Author Archives: baaska baaska

Цаг агаарын мэдээлэлд үндэслэн аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна

Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр /2026.02.24/ Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн өмнөд, Архангайн хойд хэсгээр цасан шуурга шуурч, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэхийг анхааруулж байна.

Иймд иргэд, малчид, тээвэрчид та бүхэн:

Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр хүлээн авч, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,

Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангах,

Дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байх,

Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлэх,

Малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ирэх сарын 1-ний өдрөөс сайжруулсан түлшийг зөвхөн Хотула апп, иргэний үнэмлэхээр олгоно

Нийслэлийн хэмжээнд сайжруулсан шахмал түлшний борлуулалтын ил тод байдал, хяналтын тогтолцоог сайжруулах хүрээнд 2026 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн “Сайн” карт ашиглахыг зогсоож, түлш худалдан авахад зөвхөн Хотула аппликейшн болон иргэний үнэмлэх ашиглана. Ингэснээр иргэдэд илүү хялбар, ил тод, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх боломжтойгоос гадна айл өрх, иргэд түлшнийхээ хэрэглээг хянах боломжтой юм. 
Тодруулбал, Хотула аппликейшнийг ашигласнаар ойролцоох борлуулалтын цэг, цэгүүд дэх түлшний нөөцийг харах боломжтой бөгөөд айл өрхүүд галлагааны улиралд хэдэн тонн түлш хэрэглэж байгаагаа хянах боломжтой.
Хэрэглэгчид Хотула аппликейшнийг гар утсандаа татан авч, бүртгэлээ хэрхэн баталгаажуулах зааврыг авахыг хүсвэл “Тавантолгой түлш” ХХК-ийн 7011-9400 болон Хотула аппликейшний 7272-9200 дугаарын утсанд хандаарай.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Зургаан байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болголоо

Гадаадын иргэн, харьяатын газар нь олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газруудын үйл ажиллагаанд нь хяналт тавин ажиллаж байна.

Энэ хүрээнд “Олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газарт Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох, үйл ажиллагаанд нь хяналт тавих журам”-ын дагуу дараах 6 байгууллагад олгосон Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болгов.Үүнд:

  1. Бүгд Найрамдах Солонгос Улсад төвтэй “Рафаэл интернэйшнл” 
  2. Бүгд Найрамдах Чех Улсад төвтэй “Caritas Czech Republic”
  3. Бүгд Найрамдах Солонгос Улсад төвтэй “Ивээлт гараг”
  4. Америкийн Нэгдсэн Улсад төвтэй “Ла Миссион дэ Жуа” 
  5. Оросын Холбооны Улсад төвтэй “Силквей Ралли”
  6. Бүгд Найрамдах Солонгос Улсад төвтэй “Байгаль орчны мониторингийн үндэсний төв”

Монгол Улсад өнөөдрийн байдлаар 70 олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газар үйл ажиллагаа явуулж байна. 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Үхэр, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн өдөр

Аргын тооллын 2 сарын 24. Мягмар (Ангараг) гараг (2026)
Хаврын тэргүүн цагаан бар сарын шинийн 7, шарагчин могой, мэнгэ 8 цагаан, суудал шороо, од чөлөөт эх-3, түлэх барилдлагат. Сарын цээр өдөр.
Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:43-18:28.
Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
Үс бүү засуул хэл ам, хэрүүл тэмцэл ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
Үхэр, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
Могой, морь жилтний сүлд гараг, харин бич, тахиа жилтнээ харш гараг.
Хүний сүлд чих, сүүж, шагайнд, гэрийн сүлд голомтонд орших болой.
Сарын цээр өдөр. Үйл бүхнийг хоригловол тус ихтэй, аливаа үйл үйлдвэл үр нь муу болой.
Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө -8 градус хүйтэн

                                 Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

24-ний өдөр Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.

                                      Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

24-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 25-нд төв болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр салхи, шуургатай байх тул зам даваа гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа, гулгаатай байхыг анхааруулж байна.

                                2026 оны 02-р сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэлх

                                               цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Ерөө голын хөндийгөөр -17…-22 градус, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -11…-16 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Туул, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -6…-11 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +6…+11 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр 0…+5 дулаан, бусад нутгаар -1…-6 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. -7…-9 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр -13…-15 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. -13…-15 градус хүйтэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Pizza Hut”-ийн нэрийг ашигласан хуурамч линкээр 32 сая төгрөгийн цахим залилан үйлджээ

Энэ оны 02 дугаар сарын 19-нөөс 21-ний өдрүүдэд “Пицца захиалах гэж байгаад залилууллаа” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Тодруулбал, “Pizza Hut” сүлжээ рестораны нэр, таних тэмдгийг ашиглан захиалгын хуурамч линк үүсгэж, иргэдийг төөрөгдүүлж, цахимаар төлбөр хийлгэх замаар нийт 32 сая төгрөгийн хохирол учруулсан байна.
Иргэд Та бүхэн цахимаар бараа, үйлчилгээ захиалахдаа байгууллагын албан ёсны вэбсайт нь баталгаат хаяг мөн эсэхийг сайтар шалгах, үл мэдэх эх сурвалжаас ирсэн холбоос дээр дарахгүй байх, банкны картын мэдээлэл болон нэг удаагийн нууц кодыг бусдад дамжуулахгүй байхыг анхааруулж байна.
Хэрэв залилангийн шинжтэй үйлдэлд өртсөн бол нэн даруй цагдаагийн байгууллагад хандана уу.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Сар шинийн өдрүүдэд 85 удаагийн дуудлагаар ажиллаж, 195 иргэний аюулгүй байдлыг хангажээ

Монгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд 2026 оны 02 дугаар сарын 17-ний өдрөөс 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллалаа.

Энэ хугацаанд төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагын давхардсан тоогоор 507 алба хаагч, 113 нэгж тусгай зориулалтын автомашинтайгаар үүрэг гүйцэтгэсэн юм.

Алба хаагчид гамшиг, аюулт үзэгдэл, ослын 85  удаагийн дуудлагаар ажиллаж, 195 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллаж, цасанд суусан 23 автомашиныг татан гаргалаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг, Б.Гүрбадам нарын хамтран дуулсан “Тэмээн дээрээс наран ойрхон”

Үг: Ж.Шагдар
Ая: Х.Сэргэлэн
Сонихон зэрэглээт говь минь
Солонгын долоон өнгөтэй дээ хө
Солбио хүрэн ат минь хө
Сарын газраа жонжоотой доо хө
Солбио хүрнээ унахлаар
Тэнгэрийн наран ойрхон доо хө
Цолмон чамайгаа зорихоороо би
Наран шингэхэд хүрнэ дээ хөЗаган шугуйт говь минь
Замилан хорвоод алдартай даа хө
Зандан хүрэн ат минь ээ хө
Замын холдоо жонжоотой доо хөЗандан хүрнээ унахлаар
Тэнгэрийн саран ойрхон доо хө
Заяа тавилант чамтайгаа би
Саран гийхээр учирна даа хөШижиртэн туяарах говь минь
Шинэхэн айл шиг өнгөтэй дээ хө
Ширээ атны маань жонжоонд нь хө
Тэнгэрийн хаяа тэлээстэй дээ хө

Заган шугуйт говь минь
Замилан хорвоод алдартай даа хө
Зандан хүрэн ат минь ээ хө
Замын холдоо жонжоотой доо хө

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нэг долоо хоногт 96 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 20 иргэний амь насыг аварчээ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.16-2026.02.23/  улсын хэмжээнд нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 46 суманд аюулт үзэгдэл, ослын нийт 96 удаагийн дуудлага бүртгэгджээ.

Дуудлагын дагуу төв болон орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэн, 20 иргэний амь насыг авран хамгаалж, 28 иргэнийг утаажилтын бүсээс аюулгүй газарт гаргасан байна.

Нийт дуудлагын 53 нь объектын гал түймэр, 2 нь газар хөдлөлт, 40 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол байв. Үүнээс цас, шаварт суусан 23, зам тээврийн ослын 3, төөрсөн болон сураггүй болсон 9, өндрөөс унасан 1, усны ослын 1 дуудлага тус тус бүртгэгдсэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Үс засуулахад өнгө зүс сайжрах сайн

Аргын тооллын 2 сарын 23. Даваа (Сумьяа) гараг (2026)
Хаврын тэргүүн цагаан бар сарын шинийн 6, өдөр шар луу, мэнгэ 9 улаан, суудал гал, од гоё хүүхэн-1, үхэх барилдлагат.
Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:45-18:26.
Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
Үс засуулахад өнгө зүс сайжрах сайн. Харин нохой, луу жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
Бич, хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой жилтнээ сөрөг муу.
Нохой жилтний сүлд гараг.
Хүний сүлд зүрх, гар, хацарт, гэрийн сүлд гэр доторт орших болой.
Үс засуулах, даллага авах, насны, эдийн бүтээл, мал хөнгөлөх, мал номхруулж, уналга эдэлгээнд сургах, газар хагалах, тариа ногоо тарихад сайн. Арилжаа наймаа хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, малын үс, ноос хяргах, эд, мал худалдан авах, эд, мал гадагш өгөхөд муу.
Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхи шуургатай байхыг анхааруулж байна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:   

Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2026 оны 02-р сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэлх 

цаг агаарын урьдчилсан мэдээ: 

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Ерөө голын хөндийгөөр -20…-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -15…-20 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +1…+6 градус, Алтайн уулархаг нутгаар –3…+2 дулаан, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн болон хойд хэсгээр -3…-8 градус, бусад нутгаар -10…-15 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө -14…-16 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө -16…-18 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө -16…-18 градус хүйтэн байна.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар азай буурлуудын амар мэндийг айлтган золгов

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн шинийн нэгний өглөө Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, УИХ-ын дарга Ням-Осорын Учрал, Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар нар азай буурлуудаа хүндэтгэн, амар мэндийг нь айлтган золгов.

Төрийн ордонд төр, нийгмийн зүтгэлтэн, Алдарт эх, боловсрол, шинжлэх ухаан, аж үйлдвэр, батлан хамгаалах, соёл, урлагийн салбарыг төлөөлсөн 80-95 настай азай буурлууд хүрэлцэн иржээ.

Төрийн золголтод морилон ирсэн ахмадууд:
  1. Аазайн Цэрэв – Алдарт эх I, II одонт
  2. Луушваагийн Адъяа – Эдийн засагч
  3. Шаравын Гунгаадорж – Төр, нийгмийн зүтгэлтэн, Хөдөлмөрийн баатар
  4. Аюурын Дулмаа – Биологич, академич, Хөдөлмөрийн баатар
  5. Жамбалын Хайдав – Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Улсын арслан
  6. Нямсүрэнгийн Алиасүрэн – Хошууч генерал
  7. Цэрэндоржийн Дашдорж – Ардын багш, Гавьяат багш
  8. Дамдинсамбуугийн Должин – Бага ангийн багш
  9. Шаравын Дэлгэржаргал – Гавьяат жүжигчин

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Энэ сарын 20-оос ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр сар шинийн баяр, амралтын өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан болон шороон шуурга шуурга шуурч, хүчтэй салхи шуургатай, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна.
Тиймээс иргэд, малчид, тээвэрчид та бүхэн:
⚠️Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг тухай бүрт хүлээн авах
⚠️Цаг агаарын мэдээлэлд үндэслэн аюулгүй байдлаа хангах
⚠️Хол, ойрын замд гарахдаа аюулгүй байдлаа хангаж, бензин шатахууны нөөцтэй зорчих
⚠️Бага насны хүүхэд, өндөр настан, тусгай хэрэгцээт хүмүүсийг малд явуулахгүй байх
⚠️ Малаа ойрын бэлчээрт бэлчээх
⚠️хувийн бэлтгэлээ хангаж, дулаан хувцаслах,
⚠️Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн ундаа автомашин жолоодохгүй байх зэргээр үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг зөвлөж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж, Төрийн золголт хийв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн шинийн нэгний өглөө 08:15 цагт Төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлэв.

Дараа нь төрийн тэргүүнд Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учрал, Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар нар алд цэнхэр хадаг дэлгэн амар мэндийг нь эрэн золголоо.

Төрийн золголтын дараа Соёлын тэргүүний ажилтан, ерөөлч, магтаалч, морин хуурч Ц.Соёл-Эрдэнэ Төрийн хан хуурын хөгийг тэгшиллээ.

ТӨРИЙН ХАН ХУУРАНД:

“Зэ хө, төгөлдөр Монгол орныхоо төрийн магтаалыг аялгуулан айлтгая.

Эх орон, тусгаар тогтнолоо

Эрхэм төрөө, тамга, сүлдээ,

Алтан соёмбот далбаагаа

Агуу жавхлант Төрийн дууллаа

Эцэг тэнгэр, эх газартаа

Эзэн Чингис, хар сүлдэндээ

Есөн цагаан тугандаа сүслэн дээдэлж даатгая.

Ашид мөнхийн Нууц товчоогоо

Аялгуу эгшиглэнт хан хуураа

Хөх Монголын хүндэт нумаа

Хүндлэн дээдлэх Үндсэн хуулиа

Эцэг тэнгэр, эх газартаа

Эзэн Чингис, хар сүлдэндээ Есөн цагаан тугандаа сүслэн дээдэлж даатгая” хэмээн төр, түмэндээ өргөх айлтгал, магтаалыг өргөн барив.

Мөн Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, гэвш лхаарамба Д.Жавзандорж Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд нарт золгож, Гал морин жилийн өнгийг хэлэлцлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа