийслэл хотод эхлүүлнэ. Түүнчлэн Хүүхэд хөгжлийн ордны засвар, тохижилтын ажлыг эхлүүлж, мэдээллийн технологи, хиймэл оюун, англи хэл, инновац, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх танхимуудыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулахаар төлөвлөөд байна. Хүүхдийн эрхийг хангасан, хүүхдэд ээлтэй Улаанбаатарын төлөө хүн бүр “За” гэж заавал хийцгээе” гэлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нэг гэр бүлийн таван хүний амь насыг аварсан З.Эмүжинг Шударга журам медалиар шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ангийнхаа найз охин болон гэр бүлийнх нь дөрвөн хүний амь насыг аварсан З.Эмүжинг Шударга журам медалиар шагналаа.
З.Эмүжин Сүхбаатар дүүргийн “Эрдмийн хөтөч” цогцолбор сургуулийн 5б ангид суралцдаг. Тэрбээр өнгөрсөн 04 дүгээр сарын 23-ны өглөө найз Б.Ариунзаяа болон түүний гэр бүлийнхний амь насыг аварсан юм.
Түүнийг “Эрдмийн баяр”-ынх нь өдөр Монголын сурагчдын холбоо “Тэргүүний сурагч” алтан медалиар шагнасан байна.
Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны иргэн Д.Ган-Утас: Хоёр хүүхэд маань нэгдүгээр ангиасаа найзалж, нөхөрлөж байна. Ийм сайхан сэтгэлтэй, үерхэлдээ үнэнч хүүхэд олон байгаасай. Бидний амийг аварсан З.Эмүжиндээ, охиноо зөв хүмүүжүүлсэн аав, ээжид нь талархаад баршгүй. Үнэхээр их баярлаж байна.
эмү1
эмү3

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

1, 2-нд Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.

                                  2026 оны 06-р сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх

                                        цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +8…+13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +26…+31 градус, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр +20…+25 градус, бусад нутгаар +14…+19 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +11…+13 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +11…+13 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +8…+10 градус дулаан байна.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Сүхбаатар дүүрэг хүүхэд багачууддаа зориулсан “Хүүхдийн ертөнц” өдөрлөгийг зохион байгуулна

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хүүхдийн ертөнц” өдөрлөгийг маргааш буюу 2026 оны 6 сарын 01-нд 13 дугаар хороонд байрлах Сэлбэ нэгдсэн эмнэлгийн гадна талбайд зохион байгуулна.

сүх1

сүх2

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Зургаадугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь

МҮБХ-ноос зургаадугаар сард зохион байгуулах албан ёсны барилдааны хуваарийг танилцуулж байна.

01 Даваа, 09:00
Хүүхдийн баярт зориулсан өсвөрийн бөхийн барилдаан,
✅06 Бямба, 11:00
Цэргийн цол чимэг олгох – Бүх цэргийн наадам-2026
✅07 Ням, 11:00
Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, БНМАУ-ын арслан Г.Дэмүүлийн нэрэмжит Үндэсний их баяр наадмын сорилго улс, аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,
✅27 Бямба, 11:00
Нийслэлийн иргэдийн баяр – Хүрээ цам даншиг наадам-2026
✅28 Ням, 15:00
Нийслэлийн иргэдийн баяр – Хүрээ цам даншиг наадам-2026

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Орон нутагт улсын үзлэгийн хяналт шалгалт эхэллээ

Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн албан даалгаврын хэрэгжилтийг хангах хүрээнд Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг орон нутагт хяналт шалгалтын ажлыг эхлүүллээ.

Ажлын хэсэг өнөөдөр Дархан-Уул аймагт ажиллаж, иргэдийн ажиллаж, амьдарч, сурч буй орчин, барилга байгууламж, нийтийн эзэмшлийн талбай, хүүхдийн тоглоомын болон хөгжлийн орчин зэрэг бүх чиглэлээр эрсдэлийн үнэлгээ, хяналт шалгалт хийх ажлыг зохион байгуулах даалгавар өглөө.

Шадар сайд Н.Номтойбаяр хэлэхдээ “Өмнө нь 1360 объектод хийсэн хяналт шалгалтын дүнд нийт 5270 зөрчил илэрсэн нь нэг объект тутамд дунджаар хоёроос доошгүй зөрчил бүртгэгдсэн гэсэн үзүүлэлт юм. Энэ нь холбогдох стандарт, дүрэм журам хангалттай мөрдөгдөхгүй байгааг харуулж байна. Тиймээс нүглийн нүдийг гурилаар хуурахгүйгээр бодит үнэнтэйгээ нүүр тулъя, бүгдийг шалгая, эрсдэл үүсэхээс өмнө таслан зогсооё, дахиж хүний амь эрсдэх ёсгүй” гэв.

Хяналт шалгалтыг бодит нөхцөл байдалд тулгуурлан, зөрчил дутагдлыг нууж хаалгүйгээр илрүүлж, эрсдэл гарахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зарчмаар зохион байгуулах юм.

Иргэдийн аюулгүй орчинд ажиллаж, амьдарч, сурч хөгжих нөхцөлийг бүрдүүлэхэд төрийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэн бүрийн хамтын оролцоо чухал байна.

 

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Охидоос Мишээл, хөвгүүдээс Ананд нэртэй хүүхдүүд хамгийн олон байна

Хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрсийг танилцуулж байна.

Улсын хэмжээнд эмэгтэй хүүхдүүдээс Мишээл, Амин-Эрдэнэ, Нандин-Эрдэнэ, Номин-Эрдэнэ, Энхжин харин эрэгтэй хүүхдүүдээс Ананд, Тэмүүлэн, Төгөлдөр, Билгүүн, Эрхэс нэртэй хүүхдүүд хамгийн олон байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

нэррр

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх шинэ авто замын зорчих хөдөлгөөнийг зургаадугаар сарын 1-нд нээнэ

Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны уулзвараас ДЭМА эмнэлгийн хойд талаар дайран өнгөрч Нарны гүүрний доогуур тойрон Нарны хороолол хүртэл 680 метр авто зам барьж буй. Өнөөдөр тус байршилд хотын дарга Б.Пүрэвдагва, НЗХГ-ын дарга Б.Одбаяр нар ажиллалаа. Энэхүү 680 метр авто замын эхний ээлжийн 350 метр замыг 2024 онд барьсан. Харин энэ онд үргэлжлүүлэн 330 метр замыг барьж байгаа юм. Тус авто замыг ашиглалтад оруулснаар Алтай хотхон, Нарны гүүрний ачааллыг хуваалцах, Нарны хорооллоос Алтай хотхон руу шууд нэвтрэх боломж бүрдэнэ. Мөн Алтай хотхоноос урагшаа Чингисийн өргөн чөлөө рүү нэвтрэх уулзварын ачаалал буурах ач холбогдолтой. Энэ үеэр хотын дарга Б.Пүрэвдагва замын зорчих хөдөлгөөнийг зургаадугаар сарын нэгэнд нээж, гэрэлтүүлэг, тохижилтын ажлыг зургаадугаар сарын 15 гэхэд бүрэн дуусгахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Алдарт эхийн одонг 12,306 ээж хүртлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж, эхчүүдэд Алдарт эхийн одон гардууллаа.

Энэ жил нийт 12,306, үүнээс нэгдүгээр зэргийн одонг 1,645, хоёрдугаар зэргийн одонг 10,661 эх хүртлээ.

Ээжүүдийн 50 хувь буюу 6,163 нь 33-39 насных бөгөөд хамгийн ахмад нь 94, хамгийн залуу нь 22 настай байлаа.

Ээжүүдийн ач гавьяа, хөдөлмөр зүтгэлийн үр шимийг удам судар, гэр бүл, ураг төрөл, үндэстнээрээ хүртдэг учир Монгол төр хүндэтгэл үзүүлж, алдаршуулдаг сайхан уламжлалтайг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэмдэглэлээ.

Тэрбээр алдарт эхчүүдэд болон гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Ерөнхийлөгч санаачилга гаргасны дагуу Алдарт эхийн одонг дагалддаг мөнгөн урамшууллыг 2025 оноос хоёр дахин нэмээд байна.

Өнгөрсөн жил улсын хэмжээнд 14,480 ээж Алдарт эхийн нэг, хоёрдугаар зэргийн одон авсан юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Тахиа, үхэр, могой, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

Аргын тооллын 5 сарын 31. Ням (Адьяа) гараг (2026)
Зуны тэргүүн харагчин могой сарын шинийн 15, жил өдөр хөхөгчин могой, мэнгэ 2 хар, суудал шороо, од гар од-16, түлэх барилдлагат. Овоо тахих, лусын буулттай өдөр.
Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:58-20:41.
Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
Үс засуулахад өлзийтэй маш сайн. Харин гахай, бар, туулай жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
Тахиа, үхэр, могой, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай жилтнээ сөрөг муу.
Луу жилтний сүлд гараг.
Хүний сүлд бүх биед, гэрийн сүлд хатавч, хаалганы хананд орших болой.
Үс засуулах, буян номын үйл, шинэ гэр, байшин, асар майхан босгох, шүтээн босгох, равнайлах, газар хагалах, тариа ногоо тарих, малын үс, ноос хяргах, мал гаргах, эд, мал худалдан авах, өгөх, хишиг даллага авахад сайн. Нүүдэл хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, үхэгсдийн үйл, бэрийн үйл, мал хөнгөлөхөд муу.
Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө +18 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

31-нд Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолой, говь, талын нутгаар салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.

2026 оны 05-р сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

 Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй.

 Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолой, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Дархадын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр +11…+16 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +29…+34 градус, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд болон зүүн өмнөд хэсгээр +23…+28 градус, бусад нутгаар +17…+22 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өчигдөр өдрөөс 5 градусаар сэрүүсэж +17…+19 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. . Өчигдөр өдрөөс 10 градусаар сэрүүсэж +17…+19 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өчигдөр өдрөөс 7 градусаар сэрүүсэж +14…+16 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Сонгинохайрхан дүүргийн 1224 ээж “Эхийн алдар” нэг, хоёрдугаар одонгоор шагнагдлаа

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2026 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн “Эхийн алдар”нэг, хоёрдугаар зэргийн одонгоор шагнах тухай 71 дүгээр зарлигаар Сонгинохайрхан дүүргийн 161 ээж нэгдүгээр зэргийн одонгоор, 1063 ээж хоёрдугаар зэргийн одонгоор шагнагдлаа.
Түүнчлэн дээрх “Эхийн алдар” одон хүртсэн ээжүүдийн дундаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны 13 дугаар зарлигийн шинэ журмын дагуу 51 ээж нэгдүгээр зэргийн одонгоор, 100 ээж хоёрдугаар зэргийн одонгоор шагнагдсан юм.
Энэ жил “Эхийн алдар” одонгоор шагнагдсан хамгийн өндөр настай ээж 85 настай байгаа бол хамгийн залуу ээж нь 23 настай байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа