Author Archives: baaska baaska

Нийслэлийн хэмжээнд 40 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байна

Өргөтгөсөн худалдаа тавдугаар сарын 31-ээс зургаадугаар сарын 6-ныг дуустал үргэлжлэх бөгөөд хонины махыг гулуузаар 1 кг нь 10,000 төгрөг, үхрийн махыг 13,000 төгрөгөөр тус тус борлуулна. Нөөцийн махыг нийслэлийн есөн дүүргийн 446 хүнсний дэлгүүр, 40 байршилд хямдралтай үнээр худалдаагаар борлуулж буй.

Засгийн газрын 2023 оны 344 дүгээр тогтоолоор баталсан “Стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах журам”-ын хүрээнд нийслэлийн хүн амын 2025 оны хаврын махны нөөц бүрдүүлэх зорилгоор нийт 10 аж ахуйн нэгжийн 8713 тонн нөөцийн мах бэлтгэсэн. Өнөөдрийн байдлаар 75.3 тонн үхрийн мах, 68.6 тонн хонины мах буюу нийт 143.9 тонн мах худалдан борлуулаад байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Туркменистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедовын төрийн айлчлал өндөрлөлөө.

Төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж, найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар ярилцлаа.

Айлчлалын хүрээнд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, гадаад харилцаа, хөнгөн үйлдвэрлэл, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан зэрэг салбарын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.

Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов хоёр улсын хооронд 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойших хугацаанд тус улсын төрийн тэргүүний хувиар анх удаа төрийн айлчлал хийлээ.

Хоёр улсын аж ахуйн нэгжүүд бизнес форум зохион байгуулж, шууд харилцаа холбоо тогтоон, хүнс, хөдөө аж ахуй, нэхмэл, сүлжмэл эдлэл зэрэг салбарт урт хугацаанд хамтрах үндэс суурийг тавилаа.

Айлчлалын хүрээнд хоёр улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дуурь, бүжгийн эрдмийн театрт Монгол, Туркменистаны 80 гаруй уран бүтээлч хамтарсан хүндэтгэлийн тоглолтоо нийтэд толилууллаа.

Эрхэм зочныг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас Туркменистан Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүү, Туркменистан Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Дурдыев, албаны бусад хүн үдэж мордууллаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр харагчин туулай өдөр

-Аргын тооллын 6 дугаар сарын 3. Мягмар (Ангараг) гараг (2025)
-Билгийн тооллын шинийн 8, харагчин туулай, мэнгэ 4 ногоон, суудал хий, бага морь-10 од, арвидах барилдлагат өдөр. Хутганы ир, овоо тахих, лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:56-20:44.​
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад нас уртасна сайн. Харин тахиа, бич, могой, морь жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Гахай, хонь, туулай, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, бич жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бөөр, хөмхийд, гэрийн сүлд өрх, цонхонд орших болой.
-Могой, морь жилтний сүлд гараг, харин бич, тахиа жилтнээ харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин хүнийг ханаж, төнөх, хурим хийх, төрөл садан болох, бэрийн үйл, буян хишгийн даллага авах, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, эм найруулах, бэлбэсний газар очих, эхнэрийн үс хайчлах, нялхасыг гаргах, тээрэм босгох, андгай тавих, чуулах, ан гөрөө хийх, газар хөндөх, газар тариалангийн үйл, цэрэг хөдөлгөх, нүүдэл хийх, үзмэр үзэх, замд гарах, малын үс, ноос хяргах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, үхэгсдийн үйлд муу. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 22 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

06-р сарын 03-нд ихэнх нутгаар дулаахан байна.

2025 оны 06-р сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Ихэнх нутгаар дулаарч, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий,

Дорнод-Дарьгангын тал нутгаар +16…+21 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +28…+33 градус, бусад нутгаар +21…+26 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +21…+23 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +21…+23 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. +19…+21 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол, Туркменистан Улс хамтын ажиллагаагаа хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргалаа

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн  Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедовын төрийн айлчлал үргэлжилж байна.

Хоёр орны төрийн тэргүүн албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өглөө.

Жил хүрэхгүй хугацаанд харилцан төрийн айлчлал хийж буй нь уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагийн тод илрэл гэдгийг төрийн тэргүүн нар онцлон тэмдэглэлээ.

Хоёр улсын Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ:

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,

Энд хүрэлцэн ирсэн хэвлэлийн төлөөлөгчид өө,

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

Туркменистан Улсын Ерөнхийлөгч, Эрхэм хүндэт Сердар Бердымухамедов та Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар өнө эртний түүхт, мөнх хөх тэнгэрийн орон манай сайхан улсад төрийн айлчлал хийж байгаад чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Монгол Улсын Ерөнхийлөгч 2024 оны 10 дугаар сард Ази-Европыг холбосон “Торгоны зам”-ын зангилаа, Төв Азийн цагаан дагина болсон танай сайхан оронд эрхэм Ерөнхийлөгч таны урилгаар төрийн анхны айлчлал хийснээ эргэн дурсахад таатай байна.

Энэ айлчлал нь манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших 30 гаруй жилийн хугацаанд Туркменистан Улсын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийж буй төрийн анхны айлчлал бөгөөд харилцаа, хамтын ажиллагааны түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн, онцгой ач холбогдолтой түүхэн айлчлал болж байгааг онцлон тэмдэглэж байна.

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч таны төрийн айлчлалаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 онд Туркменистан Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр байгуулсан хамтын ажиллагааны баримт бичгүүдийн биелэлт, үр дүнг дүгнэн хэлэлцэж, харилцаа, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх талаар дэлгэрэнгүй ярилцлаа.

Бидний яриа хэлэлцээний үр дүнд “Монгол, Туркменистаны хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл” гаргалаа.

Энэхүү баримт бичиг нь хоёр улсын хамтын ажиллагааны цаашдын чиглэл, замын зураглалыг тодорхойлж, хоёр орны харилцааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 онд Туркменистан Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр “Агаарын болон олон улсын автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”, “Мал аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай яам хоорондын хэлэлцээр” болон тээвэр, логистик, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, мал эмнэлгийн салбарын хамтын ажиллагааны үндэс суурь болсон бусад баримт бичигт гарын үсэг зурсан.

Тэгвэл Эрхэм Ерөнхийлөгч таны  төрийн айлчлалаар харилцааг худалдаа, эдийн засаг, гааль, хөнгөн үйлдвэр, шинжлэх ухаан, соёл, боловсрол, хэвлэл мэдээлэл, эрүүл мэнд зэрэг салбарын хамтын ажиллагаагаар баяжуулан Засгийн газар болон байгууллага хоорондын 14 баримт бичигт гарын үсэг зурлаа.

Тухайлбал, “Хоёр талын хамтын ажиллагааны хамтарсан комисс байгуулах тухай хэлэлцээр”, “Эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” болон “Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарт 2026-2028 онд хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай Засгийн газар хоорондын дунд хугацааны хөтөлбөр”-ийг тус тус байгуулсныг онцлон тэмдэглэе. 

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч  өө,

Монгол, Туркменистаны уламжлалт найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх үйлсэд эрхэм хүндэт Ерөнхийлөгч таны оруулж буй хувь нэмэр, хичээл зүтгэлийг онцлон тэмдэглэж, гүн талархал илэрхийлье.

Та бид 2024 онд Ашхабад хотноо манай хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлсон нь богино хугацаанд биеллээ олж, эхнээсээ бодит ажил хэрэг болж байгааг онцлон тэмдэглэхэд таатай байна.

Тухайлбал, хоёр улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдол бүхий хамтын ажиллагааны механизм бий болгохоор тохирсны дагуу “Монгол-Туркменистаны Засгийн газар хоорондын комисс” байгуулсан.

Түүнчлэн “Автотээврийн хамтарсан хороо”, “Хөдөө аж ахуйн хамтарсан хороо” болон “Мал эмнэлэг, мал аж ахуйн хамтарсан хороо”-г тус тус байгуулсан нь эдгээр салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон гэж үзэж байна.

Тэгвэл энэхүү төрийн айлчлалын хүрээнд хөнгөн үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах тухай баримт бичигт гарын үсэг зурсан нь хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр болон жижиг, дунд үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх үндэс суурь боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд монголын ноос, ноолуурыг Туркменистаны хөвөн, нэхмэл утасны үйлдвэрлэлтэй уялдуулан сүлжмэл, нэхмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх, манай хоёр улсын харилцааны бэлгэ тэмдэг болох төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр санал нэгдлээ.

Энэ нь манай хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Мөн айлчлалын хүрээнд “Монгол-Туркменистаны бизнес форум” болон туркменистаны хивс, гар урлалын үзэсгэлэн, худалдаа зохион байгуулж, хоёр орны бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийн хэлхээ холбоог улам бүр бэхжүүлэх, улс орноо харилцан сурталчлан таниулах, иргэдийн солилцоог нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байна.

“Монгол-Туркменистаны соёлын хамтарсан тоглолт”-ыг хоёр улсын төрийн тэргүүний ивээл дор Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулж, Туркменистаны авьяаслаг уран бүтээлчид өөрийн орны соёл, урлагаар монгол анд нөхдийнхөө сонорыг мялаан, сэтгэлд хоногших сайхан дурсамжийг хамтдаа бүтээж байгаад талархал илэрхийлье.

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч та бид боловсролын салбарын хамтын ажиллагааг Монгол, Туркменистаны харилцааны тэргүүлэх чиглэлийн нэг болгон хөгжүүлэхээр тохирсны дагуу боловсрол, шинжлэх ухааны салбарын цаашдын нягт хамтын ажиллагааны үндэс суурь болох баримт бичгүүд байгууллаа.

Оюутан залуусыг хоёр улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт харилцан хамруулснаар харилцаа, хамтын ажиллагааны гүүр болох боловсон хүчнийг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Хотуудын хамтын ажиллагааг хөгжүүлэхээр санал нэгдсэний дагуу Улаанбаатар, Ашхабад хот ах дүү хотын харилцаа тогтоосныг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Мөн манай хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагуудын хүрээнд хамтын ажиллагаагаа улам бүр бэхжүүлэн хөгжүүлэхээ харилцан нотоллоо.

Энэ дашрамд хэлэхэд НҮБ-аас Туркменистан Улсын байнгын төвийг сахих статусыг хүлээн зөвшөөрсний 30 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд энэхүү түүхт ойн баярын мэндийг эрхэм хүндэт Ерөнхийлөгч танд болон танаар уламжлан Туркменийн найрсаг ард түмэнд хүргэе.

Монгол Улсын санаачилгаар үүсгэн байгуулсан “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв байгуулах тухай олон талт хэлэлцээр”-т Туркменистан Улс нэгдэн орж, бүрэн эрхт гишүүн болсонд талархал илэрхийлье.

Энэ байгууллагын хүрээнд далайд гарцгүй хөгжиж буй орнуудад тулгарч буй саад, бэрхшээлийг даван туулах, хөгжлийн бодлого боловсруулах, эдгээр улс орнуудын байр суурийг нэгтгэх, харилцан туршлага солилцох хамтын үйлсэд Туркменистан Улс идэвхтэй хамтран ажиллана гэдэгт итгэл төгс байна.

Бидний яриа хэлэлцээ, харилцан тохиролцсон ажлууд хоёр орны хөгжил цэцэглэлт, ард түмний сайн сайхны төлөө биеллээ олж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин бэхэжнэ гэдэгт итгэл дүүрэн байна.

Манай хоёр ард түмний найрамдал, нөхөрлөл үеийн үед батжин бэхжиж, Монгол, Туркменистаны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өнө мөнхөд цэцэглэн хөгжих болтугай.

Өнө эртний түүхт, эртний нүүдэлчдийн төрт ёсны гал голомт, мөнх хөх тэнгэрийн орон манай сайхан улсад тавтай морилохыг хүсье.

Анхаарал хандуулсанд баярлалаа.

ТУРКМЕНИСТАН УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ СЕРДАР БЕРДЫМУХАМЕДОВ:

Эрхэм хүндэт хэвлэл мэдээллийн төлөөлөгчид өө,

Туркменистан Улс, Монгол Улсын дээд түвшний албан ёсны хэлэлцээ дөнгөж сая өндөрлөлөө.

Энэхүү хэлэлцээ нь найрсаг, ажил хэрэгч, итгэмжилсэн уур амьсгалд боллоо.

Бид хоёр талын хамтын ажиллагааны голлох чиглэлүүдийн талаар хэлэлцэж, олон улсын нөхцөл байдлын цаг үеийн асуудлаар санал солилцлоо.

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч бид хэлэлцээний хүрээнд бүхий л асуудлаар харилцан ойлголцолд хүрснийг тэмдэглэж байна. Бид хоёр талын хамтын ажиллагааны ач холбогдлыг тэмдэглэж, эрх тэгш, харилцан хүндэтгэх зарчимд тулгуурлан Туркмен-Монголын яриа хэлэлцээг гүнзгийрүүлэн бэхжүүлэхийн төлөө буйгаа нотоллоо.

Манай хоёр улс бүс нутаг болон дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах, бэхжүүлэхэд цаашид нягт хамтран ажиллах болно. Туркменистан Улс, Монгол Улс нь тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг дэмжиж, байгаль орчин, хүнс, эрчим хүчний аюулгүй байдал, зам тээврийн салбарт хамтран ажиллах болно.

Монгол Улс нь олон улсын аюулгүй байдлыг хангах хүрээнд улс хоорондын хамтын ажиллагаа, харилцан итгэмжилсэн яриа хэлэлцээ, олон улсын санаачилгын хүрээнд Туркменистан Улсын байнга төвийг сахих бодлогыг дэмжиж буйд миний бие Эрхэм хүндэт Ерөнхийлөгчид талархал илэрхийллээ.

Дэлхийн тавцан дахь Монгол Улсын бүтээлч үүрэг оролцоог Туркменистан Улс өндрөөр үнэлдэг. Бидний хамтын ажиллагаа олон улсын нөхцөл байдал, эрх зүйн хэм хэмжээ, НҮБ-ын дүрмийг бэхжүүлэхэд бодит, эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Түүнчлэн терроризм, хэт даврах үзэл, үндэстэн дамнасан гэмт хэрэг, хар тамхины хууль бус наймаа болон хууль бус бусад үйл ажиллагаа зэрэг дэлхий дахины өмнө тулгарч буй сорилт, олон улсын аюулгүй байдалд тулгамдаж буй аюул заналхийлэлтэй тэмцэхэд цаашид хүч чармайлтаа нэгтгэн хамтран ажиллахаар тохирлоо.

Яриа, хэлэлцээний үеэр худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд тэргүүлэх ач холбогдол өглөө. Талууд зам тээврийн харилцааг хөгжүүлэх, түүний дотор Азиас Европ руу чиглэсэн тив дамнасан тээврийн коридорыг бий болгоход хүч чармайлтаа нэгтгэн хамтран ажиллах нөөц боломжийг тэмдэглэлээ. Энэ хүрээнд Туркменистаны “Их торгоны замыг сэргээх” санаачилгын ач холбогдлыг онцлон тэмдэглэхийг хүсэж байна.

Эрчим хүч, харилцаа холбооны салбарт хамтран ажиллах нөөц боломжтойг мөн харилцан тэмдэглэлээ.

Хоёр талын худалдааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх боломжит салбар, чиглэлд бид мөн чухал ач холбогдол өглөө. Худалдааг тэлэх, жижиг, дунд бизнесийн оролцоог нэмэгдүүлэхэд хамтран ажиллахаар тогтож, энэ хүрээнд туркменистаны талаас дэвшүүлсэн санал санаачилгыг монголын тал талархан хүлээн авлаа.

Манай хоёр улсын харилцааны нэгэн  чухал тулгуур болох парламент хоорондын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцлаа.

Соёл, хүмүүнлэг, боловсрол, шинжлэх ухаан, спортын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр тогтлоо.

Туркменистаны тал хэлэлцээний үр дүнд сэтгэл нэн хангалуун байна.

Хэлэлцээний дүнгээр талууд хоёр талын хамтын ажиллагааны чухал баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.

Туркменистан Улсын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн анхны төрийн айлчлал амжилттай болж, манай хоёр улсын найрсаг харилцаа, ард түмэн хоорондын найрамдал, нөхөрлөлд түүхэн ач холбогдолтой боллоо.

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч болон монголын талын хүндэт төлөөлөгчдөд нээлттэй, бүтээлч яриа хэлэлцээ хийж, хамтран ажилласанд гүн талархал илэрхийлье.

Туркменистан Улс, Монгол Улс нь найрамдалт, эрх тэгш, харилцан ашигтай харилцааг урт хугацаанд, итгэл төгс, тууштай хөгжүүлэх чин сэтгэлийн эрмэлзлээ харилцан нотоллоо.

Энэ ялдамд, найрсаг Монголын ард түмэнд энх тайван, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Анхаарал тавьсанд баярлалаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ТББХ: Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг дэмжлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2025.06.02/ хуралдаж, Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5.7-д “Энэ хуулийн 5.1-д заасан жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Зөвлөлийн саналыг харгалзан Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол чуулганаар хэлэлцүүлнэ.” гэж заасан. Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төсөл бүрээр санал хураалт явуулна гэж заасныг хуралдаан даргалач танилцуулаад хуулийн төсөл тус бүрээр санал хураалт явуулав.

Монгол Улсын Засгийн газраас 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлүүлэх тухай анхдагч хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Монгол Улсын Засгийн газраас 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Төлбөрийн чадваргүйдлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцоо, шийдвэр гүйцэтгэгчийн эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл, Эрүүгийн болон зөрчлийн хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл, Иргэний болон захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Арилжааны хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Х.Тэмүүжин нарын УИХ-ын 20 гишүүнээс 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Дараа нь Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг Ерөнхий сайд улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор Улсын Их Хурлын нийт гишүүний олонхын саналаар шийдвэрлэнэ гэж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102.2-т Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай тогтоолын төслийг хуралдаанаараа хэлэлцэн санал, дүгнэлт гаргаж нэгдсэн хуралдаанд оруулна гэж заасныг хэлэлцүүлэг эхлэхийн өмнө танилцуулсан.

“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн танилцуулгыг Монгол Улсын Ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хийлээ.

Тэрбээр, “Хурдтай хөгжлийн төлөөх Зориг” уриан доор хэрэгжүүлж байгаа Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан Үндэсний баялгийн сан, хөгжлийн 14 мега төсөл, эрчим хүчний салбарын реформ, бүсчилсэн хөгжил зэрэг томоохон зорилтуудын хэрэгжилтийг эрчимжүүлж, бодит үр дүнг бататгах, цаашид дэвшүүлсэн бодлого, зорилтоо хамтын хариуцлагын зарчимд тулгуурлан тогтвортой хэрэгжүүлэх шаардлагыг харгалзан хамтарсан Засгийн газрын бодлогыг дэмжиж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх асуудлыг тогтоолын төсөлд тусгасан талаар танилцуулсан.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа УИХ-ын гишүүн Б.Баярбаатар Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг дэмжих эсэх асуудлаар санал хураалтыг нууцаар, санал хураах хуудсаар явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин Нууц санал хураалтыг зохион байгуулж, дүнг танилцуулах үүрэг бүхий комиссыг УИХ-ын гишүүн Б.Баярбаатар, Ж.Баярмаа, Б.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан.

Тус комисс хуралдан комиссын даргаар УИХ-ын гишүүн Б.Батбаатарыг, нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн Б.Баярбаатарыг ажиллуулахаар тогтсон тухайгаа Байнгын хорооны хуралдаанд танилцуулаад санал хураалтыг явуулав.

Санал хураалтын дүнг тус комиссын нарийн бичгийн дарга Б.Баярбаатар танилцуулсан бөгөөд санал хураалтад оролцсон 23 гишүүний 17 нь Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх тухай тогтоолын төслийг дэмжсэн санал өгсөн байна.

Байнгын хороо Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудлыг хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол, Туркменистаны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх 14 баримт бичигт гарын үсэг зурлаа

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн  Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедовын төрийн айлчлал үргэлжилж байна.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов нар “Монгол, Туркменистаны хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл”-д гарын үсэг зурлаа.

1. “МОНГОЛ, ТУРКМЕНИСТАНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ХӨГЖҮҮЛЭХ ТУХАЙ ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ”

Талууд улс төрийн яриа хэлэлцээг тогтмолжуулах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, хүрээлэн буй орчныг хамгаалах зэрэг салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн чухлыг  онцоллоо.  

2. “ХОЁР ТАЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХАМТАРСАН КОМИСС БАЙГУУЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, ТУРКМЕНИСТАН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-т

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг, Туркменистан Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Рашид Мередов,

Хамтарсан комисс байгуулж, эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, техник, технологи, дээд боловсрол, хүнс, хөдөө аж ахуй, соёлын салбарын асуудлаар хамтын ажиллагааны зөвлөлдөх уулзалтуудыг хоёр жилд нэг удаа зохион байгуулна. 

3. “ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, ТУРКМЕНИСТАН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ЕРӨНХИЙ ХЭЛЭЛЦЭЭР”-т

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг, Туркменистан Улсын Шадар сайд Ходжамырат Гелдимурадов,

Харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор эрчим хүч, тээвэр, харилцаа холбоо, дэд бүтэц, хөнгөн үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, мэдээлэл, туршлага солилцох, хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг дэмжих зэрэг арга хэмжээ хэрэгжүүлнэ.

4. “ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСАГ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САЛБАРТ 2026-2028 ОНД ХАМТЫН АЖИЛЛАГААГ ХӨГЖҮҮЛЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, ТУРКМЕНИСТАН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ДУНД ХУГАЦААНЫ ХӨТӨЛБӨР”-т

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг, Туркменистан Улсын Шадар сайд Ходжамырат Гелдимурадов,

2026-2028 онд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойллоо. Худалдааг өргөжүүлэх зорилгоор харилцан солилцох боломжтой бараа, үйлчилгээний тоог нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг харилцан дэмжих, жижиг, дунд бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах, тээвэр, логистикийн дэд бүтцийг хөгжүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулалт, барилга, мал эмнэлгийн чиглэлээр хамтран ажиллана. Бизнес форум тогтмол зохиож, хоёр улсын зах зээлд бараа, бүтээгдэхүүнээ шат дараатай таниулна.

5. “МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ, ТУРКМЕНИСТАН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМ ХООРОНДЫН 2026-2027 ОНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР”-т

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг, Туркменистан Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Рашид Мередов,

Яам хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлж, олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар зөвлөлдөх уулзалтыг тогтмол зохион байгуулж, мэдээлэл солилцоно.

6. “ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ, ТУРКМЕНИСТАН УЛСЫН ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-т

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Жадамбаагийн Энхбаяр, Туркменистан Улсын Хөнгөн үйлдвэрийн сайд Нурмухаммет Оразгелдиев,

Хамтын ажиллагааны тодорхой чиглэлийг харилцан тохиролцож, ялангуяа нэхмэл, оёдлын үйлдвэрлэлийн чиглэлд харилцан ашигтай хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ. Туркменистан Улсад Швейцар, Герман, Итали, Бельги, Япон зэрэг орны өндөр технологи бүхий 80 гаруй төрөл бүрийн томоохон оёдлын цогцолбор үйл  ажиллагаа явуулж байна.

7. “БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ЯАМ, ТУРКМЕНИСТАН УЛСЫН БОЛОВСРОЛЫН ЯАМ ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-т

Монгол Улсын Боловсролын сайд Пүрэвсүрэнгийн Наранбаяр, Туркменистан Улсын Боловсролын сайд Джумамырат Гурбангелдиев,

Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцах болон судалгаа хийх тэтгэлгийг харилцан олгох, боловсролын баримт бичиг, эрдмийн зэрэг, цолыг харилцан хүлээн зөвшөөрөх талаар мэдээлэл солилцох, зөвшилцөх замаар хамтын ажиллагааны таатай нөхцөл бий болгоно.  

8. “УЛААНБААТАР БОЛОН АШХАБАД ХОТ ХООРОНД АХ ДҮҮГИЙН ХАРИЛЦАА ТОГТООХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР БОЛОН ТУРКМЕНИСТАН УЛСЫН АШХАБАД ХОТЫН ЗАХИРГАА ХООРОНДЫН САНАМЖ БИЧИГ”-т

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Хишгээгийн Нямбаатар, Туркменистан Улсын Шадар сайд Баймырат Аннамаммедов,

Нийслэл хотууд харилцан итгэлцэл, бие биеийн сонирхлыг хүндэтгэх зарчимд тулгуурлан инновац, худалдаа, эдийн засаг, эрдэм шинжилгээ, соёл, спорт, аялал жуулчлал болон бусад салбарт хамтын ажиллагааг хөгжүүлж, хотуудын албаны төлөөлөгчид болон аж ахуйн нэгжийн солилцоог дэмжинэ.

9. “МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ, ТУРКМЕНИСТАН УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-т

Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч Бүдээбазарын Авид, Туркменистан Улсын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Аллаберды Аширов,

Шинжлэх ухаан, шинэ технологи, инновацын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцаа холбоог бэхжүүлэх, хамтарсан эрдэм шинжилгээний хурал, симпозиум, семинар, уулзалт зохион байгуулах замаар хамтран ажиллах боломж бүрдлээ.

10. “МОНГОЛ УЛСЫН “ЧИНГИС ХААН” ҮНДЭСНИЙ МУЗЕЙ, ТУРКМЕНИСТАН УЛСЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-т

“Чингис хаан” үндэсний музейн захирал, академич Сампилдондовын Чулуун, Туркменистан Улсын Соёлын сайд Атагелди Шамырадов,

Үндэсний музейд хадгалагдаж буй эрдэнэсийг сэргээн засварлах, музейн мэргэжилтнүүдэд зориулсан уулзалт, сургалтыг тогтмол зохион байгуулах, хоёр улсын соёл, түүх, уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулах зэргээр хамтран ажиллана.

11. “ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛОН НИЙТИЙН РАДИО, ТЕЛЕВИЗ, ТУРКМЕНИСТАН УЛСЫН ТЕЛЕВИЗ, РАДИО НЭВТРҮҮЛЭГ, КИНО УРЛАГИЙН УЛСЫН ХОРОО ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-т

Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн гүйцэтгэх захирал Ганхуягийн Гэрэл, Туркменистан Улсын Телевиз, радио нэвтрүүлэг, кино урлагийн улсын хорооны дарга Мейлис Реджепов,

Харилцан нэвтрүүлэг, сайн туршлага солилцох, уран бүтээл хамтран туурвих, хоёр улсын талаарх мэдлэгийг нэмэгдүүлж, соён гэгээрүүлэх чиглэлээр хамтарна.  

12. “БОЛОВСРОЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ, ТУРКМЕНИСТАН УЛСЫН МЫРАТ ГАРРЫЕВЫН НЭРЭМЖИТ АНАГААХ УХААНЫ ИХ СУРГУУЛЬ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-т

Монгол Улсын Боловсролын сайд Пүрэвсүрэнгийн Наранбаяр, Туркменистан Улсын Боловсролын сайд Джумамырат Гурбангелдиев,

13. “МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН УЛС ТӨР СУДЛАЛ, ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА, НИЙТИЙН УДИРДЛАГЫН СУРГУУЛЬ, ТУРКМЕНИСТАНЫ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ ДЭЭД СУРГУУЛЬ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-т

Монгол Улсын Боловсролын сайд Пүрэвсүрэнгийн Наранбаяр, Туркменистан Улсын Боловсролын сайд Джумамырат Гурбангелдиев,

Их, дээд сургуулиуд судалгаа, эрдэм шинжилгээ, боловсролын салбарт хамтын ажиллагаа өрнүүлнэ. Хамтарсан бага хурал, семинар, эрдэм шинжилгээний уулзалт, дугуй ширээний хэлэлцүүлэг зохион байгуулах, олон улсын тулгамдсан асуудлаар хамтарсан судалгаа хийх, багш, судлаач солилцох зэрэг чиглэлээр хамтран ажиллана.

14. “МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН “МОНЦАМЭ” АГЕНТЛАГ БОЛОН ТУРКМЕНИСТАН УЛСЫН МЭДЭЭЛЛИЙН АГЕНТЛАГ “ТДХ” ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-т

Мэдээллийн “МОНЦАМЭ” агентлагийн дарга Эрдэнэцогтын Содонтогос, Туркменистан Улсын Мэдээллийн агентлагийн захирал Мердан Газакбаев нар гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааг өргөжүүлж, улс төр, нийгэм, эдийн засаг, бизнес, аялал жуулчлал, түүх, соёл, урлаг зэрэг  салбарын мэдээ, мэдээллийг харилцан солилцох, нийтлэл мэдээллийг өөрсдийн сувгаар түгээх боломж бүрдлээ. Мөн сэтгүүлч, мэргэжилтнүүдээ солилцох, туршлага судлах, сургалт зохион байгуулах зэрэг хөтөлбөр хэрэгжүүлнэ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедовт бараалхав

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2025.06.02) Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедовт бараалхлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улс, Туркменистан Улс хооронд 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойш Туркменистаны Ерөнхийлөгчийн түвшинд хэрэгжиж буй энэхүү анхны төрийн айлчлал нь түүхэн хэлхээ холбоотой ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлж, хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.

Тэрээр Монгол Улсын Их Хурал болон Туркменистаны Межлис хооронд хэлхээ холбоо тогтоох, хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө буйгаа тэмдэглэж, цаашид Монгол, Туркменистаны найрамдлын бүлэг, Байнгын хороод, Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар онцоллоо.

Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов хоёр талын харилцааны эрх зүйн үндэс бэхжиж буйг тодотгож, хоёр улсын найрсаг харилцааг бэхжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, залуучууд, эмэгтэйчүүдийн харилцаа холбоог гүнзгийрүүлэх саналтай байгаагаа илэрхийллээ.

Талууд хамтын ажиллагааны санал санаачилгуудыг бодит ажил хэрэг болгох чиглэлд болон олон улс бүс нутгийн асуудлаар харилцан санал солилцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Аюулт үзэгдэл, ослын 112 удаагийн дуудлага бүртгэгдлээ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.05.26-06.01/ нийслэлийн 8 дүүрэг, 20 аймгийн 43 суманд аюулт үзэгдэл, ослын 112 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 4 иргэний амь насыг авран хамгаалж, тусламж үйлчилгээ үзүүллээ.
Нийт дуудлагын 89 нь объектын гал түймэр, 8 нь ой хээрийн гал түймэр, 3 нь газар хөдлөлт, 1 нь хүчтэй салхи шуурга, 11 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Төрийн тэргүүн нар өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт амжилтыг хэлэлцэж, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулан хөгжүүлэх хэтийн төлөв, тэргүүлэх чиглэлүүдийн талаар ярилцлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улс Төв Азийн улс орнууд, түүний дотор Туркменистан Улстай хөгжүүлж буй найрсаг харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа илэрхийллээ.

Төрийн тэргүүн нар нэг жил хүрэхгүй хугацаанд харилцан айлчилж байгаа нь  хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөлийг улам бүр бататган бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй буйгаа тэмдэглэлээ.

Ерөнхийлөгч С.Бердымухамедов, Монгол Улсад анх удаа төрийн айлчлал хийж байгаадаа сэтгэл өндөр байгаагаа илэрхийлээд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2024 онд Туркменистан Улсад хийсэн төрийн айлчлалаас хойш хоёр улсын хамтын ажиллагаа олон салбарт эрчимжиж буйг онцоллоо.

Өнгөрсөн онд Ашхабад хотноо харилцан тохиролцсон зүйлс эхнээсээ бодит ажил хэрэг болж байгаад Ерөнхийлөгч нар сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

Харилцааны эрх зүйн үндсийг улам бүр бэхжүүлж, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарт идэвхтэй хамтрахаар тохирч, Засгийн газар болон байгууллага хоорондын гэрээ, хэлэлцээр байгуулсныг сайшаан тэмдэглэлээ.

Харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих механизм бий болгох зорилгоор “Хамтын ажиллагааны Монгол-Туркменистаны Засгийн газар хоорондын комисс” байгуулсныг онцоллоо.

Зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тээвэр, логистикийн шинэ чиглэл бий болгох хүрээнд Автотээврийн хамтарсан хороо, мөн Хөдөө аж ахуй болон мал эмнэлэг, мал аж ахуйн хамтарсан хороо байгуулсан нь хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтойг тэмдэглэлээ.

Худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах хүрээнд хөнгөн үйлдвэрийн салбарт төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлэхээр тохиролцлоо.

Их, дээд сургууль хоорондын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих, оюутан залуусыг Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт харилцан хамруулах, боловсон хүчин бэлтгэх, соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулахаар боллоо.

Талууд олон улс, бүс нутгийн түвшинд хоёр талаас дэвшүүлсэн санал, санаачилгуудыг харилцан дэмжих, байгаль орчин, ой мод, усны нөөцийг хамгаалах, дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх чиглэлээр олон улсын байгууллагуудын хүрээнд идэвхтэй хамтран ажиллахаа нотоллоо.

Монгол Улсын санаачилга “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв байгуулах тухай олон талт хэлэлцээр”-т Туркменистан Улс нэгдэн орсонд манай улс талархал илэрхийллээ.

Цаашид далайд гарцгүй хөгжиж буй орнуудад тулгарч буй саад, бэрхшээлийг даван туулах, хөгжлийн бодлого боловсруулах, харилцан туршлага солилцох чиглэлээр хамтрахаар боллоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Туркменистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедовыг Д.Сүхбаатарын талбайд угтаж авлаа.

Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Ерөнхийлөгч нар Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолж, Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчиллээ.

Төрийн тэргүүн нар угтах ёслолд хүрэлцэн ирсэн Монгол Улс болон Туркменистан Улсын албаны төлөөлөгчид, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн, Олон улсын байгууллагын суурин төлөөлөгчидтэй мэндчилэв.

Сердар Бердымухамедов Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурсны дараа хоёр улсын Ерөнхийлөгч ганцаарчилсан уулзалт хийлээ.

Туркменистаны Ерөнхийлөгчийн хувиар анх удаа хийж буй төрийн айлчлалын үеэр талууд худалдаа, эдийн засаг, хөнгөн үйлдвэр, шинжлэх ухаан, боловсрол, соёл, эрүүл мэнд зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой  Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичигт гарын үсэг зурна.

Айлчлалын хүрээнд Монгол, Туркменистаны бизнес форум, туркменистаны гар урлал, хивсний үзэсгэлэн, худалдаа болон соёлын хамтарсан тоглолт зохион байгуулах юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр хар бар өдөр

-Аргын тооллын 6 дугаар сарын 2. Даваа (Сумьяа) гараг (2025)
-Билгийн тооллын шинийн 7, хар бар, мэнгэ 5 шар, суудал мод, их морь-9 од, үхэх барилдлагат өдөр. Хутганы ир, тэрсүүдийн өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:57-20:44.​
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс бүү засуул хэл ам, хэрүүл тэмцэл ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд чих, сүүж, шагайнд, гэрийн сүлд голомтонд орших болой.
-Нохой жилтний сүлд гараг.
-Аливаа үйлд муу болой. Шинэ гэр барьвал салж хагацах, бэр буулгавал нөхрөөс салах, сүм дуган баривал лам хувраг үл тогтох, замд гарвал хулгайч дэрэмчин учрах, үр таривал хатах, нэр алдар олвол доройтох, мал адгуус авбал үл тогтох, хишиг даллага авах, сүлд дуудваас үл ирэх тул тэвч.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 16 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

06-р сарын 02-нд зүүн аймгуудын нутгаар бороо орж, салхитай сэрүүхэн байна.

2025 оны 06-р сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнодын тал нутаг, Онон, Улз, Халх голын сав газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +10…+15 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +26…+31 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгаар +20…+25 градус, бусад нутгаар +15…+20 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +15…+17 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр. +15…+17 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +13…+15 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр цагаан хулгана өдөр

Аргын тооллын 5 дугаар сарын 31. Бямба (Санчир) гараг (2025)
-Билгийн тооллын шинийн 5, цагаан хулгана, мэнгэ 7 улаан, суудал ус, найралт эх-7 од, түлэх барилдлагат өдөр. Лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:58-20:42.​
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс засуулахад эд, мал арвижих сайн. Харин морь, гахай, хулгана, үхэр жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бич, луу, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд ам, хүйс, танхимд, гэрийн сүлд хатавч, хаалганы хажуу хананд орших болой.
-Үхэр жилтний сүлд гараг, харин гахай, хулгана жилтнээ харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, хүүхэд үрчлэн авах, их гол гатлах, загас барих, тангараг үүсгэх, гуу, суваг татах, сайн үйлийг эхлэх, төлөг тавих, морь уралдуулах, нохой тэжээх, хутга мэс ирлэх, архи уух, модны үйл, нүүдэл хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, үхэгсдийн үйл, дайсан номхтгох, улаан идээ авах, улайны үйл, хиншүү хярвас гаргах, мал гаргах, ан гөрөө хийх муу.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа