Author Archives: baaska baaska

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Шинэ өмгөөлөгчид тангараг өргөнө

 Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэшлийн хорооны 2024 оны 10-р сарын 25-ны өдрийн 24/001 дугаар тогтоолын дагуу Өмгөөлөгчийн шалгалтад тэнцсэн өмгөөлөгчдийн  тангараг өргөх ёслолын арга хэмжээ  маргааш буюу 2026 оны 06 дугаар сарын 04 -ний өдрийн 11 цагт  Улсын Их Хурлын Тамгын газрын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнд зохион байгуулагдана.  66 өмгөөлөгч тангараг өргөх энэхүү арга хэмжээнд  Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Л.Данзанноров оролцоно.

   МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ГССҮТ-ийн эмч, сувилагч нар улсын асрамжинд байгаа ахмадуудыг асарч сувилан, сэтгэлийн дэм өглөө

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, 8 дугаар хорооны Ахмадын хороотой хамтран тавдугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах “Ахмад настны үндэсний төв”-ийн ахмадуудад зориулсан сайн үйлсийн аяныг зохион байгууллаа.
Өдгөө 11 дэх жилдээ зохион байгуулж буй энэхүү аянаар дамжуулан ГССҮТ-ийн эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүд улсын асрамжинд байгаа 227 ахмадуудаас байнгын асаргаа сувилгаа шаардлагатай нийт 141 ахмад настанд эрүүл мэндийн үзлэг оношлогоо хийж, сувилахуйн тусламж үйлчилгээнд хамруулсан юм.
Тухайлбал, эдгээр ахмад настанд холголт цооролтоос сэргийлэх зөвлөгөө мэдээлэл өгч, бүтэн биеийн болон хэсэгчилсэн угаалга, бариа засал, хувийн ариун цэврийг дэмжих үйлчилгээ (үс угаах, засах), шээлгүүр солих, холголт цооролт болон түлэгдлийн шархтай үйлчлүүлэгчдийн шарханд ариун боолт хийх зэргээр сувилахуйн тусламж үйлчилгээг цогцоор нь үзүүллээ.
Түүнчлэн хөдөлгөөн засал, хөдөлмөр засал болон гэмтэл согогийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, сэтгэл зүйчийн зөвлөгөөнд хамруулсан бөгөөд эрүүл мэндийн тусламж үйлчилгээнээс гадна ГССҮТ-ийн хамт олноос цугларсан хандиваар дархлаа сэргээх аминдэм, хэрэгцээт эм бэлдмэл, ахуйн хэрэглээний зүйлс, асаргаа сувилгааны хэрэгсэл болон гутал, хувцас зэргийг гарын бэлэг болгон хүргэсэн байна.
Ахмад настнуудынхаа эрүүл мэндэд анхаарч, нэгэн өдрийг хамтдаа хайр хүндлэл, баяр талархал дунд өнгөрүүлсэн уг арга хэмжээнд ГССҮТ-ийн Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Б.Батзориг, Сувилахуй хариуцсан дэд захирал Г.Дэлхийцэцэг, Эмнэл зүй хариуцсан дэд захирал Б.Эрдэнэболд тэргүүтэй баг хамт олон оролцсон юм.
709207171_26950146834671093_6748053224893075735_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбоо /МВХ/-ны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатууд, мэргэжлийн зөвлөлийн төлөөлөл, үндэсний дээд лигийн багийн эздийг өнөөдөр /2026.06.03/ хүлээн авч уулзлаа

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга С.Бямбацогт “Спорт, тэр дундаа багийн спорт хүүхэд залуусыг хамт олонч болгож, нэгэн зорилгын төлөө нэгдэх, түүндээ хүрэхийн тулд тэвчээртэй, хариуцлагатай байх суурь хүмүүжлийг олгодог. Хүүхэд наснаасаа волейболоор хичээллэж эхэлсэн хүний хувьд энэ спортыг гэх сэтгэл надад бий. “Алтайн барс” багтайгаа 15 жил энэ их спортын түүхийг бичилцэж явна” хэмээлээ.

УИХ-ын дарга манай улсын жүдо, чөлөөт бөхийн тамирчид олимп, тив дэлхийд бахархам амжилтууд гаргаж байгааг дурдаад, спортын энэ төрлийг төр бодлогоор дэмжиж ирснийг тодотгов. Харин багийн спорт болох волейболыг төрөөс бодлогоор дэмжин, туслалцаа үзүүлэх цаг нь болсон гэж үзэж буйгаа илэрхийлээд, их спортын хөгжилд УИХ-ын зүгээс ч анхаарч ажиллана гэдгийг онцлов.

Ирэх наймдугаар сард Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэл хангаж буй талаараа МВХ-ны удирдлага УИХ-ын даргад танилцуулж, тус тэмцээнийг волейболын спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй УИХ-ын дарга С.Бямбацогтын ивээл дор зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. УИХ-ын С.Бямбацогт “Хүүхэд ахуй наснаасаа волейболын спортоор хичээллэж ирсэн, энэ спорттой салшгүй холбоотой хүний хувьд хүсэлтийг баяртайгаар хүлээж авч байна” хэмээгээд, Спортын салбарт хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт эдлүүлэх тушаалын хэрэгжилтийг хангуулж ажиллахаа илэрхийллээ.

Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн Монгол Улс Азийн волейболын газрын зураг дээр ямар байр суурь эзлэх вэ гэдгийг харуулах том боломжоос гадна волейболын спортоор хичээллэдэг, энэ спортод дуртай иргэдийн урам зоригийг бадраах, Монголын волейболын спортын дараагийн 100 жилийн хөгжлийн үндсийг тавих чухал ач холбогдолтой юм.

Монголын волейболын холбооны удирдлага, зохион байгуулалтын хүрээнд тамирчид, насанд хүрэгчдийн шигшээ баг болон оюутан, залуусын баг тамирчид олон улсын тэмцээн уралдаануудад амжилттай оролцсоор байна. Ирэх жил Монгол Улсад волейболын спорт үүссэний түүхт 100 жилийн ой, МВХ байгуулагдсаны 70 жилийн ой тохиох гэж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Энэ сарын 6, 7-ны өдрүүдэд “Талын салхи” олон улсын мото наадмыг зохион байгуулна

Нийслэлийн Аялал жуулчлалын газар болон “Монголын чопперчин ахан дүүс” мото клуб хамтран “Талын салхи” олон улсын мото фестивалийг 11 дэх жилдээ зохион байгуулах гэж байна. “Талын салхи 2026” наадам “Эх хүүхдийн эрүүл мэндийн төлөө” уриан дор энэ сарын 6, 7-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд энэ үеэр хандивын аян зохион байгуулж, хүүхдийн эрүүл мэндэд нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авахаар төлөвлөөд байгаа юм.

Тус мото наадамд Монгол Улсын 70 мото клубын 3800 гаруй мотоцикл сонирхогч оролцохоос гадна БНХАУ, ОХУ, БНСУ, БНУУ, Малайз зэрэг олон улсын мото сонирхогчид оролцоно.

Мото наадамд оролцогчид 09:00 цагт Д.Сүхбаатарын талбайд цуглан нээлтийн арга хэмжээнд оролцож, 11:00 цагт нэгдсэн байдлаар цуваагаар хөдлөн, “Энхтайваны өргөн чөлөө буюу Д.Сүхбаатарын талбай- Улсын их дэлгүүр- Баруун дөрвөн зам- Таван шар- 22-ын товчоо- Говь ресорт” гэсэн маршрутаар явна. Мото наадам нь “Говь ресорт” спорт цогцолборт үргэлжилнэ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 68 зөрчил бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдөр нийт 1988 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 727 гэмт хэргийн шинжтэй 130 дуудлага, мэдээлэл байна.
Мөн гэмт хэргийн шинжтэй 1 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 28 хэргийг нөхөн илрүүллээ гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.
06-03

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр шар бич өдөр

Аргын тооллын 6 сарын 3. Лхагва (Буд) гараг (2026)
Зуны тэргүүн харагчин могой сарын 18, жил өдөр шар бич, мэнгэ 8 цагаан, суудал ус, од суулга-19, рашаан барилдлагат. Сарын цээр өдөр.
Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:56-20:44.
Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
Үс бүү засуул эд, малын гарлагатай тул муу цээрлэвэл зохилтой.
Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
Хулгана, луу, бич, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, могой, морь жилтнээ сөрөг муу.
Гахай, хулгана жилтний сүлд гараг, харин могой, морь жилтнээ харш гараг.
Хүний сүлд алга, бөгс, хасанд, гэрийн сүлд өрх, цонхонд орших болой.
Сарын цээр өдөр. Үйл бүхнийг хоригловол тус ихтэй, аливаа үйл үйлдвэл үр нь муу болой.
Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ойрын хоногуудад ихэнх нутгаар сэрүүхэн байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Ойрын хоногуудад ихэнх нутгаар сэрүүхэн байна.

2026 оны 06-р сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун өмнөд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно.

Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, Алтайн уулс болон говийн бүс нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +8…+13 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +22…+27 градус, Увс нуурын хотгор, Алтайн уулархаг нутаг, Тэс голын хөндий, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +17…+22 градус, бусад нутгаар +12…+17 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +12…+14 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө +12…+14 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өдөртөө +9…+11 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ЭХЭМҮТ-д 158 хүүхэд шинээр мэндэлжээ

2026 оны 5 дугаар сарын 26-наас 6 дугаар сарын 2-ны өдрийн хооронд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 158 бяцхан иргэн шинээр мэндэллээ.
Хүйсийн харьцаа:
Хүү – 79
Охин – 79
Мөн энэ хугацаанд ихэр төрөлт 9 удаа бүртгэгджээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хүнсний үйлдвэрлэл, технологийн их сургууль 900 гаруй аж ахуйн нэгжийг мэргэжлийн боловсон хүчнээр хангаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Хүнсний үйлдвэрлэл, технологийн их сургуулийн удирдлага, багш, ажилтан, оюутнуудтай уулзлаа.

1965 онд Хүнсний үйлдвэрийн техник мэргэжлийн сургууль байгуулагдсан нь Хүнсний үйлдвэрлэл, технологийн их сургуулийн үндэс суурь болсон түүхтэй.

Тус сургууль өдгөө шаталсан сургалтын тогтолцоотой, мэргэжлийн болон техникийн боловсрол, бакалавр, магистр, докторын түвшний сургалт явуулдаг.

Сургуулийг төгссөн 32,800 гаруй хүн мах, сүү, гурил, талх, нарийн боов, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ болон бусад салбарт мэргэжлээрээ ажиллаж байна.

Ерөнхийлөгч тус сургуулийн сүү, цагаан идээ боловсруулах үйлдвэр, хоол үйлдвэрлэлийн дадлагын орчин, суралцагчдын гаргасан мах, сүү, талх, нарийн боовны үзэсгэлэн зэрэгтэй танилцлаа.

Тэрбээр “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнд нэгдэн, 900 гаруй үйлдвэр, аж ахуйн нэгжийг мэргэжилтэй ажилтан, техникч, технологичоор хангаж байгаа сургуулийн удирдлага, хамт олон, төгсөгч, суралцагчдад талархал илэрхийллээ.

Мөн үндэсний томоохон аж ахуйн нэгжүүдийн захиалгаар хүнс, хоол үйлдвэрлэл, хүнсний чанар, аюулгүй байдал зэрэг чиглэлээр 800 гаруй хүнийг богино хугацааны сургалтад хамруулжээ.

Ажиллангаа суралцах, суралцангаа ажиллах боломж бүрдүүлэх зорилгоор Хосмог сургалт нэвтрүүлж, мах, махан бүтээгдэхүүн, тогооч, тоног төхөөрөмжийн засварчин, үйлдвэрийн техникч мэргэжлээр сургалт явуулж байна.

Дээрх сургалтад 120 орчим хүн хамрагдаж байгаа бөгөөд энэ жил 33 нь төгсөн гарчээ.

Тус сургуулийн мах, сүү боловсруулах үйлдвэр, нарийн боовны цех Хан-Уул дүүргийн цэцэрлэг, сургуулийн “Үдийн хоол”, “Үдийн цай” хөтөлбөрт бүтээгдэхүүнээ тогтмол нийлүүлдэг.

Хүнсний үйлдвэрүүдэд аарцаар баяжуулсан бүтээгдэхүүний түүхий эд нийлүүлэхийн зэрэгцээ төр, хувийн хэвшлийн байгууллагуудын зохион байгуулдаг арга хэмжээнд катерингийн үйлчилгээ үзүүлдэг юм.

Сургууль цаашид Сургалт-судалгаа-үйлдвэрлэлийг хослуулан сургалтын орчин, шаталсан сургалтын тогтолцоо, агуулгаа улам сайжруулах зорилт тавьжээ.

710927984_1487717602833432_5902753780710465722_n-1024x683

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хүүхдүүдийг хүчирхийлэл, цахим дарамтаас “чөлөөлөх”-ийг уриалж, “хүүхэд хөгжлийн ордон” шинээр байгуулахаар шийдвэрлэлээ

Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтан Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл өнөөдөр /2026.05.26/ өргөтгөсөн байдлаар хуралдлаа.

Хуралдааныг нээж Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Н.Учрал үг хэлэв. Ерөнхий сайд хүүхдийн эрүүл мэнд, хамгаалал, цахим дарамт, хүчирхийлэл болон төрөлт буурч, эх хүүхдийн эндэгдэл өссөн зэрэг тулгамдсан асуудлуудыг онцолж, зөвхөн “За” гэж хэлэх биш бодит ажил хийхийг уриаллаа.

Хуралдааны эхэнд Боловсролын сайд Л.Энх-Амгалан, ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан, ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал нар танилцуулга илтгэл тавилаа.

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хуралдаанаас дараах онцлох шийдвэрүүд гарлаа. Үүнд,

-Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг “Хүүхэд хөгжлийн ордон” болгож,  “Хүүхдийн төлөө” сангийн хөрөнгөөр засварлахаар болов.

-Зуны цагт сургууль, төрийн байгууллагын урлаг, спорт заалуудыг хүүхдүүдэд чөлөөлж өгөхөөр шийдвэрлэв.

-Цэцэрлэгийн хүүхдийн эрт илрүүлэг зохион байгуулахаар боллоо.

-Хүүхдийн “Хараацай” зусланг засаж сайжруулахад дэмжлэг үзүүлэхээр болов.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

E-Mongolia системд “эрсдэл мэдэгдэх” цэс шинээр нэмэгдлээ

Иргэн та өөрийн болон бусдын аюулгүй байдлын төлөө орчин тойрондоо байгаа эрсдэлтэй нөхцөл байдлыг цаг алдалгүй мэдээлээрэй. Мэдээлэл илгээхдээ эрсдэл бүхий газрын байршил, хаягийг дэлгэрэнгүй бичих, нөхцөл байдлыг баталгаажуулсан зураг хавсарган илгээнэ. Таны илгээсэн мэдээллийг E-Mongolia системээр хүлээн авсан болон шийдвэрлэгдсэн талаарх мэдэгдэл очих болно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдөр нийт 2128 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 718, гэмт хэргийн шинжтэй 86 дуудлага, мэдээлэл байна.
Мөн гэмт хэргийн шинжтэй 1 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 1 хэргийг нөхөн илрүүллээ гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.
06-02

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа