Author Archives: baaska baaska

2026 оныг ГБХНХЯ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарлалаа

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд залуучууд, эмэгтэйчүүд, ахмадуудын ажлын байрыг нэмэгдүүлэхээр болов. Энэ хүрээнд:
-Хүүхэд асран хүмүүжүүлэх хөдөлмөрийн үнэлэмж бий болгох, ажлын байранд цалин хөлс эрэгтэйчүүдийнхээс бага байгаа зэрэг эмэгтэйчүүдэд учирч буй асуудлуудыг шийдвэрлэх;
-Мэргэжлийн зөрүүтэй ажиллах хүчин 53 хувьд хүрч, эрэлт нийлүүлэлтийн харьцаа алсарсаар байгааг бодлогын тохируулга хийж засч, залуучуудыг тасралтгүй ажлын байртай байх боломжийг бүрдүүлэх;
-Ахмад настнуудыг зохистой ажлын байраар хангаж, орлоготой болоход нь дэмжлэг үзүүлэх зэрэг бодлого хэрэгжүүлнэ.
“Манай улсад 1 сая 466 мянга гаруй ажиллах хүчин байгаа ба ажилгүйдлийн түвшин 5,6 хувьтай байна. Ажилгүйдлийн түвшинг бууруулж, иргэдийн орлогыг бодитоор дэмжих шаардлагатай. Хиймэл оюун ухаан, дэвшилтэт технологи зэрэг нь хүнийг орлож, ажилтнаас шинэ ур чадварыг шаардан, насан туршийн сургалт хөгжлийн эрэлт хэрэгцээг нэмэгдүүлж байгааг харгалзан үзэж, бодлого зорилтдоо тусган ажиллахыг Ерөнхий сайд Г.Занданшатар “Хувьсан өөрчлөгдөх хөдөлмөр” үндэсний форумд оролцох үеэрээ хэллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Швед, Норвег улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Шведийн Хаант Улсын Гадаад хэргийн сайд Мариа Малмер Стенергардын урилгаар 3 дугаар сарын 2-3-ны өдрүүдэд, Норвегийн Хаант Улсын Гадаад хэргийн сайд Эспен Барт Эйдегийн урилгаар 3 дугаар сарын 4-5-ны өдрүүдэд тус тус албан ёсны айлчлал хийнэ.
​Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг дээрх улсын Гадаад хэргийн сайд нартай тус тус албан ёсны хэлэлцээ хийн төр, засгийн удирдлагуудтай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцоно.
​Монгол Улс Шведийн Хаант Улстай 1964 оны 6 дугаар сарын 30-нд, Норвегийн Хаант Улстай 1968 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр тус тус дипломат харилцаа тогтоосон.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнгөрсөн долоо хоногт 34 хүний амь насыг аварчээ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.23-2026.03.01/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 34 иргэний амь насыг авран хамгаалж,  утаажилтын бүсээс 58 иргэнийг гаргаж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа. Нийт дуудлагын 54 нь обьектын гал түймэр, 2 нь газар хөдлөлт, 2 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 22 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр /2026.03.02/ ихэнх нутгаар, 03-нд нутгийн зүүн хагаст, 04-нд Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарна. Мөн нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи шуургатай байх тул зам даваа, гүвээнд харагдах орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна.

Иймд малчид, иргэд, тээвэрчид та бүхэн:

Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүрт хүлээн авах, бусдад дамжуулах

Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,

Цас орох нутгуудаар хальтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхаарч, тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,

Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг зөвлөж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол Улсад хурандаа цол олгож эхэлсний 90 жилийн ой тохиож байна

Монгол Улсад хурандаа цолыг анх 1936 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Улсын Бага Хурлын Тэргүүлэгчид, Сайд нарын зөвлөлийн хамтарсан тогтоолоор олгож эхэлжээ. 2016 оноос эхлэн 3 сарын 2-ны өдрийг “Монгол Хурандаагийн өдөр” болгон, Зэвсэгт хүчин болон Хил хамгаалах байгууллагын ахмад офицеруудын гавьяа, удирдах ур чадварыг дурсан алдаршуулах өдөр болгож тэмдэглэх болсон байна

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр хөхөгчин гахай өдөр

Аргын тооллын 3 сарын 2. Даваа (Сумьяа) гараг (2026)
Хаврын тэргүүн цагаан бар сарын шинийн 14, өдөр хөхөгчин гахай, мэнгэ 2 хар, суудал хий, од их морь-9, үхэх барилдлагат. Хутганы ир, лусын буулттай өдөр.
Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:31-18:37.
Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
Үс засуулахад эд олох, төгс жаргалан болох сайн. Харин могой, луу жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
Туулай, хонь, гахай, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой жилтнээ сөрөг муу.
Нохой жилтний сүлд гараг.
Хүний сүлд толгой, эрүү, шанаа, чих, ходоодонд, гэрийн сүлд үүд, хойморт орших болой.
Үс засуулах, хувраг тойн болох, эд, мал худалдан авах, худалдах, шинэ гэр, байшин, асар майхан босгох, замд явах, малын үс, ноос хяргахад сайн. Ном номлох, сонсох, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, нүүдэл хийх, мал хөнгөлөх, үр тарихад муу.
Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө -11 градус хүйтэн

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

03-р сарын 02-ны өдөр Төв аймгийн зүүн, Хэнтийн өмнөд, Сүхбаатарын хойд болон зүүн хэсэг, Дорнодын нутгаар цасан шуурга шуурч,Өвөрхангай, Дорноговийн өмнөд, Өмнөговийн хойд болон зүүн хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:  

 03-р сарын 02-нд ихэнх нутгаар, 03-нд нутгийн зүүн хагаст, 04-нд Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарч,

нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи шуургатай байх тул зам даваа, гүвээнд харагдах орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна.

2026 оны 03-р сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, баруун хагаст багавтар үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун хойноос, зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -25…-30 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр голын хөндийгөөр -18…-23 градус хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +1…+6 градус дулаан, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +1…-4 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр -6…-11 градус, бусад нутгаар -10…-15 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. -10…-12 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. -11…-13 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. -11…-13 градус хүйтэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа

2026 оны 1 дүгээр улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр бүртгэлд хамрагдсан иргэдийн шалгалтын хуваарь гарлаа.
Та http://exam.csc.gov.mn/ холбоосоор нэвтрэн “Бүртгэлд хамрагдсан иргэд” цэсээс Регистрийн дугаараар хайлт хийж, шалгалт өгөх цаг болон хаяг байршлын мэдээлэлтэй танилцаарай.
Шалгалт 3 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн орон даяар нэгэн зэрэг зохион байгуулагдана. Бүртгүүлэгчдийн харьяалал, тоо, шалгалтын танхимын багтаамж, тоног төхөөрөмжийн хүрэлцээнд үндэслэж хуваарь хийдэг тул нийтэд зарласан хуваарийг өөрчлөх боломжгүй.
Шалгалтад оролцогч иргэний үнэмлэхтэйгээ шалгалт эхлэхээс 30 минутын өмнө ирж, танхимд суудлаа эзлэх шаардлагатай. Товлосон өдөр, цагаас хоцрохгүй байхыг анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Н.Учрал: Алдаа, оноогоо ч шударгаар дүгнэх нь эрх чөлөөний замын зөв эхлэл, зөв гараа болно

Монгол Ардын намын Бага хурлын II хуралдааны эхэнд Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт” сэдэвт улс төрийн илтгэл тавив.

Тэрбээр “Эрх  чөлөө бол итгэлцэл юм. Эрх чөлөө бол хүч юм. Эрх чөлөө бол ардчилсан нийгмийн амьсгалах агаар юм. Эрх чөлөө бол эмх замбараагүй байдал биш ээ. Эрх чөлөө бол шударга ёс, эв нэгдлийн гагнаас юм. Ийм энгийн бодит үнэнийг эрхэмлэн “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт”-өө илтгэлээ Та бүхэндээ толилуулж байна” хэмээв.

Мөн “Манай улс дэлхийг нөмөрсөн цар тахал, түүний сүүдэр болсон худалдаа, тээвэр логистикийн хүндрэл, үнийн өсөлтийн сөрөг нөлөөнөөс салангид тусдаа байгаагүй нь үнэн ч, алдаа дутагдлаас хаацайлах шалтгаан энэ биш гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Үнэнийг үнэнээр нь хүлээн зөвшөөрч, алдаагаа ч оноогоо ч шударгаар дүгнэх нь эрх чөлөөний замын зөв эхлэл, зөв гараа болно” гэлээ.

Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учралын “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт” гэдэгт:

1.    Эдийн засгийн чөлөөлөлт

2.    Эрх зүйн чөлөөлөлт

3.    Ногоон хөгжлийн чөлөөлөлт

4.    Авлигын эсрэг чөлөөлөлт гэж дурдлаа.


Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ирэх гуравдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв

Цаг уурын байгууллагаас гаргасан урьдчилсан мэдээллээр ирэх гуравдугаар сарын цаг агаарын төлөвөөр сарын эхээр баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-3нд төв болон зүүн аймгуудын нутгаар цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх төлөвтэй байна.

Агаарын дундаж температур зүүн аймгуудын хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, баруун болон говийн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна.  Хур тунадас төвийн аймгуудын зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, баруун болон говийн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байна.

Энэ сард агаарын температурын огцом өөрчлөлт үргэлжлэн ажиглагдах төлөвтэй, салхи шуурганы давтагдал ихтэй байх магадлал өндөр байгаа тул хол замд гарахдаа богино хугацааны урьдчилсан мэдээг тогтмол авч ашиглахыг зөвлөж байна.

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Завханы зүүн, Баянхонгорын хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байна. Хур тунадас Увсын зүүн, Завханы ихэнх, Баянхонгорын хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага байх төлөвтэй байна. Сарын эхээр нутгийн хойд хэсгээр цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх бол цаашдаа хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүл үеүдэд ихэнх нутгаар олоон жилийн дунджаас хүйтэн, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн сүүлчээр хур тунадас орж, салхи ширүүсч, шороон болон цасан шуурга шуурч болзошгүй байна.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Сэлэнгийн зүүн, Төв аймгийн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна.  Хур тунадас Сэлэнгийн нутаг, Хөвсгөлийн зүүн, Булган, Төв аймгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим  байх төлөвтэй байна. Сарын эхээр нутгийн хойд хэсгээр цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд болон гуравдугаар арав хоногийн сүүлч үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, зарим газраар салхи ширүүсч, шороон болон цасан шуурга шуурч болзошгүй байна. Агаарын температурын хувьд нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлчээр олон жилийн дунджаас хүйтэн, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд олон жилийн дунджаас бага зэрэг дулаан байх төлөвтэй байна.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Дорнодын нутаг, Хэнтий, Сүхбаатарын хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна.  Хур тунадас Хэнтий, Дорнодын ихэнх, Сүхбаатарын хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим  байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүл үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, зарим газраар салхи ширүүсч, цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна. Агаарын температурын хувьд нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлч үеүдэд олон жилийн дунджаас хүйтэн, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд олон жилийн дунджаас дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур болон хур тунадас Өмнөговийн нутаг, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, хур тунадас дунджаас бага байх төлөвтэй байна. Бусад нутгаар температур болон хур тунадас дунджийн орчим байна. Сарын эхээр ихэнх нутгаар салхи ширүүсч, цасан болон шороон шуурга шуурч, хүйтэн байх төлөвтэй байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, салхи шуургатай байх төлөвтэй байна. Агаарын температурын хувьд нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлчээр олон жилийн дунджаас хүйтэн, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд олон жилийн дунджаас бага зэрэг дулаан байх төлөвтэй байна.

Эх сурвалж: ЦУОШГ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд, төр, ард түмний итгэлцлийг бэхжүүлэх эв нэгдлийг хангах Үндсэн хуулиар олгогдсон үндсэн чиг үүрэгтэй.

Энэ чиг үүргээ хэрэгжүүлэх, ард иргэдийн хяналтыг нэмэгдүүлэх үүднээс УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл санаачлан боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.

Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал нар мэдээлэл өглөө.

УИХ-ын гишүүд ёс зүйтэй, хариуцлагатай байвал парламентын дархлаа бэхжиж, нэр хүнд өснө гэж Ерөнхийлөгч үзэж байна.

Хуулийн төсөл нь Үндсэн хуулийн суурь зарчмыг хэрэгжүүлэх, ардчилсан парламентын засаглалыг хамгаалах, парламентад ард иргэдийн хяналтыг хэрэгжүүлэх, сахилга, хариуцлага, ёс зүйг сахиулах, шударга ёсыг тогтоох зорилготой юм.

Үндсэн хуулинд УИХ-ын гишүүн өргөсөн тангарагаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн бол эгүүлэн татах тухай заасан ч өнөөдрийг хүртэл энэ заалт хэрэгжих эрх зүйн орчин биеллээ олоогүй хэвээр байна.

Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн эрх барих дээд байгууллагад сахилга, хариуцлaга, ёс зүй өндөр хэм хэмжээнд байх ёстой гэж үзэн Үндсэн хуулийн энэ заалт хэрэгжих гол зангилаа болсон хуулийн төслийг санаачиллаа.

Хуулийн төсөлд:
  • Ёс зүйн зөрчил гаргасан УИХ-ын гишүүнд хуулийн хариуцлага хүлээлгэх боломжийг бүрдүүлэх,
  • Өргөсөн тангаргаасаа няцаж, ноцтой зөрчил гаргасан гишүүнийг УИХ-ын Ёс зүйн дэд хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар заавал нээлттэй хэлэлцэж, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр эгүүлэн татах,
  • Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдсон бол тухайн гишүүнийг эгүүлэн татах үндэслэл,
  • Парламентат суудалтай улс төрийн нам, эвслийн хариуцлагыг өндөржүүлж, жагсаалтаар нэр дэвшиж сонгогдсон гишүүн ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татах үндэслэлийг тусгажээ.

Хуулийн төсөлд Монгол Улсын Засгийн газраас санал авч, яаралтай горимоор УИХ-аар хэлэлцүүлнэ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Буйр” нуурт живсэн тээврийн хэрэгслиийг 6 метрийн гүнээс татан гаргалаа

Дорнод аймгийн Халхгол сумын II багийн “Хошуу бургас” гэдэг газар аймгийн төвөөс зүүн урд зүгт 330 км, сумын төвөөс баруун хойд зүгт 70 км зайд “Буйр” нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан “Toyota Prius-30” загварын 6 зорчигчтой суудлын автомашин нуурын мөс цөмөрч живсэн, тухайн автомашинд зорчиж явсан 2 хүн эсэн мэнд гарч, 4 хүн живсэн дуудлагыг  энэ сарын 24-ний 13:18 цагт хүлээн авсан.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид очиж эргээс 300 метрийн зайд цооног гаргаж,  усны дроноор тандалт хийн байршлыг тодорхойлж, 6 метрийн гүнээс автомашиныг татан гаргаж, нэрвэгдэгчдийн цогцсыг гарган, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өглөө.

Он гарсаар өнөөдрийн /2026.02.26/ гол, нуурын мөсөнд цөмөрсөн 12 удаагийн дуудлагаар тухайн орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 4 иргэний амь насыг авран хамгаалаж, 5 тээврийн хэрэгслийг татан гаргасан байна.

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр зарим голуудын мөсний зузаан цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан нимгэрч байгаа тул цаг хожих, зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр явах болон авто тээврээр зорчихгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол Ардын намын Бага хурлын II хуралдаан эхэлж, долоон асуудал хэлэлцэхээр боллоо

Монгол Ардын намын Бага хурлын II хуралдаан эхэлж, Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал энэ удаагийн хуралдааны дарга, орлогч дарга нарыг танилцууллаа.

Хуралдааны даргаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, орлогч даргаар Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаа нарыг сонгож батлав. Хуралдаан даргалагч, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн танилцуулснаар Монгол Ардын намын Бага хурлын II хуралдаанаар долоон асуудал хэлэлцэхээр боллоо.

Тодруулбал, Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учралын улс төрийн илтгэл, намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар, Ерөнхий сайд Г.Занданшатар нарын мэдээллийг сонсох, мөн “Гишүүн төвтэй нам 4-E стратеги”-ийг батлах зэрэг асуудлыг хэлэлцэх юм.

Дараа нь Удирдах зөвлөлийн дэргэд ажиллаж буй бодлогын 11 хорооны салбар хуралдаануудыг зохион байгуулна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр хар бич өдөр

Аргын тооллын 2 сарын 27. Баасан (Сугар) гараг (2026)
Хаврын тэргүүн цагаан бар сарын шинийн 11, өдөр хар бич, мэнгэ 5 шар, суудал ус, од өглөгт охин-6, үл тохирох барилдлагат. Лусын буулттай өдөр.
Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:37-18:33.
Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
Үс засуулахад оюун билиг хурц болох сайн. Харин бар, туулай, нохой, гахай жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
Луу, хулгана, бич, тахиа, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, туулай жилтнээ сөрөг муу.
Хонь, бич, тахиа жилтний сүлд гараг, харин бар, туулай жилтнээ харш гараг.
Хүний сүлд гар, хацар, хамарын ирмэгт, гэрийн сүлд туурга, хананд орших болой.
Үс засуулах, гүү барих, мал номхруулж, уналга эдэлгээнд сургах, газар хагалах, тариа ногоо тарих, шинэ гэр, байшин, асар майхан босгох, хурим, наадам хийх, мал хөнгөлөх, мал гаргахад сайн. Дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, малын үс, ноос хяргах, эд, мал худалдан авахад муу.

Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа