Author Archives: baaska baaska

Улаанбаатарт өдөртөө 27 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

6-р сарын 30-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, усархаг аадар бороо орох тул, болзошгүй аянга, цахилгаан, нөөлөг салхи, мөндөр, уруйн үер, гол мөрний үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2025 оны 06-р сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Байдраг, Тэрэлж голын хөндийгөөр +19…+24 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр +26…+31 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +31…+36 градус, бусад нутгаар +23…+28 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үдээс өмнө үүлэрхэг. Үдээс хойш үүл багасна. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 5-10 метр. +26…+28 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +23…+25 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +22…+24 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Долоодугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь

МҮБХ-ноос 2025 оны долоодугаар сард зохион байгуулах албан ёсны барилдааны хуваарийг танилцуулж байна.
Долоодугаар сарын 11-12-нд Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний Их баяр наадам хүчит 512 бөхийн брилдаан, Төв цэнгэлдэх хүрээлэнд,
Долоодугаар сарын 13-нд Уяачдын наадмын бөхийн барилдаан ба Улсын баяр наадамд шөвгөрсөн Улсын цолтой бөхчүүдэд чимгийн үнэмоэх гардуулах үйл ажиллагаа. Хүй долоо худаг, Монгол наадам цогцолборт
Долоодугаар сарын 19-нд Авто тээврийн 100 жил 128 бөхийн барилдаан (Түрүү бөх авто машин, үзүүр бөх 30 сая, их шөвөг 10 сая) Хүй долоо худаг, Монгол наадам цогцолборт
Долоодугаар сарын 26-27-нд Өндөр Гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойд зориулсан хүчит 512 бөхийн барилдаан (Түрүү бөх Ланд круйзер 300 автомашин) Арвайхээр хотод.
Долоодугаар сарын 29-30 -нд Увс аймаг байгуулагдсан түүхт 100 жилийн ой, Баруун бүсийн даншиг наадамд зориулсан хүчит 512 бөхийн барилдаан ( Түрүү бөх Лексус 600, үзүүр бөх 2 өрөө байр ) Улаангом хотод.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын сагсан бөмбөгийн холбооны тэргүүнийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон улсын сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Шейх Сауд Али Аль Тани болон 3х3 төрөл хариуцсан гүйцэтгэх захирал Алекс Санчес Моллингер нарыг хүлээн авч уулзлаа.

Монгол хүүхэд багачууд, залуусын дунд сагсан бөмбөгийн спортоор хичээллэх сонирхол жилээс жилд нэмэгдэж, баг тамирчид эх орныхоо нэрийг олон улсад дуурсгаж байгааг Ерөнхийлөгч тэмдэглэлээ. Үүнд Олон улсын сагсан бөмбөгийн холбооны дэмжлэг, туслалцаа чухал хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийлэв.

Олон улсад нэр хүндтэй “FIBA 3×3 Women’s Series Ulaanbaatar Stop”, “FIBA 3×3 World Tour Ulaanbaatar”, “FIBA 3×3 World Cup” гэсэн гурван тэмцээнийг эх орондоо зохион байгуулсан анхны улс болж байгааг онцоллоо.

Энэ өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байгаа 3х3 төрлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 27 орны 40 багийн  160 орчим тамирчин өрсөлдөж байна.

Монгол Улс энэ тэмцээнийг амжилттай зохион байгуулж байгаад Олон улсын сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Шейх Сауд Али Аль Тани талархал илэрхийллээ.  Монголын эмэгтэй баг тамирчид Олимпийн аварга, ХБНГУ-ын багийг хожсон нь энэ төрлийн спорт Монголд хэрхэн хөгжиж байгаагийн тод илрэл гэдгийг хэлэв.

Олон улсын тэмцээнд Монголын баг тамирчид зөвхөн оролцогч биш, хүчтэй өрсөлдөгчдийн нэгд тооцогдож байгааг онцолж, энэ спортыг хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлж байгаа Ерөнхийлөгчид талархал илэрхийллээ.

Манай улс 2017 оноос хойш 3х3 төрлийн олон улсын тэмцээнүүдийг эх орондоо тасралтгүй зохион байгуулж байна.

Эмэгтэйчүүдийн шигшээ баг 2020 оны Токиогийн олимпод 3х3 төрөлд оролцсон Монгол Улсын анхны баг болсон түүхтэй. Мөн олон улсын бусад тэмцээнд баг тамирчид тогтмол оролцож, аварга болон шагналт байрт шалгарч байгаа юм.

Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо 2014 онд байгуулагдсан. Төр, хувийн хэвшлийн тууштай дэмжлэг, тамирчид, дасгалжуулагч, багийн эзэд, хөрөнгө оруулагчдын  хичээл зүтгэл, гаргасан амжилтын дүнд 2025 оны байдлаар дэлхийд эрэмбээрээ долоодугаарт жагсаж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ирэх сард нутгийн өмнөд хэсэг болон говийн аймгуудын нутгаар бороо хур ихтэй байх төлөвтэй байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ирэх долдугаар сард баруун аймгуудын нутгаар хур тунадас харьцангуй багатай байх боловч төвийн нутгийн өмнөд хэсэг болон говийн аймгуудын нутгаар бороо хур ихтэй байх төлөвтэй байгаа тул гол мөрний усны түвшин нэмэгдэх, болзошгүй үер усны аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Түүнчлэн энэ жилийн дундаж салхины хурд их байгаатай холбоотой дуу цахилгаантай аадар борооны өмнө салхи түр зуур ширүүсэх зэрэг нөөлөг салхины болзошгүй аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Баруун аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас Баян-Өлгий, Ховдын нутаг, Увс, Завхан, Говь-Алтайн баруун хэсгээр олон жилийн дунджаас бага, Баянхонгорын өмнөд хагаст олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын эхээр зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, ихэнх нутгаар олон жилийн дунджаас сэрүүхэн байна. Цаашдаа нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд зарим газраар бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсэх төлөвтэй байна. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн дунд үеэс ихэнх нутгаар халж, дундаж температур гуравдугаар арав хоногийн дунд үе хүртэл олон жилийн дунджаас 2–5°С-аар дулаан байх бол гуравдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар олон жилийн дунджас 1-3°С–аар сэрүүн байх төлөвтэй байна.

Төвийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас Өвөрхангайн нутаг, Архангай, Төв аймгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын эхээр нутгийн хойд хэсгээр түр зуурын аадар бороо, бороо орж, ихэнх нутгаар сэрүүн байх төлөвтэй байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын дундаж температур нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд олон жилийн дунджаас 1-4°С-аар дулаан байх бол гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд олон жилийн дунджаас 1–3°С-аар сэрүүн байх төлөвтэй байна.

Зүүн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас мөн нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.  Сарын эхээр нутгийн хойд хэсгээр, нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар аадар бороо, бороо орж, борооны өмнө салхи түр зуур ширүүсэх төлөвтэй байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн дүнд үеүдэд зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Агаарын дундаж температур нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1–5°С-аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд олон жилийн дунджаас 1-3°С-аар сэрүүн байх төлөвтэй байна.

Говийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас мөн нийт нутгаар олон жилийн дунджаас ахиу байх төлөвтэй байна. Сарын эхээр ихэнх нутгаар халах төлөвтэй байгаа хэдий ч нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсэх төлөвтэй байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд дуу цахилгаантай аадар бороо орно. Агаарын дундаж температур нэг болон хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд олон жилийн дунджаас 1–5°С-аар дулаан байх бол гуравдугаар арав хоногийн сүүлээр олон жилийн дунджаас бага зэрэг сэрүүн байх төлөвтэй байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.06.27) Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, О.Батнайрамдал нар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ.

2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад нийтээр амрах баярын өдөр нь долоо хоногийн амралтын өдөртэй давхацсан тохиолдолд хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх нь тодорхойгүй байх тул уг асуудлыг ойлгомжтой болгож, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд шаардлагатай зохицуулалтыг тусгах нь чухал байна гэж үзжээ.

Цагаан сар болон Үндэсний их баяр наадмын баярын өдрүүд амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд хэрхэн шийдвэрлэх талаар зохицуулалтыг холбогдох хуульд тусгаж, эрх зүйн орчныг бүрдүүлэхээр уг хуулийн төслийг өргөн барьж буйгаа онцоллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчиллаа

Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэгтэй тэмцэх газар, Баянхонгор аймгийн цагдаагийн газрын алба хаагчид хамтран 2024 оны 10 дугаар сараас хойш цахим орчинд болон www.unegui.mn сайтад “Орон сууц түрээслүүлнэ”, “Бараа, материал хямдхан зарна” зэрэг хуурамч зар байршуулж, залилах гэмт хэрэг үйлдэж байсан “Б”-г энэ оны 06 дугаар сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан хотоос баривчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авлаа.
Дээрх этгээд нь залилах гэмт хэргийн шинжтэй 44 хэрэгт холбогдон шалгагдаж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар иргэдэд 30 орчим сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй тул мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Иймд иргэд Та бүхэн зарын сайтууд болон цахим орчинд байршуулсан зар мэдээг нягталж, баталгаагүй тохиолдолд урьдчилгаа мөнгө шилжүүлэхгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Дүнжингарав” худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Дүнжингарав” худалдааны төвийн уулзвараас 133-р сургууль хүртэлх авто замын зорчих хэсгийн урд эгнээг хааж, шинэчилнэ. Тодруулбал, зургаадугаар сарын 29-ний 22:00 цагаас хааж, долоодугаар сарын 1-ний 06:00 цагт нээнэ.

Авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хэсгийн суурийн бүтээцийг хүчитгэх, асфальт бетон хучилт, тэмдэглэгээний ажлыг хийх юм. Тус авто замаар зорчих тээврийн хэрэгслийг сөрөг хөдөлгөөнөөр зохицуулах тул иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр улаагчин туулай өдөр

-Аргын тооллын 6 дугаар сарын 27. Баасан (Сугар) гараг (2025)
-Билгийн тооллын шинийн 2, улаагчин туулай, мэнгэ 7 улаан, суудал хий, найралт эх-7 од, түлэх барилдлагат өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:55-20:55.​
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул хэл ам, хэрүүл тэмцэл ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хонь, гахай, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд шагайнд, гэрийн сүлд зуух, пийшинд орших болой.
-Хонь, бич, тахиа жилтний сүлд гараг, харин бар, туулай жилтнээ харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин үс засуулах, даллага авах, хурим хийх, төрөл садан болох, андгай тавих, чуулах, сайн үйлийг эхлэх, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, замд гарах, нүүдэл хийх, тээрэм босгох, шинэ гэр, байшин, асар майхан босгох, газар хөндөх, газар хагалах, суваг шуудуу малтах, тариа ногооны үр суулгах, цэрэг хөдөлгөх, үзмэр үзэх, мал хөнгөлөх, малын үс, ноос хяргах, ан гөрөө хийх, улайны үйл, хиншүү хярвас гаргах, мал гаргах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө +31 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

28-29-нд Завхан, Хөвсгөл, Архангайн нутгаар усархаг, дуу цахилгаантай аадар бороо орох тул, болзошгүй аянга, цахилгаан, нөөлөг салхи, мөндөр, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2025 оны 06-р сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр +21…+26 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар +33…+38 градус, бусад нутгаар +27…+32 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +30…+32 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +29…+31 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +27…+29 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улсын хэмжээнд 5 аймгийн 9 суманд гарсан 14 ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллагааг зохион байгуулж байна

Ой, хээрийн түймрийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд нар мэдээлэл хийлээ.

Улсын хэмжээнд он гарсаар өнөөдрийн байдлаар 12 аймгийн 64 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 129 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 44,1% өссөн дүнтэй байна.

Дээрх ой, хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 63.659 га, хээрийн 576.262 га талбай нийт 639.921 га талбай, 5 байшин, 49 гэр, 5 автомашин, 7 мотоцикл, 125 малын хашаа, 5937 бог, 470 бод мал, 7980 боодол өвс, 80 шуудай тэжээл өртөж, 6 орчим тэрбум төгрөгийн хохирол учирсан.

 Дээрх бүртгэгдсэн түймрийн 15.1 хувийг firms.modaps.eosdis.nasa.gov, icc.mn болон бусад түймрийн дулааны цэг илрүүлэх сайдуудаар илрүүлж, шуурхай арга хэмжээг авч ажилласан.

Улсын хэмжээнд өнөөдөр /2025.06.26/  11:00 цагийн байдлаар Төв аймгийн Эрдэнэ, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Алтанбулаг сумын “Гурван цагаан толгой”, “Хазай”, “Орос даваа” гэх газруудад гарсан ой, хээрийн гал түймрийг цурамд оруулж, Дорнод аймгийн Баян-Уул, Булган аймгийн Тэшиг, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3, Цагааннуур, Алтанбулаг, Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Цагааннуур суманд нийт 5 аймгийн 9 суманд гарсан 14 ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллагааг зохион байгуулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ амралтын өдрүүдэд Хүй долоон худагт болно

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадам зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт болно. Энэ үеэр жуулчид болон иргэдэд зориулсан олон арга хэмжээ зохион байгуулна. Хүчит бөхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, шагай, сур харвааны наадам, сээр цохих тэмцээн, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, монгол хувцасны үзүүлбэр, есөн дүүргийн Ардын авьяастнуудын тоглолт, Улаанбаатар театрын “Монгол туургатан” уран бүтээлээ толилуулна. Түүнчлэн цам харайх, лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин, соёлын арга хэмжээг үзэж сонирхох боломжтой. Даншиг наадмыг НЗДТГ, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд хамтран зохион байгуулж байна.

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг энэ жилээс өргөн агуулгатай зохион байгуулж байгаа бөгөөд уг наадмын хөтөлбөр, үйл ажиллагаа, иргэдэд автобус, галт тэргээр үйлчлэх зэрэг хэрэгцээт мэдээллийг нэгтгэн хүргэж байна.

Энэ жил цам харайх ёслолд 120 гаруй цамчин оролцоно

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” нь монголын шашин, соёлын зан үйл, уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлж, олон улсын жуулчдыг татах өндөр ач холбогдолтой. Тухайлбал, наадмын үеэр бурхны шашны бага таван ухааны бүжиглэлийн ухаанд багтах цам харайх үзүүлбэр үзүүлдэг. Нийт 120 гаруй цамчин уран нарийн хийцтэй хувцас өмсгөл, багтай, гоёмсог чимэг зүүлт, хэрэгслээр гоён, гар, хөл, биеийн хөдөлгөөнөөр дотоод сэтгэлийн амар амгалан, бясалгалыг илэрхийлдэг. Мөн хортон дайсан, ад зэтгэрийг даран сөнөөж буйг уран яруугаар харуулдаг. 120 гаруй цамчин Очирваань бурхан, Цагаан өвгөн, нийслэл хотыг хүрээлэх дөрвөн дагшин уулын эзэд болох хангарди, гахай, нохой, хөх өвгөн зэрэг дүрд хувирч, сүрдэм бишрэм байдлаар үзүүлбэр үзүүлдэг.

Маргааш Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн хайрхныг тахих ёслол эхэлнэ

Маргааш буюу зургаадугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уул болох Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрхныг тахих ёслолоор даншиг наадмын үйл ажиллагаа эхэлнэ. Энэ үеэр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сүм хийдүүд цан хэнгэргээ дуугарган, ард иргэдийн сайн сайхны төлөөх хурал ном хурж, буян үйлдэн, сайн үйлсийн ажил зохион байгуулна.

Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Улаанбаатар хотоос жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд Даншиг наадам зохион байгуулдаг байсан. Мөн жил бүрийн аравдугаар сарын 29-нд нийслэлийн өдрийг тэмдэглэж ирсэн. Тэгвэл энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамтад нь зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна. Цаашид наймдугаар сард даншиг наадам, аравдугаар сард нийслэлийн өдрийг тэмдэглэхгүй. Нийслэлийн өдөр буюу нийслэлийн иргэдийн баярыг жил бүрийн зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдөр тэмдэглэх Засгийн газрын тогтоол ийнхүү хэрэгжиж байгаа юм. Нийслэлийн иргэдийн баяр, даншиг наадмыг нэгтгэснээр цар хүрээ нь өргөжин тэлж, жуулчдыг татахад чухал ач холбогдолтой.

Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 10 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ

Даншиг наадам нь анх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй бөгөөд Монголын шашин соёлын томоохон арга хэмжээ юм. Энэ жил нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын үеэр 07:00-23:00 цагийн хооронд хоёр чиглэлд нийтийн тээврийн 10 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. Тодруулбал, Хүй7:1 “Төв цэнгэлдэх – Яармаг – Хүй 7 худаг”, Хүй7:2 “МУБИС – Хүй 7 худаг” гэсэн хоёр чиглэлд автобус үйлчилнэ.

Даншиг наадмаар хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 120 цэг ажиллана

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын үеэр худалдаа, үйлчилгээний талбайг найман секторт хувааж, 120 цэгт үйл ажиллагаа явуулна. Ил задгай, зөвшөөрөлгүй худалдааг хориглоно. Соёл урлагийн талбай болон худалдаа, үйлчилгээний талбай гэсэн хоёр үндсэн хэсэгтэй. Худалдаа, үйлчилгээ талбайн 120 цэгт иргэд болон ААН-үүд зөвшөөрлийн дагуу хоол худалдааны үйлчилгээ үзүүлэх бөгөөд Монгол гэр болон Фүүд тракаар үйлчилгээгээ явуулна. Дээрх найман секторт дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулна.

  • A, H секторт есөн дүүргийн соёлын болон хүндэтгэлийн гэр, бэлтгэлийн гэр, асар,
  • B секторт хүнсний үйлдвэрийн үзэсгэлэн худалдаа, мэргэжлийн холбоод,
  • С, D секторт худалдаа, хоол үйлдвэрлэл,
  • E секторт фүүд трак буюу явуулын хоолны машин,
  • F, G секторт хүүхдийн хөдөлгөөнт тоглоом, хүүхэд хуурайлах өрөө байх юм.

Улаанбаатар–Давааны–Улаанбаатар чиглэлд галт тэрэг аялна

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын үеэр наадамчин олондоо зориулж Улаанбаатар өртөөнөөс Давааны зөрлөг /Хүй 7 худаг/ хүртэл өдөрт гурван удаагийн давтамжтайгаар галт тэрэг аялуулна. Тодруулбал, дээрх чиглэлд нийт 3 вагон аялах бөгөөд нэг вагон нь 81 хүний суудалтай. Ойрын зайнд зорчих тул нэг вагонд 130-150 хүн суух боломжтой. Давааны зөрлөгөөс /Хүй 7 худаг/ нийтийн тээврийн автобусаар иргэдийг наадмын талбайд хүргэх юм. Эхний галт тэрэг Улаанбаатар өртөөнөөс 08:00 цагт хөдлөөд, Давааны зөрлөгт /Хүй 7 худаг/ 08:50 зогсоно. Харин Давааны зөрлөгөөс 10:06 цагт хөдлөөд, Улаанбаатар өртөөнд 10:55 цагт зогсоно.

“Хүрээ цам-Даншиг наадам 2025”-аар 256 бөх барилдана

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” үеэр дараах үйл ажиллагааг зохион байгуулна.

  • 256 бөхийн барилдаан
  • Хурдан морины уралдаан
  • Жороо морины уралдаан
  • Үндэсний сур харвааны тэмцээн
  • Үндэсний шагайн харвааны тэмцээн
  • Морьт харвааны тэмцээн
  • Морьтны үзүүлбэр
  • Цам харайх ёслол
  • Сээр цохих тэмцээн
  • Есөн дүүргийн Ардын авьяастнуудын шилмэл тоглолт
  • Монгол туургатны уран бүтээлчдийн тоглолт
  • Иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам” урлагийн тоглолт
  • Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн,
  • Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн
  • Монгол үндэсний хувцасны үзүүлбэр
  • Монголын ард түмнийг ивээгч их Очирваань бурхны тахилга
  • Их эзэн Чингис хааны тахилга
  • Балин, тосон урлалын тэмцээн
  • Унзад, голч лам нарын тэмцээн
  • Номын мэтгэлцээний тэмцээн
  • Сор залах, соёмбот туг залах
  • dan1
  • dan2
  • dan3

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт Бүгд Найрамдах Узбекистан Улсын Гадаад хэргийн сайд Бахтиёр Саидов мэндчилгээ дэвшүүллээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт Бүгд Найрамдах Узбекистан Улсын Гадаад хэргийн сайд Бахтиёр Саидов Монгол улсын Гадаад харилцааны сайдаар дахин томилогдсонд баяр хүргэж, захидал ирүүлэв.

Захидалд:

“Эрхэм хүндэт Сайд аа, Таныг Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар дахин томилогдсон явдалд чин сэтгэлийн халуун баяр хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Та энэхүү өндөр хариуцлагатай албан тушаалд дахин томилогдсон явдал нь улс орныхоо эрх ашгийг олон улсын тавцанд тууштай хамгаалан ажилласан олон жилийн хөдөлмөр, зүтгэлийг тань үнэлсэн чухал илэрхийлэл хэмээн үзэж байна.

Бидний олон талт харилцааг цаашид улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх, дээд хэмжээний яриа хэлэлцээний дүнд хүрсэн тохиролцоог тууштай хэрэгжүүлэхийн төлөө Эрхэм хүндэт Сайд Тантай нягт хамтран ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй байгаагаа онцлон тэмдэглэмээр байна.

Энэхүү боломжийг ашиглан Эрхэм хүндэт Сайд Танд эрүүл энх, энх тайван, гэр бүлийн аз жаргал, хариуцлагатай албанд тань улам их амжилтыг хүсэн ерөөе.

Гүнээ хүндэтгэсэн,

Бахтиёр Саидов

Бүгд Найрамдах Узбекистан Улсын Гадаад хэргийн сайд’’ гэжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёевийн төрийн айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёевийн төрийн айлчлал өндөрлөлөө.

Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев хоёр улсын хооронд 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойших хугацаанд төрийн тэргүүний хувиар анх удаа төрийн айлчлал хийлээ.

Төрийн тэргүүн нар ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж, найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар ярилцлаа.

Хоёр улсын Ерөнхийлөгч “Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Иж бүрэн түншлэлийн хамтын ажиллагааны тухай хамтарсан тунхаглал”-д гарын үсэг зурж, харилцааны түвшнийг шат ахиулан, “Иж бүрэн түншлэл“-д хүргэлээ.

Талууд харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, уул уурхай, байгаль орчин, боловсрол, шинжлэх ухаан, соёл, эрүүл мэнд, ургамлын хорио цээр зэрэг салбарын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.

Айлчлалын хүрээнд “Монгол-Узбекистаны аялал жуулчлалын форум”, “Монгол-Узбекистаны бизнес форум”, “Узбекистаны соёлын тоглолт”, фото зургийн үзэсгэлэн болон узбек үндэсний хоолны өдөрлөгийг зохион байгууллаа.

Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев, гэргий Зиорат Мирзиёева нарыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Батбаатар, Бүгд Найрамдах Узбекистан Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ф.Арзиев тэргүүтэй албаны хүмүүс үдэж мордууллаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа