Author Archives: baaska baaska

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар 2025 оны 07 дугаар сарын 06-13-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.

Тус айлчлал нь Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын манай улсад хийж буй анхны төрийн айлчлал юм.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито нар албан ёсны уулзалт хийж, найрсаг харилцаа, ард иргэдийн найрамдал, нөхөрлөлийг гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар ярилцана.

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито болон Эрхэм дээд Хатан Масако нар Үндэсний их баяр наадмын нээлт болон бусад ёслолын ажиллагаанд хүндэт зочдын хувиар оролцоно.

Энэхүү төрийн айлчлал нь ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол Улс, Япон Улсын “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг гүнзгийрүүлж, “хүн төвтэй” харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах түүхэн ач холбогдолтой.

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Угсаа залгамжлагч Хунтайжийн хувиар 2007 онд Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд манай улсад албан ёсны айлчлал хийж байсан.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр цагаан бич өдөр

-Аргын тооллын 6 дугаар сарын 20. Баасан (Сугар) гараг (2025)
-Билгийн тооллын 24, цагаан бич, мэнгэ 5 шар, суудал гал, дэлгэрүүлэгч-26 од, идэр барилдлагат өдөр. Сарын цээр өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:53-20:54.​
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс бүү засуул өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Луу, хулгана, бич, хонь, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд гуя, шилбэ, гар, алга, хонгонд, гэрийн сүлд үүд, хойморт орших болой.
-Хонь, бич, тахиа жилтний сүлд гараг, харин бар, туулай жилтнээ харш гараг.
-Үйл бүхнийг хоригловол тус ихтэй, аливаа үйл үйлдвэл үр нь муу болой.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 28 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөөдөр нутгийн төв хэсгээр +30 градусыг давж халж, Алтай, Хангайн уулархаг нутаг болон Алтайн өвөр говиор дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй наршилт, аянга, цахилгаан, нөөлөг салхи, мөндрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2025 оны 06-р сарын 20-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангайн уулархаг нутаг, Алтайн өвөр говь, Халх голын хөндийгөөр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +21…+26 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +31…+36 градус, бусад нутгаар +26…+31 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 4-9 метр. +27…+29 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +27…+29 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 3-8 метр. +26…+28 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

УИХ-ын гишүүн П.Батчимэг: Цахилгаан скүүтерийг 16-гаас дээш, цахилгаан дугуйг 18-аас дээш насныхан жолоодно гэж хуулийн төсөлд тусгасан

Улсын Их Хурлын даргын 76 дугаар захирамжаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор цахилгаан дугуй, суррон, цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах талаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өнгөрсөн оны 09 дүгээр сард байгуулагдсан. Тус ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэгээс хуулийн төслийг боловсруулах явцын талаар тодрууллаа.

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж буй гол зорилго нь юу вэ?

-Хүн амын хэт төвлөрөл, хотжилт, авто замын түгжрэлээс үүдэлтэйгээр Нийслэл Улаанбаатар хотод нийтийн хэрэглээний цахилгаан скүүтер түрээсийн шинэ төрлийн үйлчилгээ бий болж, иргэдийн хэрэглээг өсгөж байна. Гэвч үүнийг дагаад цахилгаан дугуй /суррон/, цахилгаан скүүтерээс унаж бэртэх, явган зорчигч, автомашин, унадаг дугуй, мотоциклтэй мөргөлдөж зам тээврийн осол гэмтэлд өртөх, иргэдийн аюулгүй, тайван зорчих эрхэд нөлөөлөх, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулах явдал ихсэж байна.

Улаанбаатар хотод өдөрт дунджаар 700-800 мянган тээврийн хэрэгсэл авто замын хөдөлгөөнд оролцдог гэсэн статистик мэдээлэл бий. Үүний хажуугаар шинэ тутам гарч ирж буй цахилгаан тээврийн хэрэгслүүд ямар ч зохицуулалтгүйгээр замын хөдөлгөөнд оролцож байна. Иймд төрөөс иргэнийхээ амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхийг хангах, хүүхдийн ашиг сонирхлыг нэн тэргүүнд хамгаалах “хууль зүйн баталгааг” бий болгох үндсэн үүргийн хүрээнд зайлшгүй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа юм.

-Уг хуулийн төслийг боловсруулахад бусад улсын туршлагыг судалсан уу?

-Манай ажлын хэсэг өнгөрсөн сард Бүгд Найрамдах Казахстан Улсад ажиллаж, туршлага судлаад ирсэн. Тус улсын байгаль цаг уурын онцлог, түгжрэл, цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээ зэрэг нь манай улстай төстэй юм билээ. Түүнчлэн цахилгаан скүүтер, цахилгаан дугуйг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульдаа 2023 оны 06 дугаар сард  өөрчлөлт оруулж, баталсан гэдгээрээ онцлогтой. Тус хуулиар цахилгаан скүүтер, жижиг цахилгаан тээврийн хэрэгсэл хэмээн тодорхойлсон байдаг. Манай ажлын хэсэг хуулийг боловсруулж батлуулсан салбарын яам тамгын газар, энэ чиглэлд бизнес эрхэлдэг компаниудын төлөөлөлтэй уулзсан. Ингэхдээ Астана, Алматы гэх томоохон хотуудад ажилласан. Алматы хотын тухайд авто замын нэгдүгээр эгнээг цахилгаан дугуй, скүүтер, мопедын зам болгож, тусгайлсан гэрлэн дохиотой болгож өгсөн нь сайн шийдэл байсан.

Казахстан улс цахилгаан скүүтерийг 25 км/цагаас хэтрэхгүй, зөвхөн 1 хүн унахад зориулагдсан, суудалгүй, 2 эсвэл 3 дугуйт тээврийн хэрэгслийг хэлнэ гэж тодорхой дурдсан байна билээ. Харин бидний хувьд тус улсын туршлагыг үндэслээд асуудлыг цогцоор нь шийдэх гээд зорьж байна.

-Хуулийн төсөлд орж буй өөрчлөлтийн талаар танилцуулахгүй юу?

-Товчхондоо цахилгаан скүүтерийг 16-гаас дээш, цахилгаан дугуйг 18-аас дээш насны хүн жолоодно гэж тусгасан. Мөн эдгээр тээврийн хэрэгслийн ангиллыг шинээр тодорхойлж, тээврийн хэрэгслийн техникийн дээд хурд, тээврийн хэрэгсэл зорчихыг зөвшөөрсөн замыг хуульчилна. Цаашлаад цахилгаан скүүтер, цахилгаан дугуйн жолоочийн эрх, үүрэг, жолоочид хориглох зүйлсийг тусгана. Мөн нийтийн хэрэглээний цахилгаан дугуй, цахилгаан скүүтерийн үйлчилгээ үзүүлэгчийн эрх, үүрэг, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг шинээр тодорхойлох юм.

-Цахилгаан скүүтерийн үйлчилгээ эрхлэгчдийн хувьд хуулийн төслийг хэрхэн хүлээн авч байна вэ?

-Үйлчилгээ эрхлэгчдийн зүгээс аль болох л хууль шаардлагагүй. Бид стандартаа баталчихвал мөрдөөд байж чадна гэдэг байр суурийг илэрхийлсээр байдаг. Гэхдээ хуулиар зохицуулж, хариуцлагажуулж үүрэгжүүлэхээс өөр аргагүй. Хууль баталж байж л бид шаардлага тавьж, хариуцлага нэхнэ. Одоо скүүтер түрээсийн бизнес эрхлэгчидтэй төрийн байгууллагуудын харилцаа нь албан бичиг солилцох хэлбэрээр өрнөж байна. Албан бичиг өгсөн гээд хариуцлага шаардах хууль эрх зүйн үндэслэл үүсэхгүй учраас хэн ч мөрдөж дагахгүй. Хууль баталж байж л хяналт зохицуулалтыг албажуулна. Хүний амь насны асуудал шүү дээ. Тээврийн цагдаагийн албаныхан скүүтер унасан иргэн гэдэг зам дээр хутга бариад гүйж байгаа хүнээс ялгаагүй байна хэмээн тодорхойлж байна. Яг голыг нь олсон тодорхойлолт шиг санагдсан.

-Хуулийн төсөл ямар шатанд явж байна вэ?

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсантай холбогдуулан олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Энэхүү хэлэлцүүлэгт иргэд, олон нийт, үйлчилгээ эрхлэгчид, холбогдох төрийн байгууллагуудын 100 гаруй хүн оролцож, санал бодлоо илэрхийллээ. Хэлэлцүүлгээс гарсан саналыг хуулийн төсөлд тусгасан. Манай ажлын хэсэг тус хуулийн төслийг өнгөрсөн оны 09 дүгээр сараас хойш боловсруулж, үндсэндээ Улсын Их Хурлын  намрын чуулганы завсарлагааны хугацаанд төвлөрч ажилласан. Үүний дүнд хуулийн төслийг 2025 оны 03 дугаар сарын 23-нд Улсын Их Хурлын Тамгын газрын d.parliament.mn/ сайтад байршуулж, https://d.parliament.mn/tusul/c618cdf9-42ec-4c4d-875c-8c3e79b93795 олон нийтээс санал авч, /2025.04.15/-нд  Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт санал авахаар хүргүүлсэн.

Засгийн газрын ирүүлсэн саналыг хуулийн  төсөлд тусгаж эцэслэхээр бэлтгэж байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын энэ хаврын чуулганы хугацаанд өргөн барихаар бэлтгэж байна.

Хэвлэл мэдээллийн газар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Туул, Тэрэлж, Хэрлэн, Сэлбэ гол дагуу 9 чиглэлд хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ

Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/819 дүгээр захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 6 дугаар сарын 18-ны өдрөөс 9 сарын 21-ний өдрийг дуустал нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргүүдийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн, Сэлбэ гол дагуу 9 чиглэлд хөдөлгөөнт болон завьт эргүүлийн үүргийг гүйцэтгэж эхэллээ.
Энэ хүрээнд өнөөдөр тус газрын дэд дарга, дэд хурандаа Э.Батбаяр завьт эргүүлээр ажиллах алба хаагчдад хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, иргэд олон нийттэй харилцах хандлага, сахилга хариуцлага, дуудлага мэдээллээр үүрэг гүйцэтгэхдээ анхаарах асуудлын хүрээнд үүрэг чиглэл өгч, энэ жилээс Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт эргүүл ажиллаж эхэлж байгааг онцоллоо.
Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос аврах, урьдчилан сэргийлэх зорилгоор завьт эргүүл 15 дах жилдээ ажиллаж байна. Өнгөрсөн онд завьт эргүүлээр давхардсан тоогоор мэргэжлийн байгууллагуудын 2057 алба хаагч, 683 нэгж техник, завьтай үүрэг гүйцэтгэж 28372 иргэдэд сэрэмжлүүлэг зөвлөмж өгч, 19414 ширхэг тараах материал тарааж, голын эрэг дагуу байрласан 2941 автомашины аюулгүй байдлын ханган ажилласан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар үүрэгт ажилдаа орлоо

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар үүрэгт ажилдаа орлоо. Түүнд өмнөх сайд Ц.Баатархүү тамгыг нь гардуулан өгсөн юм.

Ц.Баатархүү сайд асаны хувьд төрийн ажил тасралтгүй, залгамж холбоотой байх нь чухал гэдгийг онцолж, өнгөрсөн хугацаанд боловсруулсан “Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги, Сансрын тухай анхдагч хуулийн төсөл зэрэг бодлогын баримт бичгийг Э.Батшугар сайдад хүлээлгэн өглөө.

Мөн Э.Батшугар сайдад амжилт хүсэж, шинэ Засгийн газрын анхны хуралдаанаар IT-ийн компаниудад татварын болон татварын бус хөнгөлөлт үзүүлэх журмын төслийг батлуулах ажлыг үргэлжлүүлэхийг захилаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тамгаа гардлаа

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар томилогдож, тангаргаа өргөсөн Батын Батбаатар өнөөдөр тамгаа гардаж авлаа. Тамгыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн С.Одонтуяа гардуулав.
Тамга гардуулахад Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан БОУАӨЯ-ны удирдлагууд оролцлоо.
бат2
Байгаль орчин, уур амьсгалын сайдаар томилогдож буй Батын Батбаатар нь:
1991 онд Улаанбаатар хот, 10 жилийн 47-р дунд сургууль
1999 онд МУИС-ийн Эдийн Засгийн Их Сургууль, Эдийн засагч бакалавр
2000 онд МУИС-ийн Эдийн Засгийн Их Сургууль, магистр
2002 онд МУИС-ийн Хууль Зүйн Сургууль, Эрх зүйч бакалавр
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
2003-2013 онд Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын дарга
2004-2008 онд УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо, Хүний эрхийн дэд хороо
2012-2016 онд УБ хот Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, төсвийн хяналтын хорооны дарга
2015-2016 онд Ерөнхий сайдын орон тооны зөвлөх
2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар тамгаа гардаж авлаа

Монгол Улсын Засгийн газрын гишүүн Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсон Лхагвын Мөнхбаатар өнөөдөр (2025.06.18) тамгаа гардаж авлаа. Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Оюунсайханы Алтангэрэл энэ үеэр яамны унаган боловсон хүчин, арвин туршлагатай улстөрч салбарыг удирдах болсонд баяртай байгаагаа илэрхийлээд цаашид УИХ-д өргөн мэдүүлсэн 18 хуулийн төсөл болоод дагалдах хуулийн төслүүд, “Эрх зүйн шинэтгэл-II” хөтөлбөр, Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр, алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн ажил, бодлогыг үргэлжлүүлж, харьяа агентлаг байгууллагуудынхаа үйл ажиллагааг улам өндөр түвшинд хүргэхийн төлөө амжилт гарган ажиллахыг хүсэн ерөөлөө.
хууль2
Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар “Монголын сайн хуульчдын нэг бөгөөд улс төрд томоохон байр сууриа эзэлсэн О.Алтангэрэл сайд хууль зүй, дотоод хэргийн салбарыг богино боловч үр бүтээлтэй удирдсанд баяртай байна. Монголын төрд нэр төртэй зүтгэж байгаа Таны ажилд амжилт хүсье…Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно. Салбарын хөгжлийн төлөө харьяа агентлаг байгууллагуудын удирдлага болон яамны албан хаагчдаа дэмжиж, хамтран ажиллана” хэмээн илэрхийллээ.
Ажил хүлээлцэх ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт, дэд дарга Б.Солонгоо нар хүрэлцэн ирж байлцсаны зэрэгцээ ХЗДХЯ-ны албан хаагчид, удирдлагын бүрэлдэхүүн болон харьяа агентлаг байгууллагуудын дарга нар оролцов.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатарын товч намтар:
БОЛОВСРОЛ
1995 он Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 10 жилийн сургууль
1999 он МУИС-ийн Хууль зүйн дээд сургуульд Эрх зүйч мэргэжлийн бакалавр
2008 он Отгонтэнгэр их сургуульд Хууль зүйн ухааны магистр
АЖЛЫН ТУРШЛАГА
1999-2000 он ХЗЯ-ны Эрх зүйн шинэтгэлийн стратегийн нэгдсэн төлөвлөлтийн газарт мэргэжилтэн
2000-2006 он ХЗДХЯ-ны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албанд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн
2006-2008 он ХЗДХЯ-ны Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга
2008-2009 он Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвийн дарга, Улсын ерөнхий байцаагч
2009-2011 он Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, Улсын ерөнхий бүртгэгч
2012 он Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх
2013 он Монгол Ардын Намын даргын зөвлөх
2014-2016 он “Хөвсгөл хөгжил” сангийн тэргүүн
2016-2020 он Монгол Улсын Их Хурлын гишүүн
2020-2024 он Монгол Улсын Их Хурлын гишүүн
2022-2023 он УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга
2023-2024 он Монгол Улсын Их Хурлын дэд дарга
2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2024 оноос УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Зам, тээврийн сайдаар Б.Дэлгэрсайхан улиран томилогдлоо

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын тэргүүлэх Засгийн газарт  Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Борхүүгийн Дэлгэрсайхан улиран ажиллахаар томилогдож, Засгийн газрын гишүүний тангараг өргөж, захирамжаа (2025.06.18) гардан авлаа.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт 2025 оны зургадугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Борхүүгийн Дэлгэрсайханыг томилох тухай Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжийг гардуулж, үүрэгт ажилд нь албан ёсоор томиллоо

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт “Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилт, арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэх, зам тээврийн салбарт хэрэгжүүлэхээр өмнөө тавьсан зорилго, эхлэлийг нь тавьсан томоохон төсөл хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэхэд мэдлэг, туршлагатай, хариуцлагатай хүн улиран сонгогдож буйд талархаж байна. Улс орны эдийн засгийн хөгжилд хамгийн чухал үүрэгтэй бүтээн байгуулалтын ажлуудад хичээл зүтгэлтэй, нэгэн сэтгэлээр хамтран ажиллах болно” гээд амжилт хүслээ.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Борхүүгийн Дэлгэрсайхан “Монгол Улсын шинэ Засгийн газар бүтцээ баталж, гишүүдээ томилж, ажилдаа идэвхийлэн орж байна. Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт танд бас ажлын амжилт хүсье!

Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөнд урт хугацааны тогтвортой хөгжлийн суурь дэд бүтцийг бий болгох 14 мега төслийг 2025 онд багтааж бүрэн эхлүүлэхээр тусгасан. Үүнд, хамгийн түрүүнд зам, тээврийн салбарт хил дамнасан төмөр зам, ачаа тээврийн терминал барих төмөр замын хоёр төслийг хэрэгжүүлэхээр нээлтийг нь хийж, барилгын ажлыг нь эхлүүлээд эрчимтэй явж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд нарын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу зам, тээврийн салбар, ЗТЯ-ны удирдлагууд, ажилтан албан хаагчдад  Монгол Улсын дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх томоохон төслүүдийг хугацаанд нь барьж дуусгах, ашиглалтад оруулах хариуцлагатай үүрэг даалгаврууд өгөгдсөн. Мөн Улаанбаатар хотын автозамын түгжрэл, төвлөрлийг сааруулахад Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажил онцгой чухал үүрэгтэй шүү гэдгийг чухалчлан хэлсэн. Иймд зам, тээврийн салбар, ЗТЯ-ны хамт олон бид шаргуу хичээж ажиллах болно” гэв.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Гадаад харилцааны яамны уулзвараас Багшийн дээдийн уулзвар хүртэлх замыг хааж шинэчилнэ

Сүхбаатар дүүрэг, 1, 8-р хорооны нутаг дэвсгэр, Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Гадаад харилцааны яамны уулзвараас Багшийн дээдийн уулзвар хүртэлх авто замыг хааж шинэчилнэ.
2025 оны 06 дугаар сарын 21 өдөр 23:00 цагаас
2025 оны 06 дугаар сарын 23 өдөр 06:00 цагийн хооронд хааж авто замын зорчих хэсгийн асфальтбетон хучилт, тэмдэглэгээний ажлыг хийнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир үүрэгт ажлаа хүлээн авлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын бүрэлдхүүнээ өчигдөр /2025.06.17/ УИХ-аар батлуулж, шинээр сонгогдсон сайд нараа танилцуулсан.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдоод буй Тилеуханы Аубакир өнөөдөр /2025.06.18/ тамгаа хүлээн авлаа.
Ажил хүлээлцэх ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан оролцож, Засгийн газрын гишүүн Тилеуханы Аубакирт үүрэгт ажлыг нь хүлээлгэн өгч амжилт хүссэн юм.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Л.Энх-Амгалан:
Гэр бүлд суурилсан нийгмийн хамгааллын цогц бодлого хэрэгжүүлэх Гэр бүлийг дэмжих тухай хууль
Тэтгэврийн реформ, халамжийг үр дүнтэй хүргэх, бодлогыг цэгцлэх Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Нэг биш олон эх үүсвэрээс тэтгэвэр авдаг болох Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хууль
Халамж эзэндээ хүрч, үр дүнтэй хэрэгждэг болох Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулга
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулга зэрэг тогтолцооны шинэчлэлийн хуулиудыг боловсруулж, УИХ-д өргөн барихад бэлэн болгосон.
УИХ-ын гишүүний хувьд эдгээр хуулиудыг батлуулах ажлын хэсгийн ахлагчаар гардаж ажиллах болно гэдгийг хэллээ.
Гэр бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Тилеуханы Аубакирын ажлын туршлага:
2000-2005 онд Сэлэнгэ аймгийн “Сэлэнгэ тариа” ХХК-ийн дэд захирал
2006-2015 онд “Тариан цацал” ХХК-ийн захирал
2015-2016 онд Гаалийн ерөнхий газрын Дотоод аудит, мониторин-гийн газрын дарга
2017-2019 онд Гаалийн ерөнхий газрын харьяа Буянт-Ухаа дахь гаалийн газрын орлогч дарга
2008-2015 онд Баян-Өлгий аймгийн НАМЗХ-ны дарга
2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн ажлаа хүлээн авлаа

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн Эрүүл мэндийн сайдаар томилогдож өнөөдөр /2025.06.18/ ажлаа хүлээн авлаа. Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан энэ үеэр: Эрүүл мэндийн салбарт мэргэжлийн хүн сайд болдог жишиг тогтож буйд талархаж буйгаа илэрхийлээд цаашид Эрүүл мэндийн салбарт эхлүүлсэн Хавдрын эмнэлгийн төвлөрлийг сааруулах, цахим шилжилт, эрт илрүүлэг зэрэг эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэдэд ойртуулах бодлогын ажлуудыг үргэлжлүүлж, харьяа агентлаг байгууллагуудынхаа үйл ажиллагааг улам өндөр түвшинд хүргэхийн төлөө амжилт гарган ажиллахыг хүсэн ерөөлөө.
508727493_1050492297173643_5802704312584125508_n
Харин Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: Богино хугацаанд олон ажлуудыг үр дүнтэй хийж хэрэгжүүлсэн УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайханы цаашдын ажилд нь амжилт хүсээд эрүүл мэндийн салбарын ажилтан алба хаагчид ямар нэгэн дарамт шахалтгүй ажиллаж, хүн ардын эрүүл энхийн төлөө хамтран зүтгэхийг онцлон дурдав.
Эрүүл мэндийн сайд ЖИГЖИДСҮРЭНГИЙН ЧИНБҮРЭН товч намтар:
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1990 онд Нийслэлийн 23 дугаар дунд сургууль
1991-1997 онд АУИС, хүний их эмч
2000-2001 онд Хавдар судлалын төв, хавдар судлаач эмч
2001-2002 Швейцари Улс, Лозаны их сургууль, мэс заслын эмчийн резентур
2013-2015 онд Япон, Токиогийн Анагаах ухааны эмэгтэйчүүдийн их сургууль, анагаах ухааны доктор
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1997-1998 онд Анагаах ухааны хүрээлэн, шинжлэх ухааны туслах ажилтан
1998-2008 онд ХСҮТ, ерөнхий мэс заслын тасаг, мэс заслын эмч
2008-2016 онд ХСҮТ, Элэг цөс, нойр булчирхайн мэс заслын тасгийн эрхлэгч Бүгд Найрамдах Казахстан Улсын Шымкент хотын хавдрын төв, сургагч багш
2014-2016 онд АШУҮИС, Хавдар судлалын багш
2015 оноос Монголын элэг цөс, нойр булчирхайн нийгэмлэгийн тэргүүн
2016.04-11 сард ЭМЯ, Хавдрын мэргэжлийн салбар зөвлөлийн дарга
2016-2019 онд ХСҮТ-ийн ерөнхий захирал
2020 онд ХСҮТ-ийн зөвлөх эмч
2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал тамгаа гардан авч, албан үүргээ эхлүүллээ

Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар томилогдсон Н.Учрал Ерөнхий сайд Г.Занданшатараас яамны тамгыг гардан авч, өнөөдөр (2025.06.18) албан үүргээ эхлүүллээ.
Сайд Н.Учрал яамны үйл ажиллагаа, бодлогын залгамж чанарыг хадгалах, эдийн засгийн өсөлт, хөгжлийг хангах стратеги хэрэгжүүлж, бодит үр дүнд хүргэнэ гэдгээ илэрхийлж, хамт олонд амжилт хүслээ.
Мөн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулж, улс орны эдийн засгийн өсөлт өрх бүрд мэдрэгдэж, баялгийн санг арвижуулахад онцгойлон анхаарч ажиллана гэсэн юм.
Түүнчлэн яамны газар, хэлтсийн удирдлагуудтай уулзаж, бодлого, үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдалтай танилцав. Мөн хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр бодлогын чиглэлүүдийн талаар мэдээлэл сонсож, цаашид хэрэгжүүлэх ажлын зорилт, чиглэлийг онцлон тэмдэглэлээ.
502569748_1118430403664140_5399366866112662328_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа