Author Archives: baaska baaska

Өнөөдөр харагчин гахай өдөр

-Аргын тооллын 6 дугаар сарын 23. Даваа (Сумьяа) гараг (2025)
-Билгийн тооллын 28, харагчин гахай, мэнгэ 2 хар, суудал огторгуй, чөлөөт эх-3 од, идэр барилдлагат өдөр. Лусын буулт өдөр. Үхэр, могой, тахиа жилтний хийморийн буулт.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:53-20:55.​
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс бүү засуул хэрүүл, тэмцэл ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хонь, туулай, гахай, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд чих, шагай, нууцын оронд, гэрийн сүлд өрх, цонхонд орших болой.
-Эм хүмүүн, нохой жилтний сүлд гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин үс засуулах, бурхан сахиус тахих, эхэлж ном сонсох, бэрийн үйл, өвчин эмнэх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, шинэ дээл өмсөх, сүм дуган, балгадын суурь тавих, гэр бүрэх, газар малтах, мод таслах, худаг шуудуу малтах, нүүдэл хийх, арилжаа наймаа хийх, эд, мал худалдан авах, эд юм өгөх, нохой авах, малын үс, ноос хяргах, замд гарах, өмнө зүгт явах, үхэгсдийн үйл, мал гаргах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 33 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

06-р сарын 23-нд ихэнх нутгаар, 24, 25-нд нутгийн зүүн хагаст +30 градусыг давж халж, уулархаг нутаг болон говийн бүс нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул, болзошгүй наршилт, аянга, цахилгаан, нөөлөг салхи, мөндрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2025 оны 06-р сарын 23-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр +22…+27 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +33…+38 градус, бусад нутгаар +28…+33 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө +32…+34 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно . Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө +31…+33 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө +30…+32 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев 2025 оны 06 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.

Энэхүү айлчлал нь 1992 онд Монгол, Узбекистаны хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших хугацаанд Узбекистан Улсын Ерөнхийлөгчийн түвшинд хэрэгжиж буй анхны төрийн айлчлал бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2024 онд Узбекистан Улсад хийсэн төрийн айлчлалын хариу айлчлал юм.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёев нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцоно.

Монгол Улс Узбекистан Улстай 1992 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр дипломат харилцаа тогтоосон.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Халхгол суманд гарсан хээрийн түймэрт 12500 га талбай өртжээ

Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Адаг дулаан” гэдэг газар өчигдөр буюу 21-нд гарсан хээрийн түймрийг өнөөдөр /2025.06.22/ /05:40 цагт бүрэн унтраалаа. Түймэрт урьдчилсан байдлаар 12500 га талбай өртсөн байна.
Мөн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тийрэг багийн “Тосонгийн-Ам” гэдэг газар гарсан /2025.06.21/ ой, хээрийн түймрийг өнөөдөр /2025.06.22/ 08:00 цагт цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Мандал, Төв аймгийн Эрдэнэ суманд энэ сарын 19-нд гарсан ойн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байгаа юм.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хэт халалт үргэлжлэх тул ой, хээрийн түймэр гарах эрсдэлээс сэргийлж, сэрэмжтэй байхыг зөвлөж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна

Гол, усны ойролцоо амарч зугаалахдаа аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байх нь үүсэж болзошгүй эрсдэлээс таныг хамгаална.
Гол, усны ойролцоо бага насны хүүхдийг харгалзах хүнгүй ганцааранг нь үлдээхгүй байх, согтууруулах ундаа хэрэглсэн бол гол, усанд орохгүй байх,зориулалтын бус хэрэгсэл ашиглахгүй байх, баталгаат гүүр гармаар зорчихыг онцгойлон анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авахыг Ерөнхий сайд анхаарууллаа

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр ХӨСҮТ-д ажиллалаа.

Улсын хэмжээнд энэ оны хоёрдугаар сараас хойш улаанбурхан өвчний 8648 тохиолдол  бүртгэгдэж, долоон хүүхэд энджээ. Нийт тохиолдлын 71.5 хувь нь вакцинд хамрагдаагүй хүүхэд байна гэдгийг  Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн танилцуулав. Цаашид өвчний тархалт нэмэгдэх эрсдэлтэй учраас Ерөнхий сайд баяр наадмын хөдөлгөөн эхлэхээс өмнө яаралтай арга хэмжээ авч, хичээл сургууль эхлэх хүртэлх амралтын энэ хугацаанд эрүүл мэндийн салбар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллахыг үүрэг болголоо.

0-15 насныханд нөхөн дархлаажуулалт хийж байгаа ч улсын хэмжээнд дөнгөж 26 хувьтай байна. Тиймээс сургууль, цэцэрлэг цуглахаас өмнө нөхөн дархлаажуулалтыг улс орон даяар зохион байгуулах нь чухал.  Мөн баяр наадмын өдрүүдэд халдвар тархах эрсдэлийг тооцож, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ яаралтай авахыг анхаарууллаа.

Хүний хөгжлийг эрхэмлэн, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй, чанартай хүргэж аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлж, иргэдээ эрүүл, аюулгүй байлгах нь Засгийн газрын нэн  тэргүүний зорилт гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар онцолж байлаа.

Мөн дархлаажуулалт бодлогын түвшинд алдагдсаныг олон улсын байгууллага, эрдэмтийн судалгаа дүгнэлт баталж байна. 10-14 насны  хүүхдүүд улаанбурхнаар өвчилж буй нь 2010-2015 онд хийсэн вакцины үйлчлэл буурч байгааг харуулж байна. Тиймээс чанарт онцгой анхаарч дархлаажуулалтын богино, дунд, урт хугацааны бодлого боловсруулах шаардлагатай гэв.

Ковидоос хойш вакцинжуулалтад үл итгэх, худал мэдээлэл тараах болсон нь вакцинжуулалтад сөргөөр нөлөөлж, энэ нь өвчлөлийг нэмэгдүүлж байна. Вакцин бол шинжлэх ухаанаар батлагдсан зүйл. Удахгүй наадам болно. Аялал зугаалгын үе эхэлнэ. Энэ нь өвчлөлийн дэгдэлтийг нэмэгдүүлж болзошгүй гэдгийг хэлээд дархлаажуулалтад хамрагдахыг Ерөнхий сайд уриаллаа.

Эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуур, вакцины хүрэлцээ, эмч сувилагч, ажилчдын ажлын ачаалал их байгааг ХӨСҮТ-ийн удирдлагууд Ерөнхий сайдад танилцуулсан, тэдний саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж өгөхөө Ерөнхий сайд илэрхийллээ.

 

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр хар нохой өдөр

-Аргын тооллын 6 дугаар сарын 22. Ням (Адьяа) гараг (2025)
-Билгийн тооллын 27, хар нохой, мэнгэ 3 хөх, суудал төмөр, гоё хүүхэн-1 од, арвидах барилдлагат өдөр. Овоо тахих өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:53-20:55.​
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад сэтгэл амгалан өлзийтэй сайн. Харин луу, бар, туулай жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Морь, бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд нүд, өвдөг, хөлний булчинд, гэрийн сүлд голомтонд орших болой.
-Луу жилтний сүлд гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин буян хишгийн даллага авах, хурим хийх, бэрийн үйл, анд бололцох, хүүхэд хөлд оруулах, хүүхэд гадагш явуулах, ашиг тустай үйл, хүн, малыг самнах, ханаж, төнөх, өвчтөнд очих, нүүдэл хийх, газар хөндөх, мод таслах, суваг шуудуу ухах, цэрэг хөдөлгөх, цэрэгт мордох, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, мал хөнгөлөх, малын үс, ноос хяргах, эд, мал худалдан авах, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, замд гарах, хэрүүл хийх, хариулга хийх, хүүр түлэх, үхэгсдийн үйл, нохой тэжээх, мал гаргах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 34 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

06-р сарын 22-ноос 24-нд ихэнх нутгаар +30 градусыг давж, 25-26-нд нутгийн зүүн хагаст нэмж халж уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул, болзошгүй наршилт, аянга, цахилгаан, мөндрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2025 оны 06-р сарын 22-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +21…+26 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар +34…+39 градус, бусад нутгаар +29…+34 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Өдөртөө +33…+35 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Өдөртөө +32…+34 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:Багавтар үүлтэй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Өдөртөө +31…+33 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай дарамт шахалтгүй хариуцлагатай төрийн бүтцийг бий болгоно

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2025 оны зургадугаар сарын 20-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Гэрээ байгуулагдаагүй төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр батлагдсан төсөл, арга хэмжээний санхүүжилт 535.9 тэрбум төгрөгийг хэмнэлтэд тооцлоо

Төрийн хэмнэлтийн тухай хуульд зааснаар 2025 оны тавдугаар сарын 31-ний өдрийн байдлаар гэрээ байгуулагдаагүй төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр батлагдсан төсөл, арга хэмжээний санхүүжилтийг төсвийн хэмнэлтэд тооцох, төсөвт төвлөрүүлэх арга хэмжээг авахыг төсвийн захирагч нарт үүрэг болголоо.

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиар батлагдсан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний гэрээ байгуулагдаагүй санхүүжилт болох 535,9 тэрбум төгрөгийг хэмнэлтэд тооцлоо.

Эрүүл мэндийн сайдын багцаас 69.9,  Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын багцаас 36.6,Боловсролын сайдын багцаас 33.7,  Зам, тээврийн сайдын багцаас 33.4,  Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын багцаас 19.7, бусад сайд нарын багцаас 342.7 тэрбум төгрөг нийт 535.9 тэрбум төгрөгийг төсвийн хэмнэлтэд тооцож байна.

Төсвийн хөрөнгө оруулалтын зардалд хамаарах болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр батлагдсан төсөл, арга хэмжээний гэрээ байгуулагдаагүй санхүүжилтийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэхээр тогтоолд тусгаж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг Сангийн сайд Б.Жавхланд даалгав.

Цаашид төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, төсөвт батлагдсан санхүүжилтийг бүрэн ашиглах, төсвийн сахилга бат, хариуцлагыг сайжруулах шаардлагатайг Ерөнхий сайд  Г.Занданшатар анхаарууллаа.

“Дулааны гуравдугаар цахилгаан станц”-д онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Н.Тавинбэхийг томилов

Засгийн газрын хуралдаанаас “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн  үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Засгийн газрын шууд хяналтад авч, зургаан сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоох шийдвэр албажлаа.

Онцгой дэглэмийн хугацаанд Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуульд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэн, компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалтыг шууд хариуцан гүйцэтгэж, компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Нансалын Тавинбэхийг томилж, түүний үйл ажиллагаанд хууль эрх зүйн болон мэргэжлийн дэмжлэг үзүүлж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нарт үүрэг болгов.

Мөн эрчим хүчний салбарыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх, дулааны цахилгаан станцуудын техник, тоног төхөөрөмж, тоноглол, системийн горимын хэвийн үйл ажиллагааг хангах, төлөвлөгөөт засварын ажил хуваарийн дагуу хийгдэж байгаа эсэхэд хяналт тавьж, цаашид үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг төлөвлөсөн хугацаанд хийж гүйцэтгэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг даалгалаа.

Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай дарамт шахалтгүй хариуцлагатай төрийн бүтцийг бий болгоно

Төсвийн хэмнэлтэд нийцүүлэн чиг үүргийн давхардал, хийдэл, хүнд суртлыг арилгах, үйл ажиллагааны үр дүн, иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор яамдын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийн төслийг холбогдох хууль тогтоомж, бодлогод нийцүүлэн эрхлэх хүрээний асуудлыг хариуцах стратегийн төлөвлөлт, бодлого гаргах, бодлогын хэрэгжилтийн зохицуулах, хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх болон төрийн захиргааны удирдлага, санхүү, хөрөнгө оруулалтын чиг үүрэг бүхий нэгжтэй тодорхойлж бүтцийн нэгжийн болон орон тооны хязгаарыг тогтоож Засгийн газрын дараагийн хуралдаанд хэлэлцүүлэн шинэчлэн батлуулахыг Засгийн газрын гишүүдэд даалгалаа.

Төрийн байгууллагын чиг үүргийн давхардлыг арилгаж, дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай, дарамт шахалтгүй хариуцлагатай төрийн бүтцийг бий болгохыг Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болгожээ.

Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцээ хийх талаар гарсан хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг шалгаж, дүгнэлт гаргах Ажлын хэсэг байгууллаа

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдтэй хэлэлцээ хийх асуудлын талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдтэй хэлэлцээ хийх талаар гарсан хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийгшалгаж, дүгнэлт гаргах, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулан ажиллуулж, үр дүнг танилцуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгав.

Дотоодын компаниудаас хагас коксожсон нүүрс худалдан авах асуудлыг судлахыг  Г.Дамдинням сайдад үүрэг болголоо

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан шуурхай авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Албан даалгавар гаргалаа.

Тухайлбал, дэд сайд болон яамны Төрийн нарийн бичгийн даргыг томилох асуудлыг Монгол Улсын Ерөнхий сайд болон Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргатай зөвшилцөж чиглэл авах, Засгийн газрын гишүүд УИХ-ын чуулганы хуралдаанд ирц бүрэн оролцох, Монгол Улсын Ерөнхий сайдын албан даалгаврыг бүрэн хэрэгжүүлж, биелэлтийн тайланг ЗГХЭГ-т сар бүр ирүүлэх, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах асуудалд онцгойлон анхаарч, эхлүүлэх, 2025-2026 оны өвлийг цахилгаан, дулааны хямралгүй даван туулах, шахмал түлшний нөөц бүрдүүлэх, агаарын бохирдлыг бууруулах, газрын тосны бүтээгдэхүүний нөөцийг хэвийн тасалдалгүй байлгах, өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөг долоо хоногт боловсруулж, танилцуулахыг үүрэг болголоо. Түлшний нөөц бүрдүүлэхдээ БНХАУ-аас хагас коксожсон нүүрс авахгүйгээр дотоодоос авах боломжийг судлахыг даалгалаа.

Аялал жуулчлалын улиралтай холбогдуулан жуулчдад үзүүлэх үйлчилгээний чанар, аюулгүй байдал, аюулгүй ажиллагаа, тээвэр, нислэгийн асуудалд онцгой анхаарах,  мөн хүнсний хангамжийг хэвийн байлгах, газар тариалангийн бүс, төвийн нутгаар ган гачигтай байгаатай холбогдуулан ургац алдахаас сэргийлэх цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх, Засгийн газрын хуралдааны журмыг хатуу баримтлан ажиллахыг Ерөнхий сайд Албан даалгавраараа үүрэгжүүлжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 120 цэг ажиллана

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” энэ сарын 28, 29-ний өдрүүдэд Хүй долоон худагт болно. Энэ үеэр худалдаа, үйлчилгээний талбайг найман секторт хувааж, 120 цэгт үйл ажиллагаа явуулна. Ил задгай, зөвшөөрөлгүй худалдааг хориглоно.

Тодруулбал, “Хүрээ цам – Даншиг наадам 2025” нь соёлын урлагийн талбай болон худалдаа, үйлчилгээний талбай гэсэн 2 үндсэн хэсэгтэй. Худалдаа, үйлчилгээ талбайн 120 цэгт иргэд болон ААН-үүд зөвшөөрлийн дагуу хоол худалдааны үйлчилгээ үзүүлэх бөгөөд Монгол гэр болон Фүүд тракаар үйлчилгээгээ явуулна. Дээрх найман секторт дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулна.

• A, H секторт есөн дүүргийн соёлын болон хүндэтгэлийн гэр, бэлтгэлийн гэр, асар,

• B секторт хүнсний үйлдвэрийн үзэсгэлэн худалдаа, мэргэжлийн холбоод,

• С, D секторт худалдаа, хоол үйлдвэрлэл,

• E секторт фүүд трак буюу явуулын хоолны машин,

• F, G секторт хүүхдийн хөдөлгөөнт тоглоом, хүүхэд хуурайлах өрөө байх юм.

Мөн наадмын үеэр жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ

Энэ өдрүүдэд Онцгой байдлын алба байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байна. Монгол Улсын Засгийн газрын 2004 оны нэгдүгээр тогтоолоор Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газрыг нэгтгэж Онцгой байдлын албыг байгуулсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Онцгой байдлын албаны ойн хүндэтгэлийн ёслолд оролцлоо.

Тэр бээр,  төр, засаг, түмэн олныхоо өмнө хүлээсэн нэр хүндтэй бөгөөд  хариуцлагатай үүргээ чин шударгаар биелүүлж байгаа алба хаагчид болон гэр бүл, үр хүүхдүүдэд төрийн нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

Гамшиг осол, аюул, эрсдэлээс ард түмнийхээ амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалахын төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байж, амь биеэ үл хайрлан хүчин зүтгэдэг алба хаагчдад Монголын ард түмэн ямагт талархаж, бахархан хүндэтгэдэг гэдгийг тодотголоо.

Аюул осол, сорилт бэрхшээл, байгалийн гамшиг тулгарахад нийтээрээ сэтгэл зүйн бэлтгэлтэй байж, улс үндэстнээрээ нэгдэн нягтарч, хүндрэл, бэрхшээлийг даван туулах, сөрөн тэсвэрлэх чадавхтай байх зорилгоор “Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги” боловсруулж байгаа юм.

Энэ стратегийг батлуулан хэрэгжүүлэхэд Онцгой байдлын байгууллагын манлайлал, хүчин чармайлт чухал болохыг тэмдэглэлээ.

Манай оронд тохиолдсон нийт аюулт үзэгдэл, ослын 80 орчим хувь нь хүний санамсар болгоомжгүй үйлдлээс хамааралтай байгаа гэсэн судалгаа байдаг.

Иймээс ард иргэдээ соён гэгээрүүлэх, аливаа аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд бэлэн байлгах, иргэний үүргээ биелүүлэхэд нь туслах шаардлагатайг хэллээ.

Хиймэл оюун, дижитал харилцаа, тоон өгөгдөл, сансрын болон орон зайн мэдээллийн технологи ашиглах, эрэн хайх, аврах ажиллагаанд гал унтраагч робот, нисгэгчгүй нисэх төхөөрөмж нэвтрүүлж, алба хаагчдын ажлыг хөнгөвчлөх, амь нас, эрүүл мэндийг хамгаалах нь чухал гэдгийг онцоллоо.

Онцгой байдлынхан 45 мянга гаруй хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ 

Онцгой байдлын албаны алба хаагчид 21 жилийн хугацаанд 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ.

Албаны хэмжээнд өнгөрсөн хугацаанд аврах тусгай зориулалтын хувцас хэрэглэлийн хангалтад 8.8 тэрбум, тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмжийн хангалтад 18.7 тэрбум төгрөг зарцууулжээ.

Хувцасны хангалт 19.6 хувь, техник, тоног төхөөрөмжийн хангалт 29.4 хувиар нэмэгдсэнээр тусгай зориулалтын хувцасны хангалт 38.2 хувь, техник, тоног төхөөрөмжийн хангалт 44.7 хувьд хүрчээ.

Гал унтраах, аврах ажиллагааны тусгай зориулалтын автомашин, техник, тоног төхөөрөмжийн хангалт 63 хувьтай байна.  Офицер бүрэлдэхүүний цалин 103 хувь, ахлагч бүрэлдэхүүний цалин 117 хувь нэмэгдсэн.

2025-2028 онд аврах ажиллагааны багаж хэрэгслийн хангалтыг 60, тусгай зориулалтын хувцас хэрэглэл 85, гал унтраах автомашин 65, холбоо, зарлан мэдээллийн тоног төхөөрөмжийн хангалтыг 80 хувьд хүргэх юм.

Онцгой байдлын байгууллага “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд   2030 он хүртэл 10 сая мод тарьж ургуулах зорилт тавин ажиллаж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” энэ сарын 28, 29-ний өдрүүдэд Хүй долоон худагт болно. Энэ үеэр 07:00-23:00 цагийн хооронд хоёр чиглэлд нийтийн тээврийн 10 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. Тодруулбал, Хүй7:1 “Төв цэнгэлдэх – Яармаг – Хүй 7 худаг”, Хүй7:2 “МУБИС – Хүй 7 худаг” гэсэн хоёр чиглэлд автобус үйлчилнэ.

“Хүрээ цам-Даншиг наадам” нь Монголын соёл, шашны зан үйл, уламжлалт хэв шинжийг хадгалсан, өвөрмөц онцлогтой наадам бөгөөд жуулчдыг татах зорилготой зохион байгуулагддаг. Тус наадмыг НЗДТГ, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд хамтран зохион байгуулж байна.

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” үеэр дараах үйл ажиллагааг зохион байгуулна.

  • 256 бөхийн барилдаан
  • Хурдан морины уралдаан
  • Жороо морины уралдаан
  • Үндэсний сур харвааны тэмцээн
  • Үндэсний шагайн харвааны тэмцээн
  • Морьт харвааны тэмцээн
  • Морьтны үзүүлбэр
  • Цам харайх ёслол
  • Сээр цохих тэмцээн
  • Есөн дүүргийн Ардын авьяастнуудын шилмэл тоглолт
  • Монгол туургатны уран бүтээлчдийн тоглолт
  • Иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам” урлагийн тоглолт
  • Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн,
  • Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн
  • Монгол үндэсний хувцасны үзүүлбэр
  • Монголын ард түмнийг ивээгч их Очирваань бурхны тахилга
  • Их эзэн Чингис хааны тахилга
  • Балин, тосон урлалын тэмцээн
  • Унзад, голч лам нарын тэмцээн
  • Номын мэтгэлцээний тэмцээн

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Академич хэргэм хүртээв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нэр бүхий эрдэмтэд Академич хэргэм хүртээлээ.

  • Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны доктор Мижидсүрэнгийн Бямбасүрэн,
  • ШУТИС-ийн Математикийн тэнхимийн профессор, Математикийн шинжлэх ухааны доктор Дашдондогийн Цэдэнбаяр,
  • Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч, Түүхийн шинжлэх ухааны доктор Цэгмэдийн Цэрэндорж нар академич хэргэм хүртлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа