Author Archives: baaska baaska

Хотын дарга Х.Нямбаатар Монголын 3×3 сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ багийн тамирчдад орон сууцны батламж гардууллаа

Монгол Улсад анх удаа зохион байгуулсан 3×3 сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Үндэсний шигшээ багийн тамирчид мөнгөн медалийг эх орондоо авчирсан. Тэгвэл өнөөдөр Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхсайханы Цэрэнлхам, Онолбаатарын Хулан, Бат-Эрдэнийн Ариунцэцэг, Нямжавын Нандинхүсэл нарт нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар орон сууцны батламж гардуулан өглөө. Улаанбаатар хотод болсон 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг НЗДТГ, Олон улсын сагсан бөмбөгийн холбоо (FIBA) болон Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо хамтран зохион байгуулсан билээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр харагчин тахиа өдөр

-Аргын тооллын 7 дугаар сарын 3. Пүрэв (Бархасвадь) гараг (2025)
-Билгийн тооллын шинийн 8, харагчин тахиа, мэнгэ 1 цагаан, суудал уул, тэргүүн дагуул-13 од, хотол чуулган барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:58-20:54.​
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад нас уртасна маш сайн. Харин туулай, үхэр, луу, хонь, нохой, бич, тахиа жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Могой, тахиа, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бөөр, хөмхийд, гэрийн сүлд өрх, цонхонд орших болой.
-Бар, туулай жилтний сүлд гараг, харин үхэр, луу, хонь, нохой жилтнээ харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин хурим хийх, бэрийн үйл, ном унших, нууц зөвлөгөөн, гуйлга гуйх, нялхасыг хөлд оруулах, гадагш явуулах, их хэрэг үүсгэх, арилжаа наймаа хийх, эд, мал худалдан авах, үзмэр үзэх, замд гарах, газар тариалангийн үйл, хувцас эсгэх, малын үс, ноос хяргах, мал агтлах, мал гаргах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

3, 4-нд нутгийн хойд хэсгээр бороо орж, ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ.

2025 оны 07-р сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон голын хөндийгөөр +16…+21 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Хэрлэн голын хөндийгөөр +26…+31 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын сав газраар +30…+35 градус, бусад нутгаар +21…+26 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг, бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө +23…+25 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг, бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө +23…+25 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг, бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө +21…+23 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АТГ: 42 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 6 дугаар сарын 16-29-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 176 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 42 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 33 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 3 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 98 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 948 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 43 хэргийг шүүхэд шилжүүлэх, 44 хэргийг хаах, 5 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 854 хэрэг шалгагдаж байна.

Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 8 мэдэгдлийг хүргүүлэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ТБХ: Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайланг хэлэлцэж, Байнгын хорооны тогтоолыг батлав

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны /2025.07.01/ өнөөдрийн хуралдаан 09 цаг 16 минутад гишүүдийн 52.0 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны даргын танилцуулсан хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төсөл,  Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийн талаарх ажлын хэсгийн санал, дүгнэлт, Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах горимын саналаар тус тус санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Ингээд Засгийн газраас 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн дүн 2024 онд 29 их наяд 670.8 тэрбум төгрөг,  нийт зарлага, цэвэр зээлийн дүн 30 их наяд 591.1 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 2 их наяд 451.0 тэрбум төгрөгөөр сайжирч, 920.2 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч, сүүлийн гурван жил дараалан төсвийн алдагдлыг үе шаттайгаар бууруулж ажилласныг дурдав.

Mонгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд тус Байнгын хороонд харьяалагдах Үндэсний аудитын газар, Сангийн сайдын багцын 103 төсөвт байгууллага, 122 төсөл, сан, төрийн өмчийн найман аж ахуйн нэгж, нийт 233 байгууллагын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг нэгтгэн гаргасан. Улсын төсвийн гүйцэтгэлээр тус Байнгын хорооны төсвийн ерөнхийлөн захирагчдын нийт зарлага болон цэвэр зээлийн дүн 5 их наяд 81.8 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй гарч, үүнээс урсгал зардалд 2 их наяд 723.6 тэрбум төгрөг, хөрөнгийн зардалд 2 их наяд 85.3 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Улсын төсвийн есөн төсөл, арга хэмжээнд 277.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгож, гүйцэтгэл 94.4 хувийн биелэлттэй байгааг Б.Батцэцэг сайд онцолсон.

Дараа нь Mонгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн тус Байнгын хороонд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлтийн талаар танилцуулав.

Тэрбээр, Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 206 тайлан, 19 данс нэгтгэгдсэнээс 93 байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж, 132 байгууллага, 19 дансыг түүвэрт хамруулж, “Горхи, мэлхий хад” амралтын газар үйл ажиллагаа явуулаагүй шалтгаанаар аудитад хамрагдаагүй байна. Аудитаар төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд ‘’Өөрчлөлтгүй‘’, харьяа 80 байгууллагад “Өөрчлөлтгүй”, 13 байгууллагад ‘’Хязгаарлалттай‘’ дүгнэлт өгсөн гэж байлаа.

Мөн танилцуулгад, санхүүгийн тайлангийн аудитаар нийт 55.6 тэрбум төгрөгийн 197 зөрчил илэрснээс 0.4 тэрбум төгрөгийн 28 төлбөрийн акт тогтоож, 43.1 тэрбум төгрөгийн зөрчлийг таслан зогсоох 87 албан шаардлага, 12.1 тэрбум төгрөгийн зөрчлийг давтан гаргахгүй байх 79 зөвлөмж өгч, хариуцлага тооцуулах хоёр албан шаардлага хүргүүлэн, 1 зөрчлийг хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн бөгөөд нягтлан бодох бүртгэл, тайлагналтай холбоотой 608.7 тэрбум төгрөгийн 183 алдааг аудитын явцад залрууллаа. Санхүүгийн тайлангийн аудитаар шалгасан нийцлийн асуудлаар 161.9 тэрбум төгрөгийн 106 зөрчил илэрснээс 97.3 тэрбум төгрөгийн зөрчлийг таслан зогсоох 37 албан шаардлага, 62.8 тэрбум төгрөгийн зөрчлийг давтан гаргахгүй байх 63 зөвлөмж, 1.8 тэрбум төгрөгийн зөрчилд хариуцлага тооцох зургаан албан шаардлагыг хүргүүлээд байна хэмээн дурджээ.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 733.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, тайлант онд 293.6 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй найман төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталснаас дөрвөн төсөл, арга хэмжээг 2024 онд шинээр төлөвлөж хэрэгжүүлсэн байна. Нийт төсөл, арга хэмжээний гүйцэтгэлийг хянаж, 44.1 хувийн санхүүжилтийг олгосон гэдгийг Монгол Улсын Ерөнхий аудитор онцлохын зэрэгцээ цаашид анхаарах шаардлагатай асуудлуудыг танилцуулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 13 байгууллагад нь ‘’Хязгаарлалттай‘’ дүгнэлт өгсөний дагуу хариуцлага хүлээлгэсэн эсэх, Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар нүүрс, зэс, төмөр, жоншны борлуулалтад Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой алдаа, зөрчил гарсан талаар тодруулж, хариулт авлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн зөвлөмж болон Үндэсний аудитын газраас гаргаж буй аудитын тайланг эргэлтэд оруулж, үнэ цэнийг нь нэмэгдүүлэх,  мөн аудитын тайлангаар илэрсэн алдаа, зөрчилд хүлээлгэх хариуцлагын механизмыг тодорхой болгоход онцгойлон анхаарах шаардлагатай талаар санал хэлсэн. Ингээд энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр тогтов.

Хуралдааны төгсгөлд “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Тогтоолын төсөлд “Ажлын хэсэг байгуулах тухай” Төсвийн байнгын хорооны 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 17 дугаар тогтоолыг хүчингүй болгохоор тусгажээ. Уг тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Цаг агаарын мэдээ, мэдээллийг тухай бүрт хүлээн авахыг зөвлөж байна

Цаг уурын байгууллагаас гаргасан урьдчилсан төлөвөөр энэ долдугаар сард баруун аймгуудын нутгаар хур тунадас харьцангуй багатай байх боловч төвийн нутгийн өмнөд хэсэг болон говийн аймгуудын нутгаар бороо хур ихтэй.

Мөн энэ жилийн дундаж салхины хурд их байгаатай холбоотой дуу цахилгаантай аадар борооны өмнө салхи түр зуур ширүүсэх тул үер, усны аюул, нөөлөг салхины болзошгүй эрсдэлээс сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Тиймээс иргэд, малчид, аялагчид та бүхэн цаг агаарын мэдээ, мэдээллийг тухай бүрт хүлээн авч, өөрийн ажил, амьдрал, аялалдаа хэрэгжүүлж, мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөмжийг дагаж мөрдөхийг зөвлөж байна.
Эх сурвалж:ЦУОШГ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр цагаагчин хонь өдөр

Зуны дунд хар морь (бага) сар, 7 улаан мэнгэ, төмөр суудал.
-Аргын тооллын 7 дугаар сарын 1. Мягмар (Ангараг) гараг (2025)
-Билгийн тооллын шинийн 6, цагаагчин хонь, мэнгэ 3 хөх, суудал огторгуй, харцага-11 од, хүчин төгсөх барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:57-20:54.​
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс засуулахад өнгө зүс сайжрах маш сайн. Харин үхэр, бич, тахиа, могой, морь жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Гахай, туулай, хонь, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд зүрх, гар, хацарт, гэрийн сүлд гэр доторт орших болой.
-Эр цэрэг, могой, морь жилтний сүлд гараг, харин бич, тахиа жилтнээ харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин буян номын үйл, буян хишгийн даллага авах, хурим хийх, бэрийн үйл, өндөр суудалд суух, туг дарцаг хийсгэх, хүнийг ханаж, төнөх, өвчин үзүүлэх, засуулах, эм хүртэх, хануур, төөнүүр хийлгэх, эм найруулах, хариулга хийх, газар хөндөх, мод таслах, суваг шуудуу ухах, арилжаа наймаа хийх, эд, мал худалдан авах, эд, мал гадагш өгөх, нохой авах, цэрэг хөдөлгөх, малын үс, ноос хяргах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, нүүдэл хийх, замд гарах, үхэгсдийн үйлд муу.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө +30 градус дулаан

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

07-р сарын 01-ний өдөр Дорнодын нутгаар ахиухан хэмжээний бороо орно.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

07-р сарын 01-нд зүүн аймгуудын нутгаар усархаг аадар бороо орох тул, болзошгүй аянга, цахилгаан, нөөлөг салхи, мөндөр, уруйн үер, гол мөрний үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2025 оны 07-р сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг голын хөндийгөөр +19…+24 градус, говийн бүс нутгаар +32…+37 градус, бусад нутгаар +26…+31 градус дулаан байна.  

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. +29…+31 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +29…+31 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. +27…+29 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар Э.Болормааг томиллоо

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Г.Дамдинням Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар томилогдсон тул шинээр дэд дарга томилох шаардлага үүссэн. Иймд бүлгийн удирдлага УИХ гишүүн Э.Болормааг дэд даргаар нэр дэвшүүлж, хуралдаанд оролцсон нийт гишүүдийн олонхын саналаар Энхбатын Болормааг дэд даргаар томиллоо.
Э.Болормаа нь 2012 онд Орегоны Их сургуулийг Эдийн засаг олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн, Дэлхийн банк, НҮБ-ын Уур амьсгалын ногоон сан, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк, Засгийн газрын хэрэг эрхлэх газарт ажиллаж байсан туршлагатай. 2022-2024 онд Ховд аймгийн засаг даргаар, 2024 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ой, хээрийн 5 түймрийг цурамд оруулж, 3 түймрийг унтраах ажиллагаа үргэлжилж байна

Улсын хэмжээнд өнөөдөр /2025.06.30/ 15:25 цагийн байдлаар Сэлэнгэ аймгийн Хүдэр, Дархан-Уул аймгийн Хонгор, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд гарсан 3 ойн түймрийг бүрэн унтраасан.

Төв аймгийн Эрдэнэ, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө болон Алтанбулаг суманд 2 буюу нийт 5 ой, хээрийн гал түймрийг цурамд орууллаа.

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал, Алтанбулаг, Хүдэр сумдад гарсан 3 түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллагаас 529 алба хаагч, 46 автомашин, 1 нисдэг тэрэг, Хил хамгаалах байгууллагын 13 алба хаагч, 2 автомашин, Цагдаагийн байгууллагаас 10 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн мэргэжлийн ангийн 227 хүн, 39 автомашинтай, нийт 779 хүн, 88 автомашинтай ажиллаж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Олон улсын парламентын өдөрт зориулан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэндчилгээ дэвшүүллээ

Эрхэм Парламентын спикерүүд ээ, 

Хүндэт Улсын Их Хурлын гишүүд, парламентын гишүүд ээ, 

Олон улсын болон үндэсний парламентын албан хаагчид аа, 

Парламентын үйл ажиллагааг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулагчид аа, 

Та бүхэнд Олон улсын парламентын холбооны 136 жилийн ойн баяр болон Олон улсын парламентын өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.  

Монгол Улс тэртээ 1962 онд нэг намын тогтолцоотой, социалист дэглэмтэй улс байх үедээ Олон улсын парламентын холбоонд гишүүн болж, дэлхий дахинаа энх тайван, хүмүүнлэг иргэний, ардчилсан нийгмийг цогцлоох, сайн засаглалыг бэхжүүлэх, хүний эрхийг хамгаалахын төлөөх үзэл санаанд нэгдэн, олон жил тууштай хамтран ажиллаж ирлээ.  

Монгол Улсын Их Хурал Нэгдсэн Үндэстний Байгууллагын хүний эрхийн механизм дахь оролцоогоо илүү идэвхжүүлж, парламентын гишүүдийн зүгээс үндэсний хэмжээнд жендэрийн эрх тэгш байдлыг хангах, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцуудыг мөрдөж, хэрэгжүүлэхэд онцгой анхаарал хандуулж байна.

Энэ жил Олон улсын парламентын өдрийг “Жендэрийн тэгш байдал: Үйлдэл, үйлдлээр” уриатайгаар тэмдэглэж буйг Монгол Улсын Их Хурал бүрэн дэмжиж, олон улсын гэрээ, конвенцоор хүлээсэн үүрэг, амлалтаа хэрэгжүүлэх шийдвэртээ тууштай байж, бодит үйл хэрэг болгон ажиллаж байгаагаа үүгээр илэрхийлье. Мөн энэ хүрээнд Олон улсын парламентын холбооноос дэвшүүлсэн улс төр, нийгэм дэх жендэрийн эрх тэгш байдлыг хангахад чиглэсэн “10 үйл ажиллагаа”-г хэрэгжүүлэхэд манлайлан оролцож, одоогийн амжилтаа бататган, ахиулахын төлөө хичээх болно.

Энэ дашрамд, 2023 онд Монгол Улсын Үндсэн хууль, сонгуулийн хууль тогтоомж, эрх зүйн орчинд жендэрийн асуудлаар тогтолцооны өөрчлөлтийг амжилттай хийсний үр дүнд 2024 оны ээлжит сонгуулиар Монгол Улсын Их Хуралд сонгогдсон 126 гишүүний бүрэлдэхүүнд олон нам, олон бүлгүүдийн төлөөлөл багтаж, үүний 25.2 хувь нь буюу 32 эмэгтэй гишүүнтэй боллоо. 

Бид энэ амжилтаараа Ази тивдээ тэргүүн улсуудын нэг болж, дэлхийн дунджид ойртон, Жендэрийн зөрүүтэй байдлын 2025 оны индексээр өмнөх оноос 20 байраар ахиж 85-аас 65 дугаарт эрэмбэлэгдэн, улс төрийн эрх мэдлийн үзүүлэлт 11 байраар урагшилсныг дурдахыг хүсэж байна.

Монгол Улсын үе үеийн парламент нь эмэгтэйчүүдийн эрхийн хамгааллыг сайжруулахаас гадна нийт иргэдийнхээ иргэний болон улс төрийн эрх, эдийн засаг, нийгэм соёлын эрхтэй холбоотой олон улсын гэрээ, конвенц, түүний нэмэлт протоколуудыг соёрхон баталж, Монгол Улс 100 гаруй олон улсын олон талт гэрээ, конвенцод нэгдэн орж, багагүй үүрэг амлалт авчээ.

Улс орны энх тайван байдал нь хүний эрхийг эдлэх, эдлүүлэхэд зайлшгүй шаардлагатай үндэс суурь гэдэгт бид итгэдэг. Иймд  парламентын эн тэргүүний үүрэг нь улс орны энх тайван байдлыг хадгалах, иргэдийнхээ ая тухтай амьдрах боломжтой амгалан тайван нийгмийг бүрдүүлэх гэдэгтэй бүгд санал нийлнэ гэж бодож байна.

Монгол Улсын Их Хурал хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх “Гурван төгөлдөршил”-ийн бодлого санаачилж, эрх зүйн соёлыг түгээх, Монголын ард түмний засаглах эрхийг хангахыг зорилго болгосон стратеги баримтлан ажиллаж байна.

Даяаршлын энэ цаг үед нэгэнд нь тохиосон аюул гамшиг, дайн, зөрчилдөөн, халдлага, худалдааны хязгаарлалтууд нь далайн цаадах улсын иргэдийн амьдралд ч нөлөөлдөг болсон тул ардчилал, сайн засаглалын бэлгэ тэмдэг болсон парламентууд манлайлал үзүүлж, энх тайван байдлыг дор бүрнээ хамтдаа бэхжүүлэхийг уриалж байна.

Иймд энэхүү өдрийг тохиолдуулан Олон улсын парламентын холбоо, Парламентын спикерүүддээ Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс дэлхийн энх тайван, эв нэгдэл, хүмүүнлэг байдлыг цогцлоохын төлөө хамтдаа хүчин чармайлт гаргахыг хичээнгүйлэн хүсье.

Та бүхний энх тайван, ардчилал, хүний эрх, жендэрийн тэгш байдлыг хангах их үйлсэд нь илүү их амжилт хүсье. 

Даян дэлхий амар амгалан, улс үндэстэн бүр эв найрамдалтай байх болтугай. 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА 
ДАШЗЭГВИЙН АМАРБАЯСГАЛАН 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ

Дүнжингарав худалдааны төвийн уулзвараас 133 дугаар сургууль хүртэлх авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ.

  • Зам хаах: 2025 оны 6 дугаар сарын 30-ны 22:00 цаг
  • Зам нээх: 7 дугаар сарын 1-ний 06:00 цаг

Тус авто замаар зорчих тээврийн хэрэгслийг сөрөг хөдөлгөөнөөр зохицуулах тул иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр цагаан морь өдөр

-Аргын тооллын 6 дугаар сарын 30. Даваа (Сумьяа) гараг (2025)
-Билгийн тооллын шинийн 5, цагаан морь, мэнгэ 4 ногоон, суудал төмөр, бага морь-10 од, үхэх барилдлагат өдөр. Модон хохимой, тэрсүүд өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:56-20:54.​
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40) болой.
-Үс бүү засуул модон хохимой, тэрсүүд өдөр тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд ам, хүйс, танхимд, гэрийн сүлд хатавч, хаалганы хажуу хананд орших болой.
-Нохой жилтний сүлд гараг.
-Аливаа үйлд муу болой. Бэр буулгаваас үр үгүй болох, нас тэтгэвээс үл өсюү. Тариа тариваас үл ургаюу, аливаа мал, адгуус авбаас хэрэг үл болюу, нэр цол авбаас үл хүлцэн таалагдах, гэр балгас босговоос 100 өдөр шатаагдах.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа